Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/26/2019

Тэр өдөр тэнгэр тун цэлмэг агаад нартай байлаа


  Би Хятад дахь Гурван-Өөрөө сүмийн итгэгч байлаа. Анх цуглаанд оролцож эхлэхэд пастор: “Ах, эгч нар аа: Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөвт байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг.” (Ром 10:10) гэж Библид бичигдсэн байдаг. Бид итгэлээрээ зөвтгөгдсөн. Бид Есүст итгэдэг тул аврагдсан. Хэрвээ бид өөр бусдад итгэсэн бол, аврагдахгүй байх байсан…” хэмээн үргэлж бидэнд хэлдэг байлаа. Би пасторын эдгээр үгийг баримталсан. Үр дүнд нь, Эзэн ирж, намайг тэнгэрийн хаанчлал руу оруулахыг хүлээх зуураа би цог золбоотой эрж хайж, цуглаануудад идэвхтэй оролцох болсон юм. Дараа нь, хууль бус үйл хэрэг сүмд үргэлжлүүлэн гарсаар байсан тул тэндхийн цуглаанаас залхахад намайг хүргэлээ. Пасторууд өөр хоорондоо салж, хуваагдаж, өөрсдийгөө бүлэглэлийн тэргүүнд томилж, бие даасан хаанчлалуудыг бий болгохоор хичээж байв. Пасторын номлолууд нь Нэгдсэн Фронтын Ажлын Албыг (НФАА) дуулгавартай дагах шаардлагатай байв. НФАА олон нийтийн сэтгэл санааг үймүүлэх вий гэхээс айн Илчлэлийн Номыг хэлэлцэхийг тэдэнд зөвшөөрдөггүй учраас пасторууд үүнийг номлодоггүй байлаа. Пасторууд ихэнхдээ хандивын талаар номлон, хүн ихийг хандивлах тусам, Бурханаас илүү их ерөөл хүлээн авна хэмээн хэлдэг байлаа… Иймээс сүмд нөхцөл байдал ийм байхыг хараад би нэлээд будилав: Яагаад сүм одоогийн ийм байдал руу өөрчлөгдөв? Пасторууд Эзэнд итгэдэггүй гэж үү? Яагаад тэд Эзэний үгийг дагадаггүй билээ? Яагаад тэдэнд Эзэнийг хүндэтгэх зүрх сэтгэл байдаггүй вэ? Тэд Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэггүй, ах эгч нарын зовж олсон мөнгийг олж авах үүднээс Бурханд итгэдэг нэрийн доор жүжиглэсэн хуурамч хоньчид хэмээн бодсон учир тэр үеэс хойш би Гурван-Өөрөө сүмийн цуглаан руу явахыг хүсэхээ болив.

  1995 оны хоёр дахь хагаст би ямар ч эргэлзээгүйгээр сүмийг орхиж, гэр чуулганд (дан ганц итгэлийн тал баригчид) нэгдсэн юм. Эхэндээ надад тэдний номлолуудыг улсын засгийн газар хязгаарлаагүй гэж санагдсан бөгөөд тэд Илчлэлийн номыг хүртэл багтааж, эцсийн өдрүүд, Эзэний эргэн ирэлт гэх мэт бүгдийг хэлэлцдэг байв. Тэдний номлол Гурван-Өөрөө сүмийн пасторуудынхаас хавьгүй дээр байсан ба Гурван-Өөрөө сүм дэх цуглаантай харьцуулахад эндхийн цуглаан илүү таатай санагдсан нь намайг машид баяр хөөртэй болгов. Гэвч хэсэг хугацааны дараа, энд ч бас, атаархаж, аливаа зүйл дээр маргаж, бүлгийг тараахыг хүсдэг зарим хүн хамтран зүтгэгчдийн дунд байгааг би олж мэдэв. Ах, эгч нарын хэн нь ч Эзэний шаардлагуудыг амьдран харуулахгүй байсан бөгөөд өмнө нь байсан хайр тэдэнд үгүй байлаа… Энэ чуулган Гурван-Өөрөө сүмээс ямар ч бодит ялгаагүй байсан тул би ихэд сэтгэлээр унаж, бас Ариун Сүнсний ажилтай чуулганыг олж нээхээр хаашаа явж болохоо мэдэхгүй байв. Илүү дээр сонголт байхгүйн улмаас би энэхүү дан ганц итгэлийн тал баригчидтай үлдэхээс өөрийг хийж чадсангүй. Урьдын адил, би цуглаануудад хүчлэн оролцсоор байлаа. Пастор болон номлогчид бүгд “нэг удаа аврагдах гэдэг нь үүрд аврагдах юм”, мөн “эцсийг нь хүртэл тэвчээртэй байж, Бурханы төлөө хөдөлмөрлөж, Эзэний замыг хамгаалж байгаа цагт чи тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болно” гэдэг байв. Иймээс тэр үед би дотроо ингэж бодсоор байлаа: Бусад хүмүүс ямар ч байлаа гэсэн, Эзэн Есүст итгэх итгэлээ үргэлжлүүлж, Эзэний замаас холдохгүй байсан цагт, Эзэнийг эргэн ирэхэд би тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломжтой болно.

  Нүд ирмэх зуур хэдийнээ 1997 оны хоёр дахь хагас болж, Бурханы хаанчалын сайн мэдээ хэдийнээ бидний байсан газарт хүрч, чуулган эмх замбараагүй газар болж хувирав. Удирдагч Ли бидэнд хэлэхдээ: “Өнөө үед, Зүүний Аянгыг түгээж буй бүлэг гарч ирсэн, тэд янз бүрийн бүлэглэлээс хоньдыг хулгайлж, Эзэн Есүс хэдийнээ эргэн ирсэн бөгөөд ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлж байгаа хэмээн ярьж байна. Эзэн Есүс бидний төлөө загалмайд цовдлогдож, биднийг золин аврах үүднээс хэдийнээ Өөрийн амиар төлөөс төлсөн. Би хэдийнээ аврагдсан, бид ердөө тэвчээртэйгээр эцсийг хүртэл хүлээх шаардлагатай бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед, бид гарцаагүй тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно. Иймд, бид анхааралтай байж, Зүүний Аянгын энэ хүмүүсийг огт хүлээж авч болохгүй. Тэднийг хүлээж авсан хэн ч бай чуулганаас хөөгдөх болно! Мөн, тэдний хэлж байгааг яасан ч сонсохгүй, тэдний номыг яасан ч уншихгүй байх ёстой…” гэлээ. Бүх түвшний хамтран зүтгэгчид эдгээрийн талаар бараг бүх цуглаан дээр ярьж байв. Тэднийг сонссоны дараа, Зүүний Аянгын талаарх зөрчилдсөн санаанууд өөрийн эрхгүй миний дотор бий болохыг мэдрэв. Би Зүүний Аянгад хулгайлагдаж, тэнгэрийн хаанчлалд орох боломжоо алдах вий гэдгээс айн, тэднээс өөрийгөө хамгаалж, асар сэрэмжтэй байх шаардлагатай мэт санагдлаа.

  Гэтэл, 1998 оны шинэ жил дөнгөж эхэлж байтал нэгэн өдөр би Төгс Хүчит Бурханы Чуулганы хүнтэй санамсаргүйгээр таарч, Зүүний Аянгын замыг анх удаа сонсох хувь тохиов. Тэр өдөр, эгч минь над руу залган, гэртээ урьсан юм. Эгч мөн өөрийн тосгоны Ху эгчийг ч бас хүрч ирэхийг урьсан ба тэр намайг хараад инээмсэглэн: “Өө ашгүй чи ирээ юу, миний холын итгэгч хамаатан бас ирж байгаа, алив, бүгдээрээ цуглая” гэж хэллээ. Би баяртай зөвшөөрөв. Удалгүй, Ху эгч хамаатантайгаа буцаж ирэв. Тэр эгч биднийг хараад урам зоригтой мэндчилэв. Хэдийгээр би түүнтэй өмнө уулзаж байгаагүй ч, надад нэг л дотно санагдлаа. Тэрээр ингэж хэлэв: “Ойрын өдрүүдэд чуулганы эзгүйрэл өргөн тархаад байна. Номлогчид номлох ямар ч шинэ зүйл байхгүй болж, цуглаан бүрд Зүүний Аянгыг хэрхэн эсэргүүцэх талаар хэлэлцэхээс бусад үед бичлэг сонсож, дуу л дуулж байна. Цуглаанууд ийм л байна. Хамтран зүтгэгчид нэг нэгэндээ атаархаж, маргалдаж, сүлбэлдэж, хуйвалдаж, бүгд өөрсдийгөө туйлын их зөвтгөдөг болж, хүн бүр бусдадаа дуулгавартай байхаас татгалздаг; ах, эгч нар сөрөг, сул дорой ба тэдэнд итгэл болоод хайр үгүй. Олон хүн мөнгө олохын тулд дэлхий рүү буцахаар Эзэнийг орхисон.” Миний дотор ч бас адилхан санагдаж, толгой дохингоо би эгчид: “Миний оролцож байгаа газар ч яг ийм. Урьд нь сар бүрийн цуглаан дээрээ бид 20 – 30 хүнтэй байдаг байсан ч, харин одоо тэнд цөөхөн хэдэн ахлагч л байдаг бөгөөд номлогч нар хүртэл мөнгө олохоор дэлхий рүү явчихсан! Цуглаануудаас авах таашаал огт байхгүй болсон” гэлээ. Эгч толгой дохин, ингэж хэллээ: “Энэ төрлийн нөхцөл байдал нь хэдхэн чуулганд л байгаа юм биш ээ, энэ бол шашны ертөнц даяар тархсан түгээмэл үзэгдэл. Энэ нь Ариун Сүнсний ажил чуулган дотроос олдохоо больсон, иймээс хууль бус үйл хэрэг байнга үргэлжлэн гарсаар байх болно гэдгийг харуулдаг. Энэ бол Эзэний эргэн ирэлтийн дохио юм. Хуулийн эрин үеийн төгсгөлд сүм нь мал зарж, мөнгө сольдог газар болсон байсантай энэ нь яг ижилхэн. Энэ нь Бурхан Өөрийн ажлыг сүмд хэрэгжүүлэхээ хэдийнээ больсон байснаас болсон. Оронд нь, Бурхан сүмийн гадна ажлынхаа шинэ үе шатыг хэрэгжүүлэхээр Эзэн Есүсийн бие махбодтой болсон байсан.” Би анхааралтай сонсож, байн байн толгой дохиж байлаа. Эгч үргэлжлүүлэн: “Эгч ээ, Лукийн 17:24-26 – д: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно,Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. ” (Лук 17:24-26) гэж байдаг. Бичвэрийн эдгээр мөрийг та хэрхэн тайлбарлах вэ?” гэв. Би эдгээрийн талаар хэсэг ноцтойгоор бодоод, эв хавгүй инээмсэглэн: “Эгч ээ, Бичвэрийн энэ мөрүүд Эзэний ирэлтийн талаар ярьж байгаа юм биш үү?” гэлээ. Эгч ингэж хариуллаа: “Бичвэрийн эдгээр мөр Эзэний ирэлтийн тухай хэлж байгаа хэдий ч тэр үед ирсэн Эзэн Есүсийн ирэлтийн талаар яриагүй. Харин ч эдгээр нь эцсийн өдрүүдийн Эзэний ирэлтийг хэлж байгаа юм. ‘Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ гэж хэлсний “бөгөөд” гэдэг нь энэ бол Эзэн эргэн ирж байгаа хэрэг гэдгийг баталдаг. Эгч ээ, яг одоо чуулган дахь итгэгчдийн итгэл нь хөрч, тэд сөрөг агаад сул дорой болсон. Үүний учир нь ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлэхээр Бурхан дахин нэг удаа махбод болсон юм. Бурханы ажил урагшилж байгаа ба Бурханы шинэ ажлыг дагадаггүй хүн бүр Ариун Сүнсний ажлыг алдах болно…” Эзэн Есүс хэдийнээ эргэж ирсэн гэж эгчийн хэлэхийг сонсмогцоо би тэр даруй түүнийг Зүүний Аянгад харьяалагддаг гэдгийг таамагласан бөгөөд зүрх сэтгэл минь тэр дороо гуниглав. Нүүрэн дээрх инээмсэглэл минь алга болохын зэрэгцээ, чуулганыг битүүмжилсэн удирдагчдын минь үг даруй толгойд минь эргэлдэж эхлэв: “Есүст итгэх гэдэг нь аврагдах юм, нэгэнт аврагдах нь үүрд аврагдах юм!… Зүүний Аянгын хүмүүсийг бүү хүлээж ав!…” Удирдагчдынхаа эдгээр үгийг бодоод би гэртээ хурдан харихыг хүсэв. Гэвч оюун ухаанд минь энэ санаа орж ирэх үед Эзэн надад дууны энэ бадгийг сануулж, намайг гэгээрүүллээ: “Есүс бол бидний хоргодох газар, асуудалтай байх үедээ Түүнд нуугд, Эзэн, та хоёр цуг байхад чамд айх зүйл юу байх юм бэ?” Тийм шүү дээ! Хэрвээ Эзэн хажууд минь байвал надад айх зүйл юу байх билээ? Миний айдаг зүйлс Бурханаас ирдэггүй, тэд Сатанаас ирдэг. Энэ үед эгч: “Хэрвээ хэн нэгэнд ямар нэг асуулт байвал, алив, хуваалц, бидэнд байгаа бүх асуудал, бэрхшээлийг бүгдийг нь Бурханы үг шийдвэрлэж чадна” гэж хэллээ. Би эгчийн ингэж хэлэхийг сонсоод: “Таныг миний асуултууд мухардалд оруулахгүй гэж найдъя! Олон “сайн хонийг” хулгайлах чадвартай Зүүний Аянгад үнэндээ юу номлодгийг би өнөөдөр сонсмоор байна” гэж дотрооо бодлоо.

No comments:

Post a Comment