Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг.
Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй. Нигүүлслийн эрин үеийн сүмүүдийг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй харин тэдгээрийг Эзэн Есүс Өөрөө байгуулсан ба тэдгээр нь Эзэн Есүсийн ажлын үр дүн байсан юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханаар ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын бүтээл юм. Бурханд ашиглагддаг хүмүүс нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдаж, хүний үүргийг гүйцэтгэдэг. Бурханы сонгосон хүмүүс нь хэдийгээр Бурханд ашиглагддаг хүнээр удирдуулж, услуулж, хангагддаг боловч Төгс Хүчит Бурханаас өөр хэнд ч итгэж дагадаггүй ба Бурханы үг, ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах бодит баримт. Бие махбодтой болсон Бурханы илрэлт болон ажлын улмаас бүх шашны бүлэглэл, урсгал дахь Эзэний олон үнэн итгэгчид эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс хэдийнээ ирж эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийснийг харсан бөгөөд тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталсан – үүний үр дүнд тэд эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хүлээн авсан. Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдсан бүх хүмүүс Түүний нэрэнд захирагдана. Tийм учраас Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгогдсон бүх хүмүүс Төгс Хүчит Бурханд залбирч, Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг. Хятад дахь сонгогдсон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулснаар Түүний зөвт зан чанарыг үнэлж эхэлсэн ба Түүний сүр жавхлан, уур хилэнг харсан, иймээс тэд Бурханы үгээр бүрэн байлдан дагуулагдаж Төгс Хүчит Бурханы өмнө хөсөр унасан бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагаж, хүлээн авахaд бэлэн байгаа. Тиймээс тэд Бурханы авралыг хүртсэн юм.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.
!doctype>
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment