Бурхан Өөрийн ажлыг хийх үедээ Тэр ямар нэг бүтээн байгуулалт эсвэл хөдөлгөөнүүдэд оролцдоггүй; Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлдэг. Тэр бие махбодтой болох болгонд энэ нь зөвхөн ажлын уг үе шатыг биелүүлж, шинэ эрин үеийг нээхийн төлөө байдаг.
Одоо энэ нь Хаанчлалын эрин үе бөгөөд хүн хаанчлалын сургуулилтанд орсон. Ажлын энэ үе шат нь хүний ажил биш эсвэл хүнийг тодорхой хэмжээнд бүрэн дүүрэн болгох явдал биш; энэ нь Бурханы ажлын нэг хэсгийг гүйцээх явдал юм. Түүний ажил нь хүний ажил биш бөгөөд газар дэлхийг орхихоосоо өмнө хүнийг тодорхой хэмжээнд бүрэн дүүрэн болгох явдал биш; энэ нь Өөрийн үйлчлэлийг бүрэн биелүүлж, Өөрийн хийх учиртай ажлаа дуусгах явдал буюу газар дээрх Өөрийн ажилдаа зүй зохистой зохицуулалт хийж, тэгснээрээ алдартай болох юм. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийнхээс өөр байдаг. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй зүйлсийн хувьд Тэрээр ер нь оролцдоггүй ба хараагүй мэт өнгөрдөг. Тэрээр Өөрийн хийх ёстой ажлаа л хийдэг ба хүний хийх ёстой зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийж буй ажил нь зөвхөн Түүний байгаа эринтэй болон Түүний гүйцэтгэх ёстой үйлчлэлтэй холбоотой байх ба бусад зүйлс нь Түүний хариуцлагад ордоггүй мэт байна. Тэрээр хүний амьдралын өөр үндсэн мэдлэгийг олж авдаггүй ба Тэрээр хүний ойлгодог нийгмийн ур чадвар гэх мэт бусад зүйлсийг илүү олж сурдаггүй. Тэрээр хүний олж авах ёстой бүх зүйлд огт анхаарлаа хандуулдаггүй ба Өөрийн үүрэг болох ажлаа л хийдэг. Ингээд, хүний харж байгаагаар бие махбодтой болсон Бурхан хэтэрхий их дутагдалтай ба хүмүүст байх хэрэгтэй олон зүйл дээр Тэр нүдээ аньж өнгөрүүлдэг бөгөөд Тэрээр эдгээр зүйлсийн талаар ойлголтгүй байдаг байна. Бусадтай харилцах тухай гэх мэт амьдралын ерөнхий мэдлэг нь Түүнд хамаагүй мэт байдаг. Гэсэн ч чи махан бие болсон Бурханаас ямар ч хэвийн бус занг мэдрэхгүй. Энэ нь Түүний хүн чанар нь Түүний амьдралыг энгийн эргэцүүлэх чадвар бүхий, сайн мууг ялгах чадвартай тархитай энгийн хүн байдлаар л байлгадаг. Гэвч Тэрээр өөр ямар ч зүйл олж авдаггүй нь бүгд зөвхөн хүний (бүтээгдсэн зүйлийн) төлөө юм. Бурхан Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд л махан бие болдог. Түүний ажил нь эринийг бүхэлд нь хамардаг ба ямар нэг хүн, газарт чиглэдэггүй. Түүний ажил нь бүх ертөнц рүү чиглэсэн байдаг. Энэ бол Түүний ажлын чиглэл ба Түүний ажилладаг зарчим юм. Үүнийг юу ч өөрчилж чадахгүй ба үүнд хүний оролцох юу ч байхгүй. Бие махбод болох болгондоо Бурхан хүний дэргэд хорь, гуч, дөч эсвэл бүр дал, наян жил амьдрах зорилгыг биш харин тухайн эрин үеийн ажлыг Өөртөө авчирдаг болохоор тэд Түүнийг илүү сайн ойлгож, мэдлэг ухааныг олж авч болох юм. Тэгэхийн хэрэггүй! Ингэх нь Бурханы төрөлхийн зан чанарын талаарх хүний мэдлэгийг огтхон ч гүнзгийрүүлэхгүй; үүний оронд энэ нь зөвхөн тэдний үзлийг л ихэсгэж, хүний үзэл болон бодлыг хуучинсаг болгодог. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажил яг юу болохыг та нар бүгд ойлгох ёстой. Та нар “Би энгийн хүний амьдралыг туулахаар ирээгүй” хэмээх Миний үгийг ойлгоогүй юм биш биз? Та нар “Бурхан энгийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирээгүй” хэмээх үгийг мартчихсан уу? Та нар Бурханы бие махбод болох зорилгыг ойлгодоггүй, мөн “Бурхан яаж бүтээгдсэн зүйлийн амьдралыг туулах зорилготойгоор газар дээр ирэх юм бэ?” гэдэг үгний утгыг ч мэддэггүй. Бурхан газар дээр зөвхөн Өөрийн ажлаа дуусгах гэж л бууж ирдэг тул Түүний газар дээрх ажил нь мөнх биш. Түүнийг газарт ирэхэд Бурханы Сүнсэнд Өөрийн махан биеийг гарамгай сүмийн удирдагч болгох санаа байдаггүй. Бурхан газар дээр буухад Үг махан бие болно. Харин хүн Түүний ажлын талаар мэддэггүй ба Түүнд тийм санааг хүчээр тулгадаг. Иймд та нар бүгдээрээ Бурхан бол Үг махан бие болсон болохоос түр зуур Бурханыг орлохын тулд Бурханы Сүнсээр боловсронгуй болгуулсан махан бие биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан хүмүүжүүлэгдсэн биш харин Үг нь махан бие болсон. Тэрээр өнөөдөр та нарын дунд Өөрийн ажлыг албан ёсоор хийж байгаа. Бурхан бие махбодтой болсон нь бодит баримт гэдгийг та нар бүгд мэдэж, хүлээн зөвшөөрдөг боловч та нар үнэндээ тоо бүрдүүлэхийн тулд байгаа мэт байдаг. Та нар бие махбодтой болсон Бурханы ажлыг эсвэл Түүний бие махбод болохын ач холбогдол болон мөн чанарыг огтхон ч үнэлдэггүй бөгөөд зүгээр л бусдын хэлсэн үгийг үнэмшилтэйгээр чээжээр өгүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан чиний төсөөлдөг шиг гэж чи итгэж байна уу?
Бурхан зөвхөн эринг удирдах болон шинэ ажлыг урагшлуулахаар махан бие болдог. Чи үүнийг ойлгох ёстой. Энэ нь хүний үүргээс маш өөр байдаг ба тэр хоёрыг зэргэцүүлэн хэлж болохгүй. Хүнийг ажил гүйцэтгэхэд зориулан хүмүүжүүлж, төгс болгоход урт хугацаа шаардагддаг ба мөн нэн агуу хүн чанар шаардагддаг. Хүн зөвхөн өөрийн хүний мэдрэмжийг дэмжих ёстойгоос гадна бусадтай харьцах дүрэм, зарчмуудыг гүнзгий ойлгож, хүний мэргэн ухаан, ёс зүйг сурах ёстой. Энэ бол хүнд байх ёстой зүйл. Гэвч энэ нь махан бие болсон Бурханд зориулагдаагүй. Учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний хийж бүтээх ажил биш. Энэ нь харин Түүний оршихуйн шууд илэрхийлэл ба Түүний хийх ёстой ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил нь хийгдэх хэрэгтэй болсон үедээ хийгддэг болохоос санамсаргүйгээр, хүссэн үед хийгддэггүй. Харин Түүний үйлчлэлийг гүйцэтгэх цаг болоход Түүний ажил эхэлдэг). Тэрээр хүний амьдрал болон хүний ажилд оролцдоггүй ба энэ нь Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй гэсэн үг (гэвч энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Тэр зөвхөн Өөрийн үйлчлэлийг цаг нь болоход гүйцэтгэдэг. Тэр ямар ч байр сууринд байсан Тэрээр хийх ёстой ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүмүүс юу мэддэг нь болон Түүний тухай ямар бодолтой байгаа нь Түүний ажилд нөлөөлдөггүй. Энэ нь Есүс Өөрийн ажлаа хийсэнтэй адил. Хэн ч Түүнийг хэн байсныг мэдээгүй боловч Тэрээр зүгээр л ажлаа хийж байсан. Түүнийг хийх хэрэгтэй ажлаа хийхэд нь эдгээрийн аль нь ч нөлөөлөөгүй. Иймд тэрээр эхэндээ Өөрийнхөө ялгамж чанараа илчилж, зарлаагүй ба Түүнийг дагаад бай гэж байсан. Мэдээж энэ нь зөвхөн Бурханы даруу зан байгаагүй. Энэ нь Бурханы махан биед ажилладаг арга байсан. Тэрээр зөвхөн ийм аргаар л ажиллаж чадах байсан. Учир нь хүмүүс Түүнийг энгийн нүдээр хараад таньж чадахгүй байсан. Хүн таньсан ч байсан Түүний ажилд тус болж чадахгүй. Цаашилбал Тэрээр хүмүүст өөрийн махан биеийг таниулах гэж махан бие болоогүй. Тэр ажлаа хийж, Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэх гэж ингэсэн юм. Ийм учраас Тэр Өөрийн ялгамж чанараа мэдүүлэхийг чухал гэж авч үзээгүй. Тэрээр Өөрийн хийх ёстой байсан бүх ажлыг дуусгасны дараа хүмүүс Түүний хэн болохыг болон байр суурийг нь аяндаа ойлгосон. Махан бие болсон Бурхан чимээгүй байдаг ба хэзээ ч Өөрийгөө зарладаггүй. Тэрээр Түүнийг дагаж байгаа хүмүүс яаж байгаад огт анхаарлаа хандуулдаггүй бөгөөд зүгээр л урагшилж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэн, Өөрийн хийх ёстой ажлыг хийдэг. Түүний ажилд хэн ч саад болж чадахгүй. Түүний ажлыг дуусгах цаг ирэхэд дүгнэлт хийгээд дуусгах нь маш чухал. Хэн ч өөрөөр зааж чадахгүй. Зөвхөн Түүнийг Өөрийн ажлаа дуусгаад хүмүүсээс явсны дараа л хүмүүс Түүний хийснийг ойлгох боловч бүрэн ойлгож чадахгүй. Түүнийг анх ажлаа хийж эхэлсэн шалтгааныг бүрэн ойлгоход хүмүүс маш урт хугацаа зарцуулна. Өөрөөр хэлбэл Бурханы махан бие болсон эриний ажлыг хоёр хувааж болно. Нэг хэсэгт нь Бурхан махан бие болж биеэрээ ажиллаж, үг хэлнэ. Түүний махан биеийн үйлчлэл нь бүрэн гүйцэтгэгдсэний дараа ажлын нөгөө хэсгийг Ариун Сүнсэнд хэрэглэгдэж буй хүмүүс хийдэг. Дараа нь хүн өөрийн үүргийг гүйцэтгэх хэрэгтэй болдог. Учир нь Бурхан түүнд замыг нь нээчихсэн байгаа тул хүн өөрөө алхах ёстой болно. Энэ нь Бурхан Өөрийн ажлын нэг хэсгийг гүйцэтгэхийн тулд махан бие болдог ба түүнийг дараа нь Ариун Сүнс болон Ариун Сүнсэнд хэрэглэгдсэн хүмүүс үргэлжлүүлдэг гэсэн үг. Иймд хүмүүс Бурханы махан бие болж хийсэн анхдагч ажлын шатыг мэдэж байдаг. Хүмүүс Бурханы махан бие болсны ач холбогдол болон Түүний хийх ёстой ажлын тухай мэдэж байх ёстой болохоос Бурхан хүнээс юу шаарддагийг асуух ёсгүй. Энэ бол хүний алдаа, түүний үзэл болон түүний дуулгаваргүй байдал юм.
Бурхан махан бие болсон нь хүмүүсийг ирж Түүний махан биеийг мэдээсэй гэсэндээ эсвэл Бурханы махан бие болон хүмүүсийн хоорондын ялгааг мэдээсэй гэсэндээ биш билээ. Тэрээр хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд махан бие болоогүй бас хүмүүс Түүний махан биед ирж мөргөснөөр агуу алдар нэртэй болог гэж тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурханы махан бие болсон үндсэн хүсэл биш. Бурхан хүнийг шүүж, санаатайгаар хүнийг илчлэх, хүний амьдралыг хүндрүүлэхийн тулд махан бие болдоггүй. Эдгээрийн аль нь ч Бурханы үндсэн хүсэл биш. Бурхан махан бие болох бүрд зайлшгүй хийгдэх ажил байдаг. Түүний ингэж хийж байгаа нь Түүний агуу ажил, Түүний агуу удирдлагын дагуу явагдаж байгаа болохоос хүний төсөөллөөс шалтгаалаагүй. Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар л газар дээр бууж ирдэг ба энэ нь үргэлж хэрэгцээтэй байдаг. Тэрээр газарт бууж ирэхдээ тэнүүчлэх зорилгоор биш харин Өөрийн хийх ёстой ажлаа гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм тэнгэрлэг ачааг үүрч, ийм агуу эрсдлийг хүлээх вэ? Бурхан хэрэгтэй үедээ л махан бие болдог ба үүнд онцгой утга учир байдаг. Хэрэв энэ нь хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний нүдийг нээх байсан бол Тэрээр мэдээж ийм хөнгөмсөг байдлаар хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан. Тэрээр газарт ирэхдээ Өөрийн удирдлага болон Өөрийн агуу ажлын төлөө, Өөртөө илүү олон хүн олж авахын тулд ирдэг. Тэрээр эринийг төлөөлж, Сатаныг дарахаар ирдэг ба Тэрээр Сатаныг махан биед байхдаа дарах юм. Үүнээс гадна Тэрээр хүн төрөлхтний амьдралд тэднийг удирдахаар ирдэг. Энэ бүгд нь Түүний удирдлагатай хамаатай ба тэр нь бүх ертөнцийг хамарсан ажил юм. Хэрэв Бурхан хүмүүст Өөрийн махан биеийг таниулж, тэдний нүдийг нээхээр л ирсэн юм бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь тулын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшаад хийх ёстой ажлаа хийж эхэлсэн. Зөвхөн энэ махан бие л гэхэд асар их утга учиртай. Тэр эринийг бүхлээр нь төлөөлдөг ба эринд бүхлээрээ хамаарах ажлыг хийдэг. Тэрээр хуучин эринийг төгсгөл болгох ба шинэ эринд оруулдаг. Энэ бүгд нь Бурханы удирдлагатай холбоотой чухал зүйл ба энэ нь мөн Бурханы газар дээр хийсэн ажлын шатанд чухал ач холбогдолтой юм. Есүс газар дээр ирэх үедээ зөвхөн зарим нэг үгийг хэлж, зарим ажлыг хийсэн; Тэр хүний амьдралын талаар санаа тавиагүй ба Өөрийн ажлыг дуусгасныхаа дараа явсан. Би энэ өдөр хэлэх үгээ дуусгаж, Өөрийн үгийг та нарт дамжуулж, та нар бүгд ойлгосны дараа та нарын амьдрал ямар байх нь хамаагүй ажлын энэ алхам дуусах болно. Хожим ажлын энэ алхмыг үргэлжлүүлж, эдгээр үгсийн дагуу газар дээр ажиллах хүмүүс байх учиртай; тэгээд хүний ажил болон хүнийг бүтээх ажил эхлэх болно. Гэхдээ одоо Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж, ажлын энэ алхмыг гүйцээх нь зүгээр л Бурханы ажил юм. Бурхан хүнийхээс өөр байдлаар ажилладаг. Хүн цуглаан, чуулга уулзалтанд дуртай бөгөөд баяр ёслолд чухал ач холбогдол өгдөг. Бурхан хүний цуглаан болон уулзалтуудыг хамгийн их зэвүүцдэг. Бурхан хүнтэй албан бусаар хэлэлцэж, ярилцдаг; энэ нь ер бусын чөлөөтэй Бурханы ажил бөгөөд энэ нь мөн та нарыг чөлөөлдөг. Гэсэн хэдий ч Би та нартай цугларахыг хамгийн их зэвүүцдэг ба Би та нарынх шиг их дэг журамтай амьдралд дасаж чадахгүй. Би дүрэм журмыг хамгийн зэвүүцмээр гэж боддог; тэдгээр нь хүнийг үйлдэл хийхээс айж, үг хэлэхээс айж, дуулахаас айх хүртэл нь хязгаарладаг бөгөөд тэдний нүд чам руу гөлөрдөг. Би та нарын цуглааны төрх байдал болон томоохон цуглаануудыг хамгийн их зэвүүцдэг. Би ийм байдлаар та нартай цугларахыг огтхон ч хүсдэггүй, учир нь амьдралын ийм байдал нь хүнийг дөнгөлүүлсэн мэт санагдахад хүргэдэг. Та нар хэтэрхий их баяр ёслол, хэтэрхий олон дүрэм журмыг мөрддөг учраас та нарт удирдах боломж олгох нь бүх хүмүүсийг дүрэм журам руу хөтлөхөд хүргэх болно. Та нарын удирдлагын дор хүн дүрэм журмыг хаях ямар ч аргагүй байх бөгөөд үүний оронд шүтлэгтэй байдлын мэдрэхүй улам хүчтэй болж, хүний дадлууд бүр ч илүү их хэмжээгээр ихсэх болно. Зарим хүмүүс цугларах үедээ үргэлжлүүлэн ярьж, үгээ хэлсээр байдаг ба хэзээ ч залхдаггүй байхад зарим нь хэдэн арван өдрөөр ч ярьж чадна. Эдгээр нь бүгд хүний томоохон цуглаан, уулзалтууд гэж тооцогддог; тэдгээр нь ууж, идэх болон зугаа цэнгэл эсвэл сэтгэлийг чөлөөлдөг амьдралтай огтхон ч хамаагүй. Эдгээр нь бүгд уулзалт! Та нарын хамтран ажиллагчдын уулзалт, мөн том, жижиг цуглаанууд бүгд Миний хувьд зэвүүцмээр байдаг бөгөөд Би хэзээ ч тэднийг сонирхож байгаагүй. Энэ бол Миний ажилладаг зарчим: Би цуглааны үеэр номлох дургүй, мөн Би та бүхнийг хэдэн өдрийн онцгой хуралдаанд цуглуулах нь байтугай ямар нэг зүйлийг олон нийтэд тунхаглахыг хүсдэггүй. Та нар бүгд цугларч, зүй зохистойгоор суухыг Би хүлээн зөвшөөрөхүйц гэж үздэггүй; Би та нарыг ямар нэгэн ёслолын хязгаар дотор амьдарч байгааг харах дургүй, цаашлаад Би та нарын тийм ямар нэгэн ёслолд оролцохыг хүсдэггүй. Та нар хэдийчинээ тэгж хийнэ, энэ нь Надад төдийчинээ зэвүүцмээр байдаг. Би та нарын ёслол, дүрэм журмыг өчүүхэн төдий ч сонирхдоггүй; та нар үүгээр хэчнээн сайн ажил хийх нь хамаагүй Миний хувьд тэдгээр нь бүгд зэвүүцмээр байдаг. Энэ нь та нарын зохицуулалт тохиромжгүй эсвэл та нар хэтэрхий дорд учраас болж байгаа биш; Би зүгээр л та нарын амьдрах байдлыг жигшдэг, цаашлаад Би үүнд дасаж чадахгүй. Та нар Миний хийхийг хүсэж байгаа ажлыг огтхон ч ойлгодоггүй. Тухайн үед Есүс Өөрийн ажлыг тодорхой газарт хийж байхдаа сургаалыг номлож дуусаад шавь нараа дагуулан хотоос явдаг байсан. Тэр Өөрийн шавь нараа бие биетэй нь хэлэлцүүлж, олон нийтээс холдон явдаг байсан; Тэр ихэвчлэн ийм байдлаар ажилласан юм. Тэр хүмүүсийн дундаас холдон явж, цөөн хэдэн хайртай шавь нараа уул руу дагуулан явж, тэдний ойлгох учиртай замуудын талаар тэдэнтэй ярилцдаг байв. Олон нийтийн дундах Түүний ажил цөөхөн байлаа. Та нарын Түүнээс гуйсан зүйлийн дагуу бие махбод болсон Бурхан энгийн хүний амьдралтай байх учиргүй; Тэр Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой ба сууж, зогсож эсвэл алхаж байсан ч Тэр үгээ хэлэх ёстой. Тэр цаг үргэлжид ажиллах ёстой ба хэзээ ч “гүйхээ” зогсоож болохгүй, эс бөгөөс Тэр Өөрийн үүрэгтээ хайнга хандаж байна. Хүний эдгээр шаардлагууд нь хүний мэдрэхүйн дагуу байдаг уу? Та нарын шулуун шударга байдал хаана байна вэ? Та нар хэтэрхий ихийг шаардахгүй байна гэж үү? Миний ажил чамаар шалгуулах хэрэгтэй юу? Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхдээ Би чамаар хянуулах хэрэгтэй юу? Ямар ажил хийх ёстойгоо болон хэзээ хийх ёстойгоо Би сайн мэддэг; Надад бусдын оролцоо хэрэггүй. Би тийм ч ихийг хийгээгүй мэт чамд санагдаж магадгүй боловч тэр үед Миний ажил аль хэдийн дууссан байх болно. Жишээ нь Дөрвөн Сайн мэдээн дэх Есүсийн үгийг аваад үз. Тэдгээр нь ч бас хязгаарлагдмал байгаагүй гэж үү? Тэр үед Есүс синагогт орж, сургаал номлосон; Тэр үүнийгээ хамгийн ихдээ л хэдхэн минутыг дотор дуусгасан. Ярьж дууссаныхаа дараа Тэр Өөрийн шавь нарыг завь руу дагуулж, ямар ч тайлбаргүйгээр явж одсон. Хамгийн ихдээ л синагогт байсан хүмүүс өөр хоорондоо хэлэлцсэн бөгөөд тухайн хэрэг явдал Есүстэй ямар ч хамаагүй байсан юм. Бурхан өөр юуг ч нэмэлгүйгээр зөвхөн Өөрийн хийх ёстой ажлаа л хийсэн. Өнөө үед, өдөрт хэдэн цагийн турш илүү ихийг ярьж, үг хэлэхийг олон хүмүүс Надаас гуйдаг. Та нарын үзэж буйгаар үг хэлдэг хүн л Бурхан, эс бөгөөс Бурхан биш. Та нар бүгд сохор! Бүгд тэнэг балмад! Бүгд ямар ч мэдрэхүйгүй, харанхуй бүдүүлэг юмнууд! Та нарт хэтэрхий олон үзэл байдаг! Та нарын шаардлагууд хэтэрхий их! Та нар хүний үнэргүй! Та нар Бурхан юу болохыг огтхон ч ойлгодоггүй! Бүх илтгэгчид болон уран илтгэгчид бол Бурхан, та нарыг үгээр тэтгэхэд бэлэн байгаа хэн боловч та нарын эцэг гэж та нар итгэдэг. Надад хэл дээ, сайхан галбир царайтай агаад “ер бусын” дүр төрхтэй та бүхэнд өчүүхэн төдий ч гэсэн мэдрэхүй байгаа юу? Та нар тэнгэрнарыг мэдэх үү! Та нар бүгд завхарсан агаад сувдаг түшмэлүүдтэй адилхан, иймээс та нар үүнийг хэрхэн мэдэрч чадах билээ? Та нар зөв бурууг хооронд нь хэрхэн ялгаж чадах билээ? Би та нарт ихийг хайрласан боловч та нарын дундаас хэчнээн нь анхаарал хандуулсан бэ? Үүнийг хэн бүрэн дүүрэн хүлээн авч чадах вэ? Өнөөдөр та нарын алхдаг замыг хэн нээснийг та нар мэддэггүй, иймээс та нар Надад үргэлжлүүлэн шаардлага тавьж, эдгээр үндэслэлгүй шаардлагуудаар Намайг төсөөлдөг. Та нар ичих сэтгэлээсээ болж улайхгүй байна гэж үү? Би их яриагүй гэж үү? Би ихийг хийгээгүй гэж үү? Та нарын дундаас хэн Миний үгийг үнэт эрдэнэс мэт үнэхээр нандигнадаг вэ? Та нар Миний өмнө Надад долигонодог боловч Миний ардуур худлаа ярьж, хуурдаг! Та нарын үйлдлүүд хэтэрхий жигшмээр агаад зэвүүн! Та нар өөрсдийн амьдралаа өөрчлөхийн тулд биш харин нүдээ хужирлаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх гэсэндээ л үг хэлж, ажиллахыг Надаас гуйж байгааг чинь Би мэднэ. Би та нарт хэр ихийг аль хэдийн ярьсан бэ? Та нарын амьдрал аль хэдийн өөрчлөгдчих учиртай байсан, тэгвэл яагаад та нар өнөөдөр хуучнаа давтсаар байдаг юм бэ? Миний үгийг та нараас дээрэмдсэн учраас та нар тэдгээрийг хүлээн аваагүй юм уу? Үнэнийг хэлэхэд Би та нар шиг ийм доройтолд орсон хүмүүст өөр юу ч хэлэхийг хүсдэггүй. Энэ нь үр ашиггүй! Би тийм үр ашиггүй ажил хийхийг хүсдэггүй! Та нар амийг олж авахыг биш харин зөвхөн өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлж эсвэл нүдээ хужирлахыг хүсдэг! Та нар бүгд өөрсдийгөө хуурч байна! Та нартай нүүр тулан Миний ярьсан зүйлийн хэр ихийг та нар хэрэгжүүлсэн бэ? гэдгийг Би та нараас асууж байна. Та нарыг хийдэг бүхэн нь хуурмаг заль мэх! Та нарын дунд байгаа ажиглах дуртай хүмүүсийг Би зэвүүцдэг бөгөөд та нарын сониуч зан Миний хувьд гүнээ зэвүүцмээр байдаг. Хэрвээ та нар үнэн замыг эрж хайхын тулд эсвэл үнэнээр цангасандаа энд ирээгүй бол та нар Миний зэвүүцдэг хүмүүс юм! Та нар өөрсдийн сониуч зангаа хангахын тулд эсвэл өөрийн хүслийнхээ нэгийг биелүүлэхийн тулд л Миний ярихыг сонсдог гэдгийг Би мэднэ. Та нарт үнэний оршин тогтнолыг эрж хайх эсвэл амийн зөв замд орох оролтыг судалж шинжлэх бодол байхгүй; эдгээр шаардлагууд та нарын дунд огтоос оршдоггүй. Та нар Бурханыг зүгээр л судалж, гайхан бишрэх тоглоом гэж үздэг. Амийг эрж хайдаг та нарын зүрх сэтгэл хэтэрхий жаахан боловч та нарын сониуч хүсэл тийм биш! Тийм хүмүүст амийн замын талаар ярих нь үндсэндээ ор сураггүй зүйлтэй ярихтай адил; иймд ярихгүй байсан нь дээр! Би та нарт хэлье! Хэрвээ та нар зүгээр л өөрсдийн зүрх сэтгэл дэх хоосон зайгаа дүүргэхийг хичээж байгаа бол Над дээр ирээгүй нь дээр! Та нар өөрсдийн аминд анхаарлаа төвлөрүүлвээс зохилтой! Өөрсдийгөө бүү хуур! Та нар өөрсдийн сониуч зангаа амийн эрэл хайгуулын суурь болгож эсвэл үүнийг Надаас үгээ хэлэхийг гуйх шалтаг болгон ашиглахгүй байсан нь дээр. Энэ нь бүгд заль мэх бөгөөд та нар үүнд сурамгай байдаг! Би чамаас дахин асууя: Миний чамаас орохыг гуйсан зүйлийн хэр хийхийг чи үнэхээр хийсэн бэ? Миний чамд хэлсэн бүхнийг чи мэдэх үү? Миний чамд хэлсэн бүхнийг чи хэрэгжүүлсэн үү?
Эрин бүрийн ажил Бурханаас Өөрөөс нь эхэлдэг боловч Бурханы ажил юу ч байсан Тэрээр ямар нэг хөдөлгөөн эхлүүлэх эсвэл тусгай хурал зарлах эсвэл чамд зориулан ямар нэг байгууллага байгуулдаггүй гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Тэр Өөрийн хийх хэрэгтэй ажлыг хийхийн тулд л ирдэг. Түүний ажил нь ямар нэг хүнээр хязгаарлагддаггүй. Тэрээр Өөрийн ажлын Өөрийн хүссэн байдлаар хийдэг. Хүн юу гэж бодож юуг мэдэж байгаагаас үл хамааран Тэрээр зөвхөн Өөрийн ажлыг гүйцэтгэхэд анхаарлаа хандуулдаг. Ертөнцийг бүтээснээс хойш ажлын гурван үе шат байсан. Еховагаас Есүс хүртэл, Хуулийн эрин үеээс Нигүүслийн эрин үе хүртэл Бурхан хэзээ ч хүмүүст зориулан тусгай хурал зарлаагүй ба Тэрээр Өөрийн ажлыг өргөтгөхийн тулд бүх хүн төрөлхтнийг тусгай глобал ажлын хуралд хэзээ ч цуглуулаагүй. Тэрээр эринийг бүхэлд нь хамарсан эхний ажлыг зөв цаг, орон зайд гүйцэтгэдэг ба үүгээрээ хүн төрөлхтнийг амьдралд нь удирдан шинэ эрин рүү оруулдаг. Тусгай хурлууд нь хүний хурал юм. Хүмүүсийг цуглуулж хамтдаа амралтын өдөр тэмдэглэх нь хүний л ажил. Бурхан амралтын өдрүүдийг баримталдаггүй ба тэднийг үзэн яддаг. Тэрээр хурал зарлан хуралдуулдаггүй ба тэднийг ч үзэн яддаг. Одоо чи Бурханы махан бие болсон ажил нь яг юу болохыг ойлгосон байх ёстой!
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
унших зүилс:
No comments:
Post a Comment