Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

10/05/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Тав дахь айлдвар



      Миний Сүнс дуу хоолойгоо дамжуулах үед энэ нь Миний бүхий л зан чанарыг илэрхийлдэг. Та нар үүнийг тодорхой мэдэж байна уу? Энэ зүйлийг тодорхой мэдэхгүй байна гэдэг нь Намайг шууд эсэргүүцэхтэй адилхан. Энд орших ач холбогдлыг та нар үнэхээр ойлгосон уу? Та нарын төлөө Би хэчнээн их хүчин чармайлт, хэчнээн их энерги зориулсныг та нар үнэхээр мэдэх үү? Та нар өөрсдийн хийсэн зүйлээ Миний өмнө илчилж үнэхээр зүрхэлнэ гэж үү? Тэгээд та нар Миний нүүрэн дээр өөрсдийгөө Миний ард гэж дуудах зоригтой байдаг – та нарт ямар ч ичгүүр сонжуурын мэдрэмж байхгүй, эрүүл ухаан ч байхгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, ийм хүмүүс Миний гэрээс хөөгдөх болно. Чи Намайг гэрчлэхийн төлөө зогссон гэж бодон Миний өмнө дураараа эрээ цээргүй бүү аашил! Энэ нь хүний хийж чадах зүйл гэж үү? Хэрвээ чиний цаад санаа, зорилгоос юу ч үлдээгүй бол, чи аль хэдийн өөр зам дээр гарсан байна. Хүний зүрх сэтгэл хэчнээн ихийг агуулж чадахыг Намайг мэдэхгүй гэж чи бодож байна уу? Энэ цагаас эхлээд, бүх зүйл дээр чи хэрэгжүүлэлтийн бодит байдал руу орох ёстой; чи өмнө нь хийдэг байсан шигээ зүгээр дэмий чалчсанаар цааш явж чадахгүй. Өмнө нь та нарын ихэнх нь Миний дээвэр дор амь улжиж амжсан; өнөөдөр чи бат зогсох боломжтой болсон нь бүхэлдээ Миний үгийн хатуу чанд байдлын улмаас юм. Миний үг ямар нэг зорилгогүйгээр, санамсаргүйгээр хэлэгддэг гэж чи бодож байна уу? Энэ нь боломжгүй! Би өндөр дээрээс, доор байгаа бүх зүйлсийг хардаг ба өндөр дээрээс бүх зүйлийн ноёрхлоо хэрэгжүүлдэг. Үүнтэй адилаар, Би Өөрийн авралыг газар дэлхий дээр илгээсэн. Өөрийн нууц газраасаа, хүн төрөлхтний хөдөлгөөн бүрийг, тэдний хийж, хэлж байгаа бүхнийг хардаггүй мөч Надад хэзээ ч байдаггүй. Хүн төрөлхтөн бол Миний хувьд нээлттэй ном: Би тэдний нэг бүрийг хардаг ба мэддэг. Нууц газар бол Миний орон байр бөгөөд Миний хэвтдэг диваажингийн ор. Сатаны хүчнүүд Надад хүрч чадахгүй, учир нь Би сүр жавхлан, шударга зөвт байдал ба шүүлтээр бялхаж байдаг. Илэрхийлэхийн аргагүй нууцлаг байдал Миний үгэнд оршдог. Намайг ярьж байх үед, та нар ус руу шидэгдсэн шувууд шиг болж зүг чигээ алдан самгарддаг эсвэл та нарын сүнс балмагдлын байдалд орсны улмаас юу ч мэдэхгүй, саяхан айж цочсон хүүхэдтэй адил болдог. Би яагаад нууц газар бол Миний орон байр гэж хэлсэн бэ? Чи Миний хэлсэн үгний