Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2/26/2020

Христийн магтан дуу “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах арга зам” (Lyrics)


Христийн магтан дуу “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах арга зам” 
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах арга бол
гаднын зүйлээс сэтгэлээ тусгаарлаж,
Бурханы өмнө тайван байх,
хоёргүй сэтгэлээр Бурханд залбирах юм.
Бурханы өмнө тайван зүрх сэтгэлтэй байж,
Бурханы үгийг идэж, уун, таашаа.
Бурханы хайрыг тунгааж,
ажлыг нь зүрх сэтгэлдээ эргэцүүл.
Хамгийн түрүүнд залбирлаас эхэл.
Нэгэн үзүүрт сэтгэлтэй байж, тогтсон цагт залбир.
Завгүй байсан ч, цаг давчуу байсан ч,
чамд юу ч тохиолдсон хамаагүй,
өдөр бүр хэвийн залбир, Бурханы үгийг идэж, уу.
Бурханыг зүрх сэтгэлдээ ойртуулж,
Бурханы хайрыг тунгаан бод.
Бурханы үгийг эргэцүүл, гадагш бүү сатаар.
Бурханыг зүрх сэтгэлдээ ойртуулж,
Бурханы хайрыг тунгаан бод.
Бурханы үгийг эргэцүүл, гадагш бүү сатаар.
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь
Бурханы үг рүү ороход
хамгийн чухал алхмын нэг билээ.
Бүх хүнд энэ хичээл даруйхан хэрэгтэй,
бүх хүнд энэ хичээл даруйхан хэрэгтэй.


Ямар ч үед Бурханы хайрыг тунгааж,
эргэцүүлэн бодож чаддаг болоод
Бурхантай үнэхээр ойр болтлоо
зүрх сэтгэл чинь тайван байж,
зүрх сэтгэл чинь магтаалаар дүүрч,
энэ нь залбирлыг давсан үед чи
биеийн хэмжээтэй байна.
Бурханы өмнө үнэхээр тайван
байж чаддаг болсных нь дараа л
Ариун Сүнс хүнийг хөдөлгөдөг.
Бурхан хүмүүсийг гэгээрүүлж, замчилж,
бас гэрэлтүүлдэг.
Тэд Бурхантай нөхөрлөөд Түүний хүслийг ухаарч чадна.
Хэрэв хүмүүс үүнд хүрч чадвал, сүнслэг амьдралынхаа
зөв замд орсон байх болно.
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь
Бурханы үг рүү ороход
хамгийн чухал алхмын нэг билээ.
Бүх хүнд энэ хичээл даруйхан хэрэгтэй,
бүх хүнд энэ хичээл даруйхан хэрэгтэй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


No comments:

Post a Comment