Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

9/05/2017

Төгс Хүчит Бурханы Үг|“Библийн талаар”-ын тухай Бурханы үгний дөрвөн хэсгээс авсан -түүвэр



    Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, чи Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ тэгвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүсийг Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; мөн тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд тэд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр байх юм. Ийм байдлаар хүмүүс Библийг Бурхан, мөн өөрсдийн амийн эх булаг шиг шүтэж эхэлсэн ба үүнийг алдах нь өөрсдийн амийг алдахтай адил байсан. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд зүйл мэт үздэг ба тэр ч байтугай үүнийг Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч байдаг. Хэрвээ хүмүүст Ариун Сүнсний ажил үгүй бол, хэрвээ тэд Бурханыг мэдэрч чадахгүй бол тэд амьдарсаар л байх боловч тэд Библийг алдах л юм бол эсвэл Библийн алдартай бүлгийг, үгийг алдах л юм бол тэд амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхлэнгүүтээ л Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг ба тэд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь тэднийг Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг төдий чинээ их баталдаг. Библийг уншсан бөгөөд үүнийг бусдад ярьж чаддаг хүмүүс нь бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдийн туршид хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал нь тэд Библийг хир ойлгосноор хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс яагаад Бурханд итгэх ёстой, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо зүгээр л ойлгодоггүй ба юу ч хийлгүйгээр Библийн бүлгүүдийг тайлж унших түлхүүрийг сохроор хайдаг. Тэд хэзээ ч Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрж хайж байгаагүй; цаг ямагт тэд юу ч хийлгүй харин Библийг цөхрөнгүйгээр судалж шинжилсэн ба хэн ч Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг Библиэс гадуур олоогүй, хэн ч Библиэс холдоогүй, тэд Библиэс холдохоор зүрхэлж ч байгаагүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалсан, тэд маш олон тайлбаруудыг гаргаж ирсэн, үүнд маш их чармайлт гаргасан; түүнчлэн тэд Библийн талаарх олон өөр үзэл бодолтой байдаг бөгөөд тасралтгүй маргалддаг, тэгснээр өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг эсвэл Библи дэх илүү гүн нууцуудыг олохыг хүсдэг, тэд судалж шинжлэн үүнийг Израиль дахь Еховагийн ажлын цаад шалтгаанаас, Иудей дэх Есүсийн ажлын цаад шалтгаанаас олохоор хүсдэг эсвэл хэний ч мэдэхгүй илүү олон нууцуудыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай бөгөөд хэн ч Библийн дотоод түүх буюу мөн чанарын талаар бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Тиймээс үүний үр дүнд өнөөдөр хүмүүс Библийн тухайд одоо ч дүрслэхийн аргагүй ид шидэт байдлын мэдрэмжтэй байдаг; түүнээс ч илүүгээр тэд үүнд донтсон бөгөөд үүнд итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библи дэх эцсийн өдрүүдийн ажлын зөгнөлүүдийг олохыг хүсч байгаа, тэд эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар зөн совин байдгийг олж мэдэхийг хүсч байгаа. Ийм байдлаар Библийг тахин шүтэх нь илүү эрчтэй болсон ба эцсийн өдрүүд хэдий чинээ их ойртоно, тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ их итгэдэг. Библид итгэх ийм сохор итгэлтэйгээр, Библид тийм их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийн үзэлдээ тэд зөвхөн Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; зөвхөн Библиэс л тэд Бурханы хөлийн мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном эсвэл хүмүүс биш зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүрэн дүүрэн тодотгож чадна; Библи тэнгэрийн ажлыг газар дээр авчирч чадна; мөн Библи нь эрин үеүдийг эхлүүлж бас төгсгөж чадна. Ийм үзэлтэйгээр, Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур хүсэл хүмүүст байдаггүй. Иймээс өнгөрсөн үед хүмүүст Библи хир тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын саад тотгор болсон. Библигүй бол, хүмүүс Бурханы хөлийн мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан, гэсэн ч өнөөдөр Түүний хөлийн мөр Библиэр “хязгаарлагдсан” ба Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин хэцүү бөгөөд бэрхшээлтэй тэмцэл болсон. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгнүүдээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болсон. Библи нь хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болсон, энэ нь тэдний уураг тархин дахь таавар болсон ба тэд ердөө Бурхан Библиэс тусдаа ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библиэс гадуур олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл Бурхан сүүлчийн ажлын үеэр Библийг орхиж, шинээр эхлэх болно гэдэгт тэд итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй ба үүнийг төсөөлж чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон ба энэхүү шинэ ажлыг өргөжүүлэх явдлыг хэцүү болгосон.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (1)”-аас

    Эрт дээр үед, Нигүүлслийн эрин үеэс өмнө хүмүүс Библийг уншдаг байсан боловч тэр үед зөвхөн Хуучин Гэрээ л байсан; Шинэ гэрээ байгаагүй. Библийн Хуучин Гэрээ байсан учраас хүмүүс ариун бичээсүүдийг уншиж эхэлсэн. Ехова түүнд зааварлаж дууссаны дараа Мосе Эхлэл, Гэтлэл, Дэд Хуулийг бичсэн…. Тэрээр тэр үеийн Еховагийн ажлыг санаж үүнийг бичсэн. Библи бол түүхийн ном юм. Мэдээж энэ нь мөн эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн заримыг агуулдаг ба эдгээр зөгнөл нь яалаа ч гэсэн түүх биш. Библи нь хэд хэдэн хэсгүүдийг агуулдаг, үүнд зөвхөн зөгнөл байдаггүй, эсвэл зөвхөн Еховагийн ажил бас зөвхөн Паулын захидлууд байдаггүй. Та нар Библи хэдэн хэсгийг агуулдгийг мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл зэргийг багтаадаг ба мөн тэдний бичсэн зөгнөлийн номнууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагаар удирдуулсан Хуулийн Эрин Үеийн ажлуудыг бичсэн; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн бичлэг юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг бичсэн. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өсгөсөн асар олон тооны эш үзүүлэгчид Түүний зөгнөлийг хэлсэн, тэд янз бүрийн овог аймгууд болон үндэстнүүдэд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн. Өөрийн өсгөсөн эдгээр хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгсөн: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чадаж байсан ба ингэснээр тэд Түүгээр өдөөгдөж зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил нь Еховагийн дуу хоолойн илэрхийлэл байсан, энэ нь Еховагийн өмнөөс тэдний хийсэн зөгнөлийн ажил байсан ба тэр үе дэх Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг удирдах байсан; Тэр бие махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчдийг өсгөсөн ба тэдэнд зөн билгүүдийг өгч, тэд үүнийг Израилийн бүх овог болон урагт дамжуулсан. Тэдний ажил нь зөгнөл хэлэх байсан ба тэдний зарим нь бусдад үзүүлэхийн тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичсэн. Ехова зөгнөл хэлж, ирээдүйн ажил эсвэл тэр үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөхийн тулд эдгээр хүмүүсийг өсгөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болоод мэргэн ухааныг харж чадах байсан. Зөгнөлийн эдгээр номнууд нь Библийн бусад номнуудаас нилээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагийн үзэгдэл буюу дуу хоолойг олж авсан хүмүүсийн ярьсан эсвэл бичсэн үгс байсан. Зөгнөлийн номнуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг Өөрийн ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн бичлэгүүд юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр номнууд нь Еховагийн өсгөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад номнууд нь ажил дууссаны дараа бичигдсэн, хүмүүс ийм л чадвартай байсан. Тэр үеийн эш үзүүлэгчид нь Еховагаар өдөөгдөж зарим нэг зөгнөлийг хэлсэн ба тэд Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг, түүнчлэн Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил болох эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн номнууд нь бүгд Еховагийн Израильд хийсэн ажлыг бичсэн. Тиймээс та нар Библийг унших үедээ, ерөнхийдөө Еховагийн Израильд хийсэн ажлын тухай уншиж байгаа юм; Библийн Хуучин Гэрээ нь, Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажлыг болон Египетийн гадна Израильчуудыг удирдахад Мосег хэрэглэснийг бичсэн ба Мосе тэднийг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, тэднийг цөлд аваачсан, дараа нь тэд Канаанд орсон бөгөөд үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүхэн нь Израиль даяарх Еховагийн ажлын бичлэгүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дах Еховагийн ажил юм, энэ нь Адам Еваг бүтээсэн газар дээр хийсэн Еховагийн ажил юм. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээн дээр бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилаас гаднах өөр ямар нэг ажил бичигдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч орон байгаагүй ба Ехова өөр ямар нэг газар ажиллаагүй. Ийм замаар, Библид бичигдсэн зүйлс нь тэр үеийн дан ганц Израиль дахь ажил байсан. Эш үзүүлэгчдийн, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үгс нь газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, энэ нь Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номноос гаднах бусад бүхэн нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн бичлэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (1)”-аас
    
    Бүтээлийн ажил нь хүн төрөлхтөн оршихоос өмнө тохиолдсон, харин Эхлэлийн Ном нь зөвхөн хүн төрөлхтөн бий болсны дараа гарч ирсэн; энэ нь Хуулийн эрин үед Мосегийн бичсэн ном байсан. Энэ нь өнөөдөр та нарын дунд тохиолдож буй зүйлстэй адилхан: Тэдгээрийг тохиолдсоны дараа та нар хойч үеийн хүмүүст үзүүлэхийн тулд бичиж тэмдэглэдэг, та нарын бичсэн зүйлс нь өнгөрсөн үед тохиолдсон зүйл буюу тэдгээр түүхээс өөр юу ч биш. Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулсан. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулсан ба тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед эдгээр номнууд нь хуучирдаг ба тиймээс Шинэ Гэрээ нь мөн түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг дэс дараатай биш, мөн үүн шиг олон зүйлийг бичээгүй. Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн олон үг нь бүгдээрээ Библид бичигдсэн байхад Есүсийн үгний зарим нь л Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Мэдээж Есүс ч гэсэн маш их ажил хийсэн боловч энэ нь дэлгэрэнгүй бичигдээгүй. Шинэ Гэрээнд тийм бага зүйл бичигдсэн нь Есүсийн хир их ажил хийсний улмаас юм; газар дээр Түүний хийсэн гурван жил хагасын ажлын хэмжээ болон элчүүдийн ажил нь Еховагийн ажлаас хамаагүй бага байсан. Тиймээс Шинэ Гэрээнд Хуучин Гэрээнээс цөөхөн ном байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (1)”-аас
    
    Библи ямар төрлийн ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг бичсэн. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын бүртгэлийг төгсгөсөн. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг бичсэн: Нэг нь бүтээлийн ажил бөгөөд нөгөө нь хуулийн зарлиг юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Еховагийн нэр доорх Бурханы ажлыг төлөөлдөг; энэ нь голдуу Еховагийн нэрэн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг бичсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голдуу Есүсийн нэр дор хийгдсэн ажлыг бичсэн.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (1)”-аас
   
    Хэрвээ та нар Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл, та нар Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ та нар Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ та нар эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Та нар өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махан биетэй болсон ба Хятад дахь сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажилладаг, Тэр газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд энэ нь хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг хүмүүс мэдэхгүй, энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс цааш, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс цааш даван гарсан ба энэ нь зөгнөлүүдээс гаднах шинэ, гайхамшигтай ажил буюу хүмүүсийн ойлгож, төсөөлж ч чадахгүй ажил юм. Тийм ажлын тодорхой бичлэгийг Библи хэрхэн агуулж чадах вэ? Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг гуйж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библи дэх илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг эрж хайдаггүйг, яагаад Библиэс гаднах илүү хүчирхэг ажил байгааг чи ойлгох ёстой. Энэ нь та нарын ойлгох ёстой бүх зүйл юм. Чи хуучин ба шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд хэдий чи Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжлэх чадвартай байх ёстой; хэрвээ тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, ингэснээр шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад чамд хэцүү байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (1)”-аас
     
      Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан дорд замыг судлана гэж? Илүү шинэлэг айлдварууд, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучин түүхэн бичлэг дунд амьдарна гэж? Энэ нь шинэ ажил гэдгийг батлах зүйлийг чамд шинэ айлдварууд өгч чадна; хуучин бичлэгүүд нь чиний сэтгэлийг хангаж чадахгүй эсвэл чиний одоогийн хэрэгцээг хангаж чадахгүй ба тэдгээр нь түүх буюу одоо энд хийгдэж байгаа ажил биш гэдгийг энэ нь батална. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил бөгөөд шинэ ажлын улмаас өнгөрсөн үеийн зам хичнээн өндөр байх нь хамаагүй энэ нь хүмүүсийн эргэцүүллийн түүх ба үүний үнэ цэнэ ямар ч байсан энэ нь одоо ч хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номонд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; хэдий үүний талаарх бичлэг “ариун номонд” байхгүй ч шинэ зам бол энд, одоо байгаа зүйл. Энэ зам та нарыг аварч чадна, энэ зам та нарыг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (1)”-аас
   
   Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол, хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол Есүс чамайг голж, чамайг яллах байсан; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол чи Фарисай хүн байх байсан. Хэрвээ өнөөдөр чи идэж ууж, хэрэгжүүлэхдээ Хуучин ба Шинэ Гэрээг нийлүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллах болно; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцрох болно! Хэрвээ чи Хуучин Гэрээг идэж, Шинэ Гэрээг идэх юм бол чи Ариун Сүнсний урсгалын гадна байх болно! Есүсийн цаг үед, Иудейчүүдийг болон Түүн дэх Ариун Сүнсний ажлын дагуу Түүнийг дагаж байсан хүмүүсийг Есүс удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийж байсан зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид юу хэлсэн байдагт Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, мөн Өөрийн дагалдагчдаа удирдах замыг Тэр Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй Тэр мөн шинэ замаар замнасан ба шинэ ажлыг хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библийг лавлахгүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэх чадваргүй байсан. Түүний ажил, Түүний сургаал, Түүний эрх мэдлийг Хуулийн эрин үед хэн ч хийж байгаагүй. Есүс ердөө л Өөрийн илүү шинэлэг ажлыг хийсэн ба хэдийгээр Библийг ашиглан олон хүмүүс Түүнийг яллаж байсан ч, тэр ч бүү хэл Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг хэрэглэж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; хэрвээ ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах Түүний чадварын талаар юу ч хэлээгүйгээс болсон биш гэж үү? Түүний ажил бол шинэ замаар замнахын тулд байсан, энэ нь санаатайгаар Библийн эсрэг “тэмцэхийн” тулд эсвэл Хуучин Гэрээнээс санаатайгаар ангижрахын тулд биш байсан. Тэр зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд, Түүнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахаар ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар эсвэл үүний ажлыг дэмжихээр ирээгүй. Түүний ажил бол Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд биш байсан, учир нь Түүний ажил нь Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс ердөө л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Тэр Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгний дагуу ажиллаагүй. Хуучин Гэрээнд юу хэлснийг Тэр үл ойшоосон, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд Тэр анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг эсвэл тэд үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүмүүс Түүнийг яллахдаа Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж байсан ч Тэр зүгээр л Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байсан. Хүмүүст Түүний ажил суурьгүй мэт харагдсан мөн Хуучин Гэрээний бичлэгүүдтэй таарч тохирохгүй зүйл их байсан. Энэ нь бодлогогүй хэрэг биш гэж үү? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Энэ нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг та нар мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (1)”-аас
   
    Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? “Хуучин Гэрээн” дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг хөнөөж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг хөнөөх гэж байсан.) Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг хөнөөх гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, бүх израильчуудыг өршөөсөн, энэ нь Израилийн газар нутагт байсан бүх хүмүүс нь Еховагаар хайрлагдаж байсан ба бүгд өршөөгдөнө гэсэн утгатай байсан; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүссэн ба хурганы цусыг ашиглан тэдэнтэй гэрээ байгуулсан. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг хөнөөхгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгогдсон хүмүүс байх болно гэж хэлсэн. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн Өөрийн ажлыг эхлүүлж, Тэр Өөрийн бүх хуулийг израильчуудад нээж, тэдний дундаас эш үзүүлэгчид болон шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байсан. Тэр тэдэнтэй гэрээ байгуулсан: Эрин үе өөрчлөгдөхгүй л бол Тэр зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд л ажиллана. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгогдсон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгосон ба үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан, иймээс хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын доторх ажлыг бичсэн. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх баримтууд хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулсан. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номнууд нь “Хуучин Гэрээ” гэж нэрлэгддэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (2)”-аас
     
     Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болоод Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан Түүний гэрээгээр нэрлэгдсэн. Есүсийн гэрээ нь ийм байсан: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, цаашид нүгэлтнүүд биш болох байсан; Түүнд итгэдэг л бол Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном нь энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулсан. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал эсвэл гэрээнээс цааш хэтрээгүй; тэдгээр нь Эзэн дэх ахан дүүсээр бичигдсэн номнууд бөгөөд тэдэнд дадлага туршлага байсан юм. Тиймээс эдгээр ном нь ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээр нь “Шинэ Гэрээ” гэж нэрлэгддэг. Эдгээр хоёр “гэрээ” нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй. Тиймээс Библи нь эцсийн өдрүүдийн өнөөгийн хүмүүст тийм ч их хэрэггүй. Хамгийн ихдээ л энэ нь түр зуурын лавлах бичиг мэтээр ашиглагдаж болох ч энэ нь үндсэндээ тун бага хэрэглээ ба үнэ цэнэтэй.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (2)”-аас

    Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номонд хүний үзэл, хүний хандлага, хүний утга учиргүй тайллууд байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв тайлал юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлсийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн дадлага туршлагын мэдлэг эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш. Эш үзүүлэгчдийн зөгнөл нь Бурханаар биечлэн зааварчлагдсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиагийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, эдгээр хүмүүс нь зөнчид байсан, тэд зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, тэд бүгдээрээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүлээн авсан эдгээр хүмүүс олон зөгнөлийг хэлсэн бөгөөд Еховагаар шууд зааварчлуулж байсан. Яагаад Ехова тэдэн дээр ажилласан бэ? Израилийн ард түмэн нь Бурханы сонгогдсон хүмүүс байсан учраас: эш үзүүлэгчдийн ажил нь тэдний дунд хийгдэх ёстой бөгөөд тэд тийм илчлэлийг хүлээн авах эрхтэй байсан. Үнэндээ, тэдэнд өгсөн Бурханы илчлэлийг тэд өөрсдөө ч ойлгоогүй. Тэдний амаар дамжуулан Ариун Сүнс үгээ хэлсэн, ингэснээр ирээдүйн хүмүүс тэдгээр зүйлсийг ойлгож, тэдгээр нь үнэхээр Бурханы Сүнсний, Ариун Сүнсний ажил бөгөөд хүнээс ирээгүй гэдгийг харж, Ариун Сүнсний ажлын батламжийг тэдэнд өгөх байсан.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (3)”-аас
    
    Өнөөдөр Библи бол Бурхан ба Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс тэд Библийн бүх үгс нь зөвхөн Бурханы хэлсэн үгс бөгөөд тэдгээрийг бүгдийг Бурхан хэлсэн гэж итгэдэг. Тэр ч бүү хэл, хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан ном нь бүгд хүнээр бичигдсэн боловч тэдэнд бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын бичлэг байсан гэж Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүмүүсийн алдаатай тайлал бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн бичлэг юм. Шинэ Гэрээний зарим захидал нь хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; Паулын захидлууд нь жишээлбэл хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд тэдгээр нь чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарын төлөөх сургамж, урамшууллын үгс байсан. Тэдгээр нь Ариун Сүнсээр хэлэгдсэн үгс биш, Паул Ариун Сүнсний өмнөөс яриагүй, мөн тэр эш үзүүлэгч байгаагүй, тэр ч бүү хэл үзэгдэл хараагүй. Түүний захидлууд нь Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулгануудад зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь, чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л өөрийн ажлын явцдаа чуулгануудад бичсэн түүний сургамж, тайтгаруулалт, урамшууллын үгс байсан. Иймээс тэдгээр нь мөн тэр үеийн Паулын ажлын ихэнхийн бичлэг юм. Тэдгээр нь Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичигдсэн, тэр үеийн бүх чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн бүх арга замыг даган мөрдөхийн тулд бичигдсэн. Тэр үеийн эсвэл ирээдүйн чуулганууд бүгд түүний зүйлсийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгд Бурханаас ирсэн гэж тэр хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэр зүгээр л ах эгч нартай сэтгэлээ хуваалцаж, тэдэнд сургамжилж, тэдний итгэлийг өдөөсөн; тэр зүгээр л хүмүүст номлож эсвэл сануулсан бөгөөд тэдэнд сургамжилсан. Түүний үг нь түүний өөрийн ачаан дээр үндэслэсэн бөгөөд эдгээр үгсээрээ дамжуулан тэр хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тэр үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, тэр бол Эзэн Есүсээр ашиглагдаж байсан ажилчин байсан, тиймээс түүнд чуулгануудын үүрэг хариуцлага өгөгдсөн, чуулгануудын ажлыг хэрэгжүүлэхийг түүнд даалгасан, тэрээр ах эгч нарын нөхцөл байдлын тухай мэдэж авах учиртай байсан, үүний улмаас тэр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичсэн. Хүмүүст сургамжилж, эерэг нөлөө үзүүлсэн түүний хэлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба тэр Бурханыг төлөөлөөгүй. Хүмүүс хүний туршлагын бичлэг болон хүний захидлуудыг чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг мэтээр үзэх нь цадигаа алдсан ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа Паулын чуулгануудад бичсэн захидлын тухайд энэ нь үнэн, учир нь түүний захидлууд нь тэр үеийн чуулган болгоны нөхцөл байдал, орчинд үндэслэн ах эгч нарт бичигдсэн бөгөөд Эзэн доторх ах эгч нарт сургамжлахын тулд байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүлээн авч чадах байсан. Түүний захидлууд нь тэр үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан, мөн Ариун Сүнсээр түүнд өгөгдсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэрээр чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан бөгөөд тэр үеийн чуулгануудыг удирдсан элч байсан, тэр нь түүний үүрэг хариуцлага байсан. Түүний ялгамж чанар нь ердөө ажлаа хийж буй элчийнх байсан, тэр бол ердөө Бурханаар илгээгдсэн элч байсан; тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй. Иймээс өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь түүний хувьд хамгийн чухал байсан. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг нь Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс өөр юу ч биш байсан бөгөөд бие махбод болсон Бурхан гарцаагүй биш байсан. Түүний ялгамж чанар нь Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, тэдгээр нь Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар нь Христийнх, Бурханы Хүүгийнх байсан. Паул хэрхэн Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидлыг эсвэл үгийг Ариун Сүнсний айлдвар мэтээр үзэж, тэдгээрийг Бурхан шиг шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй юм хэмээн хэлж болно. Илүү хатуугаар хэлэх юм бол энэ нь өөр юу ч биш харин доромжлол биш гэж үү? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлуудад болон түүний хэлсэн үгэнд мэхийж тэдгээрийг “ариун ном” эсвэл “тэнгэрийн ном” шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үг нь хүнээр санамсаргүйгээр хэлэгдэж болох уу? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн түүний захидлууд нь түүний өөрийн санаа бодлоор сэвтээгүй гэж та нар хэрхэн хэлж чадах юм бэ? Тэдгээр нь хүний санаа бодлоор сэвтээгүй байж яаж чадах юм бэ? Тэр өөрийн хувийн дадлага туршлага болон өөрийн амийн хир хэмжээн дээрээ үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, ямар нэг саналыг агуулсан захидлыг Паул Галатын сүмүүдэд бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Тэдгээрийн аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэдний аль аль нь чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захидлууд нь тэдний сүнсний өндрийг төлөөлдөг, тэдгээр нь ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэгийг болоод чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг төлөөлдөг; тэдгээр нь бүхэлдээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ чи түүний захидлууд нь Ариун Сүнсний үг гэж хэлэх юм бол, чи тэнэг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидлууд нь саяхны сүнслэг хүмүүсийн дурсамжтай адил. Тэдгээр нь Вотчман Nигийн ном эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Зүгээр л саяхны сүнслэг хүмүүсийн ном нь Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй боловч эдгээр хүмүүсийн мөн чанар нь адилхан: Тэд бол ямар нэг хугацааны туршид Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүс бөгөөд тэд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (3)”-аас
    
    Шинэ Гэрээний Матайн Сайн Мэдээ нь Есүсийн угийн бичгийг баримтжуулсан. Эхэндээ энэ нь Есүс бол Абрахамын удам, Давидын хүү Иосефийн хүү байсан гэж хэлдэг; дараа нь Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд онгон эмэгтэйгээс төрсөн гэж байдаг, энэ нь Тэр бол Иосефийн хүү ч биш эсвэл Абрахамын удам ч биш, мөн Тэр Давидын хүү ч биш байсан гэсэн үг. Угийн бичигт гэхдээ Есүсийг Иосефтэй холбохоор зүтгэдэг. Дараа нь, угийн бичиг нь Есүсийн төрсөн үйл явцыг бичиж эхэлдэг. Есүс Ариун Сүнсээр олдсон бөгөөд Тэр онгон эмэгтэйгээс төрсөн, Иосефийн хүү биш гэж үүнд хэлсэн. Гэсэн ч Есүс бол Иосефийн хүү байсан гэдэг нь угийн бичигт тодорхой бичигдсэн бөгөөд угийн бичиг нь Есүсийн төлөө бичигдсэн учраас энэ нь дөчин хоёр үе удмыг бичсэн. Иосефийн үед очиход Иосеф бол Мариагийн нөхөр байсан гэж товч хэлдэг, энэ нь Есүс бол Абрахамын удам гэдгийг батлахын тулд хэлсэн үг юм. Энэ нь зөрчилдөөнтэй байдал биш гэж үү? Угийн бичигт Иосефийн өвөг дээдсийг тодорхой баримтжуулсан, энэ нь гарцаагүй Иосефийн угийн бичиг боловч энэ нь Есүсийн угийн бичиг гэж Матай зүтгэдэг. Энэ нь Есүс Ариун Сүнсээр олдсон гэдэг үзлийн баримтыг үгүйсгэхгүй байна гэж үү? Тиймээс Матайн бичсэн угийн бичиг нь хүний санаа биш гэж үү? Энэ бол инээдтэй зүйл! Ийм байдлаар энэ ном нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирээгүй гэдгийг чи мэдэж авна. Бурханд газар дээр угийн бичиг байх ёстой гэж боддог зарим хүмүүс байж магадгүй ба үүний үр дүнд тэд Есүсийг Абрахамын дөчин хоёр дахь удам болгосон. Энэ нь үнэхээр инээдтэй зүйл! Газар дээр ирсний дараа Бурханд хэрхэн угийн бичиг байх юм бэ? Хэрвээ чи Бурханд угийн бичиг байдаг гэвэл чи Түүнийг Бурханы бүтээлүүдийн дунд оруулж байгаа биш гэж үү? Учир нь Бурхан бол газар дэлхийнх биш, Тэр бол бүтээлийн Эзэн, хэдийгээр Тэр махан биетэй байгаа ч Тэр хүнтэй адил мөн чанартай биш. Та нар Бурханыг, Бурханы бүтээлтэй адил төрөл зүйл болгон тооцож яаж чадаж байна вэ? Абрахам Бурханыг төлөөлж чадахгүй; тэрээр тэр үеийн Еховагийн ажлын обьект байсан, тэр ердөө л Еховагаар хүлээн зөвшөөрөгдсөн итгэлтэй зарц байсан бөгөөд тэр Израилийн ард түмний нэг байсан. Тэр Есүсийн өвөг дээдэс байж хэрхэн чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (3)”-аас
      
      Шинэ Гэрээний сайн мэдээний номнууд нь Есүсийг цовдлогдсоноос хойш хориос гучин жилийн дараа бичигдсэн. Өмнө нь Израилийн ард түмэн зөвхөн Хуучин Гэрээг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үед хүмүүс Хуучин Гэрээг уншиж байсан. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн явцад гарч ирсэн. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж тэнгэрт дээш гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд мөн Паул болон Петрийн захидлууд түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүс тэнгэрт дээш гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн тэдний бичлэгүүдийг цэгцлэх үед л Шинэ Гэрээ бий болсон. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; өмнө нь энэ нь байгаагүй. Бурхан тэр бүх ажлыг хийсэн, элч Паул тэр бүх ажлыг хийсэн, дараа нь Паул, Петр нарын захидлуудыг нэгтгэсэн бөгөөд Патм арлын Иоханаар бичигдсэн хамгийн агуу үзэгдэл эцэст нь нэмэгдсэн, учир нь энэ нь эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн билээ. Эдгээр нь бүгд дараагийн үеийнхний зохицуулга байсан бөгөөд тэдгээр нь өнөөдрийн айлдваруудаас өөр. Өнөөдөр бичигдсэн зүйл бол Бурханы ажлын алхмуудын дагуу юм; өнөөдөр хүмүүсийн эзэмшиж буй зүйл нь Бурханаар биечлэн хийгдсэн ажил бөгөөд Түүгээр биечлэн хэлэгдсэн үгс юм. Та нар хөндлөнгөөс оролцох хэрэггүй ба Сүнснээс шууд ирдэг үгс нь алхам алхмаар зохицуулагддаг бөгөөд хүний бичлэгийн зохицуулгаас өөр. Тэдний бичсэн зүйлс нь тэдний боловсрол болоод хэв чанарын түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичсэн зүйлс нь хүний туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн бичих арга барил, мэдлэгтэй байсан бөгөөд бичлэг бүхэн өөр байсан. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтвэл чи хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад та өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Зөвхөн Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, энэ нь хэдэн мянган жилийн туршид огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд хэрвээ чи Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (3)”-аас
    
    Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хичнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (4)”-аас
    
     Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн бичлэг бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөлүүдийг, түүнчлэн тэр үеийн Еховагийн ажил дахь Түүний зарим айлдваруудыг баримтжуулсан. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг “ариун” (учир нь Бурхан бол ариун болоод агуу) гэж үздэг. Мэдээж энэ нь, Еховаг гэсэн тэдний хүндлэл, Бурханыг гэсэн тэдний бишрэлийн үр дүн юм. Бурханы бүтээлүүд нь өөрсдийн Бүтээгчийг маш их биширдэг учраас л хүмүүс энэ номонд тэгж ханддаг ба энэ номыг “тэнгэрлэг ном” гэж нэрлэдэг хүмүүс хүртэл байдаг. Үнэндээ энэ нь ердөө л хүний бичвэр юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, мөн Ехова үүний бүтээлийг биечлэн чиглүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номны зохиолч нь Бурхан биш харин хүн. “Ариун” Библи гэдэг нь хүнээр өгөгдсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр бие биетэйгээ хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас өөр юу ч биш. Учир нь энэ ном нь Еховагаар, тэр ч бүү хэл Есүсээр бичигдээгүй. Үүний оронд энэ нь эртний олон эш үзүүлэгчид, элч нар болон зөнчдийн тайлан бөгөөд үүнийг дараагийн үеийнхэн эртний бичээсийн ном болгон цэгцэлсэн, энэ нь хүмүүст нэн ариун, ирээдүй үеийнхнээр нээгдэхээр хүлээгдэж буй ойлгошгүй, гүн гүнзгий нууцуудыг агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном нь “тэнгэрлэг ном” гэж бүр ч илүү итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номноос нэн өөр бөгөөд тиймээс хэн ч энэхүү “тэнгэрлэг номыг” задлан шинжилж зүрхэлдэггүй, учир нь энэ нь хэтэрхий “ариун нандин” юм.

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (4)”-аас
   
   Өнөөдөр Би ийм байдлаар Библийг задлан шинжилж байна, энэ нь Би үүнийг үзэн яддаг эсвэл лавлах бичиг болох үүний үнэ цэнийг үгүйсгэдэг гэсэн үг биш. Чиний мэдэхгүй байгааг зогсоохын тулд Би Библийн угийн үнэ цэнэ болон эх сурвалжийг чамд тайлбарлаж байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзхүй байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу байдаг; Библийг ингэж унших нь тэднийг олж авах ёстой зүйлдээ хүрэхээс сэргийлээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр энэ нь Миний хийхээр зорьсон ажилд саад болдог. Энэ нь ирээдүйн ажилд асар их гай уршиг болох ба давуу талыг биш зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар болон дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж эсвэл энэ нь ямар ч үнэ цэнэгүй хэмээн энд тэндгүй тунхагла гэж гуйгаагүй, харин Библийн талаар зөв мэдлэг болон зөв үзэл бодолтой байхыг гуйж байна. Нэг талыг хэтэрхий бүү баримтал! Хэдийгээр Библи нь хүнээр бичигдсэн түүхийн ном боловч энэ нь мөн эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчмуудыг, түүнчлэн саяхны элчүүдийн Бурханд үйлчилсэн дадлага туршлагуудыг баримтжуулсан ба энэ бүхнийг эдгээр хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрж хайж байгаа энэ үеийн хүмүүст лавлах бичиг адилаар ашиглагдаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номноос олдохгүй амийн олон замыг мөн олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид, элчүүдийн туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үгс нь үнэ цэнэтэй ба хүмүүсийг хэрэгтэй зүйлсээр хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан учраас үүнийг үзэх хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ үед Ехова, Есүст үйлчилж байсан хүмүүсийн дадлага туршлага, мэдлэгийн бичлэг, цуглуулга бөгөөд ингэснээр дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэг, үүнийг хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэдний бүх бичвэр нь Библиэс гарсан, тэдний дадлага туршлага нь бүгд Библиэс бий болсон бөгөөд тэд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс хэдийгээр хүмүүс ямар ч агуу сүнслэг хүний номноос хангамжийг олж авдаг ч тэд Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Хэдийгээр Библи нь Паулын захидал болон Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн ч, хэдийгээр хүмүүс эдгээр номоор туслуулж, дэмжүүлж байдаг ч эдгээр ном нь хоцрогдсон хэвээр, тэдгээр нь хуучин эрин үед харъяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хичнээн сайн байх нь хамаагүй зөвхөн нэг цаг үед л тохиромжтой буюу үүрд мөнхийн зүйл биш. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба энэ нь Паул болон Петрийн цаг үед зүгээр л зогсчихож чадахгүй эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед дандаа үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүст биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдэд л зөвхөн тустай, тэдгээр нь хичнээн сайн байсан ч хоцрогдсон зүйл юм. Еховагийн бүтээлийн ажил эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хичнээн агуу байсан ч, энэ нь хоцрогдсон хэвээр бөгөөд энэ бүхэн болж өнгөрөх цаг ирэх болно. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирэх болно; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хичнээн итгэмээр байсан ч, Сатаныг ялахад энэ нь хичнээн үр дүнтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эцсийн эцэст эрин үе бол эрин үе; ажил нь үргэлж нэг суурин дээр байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үгс буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, хуучин он дарааллын бичиг нь хүмүүсийг хэрхэн шинэ эрин үед аваачих вэ? Эдгээр он дарааллын бичиг нь хүмүүсийг амиар хангах хичнээн чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх хичнээн чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан биш гэж үү? Тэдгээр нь үнэ цэнээ алдсан биш гэж үү? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлж байна. Тэдгээр нь хэтэрхий хуучирсан, тэд чамайг шинэ ажилд аваачиж чадахгүй, тэдгээр нь чамд зөвхөн ачаа болно. Тэд чамайг шинэ ажилд, шинэ дотогшлолтонд аваачихгүйгээр үл барам, тэдгээр нь чамайг хуучин шашны чуулганууд руу аваачна, хэрвээ ингэвэл чи Бурханд итгэх өөрийн итгэлээ ухрааж байгаа биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (4)”-аас
   
   Библийг ойлгохын тулд, түүхийг ойлгохын тулд байгаа мөртлөө Ариун Сүнс өнөөдөр юу хийж байгааг ойлгохын төлөө биш байх нь буруу юм! Чи түүхийг судлахдаа маш сайн байсан, чи гайхалтай ажил хийсэн, гэхдээ чи Ариун Сүнсний өнөөдөр хийж байгаа ажлын талаар юу ч ойлгодоггүй. Энэ нь тэнэглэл биш гэж үү? Бусад хүмүүс чамаас: “Бурхан өнөөдөр юу хийж байгаа вэ? Өнөөдөр чи юунд орох ёстой вэ? Чиний амийн эрэл хайгуул ямархуу байна вэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу?” гэж асууна. Тэдний асуултанд хариулах хариулт чамд байхгүй байх болно, тэгвэл чи юу мэддэг вэ? Чи: Би махан биеэ орхиж, өөрийгөө мэдэх ёстой гэдгээ л мэднэ хэмээн хариулах болно. Тэгээд хэрвээ тэд “Чи өөр юу мэддэг вэ?” гэж асуувал чи, Бурханы бүх зохицуулгыг дуулгавартай дагах ёстой бөгөөд Библийн түүхийг бага зэрэг ойлгох ёстой гэдгээ мэднэ, тэгээд л болоо гэж хариулах болно. Энэ бүх жилүүдэд Бурханд итгэснээр чиний олж авсан бүх зүйл энэ үү? Хэрвээ чиний ойлгосон бүхэн энэ бол, чамд маш их зүйл дутагдаж байна. Тиймээс өнөөдрийн чиний сүнсний өндөр нь үндсэндээ Миний чамаас шаардсан зүйлийг биелүүлэх чадваргүй бөгөөд чиний ялган таних чадвар болоод чиний ойлгодог үнэн хэтэрхий хомс юм, өөрөөр хэлбэл чиний итгэл хэтэрхий өнгөцхөн! Та нар илүү их үнэнээр зэвсэглэх ёстой, та нарт илүү их мэдлэг хэрэгтэй, та нар илүү ихийг харах ёстой бөгөөд зөвхөн тэр үед л та нар сайн мэдээг түгээж чадах болно, учир нь энэ нь та нарын гүйцэтгэх ёстой зүйл юм!

Үг нь махбодоор илэрсэн номны “Библийн талаар (4)”-аас

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

Холбоотой унших зүйлс:

ТөгсXүчит Бурханы Чуулган

Зүүний Аянга

No comments:

Post a Comment