Христийн сүмийн дуу “Ариусахын тулд эцсийн өдрүүдийн Христийн шүүлтийг хүлээн зөвшөөр”
Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг,
гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ?
Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй,
эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн
Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу?
Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд,
Есүсээр авруулсан бөгөөд
Бурханы авралын улмаас
нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч
чи нүгэлтэй биш,
бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй.
Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ?
Дотроо чи бохир заваанаар дүүрч,
хувиа хичээсэн агаад өөдгүй,
гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—
тийм азтай явдал байх уу!
Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон:
Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй.
Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд,
чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой;
эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч
ариун байдалд хүрэх боломжгүй байх болно.
Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно,
учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан,
энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм.
Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн
чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.
Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй,
харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг
золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг.
Энэ нь өршөөгдсөн хүмүүсийг
нүглээс нь ангижруулан, бүрэн ариусгаж,
мөн зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр
Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж,
Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг.
Зөвхөн ийм маягаар л хүнийг бүрэн ариусгах болно.
Зөвхөн ийм маягаар л хүнийг бүрэн ариусгах болно.
Зөвхөн ийм маягаар л хүнийг бүрэн ариусгах болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment