Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

6/01/2019

“Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” киноны клип (2)


  Эзэн Есүс, “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18: 3) гэж хэлсэн. Христэд итгэгч Чэн Нуо үнэнч хүн байхаар эрж хайхаа хэзээ ч больдоггүй. Бурханы ажлыг хэдэн жил туулсны дараа худлаа ярих нь багасаж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол чуулганы төлөө ажиллаж, зовж, өөрийгөө зарлагадаж байлаа. Тэрээр өөрийгөө Бурханы хүсэлд нийцдэг үнэнч хүн гэж бодно. Харин нөхөр нь золгүй ослоос болж ноцтой бэртэхэд Бурханы талаарх буруу ойлголт, гомдол түүний зүрх сэтгэлд ихсэж эхэлсэн бөгөөд үүргээ биелүүлэх хүсэлгүй болжээ. Бурхан өөрийг нь туршиж, илчилснээр дамжуулан Чэн Нуо Бурханы үгийг уншиж, өөрийгөө эргэцүүлэв. Итгэгч болсноосоо хойш худал ярих нь багассан хэдий ч зальжин байдал, ов мэх зүрх сэтгэл дотор нь байсаар байсан бөгөөд өөрийгөө Бурханы төлөө зарлагадах нь Бурхантай наймаа хийж, ерөөл, шагнал эрж хайж байсан хэрэг байжээ гэдгийг тэр харна; түүний аминчхан, зальжин сатанлаг зан чанар гүн үндэслэсэн хэвээр байсан ба тэрээр Бурханд таалагдах үнэнч хүн биш байлаа. Үнэнийг эрж хайснаар дамжуулан хожим нь тэр зальжин уг чанараа ойлгосон бөгөөд үнэнч хүн, мөн Бурханы хаанчлалын ард болох замыг олдог...

No comments:

Post a Comment