Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

4/09/2019

Хамгийн сайн боловсрол (2-р хэсэг)


  Лю Енг Хожим нь би Бурханы үгэнд ийн өгүүлэгдсэнийг олж харсан: “Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас)“Олон хүмүүс өөрсдийн хүслээ биелүүлж чадалгүйгээр бүхий л амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүмүүсийн амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь тэд үнэхээр хэтэрхий багыг хүлээдэг учраас гэж үү? Бүх хүн төрөлхтний хэн нь Төгс хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяагаа хянадаг уу? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Арван нэг дэх айлдвар”-аас). Бурханы үг намайг сэрээж үнэнийг ойлгуулсан: Хүмүүсийн бүх зүйл Бурханы атганд байдаг ба хүмүүс хувь заяагаа өөрсдөө атгах боломжгүй. Хүн ямар гэр бүлд төрөх, тэдний гадаад төрх ямар байх, хир боловсролтой болон ирээдүйд тэд ямар ажил хийх гээд бүх зүйлийг Бурхан аль эрт тодорхойлсон байдаг. Хэн ч үүнийг тойрч чадахгүй. Миний хичээл зүтгэлийн он жилүүд хүслээс минь эсрэгээр өөрчлөгдсөнд гайхах зүйл алга. Би бүтээгдсэн зүйл бөгөөд өөрийн эсвэл хүүхдийнхээ хувь заяаг захирах боломжгүй. Миний болон миний охины хувь тавиланг Бурхан бичсэн. Бүтээгдсэн зүйл нь бүтээлийн Эзний ноёрхлыг дуулгавартай дагаж, Бурханы халамж, хамгааллыг хүртэхийн тулд түүний өршөөлд багтах хэрэгтэй. Эс бөгөөс Сатанд хууртаж, хорлогдох болно! Би Бурханы зорилгыг ойлгосныхоо дараа хүчилсэн боловсрол, хүүхдээ цагдах зүйлсээс татгалзаж, түүнийг Бурханд илгээхийн төлөө залбирч, Бурханы бичсэн зохицуулалтыг л дагах болсон. Ингэж амьдрах нь хамаагүй амар тайван байлаа.

  Нэг өдөр би үүнийг хэлэгдэхийг хараад Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлүүдэд: “Өөрийн хүүхдээ амжилттай болгохыг хүсэж байгаа зарим хүмүүсийн үзэл баримтлал юу вэ? Тэр бол Сатаны үзэл баримтлал. Та нарт Сатаны үзэл байгаа бөгөөд та нарын явж байгаа зам ч гэсэн Сатаны зам. Та нар хүүхдээ хааш нь түлхэж байна вэ? Та нар тэднийг там руу түлхэж байгаа биш гэж үү? Та нар аврагдалгүй үхсэн, та нарын хүүхдүүд ч мөн аврагдалгүй үхсэн. Та нар хүүхдээ хөлөг онгоцонд авчраагүй. Ноа Бурханыг шүтдэг байсан. Тэр цаг үед тэрээр зөвт байж аврагдсан. Бурхан тэр үеийг устгахыг хүсэхэд Бурхан зөвт байсан ба ингэж хэлсэн юм: Ноа бол зөвт хүн. Би Ноаг үхүүлж чадахгүй, аврах ёстой. Бурхан Ноад хөлөг онгоц хийхийг заасан. Ноа зөвт хүн байсан бөгөөд Бурхан түүнийг аврахыг хүссэн. Түүний хүүхдүүд ч бас хамт ивээгдсэн. Тэд яагаад ивээгдсэн бэ? Учир нь Ноа өөрийн хүүхдүүддээ Бурханыг шүтэн мөргөхийг зааж, Бурханд итгүүлсэн. Хэдийгээр тэд хүчирхэг сүсэг бишрэлтэй байгаагүй ч Ноа тэднийг энэ замд хөтөлж, Бурханы өмнө аваачсан, үр дагавраас үл хамааран Ноа үүргээ биелүүлж, Бурхан ч түүнийг аварсан. Тэд Ноатай хамт ивээгдсэн. Энэ л нөхцөл биш гэж үү? Та одоо хүүхдээ хэрхэн харж байна? Хэрэв та Бурханд итгэх замыг сонгосон ч хүүхдээ Сатаны замаар явуулж амжилтад хүргэвэл, тэр нь та Бурханд үнэнчээр итгэхгүй байгааг баталж байгаа юм” (Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлүүд (I) дэх “Бурханыг бодит амьдрал авчрах нь чухал” -аас).

  “Та Бурханд итгэж, Бурханы үг, үнэнийг унших үедээ яагаад илүү хүн чанар, ёс зүй, мөс чанартай болдог вэ? Танд яагаад илүү их хайр, мэргэн ухаан байгаа вэ, тэднийг унших тусам таны сэтгэл зүрх яагаад илүү сайн руу тэмүүлж, унших тусам Бурханы ачийг хариулах боломжтой болдог вэ? Та яагаад үнэн болон сайныг хайрлаж, Бурханыг улам бүр шүтэн мөргөж, унших тусам амьдрал дахь үнэн замыг өөрийн мэдэлгүй дагадаг вэ? Юу болж байна вэ? Бурханы үг хүмүүсийг ялзралаас аварч, тэднийг Сатаны ялзралаас ангижрахад тусалдаг гэдгийг нотлох хангалттай баримт бий. Бурханы үг хүмүүсийг ялзралаас ангижруулж, эцэст нь Бурханы үг хүмүүсийг жинхэнэ амьдралаар хүн шиг амьдрахад тусалдаг” (Амийн оролтын тухай нөхөрлөл ба номлол III-ын “Бурхан ялзарсан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг вэ?”-гээс).

  Тэгэхэд л би хүүхдэдээ өгөх жинхэнэ хайр гэж юу болохыг ойлгосон. Түүнд их мэдлэг заах эсвэл их сургуульд оруулж амжилттай явуулах биш, энэ бол хүүхдээ Бурханы өмнө аваачиж Бурханаар авруулах юм. Энэ л миний хүүхдэдээ үзүүлэх жинхэнэ хайр. Учир нь зөвхөн Бурханы үг болон үнэн л хүнийг өөрчилж, тэдэнд жинхэнэ аз жаргалыг авчирч, хүн шиг амьдруулж чадна. Мэдлэг болон миний хүсэл тэмүүлэлд үндэслэн амьдрал нь хүүхэд бид хоёрын хоорондын харилцааг улам холдуулж хөндийрүүлж, хүүхэд маань улам бүр тэрслүү болгосон. Ноа эцгийн үүргийг биелүүлж, өөрийн гурван хүүхдээ Бурханы өмнө аваачин өөрийн үхэх тавилангаа өөрчилж, Бурханы авралыг авсан. Би одоо Ноа шиг байж, ээжийнхээ үүргийг биелүүлэн, охиноо Бурханд хүргэж, түүнийг Бурханаар авруулахыг хүсэж байна. Энэ л хамгийн сайн боловсрол.

  Хэдэн өдрийн дараа миний охин сургуулиасаа харьж ирэхэд нь би Бурханы үгийн номыг түүнд уншихаар гаргаж ирлээ. Гэхдээ намайг нэг догол ч уншиж дуусаагүй байхад тэрээр тэвчээргүй гэгч нь: “Надад битгий уншиж өг. Та итгэдэг юм бол итгэ! Би гэрийн даалгавар ихтэй байна. Таны уншихыг сонсож суух цаг хаана байгаа юм?” гэлээ. Түүний аз жаргалгүй царайг хараад би хэлэв: “Одоохондоо битгий хий. Эхлээд Бурханы үгийг уншаад дараа нь хий.” Тэр намайг сонсоод хөмсгөө зангидан: “Анх намайг байнга хянаж, их сургуульд орох шалгалт өгүүлэхийн тулд шаргуу сурахад хүргэсэн хүн хэн билээ? Одоо болохоор намайг Бурханд итгэ гэж байна. Таны хэлснээр л болдог. Одоо надтай битгий ярь! Би наадахыг чинь сонсохыг хүсэхгүй байна! Итгэнэ үү уншина уу, наадах чинь таны л хэрэг, намайг битгий оролцуул!” гэв. Охиныхоо үгийг сонсож, түүний хүйтэн, ангид илэрхийллийг хараад зүрхэнд минь хутга мушгих шиг л болсон. Би Бурханы дараах үгсийг бодов: “Хүн төрөлхтөн мунхаг бөгөөд үүнийг ухаардаггүй. Та нарын мэддэг бүхэн чинь, хэрвээ танай хүүхдүүд шилдэг их сургуульд орох юм бол тэд их ирээдүйтэй байх ба өвөг дээдэстээ алдрыг авчирч чадна гэдэг юм. Нэг л өдөр, хүүхдүүд чинь эргэн ирж, чи тэдэнд Бурханд итгэх тухай хэлэх ба тэд дургүйцдэг. Үнэний талаар чамайг тэдэнд хэлсний дараа тэд чамайг тэнэг гэж хэлж, чамайг шоолж, чиний хэлсэн зүйлийг дооглодог. Тэр үед чи: ‘Өө, хүүхдүүдээ ийм сургуульд явуулж ийм боловсрол эзэмшүүлэх нь буруу зам байж. Би буруу зам сонгосон байна, гэхдээ одоо харамсахад хэтэрхий оройтжээ’ гэж бодох болно. Хүмүүсийн хувьд эдгээр үзэл бодол, санаа нэгэнт шингэж, үндэслэж, хэлбэржсэн бол тэдгээр нь ганцхан хоногийн дотор арилах зүйл биш, мөн ганцхан хоногийн дотор өөрчлөгдөж болох ч зүйл биш. Чи тэдний нөхцөл байдлыг эсвэл тэдний сэтгэхүйг өөрчилж чадахгүй, мөн тэдний үзэл бодол, санаан дахь зүйлсийг арилгаж чадахгүй” (Христийн ярианы тэмдэглэл дэх “Өөрийгөө мэдэх нь өөртөө гүн шингэсэн бодол болон үзэл санааг мэдэхийг шаарддаг”-аас). Бурханы үг үнэхээр бодит! Би Бурханы дүрсэлсэнтэй яг ижил биш гэж үү? Хүүхдийнхээ боловсролд буруу замыг сонгож, түүнийг Бурханы ажлыг үл ойшооход хүргэсэн нь бүгд миний буруу. Хэрэв би түүнд “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү” бас “Эрдэм мэдлэг хүний хувь тавиланг өөрчилж чадна” гэх мэт эдгээр сатаны философи, үзэл бодлыг заагаагүй бол тэр яахын ийм болох билээ? Охиноо буруу замаас буцааж гаргахын тулд би зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирсан: “Бурхан минь, би бууж өгч чадахгүй нь. Сатаны санаа, үзэл баримтлал миний охины зүрх сэтгэлд аль хэдийн үндэслэсэн бөгөөд ганц хоёр өдрийн дотор үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг мэдэж байна. Зөвхөн Таны үг л хүмүүсийг өөрчилж, аварч чадна! Бурхан минь, би танд охиныхоо хамтаар итгэж байна, түүнийг дагуулж өөрчилж өгөхийг Танаас гуйя….” Тэр үеэс хойш түүнийг сургуулиасаа ирмэгц нь би Бурханы үгийг уншиж өгч, түүнд яагаад мэдлэг сурахыг шахахаа больсноо тайлбарлаж өгсөн. Тэр надтай хэчнээн хүйтэн хөндий харьцсан ч би хэзээ ч итгэл алдраагүй. Бурханы удирдлага дор миний хүүхдийн хандлага аажмаар сайжирсан. Би Бурханы үгийг уншиж, түүнд дуулал дуулж өгснөөр тэр ч сонсох дуртай болсон. Заримдаа сургуулиасаа ирээд сургууль дээрээ юу болж байгаа талаар надтай ярилцаж, намайг ажилтай ядарсан байхыг хараад өөрийн санаачилгаар надад туслах болсон. Охиныхоо ийм том өөрчлөлтийг хараад би Бурханд зүрхнийхээ гүнээс талархсан. Энэ бүхэн Бурханы үгийн ач гэдгийг би мэдэж байна! Бурханы үг охин бид хоёрын хагарлыг засаад зогсохгүй миний охиныг өөрчилсөн. Үнэхээр зөвхөн Бурханы үг болон үнэн л хүмүүсийг аварч, өөрчилж чадна!

  Хожим нь, охин маань ч намайг дагаад Бурханд итгэх болсон. Уулзалтад явж, Бурханы үгийг хэсэг хугацаанд уншсаны дараа охины маань бүр ч ихээр өөрчлөгдсөн. Тэр завтай үедээ гэрийн ажилд маань туслаад зогсохгүй ихэнхдээ хамт Бурханы үгийн талаар нөхөрлөж, бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярилцах боломжтой болсон. Охин маань намайг аливаа зүйлийг үнэний мөрөөр хийхгүй байхыг харвал энэ тухай надтай ярилцаж, би охиныгоо зохисгүй зүйл хийхийг харвал түүнтэй ч мөн ярилцаж чаддаг болсон ба охин минь үүнийг хүлээж авч, бүр өөрийгөө ойлгоход нь туслах үнэнийг эрэлхийлэх болсон. Ээж охин хоёрын сэтгэл улам бүр сайжирсаар. Бид сайн найзууд шиг болж байгааг хараад манай хөршүүд атаархаж байв. Охиныхоо өөрчлөлтийг хараад би Бурханд онцгойлон талархсан. Бурхан миний охин бас намайг хэрэгтэй үед аварч, миний охинд амьдралын зөв замыг нээж өгсөн. Энэ явдлаас хойш би хүүхдэдээ өгөх хамгийн сайн боловсрол, хүүхдээ гэх жинхэнэ хайр бол тэднийг Бурханы өмнө хүргэж, Бурханы авралд багтаах гэдгийг сайн ойлгосон. Учир нь зөвхөн Бурхан л бидэнд жинхэнэ амьдралыг авчирч чадна! Бурханд талархъя! Бүх алдар суу Төгс хүчит Бурханд байх болтугай!

No comments:

Post a Comment