Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханы хүсэл болоод ажил нь тэнгэр, газар болон бүх зүйлсийн бүтээл шиг энгийн биш гэдгийг та нар харах ёстой. Учир нь, өнөөдрийн ажил нь завхарсан хүмүүсийг, тун мэдрэмжгүй болсон хүмүүсийг өөрчлөх ба бүтээгдсэнийхээ дараа Сатаны нөлөөнд орсон хүмүүсийг ариусгах болохоос биш, Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бүтээх эсвэл бүх төрлийн ургамал, амьтныг бүтээх биш юм. Түүний одоогийн ажил нь, Сатанаар бузарлагдсан бүхнийг ариун болгох бөгөөд ингэснээр тэд дахин сэргэж, Түүний эзэмшил болж, Түүний алдар суу болох юм. Тийм ажил бол тэнгэр, газар болоод бүх зүйлийн бүтээл ямар байх тухай хүний төсөөлдөг шиг энгийн биш, мөн энэ нь, хүний төсөөлдөг шигээр Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажилтай адил биш юм. Үүний оронд, энэ нь хүнийг хувиргаж, сөрөг зүйлийг нь эерэг болгож, Өөрт нь харьяалагдахгүй байсан хүнийг Өөрийн эзэмшилдээ авах явдал юм. ”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment