Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

6/04/2019

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар“Цор ганц Бурхан Өөрөө III” Эшлэл 4


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханы эрх мэдэл нь орчин нөхцөлийг үл харгалзан оршдог; бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй ба энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай болон газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирахгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх нь, мөн үүнд захирагдаж чадах эсэх нь хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит үнэнийг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг захирч л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэхгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс шалтгаалахгүй бөгөөд хүний шилэлт, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Хэрвээ тэнгэр, газар үгүй болох байсан бол Түүний эрх мэдэл хэзээ ч алга болохгүй байх байсан, учир нь Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд Тэр цор ганц эрх мэдлийг эзэмшдэг, мөн Түүний эрх мэдэл нь хүмүүс, үйл явдал, эд зүйлсээр юм уу орон зай, газар зүйн байршлаар хязгаарлагдаж, хашигддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг хэзээний л хэвээр үргэлжлүүлдэг; үргэлж хийж байсныхаа адилаар Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, бүх зүйлийг хангаж, бүх зүйлийг зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс эхлээд энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн юм!”

No comments:

Post a Comment