Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

7/11/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Бурханыг мэдэх нь Бурханаас айх болон муугаас зайлах зам юм




Хүн бүхэн, Бурханыг гэсэн эрэл хайгуулдаа, Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр танин мэдэж, үнэхээр мэдэж авсан эсэхээ, олон янзын хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг тэр үнэхээр мэддэг эсэхээ мөн Бурхан түүний юун дээр ажиллаж байгаа болон түүний үйлдэл бүрийг Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд Бурханд итгэх өөрийн амьдралыг шинээр шинжилж үзэх ёстой.
Таны хажууд байгаа энэ Бурхан нь таны ахиц дэвшлийн чиглэлийг удирдаж, таны хувь заяаг урьдчилан тодорхойлж, таны хэрэгцээг хангадаг–сүүлд хийсэн шинжилгээгээр та Түүнийг хир их ойлгож, Түүний талаар хир ихийг үнэхээр мэдэж байна вэ? Тэр өдөр бүр таны юун дээр ажилладагийг та мэдэх үү? Тэр ямар зарчим, зорилгууд дээр Өөрийн үйлдэл болгоноо үндэслэдгийг та мэдэх үү? Тэр таныг хэрхэн удирдан чиглүүлдгийг та мэдэх үү? Таныг хангадаг Түүний арга барилыг та мэдэх үү? Таныг удирддаг Түүний арга замыг та мэдэх үү? Тэр танаас юу авахыг хүсдэгийг болон Тэр танд юуг гүйцэтгэхийг хүсдэгийг та мэдэх үү? Таны гаргаж байгаа олон төрлийн аашинд Тэр ямар хандлага баримталдгийг та мэдэх үү? Та Түүний хайртай хүн мөн эсэхээ мэдэх үү? Түүний баяр баясгалан, уур уцаар, уй гуниг, баяр хөөр, тэдгээрийн ард байдаг бодол, санаа болон Түүний мөн чанарын талаар та мэдэх үү? Эцсийн эцэст таны итгэдэг энэ Бурхан нь ямар Бурхан бэ гэдгийг та мэдэх үү? Эдгээр болон бусад асуултууд нь таны хэзээ ч ойлгож эсвэл бодож байгаагүй зүйлс байна уу? Бурханд итгэх итгэлийнхээ араас явах үедээ та бодит ойлголт болон Бурханы үгийн дадлага туршлагаараа дамжуулан Түүний талаарх өөрийн буруу ойлголтыг арилгасан уу? Бурханы сахилгажуулал болон цээрлүүлэлтийг хүртсэнийхээ дараа та жинхэнээсээ захирагдаж, анхаарал тавьж эхэлсэн үү? Бурханы гэсгээлт болон шүүлтийн дунд та, хүний тэрслүү бөгөөд сатаны уг чанарыг танин мэдэж, Бурханы ариун байдлын талаар тун бага ойлголтыг олж авсан уу? Бурханы үгийн удирдамж болон гэгээрлийн дор та амьдралыг шинээр харж эхэлсэн үү? Бурханы илгээсэн сорилтын дунд та, хүний доромжлолыг Тэр тэвчихгүй байгааг, түүнчлэн Тэр танаас юуг шаарддагийг болон Тэр таныг хэрхэн аварч буйг мэдэрсэн үү? Хэрвээ та, Бурханыг буруугаар ойлгох нь юу болохыг эсвэл энэ буруу ойлголтыг хэрхэн арилгахыг мэдэхгүй бол та хэзээ ч Бурхантай харилцах жинхэнэ харилцаанд ороогүй ба хэзээ ч Бурханыг ойлгож байгаагүй гэж хүн хэлэх бөгөөд эсвэл дор хаяж та хэзээ ч Түүнийг ойлгохыг хүсээгүй гэдгийг хүн хэлж чадна. Хэрвээ та Бурханы сахилга бат болон цээрлүүлэлт юу вэ гэдгийг мэдэхгүй бол та захирагдах болон анхаарал тавих гэдэг нь юу вэ гэдгийг гарцаагүй мэдэхгүй буюу хамгийн наад зах нь та хэзээ ч Бурханд үнэхээр захирагдаж эсвэл анхаарал тавьж байгаагүй байна. Хэрвээ та Бурханы гэсгээлт, шүүлтийг хэзээ ч туулж байгаагүй бол Түүний ариун байдлыг та гарцаагүй мэдэхгүй бөгөөд хүний тэрслүү байдал юу болох талаар та бүр ч багыг мэдэх болно. Хэрэв танд амьдралыг үзэх зөв үзэл эсвэл амьдралын зөв зорилго хэзээ ч байгаагүй, харин та урагшаа явахаас ч эргэлзэх хүртэл хэмжээнд өөрийн амьдралын ирээдүйн замын талаар гайхаж сандарсан, тээнэгэлзсэн байдалтай байсаар байгаа бол та Бурханы гэгээрэл, удирдамжийг хэзээ ч үнэхээр авч байгаагүй гэдэг нь илэрхий бөгөөд мөн түүнчлэн та хэзээ ч Бурханы үгээр хангагдаж эсвэл дүүргэгдэж байгаагүй гэдгийг хүн хэлж чадна. Хэрэв та Бурханы сорилтыг хараахан туулаагүй бол хүний доромжлолыг Бурхан тэвчдэггүй нь юу болохыг та гарцаагүй мэдэж чадахгүй мөн Бурхан танаас эцсийн эцэст юу шаардаж байгааг ойлгохгүй тэр ч бүү хэл хүнийг эзэгнэж, аврах Түүний ажил юу болохыг ойлгохгүй гэдэг нь харваас илт байх юм. Хүн Бурханд хичнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, хэрвээ тэр Бурханы үгнээс хэзээ ч, юуг ч мэдрээгүй эсвэл ойлгоогүй бол тэр авралын зам руу мэдээж алхаагүй, Бурханд итгэх түүний итгэл мэдээж ямар ч утгагүй, Бурханы талаарх түүний мэдлэг мэдээж хоосон бөгөөд Бурханыг хүндлэх нь юу болох талаар тэр юу ч мэдэхгүй гэдэг нь харваас илт юм.

Бурханы эзэмшил болон оршихуй, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар–энэ бүхэн нь Түүний үгээр дамжуулан хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Бурханы үгийг туулж мэдрэх үедээ хүн, тэдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Бурханы хэлдэг үгний цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн шавхагдашгүй булаг болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн төлөвлөсөн үр нөлөөг ойлгож, мэдэрч эхлэх болно. Хүн төрөлхтний хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы цаад санааг ухаарч, зан чанарынхаа хувьд өөрчлөгдөж, Бурханы захиралт болон зохицуулгад захирагдах чадвартай болохын тулд хүний мэдэрч туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл нь энэ юм. Хүн эдгээр зүйлсийг мэдэрч, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авах бөгөөд энэ үедээ тэр мөн Түүний талаарх өөр түвшний мэдлэгийг олж авах болно. Энэхүү ойлголт болон мэдлэг нь хүний төсөөлсөн эсвэл зохиосон зүйлээс гарч ирдэггүй харин ч өөр дотроо ойлгож, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Зөвхөн эдгээр зүйлсийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг утга агуулгатай болж, зөвхөн энэ үед түүний олж авсан мэдлэг нь бодит, үнэн зөв, жинхэнэ байх бөгөөд Түүний үгийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталснаар дамжуулан Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц нь хүн болон Бурханы хоорондох жинхэнэ харилцаанаас өөр юу ч биш юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы цаад санааг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханы эзэмшил болон оршихуйг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы зан чанарыг үнэхээр ойлгон мэдэж авч, бүх зүйлийг ноёрхох Бурханы ноёрхлын талаарх бодит баримтад зөв тодорхойлолт, үнэмшилтэй болдог бөгөөд Бурханы бие хэм, байр суурийн тухайд бодит хандлага, мэдлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаан дунд, хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, цаашид Түүнийг агаарт байдаг гэж төсөөлж, Түүний талаарх өөрийн сэжиг таамгийг дураар тавьж, Түүнийг буруугаар ойлгож, Түүнийг яллаж, Түүнд шүүлт оноож эсвэл Түүнд эргэлзэхээ больдог. Үүний үр дүнд хүн Бурхантай маргахаа багасгаж, Бурхантай бага зөрчилдөх ба Бурханы эсрэг босох нь багасдаг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх түүний хүндлэл нь илүү бодитой түүнчлэн илүү гүн гүнзгий болох болно. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангамж болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй үүний зэрэгцээ тэр мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрэх болно. Ийм төрлийн харилцаан дунд, хүн зан чанараараа өөрчлөгдөж, аврал хүлээн аваад зогсохгүй, үүний зэрэгцээ тэр мөн Бурханы тухайд жинхэнэ хүндлэл болон бүтээгдсэн зүйлийн шүтлэгийг агуулдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх хүний итгэл нь цаашид хоосон цаас, дүр үзүүлсэн амлалт эсвэл сохор эрэл хайгуул ба сохор шүтлэг байхаа болих болно; зөвхөн ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба одоо түүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх түүний итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ захирагдаж, анхаарал тавьсан итгэл рүү, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилжих болно; түүнчлэн хүн Бурханыг эрж хайхдаа идэвхгүйгээс идэвхтэй байдал руу, дүр эсгэсэн хүнээс эерэг үйлдэл хийдэг хүн рүү аажмаар ахин дэвших болно; зөвхөн ийм төрлийн харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх бодит ойлголт, ухаарал, Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрэх болно. Хүмүүсийн асар олонх нь хэзээ ч Бурхантай жинхэнэ харилцаанд орж байгаагүй учраас Бурханы талаарх тэдний мэдлэг нь онолын түвшинд, захидал, ёс заншлын түвшинд зогсдог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн асар ихэнх нь Бурханд хичнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй Бурханыг мэдэхийн тухайд бол өөрсдийн үлгэр домгийн өнгө, феодалын мухар сүсэгт дөнгөлүүлэн, уламжлалт бишрэлийн хэлбэрт гацаж, одоо ч өөрсдийн эхэлсэн газартаа л байж байдаг. Бурханы талаарх хүний мэдлэг нь эхлэлийн цэг дээрээ зогсоно гэдэг нь энэ нь бараг байхгүй гэсэн үг. Бурханы байр суурь болон бие хэмийн талаарх хүний баталгаанаас гадна, хүний Бурханд итгэх итгэл нь мөн л бүдэг бадаг тодорхой бус байдалд байдаг. Ийм байснаар хүнд Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэл хир их байх вэ?

Та Түүний оршин тогтнолд хичнээн бат итгэдэг байсан ч гэсэн энэ нь Бурханд итгэх таны мэдлэгийг эсвэл Бурханыг хүндлэх таны хүндлэлийг орлож чадахгүй. Та Түүний ерөөл болон нигүүлслийг хичнээн их хүртсэн ч бай, энэ нь Бурханы талаарх таны мэдлэгийг орлож чадахгүй. Түүний төлөө өөрийн бүх зүйлийг зориулж, өөрийн бүх зүйлийг зарцуулахад та хичнээн дуртай, идэвхтэй байх нь хамаагүй энэ нь Бурханы талаарх таны мэдлэгийг орлохгүй. Эсвэл та Түүний хэлсэн үгтэй хэтэрхий танил болж тэдгээрийг чээжээр мэдэж, хойш урагш нь дуржигнатал уншиж чадаж байж магадгүй; гэсэн ч энэ нь Бурханы талаарх таны мэдлэгийг орлож чадахгүй. Бурханыг дагахдаа хүн ямар санаатай байх нь хамаагүй хэрвээ тэр хэзээ ч Бурхантай харилцах жинхэнэ харилцаатай байгаагүй бол Бурханы талаарх түүний мэдлэг нь хоосон цаас эсвэл эцэс төгсгөлгүй мөрөөдлөөс өөрцгүй; учир нь зөрж өнгөрөхдөө та Бурхантай “мөр шүргэлцсэн”, эсвэл Түүнтэй нүүр тулан уулзсан ч Түүний талаарх таны мэдлэг хоосон хэвээр байх ба Бурханыг гэсэн таны хүндлэл нь хоосон уран үг эсвэл сайны туйлаас өөрцгүй юм.

Олон хүн Бурханы үгсийг барьж өдөр бүр уншдаг, тэнд байгаа бүх сонгодог ишлэлүүдийг өөрсдийн хамгийн эрхэм эзэмшил шиг анхааралтай цээжлэх хүртлээ уншдаг бөгөөд цаашлаад Бурханы үгийг хаа сайгүй номлож, Түүний үгийн тусламжтайгаар бусдад түгээж туслаж байдаг. Үүнийг хийх нь Бурханыг гэрчлэхийн төлөө, Түүнийг үгийг гэрчлэхийн төлөө бөгөөд үүнийг хийх нь Бурханы үгийг дагахын төлөө гэж тэд боддог; үүнийг хийх нь Бурханы үгээр амьдрахын төлөө, үүнийг хийх нь Түүний үгийг өөрсдийн бодит амьдралдаа авчрахын төлөө бөгөөд үүнийг хийх нь Бурханы сайшаалыг хүлээн авч, аврагдаж, төгс болгуулах боломжийг тэдэнд олгох болно гэж тэд боддог. Гэвч, тэд Бурханы үгсийг номлодог ч, хэзээ ч Бурханы үгээр хэрэгжүүлдэггүй эсвэл Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлтэй өөрсдийгөө нийцүүлэхээр хичээдэггүй. Үүний оронд тэд өөрсдийн эзэгнэлтэд орохын тулд мөн Бурханы алдрыг завшин, хулгайлахын тулд хууран мэхэлснээр бусдын бишрэл хүндэтгэл, итгэлийг олж авахын төлөө Бурханы үгийг ашигладаг. Тэд Бурханы ажил болон сайшаалыг хүртэхийн тулд Бурханы үгийг тарааснаар олдсон боломжийг ашиглахаар хий дэмий найддаг. Хичнээн олон жил өнгөрсөн боловч эдгээр хүмүүс Бурханы үгийг номлох явцдаа Бурханы сайшаалыг хүртэж чадаагүйгээр үл барам, Бурханы үгийг гэрчлэх явцад өөрсдийн дагах ёстой замыг олж нээж чадаагүйгээр барахгүй, Бурханы үгийн тусламжтайгаар бусдыг хангаж, туслах явцдаа өөрсдөдөө тусалж, дэмжиж чадахгүйгээр зогсохгүй, энэ бүхнийг хийх явцдаа Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэлд өөрсдийгөө хүргэж эсвэл Бурханыг мэдэж чадахгүйгээр барахгүй; харин эсрэгээр нь Бурханы талаарх тэдний буруу ойлголт илүү гүнзгийрч, Түүнд үл итгэх байдал нь бүр ч илүү хүнд хэцүү болж, Түүний талаарх тэдний төсөөлөл бүр их хэтрүүлэгтэй болдог. Бурханы үгийн талаарх өөрсдийн онолоор тэжээгдэж удирдуулснаар, тэд загас усанд орсон мэт, өөрсдийн ур чадварыг амар хялбархан ашиглаж байгаа мэт, өөрсдийн амьдралын зорилго, үүрэг даалгавраа олсон мэт, тэд шинэ амийг олж аван аврагдсан мэт, ярихад нь амнаас нь урсан гарч байгаа Бурханы үгний хамтаар тэд үнэнд хүрч, Бурханы цаад санааг ухан мэдэж, Бурханыг мэдэх замыг нээн олсон мэт, Бурханы үгийг номлох явцдаа тэд Бурхантай дандаа нүүр тулан уулздаг мэт харагддаг. Мөн, тэд ихэвчлэн цурхиран уйлах хүртлээ “сэтгэл нь хөдөлдөг” ба Бурханы үгэнд “Бурханаар” ихэвчлэн удирдуулж, Түүний чин сэтгэлийн анхаарал, эелдэг санааг тасралтгүй ухаарч байгаа мэт харагддаг ба үүний зэрэгцээ хүнийг аврах Бурханы аврал болон Түүний эзэгнэлтийг ухаарч, Түүний мөн чанарыг мэдэж авч, Түүний зөвт зан чанарыг ойлгосон мэт харагддаг. Энэ суурин дээр үндэслэж, тэд Бурханы оршин тогтнолд бүр илүү бат бэх итгэж, Түүний өргөмжит байдлын талаар бүр их ухаарч, Түүний агуу байдал, ер бусын давуу талыг бүр ч илүү гүнзгий мэдэрч байх шиг санагддаг. Бурханы үгсийн өнгөц мэдлэгт автан, тэдний итгэл өсөж, зовлонг туулах тэдний шийдэмгий байдал батжиж, Бурханы талаарх тэдний мэдлэг гүнзгийрсэн мэт харагддаг. Тэд Бурханы үгийг үнэхээр мэдрэхээс нааш Бурханы талаарх тэдний бүх мэдлэг болон Түүний талаарх тэдний үзэл санаа нь өөрсдийнх нь хүссэн төсөөлөл, таамаглалаас гарч ирдэг гэдгийг тэд хэрхэн мэдэх билээ. Тэдний итгэл Бурханаас ирсэн ямар ч шалгалтанд тэсэхгүй, тэдний сүнслэг болон биеийн хэмжээ гэж нэрлэдэг зүйл нь зүгээр л Бурханы сорилт эсвэл хяналт шалгалтыг даахгүй, тэдний шийдвэр нь элсэн дээр баригдсан цайзтай адил бөгөөд тэдний хэлдэг Бурханы талаарх мэдлэг нь өөрсдийн санаанаасаа зохиосон төсөөллөөс өөрцгүй. Үнэндээ, эдгээр хүмүүс, Бурханы үгэнд их хэмжээний хүчин чармайлт гаргадаг ч, жинхэнэ итгэл юу вэ, жинхэнэ хүлцэнгүй байдал гэж юу вэ, жинхэнэ анхаарал халамж гэж юу вэ, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг юу вэ гэдгийг хэзээ ч ухаарч байгаагүй байдаг. Тэд онол, төсөөлөл, мэдлэг, авъяас билэг, уламжлал, мухар сүсэг, хүн төрөлхтний ёс суртахууны үнэт зүйлсийг хүртэл аваад тэдгээрийг Бурханд итгэх болон Түүнийг эрж хайх “хөрөнгө оруулалтын капитал” болон “цэргийн зэр зэвсэг” болгон, тэр ч байтугай тэдгээрийг Бурханд итгэх өөрсдийн итгэл болон Түүнийг гэсэн өөрсдийн эрэл хайгуулын үндэс суурь болгодог. Үүний зэрэгцээ, тэд мөн энэ капитал болон байлдааны зэвсгийг авч, тэдгээрийг Бурханыг мэдэж, Бурханы хяналт шалгалт, сорилт, гэсгээлт, шүүлтэнд тэнцэж, тэмцэх шидэт сахиус болгодог. Эцэст нь, тэдний цуглуулсан зүйлс нь шашны нэмэлт утга, феодалын мухар сүсэг, романтик, дэмий, учир битүүлэг бүхэн шингэсэн Бурханы талаарх дүгнэлтээс өөрцгүй зүйлсээс бүрддэг бөгөөд Бурханыг мэдэж, тодорхойлох тэдний арга зам нь зөвхөн Дээд Тэнгэр эсвэл Тэнгэр аавд итгэдэг хүмүүсийнхтэй адилхан хэвд цутгагдсан байдаг байхад Бурханы бодтой байдал, Түүний мөн чанар, Түүний зан чанар, Түүний эзэмшил болон оршихуй гэх зэрэг бодтой Бурхантай хамаатай юм бүхэн нь тэдний ухаарч ойлгож чадаагүй зүйлс бөгөөд энэ нь бүрмөсөн хамааралгүй бүр хоёр өөр туйл шиг байдаг. Ийм байдлаар, хэдий тэд Бурханы үгийн хангамж, шим тэжээл дор амьдардаг ч гэсэн тэд Бурханаас айж муугаас зайлах замаар алхаж үнэхээр чаддаггүй. Үүний жинхэнэ шалтгаан нь тэд хэзээ ч Бурхантай танилцаж байгаагүй мөн тэд хэзээ ч Түүнтэй жинхэнэ холбоо, харилцаанд орж байгаагүй иймээс тэдний хувьд Бурхантай харилцан ойлголцолд хүрч, өөрсөд дотроо Бурханд итгэх жинхэнэ итгэл, эрэл хайгуул эсвэл шүтлэгийг сэрээх нь боломжгүй юм. Тэдний Бурханы үгэнд ба Бурханд хандах энэ үзэл болон хандлага нь тэднийг өөрсдийн хичээл зүтгэлээсээ гар хоосон буцахад хүргэсэн бөгөөд Бурханаас айж, муугаас зайлах замд үүрд мөнхөд алхаж чадахааргүй болоход тэднийг хүргэсэн. Тэдний зорьж байгаа зорилго болон тэдний явж байгаа чиглэл нь тэд бол мөнхөд Бурханы дайсан юм гэдгийг илэрхийлж байгаа ба тэд үүрд мөнхөд авралыг хүртэж чадахгүй байх болно.

Бурханыг олон жилийн турш дагаж, Түүний үгийн хангамжийг олон жил эдэлсэн хүний тохиолдолд, Бурханы талаарх түүний тодорхойлолт нь мөн чанартаа хуурамч шүтээний өмнө шүтлэгтэйгээр мэхийн ёсолдог хүнийхтэй адил бөгөөд тухайн хүн Бурханы үгийн бодит байдлыг олж аваагүй байна гэдгийг энэ нь илэрхийлнэ. Үүний учир шалтгааныг харснаар тэр зүгээр л Бурханы үгийн бодит байдалд ороогүй байна гэдгээ хүн мэдэх бөгөөд энэ шалтгааны улмаас Бурханы үгэнд орших бодит байдал, үнэн, цаад санаа, хүн төрөлхтөнд тавьсан шаардлага зэрэг нь бүгд түүнд огтхон ч хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, тийм хүн Бурханы үгийн өнгөц утгын хувьд хичнээн шаргуу ажиллавч энэ бүхэн нь хий хоосон юм: Учир нь тэр ердөө үгний хойноос явдаг, тиймээс түүний олж авах зүйл нь мөн л энгийн үг байх болно. Бурханы ярьсан үгс нь гадна талдаа ойлгомжтой эсвэл ойлгоход бэрх байсан ч тэдгээр нь амь руу дотогшлоход хүнд зайлшгүй хэрэгтэй бүхий л үнэн юм; тэдгээр нь сүнс болон махан биеийн аль алинд амьд үлдэх боломжийг түүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралаа авч явахад нь зориулсан ягшмал сургаал, итгэл үнэмшлээр; аврал хүлээн авахын тулд түүний дамжих ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээл нь болохын хувьд түүний эзэмших ёстой бүх үнэнээр; хүн Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх талаарх бүх үнэнээр хангадаг. Тэдгээр нь хүний амьдрах чадварыг хариуцдаг баталгаа, тэдгээр нь хүний өдөр тутмын талх бөгөөд тэдгээр нь мөн хүнийг хүчтэй байж, тэсч гарах боломжтой болгодог бат бөх дэмжлэг юм. Бүтээгдсэн хүн төрөлхтөн үүнийг амьдран гаргах учиртайн улмаас тэдгээр нь энгийн хүн чанарын үнэний бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг ялзралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүн төрөлхтөнд өгсөн цуцашгүй сургаал, номлол, зоригжуулалт, тайтгарлаар баялаг байдаг. Тэдгээр нь бүхий л эерэг зүйлсийг ойлгоход хүн төрөлхтнийг удирдан, гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга сайн бүхнийг амьдран гаргаж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон бодисыг бүгдийг хэмждэг хэмжүүр мөн түүнчлэн хүмүүсийг аврал болоод гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм. Зөвхөн Бурханы үгийн бодит туршлагаар л хүмүүс үнэн болон амиар хангагддаг; зөвхөн энд л тэр энгийн хүн чанар юу болохыг, утга учиртай амьдрал гэж юу болохыг, жинхэнэ бүтээгдсэн оршихуй юу болохыг, Бурханд үнэхээр дуулгавартай байх юу болохыг ойлгож авдаг; зөвхөн энд л тэр Бурханыг хэрхэн халамжлах ёстойг, бүтээлийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг, хэрхэн жинхэнэ хүнтэй адил болох ёстойг ойлгож эхэлдэг; зөвхөн энд л тэр үнэн зөв итгэл, үнэн зөв сүсэг бишрэл нь юу гэсэн үг болохыг ойлгож эхэлдэг; зөвхөн энд л тэр тэнгэр, газар бүх зүйлийн Захирагч нь хэн болохыг ойлгодог; зөвхөн энд л тэр бүх бүтээлийн Эзэн болох Нэгний бүтээлийг захирч, удирдаж, хангадаг арга барилыг ойлгож эхэлдэг; зөвхөн энд л тэр бүх бүтээлийн Эзэн болох Нэгний оршин тогтнож, илрэн гарч, ажилладаг арга барилыг ухаарч ойлгож эхэлдэг... Бурханы үгийн бодит туршлагаас тусгаарлагдсанаар, хүмүүст Бурханы үг болон үнэний талаарх ямар ч бодит мэдлэг эсвэл мэдлэг ухаан байдаггүй. Тийм хүн бол харваас амьд үхдэл, төгс бүрхүүл бөгөөд Бүтээгчтэй хамаатай бүхий л мэдлэг нь түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Бурханы нүдээр тийм хүн хэзээ ч Түүнд итгэдэггүй мөн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй байдаг ба иймээс Бурхан түүнийг жинхэнэ бүтээгдсэн зүйл гэх нь байтугай Өөрийн итгэгч эсвэл Өөрийн дагалдагч гэж хэзээ ч үздэггүй.

Жинхэнэ бүтээгдсэн зүйл байхын тулд, хүн Бүтээгч гэж хэн болохыг, хүний бүтээгдсэн нь юуны төлөө болохыг, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэхийг, бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн шүтэхийг мэдэх ёстой бөгөөд Бүтээгчийн цаад санаа, хүсэл, шаардлагыг ойлгож, ухаарч, анхаарч Бүтээгчийн замд нийцүүлэн үйлдэж–Бурханаас айж, муугаас зайлах ёстой.

Бурханаас айх гэж юу вэ? Яаж муугаас зайлах вэ?

"Бурханаас айх" гэдэг нь хэлэхийн аргагүй айдас аймшиг эсвэл бултан зугтах, зайгаа барих эсвэл сохроор бурханчлан шүтэх буюу мухар сүсэг гэсэн үг биш юм. Харин энэ нь бахдан гайхах, хүндлэл, итгэл, ойлголцол, анхаарал халамж, дуулгавартай байдал, өргөмжлөл, хайр түүнчлэн нөхцөл тавихгүйгээр, гомдоллохгүйгээр шүтэн мөргөх, ач хариулах болон буулт хийх гэсэн үг юм. Бурханы талаарх үнэн зөв мэдлэггүйгээр, хүн төрлөхтөнд үнэн зөв бахдал, үнэн зөв итгэл, үнэн зөв ойлголт, үнэн зөв халамж эсвэл дуулгавартай байдал байхгүй байх бөгөөд харин зөвхөн айдас, түгшүүр, эргэлзээ, үл ойлголцол, зайлсхийлт, булталт байх болно; Бурханы талаарх үнэн зөв мэдлэггүйгээр, хүн төрөлхтөнд үнэн зөв өргөмжлөл болон ач хариулалт байхгүй; Бурханы талаарх үнэн зөв мэдлэггүйгээр хүн төрөлхтөнд үнэн зөв шүтлэг болон буулт хийх явдал байхгүй, зөвхөн сохор шүтлэг, мухар сүсэг байх болно; Бурханы талаарх үнэн зөв мэдлэггүйгээр хүн төрөлхтөн Бурханы замд нийцүүлэн үйлдэж, Бурханаас айж эсвэл муугаас зайлж чадахгүй. Эсрэгээр нь хүмүүсийн хийдэг бүхий л үйл ажиллагаа болон зан авир нь тэрслүү зан болон тоомсоргүй байдлаар, Түүний тухай гүжирдсэн зэмлэл болон доромжилсон шүүлтээр мөн үнэн болон Бурханы үгийн жинхэнэ утганд харшилсан муу ааш аягаар дүүрсэн байдаг.

Бурханд бодитоор итгэснээр хүн төрөлхтөн хэрхэн Бурханыг дагаж Түүнд найдах вэ гэдгийг үнэхээр мэдэх болно; Бурханд бодитоор итгэж, найдсанаар л хүн төрөлхтөн үнэн зөв ойлголт болон ухааралтай болж чадна; Бурханы талаар бодит ухааралтай болсноор Түүний төлөө гэсэн бодит анхаарал халамж ирдэг; Бурханы төлөө үнэн зөв анхаарал халамжтай байснаар л хүн төрөлхтөн үнэн зөв дуулгавартай байдалтай болох болно; Бурханд үнэн зөв дуулгавартай байснаар л хүн төрөлхтөнд үнэн зөв өргөмжлөл байна; Бурханыг үнэн зөв өргөмжилснөөр л хүн төрөлхтөн нөхцөл тавилгүй, гомдоллохгүйгээр ач хариулна; зөвхөн үнэн зөв итгэл найдвар, үнэн зөв ойлголт, анхаарал халамж, үнэн зөв дуулгавартай байдал, үнэн зөв өргөмжлөл болон ач хариулалттай байснаар л хүн төрөлхтөн Бурханы зан чанар, мөн чанарыг үнэхээр мэдэж, Бүтээгчийн бие хэмийг мэдэж авдаг; Бүтээгчийн талаар үнэхээр мэдэж эхэлсэн үедээ л хүн төрөлхтөн үнэн зөв шүтэн мөргөж, буулт хийхээр өөрсдийгөө сэрээдэг; Бурханд бодитоор шүтэн мөргөж, буулт хийсэн үедээ л хүн төрөлхтөн өөрсдийн муу зүйлсийг үнэхээр хойш тавьж, өөрөөр хэлбэл муугаас зайлах боломжтой болох болно.

Энэ нь "Бурханаас айх болон муугаас зайлах" бүхий л үйл явцыг бүрдүүлэх бөгөөд энэ нь мөн Бурханаас айх болон муугаас зайлах бүхий л зүйлсийн агуулга, түүнчлэн Бурханаас айх болон муугаас зайлах байдалд хүрэхийн тулд явах ёстой зам юм.

Бурханаас айж, муугаас зайлах болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогдсон байдаг ба тэдгээрийн хоорондох холбоо нь илэрхий юм. Хэрэв хүн муугаас зайлахад хүрэхийг хүсвэл эхлээд Бурханаас айх бодит айдастай байх ёстой; хэрэв хүн Бурханаас айх бодит айдсыг олж авахыг хүсвэл тэр эхлээд Бурханы таалаар мэдлэгтэй байх ёстой; хэрэв хүн Бурханы таалаар мэдлэгтэй байхыг хүсвэл тэр Бурханы үгийг мэдэрч туулж, Бурханы үгийн бодтойд дотогшилж, Бурханы цээрлүүлэлт болон сахилга батыг, Түүний гэсгээлт шүүлтийг туулах ёстой; хэрвээ хүн Бурханы үгийг мэдрэхийг хүсвэл, тэр эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, хүмүүс, үйл явдал, бодисыг хамарсан бүх төрлийн орчны хэлбэрээр Бурханы үгийг мэдрэх боломжийг олгохыг Бурханаас гуйх ёстой; хэрвээ хүн Бурхантай болоод Бурханы үгтэй нүүр тулахыг хүсч байвал тэр эхлээд цайлган болоод үнэнч зүрх сэтгэл, үнэнийг хүлээн авахад бэлэн байдал, зовлон бэрхшээлийг туулах хүсэл, муугаас зайлах шийдвэр, эр зориг болон жинхэнэ бүтээлийн зүйл болох хүсэл эрмэлзлийг эзэмших ёстой... Ийм байдлаар, алхам алхмаар урагш явснаар та Бурхантай илүү ойртож, таны зүрх илүү цэвэр ариун болж, таны амьдрал болон амьд байхын үнэ цэнэ нь Бурханы талаарх таны мэдлэгийн хамтаар улам их утга учиртай болж улам гэрэл гялбаатай болно. Нэг л өдөр та, Бүтээгч цаашид нууцлаг зүйл биш болсныг мэдрэх ба Бүтээгч хэзээ ч танаас нуугдаж байгаагүй, Бүтээгч хэзээ ч Өөрийн нүүрийг танаас нуугаагүй, Бүтээгч танаас огтхон ч хол байгаагүй, Бүтээгч бол цаашид таны зөвхөн бодолдоо байнга хүсэн хүлээдэг ч мэдрэмжээрээ хүрч чаддаггүй байсан Нэгэн биш, Тэр үнэхээр бодитоор таны баруун зүүн талд хамгаалан зогсож, таны амийг хангаж, хувь заяаг хянадаг гэдгийг мэдрэх болно. Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаг биш мөн Тэр Өөрийгөө үүлэн дунд өндөрт нуугаагүй. Тэр таны яг хажууд байж, бүх зүйлийг чинь зааж чиглүүлсэн, Тэр бол танд байгаа бүх зүйл бөгөөд Тэр бол танд байгаа цорын ганц зүйл юм. Тийм Бурхан, зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, Түүнээс зүүгдэж, Түүнийг чанга тэвэрч, Түүнийг гайхан биширч, Түүнийг алдахаас айж, Түүнээс цаашид татгалзахгүй байж, Түүнд цаашид дуулгаваргүй байхгүй байх, эсвэл Түүнээс цаашид бултахгүй Түүнийг хол байлгахгүй байх боломжийг танд олгодог. Таны хүсдэг бүхэн чинь Түүнд анхаарал тавьж, Түүнд дуулгавартай байж, Түүний танд өгсөн бүхний ачийг хариулж, Түүний ноёрхолд буулт хийх юм. Та цаашид Түүгээр удирдуулж, хангагдаж, хянуулж, хамгаалагдахаас татгалзахгүй, мөн Түүний танд тушаасан, зааварчилсан зүйлээс цаашид татгалзахгүй. Таны хүсдэг бүхэн чинь Түүнийг л дагаж, Түүний баруун зүүн талд Түүний хажууд алхах бөгөөд таны хүсдэг бүхэн чинь Түүнийг өөрийн цорын ганц амь гэж хүлээн зөвшөөрөх, Түүнийг өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн зөвшөөрөх билээ.

Наймдугаар сарын 18, 2014
«Үг нь Махбодоор Илэрсэн»-номоос  
 Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment