Ариун Сүнсний үг | “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зам юм”
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханаас эмээж, муугаас зайлах болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогдсон байдаг ба тэдгээрийн хоорондох холбоо нь илэрхий юм. Хэрэв хүн муугаас зайлдаг байхыг хүсвэл эхлээд Бурханаас эмээх бодит айдастай байх ёстой; хэрэв хүн Бурханаас эмээх бодит айдсыг олж авахыг хүсвэл тэр эхлээд Бурханы талаар мэдлэгтэй байх ёстой; хэрэв хүн Бурханы талаар мэдлэгтэй байхыг хүсвэл тэр Бурханы үгийг мэдэрч туулж, Бурханы үгийн бодитой байдалд орж, Бурханы цээрлүүлэлт болон сахилга батыг, Түүний гэсгээлт шүүлтийг туулах ёстой; хэрвээ хүн Бурханы үгийг мэдрэхийг хүсвэл, тэр эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, хүмүүс, үйл явдал, бодисыг хамарсан бүх төрлийн орчны хэлбэрээр Бурханы үгийг мэдрэх боломж олгохыг Бурханаас гуйх ёстой; хэрвээ хүн Бурхантай болоод Бурханы үгтэй нүүр тулахыг хүсч байвал тэр эхлээд цайлган болоод үнэнч зүрх сэтгэл, үнэнийг хүлээн авах бэлэн байдал, зовлон бэрхшээлийг туулах хүсэл, муугаас зайлах шийдвэр, эр зориг болон жинхэнэ бүтээлийн зүйл болох хүсэл эрмэлзлийг эзэмших ёстой... Ийм байдлаар, алхам алхмаар урагш явснаар чи Бурхантай илүү ойртож, чиний зүрх илүү цэвэр ариун болж, чиний амьдрал болон амьд байхын үнэ цэнэ нь Бурханы талаарх чиний мэдлэгийн хамтаар улам их утга учиртай болж улам гэрэл гялбаатай болно. ”
No comments:
Post a Comment