Өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэ гэж та нарт хэлсэн, та нарын төлөө юу ч зохицуулагдсан байсан хамаагүй, энэ бүгд Бурханы өөрийн гараар зохион байгуулагдсан ба, та нарын чин сэтгэлийн залбирал юм уу гуйлт хэрэггүй – тэдгээр нь нэмэргүй. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлын хувьд, та нарт тулгараад байгаа практик асуудлууд нь та нарт төсөөлөхийн аргагүй байгаа. Хэрвээ та нар зүгээр л Бурханы зохицуулалтыг хүлээвэл, та нарын ахиц дэвшил маш удаан байх болно, мөн үүнийг хэрхэн мэдрэхээ мэдэхгүй байгаа хүмүүсийн хувьд ихээхэн идэвхгүй байдалтай байх болно. Тиймээс, хэрвээ та нар эдгээр зүйлсийг бүхэлд нь ойлгох боломжгүй байгаа бол, та нар мэдрэхдээ хуудууралтай болно. Хэрвээ та нарт бодит байдал биш зөвхөн үг л байх юм бол, энэ нь андуурлын тэмдэг биш гэж үү? Та нарт, энэ бүлэг хүмүүст, маш их андуурал байгаа нь харагдаж байна. Өнөөдөр, та нар “зүтгэгч” гэх мэтийн сорилтыг даван гарч чадахгүй эсвэл Бурханы үгтэй холбоотой бусад цэвэршүүлэлтийг төсөөлж, давж гарч чадахгүй байна. Та нараас хэрэгжүүлэхийг шаардаж байгаа зүйлийн ихэнх нь даган мөрдөхийг та нараас шаарддаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг чанд баримтлах ёстой байдаг. Энэ нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл ба тэдний биелүүлэх ёстой зүйл юм. Ариун Сүнсээр хийгдэх ёстой зүйлийг Ариун Сүнсээр хийлгэ; хүн энд юу ч хийх хэрэггүй. Хүн өөрийн хийх ёстой юмаа л тууштай баримтлах хэрэгтэй ба энэ нь Ариун Сүнстэй ямар ч холбоогүй. Энэ нь зөвхөн хүнээр хийгдэх ёстой зүйлээс өөр юу ч биш ба үүнийг тушаалтай адил үзэж, Хуучин Гэрээний үед хуулийг дагадаг байсантай яг адилаар даган мөрдөх ёстой. Хэдийгээр одоо үе нь Хуулийн Эрин Үе биш боловч, Хуулийн Эрин Үеийнхтэй адил төрлийн үгс зөндөө байгаа бөгөөд тэдгээрийг даган мөрдөх ёстой ба Ариун Сүнс хүрвэл тэдгээр нь биелэгдэнэ гэж найдсанаар л тэдгээр зүйлс биелэгдэхгүй харин энэ нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм. Жишээлбэл: Та нар бодтой Бурханы ажлыг шүүх ёсгүй. Та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй. Бурханы өмнө, та нар өөрсдийн байр сууриа хадгалах ёстой ба өөгшүүлж болохгүй. Та нар ярьж хэлэхдээ хэмжээ донжоотой байх ёстой ба та нарын үг ба үйлдэл чинь Бурханаар гэрчлэгдсэн хүний зохицуулалтыг дагах ёстой. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Та нар Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй. Та нар Бурханы ярианы хэв маяг ба зорилгыг хуурамчаар дуурайх ёсгүй. Гадаад талаараа, та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг илт эсэргүүцэх ямар ч зүйлийг хийх ёсгүй. Энэ болон өөр илүү олон зүйл нь хүн бүхний даган мөрдөх ёстой зүйл юм. Эрин үе бүрд, Бурхан хуультай төстэй олон дүрэм журмуудыг тогтоосон ба эдгээрийг хүн даган мөрдөх ёстой байдаг. Үүгээр дамжуулан, Тэрээр хүний зан чанарыг хязгаарлан барьж, түүний чин сэтгэлийг илрүүлдэг. Жишээ нь, Хуучин Гэрээний Үеийн “Өөрийн эцэг эхээ хүндэл” гэдэг үгийг аваад үз. Эдгээр үгс нь өнөөдөр хэрэглэгдэхгүй; тэр үед, эдгээр үг нь ердөө хүний гадаад талын зарим зан чанарыг хазаарлаж байсан, тэдгээр нь хүний Бурханд итгэх итгэлийн чин үнэнчийг харуулахын тулд ашиглагдаж байсан ба Бурханд итгэж байсан хүмүүсийн тэмдэг байсан. Хэдийгээр одоо Хаанчлалын Эрин Үе ч гэсэн, хүний даган мөрдөх ёстой олон дүрэм байсаар байгаа. Өнгөрсөн үеийн дүрэм журам хэрэглэгдэхгүй; өнөөдөр, хүний биелүүлэх ёстой илүү зохимжтой дадал зуршил байдаг ба эдгээр нь шаардлагатай юм. Тэдгээр нь Ариун Сүнсний ажлыг өөртөө агуулдаггүй ба хүнээр хийгдэх ёстой байдаг.
Нигүүлслийн Эрин Үед, Хуулийн Эрин Үеийн олон дадал, зуршлууд хаягдсан, учир нь эдгээр хууль нь тэрхүү үеийн ажилд тодорхой үр нөлөөтэй байгаагүй. Тэдгээрийг больсны дараа, тухайн эрин үед тохиромжтой олон дадал, зуршлуудыг бий болгосон ба тэдгээр нь өнөөдрийн олон дүрэм журам болсон билээ. Өнөөдрийн Бурхан ирэх үед, эдгээр дүрэм журмуудаас ангижрах ба цаашид даган мөрдөх хэрэггүй болно тэгээд өнөөдрийн ажилд зохимжтой олон шинэ дадал дэг журам бий болох болно. Өнөөдөр, эдгээр дадал зуршил нь дүрэм журам биш, гэхдээ тодорхой үр дүнд хүрэхийн тулд байдаг; тэдгээр нь өнөөдөрт тохиромжтой – ба маргааш магадгүй тэдгээр нь дүрэм журам болох болно. Дүгнээд хэлэхэд, та нар өнөөдрийн ажлын төлөө үр өгөөжтэй бүхнийг даган мөрдөх ёстой. Маргаашийг бүү анхаар: Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол өнөөдрийн төлөө юм. Магадгүй маргааш, та нарын биелүүлэх шаардлагатай илүү дээр дадал зуршил байж болох юм – гэхдээ түүнд хэтэрхий их анхаарал бүү хандуул, Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийхийн тулд өнөөдөр даган мөрдөх ёстой зүйлээ өнөөдөр л даган мөрд. Өнөөдөр хүний хувьд, зүгээр дагасны оронд баримтлан мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй байдаг: Та нарын нүдний өмнө зогсож байгаа Бурханаас та нар юуг ч нууж, хуурч мэхлэх ёсгүй. Та нарын урд байгаа Бурханы өмнө та нар тэнэг, заваан юм ярих ёсгүй. Бурханы итгэлийг олж авахын тулд та нар нүдний чинь өмнө байгаа Бурханыг сайн үг, сайхан яриагаар хуурах ёсгүй. Бурханы өмнө та нар хүндэтгэлгүйгээр зангаж дохих ёсгүй. Та нар Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой ба Түүний үгийг сөрж, эсэргүүцэж эсвэл маргах ёсгүй. Та нар Бурханы амнаас гарч байгаа үгсийг өөрийн хүссэнээрээ орчуулах ёсгүй. Муу хүмүүсийн зальтай урхинд орохоос сэргийлэхийн тулд та нар өөрсдийн хэлээ хянах ёстой. Та нарын төлөө Бурханы тавьсан хил хязгаарыг давахаас сэргийлж өөрсдийн алхмаа цагдах ёстой. Ингэж хийх нь та нарыг Бурханы байрнаас ихэмсэг, дээрэлхүү үгийг ярихад хүргэх ба тэгснээр Бурханаар жигшигдэх болно. Та нар Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр давтах ёсгүй, бусад хүмүүс та нарыг дооглон тохуурхаж, хорон санаатнууд та нарыг маллах вий. Та нар өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах ёстой. Та нар үүнийг ойлгоогүй ч гэсэн, үүнийг шүүх ёсгүй; та нарын хийж чадах бүхэн чинь эрж хайх ба бусадтай хамтдаа хуваалцах. Хэн ч Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Та нар хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Та нар хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд зааж болохгүй - ингэх нь төөрөлдсөн зүйл. Бурханаар гэрчлэгдсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үгэндээ, үйлдэлдээ ба сэтгэлийн гүн дэх бодолдоо та нар хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ нь хүний хариуцлага, энэ нь хэнээр ч өөрчлөгдөхгүй ба ингэх нь удирдах зарлигийг зөрчих болно. Үүнийг хүн бүхэн санах ёстой.
Бурхан үгээ хэлж, ярихад удаан хугацааг зарцуулсан, энэ нь хүнийг, Бурханы үгийг уншиж цээжлэх нь түүний үндсэн үүрэг гэж бодоход хүргэсэн. Хэн ч үүнийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулдаггүй ба баримтлах ёстой зүйлээ ч та нар хийдэггүй, иймээс энэ нь та нарын үйлчлэлд олон бэрхшээл, асуудлыг авчирдаг. Хэрвээ, Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө та нар баримтлах ёстой зүйлсээ баримтлаагүй бол та нар Бурханаар жигшигдэн үгүйсгэгдсэн хүмүүсийн нэг юм. Эдгээр дадал зуршлыг баримтлахдаа та нар хичээнгүй, чин сэтгэлтэй байх ёстой. Та нар тэдгээрийг гав дөнгө шиг үзэлгүй харин тушаал шиг баримтлах ёстой. Өнөөдөр та нар, ямар үр дүнд хүрэх тухай санаа зовох ёсгүй; товчхон хэлбэл, энэ нь Ариун Сүнсний хийх ажил ба үүнийг зөрчсөн хүмүүс үхэх ёстой. Ариун Сүнс сэтгэл хөдлөлгүй бөгөөд та нарын одоогийн ойлголтыг анхаарч үзэхгүй. Хэрвээ та нар Түүнийг өнөөдөр доромжилбол, Тэр та нарыг шийтгэх болно. Хэрвээ та нар Түүний “эрх мэдлийн” хүрээнд Түүнийг доромжилбол, Тэр та нарыг өршөөхгүй. Есүсийн үгийг баримтлахдаа та нар хичнээн ноцтой байдгийг Тэр тоохгүй. Өнөөдөр, хэрвээ та нар буруу зүйл хийвэл үхэх шийтгэл хүртэх болно. Та нар үүнийг даган мөрдөхгүй байх нь хэрхэн зөвшөөрөгдөхүйц байх юм бэ? Бага зэргийн зовлон шаналлыг амсах байсан ч – та нар үүнийг баримтлах ёстой! Ямар шашны бүлэг, групп, үндэстэн, урсгал байх нь хамаагүй ирээдүйд тэд бүгд эдгээр дадал зуршлыг баримтлах ёстой. Хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй ба хэн ч өршөөгдөхгүй! Учир нь тэр нь өнөөдөр Ариун Сүнсний хийх зүйл бөгөөд тэдгээрийг хэн ч зөрчих ёсгүй. Хэдий тэдгээр нь тийм агуу зүйл биш ч гэсэн тэдгээрийг хүн бүхэн хийх ёстой ба тэдгээр нь дахин амилаад диваажин руу явсан Есүсийн хүний төлөө бий болгосон тушаал зарлигууд юм. Та нарын шударга зөв, нүгэлтэй эсэх нь өнөөдөр Бурханд хандах хандлагаас чинь хамаарна гэсэн Есүсийн тодорхойлолтыг Зам … (7) хэлээгүй гэж үү? Хэн ч энэ зүйлийг орхигдуулах ёсгүй. Хуучин Гэрээний үед, фарисайчууд үеэс үед Бурханд итгэдэг байсан боловч Нигүүлслийн Эрин Үе ирэхэд тэд Есүсийг мэдээгүй бөгөөд Түүнийг эсэргүүцсэн. Иймээс тэдний хийсэн бүхэн нь юу ч биш болж, талаар өнгөрсөн ба Бурхан үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ та нар үүнийг ойлгож чадах юм бол, та нар тийм ч амархан нүгэл үйлдэхгүй. Магадгүй олон хүмүүс өөрсдийгөө Бурхантай харьцуулан хэмждэг. Бурханыг эсэргүүцэх нь ямархуу амтагддаг вэ, гашуун уу, чихэрлэг үү? Та нар үүнийг ойлгох ёстой – мэдэхгүй мэт дүр бүү үзүүл. Зүрх сэтгэлдээ, зарим хүмүүс итгээгүй хэвээр байж болох юм. Гэсэн ч, би та нарыг оролдоод үзэхийг зөвлөж байна – энэ нь ямар амтагдаж байгааг үз. Энэ нь олон хүмүүсийг, үүнийг сэжиглэхээс сэргийлэх болно. Олон хүмүүс Бурханы үгийг уншдаг боловч Түүнийг зүрх сэтгэлдээ нууцхан эсэргүүцдэг. Түүнийг ингэж эсэргүүцсэний дараа, зүрхэнд чинь хутга эргүүлж байгаа мэт та нарт санагддаггүй гэж үү? Хэрвээ гэр бүлийн зохицолгүй байдал биш бол, бие махбодын тухгүй байдал эсвэл хүү, охидын өвчин зэрэг байх болно. Хэдийгээр та нарын бие махбод үхлээс өршөөгдсөн ч, Бурханы гар та нарыг хэзээ ч орхихгүй. Энэ нь тийм энгийн гэж та нар бодож байна уу? Ялангуяа, Бурханд ойр байгаа олон хүмүүсийн хувьд үүн дээр төвлөрөх нь бүр ч илүү чухал юм. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр, та нар үүнийг мартах болно, тэгээд өөрийн мэдэлгүйгээр та нар уруу таталтанд автах болно, та нар бүх зүйлийг үл анхаарах ба энэ нь та нарын нүглийн эхлэл байх болно. Энэ нь шалихгүй зүйл мэт та нарт санагдаж байна уу? Хэрвээ та нар үүнийг сайн хийж чадвал, та нарт төгс болгуулах боломж – Бурханы өөрийнх амнаас удирдамж заавар хүлээн авах боломж байна. Хэрвээ та нар үүнийг чухал гэж үзэхгүй бол, та нарт төвөг учрах болно – та нар Бурханыг үл тоож, та нарын үг үйлдэл чинь замбараагүй байх ба эрт орой хэзээ нэгэн цагт та нар ширүүн салхи, хүчтэй давалгаанд өртөх болно. Эдгээр зүйлсийг хүн нэг бүр тэмдэглэж авах ёстой. Бурханаар гэрчлэгдсэн хүн та нарыг яллахгүй байж болох юм, гэвч Бурханы Сүнс та нартай тооцоо дуусахгүй, Тэр та нарыг өршөөхгүй. Та нарт зөрчил үйлдэх зүйл байгаа гэж бодож байна уу? Тиймээс, Бурхан юу ч гэж хэлсэн та нар Түүнийг үгийг хэрэгжүүлэх ёстой ба ямар ч байсан тэдгээрийг даган мөрдөх ёстой. Энэ нь энгийн зүйл биш!
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment