Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/08/2018

Эцсийн өдрүүдийн ажлыг Бурхан яагаад Израильд бус, Хятадад хийсэн бэ?

Эцсийн өдрүүдийн ажлыг Бурхан яагаад Израильд бус, Хятадад хийсэн бэ?

Бурханаас ирсэн хариулт:
Яагаад эцсийн өдрүүдийн ажил нь хамгийн харанхуй, хамгийн хоцрогдмол газар болох Хятадад хийгдэж байгаа юм бэ? Энэ нь Бурханы ариун байдал болон зөвт байдлыг илчлэхийн төлөө юм. Товчоор хэлбэл, уг газар хэдийчинээ харанхуй байна, Түүний ариун байдлыг төдийчинээ гэрэлтүүлэх болно. Үнэндээ энэ бүхнийг хийх нь Бурханы ажлын төлөө билээ. Тэнгэр дэх Бурхан газар дээр буун ирж, та нарын дунд зогсож байгаа гэдгийг л та нар мэддэг бөгөөд Тэр та нарын бузар байдал болон тэрслүү байдлын эсрэгээр тод гэрэлтсэн болохоор та нар Бурханы талаар ойлголттой болж эхэлсэн—энэ нь агуу өргөлт биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс
Еховагийн ажил нь дэлхийг бүтээх байсан, энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын төгсгөл бөгөөд энэ нь эцэс юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт гүйцэтгэгдэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүн, Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд нь байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. Энэ нь бусад улс орнуудад огтхон ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд хэдий эдгээр орны хүмүүс сайн хэв чанартай байж болох боловч хэрвээ тэд Бурханыг мэддэггүй бол тэд Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд бас Бурханыг эсэргүүцэж, үл хэрэгссэн бэ? Яагаад фарисайчууд мөн Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан биш гэж үү? Зүгээр л Хятад хүмүүсийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр жишээ, загвар болж, бусдад лавлах болон үйлчлэх болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба янз бүрийн бүх хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал удаах ажил харваас илт юм. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил төгсгөлдөө бүрэн очих болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс
Тэр бүх дэлхийг бүтээсэн; Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд биш харин хорвоо ертөнц дээрх бүх хүнд хэрэгжүүлсэн. Хятадад, Америкийн Нэгдсэн Улсад, Нэгдсэн Вант Улсад эсвэл Орост амьдарч байгаа эсэхээс үл хамааран бүх хүн бол Адамын үр удам; тэд бүгдээрээ Бурханаар бүтээгдсэн. Ганц ч хүн Бурханы бүтээлийн цар хүрээнээс холдож чадахгүй ба ганц ч хүн “Адамын үр удам” хэмээх шошгоноос зугтаж чадахгүй. Тэд бүгдээрээ Бурханы бүтээл, тэд бүгдээрээ Адамын үр удам; түүнчлэн тэд ялзарсан Адам, Евагийн үр удам юм. Бурханы бүтээл нь зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүмүүс юм; гэсэн хэдий ч бүтээлийн доторх зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын хувьд олон хүсүүштэй зүйлс байдаг; тэд хамгийн бага ялзарсан хүмүүс байсан учраас Бурхан анхнаасаа тэдэнтэй ажиллаж байсан. Тэдэнтэй харьцуулахад Хятадууд илүү дор бөгөөд тэдэнтэй тэнцэнэ гэж найдаад ч хэрэггүй; тиймээс анхнаасаа Израилийн ард түмний дотор ажилласан ба Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн. Үүний үр дүнд хүмүүс олон үзэл, олон дүрэм журмыг бий болгосон. Үнэндээ, хэрвээ Тэр хүний үзлийн дагуу ажилласан бол, Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан; ингэснээр Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан байхын оронд зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол, Тэр зөвхөн Израильд ажиллах байсан. Цаашлаад, Тэр Өөрийн ажлаа өргөжүүлэхгүй ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байсан. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Тэр Харь үндэстнүүд болоод бүх улс, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй юм. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр ингэж хийх л болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамаараад, Түүний хийдэг ажил нь бүх ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан луугийн үндэстэн буюу Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд аугаа болох болно” гэсэн зөгнөлөө Тэр одоо биелүүлээгүй гэж үү? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь, агуу улаан луугийн үндэстэнд хийж байгаа Түүний ажилтай хамаатай. Бие махбодтой болсон Бурханы хувьд энэ нутагт ажиллаж, эдгээр хараагдсан хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь ялангуяа хүний үзлийн эсрэг байдаг; эдгээр хүмүүс нь хамгийн дорд, ямар ч үнэ цэнэгүй юм. Эдгээр нь Еховагийн анх хаяж орхисон бүх хүмүүс билээ. Хүмүүс бусад хүмүүст хаягдаж болно, гэхдээ хэрвээ тэд Бурханд хаягдсан бол эдгээр хүмүүс нь ямар ч байр суурьгүй байх ба тэд хамгийн өчүүхэн үнэ цэнэтэй байх болно. Бүтээлийн нэг хэсэг болохын хувьд, Сатанд эзлэгдэх эсвэл бусад хүмүүст хаягдах нь хоёулаа л зовлонтой зүйл, гэхдээ хэрвээ бүтээлийн нэг хэсэг бүтээлийн Эзэнд хаягдвал, түүний байр суурь туйлын бага болно гэдгийг энэ нь илэрхийлдэг. Моабын үр удам хараагдсан бөгөөд тэд энэхүү буурай хөгжилтэй оронд төрсөн; Моабын үр удам нь харанхуйн нөлөөн доорх хамгийн дорд байр суурьтай хүмүүс гэдэг нь эргэлзээгүй. Эдгээр хүмүүс өнгөрсөн үед хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдний дунд хийгдсэн ажил нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай нь бөгөөд энэ нь мөн Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд хамгийн үр ашигтай ажил юм. Түүний хувьд эдгээр хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай үйлдэл юм; үүгээр Тэр эрин үеийг эхлүүлнэ; үүгээр Тэр хүний бүх үзлийг нураана; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг төгсгөнө. Түүний анхны ажил нь Израилийн цар хүрээнд Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; тэр ч байтугай энэ нь тэдгээр хараагдсан хүмүүсийн дунд хэрэгжих болно. Энэ нэг зүйл нь Сатаныг гутаан доромжлох хамгийн их чадвартай баталгаа юм; тиймээс Бурхан хорвоо ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн биширдэг биет болдог. ⋯ Нэгэнт Бурхан Өөрийн ажлыг Өөрийн бүтээлийн дунд биелүүлэхийг хүсдэг учраас Тэр үүнийг гарцаагүй амжилттай дуусгах болно; Тэр Өөрийн ажилд ач тустай хүмүүсийн дунд ажиллах болно. Тиймээс, Тэр хүмүүсийн дунд ажиллахдаа бүх тогтсон журмыг нураана; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн” болон “ерөөгдсөн” гэсэн үгс ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол нэлээд сайн бөгөөд Израилийн сонгогдсон хүмүүс ч бас муу биш; тэд бол сайн хэв чанартай, хүн чанартай хүмүүс юм. Ехова анхнаасаа Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлсэн ба Өөрийн анхны ажлыг биелүүлсэн, гэхдээ Тэр тэднийг Өөрийн одоогийн байлдан дагуулалтын ажлын хүлээн авагчид болгон ашиглах байсан бол энэ нь утга учиргүй байх байсан. Хэдийгээр тэд мөн бүтээлийн нэг хэсэг бөгөөд олон эерэг талуудтай ч гэсэн, ажлын энэ үе шатыг тэдний дунд хэрэгжүүлэх нь утгагүй байх юм. Тэр хэнийг ч байлдан дагуулах боломжгүй байх болно, мөн Тэрээр бүх бүтээлийг итгүүлэх боломжгүй байх болно. Энэ нь, агуу улаан луугийн үндэстний хүмүүст Өөрийн ажлаа шилжүүлсний утга учир нь юм. Хамгийн гүнзгий утга учир нь, Тэр эрин үеийг эхлүүлэхэд, Тэр бүх дүрэм журам, хүний үзлийг нураахад, түүнчлэн Тэр Нигүүлслийн бүх эрин үеийн ажлыг төгсгөхөд оршиж байгаа билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдах байсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс бөгөөд зөвхөн израильчууд л Бурханы ерөөл, амлалтуудыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн итгэх байсан. Эцсийн өдрүүдэд, Бурхан агуу улаан луугийн харь үндэстэнд бие махбодтой болно; Тэр бүх бүтээлийн Бурхан болохын хувьд Бурханы ажлыг хэрэгжүүлнэ; Тэр Өөрийн бүх удирдлагын ажлыг гүйцээж, агуу улаан луугийн үндэстэнд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгах болно. Энэ ажлын гурван үе шатны гол цөм нь хүний аврал—өөрөөр хэлбэл, бүтээлийн Эзэнийг бүх бүтээлээр шүтэн мөргүүлэх юм.⋯⋯Бурханы ажлын өмнөх хоёр үе шат нь Израильд явагдсан. Эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат нь хэрвээ мөн л израильчууд дунд явагдсан бол, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл итгээд зогсохгүй, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөө ч мөн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, ямар ч шинэ ажил явагдаагүй ба шинэ эрин үеийг нээх Бурханы ажил Харь үндэстнүүдэд хэзээ ч явагдаж байгаагүй юм. Эрин үеийг эхлүүлэх ажлын энэ үе шат эхлээд Харь үндэстэнд явагдаж байгаа ба нэмж хэлэхэд, энэ нь эхлээд Моабын үр удам дунд явагдаж байгаа; энэ нь бүхий л эрин үеийг эхлүүлсэн. Бурхан хүний үзэл дотор агуулагдаж байгаа бүх мэдлэгийг нураасан ба үүний алийг нь ч цаашид оршин тогтнохыг зөвшөөрөхгүй. Өөрийн байлдан дагуулах ажлаараа Тэр, хүний үзлийг, тэдгээр хуучин, эртний мэдлэгийг нь нураасан. Бурхантай хамт байхад ямар ч дүрэм байхгүй, Бурханы хувьд хуучин зүйл юу ч байхгүй, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Тэр Өөрийн хийж буй бүхэндээ зөв байдаг гэдгийг хүмүүст Тэр харуулдаг. Бүтээлийн дунд хийж байгаа Түүний ямар ч ажилд чи бүрэн захирагдах ёстой. Түүний хийж байгаа ямар ч ажил нь утга учиртай бөгөөд энэ нь хүний сонголт, үзлийн дагуу биш харин Түүний хувийн хүсэл, мэргэн ухааны дагуу хийгддэг. Тэр Өөрийн ажилд ач тустай зүйлсийг л хийдэг; хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиггүй бол тэр нь хэчнээн сайн байсан ч Тэр үүнийг хийхгүй! Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу Өөрийн ажлын хүлээн авагч болоод байршлыг сонгож ажилладаг. Тэр өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй ба хуучин зааврыг дагадаггүй; үүний оронд Тэр ажлынхаа утга учрын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг; эцэст нь Тэр, үүнийхээ жинхэнэ үр дүн болон үүнээс хүлээсэн зорилгодоо хүрэхийг хүсдэг. Хэрвээ чи эдгээр зүйлийг одоо л ойлгохгүй бол энэхүү ажил нь чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

No comments:

Post a Comment