Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

12/05/2018

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ” | Уран уншлага


Хүнийг удирдах нь Миний ажил бөгөөд тэр Надаар байлдан дагуулагдах нь, Намайг дэлхийг бүтээх үед бүр ч илүү урьдчилан тогтоогдсон байсан зүйл юм. Эцсийн өдрүүдэд Би тэднийг бүрэн байлдан дагуулна гэдгийг хүмүүс мэдэхгүй байж магадгүй бөгөөд Би Сатаныг ялан дийлсний баталгаа нь хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийг байлдан дагуулахын тулд юм гэдгийг тэд бас мэдэхгүй байж магад. Гэвч Би, Сатаны олзолж, өөрийнхөө хүүхдүүд болгосон хүмүүсийн болон түүний гэрийг сахиж байдаг үнэнч зарц нарынх нь байлдан дагуулагч болно гэдгээ, Надтай тэмцэлдэх үед нь Өөрийнхөө дайсанд аль хэдийн хэлсэн. Байлдан дагуулах гэдгийн анхдагч утга нь ялах, шившиглэх юм. Израильчуудын хэлээр томьёолбол, энэ нь бүрэн ялах, устгах ба цаашид Намайг эсэргүүцэж чадахгүй болгох явдал юм. Гэхдээ өнөөдөр та нарын дунд хэрэглэж байгаагаар үүний утга нь байлдан дагуулах юм.  Миний санаа зорилго бол хүн төрөлхтний муу ёрын нэгнийг бүрмөсөн сөнөөж, бут цохих бөгөөд ингэснээр тэр цаашид Миний эсрэг тэрслэхгүй, тэр ч байтугай Миний ажилд саад хийж, үймүүлж чадахгүй. Тиймээс, хүний тухайд гэвэл энэ нь байлдан дагуулалт гэсэн утгатай болсон. Энэ нэр томьёоны утга ямар ч байсан, Миний ажил бол хүн төрөлхтнийг ялах явдал. Учир нь хүн төрөлхтөн Миний удирдлагын нэмэлт гэдэг нь үнэн боловч илүү тодорхой хэлэх юм бол, хүн төрөлхтөн Миний дайснаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Намайг эсэргүүцэж, Надад дуулгаваргүй ханддаг нүгэлт хүмүүс юм. Хүн төрөлхтөн нь Надаар хараагдсан муу ёрын нэгний үр удмаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн удам угсаанаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол аль хэдийн Надаар гологдож, тэр цагаас хойш Миний эвлэршгүй дайсан болсон диаволын удмаас өөр юу ч биш. Хүмүүн төрөлтний дээрх тэнгэр харанхуйлж, тунгалаг байдлын жаахан ч гялбаагүй, бүрхэг, бүүдгэр болсон бөгөөд хүний ертөнц хав харанхуйд умбадаг, ингэснээр энд амьдарч байгаа хүн өөрийн сунгасан гарыг харж чаддаггүй эсвэл толгойгоо өргөх үедээ нарыг ч харж чаддаггүй. Түүний хөл доорх зам нь намагтай, хонхорхойгоор дүүрэн бөгөөд тахирлан мушгирдаг; газар нутаг даяар цогцоснууд хаягдсан. Харанхуй булангууд нь үхсэн хүний шарилаар дүүрсэн ба хүйтэн, бүүдгэр булангуудад чөтгөрийн сүрэг суурьшжээ. Хүний ертөнцийн хаа сайгүй чөтгөрүүд сүрэг сүргээрээ ирж, явдаг. Бузар булайгаар бүрхэгдсэн бүх төрлийн араатнуудын үр удам, ширүүн тулаан хийж, үүний дуу чимээ зүрх сэтгэлд айдас хуруулна. Тийм цаг үед, тийм дэлхий, тийм “газрын диваажинд” амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаашаа явах вэ? Өөрийнхөө амьдралын хүрэх газрыг олохын тулд хүн хаашаа явах вэ? Эрт үед Сатаны хөлд гишгэлэгдсэн хүн төрөлхтөн анхнаасаа Сатаны дүртэй болсон, үүнээс ч илүүтэйгээр Сатаны биелэл болсон жүжигчид байж, Сатанд хангинасан гэрчлэл хийдэг баталгаа болсон. Тийм хүн төрөлхтөн, тийм доройтсон өөдгүй амьтад, энэ завхарсан хүн төрөлхтний тийм үр удам Бурханд хэрхэн гэрчлэл хийж чадах юм бэ? Миний суу алдар хаанаас ирэх юм бэ? Миний гэрчийн талаар хүн хаанаас эхлэн ярьж чадах вэ? Учир нь хүн төрөлхтнийг завхруулчихаад Миний эсрэг зогсдог дайсан, өнө эрт Миний бүтээсэн, Миний алдар суу, амьдран харуулалтаар бялхаж байсан хүн төрөлхтнийг аль хэдийн авч бузарласан. Тэр Миний алдар сууг хулгайлсан ба түүний хүнд шингээсэн бүхэн нь, Сатаны бузар муухайг хольсон хор болон сайн мууг мэдүүлэгч модны жимсний шүүс юм. Анх Би хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл Би хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адамыг бүтээсэн. Түүнд хэлбэр дүрс, царай төрх хайрлагдсан ба тамир тэнхээ, эрч хүчээр бялхсан, цаашлаад Миний алдар суутай хамт байлаа. Тэр бол Би хүнийг бүтээсэн цог жавхлант өдөр байв. Түүний дараа, Адамын биеэс Еваг бүтээсэн ба тэр ч бас хүний өвөг дээдэс юм, иймээс Миний бүтээсэн хүмүүс Миний амьсгалаар дүүрч, Миний алдраар бялхаж байлаа. Адам анхнаасаа Миний гараас төрсөн ба Миний дүрийн төлөөлөл байсан юм. Тиймээс, “Адамын” анхдагч утга учир нь Надаар бүтээгдэж, Миний эрч хүчийг шингээсэн, Миний алдрыг шингээсэн, хэлбэр дүрс, царай төрхтэй, мөн сүнстэй болоод амьсгалтай байсан. Тэр бол Намайг төлөөлж, Миний дүртэй байж, Миний амьсгалыг хүлээн авах чадвартай, сүнстэй цорын ганц бүтээгдсэн зүйл байв. Эхэндээ, Ева бол Миний урьдчилан тодорхойлсон, амьсгал өгсөн хоёр дахь хүн байсан, иймээс “Евагийн” анхдагч утга нь, Миний эрч хүчээр дүүрсэн, цаашлаад Миний суу алдар элбэг хайрлагдсан, Миний алдрыг үргэлжлүүлэх, бүтээгдсэн зүйл байсан юм. Ева Адамаас бий болсон, иймээс тэр ч бас Миний дүртэй байсан, учир нь тэр бол Миний дүрээр бүтээгдсэн хоёр дахь хүн байлаа. “Евагийн” анхдагч утга учир нь сүнс, мах, ястай амьд хүн, Миний хоёр дахь гэрчлэл, мөн түүнчлэн хүн төрөлхтний дундах Миний хоёр дахь дүр байх байлаа. Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс, Бурханы ариун, үнэт эрдэнэс бөгөөд анхнаасаа сүнстэй хүмүүс байв. Гэсэн хэдий ч муу ёрын нэгэн, хүн төрөлхтний өвөг дээдсийн үр удмыг гишгилж, олзлон авч, хүний ертөнцийг түнэр харанхуйд автуулан, үр удмыг нь Миний оршин тогтнолд итгэхийг нь болиулсан юм. Үүнээс илүү жигшүүртэй зүйл юу вэ гэхээр муу ёрын нэгэн хүмүүсийг завхруулж, гишгэлэхийн хажуугаар Миний алдар суу, Миний гэрчлэл, хүмүүст Миний өгсөн эрч хүч болон Миний тэдэнд үлээсэн амьсгал ба амийг, хүний ертөнц дэх Миний бүх алдар, хүн төрөлхтөнд Миний зарцуулсан уйгагүй хичээл чармайлтыг харгисаар булаан авсан. Хүн төрөлхтөн цаашид гэрэлд байхаа больж, Миний хайрласан алдар сууг хаян, өөрсдөд нь Миний өгсөн бүхнийг алдсан. Намайг бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг тэд яаж танин мэдэж чадах юм бэ? Тэнгэр дэх Миний оршин тогтнолд тэд хэрхэн үргэлжлүүлэн итгэх юм бэ? Газар дээрх Миний алдрын илрэлийг тэд хэрхэн олж илрүүлэх юм бэ? Эдгээр ач хүү, ач охид өвөг дээдсийнхээ хүндэлдэг байсан Бурханыг, хэрхэн өөрсдийг нь бүтээсэн Эзэн гэж авч үздэг вэ? Эдгээр өрөвдөлтэй ач хүү, ач охид, Адам, Евад Миний хайрласан алдар суу, дүр төрхийг болон гэрчлэлийг, түүнчлэн хүн төрөлхтөнд Миний хайрласан, оршин тогтнохын тулд өөрсдийнхөө түшиглэдэг амийг муу ёрын нэгэнд өгөөмрөөр “өгсөн” бөгөөд түүний оршин байгааг өчүүхэн ч ойшоохгүйгээр Миний бүх алдрыг түүнд өгсөн. “Өөдгүй амьтан” гэсэн нэршлийн эх үүсвэр энэ биш гэж үү? Тийм хүн төрөлхтөн, тийм муу чөтгөрүүд, тийм алхаж яваа үхдлүүд, тийм Сатан, Миний тийм дайснууд яаж Миний алдар суутай байх юм бэ? Би Өөрийн алдар сууг эргүүлэн авч, хүмүүсийн дундах Өөрийн гэрчлэлийг болон Надад нэгэнтээ харьяалагдаж байсан ч эрт үед хүн төрөлхтөнд өгсөн бүхнээ буцаан авах болно—тэгээд Би хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдрыг авсан ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх ёстой. Тэд Сатанд харьяалагдаж байгаагүй, мөн түүгээр ч гишгэлүүлээгүй, харин Сатаны хорны өчүүхэн төдий ч ул мөрөөс ангид, гагцхүү Миний илэрхийлэл байсан юм. Тиймээс, Би зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, өөр ямар нэгэн этгээдэд харьяалагддаггүй, Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүмүүст мэдэгддэг. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн алдар суу хэмээн үзэх болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол Сатанаар завхруулагдсан, өнөөдөр Сатанд харьяалагдаж байгаа, Миний анхдагч бүтээл болох хүн төрөлхтөн биш. Би хүний ертөнцөд оршиж буй Өөрийн алдрыг буцаан авахаар зорьж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний дундах амьд үлдэгчдийг бүрэн байлдан дагуулах болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын бай шиг авч үзнэ. Энэ нь Миний хүсэл билээ.

Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт доройтолд живчихсэн. Тэд аль хэдийн Миний хүссэн хүмүүс байхаа больсон, тиймээс Миний харж байгаагаар хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг хүртэх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанд олзлогдсон, өөдгүй хүн төрөлхтөн, мөн Сатан дотор нь амьдарч, өөрсдөөр нь хувцасладаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс ядаж Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирэхэд ч угтан авдаггүй. Хүн төрөлхтөн Миний хүсэлтэнд зөвхөн дурамжхан хариу үзүүлдэг, тэдгээрийг түр зуур зөвшөөрдөг ба амьдралын баяр баясгалан, уй гашууг Надтай чин сэтгэлээсээ хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгошгүй гэж харах үедээ, хүчтэнд тал засах хандлага гаргаж дурамжханаар Над руу инээмсэглэж байгаа дүр эсгэдэг. Яагаад гэвэл хүмүүс Миний одоогийн хүслийг мэдэх нь байтугай Миний ажлын талаар ямар ч мэдлэггүй байдаг. Би та бүхэнтэй шударгаар ярина: Цаг нь ирэхэд Надад шүтэн мөргөдөг хүний зовлон та нарынхаас илүү амархан байх болно. Та нарын Надад итгэх итгэлийн хэмжээ үнэндээ Иовынхоос хэтэрдэггүй, тэр ч байтугай Иудейн Фарисайчуудын итгэл ч та нарынхыг давна, иймээс галын өдөр ирвэл та нарын зовлон, Есүст зэмлүүлж байсан Фарисайчуудынхаас, Мосег эсэргүүцсэн 250 удирдагчийнхаас, мөн сүйрлийн дүрэлзсэн галын доорх Содомынхоос илүү хүнд хэцүү байх болно. Мосе хадыг цохих үед, Еховагийн хүртээсэн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлээс болсон юм. Давид, Ехова Намайг магтсан хөгжим тоглох үед–зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрсэн–энэ нь түүний итгэлээс болсон. Иов уулыг бүрхэж байсан мал сүргээ болон гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж, бие нь хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлээс болсон юм. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдрыг харах үед энэ нь түүний итгэлээс болсон билээ. Петр, Есүс Христийг дагаж чадсан нь өөрийнх нь итгэлээс болсон. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь ч бас түүний итгэлээс болсон. Иохан, хүний Хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Тэр эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлийг олж авч, Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхээр махбодтойгоор эргэн ирсэн гэдгийг мэдэж авсан нь ч бас тэдний итгэлээс болсон юм. Миний хатуу чанга үгээр цохиулдаг ч тэдгээрээр тайтгаруулагдаж, аврагдсан бүх хүмүүс, өөрсдийн итгэлээс болж ингээгүй гэж үү? Надад итгэдэг боловч бэрхшээл зовлон туулдаг хүмүүс бас дэлхийд гологдоогүй гэж үү? Шалгалтын зовлонгоос зугтан Миний үгийн гадна амьдардаг хүмүүс бүгд дэлхий дээр урсгал даган амьдардаггүй гэж үү? Тэд бол, Миний тайтгарлын үгийг олох нь байтугай, амрах газаргүйгээр энд тэндгүй хийсэн нисэх намрын навчистай адилхан. Хэдийгээр Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагадаггүй ч, тэд бол тэнгэрийн хаанчлалын гадаах гудамжаар тэнүүчилж, нэгээс нөгөө газар луу явдаг гуйлгачид биш гэж үү? Дэлхий үнэхээр чиний амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээрээ чи дэлхийгээс тайвшралын инээмсэглэл үнэхээр хүлээн авч чадах уу? Өөрийнхөө зүрх сэтгэл дэх нууж болшгүй хоосон байдлаа далдлахын тулд чи агшин зуурын таашаалаа ашиглаж чадах уу? Чи гэр бүлийнхээ хэнийг ч хуурч болох юм, гэхдээ Намайг хуурч хэзээ ч чадахгүй. Чиний итгэл хэтэрхий хомс бөгөөд өнөөг хүртэл чи амьдралын өгч чадах ямар ч баяр цэнгэлийг олох хүчгүй байгаа. Өөрийн бүх амьдралыг махан биеийн төлөө завгүй ажиллаж, хүний арай чүү үүрдэг бүх зовлонг тэвчиж явсны оронд амьдралынхаа хагасыг Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулсан нь илүү дээр гэдгийг Би чамд мэдэгдэж байна. Өөрийгөө маш их эрхэмлэж, Миний гэсгээлтээс зугтах нь ямар зорилгын төлөө юм бэ? Миний түр зуурын гэсгээлтээс өөрийгөө нууж, ингэснээр үүрд мөнхийн ичгүүр, үүрд мөнхийн гэсгээлтийг олж авах нь ямар зорилготой юм бэ? Үнэндээ, Би хэнийг ч Өөрийн хүсэлд сөгдүүлдэггүй. Хэрвээ хүн үнэхээр Миний бүх төлөвлөгөөнд захирагдахад бэлэн бол, Би түүнд муугаар хандахгүй. Гэвч Иов, Ехова Надад итгэдэг байсан шигээр бүх хүмүүс Надад итгэхийг Би шаарддаг. Хэрвээ та нарын итгэл Томасынхаас даван гарвал та нарын итгэл Миний сайшаалыг хүртэж, үнэнч байдлаараа та нар Миний жаргал цэнгэлийг олох ба өөрсдийнхөө өдөр хоногуудад та нар Миний алдрыг гарцаагүй олох болно. Гэсэн хэдий ч дэлхий ертөнцөд итгэдэг, диаволд итгэдэг хүмүүс хатуу зүрх сэтгэлтэй болж, нүдэндээ салхинд хийссэн элсний ширхэгтэй, амандаа диаволын тахилтай агаад балартсан оюун санаа нь, энэ дэлхийг булаан авсан муу ёрын нэгэнд аль хэдийн эзэмдүүлсэн, Содом хотын ард түмэн шиг болсон. Тэдний бараг бүх бодол нь эртний диаволд бүрэн олзлогдсон. Иймээс хүн төрөлхтний итгэл салхины аясаар одож, тэд Миний ажлыг бүр анзаарч чадахаа ч больсон. Тэдний хийж чаддаг бүхэн нь зүгээр л аргалах оролдлого хийж эсвэл тун хааш яаш шинжлэх явдал бөгөөд учир нь тэд аль эртнээс Сатаны хоронд автчихсан.

Хүмүүс нэгэнтээ Надаар бүтээгдэж, цаашлаад Миний бүтээлийн бүхий л өгөөмөр зүйлсийг эдэлж байсан учраас Би хүн төрөлхтнийг байлдан дагуулна. Гэхдээ хүмүүс бас Намайг голж, тэдний зүрх сэтгэл Надгүй байх болсон бөгөөд Миний төрхийг тодорхой харсан ч гэсэн Намайг мөн л голж, Намайг ялах боломжит бүх арга замыг бодон тархиа гашилгах хэмжээнд хүртэл Намайг өөрсдийн амьдралын ачаа дарамт гэж үзсэн. Өөрсдөд нь нухацтайгаар хандахыг эсвэл хатуу чанд шаардлага тавих боломжийг хүмүүс Надад олгодоггүй мөн өөрсдийнх нь шударга бус байдлыг шүүж, гэсгээхийг ч тэд Надад зөвшөөрдөггүй. Үүнийг сонирхолтой гэж үзэхээс илүүтэйгээр тэд унтууцдаг. Тиймээс Миний ажил бол, Намайг идэж, уудаг ба Надаар зугаацдаг боловч Намайг мэддэггүй хүн төрөлхтнийг ялах юм. Би хүмүүсийн зэвсгийг нь хурааж, дараа нь Өөрийн тэнгэрэлчүүд болон Өөрийн алдрыг аваад Өөрийн орших газартаа буцан очих болно. Учир нь хүмүүсийн хийсэн зүйл Миний зүрх сэтгэлийг бүрэн шархлуулсан ба Миний ажлыг аль хэдийн хэдэн хэсэг болгон үйрүүлсэн. Аз жаргалтайгаар алхан явахаасаа өмнө чөтгөрийн хулгайлсан алдар сууг Би эргүүлэн авч, хүн төрөлхтнийг өөрсдийнх нь амьдралаар амьдруулж, тэдний “амар тайван амьдарч, ажиллахыг” нь үргэлжлүүлж “газраа хагалахыг” нь үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ба Би тэдний амьдралд хөндлөнгөөс оролцохоо болино. Гэхдээ одоо Би муу ёрын нэгний гараас Өөрийн алдрыг бүрэн эргүүлэн авч, дэлхийн бүтээлийн үед хүнд өгсөн алдар суугаа бүхэлд нь буцаан авах ба үүнийг дахин хэзээ ч газар дээрх хүн төрөлхтөнд хүртээхгүй. Учир нь хүмүүс Миний алдрыг хадгалж чадаагүйгээр үл барам, тэд үүнийг Сатаны дүр төрхөөр сольсон. Хүмүүс Миний ирэхийг эрхэмлэдэггүй, Миний алдрын өдрийг ч үнэлдэггүй. Тэд Миний алдрыг Надад эргүүлэн өгөхийг хүсэх нь байтугай Миний гэсгээлтийг хүлээн авахыг ч тоодоггүй. Мөн тэд муу ёрын нэгний хорыг ч хаях дургүй. Хүмүүс өмнөхтэйгээ адилаар одоо ч Намайг байнга хууран мэхэлдэг ба өмнөх шигээ цовоо инээмсэглэл болон аз жаргалтай царайг өөрсдөдөө тохдог. Миний алдар суу өөрсдийг нь орхисны дараа хүн төрөлхтнийг нөмрөн авах түнэр харанхуйн гүнийг тэд мэдэхгүй байгаа ба ялангуяа бүх хүн төрөлхтний өмнө Миний цаг ирэх үед Ноагийн үеийн хүмүүсээс ч илүү хэцүү цагийг туулах болно гэдгээ тэд мэдэхгүй. Учир нь тэд, Миний алдар Израилийг орхих үед энэ нь хэчнээн харанхуй болсныг мэддэггүй, учир нь шөнийн хав харанхуйд явах хэчнээн хэцүү байдгийг үүр цаймагц хүн мартдаг. Нар нуувчиндаа дахин орж, харанхуй хүнийг нөмрөх үед тэр дахин харанхуйд шаналан гашуудаж, шүдээ хавирдаг. Миний алдар Израилийг орхих үед тэрхүү зовлон шаналлын өдрүүдийг туулах нь үүний ард түмэнд хэчнээн хэцүү байсныг та нар мартсан уу? Одоо үе бол, та нар Миний алдрыг харах өдрүүд бөгөөд энэ нь бас, та нар Миний алдрын өдрийг хуваалцах үе юм. Миний алдар энэ бохир газрыг орхих үед хүн харанхуйн дунд гашуудан шаналах болно. Одоо үе бол Би Өөрийн ажлаа хийж байгаа алдрын өдөр, мөн энэ нь бас Би хүн төрөлхтнийг зовлон зүдгүүрээс чөлөөлөх өдрүүд, учир нь Би зовлон тарчлаан, аюул гамшгийн өдрүүдийг тэдэнтэй хуваалцахгүй. Би зөвхөн хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, хүн төрөлхтний муу ёрын нэгнийг бүрэн ялахыг хүсэж байна.

No comments:

Post a Comment