Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

9/22/2019

Magtan duu 2019 “Хаанчлалын Хааны зүс царай зүйрлэшгүй алдар суутай” Praise and worship


Magtan duu 2019 “Хаанчлалын Хааны зүс царай зүйрлэшгүй алдар суутай” Praise and worship

Бурхан дэлхийд шинэ эхлэлийг авчирч,
газар дээр алдаршсан.
Эцсийн үзэсгэлэнт дүр зургаар Тэр
зүрхний тэмүүллээ илэрхийлдэг.
Түүний зүрхний хэмнэлийг дагаад
ус бүжиж, уулс дэвхэрч,
давлагаа эргийн хадыг дэлддэг.
Сэтгэлээ илэрхийлэх нь Бурханд амаргүй
Бурхан төлөвлөсөн зүйлээ хийсэн ба
үүнийг урьдчилан тогтоосон.
Энэ бол Бурханы хүмүүст харуулж,
тэдэнд амсуулахыг хүссэн зүйл.
Хаанчлалын ирээдүй үнэхээр үзэсгэлэнтэй.
Хаанчлалын Хаан бол ялагч.
Зулайнаас өлмий хүртлээ мах цусны ул мөргүй,
Тэр бүхэлдээ ариун.

Соломоны дуунд гардаг хайрт шиг Тэр
ариун хүмүүсээс ч үзэсгэлэнтэй,
эртний ариун хүмүүсээс эрхэм дээд.
Тэр хүн төрөлхтний дундах үлгэр жишээ,
Түүнийг хүнтэй жишимгүй.
Түүн рүү харахад ч хүн үл тэнцэнэ.
Түүний төрх, гадаад байдал,
дүрд хүрэх боломжгүй.
Хүний бодлоор сэвтээгүй бие нь
ариун алдраар туяардаг.
Зулайнаасаа өлмий хүртэл
тэнгэрийн аура, зөвт байдлаар бялхдаг.
Сэтгэл татам үнэр анхилан,
сэтгэл татам үнэр анхилан гардаг.
Хаанчлалын ирээдүй үнэхээр үзэсгэлэнтэй.
Хаанчлалын Хаан бол ялагч.
Зулайнаас өлмий хүртлээ мах цусны ул мөргүй,
Тэр бүхэлдээ ариун. Тэр бүхэлдээ ариун.
Тэр бүхэлдээ ариун.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment