Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/13/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Гучин тав дахь айлдварын тайлбар


      Одоо үед бүх хүмүүс ялгаатай түвшинд гэсгээлтийн байдалд орсон. Бурханы хэлснээр “Би хүмүүстэй мөр зэрэгцэн урагш явдаг.” Энэ нь туйлын үнэн боловч хүмүүс энэ явдлыг нэгд нэггүй ойлгож чадахгүй байсаар байгаа. Үүний үр дүнд тэдний хийсэн ажлын нэг хэсэг хэрэггүй байсан. Бурхан “Би тэдний сүнсний өндөрт нийцүүлэн тэднийг дэмжиж, хангадаг. Хүмүүс бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний гол дүр учраас ‘хүн төрөлхтний’ энэ дүрд байгаа хүмүүст Би илүү их удирдамжийг зориулдаг, ингэснээр тэд үүнийг үнэн сэтгэлээсээ, чадлынхаа хэрээр тоглоно.” “Гэсэн хэдий ч Би тэдний мөс чанарыг шууд шүүмжлэхээс татгалздаг; үүний оронд Би тэднийг тэвчээртэйгээр, системтэйгээр үргэлжлүүлэн залж чиглүүлдэг. Эцсийн эцэст хүмүүс сул дорой бөгөөд ямар ч ажлыг биелүүлэх чадваргүй” гэж хэлсэн. Бурханы сэтгэлгээ бол энэ: Хэдий Тэр энэ бүх хүмүүсийг устгаж таарсан ч гэсэн Түүний газар дээрх ажил Түүний анхдагч төлөвлөгөөний дагуу үргэлжилсээр байх болно. Бурхан хэрэггүй ажил хийж байгаа биш; Түүний хийдэг бүхэн нь сайн. Петрийн хэлснээр “Бурхан хүмүүсээр тоглоом мэт тоглож байсан ч гэсэн хүмүүс хэрхэн гомдоллож болох билээ? Тэдэнд ямар эрх байх юм бэ?” Энэ нь өнөөдөр Бурханы, хүн төрөлхтөнд биелүүлэхийг хүссэн зүйл биш гэж үү?[a] Хүмүүс үнэхээр ийм үзэл бодолтой байж чадах уу? Өнөөдрийн өндөр технологитой, орчин үеийн эриний “Петрүүдийг” чадахгүй байхад яагаад хоёр мянган жилийн өмнөх Петр ийм зүйлийг хэлэх чадвартай байсан бэ? Би түүх урагшилж эсвэл ухарч байна уу гэдгийг хэлж чадахгүй. Шинжлэх ухаан урагшаа алхсан уу эсвэл хойшоо алхсан уу гэдэг нь одоог хүртэл хэний ч хариулж чадаагүй асуулт юм. Хүн төрөлхтөн дээр Бурханы хийсэн бүхэн нь тэднийг эерэг болгож, аминд өсөх боломжийг тэдэнд олгох явдал байсан юм. Хүмүүс үүнийг ухан ойлгож чадахгүй юу? Чамайг сөрөг байхад хүргэж байгаа бүхэн нь чиний сул тал байдаг; энэ нь Сатаны дайралтанд нээлттэй байдаг эмзэг байдлын амин чухал цэг юм. Чи үүнийг ойлгов уу? Яагаад Бурхан ийм байдлаар ярьсан бэ? “Би тэдгээрийг үнэн зүрхнээсээ, чин сэтгэлээсээ гуйж байна. Тэд Миний гуйсан зүйлийг үнэхээр хийж чадахгүй гэж үү?” Эдгээр үгс нь юу гэсэн утгатай вэ? Яагаад Бурхан энэ асуултыг асуусан бэ? Хүн төрөлхтний хэтэрхий олон сөрөг тал байдаг гэдгийг энэ нь харуулдаг бөгөөд хүмүүсийг бүдрүүлэхэд ердөө ганцхан сөрөг хүчин зүйл л хангалттай юм. Өөрийн сөрөг арга замаараа үргэлжлүүлэх нь чамд юуг авчрахыг чи ч бас харж, ойлгосон нь дээр. Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтнийг төгс болгоход чиглэдэг. Үүнд өөр нэмэлт тайлбар шаардлагатай юу? Би тэгж бодохгүй байна! Хүмүүс Сатанд эзэмдүүлсэн гэж хэлж болох боловч хүмүүс сөрөг байдалд эзэмдүүлсэн гэж хэлэх нь хамаагүй дээр байх болно. Энэ нь хүмүүсийн өөрсдийгөө илэрхийлдэг арга зам; энэ нь тэдний махан биеий дайвар юм. Тиймээс тэд бүгд өөрийн мэдэлгүйгээр сөрөг байдалд мөн үүний зэрэгцээ гэсгээлтэнд унасан. Энэ нь хүн төрөлхтний төлөө Бурханы бэлтгэсэн урхи бөгөөд энэ нь хүмүүс аливааг хамгийн сэтгэл гонсоймоор гэж үздэг цаг юм. Хүмүүс сөрөг байдалд оршдог учраас тэдний хувьд гэсгээлтээс зугтах нь хэцүү байдаг. Өнөө үед аливаа зүйлс яг ийм байгаа биш гэж үү? Гэхдээ хүмүүс Бурханы дараах үгийг хэрхэн үл ойшоож чадах билээ: “Одоо үед Сатан туйлын догширсон байгаа. Өөрийн хүч чадлыг илчлэхийн тулд Өөрийн ажлын гол хэсгийг гайхуулахад Би яагаад энэ боломжийг ашигладаггүй вэ?” Тэдэнд сануулахын тулд Намайг ямар нэгэн зүйл хэлмэгц чуулганы хүмүүс нэн даруй гэсгээлтэнд унадаг. Учир нь хоёр сарын Бурханы ажлын дараа хүмүүс дотроо ямар нэгэн чухал өөрчлөлтийг туулаагүй хэвээр байсан. Тэд зүгээр л өөрсдийн оюун санаагаараа Бурханы үгийг задлан шинжилдэг. Гэсэн хэдий ч бодит байдал дээр тэдний байдал огтхон ч өөрчлөгдөөгүй; тэд сөрөг хэвээрээ байгаа. Ийм байгаа тохиолдолд гэсгээлтийн цаг үе айсуй гэж Бурханыг дурдах үед хүмүүс нэн даруй энэлэн шаналж ийнхүү боддог:[b] “Би Бурханаар урьдчилан тодорхойлогдсон уу, үгүй юу гэдгээ мэдэхгүй, мөн Би энэ гэсгээлтийн дор бат зогсож чадах эсэхээ мэдэхгүй. Бурхан хүмүүсийг гэсгээхийн тулд ямар арга барил ашиглахыг мэдэхэд бүр ч илүү хэцүү.” Хүмүүс бүгд гэсгээлтээс айдаг боловч өөрчлөгдөх чадваргүй. Тэд зүгээр л чимээгүй зовж шаналдаг, гэхдээ тэд бас бат зогсож чадахгүй гэдгээсээ айдаг. Үгний энэхүү гэсгээлт болон тамлалт байхгүй байхад хүмүүс бүгд өөрийн мэдэлгүйгээр гэсгээлт рүү халтирсан. Тиймээс тэд бүгд бухимдуу, тогтворгүй байдаг. Үүнийг “юу тарина, түүнийгээ хураана” гэж нэрлэдэг, учир нь хүмүүс Бурханы ажлыг огтхон ч ойлгодоггүй. Үнэндээ Бурхан эдгээр хүмүүс дээр дахин цаашид үгээ гарздах дургүй байгаа; Бурхан жинхэнэ гэсгээлт биш харин тэдэнтэй харьцах өөр аргыг сонгосон мэт санагддаг. Энэ нь хүн дэгдээхийг барьж аваад энэ нь эм тахиа юу эсвэл азарган тахиа юу гэдгийг харахаар дээш нь өргөдөгтэй адил; энэ нь том асуудал мэт санагдахгүй байж болох боловч бяцхан дэгдээхий маш их айж, хүн түүнийг алаад махыг нь идэхээс айж буй мэтээр гараас нь мултрахын тулд тэмцэх болно, учир нь дэгдээхий өөрийнхөө талаар ямар ч мэдлэггүй байдаг. Хүн хэдхэн унц жинтэй дэгдээхийг хэрхэн алж идэх юм бэ? Тэр нь ямар ч утгагүй зүйл биш гэж үү? Энэ нь яг Бурханы ийнхүү хэлсэн шиг байдаг: “Тэгвэл яагаад хүмүүс Надаас байнга зайлсхийдэг юм бэ? Би тэдэнд, баригдмагцаа алагдах дэгдээхий шиг хандах учраас тэр үү?” Тиймээс хүний зовлон бүхэлдээ “амь бие хайргүй” зориулалт бөгөөд үүнийг ямар ч хэрэггүй төлөөс гэж хэлж болно. Өөрсдийгөө мэддэггүй учраас тэд айдаг; үүний үр дүнд тэд эрсдэл үүрч чаддаггүй. Энэ бол хүн төрөлхтний сул тал юм. Бурханы хэлсэн “Эцэст нь хүмүүст өөрсдийг нь мэдүүл. Энэ бол Миний эцсийн зорилго” хэмээх үг үеэ өнгөрөөсөн үү? Хэн өөрийгөө үнэхээр мэддэг вэ? Хэрвээ хүн өөрийгөө мэддэггүй бол юу тэдэнд гэсгээгдэх эрхийг өгдөг вэ? Жишээ нь хургыг аваад үз. Хэрвээ тэд хонь болж өсөөгүй байгаа бол тэднийг хэрхэн нядлах юм бэ? Жимслэдэггүй мод хүмүүсээр хэрхэн таашаагдах юм бэ? Хүн бүхэн “урьдчилан сэргийлэх тарилгад” хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тиймээс хүмүүс бүгд мацаг барих ажил хийж байгаа ба тэгээд өлсгөлөн байдаг. Энэ нь хүн юу тарина, түүнийгээ хураахын жишээ юм; тэд өөрсдийгөө сүйрүүлж байна. Бурхан харгис эсвэл хэрцгий догшин биш. Хэрвээ нэг өдөр хүмүүс гэнэт өөрсдийгөө мэдэж, Бурханы өмнө айсандаа дагжин чичирвэл Бурхан тэднийг гэсгээж эхэлнэ. Зөвхөн ийм байдлаар хүмүүс номхноор, сайн дураараа зовлон бэрхшээлийг тэврэн авах болно. Гэвч өнөөдрийн хувьд ямар вэ? Хүмүүс бүгд өөрсдийнхөө хүсэл зоригийн эсрэгээр гэсгээлтийг хүлээн авдаг ба хүүхдүүдээр хоол хийлгэж байгаа мэт байдаг. Тийм хүмүүст яаж тавгүй санагдахгүй байх юм бэ? Хүн бүхэн “За яахав! Нэгэнт би гэсгээгдэж байгаа болохоор толгойгоо бөхийн, буруугаа хүлээсэн нь дээр! Би юу хийж чадах юм бэ? Би уйлж байсан ч гэсэн би Бурханыг хангалуун байлгах ёстой, иймээс би юу хийж чадах юм бэ? Энэ замаар шууд алх гэж хэн надад хэлсэн юм бэ? За яахав! Би зүгээр л өөрийгөө азгүйд тооцох болно!” гэж боддог. Хүмүүс ингэж боддоггүй гэж үү?

       Бурханы хэлснээр, “Хүн бүхэн хүмүүжилтэй бөгөөд эсэргүүцэж зүрхлэх нэг ч хүн байхгүй. Бүгд Миний удирдамжийн дор байж, Миний тэдэнд даалгасан үүргийг биелүүлж байдаг.” Харваас ганц ч хүн сайн дураараа гэсгээлтийг хүлээн авдаггүй ба цаашлаад энэ нь Бурханаас ирсэн гэсгээлт юм, учир нь хүмүүс бүгд үймээн самуун, эмх замбараагүй байдлаас илүүтэйгээр зав чөлөөтэй амьдрахыг хүсдэг. Бурхан “Үхлээс айдаггүй хэн байна вэ? Хүмүүс үнэхээр өөрсдийгөө золиослоход бэлэн үү?” гэсэн. Энэ бол туйлын зөв; хүн бүхэн мэдээж уур эсвэл цөхрөлд автаагүй л бол үхэхээс айдаг. Энэ нь хүний мөн чанар бөгөөд энэ нь шийдэхэд хамгийн хэцүү зүйл. Өнөөдөр Бурхан яг энэ бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд ирсэн. Хүмүүс бүгд хүч чадалгүй, иймээс Бурхан тэдний ийм төрлийн өвчнийг эмчлэх нарийн мэргэжлийн эмнэлэг байгуулахаар тэдний дунд ирэхийн тулд илүү их чармайсан. Хүмүүс өөрсдийгөө энэхүү ээдрээтэй өвчнөөс чөлөөлж чадахгүй, ийм учраас тэд бүгд маш их сэтгэл түгшсэндээ амны үрэвсэлтэй болсон бөгөөд тэдний хэвлий томорсон. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний агуулдаг хийний хэмжээ өсөж, даралтыг ихэсгэдэг. Эцэстээ тэдний гэдэс хагарч, тэд бүгд үхнэ. Тиймээс хүн бүхэн үхсэн учраас тэр мөчид Бурхан хүний энэхүү ноцтой эмгэг хуучийг эмчилсэн. Энэ нь хүний нөхцөл байдлыг эдгээх явдал биш гэж үү? Бурхан энэ ажлыг хийхийн тулд зориуд ирсэн. Хүмүүс үхлээс дэндүү их айдаг учраас хүмүүстэй нэгэн адил ажил хэрэгт оролцохын тулд Бурхан Өөрөө ирсэн; тэдэнд маш бага эр зориг байдаг учраас Тэр тэдэнд үзүүлэн үзүүлснээр эхэлсэн. Энэхүү урьдны жишээг харсны дараа л хүн дуулгавартай байх дуртай болно. Энэ шалтгааны улмаас Бурхан “Хэн ч Миний ажлыг хэрэгжүүлж чадахгүй учраас Сатантай үхэх сэхэхээ үзэх тулалдаанд орохын тулд Би тулааны талбарт биечлэн хөл тавьсан юм” гэж хэлсэн. Энэ бол шийдвэрлэх тулаан, иймээс нэг бол загас үхнэ эсвэл тор урагдана.[c] Энэ бол гарцаагүй. Сүнс эцэстээ ялах учраас махан биед үхлийн бай байх ёстой. Та нар үүний далд утгыг ойлгож байна уу? Гэхдээ хэт мэдрэмтгий бүү бай. Магадгүй энэ өгүүлбэр энгийн эсвэл түвэгтэй байж болно. Ямартай ч хүмүүс үүнийг мөн л ухан ойлгож чадахгүй. Энэ нь ч гарцаагүй. Хүмүүс өөрсдийнхөө зовлонгийн дундаас Бурханы үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авч чадна; тэгвэл энэ нь тэдний сайн хувь заяа гэж хүн хэлж чадна. Гэсэн хэдий ч тэдний хувьд энэ нь азгүй хэрэг гэж бас хэлж болох юм. Би гэхдээ Бурханы цаад санаа бол эцсийн эцэст зөв гэдгийг хүн бүхэнд сануулахыг хүсэж байна – энэ нь үргэлж өөрсдийнхөө төлөө л төлөвлөгөө зохиож, зохицуулалт хийж байдаг хүмүүсийн цаад санаатай адилгүй. Та нар энэ тухай тодорхой мэдэж, эцэс төгсгөлгүй эргэцүүлэлд умбахгүй байх ёстой. Энэ нь яг хүний сул талууд биш гэж үү? Тэд бүгд ийм байдаг; Бурханыг тодорхой хэмжээнд хайрлахын оронд тэд өөрсдийгөө тодорхой хэмжээнд хайрладаг. Тэр бол хүнд атаархдаг Бурхан учраас Тэр үргэлж тэдэнд шаардлага тавьдаг. Хүмүүс өөрсдийгөө хэдийчинээ их хайрлана, Бурхан тэднээс Түүнийг хайрлахыг төдийчинээ их шаарддаг ба тэдэнд тавих Түүний шаардлагууд төдийчинээ их хатуу чанд болдог. Энэ нь Бурхан санаатайгаар хүмүүсээр тохуурхаж байгаа мэт байдаг. Хэрвээ хүмүүс үнэхээр Түүнийг хайрладаг бол Тэр үүнийг тоодоггүй мэт санагддаг. Үүний улмаас бодрол эргэцүүлэлд автахдаа хүмүүс бүгд толгойгоо маажиж, чихээ чимхдэг. Энэ нь Бурханы зан чанарын хүүрнэл, ердөө ганц хоёр зүйлийн товч сануулга юм. Энэ бол Бурханы хүсэл. Энэ нь Бурханы, хүмүүсээс мэдэхийг шаарддаг зүйл; энэ нь зайлшгүй шаардлагатай. Энэ бол хүмүүс та нараас чухал нээлт хийхийн тулд шаргуу ажиллаж, зарим нэг шинэ ахиц гаргах чадвартай байхыг шаарддаг шинэ үүрэг даалгавар юм. Та нар үүнийг ойлгов уу? Та нарт Би энэ сэдвээр дахиад цааш нь ярих хэрэгтэй юу?

      Өмнөх эринүүдийн тухайд Бурхан ингэж хэлсэн, “ганц ч хүн Надаар сонгогдоогүй; Өөрийн чимээгүй байдлаараа хүн бүхнийг үл хэрэгссэн. Учир нь өнгөрсөн үеийн хүмүүс нэгэн үзүүрт сүсэг бишрэлээр Надад үйлчлээгүй; тиймээс Би ч бас тэднийг онцгойлон хайрлаагүй. Тэд Сатаны ‘бэлэгнүүдийг’ авсан ба дараа нь эргээд тэдгээрийгээ Надад өгсөн; ингэснээр энэ нь Миний эсрэг доромжлол биш гэж үү?” Эдгээр үгсийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Бурханы хэлснээр: “Бүх авьяас билэг Сатанаас үүсдэг.” Өнгөрсөн үеийн элч болон эш үзүүлэгчид өөрсдийн ажлаа хийх зуураа өөрсдийн авьяас билэгтээ бүрэн дүүрэн итгэж найддаг байсан ба эрин үеүдийн туршид Бурхан Өөрийн ажлаа явуулахдаа тэдний авьяас билгийг ашигласан. Ийм учраас авьяас билэгтэй бүх хүмүүсийн үйлчлэл Сатанаас ирдэг гэж хэлдэг. Гэсэн хэдий ч Бурханы хэлдгээр [d] Өөрийн мэргэн ухааны улмаас “Би Сатаны ов мэхийг Өөрийн товойлгогч болгон ашигладаг.” Тиймээс Бурхан авьяас билэгтэй хүмүүсийн үйлчлэлийг Сатаны бэлэг гэж нэрлэсэн. Тэдгээр нь Сатанд харьяалагддаг учраас Бурхан тэдгээрийг доромжлол гэж нэрлэдэг. Энэ нь хүмүүсийн эсрэг ор үндэсгүй буруушаалт биш; энэ нь сайтар үндэслэлтэй, зохистой тайлбар юм. Энэ шалтгааны улмаас Тэр “Би Өөрийн зэвүүцлийг илчлээгүй; оронд нь Би эдгээр ‘бэлгийг’ Өөрийн удирдлагад ашиглагдах эд материалуудад нэмснээр тэдний арга мэхийг Өөртөө ашигтайгаар эргүүлэхээр оролдсон. Хожим тэднийг машин боловсруулсаны дараа Би үүссэн бүх хог хаягдлыг чандарлах байсан” гэсэн. Бурханы ажлын талаарх маш гайхалтай зүйл нь энэ юм. Энэ зүйл нь хүний үзэлтэй хамгийн бага нийцдэг, учир нь хаан болон хаанчилдаг хүмүүс нь авьяас билэгтэй хүмүүс биш, тэд бол Бурханы хайрладаг авьяас билэггүй хүмүүс юм гэж хэн ч бодохгүй. Витнес Ли болон Ватчман Нигийн санаа бодол буюу найдвар нь бүгд үнс нурам болсон ба – өнөө үеийн авьяас билэг агуулсан хүмүүс ч ялгаагүй гэдгийг харж болно. Одоо Бурхан энэ ажлыг эхэлчихсэн бөгөөд Түүний ажилд товойлгогч болон үйлчилдэг хүмүүс дэх Ариун Сүнсний ажлыг бүгдийг нь Тэр аажмаар буцаан авч байгаа. Бурханы ажил бүрмөсөн дуусах үед эдгээр хүмүүс бүгд өөрсдийн анхдагч байрандаа буцан очих болно. Гэсэн хэдий ч Миний хэлсэн зүйлээс болж болчимгүй аашлахгүй байхыг Би хүмүүсээс шаарддаг. Та нар Бурханы ажлын алхмуудыг даган, үүнд саад болохоос зайлсхийхийн тулд хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх ёстой. Та нар энэ зүйлийг ойлгов уу? Учир нь энэ бол Бурханы ажлын алхам бөгөөд арга барил билээ. Бурхан эдгээр “бэлэгнүүдийг” “бэлэн бүтээгдэхүүн” болгон “боловсруулах” үед Түүний бүх санаа зорилго нь илэрхий болох ба Түүний төлөө үйлчлэл үзүүлдэг бэлэгнүүд бүгд таягдагдах болно; гэсэн хэдий боловч Бурханы таашаах зүйл нь бэлэн бүтээгдэхүүн юм. Та нар үүнийг ойлгосон уу? Бурханы хүсдэг зүйл бол хүмүүсийн өргөн барьсан элбэг дэлбэг бэлэгнүүд биш харин бэлэн бүтээгдэхүүн. Хүн бүхэн өөрсдийн тасалбарын дугаарын дагуу суудлаа эзэлсэн үед л өөрөөр хэлбэл Бурхан Өөрийн анхдагч байр сууриндаа эргэн очиж, диавол ч гэсэн өөрийн суудалдаа суусан үед, мөн тэнгэрэлчүүд ч ялгаагүй тэгсэн үед – зөвхөн тэр үед л Бурханы нүүр царайн дээр баярын инээмсэглэл харагдах болно, учир нь Түүний цаад санаа ханаж, Түүний зорилго биелсэн. Бурханы цаад санаа хүмүүст илэн далангүй илчлэгдсэн байх ба дахин хэзээ ч тэдгээрийг хүмүүсээр дамжуулахгүй учраас Бурхан цаашид “диаволоос” “тусламж” хүсэхгүй. Тэр үед тэдний махан бие нь сүнстэй нь нэг болох болно. Энэ бол Бурханы хүмүүст илчилдэг зүйл; энэ нь сүнс, оюун санаа болон бие махбодын эцсийн хүрэх газар юм. Энэ нь “хүн төрөлхтний” тухай анхдагч үзэл санааны дүгнэлт билээ. Үүнийг дэлгэрэнгүй судалж шинжлэх хэрэггүй; энэ талаар ганц хоёр зүйлийг мэдэхэд л хангалттай. Та нар ойлгов уу?

Тайлбар:

a. Анхдагч эх бичвэрт “Энэ нь өнөөдөр Бурханы хүн төрөлхтөнд биелүүлдэг зүйл биш гэж үү?” гэж байдаг.

b. Анхдагч эх бичвэрт “ийнхүү боддог” гэдгийг орхигдуулсан.

c. Нэг бол загас үхнэ, эсвэл тор урагдана: “үхэх сэхэхээ үзэх тэмцэл” хэмээх Хятадын хэлц үг.

d. Анхдагч эх бичвэрт “Бурханы хэлдгээр” гэдгийг орхигдуулсан.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
 Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment