Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

9/15/2017

Залбирлын дадлын талаар



   Та нар өөрсдийн өдөр тутмын амьдралдаа залбиралд анхаарал хандуулдаггүй. Хүмүүс залбирлыг үргэлж орхигдуулсан. Өөрсдийн залбирлаараа тэд зүгээр л хийсэн дүр үзүүлж, хайхрамжгүй ханддаг ба хэн ч өөрийн зүрх сэтгэлийг Бурханы өмнө бүрэн дүүрэн өгөөгүй бөгөөд Бурханд үнэхээр залбираагүй.
Тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед л хүмүүс Бурханд залбирдаг. Энэ бүх хугацаанд чи хэзээ нэгэн цагт Бурханд үнэхээр залбирч байсан уу? Чи хэзээ нэгэн цагт Бурханы өмнө зовлон шаналлын нулимс урсгаж байсан уу? Чи хэзээ нэгэн цагт Бурханы өмнө өөрийгөө мэдэж авч байсан уу? Чи хэзээ нэгэн цагт Бурханд чин сэтгэлээсээ залбирч байсан уу? Залбирлыг аажмаар хэрэгжүүлдэг: Хэрвээ чи гэртээ ердөө залбирдаггүй бол чуулганд залбирах ямар ч аргагүй байх ба хэрвээ чи жижиг чуулга уулзалтын үеэр ердийн байдлаар залбирдаггүй бол чи томоохон чуулга уулзалтуудын үеэр залбирч чадахгүй байх болно. Хэрвээ чи гол төлөв Бурханд ойртож эсвэл Бурханы үгийг эргэцүүлж чаддаггүй бол залбирах цаг болоход чамд хэлэх зүйл юу ч байхгүй байх болно – чи залбирсан ч гэсэн гагцхүү чиний уруул л хөдлөх ба чи үнэндээ залбирахгүй.

    Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Түүний хүслийг ухаарснаар болон Түүний үгэнд үндэслэн Бурхантай ярилцана гэсэн үг юм; энэ нь Бурханд нэн ойр санагдаж, Тэр чиний өмнө байгааг болон Түүнд хэлэх зүйл чамд байгааг мэдэрнэ гэсэн үг юм; мөн энэ нь өөрийн зүрх сэтгэл дотроо гойд гэрэлтэй байж, Бурхан нэн хайр татам гэдгийг мэдэрнэ гэсэн үг юм. Чи ихэд зоригжих ба чиний үгийг сонссоны дараа ах эгч нар чинь баярлаж, чиний хэлсэн үгс бол тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг бөгөөд чиний хэлсэн зүйл тэдний хэлэхийг хүсдэг зүйлийг төлөөлж байгааг мэдрэх болно. Үнэхээр залбирна гэдэг нь энэ юм. Чи үнэхээр залбирсныхаа дараа чиний зүрх сэтгэлд тайван, тааламжтай санагдах болно; Бурханыг хайрлах хүч тэнхээ нэмэгдэх ба чиний бүхий л амьдрал дахь юу ч Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнэтэй эсвэл ач холбогдолтой биш юм шиг чамд санагдах болно – энэ бүхэн нь чиний залбирал үр ашигтай байсныг батална. Чи хэзээ нэгэн цагт ийм байдлаар залбирч байв уу?

   Тэгвэл залбирлын агуулгын тухайд ямар вэ? Чи алхам алхмаар, өөрийн жинхэнэ байдал болон Ариун Сүнсээр хийгдэх зүйлсийн дагуу залбирах ёстой бөгөөд чи Бурханы хүсэл болон хүнээс шаарддаг Түүний шаардлагуудад нийцүүлэн Бурхантай ярилцах ёстой. Чи залбирлаа хийж эхлэх үедээ эхлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханд өг. Бурханы хүслийг ухаарахаар бүү оролд; зүгээр л өөрийн зүрх сэтгэл доторх үгийг Бурханд хэлэхээр хичээ. Бурханы өмнө очих үедээ чи ингэж хэл: “Өө Бурхан минь! Зөвхөн өнөөдөр л би Танд дуулгаваргүй байдаг байснаа ухаарч байна. Би үнэхээр завхарсан бөгөөд жигшүүртэй. Өмнө нь би цагаа дэмий өнгөрөөж байсан; өнөөдрөөс эхлээд би Таны төлөө амьдарна, би утга учиртай амьдралыг амьдран харуулж, Таны хүслийг хангах болно. Таны Сүнс үргэлж миний дотор ажиллаж, намайг үргэлж гэрэлтүүлж, гэгээрүүлэх болохоор би Таны өмнө хүчтэй, хангинасан гэрчлэл хийж, бидний доторх Таны алдрыг, Таны гэрчлэлийг болон Таны ялалтын баталгааг Сатанд харуулж чадна.” Чи ийм байдлаар залбирах үед чиний зүрх сэтгэл бүрмөсөн чөлөөлөгдөх ба ийм байдлаар залбирснаар чиний зүрх сэтгэл Бурханд илүү ойртож, ийм байдлаар байнга залбирснаар Ариун Сүнс чиний дотор гарцаагүй ажиллах болно. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар Бурханыг дуудаж, Бурханы өмнө шийдвэр гаргах юм бол чиний шийдвэрийг Бурхан хүлээн зөвшөөрч, чиний зүрх сэтгэл болон бүхий л оршихуйг Бурхан хүлээн авах өдөр ирэх бөгөөд эцэст нь чи Бурханаар төгс болгуулах болно. Та нарын хувьд залбирал дээд зэргийн ач холбогдолтой юм. Залбирах үедээ чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авдаг, тэгснээр чиний зүрх сэтгэлийг Бурхан хөдөлгөдөг ба чиний доторх Бурханыг гэсэн хайрын хүч гарч ирдэг. Хэрвээ чи сэтгэлээсээ залбирдаггүй бол, хэрвээ чи Бурхантай ярилцахын тулд зүрх сэтгэлээ нээдэггүй бол Бурхан чиний дотор ажиллах ямар ч аргагүй байх болно. Хэрвээ чи залбирахдаа өөрийн зүрх сэтгэл доторх бүх үгийг хэлсэн ба Бурханы Сүнс хөдлөөгүй бол, хэрвээ чи дотроо урам зориг аваагүй бол чиний зүрх сэтгэл үнэнч биш, чиний үгс үнэн биш агаад ариун бус хэвээр байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ залбирчихаад чиний сэтгэл хангалуун байгаа бол чиний залбирал Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, Бурханы Сүнс чиний дотор ажилласан байна. Бурханы өмнө үйлчилдэг нэгэн болохын хувьд чи залбирахгүй байж болохгүй. Хэрвээ чи Бурхантай хийх нөхөрлөлийг утга учиртай агаад үнэ цэнэтэй гэж үнэхээр үзэж байгаа бол залбирлыг орхиж чадна гэж үү? Хэн ч Бурхантай ярилцахгүйгээр байж чадахгүй. Залбиралгүйгээр чи бие махбодод амьдардаг ба Сатаны дарлалд амьдардаг; жинхэнэ залбиралгүйгээр чи харанхуйн нөлөөн дор амьдардаг. Ах эгч нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найддаг. Энэ нь хоосон сургаалыг чанд баримтлах явдал биш, харин хүрэх ёстой үр нөлөө юм. Чи бага зэргийн нойр, зугаа цэнгэлээс татгалзаж, үүрээр өглөөний залбирлаа хэлж дараа нь Бурханы үгийг таашаахад бэлэн байна уу? Хэрвээ чи ийм байдлаар цэвэр ариун зүрх сэтгэлээр залбирч, Бурханы үгийг идэж, уудаг бол Бурханаар улам илүү хүлээн зөвшөөрөгдөх болно. Хэрвээ чи өдөр бүр үүнийг хийж, өдөр болгон өөрийн зүрх сэтгэлийг Бурханд өгч, Бурхантай ярилцах явдлыг хэрэгжүүлдэг бол Бурханы талаарх чиний мэдлэг гарцаагүй өсөх ба чи Бурханы хүслийг илүү сайн ухаарч чадах болно. Чи ийнхүү хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би өөрийн үүргээ биелүүлэхийг хүсэж байна. Та энэ бүлэг хүмүүс бидэн дунд алдаршиж, бидэн дэх гэрчлэлийг эдлэхийн тулд би өөрийн бүхий л оршихуйг Танд зориулж л чадна. Бидний дотор ажиллахыг би Танаас гуйж байна, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг өөрийн зорих зорилгоо болгож чадна.” Чи энэ ачааг үүрэх үед Бурхан чамайг гарцаагүй төгс болгох болно; чи зөвхөн өөрийнхөө төлөө залбирах ёсгүй, харин Бурханы хүслийг хэрэгжүүлэхийн төлөө, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Тэр нь хамгийн жинхэнэ залбирал юм. Чи Бурханы хүслийг хэрэгжүүлэхийн төлөө залбирдаг уу?

  Өмнө нь та нар хэрхэн залбирахаа мэддэггүй, залбирлыг орхигдуулдаг байсан; өнөөдөр та нар залбирч сурахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Хэрвээ чи Бурханыг хайрлахын тулд өөрийн доторх хүчийг дайчилж чаддаггүй бол чи хэрхэн залбирч чадах юм бэ? Чи ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэл Таныг үнэхээр хайрлах чадваргүй, би Таныг хайрлахыг хүсдэг ч надад хүч дутагддаг. Би юу хийх ёстой вэ? Миний сүнсний нүдийг нээхийг би Танаас хүсэж байна, Таны Сүнс миний зүрх сэтгэлийг хөдөлгөхийг би хүсэж байна, ингэснээр Таны өмнө би бүх идэвхгүй байдлаа хаяж, ямар ч хүн, хэрэг явдал эсвэл зүйлсээр хязгаарлагдахгүй байх болно; миний бүхий л оршихуй Таны өмнө зориулагдах хүртэл өөрийн зүрх сэтгэлээ би Таны өмнө бүрмөсөн ил тавьж байна, Та намайг хүссэнээрээ туршиж болно. Одоо би өөрийн алс хэтийг огт бодохгүй, мөн би үхэлд хүлэгдэхгүй. Таныг хайрладаг өөрийн зүрх сэтгэлийг ашиглан би амийн замыг эрж хайхыг хүсэж байна. Бүх зүйлс, үйл явдлууд Таны гарт байдаг, миний хувь заяа Таны гарт байдаг ба цаашлаад миний амьдрал Таны гараар хянагддаг. Одоо би Таны хайрыг эрэлхийлдэг ба Та надаар Өөрийгөө хайрлуулах эсэхээс үл хамааран, Сатан хэрхэн саад болохоос үл хамааран би Таныг хайрлахаар шийдсэн.” Тийм зүйлстэй тулгарах үедээ чи ингэж залбирдаг. Хэрвээ чи өдөр болгон ингэвэл Бурханыг хайрлах хүч аажмаар ихсэх болно.

Хүн жинхэнэ залбиралд хэрхэн орох вэ?

    Залбирах зуур чиний зүрх сэтгэл Бурханы өмнө амар тайван байх ёстой бөгөөд чин сэтгэлийнх байх ёстой. Чи үнэхээр Бурхантай ярилцан, залбирч байгаа; чи сайхан сонсогдох үгсийг ашиглан Бурханыг хуурах ёсгүй. Бурханы өнөөдөр гүйцэтгэхийг хүсэж байгаа зүйл дээр залбирал төвлөрдөг. Чамд илүү их гэгээрэл, гэрэлтүүлгийг авчрахыг гуйж, залбирахдаа өөрийн бодит байдал болон хүндрэлүүдийг Бурханы өмнө авчирч, Бурханы өмнө шийдвэр гарга. Залбирал бол аргачлалыг дагах явдал биш харин өөрийн чин зүрх сэтгэлээ ашиглан Бурханыг эрж хайх юм. Чиний зүрх сэтгэлийг хамгаалж, үүннйг Бурханы өмнө байнга амар тайван байдаг болгож, чиний төлөө Бурханы тогтоосон орчинд өөрийгөө мэдэж, өөрийгөө жигших чадвартай болгож, тэгснээр Бурхантай хэвийн харилцаатай байх боломжийг чамд олгож, чамайг Бурханыг үнэхээр хайрладаг хүн болгохыг Бурханаас гуй.

Залбирлын ач холбогдол юу вэ?

    Залбирал бол хүний Бурхантай хамтран ажилладаг аргуудын нэг, энэ нь Бурханыг дууддаг хүний арга барил бөгөөд энэ нь Бурханы Сүнс хүний сэтгэлийг хөдөлгөдөг үйл явц юм. Залбиралгүй хүмүүс бол сүнсгүй үхдлүүд бөгөөд тэдэнд Бурханаар хөдөлгөгдөх чадвар дутагддагийн баталгаа юм гэж хэлж болно. Залбиралгүйгээр тэд хэвийн сүнслэг аминд хүрч чаддаггүй, тэр ч бүү хэл тэд Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй; залбиралгүйгээр тэд Бурхантай харилцах харилцаагаа тасладаг бөгөөд Бурханы зөвшөөрлийг авах чадваргүй байдаг. Бурханд итгэдэг хүн байснаар чи хэдийчинээ их залбирна, Бурханаар төдийчинээ их хөдөлгөгдөнө. Тийм хүмүүс төдийчинээ их шийдвэртэй байдаг бөгөөд Бурханаас хамгийн сүүлийн үеийн гэгээрлийг төдийчинээ их хүлээн авах чадвартай байдаг; үүний үр дүнд зөвхөн ийм хүмүүс л Ариун Сүнсээр аль болох хурдан төгс болгуулж чадна.

Залбирлаар дамжуулан хүрэх учиртай үр нөлөө юу вэ?

     Хүмүүс залбирах дадлыг хэрэгжүүлж, залбирлын ач холбогдлыг ойлгож чаддаг боловч залбирлаар дамжуулан хүрэх ёстой үр нөлөө нь тийм ч энгийн хэрэг биш. Залбирал бол тогтсон ёс журмыг мөрдөж, аргачлалыг дагаж эсвэл Бурханы үгийг чээжээр уншиж байгаа хэрэг биш, өөрөөр хэлбэл залбирал нь үгийг тоть шиг давтаж, бусдыг хуулбарлана гэсэн үг биш. Залбирлаараа чи зүрх сэтгэл дэх үгсээ Бурхантай хуваалцаж, зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой, ингэснээр Бурхан чиний сэтгэлийг хөдөлгөж болох юм. Чиний залбирал үр нөлөөтэй байхын тулд тэдгээр нь Бурханы үгийг уншсан байдал дээр чинь үндэслэх ёстой. Бурханы үгийн дунд залбирснаар л чи илүү их гэгээрэл, гэрэлтүүлгийг хүлээн авч чадах болно. Бурханы тавьсан шаардлагуудыг хүсэн эрмэлзсэн зүрх сэтгэлтэй байснаар болон эдгээр шаардлагуудыг биелүүлэхэд бэлэн байснаар жинхэнэ залбирал харагддаг; чи Бурханы үзэн яддаг бүхнийг үзэн ядаж чадах ба үүний үндсэн дээр чи мэдлэгтэй болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох болно. Шийдвэр, итгэл, мэдлэг болон залбирсныхаа дараа хэрэгжүүлэх замтай байх – зөвхөн энэ нь л жинхэнэ залбирах явдал бөгөөд зөвхөн ийм залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг таашааж, Түүний үгээр Бурхантай ярилцах суурин дээр хийгдэх ёстой, чиний зүрх сэтгэл Бурханыг эрж хайн, Бурханы өмнө амар тайван байж чадах ёстой. Тийм залбирал Бурхантай жинхэнээсээ ярилцах түвшинд аль хэдийн хүрсэн байна.

Залбирах тухай үндсэн мэдлэг:

   1. Оюун санаандаа орж ирсэн юуг ч бодлогогүйгээр бүү хэл. Чиний зүрх сэтгэл дотор ачаа байх ёстой, өөрөөр хэлбэл залбирах үедээ чи зорилготой байх ёстой.

    2. Чиний залбирлууд Бурханы үгийг агуулах ёстой; тэдгээр нь Бурханы үгэн дээр үндэслэх ёстой.

    3. Залбирах үедээ чи хуучнаа давтаж болохгүй; чи хуучирсэн зүйлийг сөхөх ёсгүй. Чи Ариун Сүнсний бодит үгийг хэлэхэд өөрийгөө онцгойлон сургах учиртай; зөвхөн тэр үед л чи Бурхантай холбоо тогтоож чадна.

     4. Бүлгийн залбирал гол цөм дээр төвлөрөх ёстой ба энэ нь Ариун Сүнсний өнөөдрийн ажил байх ёстой.

    5. Бусдын төлөө хэрхэн залбирахыг бүх хүмүүс сурах ёстой. Тэд өөрсдийн залбирахыг хүсэж байгаа Бурханы үгний хэсгийг олох ёстой, үүний үндсэн дээр тэд ачаа үүрэх байх ёстой бөгөөд үүнийхээ төлөө тэд байнга залбирах ёстой. Энэ нь Бурханы хүслийг анхаарахын нэг илрэл юм.

   Хувийн залбирлын амьдрал нь залбирлын ач холбогдлыг ойлгох явдал болон залбирлын тухай үндсэн мэдлэг дээр үндэслэдэг. Хүн өдөр тутмын амьдралдаа өөрийнхөө дутагдлуудын төлөө байнга залбирах ёстой ба өөрийн амийн зан чанартаа өөрчлөлт гаргахын тулд Бурханы үгийн талаарх мэдлэгийн суурин дээр залбирах ёстой. Хүн бүхэн өөрсдийн залбирлын амьдралыг бий болгох учиртай, тэд Бурханы үгэн дээр үндэслэн мэдлэгийн төлөө залбирах учиртай ба Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайхын тулд залбирах учиртай. Өөрсдийн бодит нөхцөл байдлыг Бурханы өмнө гарган тавь, прагматик бай, мөн арга барилд бүү анхаарал хандуул; гол нь жинхэнэ мэдлэгт хүрч, Бурханы үгийг бодитоор мэдрэх явдал. Сүнслэг амийн оролтыг эрж хайдаг хэн боловч олон арга замаар залбирч чаддаг байх ёстой. Чимээгүй залбирал, Бурханы үгийг эргэцүүлэх, Бурханы ажлыг мэдэж эхлэх гэх мэт нь – сүнслэг нөхөрлөлийн ажлыг зорьдог бөгөөд энэ нь хэвийн сүнслэг амьдралын оролтонд хүрч, өөрийн хувийн нөхцөл байдлыг Бурханы өмнө улам илүү дээр болгож, өөрийн амьдаа бүр илүү их ахиц дэвшил гаргахын төлөө юм. Товчхондоо чиний хийдэг бүхэн – Бурханы үгийг идэж, уух ч бай эсвэл чимээгүй залбирч эсвэл чангаар тунхаглаж ч бай – энэ нь Бурханы үгийг, Түүний ажлыг болон Түүний чам дээр хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйлийг тодорхой ойлгохын төлөө юм. Үүнээс илүүтэйгээр энэ нь Бурханы шаарддаг стандартанд хүрч, өөрийн амийг дараагийн түвшинд аваачихын төлөө юм. Бурханы хүмүүсээс шаарддаг хамгийн доод стандарт нь тэд зүрх сэтгэлээ Түүнд нээх чадвартай байх явдал юм. Хэрвээ хүн өөрийн үнэн зүрх сэтгэлийг Бурханд өгч, үнэхээр зүрх сэтгэл доторх зүйлээ Бурханд хэлбэл, Бурхан тухайн хүн дээр ажиллахад бэлэн байдаг; Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг хүсдэггүй харин түүний цэвэр ариун, шударга зүрх сэтгэлийг хүсдэг. Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлийг Бурханд үнэхээр хэлдэггүй бол Бурхан хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхгүй эсвэл түүний дотор ажиллахгүй. Тиймээс залбирлын талаарх хамгийн чухал зүйл бол өөрийн үнэн зүрх сэтгэлийн үгийг Бурханд хэлж, өөрийн алдаа дутагдал эсвэл тэрслүү зан чанарын талаар ярьж, өөрийгөө Бурханд бүрмөсөн нээх явдал юм. Зөвхөн тэгвэл л Бурхан чиний залбирлыг сонирхох болно; эс бөгөөс Бурхан Өөрийн царайг чамаас нуух болно. Залбирлын хамгийн наад захын шалгуур нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ амар тайван байлгах чадвартай байх ёстой ба энэ нь Бурханаас холдон явах ёсгүй. Магадгүй энэ хугацаанд чи илүү шинэлэг эсвэл илүү дээр үзэл бодлыг олж аваагүй байж болох ч чи аливаа зүйлсийг байгаагаар нь байлгахын тулд залбирлыг ашиглах ёстой – чи ухарч доройтож болохгүй. Энэ бол хамгийн багадаа чиний хүрэх ёстой зүйл. Хэрвээ чи бүр үүнийг ч гүйцэлдүүлж чадахгүй бол чиний сүнслэг амьдрал зөв замд ороогүй байгааг энэ нь батална; үүний үр дүнд чи өөрийн анхдагч үзэгдлээ хадгалж чадахгүй, Бурханд итгэх итгэлээ алдах ба дараа нь чиний шийдэмгий байдал алга болдог. Сүнслэг амьдрал руу орох чиний оролт нь чиний залбирал зөв замд орсон уу, үгүй юу гэдгээр тэмдэглэгдэнэ. Бүх хүмүүст энэ бодит байдалд орох ёстой, тэд бүгд идэвхгүйгээр хүлээлгүй харин Ариун Сүнсээр хөдөлгөгдөхийг санаатайгаар эрж хайн, өөрсдийгөө залбиралд сургах ажлыг санаатайгаар хийх ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс болох болно.

   Залбирах үедээ чи бодитой бай мөн өөрийгөө хэтэрхий их шах; чи хэрээс хэтэрсэн шаардлага тавьж, ам ангаймагцаа Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж, ихээхэн нигүүлсэл хүртэх болно гэж найдаж болохгүй. Тэр нь боломжгүй зүйл – Бурхан ид шидийн зүйлсийг хийдэггүй. Бурхан Өөрийн цаг хугацаандаа хүмүүсийн залбирлыг биелүүлдэг ба заримдаа чамайг Түүнд үнэнч эсэхийг харахын тулд Тэр чиний итгэлийг туршдаг. Залбирах үедээ чи итгэлтэй, тэвчээртэй мөн шийдвэртэй байх ёстой. Өөрсдийгөө залбиралд сургаж эхлэх үедээ ихэнх хүмүүс Ариун Сүнсээр хөдөлгөгдсөнөө мэдэрдэггүй ба иймээс хулчийдаг. Ингэж болохгүй! Чи цөхрөлтгүй байх ёстой, чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөх мэдрэмж дээр болон эрж хайхад, судалж шинжлэхэд төвлөрөх ёстой. Заримдаа чиний үйлдэж байгаа зам буруу байдаг; заримдаа чиний сэдэл болон үзэл Бурханы өмнө бат зогсож чаддаггүй ба иймээс Бурханы Сүнс чамайг хөдөлгөдөггүй; иймээс Бурхан чиний үнэнч эсэхийг харах үе бас байдаг. Товчхондоо чи өөрийгөө сургахад илүү их хичээл чармайлтаа зориулах ёстой. Хэрвээ чи, чиний үйлдэж байгаа зам буруу гэдгийг олж мэдвэл өөрийн залбирах байдлаа өөрчилж болно. Чи үнэхээр эрж хайж, хүлээн авахаар тэмүүлж байгаа цагт Ариун Сүнс чамайг гарцаагүй энэ бодит байдалд аваачих болно. Заримдаа чи үнэн зүрх сэтгэлээсээ залбирдаг боловч онцгойлон сэтгэл хөдөлсөн мэт чамд санагддаггүй. Иймэрхүү үед чи өөрийн итгэлдээ найдаж, Бурхан чиний залбирлыг харж байгаа гэж итгэх ёстой; чи залбирахдаа тэвчээртэй байх ёстой.

    Чи шударга байх ёстой ба өөрийн зүрх сэтгэл дэх заль мэхнээсээ салахын тулд залбирах ёстой. Хэрэгтэй үедээ өөрийгөө ариусгахын тулд чи залбирлыг ашиглаж, Ариун Сүнсээр хөдөлгөгдөхийн тулд үүнийг ашиглавал чиний зан чанар аажмаар өөрчлөгдөнө. Жинхэнэ сүнслэг амьдрал бол залбирлын амьдрал бөгөөд энэ нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн амьдрал юм. Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үйл явц нь хүний зан чанарыг өөрчлөх үйл явц билээ. Ариун Сүнсээр хөдөлгөгдөөгүй амьдрал бол сүнслэг амьдрал биш, энэ нь зүгээр л шашны зан үйл юм; Ариун Сүнсээр байнга хөдөлгөгддөг ба Ариун Сүнсээр гэгээрүүлж, гэрэлтүүлэгдсэн хүмүүс л сүнслэг амьдралд орсон хүмүүс юм. Хүнийг залбирахад зан чанар нь тасралтгүй өөрчлөгддөг бөгөөд тэр Бурханы Сүнсээр хэдийчинээ их хөдөлгөгдөнө, төдийчинээ их идэвх санаачлагатай, дуулгавартай байдаг. Иймээс түүний зүрх сэтгэл ч гэсэн аажмаар ариусгагдах ба үүний дараа түүний зан чанар аажмаар өөрчлөгдөнө. Тэр нь жинхэнэ залбирлын үр нөлөө юм.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой унших зүилс


No comments:

Post a Comment