Христийн магтан дуу “Ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийдэг”
Бурханы бүх зан чанар илчлэгдсэн,
зөвхөн Нигүүлслийн, Хуулийн эрин үед,
эсвэл эцсийн өдрүүдэд биш,
харин зургаан мянган жилийн
удирдлагын төлөвлөгөөний явцад илчлэгдсэн.
Эцсийн өдрүүдийн ажил нь
шүүлт, уур хилэн, гэсгээлт билээ.
Хуулийн эрин үед ажил эхэлсэн.
Нигүүлслийн эрин үед золин аврал байсан.
Эцсийн өдрүүдэд хийсэн ажил
бүх зүйлийг төгсгөдөг.
Өөр өөр эрин үе, байрлал дахь
ажлын гурван үе шат нь
нэг Бурхан, нэг Сүнсний ажил гэдгийг ойлго.
Эдгээрийг салгадаг бүхэн Түүнийг эсэргүүцдэг.
Эцсийн өдрүүдэд хийхээр сонгосон ажил нь
Хуулийн, Нигүүлслийн эрин үеийн ажлыг орлож чадахгүй.
Харин гурвуулаа холбогдон нэг болдог.
Бурхан тэдгээрийг тусдаа эринүүдэд хийсэн.
Хуулийн эрин үед ажил эхэлсэн.
Нигүүлслийн эрин үед золин аврал байсан.
Эцсийн өдрүүдэд хийсэн ажил
бүх зүйлийг төгсгөдөг.
Өөр өөр эрин үе, байрлал дахь
ажлын гурван үе шат нь
нэг Бурхан, нэг Сүнсний ажил гэдгийг ойлго.
Эдгээрийг салгадаг бүхэн Түүнийг эсэргүүцдэг.
Еховагийн ажлаас Есүс, одоо үе хүртэл,
гурван үе шат нь тасралтгүй хөвөрч,
Бурханы удирдлагын төлөвлөгөөний
бүхий л хүрээг хамардаг,
бүгд нэг Сүнсний ажил билээ.
Ертөнцийг бүтээснээс хойш,
Бурхан үргэлж хүнийг удирдсаар ирсэн.
Тэр бол Эхлэл, Төгсгөл, Эхнийх, Сүүлийнх,
эрин үеийг эхлүүлж, төгсгөдөг Нэгэн билээ.
Хуулийн эрин үед ажил эхэлсэн.
Нигүүлслийн эрин үед золин аврал байсан.
Эцсийн өдрүүдэд хийсэн ажил
бүх зүйлийг төгсгөдөг.
Өөр өөр эрин үе, байрлал дахь
ажлын гурван үе шат нь
нэг Бурхан, нэг Сүнсний ажил гэдгийг ойлго.
Эдгээрийг салгадаг бүхэн Түүнийг эсэргүүцдэг.
Эдгээрийг салгадаг бүхэн Түүнийг эсэргүүцдэг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment