Би дэлхий дээр Өөрийн дагалдагчаа болгохоор олон хүнийг хайсан. Тэдний дунд, тахилч, удирдагч байгаа, ард, хөвгүүд болон үйлчлэл үзүүлэгч хүмүүс бий. Би энэхүү ялгаралыг Надад хүмүүсийн үзүүлэх үнэнч байдлаар нь ялгадаг. Бүх хүмүүсийг төрөл төрлөөр нь ялгасны дараа, өөрөөр хэлбэл хүн бүрийн уг чанарыг тодорхой болгосны дараа, Би хүнийг төрөл төрлөөр нь дугаарлаж тэдний байх газар тавьснаар тэд хүн төрөлхтнийг аврах Миний зорилгыг ухаарах боломжтой. Дараа нь, Би аврах бүлгүүдийг дуудаж Миний гэрт ирэхийг хүсдэг, тэгээд Би тэднээс сүүлийн өдрүүдэд Миний ажлыг хүлээж авахыг санал болгодог. Энэ үед, Би хүмүүсийг төрлөөр нь ялгаад тэдний үйлдлүүдээс нь хамаарч шагнаж шийтгэдэг. Эдгээр нь Миний ажлын алхам юм.
Би дэлхий дээр амьдарч тэдний дунд амьдардаг. Бүхий л хүн Миний ажлыг мэдэрч Миний үгсийг харж байгаа бөгөөд Би Өөрийн дагалдагч бүрдээ бүхий л үнэнийг өгүүлснээр тиймээс тэд Надаас амь авч Намайг дагах замтай болдог. Би бол Бурхан, амь олгогч. Миний олон жилийн ажлын турш, хүмүүс маш их зүйл хүлээн авч, өөрийн маш их зүйлээ орхисон, хэдий ч Би одоог хүртэл хүмүүс Надад үнэн итгэдэг гэж боддоггүй. Хүн нүүрэн дээрээ Намайг Бурхан хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Миний хэлсэн үнэнтэй санал нийлэхгүйн дээр Миний тэднээс шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүн зөвхөн Бурхан оршин байгааг хүлээн зөвшөөрдөг, гэвч үнэн хэмээн хүлээн зөвшөөрдөггүй; хүн зөвхөн Бурхан байгааг хүлээн зөвшөөрдөг ч, амийг хүлээн зөвшөөрдөггүй; хүн Бурханы нэрийг хүлээн зөвшөөрдөг гэвч Түүний мөн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний халуун сэтгэлд нь Би жигшдэг, учир нь хүн зөвхөн чихэндээ таалагдсан үгсийг ашиглаж Намайг мэхэлнэ, хэн ч жинхэнэ зүрхээрээ Намайг шүтдэггүй. Та нарын үгс могойн уруу таталтыг тээдэг. Та нарын үг хэт ихэрхүү, тэргүүн тэнгэрэлч хэлсэн мэт байдаг. Мөн, та нарын үйлдлүүд тамтаг болсон, та нарын хэрээс хэтэрсэн, шуналтай хүсэл сонсоход төвөгтэй. Та бүхэн Миний гэрт цагаан эрвээхэй болсон ба Миний жигшин зэвүүцэх зүйл болсон. Та бүхэн үнэнд хайртай биш, зөвхөн ерөөлд дуртай, диваажинд л очих сонирхолтой ба Христийг Өөрийн хүчээ дэлхий дээр харуулах үед л баясдаг. Бурхан юу вэ гэдгийг ерөөсөө мэддэггүй та нар шиг ялзарсан хүмүүс Бурханыг хэрхэн дагаж чадах билээ гэж бодож үзсэн үү? Та нар яаж диваажинд очих вэ? Хэрхэн урьд өмнө үзэж байгаагүй гайхамшигт гоо үзэсгэлэнг үзэх зохилтой болох вэ? Та нарын ам хуурмаг болон бузар зүйлс, урвалт болон омогтой үгсээр дүүрэн. Та нар хэзээ ч Надтай үнэн сэтгэлийн болон ариун үгсээр ярьж, мөн Миний үгсэнд дадлагажих болоод Надад дуулгавартай байх үгсийг ярьж байгаагүй. Энэ ямар итгэл бэ? Та нарын зүрх шунал болон эд баялагаар дүүрч; та нарын бодол материаллаг зүйлсээр дүүрсэн. Өдөр болгон, та нар Надаас юу авах талаар, Надаас хэр их хэмжээний эд баялаг хэр их материаллаг зүйлс авснаа тооцдог. Өдөр болгон, та нар өөрсөд дээрээ илүү их ерөөл хүртэж тиймээс илүү их эдлэх зүйлсийг авах боломжтой талаар хүлээдэг. Энэ нь та нарын бүхий л бодолд Би эсвэл Надаас ирэх үнэний талаар биш, харин та нарын нөхөр, (эхнэр) хүү, охин, эсвэл юу идэх болон өмсөх, юуг илүү таалж илүү жаргалтай байх талаар боддог. Та нар гэдсээ дүүргэсэн үед, мөн цогцсоос жоохон л илүү биш гэж үү? Та нар өөрсдийн хэлбэрийг маш ихээр гоёсон ч, та нар амьгүй цогцостой адил биш гэж үү? Та нар өөрсдийн гэдсийг л бодож буурал үс гартал хүнд ажил хийдэг ч та нар Миний ажлын төлөө нэг ширхэг үсээ ч зольдоггүй. Та нар өөрсдийн махан биеийн төлөө, өөрсдийн хүү болон охидуудын төлөө аялж, ажиллаж, тархиа гашилгадаг ч хэзээ ч Миний зүрх болон бодлын талаар бодож, хэн ч санаа зовдоггүй. Та нар Надаас юу авахыг хүсэж байна?
Би хэзээ ч Өөрийн ажилдаа яардаггүй. Хүн Намайг яаж ч дагасан, Би Өөрийн ажлыг Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийдэг. Тиймээс, та нар Миний эсрэг хичнээн эсэргүүцсэн ч Миний ажил зогсохгүй ба Би Өөрийн хүссэн үгсийг ярьсаар байх болно. Би Өөрийн гэртээ Миний үгсийг сонсохыг урьдаас төлөвлөсөн хүмүүсийг дуудаж, Миний үгсийг дагах болон хүсдэг тэднийг Өөрийн сэнтийн өмнө авчирдаг. Миний үгээс урвадаг, Намайг дагахгүй болон удирдуулахгүй болон Намайг ил тодоор эсэргүүцдэг хүмүүсийг цааш нь тавьж эцсийн шийтгэлийг амсуулахаар хүлээлгэдэг. Бүхий л хүмүүс муу нэгний дор ялзран амьдардаг, Намайг дагадаг хүмүүсийн ихэнх нь үнэнийг хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс жинхэнэ зүрхээр эсвэл үнэнээр шүтдэггүй, гэвч тэд ялзрал, тэрслүүгээр, хуурамч аргаар Миний итгэлийг олж авахыг оролддог. Ийм учраас “Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн” гэж Би хэлсэн. Дуудагдсан бүхий л хүмүүс маш ихээр ялзарч нэг эрин үед амьдардаг, гэвч сонгогдсон хүмүүс нь үнэнд итгэж үнэнийг хүлээн зөвшөөрч үнэнийг хэрэгжүүлдэг. Эдгээр хүмүүс нэг бүхэл хэсгийн жижигхэн хэсэг нь ба эдгээр хүмүүсээс Би илүү их алдар хүндийг хүлээн авдаг. Эдгээр үгсээр хэмжигдэж, та сонгогдсон хүмүүсийн дунд байгаа эсэхээ мэдэх үү? Та нарын төгсгөл ямар байх вэ?
Би аль хэдийн Намайг дагадаг маш олон хүн байдаг гэж хэлсэн, гэвч Намайг жинхэнэ зүрхээрээ хайрладаг хүмүүс цөөхөн. Магадгүй зарим нь “Хэрэв би Таныг хайрлаагүй байсан бол ийм их зүйлийг золиослох байсан гэж үү?” гэж хэлнэ. Би Танд хайргүй байсан бол Таныг дагах уу? Танд үнэндээ маш олон шалтгаан байгаа. Таны хайр, үнэндээ, маш сайхан, гэвч таны Намайг хайрлах мөн чанар нь юу вэ? “Хайр” гэдэг зүйл, ямар нэг дутагдалгүйгээр цэвэр сэтгэл хөдлөл ба энд зүрхээрээ хайрлаж, мэдэрч, боддохыг хэлдэг. Хайранд болзол, завсардал, орон зай байхгүй. Хайранд сэжиглэлт, луйвар, заль мэх байхгүй. Хайранд ямар ч орон зай болон ариун бус зүйл байхгүй. Хэрэв чи хайрладаг л бол мэхлэх, гомдлох, урвах, эсэргүүцэх эсвэл ямар нэг хэмжээгээр ямар нэг зүйл авах боломжгүй. Хэрэв чи хайрладаг бол Надтай нийцэхийн тулд баяртайгаар золиос гаргаж, зовлонг хатуужин давдаг. Чи Миний төлөө бүхнээ орхих болно: чиний гэр бүл, чиний ирээдүй, чиний залуу нас, гэрлэлт. Эс бөгөөс, чиний хайр нь хайр биш, харин заль мэх болон урвалтаас өөр юу ч биш байх болно! Чиний хайр ямар төрлийнх вэ? Жинхэнэ хайр мөн үү? Худал уу? Хэр их зүйлсээс чи татгалзсан бэ? Хэр их зүйлсийг чи золиослосон бэ? Би чамаас хэр хэмжээний хайр авсан бэ? Чи мэдэх үү? Та нарын зүрх муу зүйл, урвалт, заль мэхээр дүүрэн. Та нарын хайр хэр их ариун бус вэ? Та нар Миний төлөө хангалттай зүйлсээ орхисон хэмээн итгэж байгаа; та нар Миний төлөө өгсөн хайраа хангалттай хэмээн итгэж байгаа, гэвч та нарын үгс болон үйлдлүүд яагаад үргэлж эсэргүүцэл болон мэхлэлт тээнэ вэ? Та нар Намайг дагадаг ч Миний үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг гэхдээ Намайг голдог. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг, гэтэл Надад итгэдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг, гэтэл Миний оршиж байгааг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг, гэтэл та нар Надтай ялгамж чанараар минь харьцдаггүй, алхам тутамдаа Надад хүндрэл учруулдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг, гэтэл та нар Намайг тэнэг гэж бодон бүхий л аргаар хуурахыг оролддог. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Надад үйлчилдэг, гэтэл та нар Надаас айдаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар бүхий л зүйлд Надтай дайсагнадаг. Энэ бүгдийг хайр гэж үзэх үү? Та нар их зүйлийг золиослодог, энэ бол үнэн, гэтэл та нар Миний шаардсан зүйлсийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Болгоомжтой тооцоолох нь та нарын дотор Намайг хайрлах хайрыг багаар ч гэсэн үзүүлж чадахгүй. Энэ олон жилийн турш ажлын дараа ийм их үгсээр та нарыг хангасаны дараа, та нар хэр ихийг хүлээн авсан бэ? Үүнийг нарийн эргэцүүлэх чухалгүй гэж үү? Би та нарт сэрэмжлүүлж байна: Миний дуудсан нь бузартаагүй нэгэн биш, гэвч сонгосон нь Намайг жинхнээсээ хайрладаг нэгэн. Тиймээс, та нар өөрсдийн үгс болон үйлдлээ хянаж өөрсдийн бодол хүслийг сайн шалгаж хязгаарын шугамыг давахгүй байх хэрэгтэй. Төгсгөлийн үед, та нар өөрсдийн хайраа Надад өгөх ёстой ба эс бөгөөс Миний хилэн хэзээ ч та нараас зайлахгүй!
No comments:
Post a Comment