Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

4/26/2020

Magtan duu MV “Харамсахгүй сонголт”


Magtan duu MV “Харамсахгүй сонголт”
Сатан Христэд итгэгчдийг баривчилж, хавчих нь
улам хэрцгий болох үед ч,
хот харанхуй айдсаар дүүрч,
би боломжоороо хаа нэг тийшээ зугтах үед ч,
дүнсгэр шоронд эрх чөлөө хоригдох үед ч,
шаналант урт шөнө л надад хань болох үед ч,
Бурханд итгэх итгэлдээ би тээнэгэлзэх ёсгүй,
өөрийн Эзэн, Бурханаасаа хэзээ ч урвахгүй.
Зүрх сэтгэл минь Төгс Хүчит жинхэнэ Бурхан Таных.
Шоронгийн хорио биеийг минь л хянаж чаддаг.
Таныг дагах алхааг минь зогсоож чадахгүй.
Таныг дагах алхааг минь зогсоож чадахгүй.
Шаналал зовлон, бартаат зам,
Таны үг замчилж байхад зүрх сэтгэл минь айдасгүй,
Таны хайр хань болж байхад сэтгэл минь хангалуун.
Таны хайр хань болж байхад сэтгэл минь хангалуун.

Сатанлаг диаволуудын хорлонт тамлал
улам бүр ширүүсэх үед,
төөнөх мэт өвдөлт намайг ахин дахин нэрвэх үед ч,
махан биеийн тарчлаан эцэстээ тулах үед ч,
амийг минь авч одохоос өмнөх эцсийн мөчид ч,
агуу улаан лууд би хэзээ ч бууж өгөхгүй,
хэзээ ч Иудас болж, Бурханыг ичгүүрээр тамгалахгүй.
Төгс Хүчит жинхэнэ Бурхан
Танд үхэх хүртлээ би үнэнч байна.
Сатан биеийг минь л тамлаж, зовоож чадах ч
Таныг гэх итгэл, хайрыг минь хөндөж чадахгүй,
Таныг гэх итгэл, хайрыг минь хөндөж чадахгүй.
Амьдрал, үхэл үүрд Таны ноёрхол дор оршино.
Таныг гэрчлэхийн тулд би бүхнээ хаяна.
Таныг гэрчилж, Сатаныг шившиглэхийн тулд
гомдолгүйгээр үхэх болно.
Таныг гэрчилж, Сатаныг шившиглэхийн тулд
гомдолгүйгээр үхэх болно.
Энэ амьдралдаа Христийг дагаж,
Бурханыг хайрлахаар эрэлхийлнэ гэдэг
хэчнээн алдар суутай вэ!
Сэтгэл, сүнсээрээ би Бурханы ачийг хариулах ёстой; 
Бурханыг гэрчлэхийн төлөө бүхнээ хаяхад би бэлэн.
Амьд байгаа цагтаа бүхий л оршихуйгаа
Бурханд өгөх сонголтдоо 
би хэзээ ч харамсахгүй,
би хэзээ ч харамсахгүй,
би хэзээ ч харамсахгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment