Бурханы үгийн магтан дуу
Хүн төрөлхтөн, Бурхан хоёр нэгдлийн жаргалыг хуваалцдаг
I
Бурхан орчлон даяар ажлаа эхлүүлсэн.
Хүмүүс сэрж, Түүний ажлыг тойрон хөдөлдөг.
Бурхан тэдний дотор “аялахад”,
тэд Сатаны хүлээснээс ангижирдаг.
Асар их шаналлын хүлээснээс одоо үүрд чөлөөлөгдсөн.
Бурханы өдөр ирэхэд хүмүүс аз жаргалтай.
Зүрхэн дэх уй гуниг нь одоо үүрд арилсан.
Гунигийн үүл замхарч, цэвэр агаар хөвдөг.
Бурхан хүнтэй хамт байхын аз жаргалыг баясна.
Бүх хүн Бурханыг магтахад,
Тэр бүх зүйлийн дунд өргөмжлөгддөг.
Тэнгэр цэв цэнхэр болж,
цэцэгс дэлбээлэн, өвс ногоордог.
Газар дээрх бүх зүйл үнэхээр үзэсгэлэнтэй болдог.