Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг
та нар мэдэхийг хүсэж байна уу?
Фарисайчуудын мөн чанарыг
та нар мэдэхийг хүсэж байна уу?
Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг.
Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч
амь үнэнийг эрж хайгаагүй.
Тиймээс өнөөдөр ч гэсэн
тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг,
учир нь тэдэнд амийн замын талаар
ямар ч мэдлэг байдаггүй,
мөн үнэний замыг мэддэггүй.
Ийм тэнэг, зөрүүд хүмүүс
Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ?
Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ?
Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй,
Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй
цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л
Есүсийг эсэргүүцсэн.
Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй,
Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор
ямар нэгэн байдлаар
Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа
Мессиагийн нэрэнд
хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан.
Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд
зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй.
Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ:
Таны номлол хэр гүнзгий,
Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч
Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш.
Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?
Би та нараас дахин асууя:
Та нарт Есүсийн талаар
өчүүхэн ч ойлголт байхгүйгээс үүдэн
эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь
туйлын хялбар биш гэж үү?
Чи үнэний замыг ялгаж чадах уу?
Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ
үнэхээр баталж чадах уу?
Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу?
Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал
чи аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ.
Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж,
Есүсийг голж, гүжирдэх боломжтой.
Есүсийг ойлгодоггүй хүмүүс
бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой.
Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг
Сатаны заль мэх гэж харах боломжтой ба
илүү олон хүмүүс
махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно.
Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү?
Ариун Сүнсийг доромжилж,
чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж,
Есүсийн илэрхийлсэн бүхнийг
нулиман огоорох ийм зүйлтэй та нар нүүр тулна.
Хэрвээ та нар мунгинасан бол
Есүсээс юу олж авч чадах вэ?
Хэрвээ та нар
алдаануудаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол
Есүс цагаан үүлэн дунд махан биед эргэн ирэх үед
Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах вэ?
Би та нарт үүнийг хэлье:
Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг
сохроор хүлээж буй,
үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс
Ариун Сүнсийг мэдээж гутаах ба
тэд устгагдах хүмүүс мөн.
Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж,
ердөө л диваажингийн аз жаргалтай гүрэнт улсад
жаргахыг хүсдэг,
гэсэн атал Есүсийн хэлсэн үгсийг
дуулгавартай дагадаггүй,
Түүнийг махан биед ирэх үед Түүний хэлсэн үнэнийг
хэзээ ч хүлээн авсан удаагүй.
Есүс цагаан үүлэн дундаас
эргэн ирэх тухай баримтын оронд
та нар юу барих вэ?
Энэ нь та нарын давтан нүгэл үйлдэж,
түүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл үү?
Есүсийг цагаан үүлэн дундаас ирэх үед
та нар юуг тахил болгон өргөх вэ?
Энэ нь та нарын өөрсдийгөө өргөмжилдөг
олон жилийн ажил уу?
Эргэн ирсэн Есүсийг өөрсөддөө итгүүлэхийн тулд
та нар юу харуулах вэ?
Энэ нь та нарын ямар ч үнэнд дуулгаваргүй,
биеэ тоосон угийн чанар уу?
“Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос
No comments:
Post a Comment