Хүн төрөлхтний төрөлхийн зан араншингийн, өөрөөр хэлбэл хүн төрөлхтний жинхэнэ нүүр царайны дагуу одоог хүртэл “үргэлжлүүлэх” чадвартай байх нь үнэхээр амархан зүйл байгаагүй ба зөвхөн үүгээр дамжуулан Бурханы агуу хүч чадал илэрхий болсон.
Бие махбодын мөн чанар дээр түүнчлэн өнөөг хүртэлх агуу улаан луугийн завхрал дээр үндэслэн, хэрвээ Бурханы Сүнсний удирдамж байгаагүй бол хүн хэрхэн өнөөдөр зогссоор байж чадах юм бэ? Хүн Бурханы өмнө очих эрхгүй боловч Тэр Өөрийн удирдлагын төлөө хүн төрөлхтнийг хайрладаг, ингэснээр Түүний агуу ажил тун удалгүй хэрэгжих юм. Үнэндээ хүн төрөлхтний төлөөх Бурханы хайрын ачийг хэн ч насан туршдаа хариулж чадахгүй. Магадгүй зарим нь өөрсдийн амийг тахил болгосноор Бурханы нигүүлслийг хариулахыг хүсэх байх, гэхдээ Би чамд хэлье: Хүн Бурханы өмнө үхэх ямар ч үнэ цэнэгүй ба иймээс хүний үхэл хий дэмий болно. Учир нь Бурханы хувьд хүний үхэл нь бүр дурдахын ч хэрэггүй, ганц ч зоосны үнэгүй зүйл харин ч энэ нь шоргооолжны үхэлтэй адил. Би хүмүүст өөрсдийгөө маш их эрхэм гэж бодохгүй байхыг болон Бурханы өмнө үхэх нь асар том уулын чинээний хүндтэй гэж бодохгүй байхыг зөвлөдөг. Үнэндээ хүний үхэл нь өд шиг хөнгөн хэрэг явдал юм. Энэ нь тэмдэглүүштэй ч биш. Гэхдээ нөгөө талаар хүний махан бие угаасаа хараагдсан, иймээс махан бие газар дээр төгсөх ёстой. Энэ бол шударга үнэн бөгөөд хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Энэ бол хүний бүхий л амьдралын туршлагаас Миний нэгтгэн дүгнэсэн “байгалийн хууль” юм. Иймээс өөрийн эрхгүй Бурханы хүнд зориулсан төгсгөл ийнхүү тодорхойлогддог. Чи ойлгов уу? Бурхан “Би хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг жигшдэг. Би яагаад гэдгээ мэдэхгүй. Би анхнаасаа хүнийг үзэн ядсан мэт санагддаг боловч Би тэдний төлөө гүн гүнзгий хайр энэрлийг мэдэрдэг. Иймээс хүн Намайг хоёр зүрх сэтгэлтэйгээр хардаг, учир нь Би хүнийг хайрладаг ба бас Би хүнийг үзэн яддаг” гэж хэлсэнд гайхах зүйлгүй.
Түүнийг оршин байгаагийнх нь төлөө эсвэл илрэлтийнх нь төлөө Бурханыг магтдаггүй хэн байна вэ? Энэ удаа Би хүний доторх бохир заваан байдал болон шударга бус байдлыг бүрмөсөн мартчихсан мэт байдаг. Хүн төрөлхтний өөрийгөө зөвтгөх зан, ихэрхэл, дуулгаваргүй байдал, басамжлал болон түүний бүх тэрслүү байдал – энэ бүхнийг Би мартахын тулд сэтгэлийнхээ мухар луу түлхдэг. Бурхан хүн төрөлхтний тийм байдлын улмаас хязгаарлагдаагүй. Бурхан бид хоёр “адилхан энэ шаналлыг хуваалцдаг” тул Би цаашид хүнээр хязгаарлагдах вий гэсэндээ Би ч бас Өөрийгөө энэ адармаат асуудлаас чөлөөлөх болно. Тэрэнд юунд нь санаа зовно гэж? Хүн Надтай хамт Бурханы гэр бүлд нэгдэх хүсэлгүй байгаа болохоор тэднийг дарангуйлахын тулд Би хэрхэн Өөрийн хүч чадлыг ашиглах юм бэ? Тэдэнд Өөрийн хүч чадлыг тулгах зүйлсийг Би хийдэггүй ба Би Бурханы гэр бүлд төрсөн учраас мэдээж хүн бид хоёр үргэлж өөр байдагт гайхах юмгүй. Энэ нь өнөөдрийн хүнд бэрх ялагдалд хүргэсэн юм. Гэхдээ Би хүний сул талуудаас үргэлжлүүлэн зай барьдаг; Надад ямар сонголт байгаа юм бэ? Хүч чадалгүй байгаад нь Би буруутай. Бурхан хүн төрөлхтний “байгууллагаас” “тэтгэвэрт гарахыг” хүсэж, Өөрийн “тэтгэврийг” хүсэж буйд гайхах юмгүй. Би хүний өнцгөөс ярьдаг ба хүн сонсдоггүй, харин Намайг Бурхан шиг ярих үед тэд мөн л дуулгаваргүй байдаггүй гэж үү? Магадгүй Бурхан үнэхээр гэнэт хүн төрөлхтний “байгууллагаас” “тэтгэвэрт гарах” өдөр ирэх ба тэр цаг ирэхэд Бурханы үг бүр ч илүү ширүүн болох болно. Өнөөдөр магадгүй Надаас болж Бурхан ингэж хэлдэг ба хэрвээ тэр өдөр ирвэл Бурхан цаашид Над шиг байж тэвчээртэйгээр “цэцэрлэгийн хүүхдүүдэд үлгэр ярихгүй.” Магадгүй Миний хэлсэн зүйл байгаа онодоггүй байх. Зөвхөн бие махбодтой болсон Бурханы төлөө л Бурхан хүнийг барих Өөрийн барьцыг бага зэрэг сулруулахад бэлэн байдаг ба эс бөгөөс эргэцүүлэн бодоход хэтэрхий аймшигтай байх болно. Яг Бурханы хэлснээр “Би тодорхой хэмжээнд тэднийг барих барьцаа сулруулж, өөрсдийн махан биеийн хүсэлдээ умбах боломжийг тэдэнд олгосон, иймээс тэд ямар ч хориг хязгаарлалтгүйгээр сул задгай байж зүрхэлсэн ба тэд махан биетэй амьдарч байхдаа Намайг үнэхээр хайрладаггүйг харж болно.” Бурхан энд яагаад “хүсэлдээ умбах” болон “махан биетэй амьдарч байхдаа” гэж хэлсэн бэ? Үнэндээ энэ үг нь Миний тайлбарыг шаардахгүй бөгөөд үүнийг аяндаа ойлгож болно. Магадгүй зарим хүмүүс ойлгохгүй байна гэж хэлэх байх, гэхдээ чи үнэнийг мэддэг ба зүгээр л мэддэггүй дүр үзүүлж байна гэж Би хэлэх болно. Би чамд сануулъя: Яагаад Бурхан “Би хүнээс зөвхөн Надтай хамтран ажиллахыг л гуйдаг” гэж хэлдэг вэ? Яагаад Бурхан хүний угийн чанарыг өөрчлөхөд хэцүү гэж хэлдэг вэ? Яагаад Бурхан хүний угийн чанарыг жигшдэг вэ? Хүний уг чанар яг юу юм бэ? Юу нь хүний уг чанар биш вэ? Хэн эдгээр асуултуудыг эргэцүүлэн бодсон бэ? Магадгүй энэ нь хүний хувьд шинэ сэдэв байж болох боловч үүнийг үл харгалзан үүнд маш их анхаарал хандуулахыг Би хүнээс гуйдаг, эс бөгөөс “хүний уг чанар бол хувиршгүй” гэх мэт үгнээс болж чи үргэлж Бурханыг уурлуулах болно. Ийм байдлаар Түүний эсрэг үйлдэх нь ямар ашигтай юм бэ? Энэ нь эцсийн эцэст зүгээр л гай дуудаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь эцэстээ чулуу руу өндөг шидэж байгаатай л адил биш гэж үү?
Үнэндээ хүн дээр ирдэг бүх шалгалт, сорилтууд нь Бурханы хүнээс шаарддаг хичээлүүд юм. Бурханы анхдагч санааны дагуу хүн өөрийн хайрладаг зүйлээсээ хагацахаас татгалзсан ч гэсэн энэ нь биелэгдэж болох байсан. Гол асуудал нь гэвэл хүн үргэлж өөрийгөө хайрладаг ба иймээс тэр Бурхантай үнэхээр хамтран ажиллаж чаддаггүй. Бурхан хүнээс их юм гуйдаггүй. Бурханы хүнээс гуйдаг бүхэн нь амархнаар, аз жаргалтайгаар бүтэх учиртай байсан; хүн л зовлон бэрхшээл туулах хүсэлгүй байдаг. Хүүхдүүдтэй адилаар тэд эцэг эхээ хүндэлж, өөрсдийн биелүүлэх ёстой үүргээ биелүүлэхийн тулд цөөн хэдэн зоос олохын төлөө арвич хямгач амьдардаг. Гэсэн ч тэд хангалттай сайн идэж чадахгүй байхаас, хувцас нь хэтэрхий энгийн байхаас айдаг, иймд хэд хэдэн шалтгааны улмаас тэд эцэг эхийнхээ хайр, халамжийг аваад, үүнийг холын хол үүлс рүү шиддэг ба тэд асар их мөнгө олсныхоо дараа үүнийг хийж эхлэх юм шиг байдаг. Гэхдээ хүнд өөрсдийн эцэг эхээ хайрлах ачлал элбэрэл байдаггүй гэдгийг Би үүнээс хардаг – тэд бол ачлалгүй хүүхдүүд. Магадгүй энэ нь хэтэрхий туйлширсан байж болох ч Би бодит баримтын эсрэгээр ярьж, утгагүй зүйл чалчиж чадахгүй. Би Өөрийгөө сэтгэл хангалуун байлгахын төлөө Бурханыг эсэргүүцэхэд “бусдыг дуурайж” чадахгүй. Газар дээрх хэн ч ачлалтай биш учраас л Бурхан ийнхүү хэлсэн: “Тэнгэрт Сатан Миний дайсан ба газар дээр хүн Миний өстөн. Тэнгэр, газрын хоорондох нэгдлийн улмаас тэдний есөн үеийг хам хэрэгтэн гэж үзэх ёстой бөгөөд хэн ч өршөөгдөхгүй.” Сатан бол Бурханы дайсан; Би үүнийг хэлж байгаагийн шалтгаан нь, тэр Бурханы агуу ивээл, сайхан сэтгэлийн ачийг хариулдаггүй харин оронд нь “усны урсгалын эсрэг сэлдэг” ба ингэснээр Бурханд өгөх “ачлал элбэрлээ” биелүүлдэггүй. Хүмүүс ч гэсэн ийм биш гэж үү? Тэд “эцэг эхдээ” ямар ч ачлал элбэрэл үзүүлдэггүй ба өөрсдийн “эцэг эхээ” тэжээж, дэмжихээр хэзээ ч эргэн ирдэггүй. Энэ нь газар дээрх хүмүүс бол тэнгэр дэх Сатаны хамаатан садан юм гэдгийг харуулахад хангалттай. Хүн, Сатан хоёр Бурханы эсрэг нэгэн зүрх сэтгэлтэй, оюун ухаантай бөгөөд иймээс Бурхан есөн үеийг хам хэрэгтэн гэж татан оролцуулж, хэнийг ч өршөөхгүй байхад гайхах юмгүй. Өнгөрсөн үед Бурханд нүүрээрээ газар унасан тэнгэр дэх зарц байсан ба түүнийг Тэр хүн төрөлхтнийг удирдуулахаар дуудсан боловч тэр сонсоогүй харин Түүний эсрэг босохын тулд өөрийн хувийн зан араншиндаа үндэслэн үйлдсэн юм. Тэрслүү хүмүүс ч бас энэ зам руу алхаж байгаа биш гэж үү? Бурхан “жолоо цулбуураа” хэчнээн их чангалсан ч хамаагүй хүмүүс зүгээр л хэзээ ч ганхахгүй ба буцан эргэж чадахгүй. Миний бодлоор хэрвээ хүн ийм байдлаар үргэлжлүүлбэл тэд сүйрэх болно, магадгүй энэ үед л чи “хүн хуучин уг чанараасаа салж чаддаггүй” гэсэн үгний жинхэнэ утгыг ойлгох болно. Бурхан хүнд олон удаа сануулсан: “Хүний дуулгаваргүй байдлын улмаас Би түүнийг орхисон.” Бурхан яагаад үүнийг дахин дахин хэлдэг вэ? Бурхан үнэхээр ийм цэвдэг сэтгэлтэй байж болох уу? Яагаад Бурхан бас “зүгээр л Би бол хүн биш” гэж хэлдэг юм бэ? Маш олон сул чөлөөтэй өдрүүдэд эдгээр нарийн асуудлуудыг хэн үнэхээр нарийвчлан судалсан бэ? Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт зарцуулж үүнд хөнгөхнөөр хандахгүй байхыг Би хүн төрөлхтөнд шавдуулж байна; энэ нь чамд ямар ч ашиггүй эсвэл бусдад ч гэсэн. Хэлэх хэрэггүй зүйлийг хэлэхгүй байж, эргэцүүлэн бодох хэрэггүй зүйлийг бодохгүй байсан нь дээр. Энэ нь илүү энгийн биш гэж үү? Үүнээс ямар буруу зүйл гарах вэ? Бурхан газар дээрх Өөрийн ажлын төгсгөлийг тунхаглахаас өмнө хэн ч “хөдлөхөө” больж болохгүй; хэн ч өөрийн үүрэг хариуцлагаас бултаж болохгүй. Одоо цаг нь биш; Бурханы газарч эсвэл тэргүүлэгч мэт бүү аягла. Одоо зогсож, урагш хөдлөхөө болих нь хэтэрхий эрт байна гэж Би бодож байна – чи юу гэж бодож байна вэ?
Бурхан хүнийг гэсгээлтэнд аваачсан ба Тэр тэднийг үхлийн уур амьсгалд авчирсан боловч нөгөө талаар Бурхан хүнийг газар дээр юу хийгээсэй гэж хүсдэг вэ? Гэр дэх хувцасны шүүгээ болоосой гэж үү? Үүнийг идэж эсвэл өмсөж болохгүй харин зөвхөн харж л болно. Хэрвээ тийм бол яагаад ийм олон түвэгтэй үйл явцыг ашиглаж, хүмүүсийн махан биеийг маш их зовооно вэ? Бурхан “хүн төрөлхтний гэм буруу нь Миний гэсгээлтийг хүртэхэд хангалттай болохоор Би тэднийг ‘цаазын тавцан’ руу дагалдан явдаг” гэсэн. Энэ удаа Бурхан хүмүүсийг өөрсдийг нь цаазын тавцан руу явуулдаг уу? Яагаад хэн ч тэдний төлөө уучлал гуйдаггүй юм бэ? Тэгвэл хүн хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Бурхан Өөрийн шүүлтээ хийдгийн адилаар хүн үнэхээр сэтгэл хөдлөлдөө будагдахгүйгээр аливааг хийж чадах уу? Эдгээр үгний үр ашигтай байдал нь үндсэндээ хүний үйлдлээс хамаардаг. Эцэг нь мөнгө олоход хэрвээ дараа нь ээж нь хэрхэн хамтран ажиллахаа мэддэггүй, өрхийн ахуйгаа хэрхэн удирдахаа мэдэхгүй бол тэр өрх ямар байдалд байх вэ? Чуулганы одоогийн нөхцөл байдлыг хар; удирдагчид болохын хувьд та нар юу гэж бодох вэ? Та нар, хүн бүр өөрсдийн хувийн сэтгэгдлээ ярих уулзалт хийж болно. Ээж нь гэр дэх зүйлсээ холион бантан хийдэг бол энэ гэр бүлийн хүүхдүүд ямар байх вэ? Өнчин хүүхдүүд үү? Гуйлгачин уу? Бурхан: “Хүмүүс бүгд Намайг ‘оюуны чадавхын жинхэнэ чадвар’ дутмаг бурханлаг хүн гэж боддог боловч Би хүн чанарын бүх зүйлийг нэвт шувт харж чадна гэдгийг хэн ойлгодог вэ?” гэж хэлсэнд гайхах юмгүй. Тийм илэрхий нөхцөл байдлын тухайд гэвэл Өөрийн бурханлаг чанарын үүднээс ярих хэрэггүй. Бурханы хэлдгээр “хадаасыг лантуугаар цохих хэрэггүй.” Энэ удаа магадгүй “Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй” хэмээх Бурханы зарчмыг бодитоор мэдэрсэн хүмүүс байгаа байх. Энэ мөчид энэ нь яг Бурханы хэлсэн шиг: “Одоогийн нөхцөл байдлын улмаас хүмүүс бүгд дурамжханаар толгой бөхийдөг боловч тэдний зүрх сэтгэл үнэмшээгүй хэвээр үлддэг.” Эдгээр үгс нь дуран шиг байдаг. Ойрын ирээдүйд хүн өөр нөхцөл байдалд орох болно. Үүнийг засаршгүй байх гэж нэрлэдэг. Та нар ойлгов уу? Тэр нь Бурханы дараах хоёр асуултын хариу юм: “Хүмүүс Намайг явна гэж айсандаа л нүглээс татгалздаггүй гэж үү? Тэд гэсгээлтээс айсандаа л гомдоллодоггүй гэдэг нь үнэн биш гэж үү?” Үнэндээ одоо хүмүүс бага зэрэг сул, хэтэрхий залхсан мэт санагддаг, тэд Бурханы ажлыг анхааралдаа авах тун сонирхолгүй ба өөрсдийн бие махбодын төлөөх зохицуулалт, төлөвлөгөөг л гагцхүү анхаардаг. Ийм биш гэж үү?
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment