Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

3/30/2019

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”Нэгдүгээр хэсэг



        Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүн төрөлхтнийг удирдах, хүнийг аврах энэ явдлыг Бурхан юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн сэтгэлээр хийдэггүй, мөн зөвхөн Өөрийн үгээр хийдэггүй ба Тэр ялангуяа үүнийг санаандгүй хийдэггүй—Тэр эдгээр бүх зүйлийг төлөвлөгөөтэйгээр, зорилготойгоор, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан ба хүний аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, хүн хэчнээн сул дорой байх нь эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал хэр гүнзгий байх нь хамаагүй үүний юу ч Бурханы хувьд хэцүү биш юм. Бурхан Өөрийгөө завгүй байлгаж, Өөрийн уйгагүй хичээл чармайлтыг зарцуулж, Өөрийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ажлыг удирдаж байдаг. Тэр мөн бүх зүйлийг зохицуулж, бүх хүмүүсийг болон Өөрийн гүйцээхийг хүсэж байгаа ажлаа захирдаг—эдгээрийн аль нь ч өмнө нь хийгдэж байгаагүй. Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг аварч, удирдах энэхүү томоохон төсөлд өндөр төлөөс төлсөн анхны тохиолдол байсан юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Тэр Өөрийн шаргуу ажлыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдал болоод Өөрийн зан чанарын бүх талыг хүмүүст бага багаар юу ч үлдээлгүйгээр илэрхийлж байсан юм. Тэр энэ бүхнийг хүн төрөлхтөнд нууж хаах зүйлгүйгээр бага багаар илчилж, өмнө нь хэзээ ч хийж байгаагүйгээр эдгээр зүйлийг илчилж, илэрхийлж байсан. ”

No comments:

Post a Comment