Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. … Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө хорионд оруулж, өөрийнхөө үзлээр бүр ч хязгаарлах ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайж, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах учиртайгаа өөрсдөөсөө шаардах хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment