Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

12/04/2018

Бурханы үгийн магтан дуу | Хүн төрөлхтөн, Бурхан хоёр нэгдлийн жаргалыг хуваалцдаг



Бурханы үгийн магтан дуу
Хүн төрөлхтөн, Бурхан хоёр нэгдлийн жаргалыг хуваалцдаг

I
Бурхан орчлон даяар ажлаа эхлүүлсэн.
Хүмүүс сэрж, Түүний ажлыг тойрон хөдөлдөг.
Бурхан тэдний дотор “аялахад”,
тэд Сатаны хүлээснээс ангижирдаг.
Асар их шаналлын хүлээснээс одоо үүрд чөлөөлөгдсөн.
Бурханы өдөр ирэхэд хүмүүс аз жаргалтай.
Зүрхэн дэх уй гуниг нь одоо үүрд арилсан.
Гунигийн үүл замхарч, цэвэр агаар хөвдөг.
Бурхан хүнтэй хамт байхын аз жаргалыг баясна.
Тэр бүх зүйлийн дунд өргөмжлөгддөг.
Тэнгэр цэв цэнхэр болж,
цэцэгс дэлбээлэн, өвс ногоордог.
Газар дээрх бүх зүйл үнэхээр үзэсгэлэнтэй болдог.

II
Хүний үйлдэл Бурханд баяр баясгалан өгдөг тул
Тэр дахин шаналахгүй.
Бурханы өдөр ирэхийг дагаад газар дээрх амьтай бүхэн
амьдралын үндсээ дахин олдог,
газар дээрх бүх зүйл дахин амь орж,
Бурханыг амьдралын сууриа болгодог.
Учир нь Тэр бүх зүйлийг амиар гэрэлтүүлдгийн адил,
мөн бүгдийг чимээгүй алга болгох чадалтай.
Бүх зүйл Бурханы амнаас гарах үгийг хүлээдэг.
Бүгд Түүний хэлдэг, хийдэг зүйлийг таашаадаг.
Тэр Дээдийн Дээд мөртөө хүнтэй хамт амьдардаг.
Тэдний үйлс Бурханы тэнгэр, газрыг бүтээсний илрэл.
Бүх хүн Бурханыг магтахад,
Тэр бүх зүйлийн дунд өргөмжлөгддөг.
Тэнгэр цэв цэнхэр болж,
цэцэгс дэлбээлэн, өвс ногоордог.
Газар дээрх бүх зүйл үнэхээр үзэсгэлэнтэй болдог.

III
Түүний дуу хоолойн улмаас хүмүүс гүйлддэг.
Түүний хаанчлалд хүмүүс баяр хөөрөөр дүүрч,
амь нь өсдөг.
Бурхан сонгогдсон хүмүүсийн дунд ажлаа хийдэг.
Түүний ажил хүний үзлээр бохирдохгүй.
Учир нь Бурхан Өөрийн ажлыг хийж байгаа.
Бурхан ажлаа хийхэд бүх зүйл шинэчлэгдэн өөрчлөгддөг.
Бурханы ажил дуусахад хүн шинэчлэгдэж,
Бурханы шаардсан зүйлд дахин зовохгүй.
Газар баяр хөөрөөр ерөөгдсөн!
Бүх хүн Бурханыг магтахад,
Тэр бүх зүйлийн дунд өргөмжлөгддөг.
Тэнгэр цэв цэнхэр болж,
цэцэгс дэлбээлэн, өвс ногоордог.
Газар дээрх бүх зүйл үнэхээр үзэсгэлэнтэй болдог.
Газар баяр хөөрөөр дүүрэхэд
Бурхан энэ боломжийг ашиглан
бүх хүн төрөлхтнийг ерөөнө.

 “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment