Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурханы ажил. Show all posts
Showing posts with label Бурханы ажил. Show all posts

2/15/2019

Бурханы дуу хоолой “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”


  Бурханы дуу хоолой “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”

  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлагын дотор агуу ажил хийж байгаа ба хүн тийм ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн зүйл болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын тухайн үе шатанд өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүйгээр, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл хэрвээ үгүй болсон бол, бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргийг биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж огт болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Түүний Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэрийг агуулсан бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ямар ч ажил нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд хүн, Түүний манлайлал дор, Түүний удирдлагын цар хүрээн дотор л чадах бүхнээ хийх ёстой юм. ”

1/29/2019

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг ” Монгол хэлээр


Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг” Монгол хэлээр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. ”

6/06/2018

Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?


Ариун Сүнсний дуу хоолой | Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ? 

        Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүх урагш ахисаар байдаг, иймээс Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Бурханы хувьд байж болшгүй бөгөөд учир нь Тэр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг билээ. 

6/02/2018

Бие махбодтой болсноор дамжуулан Бурхан Өөрийн ажлыг хийх шаардлага


    Бие махбодтой болсноор дамжуулан Бурхан Өөрийн ажлыг хийх шаардлага Бурхан бие махбодтой болох нь завхарсан хүн төрөлхтнийг аврахад илүү ач тустай гэж яагаад хэлдэг вэ? Бурхан бие махбодтой болохын хэрэгцээ ба үндсэн ач холбогдлыг юунаас харж болох вэ?