Христийн сүмийн дуу “Бурханы өмнө зүрхээ тайван байлгахын үр жимс”
Бурханы өмнө ирж, үгийг нь өөрийн амь болгохын тулд,
эхлээд Түүний өмнө тайван байх ёстой.
Чамайг тайван байх үед л
Тэр чамайг гэгээрүүлж, ойлгуулна.
Бурханы өмнө тайван байх тусмаа хүн
Түүний гэгээрлийг илүү олж авдаг.
Тиймээс хүн сүсэгтэй, итгэлтэй байх ёстой нь
төгс төгөлдөрт хүрэх ганц зам.
Бурханы өмнө үнэхээр тайван байх үедээ чи
Түүний өнөөдрийн үгийг ойлгож,
Ариун Сүнсний гэгээрлийг зөв хэрэгжүүлж,
Бурханы санаа зорилгыг ойлгон,
үйлчлэлдээ тодорхой чиглэлтэй болж,
Ариун Сүнсний хөдөлгөөн, удирдамжийг ойлгон,
Ариун Сүнсний удирдамж дор амьдарч чадна.
Эдгээр нь Бурханы өмнө үнэхээр тайван байснаар
хүрэх үр дүн юм.
Сүнслэг амьдрал руу орох түлхүүр бол
Бурханы өмнө тайван байх юм.
Бурханы өмнө тайван байвал
бүх сүнслэг дасгал чинь үр нөлөөтэй байна.
Бурханы өмнө зүрх сэтгэл чинь
тайван байж чадахгүй бол,
Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадахгүй.
Бурханы өмнө үнэхээр тайван байх үедээ чи
Түүний өнөөдрийн үгийг ойлгож,
Ариун Сүнсний гэгээрлийг зөв хэрэгжүүлж,
Бурханы хүслийг тодорхой мэдэн,
үйлчлэлдээ тодорхой чиглэлтэй болж,
Ариун Сүнсний хөдөлгөөн, удирдамжийг ойлгон,
Ариун Сүнсний удирдамж дор амьдарч чадна.
Эдгээр нь Бурханы өмнө үнэхээр амар тайван байснаар
хүрэх үр дүн юм.
Хүмүүс Бурханы үгийг тодорхой мэдэхгүй,
хэрэгжүүлэх аргаа олохгүй,
Бурханы санаа зорилгыг ойлгож чадахгүй бол,
хэрхэн үйлдэх хэрэгжүүлэлтийн зарчим дутмаг бол
энэ нь тэдний зүрх сэтгэл
Бурханы өмнө тайван байдаггүйгээс болдог.
Бурханы өмнө үнэхээр тайван байх үедээ чи
Түүний өнөөдрийн үгийг ойлгож,
Ариун Сүнсний гэгээрлийг зөв хэрэгжүүлж,
Бурханы хүслийг тодорхой мэдэн,
үйлчлэлдээ тодорхой чиглэлтэй болж,
Ариун Сүнсний хөдөлгөөн, удирдамжийг ойлгон,
Ариун Сүнсний удирдамж дор амьдарч чадна.
Эдгээр нь Бурханы өмнө үнэхээр амар тайван байснаар
хүрэх үр дүн юм.
Тайван байхын зорилго нь чин сэтгэлтэй, бодит байж,
Бурханы үгийг тодорхой мэдэж, эцэстээ
үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх юм.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment