Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

6/19/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 75

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 75

 Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III (Эшлэл) Есүс таван мянган хүнийг хооллосон нь (Иохан 6:8–13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, “юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул” гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

6/18/2020

Сайн мэдээний гэрчлэлүүд "Зүрх сэтгэлийн чөлөөлөлт" Христэд итгэгчдийн үнэн түүх


Сайн мэдээний гэрчлэлүүд "Зүрх сэтгэлийн чөлөөлөлт" Христэд итгэгчдийн үнэн түүх
      Ван эгчийн нөхөрлөл бодитой, гэрэлтэй байгааг харж, бусад ах эгч үүнийг нь магтаж байгааг үзээд гол дүрийн баатар маань атаархаж, өөрийгөө Ван эгчтэй сэмхэн харьцуулж эхэлжээ. Тэрээр Ван эгчээс сайн байж чадахгүй байгаадаа үе үе шанална. Тэгээд биеэ тоосон, аминч, жигшүүртэй сатанлаг зан чанартаа хянуулснаас атаархал нь үүссэн, энэ нь алдар нэр, байр суурийн төлөөх оргилуун хүслийн үр дүн гэдгийг Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан ухаарлаа. Дараа нь тэр Бурханы айлдвараар дамжуулан хэрэгжүүлэх зам олох бөгөөд эцэст нь нэр төр, байр суурь хөөцөлдөхөө болино. Атаархалдаа хүлэгдэхээ больсон түүний сүнс чөлөөлөгджээ.

6/17/2020

Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүлээс дөнгөнөөс ангижрах нь" Христэд итгэгчдийн үнэн түүх


Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүлээс дөнгөнөөс ангижрах нь" Христэд итгэгчдийн үнэн түүх
Гол дүрийн баатрын аав олон жил итгэгч явжээ. Тэрээр сайн мэдээ гүйцэтгэх үүргээ тууштай гүйцэтгэхийн зэрэгцээ зовж, төлөөс төлж чадсан боловч үнэнийг эрэлхийлэхийн оронд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлсэн ажээ. Мөн ах эгч нарын дунд хагарал үүсгэж, тэр ч бүү хэл бусдыг гадуурхан дайрч давшлахдаа тулж, улмаар чуулганы амьдрал, ах эгч нарын амийн оролтод ноцтой саад учруулсан юм. Нөхөрлөл, тусламж олон удаа авсан ч тэрээр хэзээ ч гэмшиж байсангүй. Аав нь үнэнээс залхсан, үнэнийг үзэн яддаг хүн бөгөөд чуулганаас хөөгдөх ёстой гэдгийг гол дүрийн баатар Бурханы үгээр дамжуулан ялган таньдаг болно. Гэсэн хэдий ч сэтгэл хөдлөлдөө автан аавыгаа илчилж, мэдэгдэж зүрхэлсэнгүй. Тэгээд Бурханы үгийг унших замаар үнэнийг эрж хайгаад, сэтгэл хөдлөлдөө автахын шинж чанар, аюул уршиг, үр дагаврыг олж харав. Тэрээр хувийн мэдрэмжийнхээ хүлээснээс мултарч, Бурханы хайрладаг зүйлийг хайрлан, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах явдлыг хэрэгжүүлэх чадвартай болж, аавынхаа ёрын муу зан авирыг илчилнэ. Аавыг нь хөөсний дараа чуулганы амьдрал сайжирч, ёрын муу хүний саад тотгороос ангижирсан билээ.

6/16/2020

Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно (Эшлэл)


Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүйгээс үүдэн эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал чи аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, Есүсийг голж, гүжирдэх боломжтой. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба илүү олон хүмүүс махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно. Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг нулиман огоорох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Хэрвээ та нар мунгинасан бол Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаануудаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дунд махан биед эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах вэ? Би та нарт үүнийг хэлье: Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг сохроор хүлээж буй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Ариун Сүнсийг мэдээж гутаах ба тэд устгагдах хүмүүс мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, ердөө л диваажингийн аз жаргалтай гүрэнт улсад жаргахыг хүсдэг, гэсэн атал Есүсийн хэлсэн үгсийг дуулгавартай дагадаггүй, Түүнийг махан биед ирэх үед Түүний хэлсэн үнэнийг хэзээ ч хүлээн авсан удаагүй. Есүс цагаан үүлэн дундаас эргэн ирэх тухай баримтын оронд та нар юу барих вэ? Энэ нь та нарын давтан нүгэл үйлдэж, түүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл үү? Есүсийг цагаан үүлэн дундаас ирэх үед та нар юуг тахил болгон өргөх вэ? Энэ нь та нарын өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажил уу? Эргэн ирсэн Есүсийг өөрсөддөө итгүүлэхийн тулд та нар юу харуулах вэ? Энэ нь та нарын ямар ч үнэнд дуулгаваргүй, биеэ тоосон угийн чанар уу? “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос эш татав