Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм.”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment