Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

8/17/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Чи хэнд үнэнч вэ?


  Чиний одоогийн туулан амьдарч байгаа өдөр бүр чиний хүрэх газар болон хувь заяанд маш чухал ач холбогдолтой. Тиймээс чи өөрт байгаа бүхнээ, мөн өөрийн туулж байгаа минут болгоныг нандигнах ёстой. Чи өөрийнхөө ихэнх цагийг өөртөө агуу зүйлсийг олж авахад зарцуулах ёстой. Ингэснээр чи энэ амьдралдаа үнэ цэнэгүй хоосон амьдрахгүй. Магадгүй чи яагаад Би эдгээр үгсийг хэлж байгаад будилж магадгүй. Шулуухан хэлэхэд та нарын хэнийх нь ч үйлдэлд Би сэтгэл хангалуун байдаггүй. Надад байдаг чиний талаарх итгэл найдвар бол ердөө чиний одоогийн байгаа байдал биш юм. Иймээс Би үүнийг энэ аргаар илэрхийлье: Та бүгд аюулын ирмэг дээр байна. Чиний авралын төлөөх урьдын хашгираан, үнэнд хүрч, гэрлийг хайх урьдын хүсэл эрмэлзэл мөхөж байна. Эцэс нь Миний хэзээ ч хүсээгүй зүйлээр та нар Надад эргээд ингэж хариу барьж байгаа юм уу. Чи Миний урмыг маш их хугалсан учраас бодит байдлаас тэс ондоо зүйл ярихыг хүсэхгүй байна. Магадгүй чи энэ асуудлыг орхихыг мөн үнэн баримттай нүүр тулахыг хүсэхгүй байх, гэвч Би чамаас энэ асуултыг заавал асуух ёстой: Эдгээр бүхий л жилүүдэд чиний зүрх сэтгэл юугаар дүүрч байсан бэ? Чиний зүрх сэтгэл хэнд үнэнч вэ? Миний асуулт гэнэтийн байна гэж битгий хэлээрэй, мөн яагаад Би энэ асуултыг асууж байгааг Надаас битгий асуу. Чи үүнийг мэдэх ёстой: Яагаад гэвэл Би чамайг сайн мэднэ. Чамд мөн маш их анхаарал тавьж, чиний хийж буй зүйлсүүдэд зүрх сэтгэлээ маш их зориулдаг. Тиймээс Би чамаас дахин давтан асууж, үгээр хэлэхийн аргагүй зовлон зүдүүрийг тэвчдэг. Гэтэл чи үл тоомсорлосон, тэвчишгүй үлбэгэр байдлаар Надад эргээд хариу барьдаг. Тиймээс чи Надад хайхрамжгүй байдлаар ханддаг; Би үүнээс өөр юуг ч мэдэхгүй байж яаж чадах билээ? Хэрвээ чи үүнийг тийм байж болох юм гэж бодож байгаа бол энэ нь цаашлаад чи Надтай үнэн сэтгэлээсээ сайхан сэтгэлээр харьцахгүй гэдгийн нотолгоо юм. Тиймээс чи өөрийгөө хуурч байна гэж Би хэлье. Та бүгд өөрсдийнхөө юу хийж байгааг мэддэггүй маш ухаалаг хүмүүс юм; Тэгвэл чи Надад тайлбарлахын тулд юу ашиглах вэ?

  Миний анхаарал тавьж байгаа асуулт бол чиний зүрх сэтгэл хэнд үнэнч вэ гэдэг юм. Би та бүгдийг өөрийн бодлыг цэгцэлж, өөрөөсөө хэнд үнэнч вэ гэдгээ асууж мөн хэний төлөө амьдарч байгаагаа асуухыг хүсэж байна. Магадгүй чи энэ асуултыг хэзээ ч анхааралтай авч үзэхгүй байх. Тиймээс Би чамд хариултыг дэлгэе.

  Ой ухаантай хэн бүхэн энэ үнэнийг хүлээнэ: Хүн өөрийнхөө төлөө амьдардаг бөгөөд өөрөө өөртөө үнэнч. Чиний хариулт бүхэлдээ зөв гэдэгт Би итгэхгүй байна. Та бүгдийн хувьд та бүгд өөрсдөө тус тусын амьдралдаа оршдог ба та бүгд өөрийнхөө зовлон зүдгүүртэй өөрсдөө тэмцдэг. Тийм учраас чи өөрийн хайртай хүмүүстээ болон чамд таалагддаг зүйлсүүддээ үнэнч байдаг. Харин чи өөрөө өөртөө тийм ч бүрэн дүүрэн үнэнч биш. Яагаад гэвэл та бүгд өөрсдийн эргэн тойрондох хүмүүс, юмс, үзэгдлийн нөлөөнд автдаг ба чи өөртөө үнэн голоосоо үнэнч биш. Би эдгээр үгсийг хэлэхдээ чамайг өөртөө үнэнч байгааг сайшаахын тулд бус харин чамайг ямар нэгэн зүйлд өөрийн үнэнч байдлыг ил гаргаж байгааг илэрхийлэхийн тулд хэлсэн. Эдгээр он жилүүдэд Би та бүгдийн хэнээс ч үнэнч байдлыг хүлээж авч байгаагүй. Чи Намайг ийм олон жил дагасан ч үнэнч байдлынхаа өчүүхэн хэсгийг ч Надад өгөөгүй. Үүнээс илүүтэйгээр чи өөрийн эргэн тойронд байх өөрийн хайртай хүмүүс болон өөрт таалагддаг зүйлсүүдийг боддог. Тэд бүгд чиний зүрх сэтгэлтэй маш ойрхон байдаг ба үүнийг хэзээ ч хаана ч орхихгүй. Чи хайртай ямар нэг зүйлээ маш их хүсэмжилж, тэмүүлж байгаа үедээ, үргэлж Намайг дагаж эсвэл Миний үгийг сонсож байдаг. Тиймээс чи өөрийн хайртай зүйлүүдийг нандигнаж түүндээ үнэнч байхын оронд Миний хүсэж байгаа үнэнч байдлыг ашиглаж байна гэж Би хэлнэ. Чи өөрийн нэг эсвэл хоёр зүйлээ Миний төлөө тахил болгон өргөсөн байх, гэвч энэ нь чамайг бүрэн төлөөлөхгүй, мөн чи Надад үнэнч байдаг гэдгийг харуулахгүй. Чи өөрийн дуртай ажил үйлсдээ өөрийгөө татан оролцуулдаг: Зарим нь өөрийн хөвгүүд болон охидууддаа үнэнч байдаг бол бусад нь нөхөртөө, эхнэртээ, эд баялагтаа, ажилдаа, албан тушаалтнууддаа, байр суурьдаа эсвэл эмэгтэй хүнд үнэнч байдаг. Чи өөрийн үнэнч зүйлсүүдээсээ хэзээ ч залхаж, ядардаггүй; Үүнээс илүүтэйгээр чи өөрийн үнэнч байх зүйлсүүдийн тоог болон чанарыг илүү ихээр улам нэмж, хэзээ ч цөхөрдөггүй. Би болон Миний үгс чиний хайрлаж хүндэлдэг зүйлсүүдийн хамгийн сүүлийн байранд байдаг. Гэхдээ чамд сонголт байхгүй тул эрэмбэлж хамгийн сүүлд тавьдаг; зарим нь өөрийн хараахан бүрэн нээж таньж амжаагүй зүйлсдээ өөрийн үнэнч байх хамгийн сүүлийн байрыг орхидог. Тэд зүрх сэтгэлдээ Миний өчүүхэн ч зүйлсийг тээдэггүй. Магадгүй чи хэтэрхий ихийг Би чамаас шаардаж байна, эсвэл буруугаар чамайг буруутгаж байна гэж бодох байх. Гэвч чи өөрийн гэр бүлтэйгээ цагийг аз жаргалтай өнгөрөөж байх үедээ Надад нэг удаа ч болов үнэнч байж үзсэн билүү гэдгийг бодож байсан уу? Иймэрхүү цаг хугацаа чамайг өвтгөдөг үү? Чи өөрийн хөдөлмөрийн шанд цалингаа аваад чиний зүрх сэтгэл баяр баяслаар дүүрэх үедээ чи өөрийгөө хангалттай үнэнээр өөрийгөө хөгжүүлэхгүй байгаадаа гутардаг уу? Чи Миний сайшаалыг авахгүй байгаадаа гутардаг уу? Чи тархиа гашилгаж, өөрийн хөвгүүд болон охидуудын төлөө зовж шаналдаг, гэсэн ч чи одоо болтол сэтгэл ханаагүй, мөн тэдний төлөө мэрийгээгүй, бүх хүчин чармайлтаа зориулаагүй гэж итгэдэг. Гэвч Надад чи үргэлж анхааралгүй хайнга хандаж, зөвхөн дурсамжууддаа Намайг хадгалж, зүрх сэтгэлдээ тээдэггүй. Миний зүтгэл болон хүчин чармайлтуудыг чи ерөөсөө ч мэдэрдэггүй, мөн чи ойлгохыг хэзээ оролдож байгаагүй. Чи ердөө л товчхон ойлголттой ба үүнийгээ хангалттай гэж итгэдэг. Ийм хэлбэрийн “үнэнч байдал” нь Миний удаан авахыг хүсэж байсан зүйл биш Надад удаан хугацаанд дургүйцэл төрүүлсэн зүйл. Гэсэн хэдий ч Миний юу хэлж байгаагаас үл хамааран чи зөвхөн ганц эсвэл хоёр зүйлийг л зөвхөн үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөх ч бүрэн хүлээн авах чадваргүй. Учир нь та бүгд өөртөө маш итгэлтэй, мөн чи Миний хэлсэн үгнүүдээс үргэлж шилж сонгож хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ чи энэ маягаараа байвал Надад чиний өөртөө эрдсэн байдлын эсрэг тэмцэх арга бий. Хэрвээ Би энэ аргаа хэрэгжүүлбэл та бүгд Миний бүх үгс үнэн байсныг мөн ямар ч үнэнээс гажуудалгүй байсныг ухаарах болно.

  Хэрвээ Би та нарын өмнө зарим эд баялаг байрлуулаад та бүгдийг зэмлэхгүй[a] чөлөөтэйгөөр аль нэгнийг нь сонго гэж асуувал та нарын ихэнх нь үнэнийг хаяж эд баялгийг сонгох байсан байх. Та нарын дундаас арай дээр нь эд баялгийг дурамжхан орхиж үнэнийг сонгох байсан байх. Харин эдгээрийн дунд орших хүмүүс нэг гараараа эд баялгийг нөгөө гараараа үнэнийг авна. Үүгээр чи өөрийн жинхэнэ өнгийг ил гаргаагүй гэж үү? Үнэн болоод чиний үнэнч байдаг аль нэг зүйлийг сонгоход хүрвэл чи яг л ийм шийдвэр гаргаж мөн чиний хандлага хэвээр үлдэх болно. Тэгэхгүй гэж үү? Та нарын дунд олон хүмүүс үнэн болоод худлын дунд хэлбэлзэж байдаггүй гэж үү? Эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондын тэмцэлд гэр бүл болон Бурхан, хүүхдүүд болон Бурхан, энх тайван болоод тайван бус байдал, баяжих болон ядуурах, өндөр байр суурь ба эгэл хүний амьдрал, дэмжих болон хаягдах гэсэн сонголтуудыг чи хийснээ мэдэж байгаа байх. Амар тайван гэр болон салсан нэгний хоёроос чи ямар ч эргэлзээгүйгээр эхнийхийг сонгоно; эд баялаг болон үүрэг даалгавар хоёроос чи дахиад л эхнийхийг сонгох ба бүр эрэгт эргэж ирэх хүсэлгүйгээр сонгоно; тансаг байдал болон ядуу байдал хоёроос чи эхнийхийг сонгоно; хөвгүүд, охид, эхнэр, нөхрүүд болон Би хоёроос чи эхнийхийг л сонгоно; үзэл болон үнэн байдал хоёроос чи дахиад л эхнийхийг л сонгоно. Чиний муу үйлсүүдтэй бүгдэнтэй нь тулгарсны дараа Надад чамд итгэх итгэлээ алдахаас өөр зүйл үлдээгүй. Би чиний зүрх сэтгэл зөөлөрхөөргүй хатуу байгаад үнэхээр их гайхдаг. Олон жилийн үнэнч шударга зан болон хүчин чармайлт Надад зөвхөн цөхрөл, хүлцэнгүй байдлыг л авчирсан. Гэвч Миний чамд итгэх итгэлүүд ээлжлэх өдөр хоног болгоноор өсөж байдаг. Учир нь Миний өдөр хүн болгоны өмнө аль хэдийн бүрэн нээлттэй болсон. Гэсэн хэдий ч чи үргэлжлүүлэн харанхуй болон муу зүйлсэд хамаардаг зүйлийг эрж хайж, бариж буй зүйлсээ сул тавихыг хүсдэггүй. Үүний адил чиний үйлийн үр ямар байх бэ? Чи өмнө нь энэ талаар анхааралтай бодож байсан уу? Хэрвээ чамаас дахиад сонгох талаар асуувал чи алийг нь сонгох байсан бэ? Бас л эхнийх нь сонгох байсан уу? Чи Миний урмыг хугалж уй гашууд автуулсаар байх уу? Чиний зүрх сэтгэлд жаахан ч гэсэн дулаан хэвээр байгаа болов уу? Чи одоог хүртэл Миний зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд яах хэрэгтэйг мэдээгүй л байна уу? Энэ үед чиний сонголт аль нь вэ? Чи Миний үгэнд дуулгавартай байх уу, эсвэл тэднээс залхаж байна уу? Миний өдөр чиний нүдний өмнө ил байна. Мөн чиний учрах зүйлс бол шинэ амьдрал болон шинэ эхлэх цэг. Гэсэн хэдий ч энэ эхлэх цэг нь өнгөрсөнд үлдсэн ажлуудын эхлэл биш, хуучин ажлын төгсгөл юм. Энэ бол сүүлийн үзэгдэл. Энэ эхлэх цэгийн талаар юу нь ер бусын гэдгийг та бүгд ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Гэвч удахгүй нэг өдөр чи энэхүү эхлэл цэгийн талаар үнэн утгыг нь ойлгох болно. Тиймээс үүнийг давж цааш хамтдаа алхацгаая! Харин Намайг түгшээж буй зүйл нь чи шударга бус болон шударга үйлдэлтэй нүүр тулгарахад үргэлж эхнийхийг нь сонгодогт байгаа юм. Гэвч энэ бүгд чиний өнгөрсөн зүйлс. Хэдий маш хэцүү ч нэгийн дараа нөгөөг нь гэхчлэн чиний өнгөрсөнд тохиолдсон зүйлүүдийг Би оюун санаанаасаа авч хаяна гэж итгэж байна. Энэ бол хийхэд маш хэцүү зүйл юм. Гэхдээ Надад үүнийг хэрэгжүүлж чадах маш сайхан арга бий. Өнгөрснөө ирээдүйгээр сольж, өнөөдрийн үнэн бодит өөрөөсөө өнгөрсний хар сүүдрийг зайлуул. Энэ нь Би чамайг дахиад сонголт хийлгэхийн тулд зовоож, хэнд үнэнч гэдгийг харах болно гэсэн утгатай.

Тайлбар:
a. Эхээс “үүнийг мэдэх” гэдэг үгийг хасав.
b. Эрэг рүү буцах: Хятадын хэлц үг нь “ёрын муу замаасаа гарах” гэсэн утгатай.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment