Хүнийг удирдах нь Миний ажил бөгөөд тэр Надаар байлдан дагуулагдах нь, Намайг дэлхийг бүтээх үед бүр ч илүү урьдчилан тогтоогдсон байсан зүйл юм. Эцсийн өдрүүдэд Би тэднийг бүрэн байлдан дагуулна гэдгийг хүмүүс мэдэхгүй байж магадгүй бөгөөд Би Сатаныг ялан дийлсний баталгаа нь хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийг байлдан дагуулахын тулд юм гэдгийг тэд бас мэдэхгүй байж магад. Гэвч Би, Сатаны олзолж, өөрийнхөө хүүхдүүд болгосон хүмүүсийн болон түүний гэрийг сахиж байдаг үнэнч зарц нарынх нь байлдан дагуулагч болно гэдгээ, Надтай тэмцэлдэх үед нь Өөрийнхөө дайсанд аль хэдийн хэлсэн. Байлдан дагуулах гэдгийн анхдагч утга нь ялах, шившиглэх юм. Израильчуудын хэлээр томьёолбол, энэ нь бүрэн ялах, устгах ба цаашид Намайг эсэргүүцэж чадахгүй болгох явдал юм. Гэхдээ өнөөдөр та нарын дунд хэрэглэж байгаагаар үүний утга нь байлдан дагуулах юм.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
Showing posts with label Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар. Show all posts
Showing posts with label Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар. Show all posts
12/05/2018
8/03/2018
Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”
Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Сатаны бүхий л үйлдэл болон үйл хэрэг хүнээр дамжин харагддаг. Одоо хүний бүхий л үйлдэл, үйл хэрэг нь Сатаны илэрхийлэл бөгөөд тэгэхээр Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн бол Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлдөггүй. Зарим хүмүүс сайн зан ааштай байдаг; Бурхан үүгээр нь дамжуулан зарим нэг ажлыг хийж, тэдний ажил Ариун Сүнсээр захирагдаж болох боловч тэдний зан чанар нь Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэнд хийдэг Бурханы ажил нь ердөө л дотор нь хэдийнэ оршиж байгаа зүйлтэй ажиллаж, үүнийг өргөтгөж байдаг. Өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид эсвэл Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн хэн ч Түүнийг шууд төлөөлж чадахгүй.” “учир нь хүний мөн чанар нь Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй юм. Ариун Сүнсээр удирдагдангаа хүний амьдран харуулж байгаа зүйл нь зөвхөн Бурханы хүнээс хүссэн зүйлийн дагуу байдаг.”
Танд таалагдаж магадгүй: “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”
Subscribe to:
Posts (Atom)