Магтан дууны найрал 13-р бүлэг | гайхалтай клип: (7) Бурханы хаанчлалын ирэлт
Илчлэлийн номонд “Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа.…Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт амьдран суух ба тэд Түүний ардууд болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж Тэдний Бурхан нь болно” (Илчлэл 21: 3) гэж байдаг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Миний хаанчлал дэлхий дээр ил үзэгдэж байна. Дэлхийн хаанчлалууд Миний Бурханы хаанчлал боллоо. …Миний дуу хоолойг сонсдог, бүх үндэстэн, газар бүрээс цугларсан Өөрийн хүмүүсээ харахдаа Би баярладаг. Жинхэнэ Бурханыг байнга амандаа байлгасан бүх хүмүүс эцэс төгсгөлгүй магтаж, дээш доош үсэрнэ!” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос). Төгс Хүчит Бурхан буюу эцсийн өдрүүдийн Христ нь Өөрийн хаанчлалыг олж авч, буун ирдэг бөгөөд Түүний сонгосон хүмүүс Сатаныг ялсан Бурханы ялалтыг тэмдэглэн дуулж, бүжиглэж, Бурханы хаанчлал газар дээр илрэн харагддаг.