Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

8/17/2019

Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан


  (Эхлэл 9:11-13) Бүх махан бие үерийн усанд таслагдаж, үерийн ус дэлхийг устгаж чадахгүй гэж Би та нартай гэрээ байгуулах болно. Бурхан, “Энэ бол Миний та нар болон та нартай хамт байгаа амьд биетэн болгонтой хийх мөнхийн гэрээний тэмдэг юм” хэмээгээд: “Би үүлэнд солонгоо тогтоосон нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.

Тэр бүх зүйлийг бүтээсний дараа Бүтээгчийн эрх мэдэл батлагдаж, Солонгон гэрээнд ахин нэгэнтээ харагдсан юм

  Бүтээгчийн эрх мэдэл нь бүх бүтээлийн дунд хэзээд харагдаж, үзэгдсэн ба Тэр бүх зүйлийн хувь заяаг захираад зогсохгүй мөн Өөрийн гараар бүтээсэн онцгой бүтээл буюу өөр өөр амийн бүтцийг эзэмшиж, өөр өөр амийн хэлбэртэйгээр оршдог хүн төрөлхтнийг захирдаг юм. Бүх зүйлийг бүтээснийхээ дараа Бүтээгч Өөрийн эрх мэдэл, хүч чадлыг илэрхийлэхээ зогсоогоогүй; Түүний хувьд бүх зүйлийн болон бүхий л хүн төрөлхтний хувь заяаг захирч байсан эрх мэдэл нь хүн төрөлхтөн Түүний гараас төрөнгүүт л үнэхээр албан ёсоор эхэлсэн. Тэр хүн төрөлхтнийг удирдаж, хүн төрөлхтнийг захирахаар төлөвлөж байсан, Тэр хүн төрөлхтнийг аврахаар төлөвлөж, хүн төрөлхтнийг үнэхээр олж авч, бүх зүйлийг захирч чадах хүн төрөлхтнийг олж авахаар төлөвлөж байсан бөгөөд тийм хүн төрөлхтөн Түүний эрх мэдэл дор амьдарч, Түүнийг эрх мэдлийг мэдэж, Түүний эрх мэдлийг дуулгавартай дагадаг болгохоор Тэр төлөвлөж байсан юм. Тиймээс Бурхан Өөрийн үгийг ашиглан хүмүүсийн дунд Өөрийн эрх мэдлийг албан ёсоор илэрхийлж эхэлсэн бөгөөд Өөрийн үгийг биелүүлэхийн тулд Өөрийн эрх мэдлийг ашиглаж эхэлсэн. Мэдээж, энэ үйл явцын туршид Бурханы эрх мэдэл бүхий л газарт харагдаж байсан; Би ердөө л зарим нэгэн тодорхой, бүхний мэдэх жишээг сонгосон ба эдгээрээс та нар Бурханы давтагдашгүй байдлыг ойлгож мэдэж, Бурханы цорын ганц эрх мэдлийг ойлгож, мэдэж болох юм.

  Эхлэл 9:11-13 ишлэл болон Бурханы дэлхийг бүтээсэн тухай тэмдэглэсэн дээрх ишлэлүүдийн хооронд төстэй тал байдаг боловч мөн ялгаатай байдал байдаг. Төстэй байдал нь юу вэ? Төстэй байдал нь, Өөрийн төлөвлөсөн зүйлээ хийхийн тулд Бурхан үгийг ашигладагт орших ба ялгаатай тал нь энэ ишлэл бол Бурханы хүнтэй ярилцсан яриа бөгөөд үүгээр Тэр хүнтэй гэрээ байгуулж, гэрээнд агуулагдаж байгаа зүйлийн тухай хүнд хэлсэн юм. Тэр хүнтэй ярилцахдаа Бурханы эрх мэдлийг хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх Бурханы үг нь Өөрийн бүтээхээр төлөвлөсөн бүтээлүүддээ өгсөн заавар, тушаал байсан. Гэхдээ одоо Бурханы үгийг сонсох хүн байсан учраас Түүний үг нь хүнтэй ярилцах яриа мөн хүнд өгсөн сануулга, сэрэмжлүүлэг байсан, цаашлаад энэ нь Түүний эрх мэдлийг туулсан бүх зүйлд дамжуулсан тушаал байсан.

  Энэ ишлэлд Бурханы ямар үйлдэл тэмдэглэгдсэн бэ? Энэ нь, дэлхийг үерээр сүйрүүлсний дараа Бурханы хүнтэй байгуулсан гэрээг тэмдэглэсэн ба Бурхан энэ дэлхийд цаашид дахин тийм сүйрэл авчрахгүй гэдгийг хүнд хэлдэг бөгөөд Бурхан үүний тэмдгийг бүтээсэн–энэ тэмдэг нь юу байсан бэ? Сударт “Би үүлэнд солонгоо тогтоосон нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэсэн байдаг. Эдгээр нь хүн төрөлхтөнд хэлсэн Бүтээгчийн анхдагч үг юм. Тэр эдгээр үгийг хэлмэгц хүний нүдний өмнө солонго бий болсон ба энэ нь өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Бүх хүн тийм солонгыг харсан ба түүнийг харах үедээ чи энэ нь хэрхэн гарч ирдгийг мэдэх үү? Шинжлэх ухаан үүнийг баталж эсвэл үүний эх үүсвэрийг тогтоож эсвэл үүний хаана байдгийг тодорхойлох чадваргүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, энэ нь хүнээр хийгдээгүй мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь Өөрийн үгээ хэлсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг баримтлахын тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан нь Бүтээгчийн хувьд ч эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч хувиршгүйгээр үүрд мөнх үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл гэж хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл болоод хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Өөрийн үгийг ашиглан Бурханы хийсэн өөр нэгэн үйл хэрэг байсан бөгөөд үгийг ашиглан Бурханы хүнтэй байгуулсан гэрээний тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм байдлаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелэгдсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба өнөөдөр Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харсаар байгаа. Бурханы хэлсэн тэдгээр үгийн улмаас энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөхгүйгээр үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. “Бурхан Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үгс энд тодорхой илрэн гарсан бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Тийм тэмдэг, шинж чанарыг ямар ч бүтээгдсэн зүйлс эзэмшдэггүй эсвэл энэ нь тэднээс харагддаггүй, мөн бүтээгдээгүй ямар ч зүйлсээс энэ нь харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харьяалагддаг ба зөвхөн Бурханы эзэмшдэг ялгамж чанар болон мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгаатай болгодог. Үүний зэрэгцээ энэ нь мөн, Бурханаас Өөрөөс нь өөр бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахгүй шинж чанар, тэмдэг юм.

  Бурхан Өөрийн гэрээг хүнтэй байгуулсан нь асар чухал үйл хэрэг буюу хүнтэй ярилцаж, хүнд Өөрийн хүслийг хэлэхийн тулд Түүний ашиглахаар төлөвлөсөн зүйл байсан бөгөөд хүнтэй гэрээ байгуулахын тулд онцгой тэмдгийг ашиглан, өвөрмөц арга барилыг хэрэглэсэн ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байсан юм. Иймээс энэхүү гэрээг байгуулсан явдал нь агуу үйл явдал байсан уу? Энэ нь хэр агуу байсан бэ? Энэ гэрээний яг юу онцгой байсан нь энэ юм: Энэ нь хоёр хүний эсвэл хоёр бүлгийн эсвэл хоёр улсын хооронд хийгдсэн гэрээ биш харин Бүтээгч болон бүх хүн төрөлхтний хооронд хийгдсэн гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг устгах хүртэл энэ нь хүчинтэй хэвээр байх болно. Энэ гэрээг гүйцэтгэгч нь Бүтээгч, үүнийг мөрдөгч тал нь мөн Бүтээгч юм. Товчхондоо бол хүн төрөлхтөнтэй байгуулагдсан солонгон гэрээ нь бүхэлдээ Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу биелж хэрэгжсэн бөгөөд өнөөдрийг хүртэл мөрдөгдсөөр ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ухаарч, нүдээр үзэж, магтан алдаршуулахаас өөр юу хийж чадах вэ? Учир нь өөр хэн ч биш зөвхөн цорын ганц Бурхан л тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Солонго ахин дахин харагдах нь Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын гэрээг хүн төрөлхтөнд зарлаж, тэдний анхаарлыг татдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээ тогтмол харагдах үед хүн төрөлхтөнд харагддаг зүйл нь солонго эсвэл гэрээ өөрөө ч биш харин Бүтээгчийн хувиршгүй эрх мэдэл юм. Дахин дахин солонго гарч ирэх нь нуугдмал газар байдаг Бүтээгчийн асар том, гайхалтай үйл хэргийг харуулдаг бөгөөд үүний зэрэгцээ энэ нь хэзээ ч бөхөхгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн амин чухал тусгал билээ. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг талын илэрхийлэл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс

No comments:

Post a Comment