Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

8/05/2018

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм

      Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй ч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч илүү тэвчишгүй юм. Чи Христийг үхэшгүй мөнхийн мэргэн хүн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс үнэндээ Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Хүний зүгээс энэ нь буруу зүйл биш гэж үү? Одоо ч гэсэн та нарын итгэл, үнэнч байдал чинь Христийн дүр төрхийг харахад зохистой гэж та нар бодож байгаа, гэхдээ Би та нарыг бодитой барьцтай зүйлээр өөрсдийгөө зэвсэглээсэй гэж ятгах байна! Учир нь өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүсийн олонх нь бүтэлгүйтсэн; тэд бүгдээрээ фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын бүтэлгүйтлийн шалтгаан юу вэ? Чухамдаа энэ нь, та нарын үзэлд эрхэм дээд, хүндлүүштэй Бурхан байдагт оршино. Гэхдээ үнэн бол хүний хүссэнээр байдаггүй. Христ эрхэм дээд бишээр зогсохгүй харин ч Тэр нэн өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй жирийн л нэг хүн; Тэр тэнгэр лүү дээш одож чадахгүйгээс гадна, газар дээр ч чөлөөтэй хөдөлж чадахгүй. Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хийж, Түүнтэй хайхрамжгүй ярилцаж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Та нар аль хэдийн ирсэн Христийг энгийн хүн мэт үзэж, Түүний үгийг жирийн хүнийх шиг үздэг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй, харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан.”

No comments:

Post a Comment