гүн гүнзгий утгыг мэдэж байна уу? Бүх хүн төрөлхтнөөс хэн Намайг мэдэж чадах вэ? Хэн, Намайг өөрийнхөө төрсөн аав, ээж шиг мэдэж чадах вэ? Өөрийн орон байранд амрангаа Би анхааралтай ажигладаг: Газар дээрх бүх хүмүүс бүгд өөрсдийн хувь заяаны төлөө, өөрсдийн ирээдүйн төлөө сандран бужигнаж, “дэлхий даяар аялж”, хойш урагш хөлхөлддөг. Гэвч Миний хаант улсыг байгуулахад зориулах энерги ганцад нь ч байдаггүй, хүн амьсгалаа авахдаа ашигладаг хэмжээний хүч чадлаа ч зориулдаггүй. Би хүмүүний угсааг бүтээсэн ба Би тэднийг олон удаа гай зовлонгоос аварсан боловч эдгээр хүмүүс бүгд ач тус мэддэггүй: Тэдний дундаас нэг нь ч Миний авралын бүх тохиолдлыг тоолж чадахгүй. Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл хэдэн жил, хэдэн зуун жил өнгөрсөн бэ тэгээд Би хэчнээн ид шидийг үзүүлж, хэчнээн удаа Өөрийн мэргэн ухааныг харуулсан бэ? Гэхдээ хүн, солиорол мулгуу байдалд автагдсан мэт, эсвэл үүнээс ч дор заримдаа ойд тэнүүчилж яваа зэрлэг араатан шигээр, Миний ажил хэрэгт анхаарлаа хандуулах өчүүхэн ч бодолгүй байдаг. Олон удаа Би хүнд үхлийн шийтгэл өгч, түүнийг үхүүлэхээр ялласан, гэвч Миний удирдлагын төлөвлөгөөг хэн ч өөрчилж чадахгүй. Иймээс хүн бол, өөрийн зууралддаг хуучин зүйлсээ түшин одоо ч Миний гарт байгаа. Өөрийн ажлын алхмуудын улмаас Би дахин нэг удаа та нарыг, бохир заваан, завхарсан, балиар, зэвүүн өнөр гэр бүлд төрсөн та нарыг аварсан.
Миний төлөвлөсөн ажил нэг ч мөч зогсолгүйгээр урагшилсаар байгаа. Хаанчлалын эрин үед орсноор, та нарыг Өөрийн ард болгон Өөрийн хаанчлалд оруулснаар, та нарт тавих өөр шаардлагууд Надад байх болно; тэр нь, Би энэхүү эрин үеийг удирдах үндсэн хуулийг та нарын өмнө тунхаглан зарлана гэсэн үг юм:
Та нар Миний ард гэж нэрлэгдэж байгаа учраас Миний нэрийг алдаршуулах боломжтой байх ёстой, өөрөөр хэлбэл шалгалтын дунд ч Намайг гэрчил. Хэрвээ хэн нэгэн Намайг хуурахаар, мөн үнэнийг Надаас нуухаар оролдвол эсвэл Миний ардуур шившигтэй үйл хөдлөл хийвэл, тэд гарцаагүй хөөгдөж, Миний гэрээс зайлуулагдан, тохирох арга хэмжээг хүлээх болно. Өнгөрсөн үед Надад итгэлгүй агаад дуулгаваргүй байсан хүмүүс, бас өнөөдөр Намайг илэн далангүйгээр шүүдэг хүмүүс ч гэсэн Миний гэрээс мөн хөөгдөх болно. Миний ардууд Миний хүнд ачааны талаар үргэлж анхаарах ёстой ба түүнчлэн Миний үгийг мэдэхээр тэмүүлэх хэрэгтэй. Зөвхөн ийм хүмүүсийг л Би гэгээрүүлэх болно тэгээд тэд гарцаагүй Миний удирдамж болоод гэгээрлийн дор амьдарч, хэзээ ч гэсгээл шийтгэл амсахгүй. Миний дарамт бэрхшээлийг анхаарч үзэлгүй, өөрсдийн ирээдүйгээ төлөвлөхдөө төвлөрдөг хүмүүс бол, хийж байгаа зүйлээрээ Миний зүрх сэтгэлд нийцэхээр зорьдоггүй, үүний оронд гуйлга гуйдаг хүмүүс бөгөөд эдгээр гуйлгачин шиг амьтдыг ашиглахаас Би туйлын татгалзана, учир нь тэд төрсөн цагаасаа л Миний дарамт бэрхшээлийг анхаарна гэдэг нь ямар утгатай болохыг огт мэддэггүй байсан. Тэд бол хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс; ийм хүмүүст тархины “тэжээл” дутагдаж байдаг ба “шим тэжээл” авахын тулд гэртээ харих хэрэгтэй байдаг. Надад ийм төрлийн хүмүүс огт хэрэггүй. Миний ардын доторх хүн бүхний хувьд, Намайг мэдэх нь идэх, хувцаслах, унтахтай адил хэзээ ч, ганц хором ч мартаж болохооргүй зүйл буюу эцсээ хүртэл заавал биелүүлэх ёстой үүрэг гэж үзэх шаардлагатай байдаг ба ингэснээр эцэстээ Намайг мэдэх нь идэхтэй адил хэвшсэн чадвар болж, чиний хувьд, дадлагажсан гараар аяндаа хийдэг зүйл болох юм. Миний хэлдэг үгийн хувьд, нэг бүрийг нь дээд зэргийн итгэлтэйгээр, өөртөө бүрэн шингээж авах ёстой, хааш яаш хагас-дутуу арга хэмжээ байж болохгүй. Миний үгэнд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Намайг шууд эсэргүүцэж байна гэж үзнэ; Миний үгийг иддэггүй эсвэл тэдгээрийг мэдэхээр тэмүүлдэггүй хэнийг ч Надад анхаарал хандуулахгүй байна гэж үзэх ба Өөрийн гэрийн хаалгаар шууд шүүрдэн гаргах болно. Учир нь, өмнө нь Миний хэлсэнчлэн, Миний хүсэж байгаа зүйл бол асар олон хүмүүс биш, харин Би шилэгдсэн цөөхөн хүн юм. Зуун хүнээс хэрвээ нэг нь л Миний үгээр дамжуулан Намайг мэдэх боломжтой бол, Би энэ цорын ганц хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхдээ төвлөрөхийн тулд бусдыг нь бүгдийг хаяхад бэлэн байх болно. Үүнээс та нар, зөвхөн олон тоо нь Намайг илэрхийлж, Намайг амьдран харуулж чадна гэдэг нь үнэн байх албагүй гэдгийг харж болно. Миний хүсэж байгаа зүйл бол (хэдийгээр үр нь дүүрэн биш байж болох ч) улаан буудай бөгөөд (хэдий үр нь бахадмаар дүүрэн байсан ч) үрийн сүүл биш юм. Эрж хайхдаа ямар ч анхаарал хандуулдаггүй боловч үүний оронд идэвхгүй байдлаар авирладаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд өөрсдөө явах ёстой; Би тэднийг цаашид харахыг хүсэхгүй, тэд Миний нэр төрд гутамшиг авчрахаа үргэлжлүүлсээр байх вий. Өөрийн ардаас юу шаарддаг тухайд Би одоохондоо эдгээр журмууд дээр зогсох болно, тэгээд Би нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаараад цаашдын хоригуудыг бий болгохоор хүлээх болно.
Өнгөрсөн өдрүүдэд, хүмүүсийн асар ихэнх нь, Би бол мэргэн ухааны Бурхан Өөрөө бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлийнхээ гүнд харсан яг тэр Бурхан гэж бодсон; гэвч энэ нь бүгд өнгөцхөн яриа байсан юм. Хэрвээ хүн үнэхээр Намайг мэдсэн бол, тэр дүгнэлт хийхээр яарахгүй байх байв, харин Миний үгээр дамжуулан Намайг мэдэхийг хичээсээр байх байлаа. Тэр Миний үйл хэргийг үнэхээр харсан үе шатанд очсон үедээ л, Намайг Ухаалаг, Гайхалтай гэж хэлж чадахуйц байх байсан. Миний талаарх та нарын мэдлэг хэтэрхий нимгэн. Эрин үеүдийн туршид, хэчнээн хүмүүс, хэдэн жилийн туршид Надад үйлчилж, Миний үйл хэргийг харж, Миний талаар ямар нэг зүйлийг үнэхээр мэддэг болсон билээ дээ; тэгээд тэд үргэлж Миний өмнө дуулгавартай зүрх сэтгэлтэй байж, Намайг эсэргүүцэх өчүүхэн ч санаа агуулж зүрхэлдэггүй байсан, учир нь Миний хөлийн мөрийг хайх хэчнээн хэцүү билээ. Хэрвээ Миний удирдамж эдгээр хүмүүсийн дотор байгаагүй бол тэд бодлогогүй хөдөлж зүрхлэхгүй байсан ба иймээс олон жилийн дадлага туршлагаараа дамжуулан тэд эцэстээ, Би бол Ухаалаг, Гайхалтай агаад Зөвлөгч гэдгийг, мөн Миний үг хоёр талдаа-иртэй сэлэм шиг байдгийг, Миний үйл хэрэг агуу, үнэхээр гайхалтай, гайхмаар гэдгийг, Би сүрлэг байдлаар хувцасладгийг, Миний мэргэн ухаан тэнгэр огторгуйгаас өндөрт хүрдгийг болон бусад зөн билгүүдийг хэлж Миний талаарх мэдлэгийг нэг хэсгийг ерөнхийлөн дүгнэсэн юм. Гэвч өнөөдөр та нар, тэдний тавьсан суурин дээр л Намайг мэдэж байгаа, иймээс та нарын дийлэнх чинь тэдний хэлсэн үгийг тоть шиг давтаж байгаа. Та нарын Намайг мэдэж байгаа зам чинь хэчнээн гүехэн бэ гэдгийг мөн та нарын “боловсрол” хэчнээн тааруухан бэ гэдгийг Би анхаарч үзсэн учраас л, та нарыг маш их гэсгээлтээс хэлтрүүлсэн юм. Тэгсэн ч гэсэн, та нарын ихэнх чинь одоо ч өөрсдийгөө мэддэггүй эсвэл өөрсдийн үйл хэргээрээ аль хэдийн Миний хүслийг биелүүлсэн ба энэ шалтгааны улмаас шүүлтээс зайлсхийсэн гэж боддог. Эсвэл та нар, бие махбодтой болсныхоо дараа Би хүний үйлдлийг огт мэдэхээ больсон ба энэ шалтгааны улмаас та нар гэсгээлтээс зугтаасан гэж боддог. Эсвэл та нарын итгэдэг Бурхан хорвоо ертөнцийн уудам зайд оршин байдаггүй гэж та нар бодсон ба иймээс та нар Бурханыг мэдэхийг, өөрсдийн биелүүлэх ёстой үүрэг хэмээн зүрх сэтгэлдээ бодохын оронд завтай цагтаа хийх жижиг ажил болгосон бөгөөд Бурханд итгэх итгэлийг, дэмий өнгөрөөх байсан цагийнхаа оронд цаг нөхцөөх арга зам болгон ашигласан. Хэрвээ Би та нарын эрдэм чадал, эрүүл ухаан, мэдлэг ухаан дутмагийг харгалзан үзээгүй бол та нар бүгдээрээ Миний гэсгээлтийн дунд мөхөж, оршин тогтнолоос арчигдах байлаа. Гэвч газар дээрх Миний ажил дуусах хүртэл, Би хүн төрөлхтөнд өршөөлтэй хэвээр үлдэх болно. Энэ нь, та нарын бүгдээрээ мэдэх ёстой зүйл юм. Сайн, мууг хольж хутгахаа боль.
1992 оны Хоёрдугаар сарын 25
"Үг нь махбодоор илэрсэн" номоос 
Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment