Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/16/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Гучин хоёр дахь айлдварын тайлбар


    Бурханы үг хүмүүсийг толгойгоо маажихад хүргэсэн; ярих үедээ Бурхан хүнээс зайлсхийж, агаарт үгээ хэлж байгаа мэт, хүний үйл хэрэгт илүү их анхаарал хандуулах бодол Түүнд огт байхгүй бөгөөд хүний сүнсний өндрийг огт анзаарахгүй байгаа мэт, Түүний хэлж буй үгс нь хүмүүсийн үзэлд биш харин хүнээс зайлсхийхэд чиглэж байгаа мэт, тэр нь Бурханы анхдагч санаа мэт байдаг. Тоо томшгүй олон учир шалтгааны улмаас Бурханы үг хүний хувьд тайлахын аргагүй, нэвтрэхийн аргагүй байдаг. Энэ нь гайхмаар зүйл биш. Бурханы бүх үгийн анхдагч зорилго нь хүмүүс тэдгээрээс бодит мэдлэг эсвэл эв дүйг олж авахын төлөө байгаагүй; харин тэдгээр нь эхнээсээ өнөөдрийг хүртэл Бурханы ажилласан арга барилуудын нэг юм. Мэдээж Бурханы үгнээс хүмүүс нууцуудтай холбоотой зүйлсийг эсвэл Петр, Паул, Иовтой хамаатай зүйлсийг олж авдаг – гэхдээ энэ нь тэдний хүрэх учиртай зүйл, тэдний хүрч чадах зүйл бөгөөд тэдний сүнсний өндөрт тохирон энэ нь аль хэдийн оргилдоо хүрсэн. Бурханы хүрэхийг хүссэн үр нөлөө нь тийм өндөр биш ч яагаад Тэр маш олон үгийг хэлсэн юм бэ? Энэ нь Түүний ярьдаг гэсгээлттэй холбоотой ба энэ нь бүгд хүмүүсийг ухаараагүй байхад аяндаа биелэгддэг. Өнөөдөр хүмүүс Бурханы үгийн дайралтын дор асар их зовлонг туулдаг. Өнгөцхөндөө тэдний хэнтэй ч харьцаагүй мэт санагддаг, хүмүүс өөрсдийн ажлаа хийхдээ чөлөөтэй байж эхэлсэн бөгөөд үйлчлэл үзүүлэгчид Бурханы ардууд болж өргөгдсөн – үүнээс, тэд бүгд зугаа цэнгэлд орсон гэж хүмүүст харагддаг. Үнэндээ бодит байдалд бол тэд бүгд цэвэршүүлэлтээс илүү хатуу ширүүн гэсгээлт рүү орсон. Бурханы хэлдгээр “Миний ажлын үе шатууд нэг нь нөгөөтэйгээ нягт холбоотой байдаг, нэг бүр нь бүр илүү өндөр байдаг.” Бурхан ёроолгүй нүхнээс үйлчлэл үзүүлэгчдийг өсгөсөн ба гэсгээлт нь улам илүү аймшигтай байдаг гал болон хүхэрт нууранд тэднийг хаясан. Тиймээс тэд бүр ч илүү их зовлон бэрхшээлийг туулдаг бөгөөд үүнээс тэд арай ядан зугтаж чадна. Ийм гэсгээлт нь бүр ч илүү аймшигтай биш гэж үү? Илүү өндөр хүрээнд орчихоод яагаад хүмүүс аз жаргалаас илүү их уй гашууг мэдэрдэг юм бэ? Сатаны гараас чөлөөлөгдөөд тэд агуу улаан лууд өгөгдсөн гэж яагаад хэлдэг юм бэ? “Ажлын сүүлчийн хэсэг агуу улаан луугийн гэрт хийгдэнэ” гэж Бурхан хэлснийг чи санаж байна уу? Бурхан “Эцсийн зовлон бэрхшээл бол агуу улаан луугийн өмнө Бурханы төлөө хүчтэй, хангинасан гэрчлэл хийх явдал юм” гэж хэлснийг чи санаж байна уу? Хэрвээ хүмүүсийг агуу улаан лууд өгөөгүй бол тэд түүний өмнө гэрчлэл хийж яаж чадах юм бэ? Өөрсдийгөө хөнөөснийхөө дараа “Би диаволыг ялчихлаа” гэх мэтийн үгийг хэн хэлсэн юм бэ? Өөрсдийн биеийг дайсан хэмээн үзсэнийхээ дараа амиа хорлох – үүний бодит ач холбогдол нь хаана байна вэ? Бурхан яагаад ингэж хэлсэн бэ? “Би хүмүүсийн шарх сорвийг хардаггүй харин тэдний шарх сорвигүй хэсгийг хардаг ба үүнд Би сэтгэл ханадаг.” Хэрвээ Бурхан Өөрийн илэрхийлэл байлгахаар шарх сорвигүй хүмүүсийг хүссэн юм бол яагаад Тэр, хүний үзлийн эсрэг хариу довтлохын тулд хүний өнцгөөс тэвчээртэйгээр, чин сэтгэлээсээ маш олон үгийг хэлсэн юм бэ? Яагаад Тэр Өөртөө яршиг удна вэ? Яагаад Тэр тийм зүйл хийхийн тулд Өөртөө төвөг учруулна вэ? Тэгвэл энэ нь, бие махбодтой болсон Бурханд бодит ач холбогдол байгааг болон Тэр махбод болсон бие болж, Өөрийн ажлыг дуусгасны дараа бие махбодыг “устгахгүй” гэдгийг харуулдаг. “Алт хольцгүй шижир байж чадахгүй ба хүн төгс байж чадахгүй” гэж яагаад хэлсэн юм бэ? Эдгээр үгсийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Бурхан хүний мөн чанарын тухай ярих үед утга учир нь юу вэ? Хүмүүсийн энгийн нүдээр бие махбод юу ч хийх чадваргүй эсвэл хэтэрхий мөхөс мэт харагддаг. Бурханы нүдэнд энэ нь огтхон ч чухал биш – гэвч хүмүүсийн хувьд энэ нь томоохон асуудал юм. Тэд үүнийг үнэхээр шийдвэрлэх чадваргүй мэт, үүнийг тэнгэрлэг бие биечлэн зохицуулах ёстой мэт байдаг – энэ нь хүмүүсийн үзэл биш гэж үү? “Хүмүүсийн нүдээр бол Би ердөө л тэнгэрээс бууж ирсэн “бяцхан од”, тэнгэр дэх бяцхан од бөгөөд газар дээрх Миний өнөөдрийн ирэлт Бурханаар даалгагдсан. Үүний үр дүнд хүмүүс ‘Би’ болон ‘Бурхан’ хэмээх үгсийн талаар илүү олон тайлбаруудыг бодож олсон.” Хүмүүс юу ч бишээс хойш Бурхан яагаад тэдний үзлийг өөр өнцгүүдээс илчилсэн бэ? Энэ нь мөн Бурханы мэргэн ухаан байж болох уу? Тийм үгс нь инээдтэй биш гэж үү? Бурханы хэлдгээр “Хэдийгээр хүмүүсийн зүрх сэтгэлд Миний бий болгосон орон зай байдаг ч гэсэн тэд Надаас тэнд оршин суухыг шаарддаггүй. Үүний оронд тэд өөрсдийн зүрх сэтгэл дэх ‘Ариун Нэгнийг’ гэнэт хүрэлцэн ирэхийг хүлээдэг. Миний ялгамж чанар хэтэрхий дорд учраас Би хүмүүсийн шаардлагад нийцдэггүй ба тиймээс тэднээр ‘таягдан хаягдсан’.” Бурханы талаарх хүмүүсийн үнэлгээ “хэтэрхий өндөр” учраас Бурханы хувьд олон зүйлс “хүршгүй” байдаг бөгөөд энэ нь түүнийг “хэцүү байдалд” оруулдаг. Хийх чадвартай байхыг Бурханаас хүсдэг зүйлс нь тэдний үзэл гэдгийг хүмүүс огт мэддэггүй. Энэ нь “Ухаалаг хүн өөрийн цэцэн ухааны хохирогч болох талтай байдаг” гэдгийн бодитой утга биш гэж үү? Энэ нь үнэндээ гол төлөв ухаалаг хүний тохиолдол боловч энэ удаа энэ нь тэнэгийн тухай юм! Номлохдоо та нар, өөрсдийн үзлийн Бурханыг хаяхыг хүмүүсээс гуйдаг ба та нарын үзлийн Бурхан үгүй болсон уу? “Би хүмүүсээс ихийг гуйдаггүй” хэмээх Бурханы үгийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Тэдгээр нь хүмүүсийг сөрөг, замбараагүй болгохын төлөө биш, харин тэдэнд Бурханы үгийн талаар цэвэр ойлголт өгөхийн төлөө юм – та нар ойлгов уу? Бие махбодтой болсон Бурхан үнэхээр хүмүүсийн төсөөлдөг шиг “өндөр дээд, аварга том ‘Би’” мөн үү?

       Хэдийгээр Бурханы хэлсэн бүх үгийг уншсан ба тэдгээрийн талаар ерөнхий тоймыг өгч чадах хүмүүс байдаг боловч Бурханы эцсийн зорилго юу болохыг хэн хэлж чадах вэ? Энэ нь хүн төрөлхтөнд дутагддаг зүйл юм. Бурхан ямар өнцгөөс ярихаас үл хамааран Түүний ерөнхий зорилго нь бие махбодтой Бурханыг хүмүүст мэдүүлэх явдал билээ. Хэрвээ ямар ч хүн чанар байгаагүй бол – хэрвээ Түүнд байгаа бүхэн нь тэнгэр дэх Бурханы өвөрмөц шинж байсан бол – Бурханы хувьд маш ихийг хэлэх хэрэггүй байх байсан. Хүмүүст дутагддаг зүйл бол Бурханы үгтэй хамаатай эх материалууд юм гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүнд илэрхийлэгдэж байгаа зүйл бол хүмүүсийн үзлийн тухай Бурханы хэлдэг зүйлийн цаад шалтгаан бөгөөд тиймээс хүмүүс Бурханы айлдваруудад үйлчилдэг. Энэ нь аяндаа хүмүүсийн үзлийн талаар Бурханы хэлдэг зүйл дээр үндэслэдэг – зөвхөн ийм байдлаар л үүнийг онол болон бодит байдлын хослол гэж хэлж болно, зөвхөн тэр үед л илүү үр нөлөөтэйгээр, хүмүүсийг өөрсдийгөө мэдэх талаар нухацтай болгож болно. Хэрвээ бие махбод дахь Бурхан хүмүүсийн үзэлтэй нийцсэн бөгөөд Бурхан бас Түүнийг гэрчилсэн бол энэ нь ямар хэрэгтэй юм бэ? Яг энэ шалтгааны улмаас Бурхан Өөрийн агуу хүч чадлыг тодруулахын тулд хүмүүсийн үзлийг ашиглан сөрөг талаас ажилладаг. Энэ нь Бурханы мэргэн ухаан биш гэж үү? Хүн болгоны төлөө Бурханы хийдэг бүхэн сайн – иймээс яагаад энэ удаа магтаж болохгүй гэж? Хэрвээ юмс тодорхой цэгт хүрвэл эсвэл цаг нь ирвэл чи шалгалтуудын дунд Петр шиг зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирал хэлж чадах уу? Чи Сатаны гарт байх үедээ Петр шиг Бурханыг магтсан хэвээр байж чадсан цагт л “Сатаны хүлээснээс чөлөөлөгдөж, махан биеийг ялан дийлж, Сатаныг ялах” гэдгийн жинхэнэ утга учир гарах болно. Энэ нь Бурханы төлөөх илүү бодитой гэрчлэл биш гэж үү? Зөвхөн энэ нь л “бурханлаг чанар үйлдэл хийхээр гарч ирэх болон долоо дахин эрчимжсэн Сүнс хүнд ажиллах явдлын” хүрэх үр нөлөө бөгөөд иймээс энэ нь бас “Сүнс бие махбодоос гарч ирснээр” хүрэх үр нөлөө юм. Тийм үйлдлүүд нь бодитой биш гэж үү? Чи бодит байдалд анхаарал хандуулдаг байсан боловч чамд өнөөдрийн бодит байдлын талаарх жинхэнэ мэдлэг бий юу? “Би хүнээс ихийг гуйдаггүй ч хүмүүс өөрөөр итгэдэг. Тиймээс тэдний хөдөлгөөн болгонд “даруу төлөв байдал” нь илчлэгддэг. Тэд үргэлж Миний урд Намайг хөтлөн явах үүрэгтэй байж, Намайг төөрөхөөс гүнээ айдаг ба Намайг уулын гүн дэх хуучны шугуй руу тэнүүчлэн явахаас эмээдэг. Үүний үр дүнд хүмүүс үргэлж Намайг урагш дагуулсан ба Намайг гяндан руу алхахаас гүнээ айдаг.” Эдгээр энгийн үгсийн талаарх та нарын мэдлэг юу вэ – та нар тэдгээрээс Бурханы үгийн үндсийг үнэхээр ухаарч чадах уу? Та нарын аль үзлийн талаар Бурхан тийм үг хэлсэн бэ гэдэгт та нар анхаарал хандуулсан уу? Өдөр бүр та нарын анхаарал энэ гол зүйл дээр байдаг уу? Үүний дараахан нь байгаа дараагийн хэсгийн эхний өгүүлбэрт Бурхан “Гэсэн ч хүмүүс Миний хүслийг мэддэггүй ба Миний тэдэнд хайрласан эд баялаг тэдний шаардлагад нийцэх чадваргүй мэт, эрэлт хэрэгцээ нь хангамжаасаа давсан мэт Надаас юм гуйн залбирсаар байдаг” гэсэн. Энэ өгүүлбэрээс та нарын доторх үзэл юу болохыг харж болно. Бурхан та нарын өнгөрсөн цаг хугацаанд юу хийснийг санадаггүй эсвэл мөрдөж мөшгөдөггүй, иймээс өнгөрсөн үеийн хэрэг явдлуудын талаар бүү бод. Илүү чухал зүйл нь та нар ирээдүйн замд “сүүлчийн эрин үед Петрийн сүнсийг” бүтээж чадах эсэх юм – үүнд хүрэх итгэл та нарт байна уу? Бурханы хүнээс гуйдаг зүйл нь Петрийг дуурайх явдлаас өөр юу ч биш бөгөөд хүмүүс эцэстээ агуу улаан лууд ичгүүр авчрах замыг тавьж болох юм. Үүний улмаас Бурхан “Хүмүүс Надтай хамтран ажиллах шийдвэртэй байгаасай гэж л Би найддаг. Надад сайхан хоол хийж өгөхийг эсвэл Надад зориулан толгой хоргодоход тохирох газрыг зохицуулахыг ... би тэднээс гуйдаггүй” гэж хэлсэн. Дэлхий дээр 1990-ээд онд “Лэй Фэнгийн сүнстэй” байхыг хүмүүсээс гуйдаг байсан боловч Бурханы гэрт “Петрийн өвөрмөц хэв маягийг” бий болгохыг Бурхан та нараас гуйдаг. Та нар Бурханы хүслийг ойлгов уу? Та нар үүний төлөө үнэхээр мэрийж чадах уу?

       “Би орчлон ертөнцийн дээгүүр явдаг ба алхангаа Би бүхий л орчлон ертөнцийн хүмүүсийг ажигладаг. Газар дээрх бөөн хүмүүсийн дунд Миний ажилд тохиромжтой эсвэл Намайг үнэхээр хайрладаг хүн хэзээ ч байгаагүй. Тиймээс энэ мөчид Би сэтгэл хямран санаа алддаг ба хүмүүс нэн даруй дахин цугларахгүйгээр таран одож, Би тэднийг ‘бүгдийг нь нэг тороор барих болно’ гэдгээс гүнээ эмээдэг.” Магадгүй ихэнх хүмүүсийн хувьд эдгээр үгс нь ойлгоход маш хэцүү байдаг. Тэд Бурхан яагаад хүнээс ихийг гуйдаггүй вэ гэж асуудаг боловч Түүний ажилд үнэхээр тохирох хэн ч байдаггүй учраас Тэр сэтгэл хямран санаа алддаг. Энд зөрчилдөөн байна уу? Үгчлэн хэлбэл байдаг – гэхдээ бодит байдал дээр зөрчилдөөн байхгүй. Магадгүй чи, “Миний бүх үг Миний хүсдэг үр нөлөөг үзүүлэх болно” гэж Бурхан хэлж байсныг санаж л байгаа. Бурхан бие махбодод ажиллах үед Тэр яг юу хийх гэж байгааг харахын тулд хүмүүс Түүний үйлдэл бүрийг гөлөрдөг. Өөрөөр хэлбэл, Бурхан сүнсэн ертөнц дэх Сатанд хандсан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэх үед бие махбодтой Бурханы улмаас газар дээрх хүмүүсийн дунд бүх төрлийн үзэл бий болдог. Бурхан сэтгэл хямран санаа алдах үед буюу Тэр хүний бүх үзлүүдийн тухай ярих үед хүмүүс тэдгээртэй харьцахын тулд чадлаараа хичээдэг бөгөөд тэдэнд ямар ч найдвар байхгүй гэж итгэдэг хүмүүс хүртэл байдаг, учир нь Түүний талаар үзэлтэй бүхэн бол Түүний дайсан гэж Бурхан хэлсэн – иймээс үүний улмаас хүмүүс хэрхэн “тарахгүй” байж чадах билээ? Ялангуяа өнөөдөр гэсгээлт ирсэн үед, Бурхан тэднийг арчин хаях болно гэдгээс хүмүүс бүр ч илүү их айдаг. Гэсгээгдсэнийх нь дараа Бурхан тэднийг “бүгдийг нь нэг тороор барих” болно гэж тэд итгэдэг. Гэвч бодит байдал тийм биш: Бурханы хэлснээр “Би хүмүүсийг Өөрийн гэсгээлтэн дунд хэзээ ч зугтаалгахгүйгээр ‘хорихыг’ хүсдэггүй. Миний удирдлагад хүний үйл хэрэг дутагддаг учраас Өөрийн ажлыг амжилттай дуусгах боломжгүй ба энэ нь Миний ажил үр ашигтайгаар урагшлахад саад болдог.” Бурханы хүсэл нь бүх хүмүүсийг үхэлд хүргэмэгцээ Түүний ажил нэгмөсөн дуусах явдал биш – тэгэх нь ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүс дээр ажиллаж, тэднийг гэсгээснээр Бурхан тэднээр дамжуулан Өөрийн үйл хэргийг ил болгодог. Бурханы үгийн өнгөнд аль хэдийн гэсгээлт байгааг хүмүүс хэзээ ч ухаараагүй учраас тэд өөрсдийн ухамсарт байдалд хэзээ ч ороогүй юм. Хүмүүс өөрсдийн шийдвэрийг илэрхийлэх чадваргүй, тиймээс Бурхан Сатаны өмнө юу ч хэлж чаддаггүй ба энэ нь Бурханы ажил урагшлахыг зогсоодог. Тиймээс Бурхан ийнхүү хэлсэн “Би нэгэнтээ хүнийг Өөрийнхөө гэрт зочноор урьсан, гэвч түүнийг зочин мэт урихын оронд Би түүнийг цаазын тавцанд очихыг гуйсан мэтээр Миний дуудлагын улмаас тэр нааш цааш гүйсэн; тиймээс Миний гэр хоосон үлдсэн, учир нь хүн үргэлж Надаас зайлсхийсэн ба үргэлж Миний эсрэг хянуур байсан. Энэ нь Намайг Өөрийн ажлын нэг хэсгийг хэрэгжүүлэх аргагүй болгосон юм.” Хүний ажил дахь алдааны улмаас Бурхан Өөрийн шаардлагыг хүнд тодорхой тавьсан. Хүмүүс ажлын энэ алхмыг биелүүлэхдээ бүтэлгүйтдэг учраас Бурхан илүү их айлдваруудыг нэмсэн – энэ нь яг Бурханы ярьдаг “хүн дээрх ажлын өөр нэг хэсэг” юм. Гэхдээ Би Бурханы хэлснээр “тэднийг бүгдийг нь нэг тороор барихад” хүрэхгүй, учир нь энэ нь өнөөдрийн ажилд тун бага хамаатай. Бүхий л орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудад угаасаа Түүний олон үг хүнтэй харьцдаг – гэхдээ хүмүүс Бурханы хүслийг ойлгох ёстой; Түүний хэлсэн зүйлээс үл хамааран Түүний цаад санаа үргэлж сайн байдаг. Бурханы үгээ хэлэх арга барил маш олон учраас хүмүүс Бурханы үгийн тухайд зуун хувь итгэлтэй байж чаддаггүй ба Бурханы үгийн дийлэнх нь Түүний ажлын шаардлагын улмаас хэлэгддэг бөгөөд бодит зүйл өчүүхнийг агуулдаг гэж итгэдэг, энэ нь тэднийг өөрсдийн бодолдоо дарагдаж, будилахад хүргэдэг гэж хэлж болно – учир нь тэдний үзлээр бол Бурхан маш ухаалаг, Тэр тэдний хувьд үндсэндээ хүрэхийн аргагүй ба тэд юу ч мэдэхгүй мэт байдаг, мөн тэд Бурханы үгийг хэрхэн идэх тухайгаа мэддэггүй. Хүмүүс Бурханы үгийг хийсвэр агаад ээдрээтэй болгодог – Бурханы хэлдгээр “хүмүүс үргэлж Миний айлдваруудад амтлагч нэмэхийг хүсдэг.” Тэдний санаа хэтэрхий түвэгтэй бөгөөд Бурхан “арай ядан хүрч чадах” учраас Бурханы үгийн нэг хэсэг нь хүмүүсээр хязгаарлагдаж, Түүнийг илэн далангүй шууд-харьцсан байдлаар ярихаас өөр аргагүй болгодог. Хүмүүсийн шаардлага “хэтэрхий өндөр” учраас мөн тэдний төсөөлөл хэтэрхий баялаг учраас – тэд Сатаны үйл хэргийг харахын тулд сүнсэн ертөнцийн хилийг давж чаддаг мэт байдаг – энэ нь Бурханы үгийг багасгасан, учир нь Бурхан хэдийчинээ их ярина, хүмүүсийн царай төдийчинээ дүнсгэр болдог. Өөрсдийнхөө төгсгөлийг таамаглахын оронд яагаад тэд зүгээр л дуулгавартай байж болдоггүй юм бэ? Үүний ашиг тус хаана байна вэ?

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

No comments:

Post a Comment