хлээд магтуу дуу дуулцгаая: Хаанчлалын Сүлд Дуу (I) Хаанчлал Дэлхий дээр Бууж Ирсэн
Дагаж дуулах: Хүмүүс Бурханд баяртайгаар алга ташиж, хүмүүс Түүнийг магтан алдаршуулж, тоо томшгүй олон дуу хоолой нэг жинхэнэ Бурханы талаар ярьж, хаанчлал дэлхий дээр бууж ирсэн билээ.
1. Хүмүүс Бурханд баяртайгаар алга ташиж, хүмүүс Түүнийг магтан алдаршуулж, тоо томшгүй олон дуу хоолой нэг жинхэнэ Бурханы талаар ярьж, тоо томшгүй олон хүмүүс Түүний үйл хэргийг харж байна. Хаанчлал дэлхий дээр бууж ирсэн ба Бурханы хүн баян бөгөөд өгөөмөр, баян бөгөөд өгөөмөр. Хэн үүнд баярлан хөөрөхгүй байх вэ (хэн үүнд баярлан хөөрөхгүй байх вэ)? Хэн үүний төлөө бүжиглэхгүй байх вэ(хэн үүний төлөө бүжиглэхгүй байх вэ)? Сион (Сион), Сион (Сион), Бурханыг алдаршуулахын тулд ялалтын тугаа өргө! Бурханы ариун нэрийг түгээхийн тулд ялалтын дуугаа дуул! Өө, ертөнцийн алс хязгаар хүртэлх бүх зүйлс минь ээ, Бурханы төлөө өргөл болохын тулд, Бурханы төлөө өргөл болохын тулд өөрсдийгөө хурдан ариусга! Өө, тэнгэр дэх одод оо, Бурханы сүр хүчийг тэнгэрт харуулахын тулд өөрсдийн анхдагч байрандаа хурдан буцаж оч! Газар дээрх хүмүүсийн дуу хоолойг Бурхан сайтар сонсож байгаа; тэд Бурханы төлөө гэсэн хязгааргүй их хайр хүндлэлээ өөрсдийн дуундаа шингээж байгаа! Бүх зүйлс дахин төрөх тэр л өдөр Бурхан дэлхий дээр биечлэн ирнэ, биечлэн ирнэ, мөн энэ завшаанаар цэцэгс дэлгэрч, шувууд жиргэж, бүх зүйлс баяр баяслаар дүүрэн байна! Цэцэгс дэлгэрч, шувууд жиргэж, бүх зүйлс баяр баяслаар дүүрэн байна! Энэ далимд, Бурханы хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унах ба хаанчлалын сүлд дууны цуурайн дор, хэзээ ч дахин босохгүйгээр устгагдана!
2. Дэлхийн хүмүүсийн дундаас хэн эсэргүүцэн босож зүрхлэх вэ? Учир нь Бурхан газар дээр бууж ирсэн ба дараагаар нь Бурхан шатаалтыг доош авчирсан, уур хилэнг доош авчирсан, бүх байгалийн гамшгийг, бүх байгалийн гамшгийг доош авчирсан. Дэлхийн хаанчлал нь Бурханы хаанчлал болсон, болсон! Үүлс тэнгэр дээр долгиолон хөвнө; тэнгэрийн дор (тэнгэрийн дор), тэнгэрийн дор (тэнгэрийн дор), нуур болон голын ус сэтгэл хөдлөм аяыг догшин ширүүнээр тоглоно. Ичсэн амьтад агуйнаасаа гарч ирж, унтаж буй хүмүүсийг Бурхан сэрээж, хүн бүхний хүсэн хүлээсэн өдөр эцэстээ нэг ирлээ, эцэстээ нэг ирлээ! Тэд хамгийн сайхан дууг, хамгийн сайхан дууг Бурханд, Бурханд, Бурханд зориулна!
Та энэ дууг дуулах болгондоо юуны тухай боддог вэ? (Сэтгэл маш их хөдөлж; зүрх догдолж; хаанчлалын гоо үзэмж хичнээн алдар суутай талаар мөн хүн төрөлхтөн болоод Бурхан үүрд нэгдэх тухай боддог.) Бурхантай хамт байхын тулд хүн ямар хэлбэрт байх ёстой талаар бодож үзсэн хүн байна уу? Таны төсөөлснөөр, Бурхантай нэгдэж хаанчлалд байх алдар суут амьдралыг эдлэхийн тулд хүн ямар байх ёстой вэ? (Тэд өөрчлөгдсөн зан чанартай байх ёстой.) Тэд өөрчлөгдсөн зан чанартай байх ёстой, гэхдээ хир хэмжээгээр өөрчлөгдсөн байх вэ? Өөрчлөгдсөнийхөө дараа энэ нь ямар байх вэ? (Тэд ариун болох болно.) Ариун байдлын стандарт юу вэ? (Тэдний бүх бодол, эргэцүүлэл нь Христтэй нийцэлтэй байна.) Тийм нийцэлтэй байдал нь хэрхэн илрэх вэ? (Тэд Бурханыг эсэргүүцдэггүй, Бурханаас урвадаггүй, харин Бурханд туйлын дуулгавартай байж, зүрх сэтгэлдээ Бурханаас айж эмээдэг.) Та нарын зарим хариулт нь зөв замд байна. Та нар бүгд зүрх сэтгэлээ нээж, зүрх сэтгэл чинь танд юу хэлж байгааг хуваалц. (Бурхантай хамт хаанчлалд амьдардаг хүмүүс үнэнийг эрж хайж, ямар нэг хүн, үйл явдал эсвэл объектоор хязгаарлагдахгүйгээр өөрсдийн үүргээ биелүүлж, үүргээ итгэлтэйгээр биелүүлж чадна. Ингэснээр харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурхантай тохируулж, Бурханаас айж, муугаас зайлах боломжтой болдог.) (Аливааг үзэх бидний үзэлт Бурхантай тохирох ба бид харанхуйн нөлөөнөөс ангижирч чадна. Хамгийн доод талын стандарт бол Сатанаар ашиглуулахгүй байх, аливаа ялзарсан зан чанарыг хаях, Бурханд дуулгавартай байдалд хүрэх юм. Харанхуйн нөлөөнөөс ангижрах нь гол чухал зүйл гэдэгт бид итгэдэг. Хэрвээ хэн нэгэн харанхуйн нөлөөнөөс ангижирч чадахгүй, Сатаны хүлээснээс ангижирч чадахгүй бол тэд Бурханы авралд хүрч чадахгүй.) (Бурханаар төгс болгуулах стандарт нь хүн Бурхантай нэг зүрх сэтгэл, санаа бодолтой байх явдал юм. Хүн Бурханыг цаашид дахин эсэргүүцэхгүй; тэр өөрийгөө мэдэж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы тухай ойлголтонд хүрч, Бурханыг хайрлаж, Бурхантай нэгдэж чадна. Хүний хийх хэрэгтэй бүхэн нь тэр юм.)
Хүмүүсийн зүрх сэтгэлд эзлэх үр дүнгийн жин
Өөрийн алхах ёстой замын талаар та зүрх сэтгэлдээ ямар нэг зүйлийг агуулж байгаа ба та энэ талаар сайн ухаарал, ойлголтыг бий болгосон мэт санагдаж байна. Гэвч таны хэлсэн бүхэн хий хоосон үг эсвэл бодит байдал болох эсэх нь та өөрийн өдөр тутмын хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулж байгаа эсэхээс хамаардаг. Олон жилийн туршид та үнэний бүх талуудаас, үнэний агуулга болон ёс зүйн аль алинаас ургац хураасан. Өнөө үед хүмүүс үнэний төлөө чармайх явдлыг цохон тэмдэглэж байгааг энэ нь баталдаг. Үүний үр дүнд үнэний бүхий л тал болон бүхий л зүйлс зарим хүмүүсийн зүрх сэтгэлд гарцаагүй үндэслэсэн. Гэсэн хэдий ч Миний хамгийн их айдаг зүйл юу вэ? Хэдийгээр үнэний сэдэв болон эдгээр онол нь үндэслэсэн ч гэсэн бодит агуулга нь та нарын зүрх сэтгэлд тийм ч их жин дардаггүй. Та асуудалтай тулгарч, сорилттой нүүр тулж, сонголттой нүүр тулах үедээ–та эдгээр үнэний бодит байдлыг хир сайн ашиглаж чадах вэ? Хүндрэл бэрхшээлийг даван гарч, Бурханы санааг ханамжуулан өөрийн сорилтыг давахад тэдгээр нь танд туслах уу? Та өөрийн сорилтонд бат зогсож, Бурханыг чангаар тодорхой гэрчлэх үү? Та өмнө нь эдгээр асуудлуудыг сонирхож байсан уу? Танаас асуухыг минь зөвшөөрөөч: Таны зүрх сэтгэлд, таны өдөр тутмын бодлуудад болон эргэцүүлэлд танд хамгийн чухал зүйл юу вэ? Та хэзээ нэгэн цагт дүгнэлтэнд хүрч байсан уу? Та юуг хамгийн чухал зүйл гэж итгэдэг вэ? Зарим хүмүүс хэлэхдээ “мэдээж энэ бол үнэнийг хэрэгжүүлэх” гэдэг; зарим хүмүүс “мэдээж энэ нь Бурханы үгийг өдөр болгон унших” гэж хэлдэг; зарим хүмүүс хэлэхдээ “мэдээж өөрийгөө Бурханы өмнө аваачиж Бурханд өдөр бүр залбирах” гэдэг; бөгөөд “мэдээж энэ бол өдөр бүр өөрийн үүргээ зүй зохистой биелүүлэх” гэж хэлдэг хүмүүс байдаг; мөн Бурханыг хэрхэн ханамжуулах талаар, бүх зүйл дээр Түүнд хэрхэн дуулгавартай байх тухай болон Түүний хүсэлтэй эв зохицолтойгоор хэрхэн үйлдэх тухай л зөвхөн боддог гэж хэлдэг зарим хүмүүс байдаг. Энэ нь ийм байдаг гэж үү? Энэ нь бүх зүйл үү? Жишээ нь: “би зөвхөн Бурханд дуулгавартай байхыг хүсдэг гэхдээ ямар нэг зүйл тохиолдох үед би Түүнд дуулгавартай байж чаддаггүй” гэж хэлдэг хүмүүс байдаг. Зарим хүмүүс: “би зөвхөн Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг. Би Түүнийг ганцхан удаа л сэтгэл хангалуун болгож чадах юм бол тэр нь хангалттай, гэхдээ би Түүнийг хэзээ ч сэтгэл хангалуун болгож чаддаггүй” гэж хэлдэг. Мөн зарим хүмүүс хэлэхдээ: “би зөвхөн Бурханд дуулгавартай байхыг хүсдэг. Сорилтын үед би зөвхөн Түүний зохион байгуулалтанд захирагдаж, Түүний захиралт, зохицуулгыг ямар ч гомдол эсвэл хүсэлтгүйгээр дуулгавартай дагахыг хүсдэг. Гэсэн ч би бараг дандаа дуулгавартай байж чаддаггүй” гэдэг. Зарим хүмүүс: “шийдвэрүүдтэй нүүр тулах үедээ би хэзээ ч үнэнийг хэрэгжүүлэхээр сонгож чаддаггүй. Би үргэлж өөрийн бие махбодыг хангалуун байлгахыг хүсдэг, үргэлж өөрийн хувиа хичээсэн хүслүүдээ хангахыг хүсдэг” гэж хэлдэг. Үүний шалтгаан нь юу вэ? Бурханы шалгалт ирэхээс өмнө та өөрийгөө аль хэдийн олон удаа туршиж, өөрийгөө олон удаа сорьж, шалгаж үзсэн үү? Та Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханыг үнэхээр ханамжуулж, Бурханаас гарцаагүй урвахгүй байж чадах уу гэдгээ бодоод үз. Та өөрийгөө сэтгэл хангалуун байлгахгүй байж, өөрийн хувиа хичээсэн хүслээ хангахгүй байж, харин зөвхөн Бурханыг ханамжуулж, өөрийн хувийн сонголтгүй байж чадах эсэхээ үз. Ийм хүн байна уу? Үнэндээ таны нүдний яг өмнө тавигдсан цорын ганц баримт байна. Энэ бол та бүгдийн хамгийн их сонирхдог зүйл, та нарын хамгийн их мэдэхийг хүсдэг зүйл бөгөөд тэр нь хүн бүхний үр дүн болон эцсийн орны асуудал юм. Та үүнийг ухаараагүй байж магад боловч энэ нь хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл юм. Хүний үр дүнгийн үнэн, хүн төрөлхтөнд өгсөн Бурханы амлалт болон Бурхан хүнийг ямар эцсийн оронд аваачихаар төлөвлөдөг тухайд, энэ асуудлуудын талаарх Бурханы үгийг аль хэдийн хэдэнтээ судалсан хүмүүс байдаг гэдгийг Би мэднэ. Тэгтэл үүнийг удаа дараа хайж, сэтгэлдээ үүнийг дахин дахин бодсоор байдаг хүмүүс байдаг бөгөөд тэд мөн л ямар ч үр дүнд хүрдэггүй эсвэлхоёрдмол утгатай зарим нэг дүгнэлтэнд магадгүй хүрдэг. Эцэст нь тэд ямар төрлийн үр дүн тэднийг хүлээж байгаа талаар тодорхой бус хэвээр үлддэг. Үнэний харилцааг хүлээн зөвшөөрсөн үедээ, чуулганы амьдралыг хүлээн зөвшөөрсөн үедээ, өөрсдийн үүргээ биелүүлэх үедээ ихэнх хүмүүс дараах асуултуудад тодорхой хариулт авахыг үргэлж хүсдэг: Миний үр дүн ямар байх вэ? Би энэ замаар бүр төгсгөлд нь хүртэл алхаж чадах болов уу? Хүнд хандах Бурханы хандлага ямар вэ? Зарим хүмүүс бүр санаа зовдог: Би өнгөрсөн хугацаанд зарим зүйлийг хийсэн, би зарим зүйлийг хэлсэн, би Бурханд дуулгаваргүй байсан, би Бурханаас урвасан зарим нэг зүйлийг хийсэн, би Бурханыг сэтгэл хангалуун болгоогүй, Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан, надад урам хугарахад Бурханыг хүргэсэн, намайг үзэн ядаж, жигшихэд Бурханыг хүргэсэн зарим асуудлууд байсан, иймээс миний үр дүн тодорхойгүй байх. Ихэнх хүмүүс өөрсдийн хувийн үр дүнгийн талаар сэтгэл түгшдэг гэж хэлэх нь зүйтэй юм. Хэн ч: “би амьд үлдэгч байх болно гэдгээ зуун хувь итгэлтэйгээр мэдэрч байна; би Бурханы санааг ханамжуулж чадна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна; би бол Бурханы зүрх сэтгэлийн араас явдаг хүн; би бол Бурханы сайшаадаг хүн” гэж хэлж зүрхлэхгүй. Ялангуяа Бурханы замыг дагах нь хэцүү бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх нь бүх зүйлсээс хамгийн хэцүү нь гэж зарим хүмүүс боддог. Үүний үр дүнд эдгээр хүмүүс өөрсдийгөө ямар ч нэмэргүй гэж боддог ба сайн үр дүнгийн талаар найдаж зүрхэлдэггүй. Эсвэл магадгүй тэд Бурханы санаа зорилгыг биелүүлж чадахгүй ба амьд үлдэгч болж чадахгүй гэдэгтээ итгэдэг, үүний улмаас тэд үр дүнгүй бөгөөд сайн эцсийн оронд хүрч чадахгүй гэж хэлэх болно. Хүмүүс яг юу гэж бодохоос үл хамааран хүн бүр өөрсдийнхөө үр дүнгийн талаар олонтаа гайхаж байгаа. Өөрсдийн ирээдүйн тухай асуултуудаа, Бурхан Өөрийн ажлыг дуусгах үед тэд юу хүртэх тухай асуултуудаа эдгээр хүмүүс үргэлж тооцоолж, үргэлж төлөвлөж байдаг. Зарим хүмүүс үнийг хоёр нугалж төлдөг; зарим хүмүүс өөрсдийн гэр бүл болон ажлыг орхидог; зарим хүмүүс гэрлэлтээ хаядаг; зарим хүмүүс Бурханы төлөө зориулахын тулд ажлаасаа гардаг; зарим хүмүүс үүргээ биелүүлэхийн тулд өөрсдийн гэр орныг орхидог; зарим хүмүүс зовлон бэрхшээлийг сонгож, хамгийн шаналгаатай, ядаргаатай үүргийг хүлээн авдаг; зарим хүмүүс эд хөрөнгөө зориулж, байгаа бүхнээ зориулахыг сонгодог; гэсэн ч зарим хүмүүс үнэнийг эрж хайж, Бурханыг мэдэхийг эрж хайхаар сонгодог. Та хэрхэн хэрэгжүүлэхээр сонгосон нь хамаагүй, таны хийж байгаа арга зам тийм чухал гэж үү? (Чухал биш.) Тэгвэл тэр нь чухал биш гэдгийг бид хэрхэн тайлбарлах вэ? Арга зам тийм чухал биш юм бол, юу чухал гэж? (Гадна талын сайхан зан байдал нь үнэнийг хэрэгжүүлсний илэрхийлэл биш.) (Хүн болгоны юу гэж бодож байгаа нь чухал биш. Гол чухал нь бид үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэх, мөн бид Бурханыг хайрладаг эсэх юм.) (Христийн шашныг эсэргүүцэгчид болон хуурамч удирдагчдын уналт нь, гадаад зан байдал нь хамгийн чухал зүйл биш гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Тэд гадна талдаа маш ихийг орхисон мэт санагддаг бөгөөд тэд төлөөс төлөхөд бэлэн байгаа мэт санагддаг боловч задлан шинжлээд үзвэл тэдэнд зүгээр л Бурханаас айж эмээдэг зүрх сэтгэл байдаггүй юм байна гэдгийг бид харж чадна; тэд Бурханыг бүх талаар эсэргүүцдэг. Тэд шийдвэрлэх мөчид үргэлж Сатантай хамт зогсож, Бурханы ажилд саад хийдэг. Тиймээс анхааралдаа авах гол зүйл бол цаг нь ирэхэд бид аль талд зогсох вэ гэдэг болон бидний үзэл бодол юм.) Та нар бүгд сайн ярьдаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх явдал, Бурханы цаад санаа, Бурхан хүнээс юу шаарддагийн талаар аль хэдийн үндсэн ойлголт, стандарттай байгаа мэт санагдаж байна. Та нар ингэж ярьж чадаж байгаа нь тун сэтгэл хөдөлмөөр юм. Хэдийгээр энд, тэнд хэдэн тохиромжгүй үг байгаа боловч та нарын мэдэгдлүүд үнэний зохистой тайлбарт дөхөж очиж байна. Энэ нь та нар өөрсдийн эргэн тойрны хүмүүс, үйл явдлууд болон объектын талаар, Бурханы зохицуулсан та нарын хүрээлэн буй орчин болон харж байгаа бүх зүйлийнхээ талаар өөрсдийн бодитой ойлголтыг бий болгосныг энэ нь баталж байна. Эдгээр ойлголтууд нь үнэнд дөхөж очиж байна. Хэдийгээр та нарын хэлсэн зүйл бүрэн цогц биш мөн цөөн хэдэн үг нь яг тохиромжтой биш ч гэсэн, та нарын ойлголт аль хэдийн үнэний бодит байдалд ойртож байна. Та нарын ингэж ярихыг сонсох нь Надад сайхан санагдаж байна.
Хүмүүсийн бодол үнэнийг орлож чадахгүй
Зовлон зүдгүүрийг дааж чаддаг зарим хүмүүс байдаг; тэд төлөөс төлдөг; тэдний гаднах зан байдал маш сайн; тэд ихээхэн хүндлэгдсэн; бөгөөд тэд бусдад шагшин магтагддаг. Та юу гэж бодож байна: Ийм төрлийн гадаад зан байдлыг үнэнийг хэрэгжүүлж байна гэж үзэж болох уу? Энэ хүн Бурханы санааг ханамжуулж байна гэж та хэлж чадах уу? Хүмүүс яагаад ийм хүнийг харах болгондоо, тэд Бурханыг ханамжуулж байгаа гэж боддог, тэд үнэнийг хэрэгжүүлэх замаар алхаж байгаа ба тэд Бурханы замаар алхаж байна гэж боддог юм бэ? Яагаад зарим хүмүүс ингэж боддог вэ? Үүнд ганцхан тайлбар байгаа. Тэр нь ямар тайлбар вэ? Энэ бол асар олон хүмүүсийн хувьд, үнэнийг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэж юу болох, Бурханыг ханамжуулна гэж юу болох, үнэний бодит байдалтай байна гэж үнэхээр юу болох тухай —эдгээр асуултууд нь тийм ч тодорхой биш байдаг. Тиймээс гадна талаараа сүнслэг санагддаг, сайхан сэтгэлтэй мэт санагддаг, ихэмсэг дүр төрхтэй мэт санагддаг хүмүүст ихэвчлэн хууртдаг зарим хүмүүс байдаг. Илгээлт болон сургаал номлолын тухай ярьж чаддаг ба яриа болон үйлдэл нь бахдан биширмээр харагддаг тэдгээр хүмүүсийн хувьд тэдний бишрэгчид нь тэдний үйлдлийн мөн чанарыг, үйл хэргийнх нь ар дахь зарчмыг, тэдний зорилго юу вэ гэдгийг хэзээ ч хардаггүй. Мөн тэд, эдгээр хүмүүс Бурханд үнэхээр дуулгавартай байдаг эсэхийг болон тэд Бурханаас үнэхээр айж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг хэзээ ч хардаггүй. Тэд, эдгээр хүмүүсийн хүн чанарын байдлыг хэзээ ч ялган таньдаггүй. Үүний оронд, танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд аажим аажмаар эдгээр хүмүүсийг гайхан биширч, эдгээр хүмүүсийг хүндэтгэж эхэлдэг бөгөөд эцэст нь эдгээр хүмүүс тэдний шүтээн болдог. Цаашлаад зарим хүмүүсийн бодлоор, тэдний гайхан биширдэг, гэр бүл болон ажлаа ч орхиж чадна гэж тэдний итгэдэг, гадна талдаа төлөөс төлдөг шүтээнүүд нь–эдгээр шүтээнүүд нь Бурханыг үнэхээр ханамжуулдаг хүмүүс мөн сайн үр дүн болоод сайн эцсийн орныг үнэхээр хүлээн авч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор эдгээр шүтээнүүд нь Бурханы магтан сайшаадаг хүмүүс юм. Юу хүмүүсийг ийм итгэлтэй болоход хүргэдэг вэ? Энэ асуудлын мөн чанар нь юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Эхлээд үүний мөн чанарын асуудлыг хэлэлцье.
Хүмүүсийн үзэл бодол, хүмүүсийн хэрэгжүүлэлт, хүмүүс аль зарчмыг хэрэгжүүлэхээр сонгодог болон ерөнхийдөө хүн бүхэн юуг цохон тэмдэглэдэг талаарх эдгээр асуудлууд нь бүгдээрээ хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагатай үндсэндээ ямар ч хамаагүй байдаг. Хүмүүс өнгөцхөн асуудал дээр эсвэл гүнзгий асуудал дээр, мөн илгээлт, сургаал номлол дээр эсвэл бодит байдал дээр төвлөрч байгаа эсэхээс үл хамааран хүмүүс өөрсдийн хамгийн их баримтлах ёстой зүйлээ баримталдаггүй ба өөрсдийн хамгийн их мэдэх ёстой зүйлээ тэд мэддэггүй. Үүний шалтгаан нь хүмүүс үнэнд огтхон ч дургүй. Тиймээс, хүмүүс Бурханы үгэн дэх зарчмуудыг олж авч, хэрэгжүүлэхэд өөрсдийн цаг зав, хичээл чармайлтаа зориулахыг хүсдэггүй. Үүний оронд тэд дөт замыг ашиглан, сайн хэрэгжүүлэлт болон сайн зан байдал гэж өөрсдийн ойлгосон зүйлээ, мэддэг зүйлээ нэгтгэн дүгнэхийг илүүд үздэг. Энэ товч дүгнэлт нь тэгээд тэдний зорих зорилго, хэрэгжүүлэх үнэн нь болдог. Үүний шууд үр дагавар нь хүмүүс хүний сайн зан байдлаар үнэнийг хэрэгжүүлэх явдлыг орлуулан ашигладаг ба энэ нь мөн хүмүүсийн Бурханд таалагдах хүслийг хангадаг. Энэ нь хүнд, үнэнтэй үзэлцэх болоод Бурхантай хэлэлцэж, маргалдах хөрөнгийг өгдөг. Үүний зэрэгцээ хүмүүс мөн ичгүүргүйгээр Бурханыг хойш тавьж, өөрсдийн зүрх сэтгэлийн шүтээнийг Бурханы байр сууринд тавьдаг. Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, харанхуй бүдүүлэг үзэл бодол эсвэл өрөөсгөл үзэл бодол болоод хэрэгжүүлэлттэй байхад хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярих болно. Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Бурханы үгийг өдөр бүр уншдаг боловч тэд үнэндээ Бурханы цаад санааг ойлгодоггүй. Энэ бол асуудлын үндэс юм. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурхан юунд дуртай, Бурхан юуг жигшдэг, Бурхан юу хүсдэг, Бурхан юуг голдог, ямар хүнийг Бурхан хайрладаг, ямар хүнд Бурхан дургүй байдаг, хүнд тавьдаг Өөрийн шаардлагадаа Бурхан ямар стандартыг ашигладаг, хүнийг төгс болгохдоо Тэр ямар хандлага баримталдаг гэдгийг ойлгосон бол тэр хүн өөрийн хувийн үзэл бодлоо тээсээр байж чадах уу? Тэд зүгээр л явж, өөр хүнийг шүтэж чадах уу? Энгийн хүн тэдний шүтээн нь болж чадах уу? Хэрвээ хүн Бурханы цаад санааг ойлгодог бол тэдний үзэл бодол түүнээс арай илүү ухаалаг байх юм. Тэд ялзруулагдсан хүнийг дур зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм журам, зарчмыг дур зоргоороо баримтлах нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэж тэд итгэхгүй.
Бурхан хүний үр дүнг тодорхойлдог стандартын талаар олон санал бодол байдаг
Энэ сэдэв рүү буцаж ороод үр дүнгийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцье.
Хүн болгон өөрсдийн үр дүнгийн талаар санаа зовнидогоос хойш, Бурхан тэр үр дүнг хэрхэн тодорхойлдгийг та нар мэдэх үү? Бурхан ямар байдлаар хүний үр дүнг тогтоодог вэ? Мөн хүний үр дүнг тодорхойлохдоо Тэр ямар стандарт ашигладаг вэ? Хүний үр дүн хараахан тодорхойлогдоогүй байх үед энэхүү үр дүнг илчлэхийн тулд Бурхан юу хийдэг вэ? Үүнийг мэддэг хэн нэгэн байна уу? Миний дөнгөж сая хэлсэнчлэн Бурханы үгийг удаан хугацаанд аль хэдийн судалсан зарим хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс хүн төрөлхтний үр дүнгийн тухай, энэ үр дүнгийн хуваагддаг ангиллуудын тухай болон өөр өөр төрлийн хүмүүсийг хүлээж байдаг өөр өөр үр дүнгүүдийн тухай учиг сэжмийг эрж хайдаг. Тэд мөн Бурханы үг хэрхэн хүний үр дүнг тодорхойлдгийг, Бурханы ашигладаг стандартын төрлийг болон хүний үр дүнг тодорхойлдог Түүний арга ухааныг мэдэхийг хүсдэг. Гэсэн ч эцэстээ эдгээр хүмүүс юуг ч олж хүчирдэггүй. Үнэндээ энэ асуудлын талаар Бурханы үгэнд асар бага хэлэгдсэн байдаг. Яагаад ийм байна вэ? Хүний үр дүн хараахан илчлэгдэх болоогүй цагт Бурхан эцэст нь юу болохыг хэн нэгэнд хэлэхийг хүсдэггүй, мөн Тэр цаг нь болохоос өмнө өөрсдийнх нь эцсийн орны талаар хэн нэгэнд мэдэгдэхийг хүсдэггүй. Үүний шалтгаан бол Бурханы ингэж хийх нь хүнд ямар ч ашиггүй байх учраас юм. Яг одоо Би, хүний үр дүнг тодорхойлдог Бурханы арга ухааны тухай, Тэр хүний үр дүнг тодорхойлж, энэ үр дүнг үзүүлэхдээ Өөрийнхөө ажилд хэрэглэдэг зарчмуудын тухай, түүнчлэн хэн нэгэн хүн амьд үлдэж чадах уу, үгүй юу гэдгийг тогтоохдоо Түүний хэрэглэдэг стандартын тухай та нарт хэлэхийг хүсэж байна. Энэ нь та нарын хамгийн их санаа зовдог зүйл биш гэж үү? Тэгвэл хүний үр дүнг тодорхойлдог Бурханы арга замыг хүмүүс хэрхэн ухан ойлгох вэ? Та нар энэ асуудлын талаар дөнгөж сая бага зэрэг ярьлаа. Энэ нь, өөрсдийн үүргээ үнэнчээр биелүүлж, Бурханы төлөө зориулах тухай асуудал гэж та нарын зарим нь хэлсэн; Бурханд дуулгавартай байж, Бурханыг ханамжуулах явдал гэж зарим нь хэлсэн; Бурханы өршөөлд байх гэж зарим хүмүүс хэлсэн; анхаарал татахааргүй амьдралаар амьдрах гэж зарим хүмүүс хэлсэн... Та нар эдгээр үнэнийг хэрэгжүүлэх үедээ, та нар өөрсдийн төсөөллийн зарчмыг хэрэгжүүлэхдээ Бурхан юу гэж бодож байгааг мэддэг үү? Үргэлжлүүлэн ингэж хийх үү, үгүй юу гэдэг нь Бурханы санааг ханамжуулж байгаа эсэхээ та нар эргэцүүлж үзсэн үү? Энэ нь Бурханы стандартыг хангаж байна уу? Энэ нь Бурханы шаардлагыг хангаж байна уу? Ихэнх хүмүүс үнэндээ үүнийг эргэцүүлж боддоггүй гэж Би итгэж байна. Тэд, Бурханы үгийн хэсгийг, номлолын хэсгийг эсвэл өөрсдийн биширдэг тодорхой сүнслэг хүмүүсийн стандартыг зүгээр л бодох юмгүйгээр хэрэглэж, энэ тэрийг хийхэд өөрсдийгөө хүчилдэг. Энэ нь зөв зам гэж тэд итгэдэг, иймээс тэд эцэст нь юу тохиолдохоос үл хамааран үүнийгээ үргэлжлүүлэн баримталсаар байдаг. Зарим хүмүүс: “би олон жилийн турш итгэсэн; би үргэлж ийм байдлаар хэрэгжүүлсэн; би үнэхээр Бурханыг ханамжуулсан мэт надад санагдаж байна; би үүнээс их зүйл олж авсан мэт надад санагдаж байна. Учир нь энэ хугацаанд би олон үнэнийг ойлгож авсан ба өмнө нь ойлгож байгаагүй олон зүйлүүдийг ойлгож авсан—ялангуяа миний санаа бодол, үзлийн олонх нь өөрчлөгдсөн, миний амьдралын үнэт зүйлс их өөрчлөгдсөн бөгөөд би энэ дэлхийн талаар нилээд сайн ойлголттой болсон” гэж боддог. Тийм хүмүүс энэ нь ургац хураалтын цаг бөгөөд энэ нь хүний төлөөх Бурханы ажлын эцсийн үр дүн гэж итгэдэг. Та нарын бодлоор, эдгээр бүх стандарт болоод та нарын бүх хэрэгжүүлэлтийг хамтад нь авч үзвэл—та нар Бурханы цаад санааг ханамжуулж байна уу? Зарим хүмүүс итгэлтэйгээр: “Мэдээж! Бид Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж байгаа; бид ахын номлож, харилцаа хийсэн зүйлийн дагуу хэрэгжүүлж байгаа; бид үргэлж өөрсдийн үүргээ биелүүлж, үргэлж Бурханыг дагаж байгаа ба би хэзээ ч Бурханыг орхиогүй. Тиймээс бид Бурханыг ханамжуулж байгаа гэдгээ бүрэн итгэлтэйгээр хэлж чадна. Бид Бурханы цаад санааг хир их ойлгосон нь хамаагүй, бид Бурханы үгийг хир их ойлгосон нь хамаагүй бид үргэлж Бурхантай зохицолтой байхыг эрж хайх замд байсан. Хэрвээ бид зөв үйлдэж, зөв хэрэгжүүлсэн бол үр дүн ч гэсэн зөв байх болно” гэж хэлэх болно. Та нар энэ үзэлтийн талаа юу гэж бодож байна? Энэ зөв үү? Магадгүй зарим хүмүүс: “би эдгээр зүйлсийн талаар өмнө нь хэзээ ч бодож байгаагүй юм байна. Би өөрийн үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, Бурханы үгийн шаардлагын дагуу үйлдсээр байвал амьд үлдэж чадна гэж л би боддог. Би Бурханы зүрх сэтгэлийг ханамжуулж чадаж байгаа эсэхийн талаар би хэзээ ч бодож үзээгүй бөгөөд би Түүний шаардсан стандартад хүрч байгаа эсэхээ хэзээ ч бодож үзэж байгаагүй. Бурхан надад хэзээ ч хэлээгүйгээс хойш, эсвэл надад ямар нэг тодорхой заавар өгөөгүйгээс хойш намайг явсаар байгаа цагт Бурханы сэтгэл ханаж, надад ямар нэгэн нэмэлт шаардлага тавихгүй гэдэгт би итгэдэг” гэж хэлнэ. Эдгээр бодол нь зөв үү? Миний бодож байгаагаар ийм төрлийн хэрэгжүүлэлт, ийм төрлийн бодол, эдгээр үзэл бодолд–бүгдэд нь хий мөрөөдөл, бага зэргийн сохор байдал байдаг. Намайг ингэж хэлэхэд магадгүй зарим хүмүүс бага зэрэг сэтгэлээр унаж: “Сохор байдал аа? Хэрвээ энэ нь ‘сохор байдал’ юм бол бидний авралын найдвар, бидний амьд үлдэх найдвар маш бага, маш тодорхойгүй юм байна, тийм биш гэж үү? Таны ингэж хэлж байгаа чинь бидэн дээр хүйтэн ус асгаж байгаатай адил биш гэж үү?” гэнэ. Та нарын юу гэж итгэх нь хамаагүй, Миний хэлдэг, хийдэг зүйлс нь та нарт дээр чинь хүйтэн ус асгаж байгаатай адил санагдуулах гээгүй юм. Харин ч энэ нь Бурханы цаад санааны талаарх та нарын ойлголтыг сайжруулж, Бурхан юу боддог, Бурхан юу биелүүлэхийг хүсдэг, Бурхан ямар хүнд дуртай, Бурхан юуг жигшдэг, Бурхан юунд дургүйцдэг, Бурхан ямар төрлийн хүнийг олж авахыг хүсдэг ба ямар төрлийн хүнийг Бурхан цааш түлхдэг вэ гэдэг талаарх та нарын ойлголтыг сайжруулах учиртай юм. Энэ нь та нарын оюун санааг тодорхой болгож, та бүгдийн үйлдэл болоод бодол Бурханы шаардсан стандартаас хир хол хадуурсан бэ гэдгийг тодорхой мэдэхэд та нарт туслахын төлөө юм. Эдгээр сэдвүүдийг хэлэлцэх шаардлагатай юу? Учир нь, та нар маш удаан хугацаанд итгэсэн ба маш их номлолыг сонссон боловч эдгээр нь хамгийн их дутагдаж байгаа яг тэр зүйл юм гэдийг Би мэднэ. Та нар магадгүй бүх үнэнийг өөрсдийн дэвтэртээ бичсэн байх, мөн та нар өөрсдийн бодолдоо, өөрсдийн зүрх сэтгэлдээ чухал гэж итгэсэн зүйлээ тэмдэглэсэн байж болох юм. Бурханыг ханамжуулахын тулд хэрэгжүүлж байх үедээ үүнийгээ ашиглахаар төлөвлө; өөртөө хэрэгтэй үедээ үүнийгээ ашигла; та нарын нүдний өмнө орших хүнд хэцүү мөчийг туулахын тулд үүнийг ашигла; эсвэл өөрсдийн амьдралаар амьдрах явцдаа зүгээр эдгээр үнэнийг өөртөө дагалдуул. Миний бодож байгаагаар, хэрвээ та нар зөвхөн хэрэгжүүлж байгаа бол та нар яг хэрхэн хэрэгжүүлж байгаа нь тийм ч чухал биш. Тэгвэл юу маш чухал вэ? Та нарыг хэрэгжүүлж байх зуур та нарын хийж байгаа бүхнийг, бүх үйл хэргийг зүрх сэтгэл чинь гарцаагүй мэдэж байна уу, үгүй юу гэдэг нь Бурханы хүсдэг зүйл юм; та нарын хийж байгаа бүхэн, бодож байгаа бүхэн болоод та нарын зүрх сэтгэл дэх үр дүн болон зорилго нь Бурханы цаад санааг ханамжуулж, Бурханы шаардлагыг хангаж байгаа эсэх, мөн Бурхан тэдгээрийг зөвшөөрч байгаа эсэх. Эдгээр нь чухал зүйлс юм.
Бурханы замаар алхах: Бурханаас айж, муугаас зайлах
Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэ хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр болгон тоо томшгүй удаа сэтгэлд минь орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрдээ, Би хэн нэгний түүхийг сонсох болгондоо, Би хэн нэгний дадлага туршлага эсвэл Бурханд итгэх тэдний сэтгэгдлийг сонсох болгондоо, энэ хүн нь Бурханы хүсдэг төрлийн, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг цэгнэхийн тулд Би энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Одоо та нар бүгд хүсэн хүлээж байгаа. Би энэ хэллэгийг илчлэх үед та нарын урам хугарч магадгүй, учир нь олон жилийн турш үнэнч мэт дүр үзүүлсээр ирсэн хүмүүс байгаа. Гэхдээ Миний хувьд Би хэзээ ч, ямар ч дүр үзүүлээгүй. Энэ хэллэг Миний зүрх сэтгэлд оршдог. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Энэ бол “Бурханы замаар алхах: Бурханаас айж, муугаас зайлах” юм. Энэ нь хэтэрхий энгийн хэлц үг биш гэж үү? Гэхдээ энэ хэллэг хэдий энгийн байж болох ч үүний талаар үнэхээр гүнзгий ойлголттой хүн л энэ нь агуу жинтэй гэдгийг мэдрэх болно; энэ нь хэрэгжүүлэхэд маш их үнэ цэнэтэй; энэ нь үнэний бодит байдалтай амийн хэл юм; энэ нь Бурханы сэтгэлийг ханамжуулахыг эрж хайдаг хүмүүсийн хувьд зорих насан туршийн зорилго юм; мөн энэ нь Бурханы цаад санааг анхаардаг хэн хүний дагах насан туршийн зам билээ. Иймээс та юу гэж бодож байна: Энэ хэллэг үнэн үү? Энэ нь ийм төрлийн ач холбогдолтой юу? Магадгүй зарим хүмүүс энэ хэллэгийн талаар бодоод, үүний учрыг олохоор оролдож байгаа бөгөөд мөн зарим нь үүнийг сэжиглэж байгаа: Энэ хэллэг маш чухал уу? Энэ нь маш чухал уу? Энэ нь тийм их шаардлагатай, цохон тэмдэглэхүйц гэж үү? Магадгүй энэ хэллэгэнд тийм ч их дургүй зарим хүмүүс байдаг, учир нь тэд Бурханы замыг авч, үүнийг энэ нэг хэллэгэнд оруулах нь хэтэрхий их хураангуйлал гэж боддог. Бурханы хэлсэн болгоныг авч, багасган нэг хэллэгэнд багтаах нь—энэ нь Бурханыг арай хэтэрхий ялихгүй болгохгүй гэж үү? Энэ нь ийм биш гэж үү? Эдгээр үгний ар дахь гүн гүнзгий утга учрыг та нарын ихэнх нь бүрэн ойлгохгүй байж болох юм. Та нар үүнийг тэмдэглэж авсан ч гэсэн та нар энэ хэллэгийг зүрх сэтгэлдээ оруулах бодолгүй байгаа; та нар зүгээр л үүнийг бичиж авсан ба завтай цагтаа үүнийг эргүүлэн хараад, дахин судалж үздэг. Энэ хэллэгийг сайн ашиглахаар хичээх нь байтугай цээжлэхээс ч залхдаг өөр бусад хүмүүс байдаг. Гэвч Би яагаад энэхүү хэллэгийг хэлэлцэж байна вэ? Та нарын үзэлтээс эсвэл та нар юу бодохоос үл хамааран Би энэ хэллэгийг хэлэлцэх ёстой яагаад гэвэл энэ нь Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдогтой туйлын их хамаатай. Энэ хэллэгний талаар та нарын одоогийн ойлголт ямар байх нь эсвэл та нар үүнд хэрхэн хандах нь хамаагүй Би та нарт үүнийг хэлэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ хэллэгийг зүй зохистойгоор хэрэгжүүлж, Бурханаас айж, нүглээс зайлах стандартад хүрч чадвал, тэд амьд үлдэгч болох нь гарцаагүй мөн тэд сайн үр дүнтэй нэгэн болох нь гарцаагүй. Хэрвээ та нар энэ хэллэгний тавьсан стандартад хүрч чадахгүй бол та нарын үр дүн тодорхойгүй гэж хэлж болох юм. Тиймээс Би та нарын сэтгэл зүйн бэлтгэлийн төлөө энэ хэллэгийг та нарт хэлж байгаа бөгөөд ингэснээр та нарыг хэмжихдээ Бурхан ямар төрлийн стандарт ашигладаг тухай та нар мэдэх болно. Миний дөнгөж сая авч хэлэлцсэнчлэн энэ хэллэг нь Бурхан хүнийг аврахтай болон Тэр хүний үр дүнг хэрхэн тодорхойлдогтой тун их хамаатай юм. Энэ хамаарал нь хаана оршдог вэ? Та нар үнэхээр мэдэхийг хүсэж байгаа болохоор бид өнөөдөр энэ тухай ярих болно.
Хүмүүс Бурханаас айж, муугаас зайлж байгаа эсэхийг шалгахын тулд Бурхан олон янзын сорилт ашигладаг
Эрин үе болгонд Бурхан хүнд зарим нэг үгсийг хайрладаг, дэлхий дээр ажиллах үедээ Тэр хүнд зарим нэг үнэнийг хэлсэн. Эдгээр үнэн нь хүний баримтлах зам, хүний алхах ёстой зам, хүнд Бурханаас айж, муугаас зайлах боломжийг олгодог зам, өөрсдийн амьдралдаа болон өөрсдийн амьдралын аяны явцад хүний хэрэгжүүлж, баримтлах ёстой зам болон үйлчилдэг. Эдгээр шалтгаануудын улмаас Бурхан эдгээр үгсийг хүнд хайрласан. Бурханаас ирсэн эдгээр үгсийг хүн баримтлах ёстой ба тэдгээрийг баримтлах нь амийг хүлээн авахын тулд юм. Хэрвээ хүн тэдгээрийг баримтлахгүй бол, тэдгээрийг хэрэгжүүлэхгүй бол, мөн Бурханы үгийг өөрсдийн амьдралдаа амьдран гаргахгүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлэхгүй бол тэд Бурханаас айж, муугаас зайлж чадахгүй мөн Бурханыг ханамжуулж чадахгүй. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханыг ханамжуулж чадахгүй бол тэд Бурханы магтаалыг хүлээн авч чадахгүй; ийм төрлийн хүнд ямар ч үр дүн байхгүй. Тэгвэл Бурханы ажлын явцад Тэр хүний үр дүнг хэрхэн тодорхойлдог вэ? Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурхан ямар арга хэрэглэдэг вэ? Магадгүй та нар яг одоо энэ талаар тийм ч тодорхой биш байгаа байх, гэхдээ Би та нарт үйл явцыг нь хэлэх үед энэ нь нилээд тодорхой болох болно. Яагаад гэвэл, олон хүмүүс үүнийг аль хэдийн өөрсдөө мэдэрсэн байдаг.
Бурханы ажлын явцад эхнээсээ авхуулаад одоог хүртэл Бурхан хүн бүхэнд сорилт тавьсан—эсвэл та нар Түүнийг дагадаг хүн бүхэн гэж хэлж болох ба–эдгээр сорилтууд нь янз бүрийн хэмжээтэйгээр ирдэг. Өөрсдийн гэр бүлийнхнээрээ гологдох сорилтыг амссан хүмүүс байдаг; дайсагнасан орчны сорилтыг туулсан хүмүүс байдаг; баривчлагдаж, тамлагдах сорилтыг туулсан хүмүүс байдаг; сонголттой нүүр тулах сорилт туулсан хүмүүс байдаг; мөн мөнгө болон байр суурьны сорилтыг амссан хүмүүс байдаг. Ерөнхийд нь хэлэхэд, та нарын нэг бүрчлэн бүх төрлийн сорилтуудтай нүүр тулгарсан. Бурхан яагаад ингэж ажилладаг вэ? Бурхан яагаад хүн бүхэнд тэгж ханддаг вэ? Тэр ямар үр дүнг харахыг хүсдэг юм бэ? Энэ бол Миний та нарт хэлэхийг хүсэж байгаа чухал зүйл юм: Энэ хүн Бурханаас айж, муугаас зайлах төрлийн хүн мөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Энэ нь, Бурхан та нарт сорилт өгч, та нарыг зарим нэг нөхцөл байдалтай нүүр тулахад хүргэх үедээ Тэр та нарыг Бурханаас айдаг, муугаас зайлдаг хүн мөн үү, үгүй юу гэдгийг шалгахыг хүсдэг гэсэн үг юм. Хэрвээ хэн нэгэнд тахилыг найдвартай хамгаалах үүрэг тулгарч, тэд Бурханы тахилд хүрвэл энэ нь Бурханы зохицуулсан зүйл гэж та нар бодож байна уу? Маргаангүй! Та нарт тулгарсан бүхэн нь Бурханы зохицуулсан зүйл байдаг. Та нарыг ийм асуудалтай тулгарах үед Бурхан нууцаар та нарыг ажиглаж, та нарыг хэрхэн сонгохыг, та нарыг хэрхэн хэрэгжүүлэхийг, та нар юу гэж бодож байгааг харах болно. Эцсийн үр дүн нь Бурханы хамгийн их санаа зовнидог зүйл, учир нь та нар энэ сорилтоор Бурханы стандартад хүрсэн үү, үгүй юу гэдгийг хэмжих боломжийг Түүнд олгодог зүйл нь үр дүн юм. Гэсэн хэдий ч, хүмүүс зарим нэг асуудалтай тулгарах үедээ, яагаад тэд үүнтэй тулгарч байгаа тухай эсвэл Бурханы шаардаж байгаа стандартын тухай тэд ихэнхдээ боддоггүй. Бурхан тэднээс юу харахыг хүсэж байгаа тухай, Тэр тэднээс юу олж авахыг хүсэж байгаа тухай тэд боддоггүй. Энэ асуудалтай тулгарах үедээ ийм төрлийн хүмүүс зөвхөн ингэж боддог: “Энэ надад тулгарсан асуудал; Би болгоомжгүй биш, харин болгоомжтой байх ёстой! Ямар ч байсан энэ бол Бурханы тахил бөгөөд би үүнд хүрч болохгүй.” Тийм хялбарчилсан бодолтой байснаар өөрсдийн үүргийг биелүүлж чадна гэж энэ хүн итгэдэг. Энэ сорилтын үр дүнд Бурхан сэтгэл хангалуун байх уу? Эсвэл Тэр сэтгэл хангалуун биш байх болов уу? Та нар үүнийг хэлэлцэж болно. (Хэрвээ хэн нэгэн өөрийн зүрх сэтгэлдээ Бурханаас айдаг бол, Бурханы тахилд хүрэх боломжийг тэдэнд олгох үүрэгтэй тулгарах үедээ Бурханы зан чанарыг доромжилж гомдоох нь хичнээн амархан болох талаар эргэцүүлэх бөгөөд иймээс тэд гарцаагүй анхааралтай ажиллах болно.) Таны хариу үйлдэл зөв зам дээр байна, гэхдээ энэ нь хараахан тэнд хүрээгүй байна. Бурханы замаар алхах нь өнгөн тал дээрээ дүрэм журмуудыг мөрдөх тухай биш юм. Үүний оронд, та нарт асуудал тулгарах үед юун түрүүнд та нар үүнийг Бурханаар зохицуулагдсан нөхцөл байдал, Түүнээс та нарт олгосон үүрэг хариуцлага эсвэл та нарт Түүний даалгасан зүйл гэж үзэх ёстой бөгөөд та нар энэ асуудалтай тулгарах үедээ үүнийг бүр Бурханаас ирсэн сорилт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед та нарт стандарт байх ёстой, та нар үүнийг Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж, Бурханд итгэлтэй байж чадахын тулд энэ асуудалд хэрхэн хандах тухайгаа та нар бодох ёстой; үүнийг хэрхэн хийж, Бурханыг уурлуулахгүй байж эсвэл Түүний зан чанарыг доромжлохгүй байх вэ. Бид дөнгөж сая тахилыг хэрхэн хамгаалах талаар ярилаа. Энэ асуудал тахилыг хамардаг ба энэ нь мөн та нарын үүрэг, та нарын хариуцлагыг хамардаг. Та нар энэхүү хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Гэсэн ч та нарыг энэхүү асуудалтай тулгарах үед ямар нэгэн тэнсэл байдаг уу? Байдаг! Энэ тэнсэл хаанаас ирдэг вэ? Энэхүү тэнсэл нь Сатанаас ирдэг, мөн энэ нь хүний муу, ялзармал зан чанараас гардаг. Тэнсэл байгаа болохоор, энэ нь гэрчлэлд зогсохтой холбоотой; гэрчлэлд зогсох нь мөн таны хариуцлага болоод үүрэг юм. Зарим хүмүүс хэлэхдээ: “Энэ бол маш жаахан асуудал; үүнийг том зүйл болгох нь үнэхээр чухал гэж үү?” гэдэг. Тиймээ тийм! Яагаад гэвэл Бурханы замаар алхахын тулд бид өөрсөдтэйгээ хамаатай юуг ч эсвэл бидний эргэн тойронд тохиолдож байгаа юуг ч, бүр өчүүхэн зүйлсийг ч орхигдуулж болохгүй. Бид үүнд анхаарал хандуулах ёстой гэж бодож байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран, бидэнд ямар нэгэн асуудал тулгарсан л бол бид үүнийг тоохгүй байх ёсгүй. Энэ бүгдийг бидний төлөөх Бурханы шалгалт гэж харах ёстой. Ийм хандлага ямар вэ? Хэрвээ та нарт ийм хандлага байвал, энэ нь нэг баримтыг батална: Та нарын зүрх сэтгэл Бурханаас айдаг ба та нарын зүрх сэтгэл муугаас зайлахад бэлэн. Хэрвээ та нарт Бурханыг сэтгэл хангалуун байлгах энэ хүсэл байгаа бол та нарын хэрэгжүүлж байгаа зүйл чинь Бурханаас айж, муугаас зайлах стандартаас тийм ч хол зөрөөтэй байхгүй.
Хүмүүсийн нэг их анхаарал хандуулаад байдаггүй асуудлууд болон ихэвчлэн дурддаггүй асуудлууд нь—эдгээр нь зүгээр л ялихгүй аар саархан зүйлс бөгөөд тэдгээр нь үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч хамаагүй гэж итгэдэг хүмүүс нилээд их байдаг. Эдгээр хүмүүст тийм асуудал тулгарах үед, тэд үүнийг сайн бодож үздэггүй бөгөөд зүгээр л тоодоггүй. Гэвч үнэндээ энэ асуудал бол та нарын судлах ёстой хичээл, Бурханаас хэрхэн айж, муугаас хэрхэн зайлах тухай хичээл юм. Цаашлаад та нарын бүр ч илүү их санаа зовох ёстой зүйл бол, та нарт энэ асуудал тулгарах үед Бурхан юу хийж байгааг мэдэх явдал билээ. Бурхан та нарын яг хажууд байж, та нарын үг, үйл хэрэг нэг бүрийг ажиглаж, та нарын үйлдлийг, сэтгэл санааны чинь өөрчлөлтийг ажиглаж байгаа–энэ бол Бурханы ажил юм. Зарим хүмүүс: “Тэгвэл би яагаад үүнийг мэдэрдэггүй юм бэ?” гэдэг. Бурханаас айж, муугаас зайлах зам нь та нарын даган баримталдаг хамгийн чухал зам байгаагүй учраас та нар үүнийг мэдэрдэггүй. Тиймээс, та нар хүнд хийж байгаа Бурханы нарийн ажлыг мэдэрч чаддаггүй ба энэ ажил нь хүмүүсийн өөр өөр бодол болон өөр өөр үйлдлүүдийн дагуу илэрхийлэгдэж байдаг. Та бол хөнгөн хийсвэр хүн! Том асуудал гэж юу вэ? Жижиг асуудал гэж юу вэ? Бурханы замаар алхахтай холбоотой бүх асуудлууд нь том эсвэл жижиг гэж хуваагддаггүй. Та нар үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу? (Бид үүнийг хүлээн зөвшөөрнө.) Өдөр тутмын асуудлуудын хувьд, хүмүүсийн маш том буюу ач холбогдолтой гэж үздэг зарим асуудал байдаг ба ялихгүй аар саар зүйл гэж үздэг өөр асуудлууд байдаг. Хүмүүс ихэнхдээ эдгээр том асуудлуудыг хамгийн чухал гэж үздэг бөгөөд тэд үүнийг Бурханаар илгээгдсэн гэж авч үздэг. Гэсэн хэдий ч, энэ том асуудлууд шийдвэрлэгдэх явцад, хүний төлөвшөөгүй биеийн хэмжээний улмаас мөн хүний дорд муу чансааны улмаас хүн Бурханы цаад санаанд хүрч чаддаггүй, ямар нэг илчлэлийг олж авч чаддаггүй бөгөөд үнэ цэнэтэй ямар ч бодит мэдлэгийг эзэмшиж чаддаггүй. Жижиг асуудлуудын талаар ярих юм бол, тэдгээрийг хүмүүс зүгээр л орхигдуулдаг, бага багаар алга болтол нь орхидог. Тиймээс тэд Бурханы өмнө шинжлүүлэх, Түүгээр шалгуулах олон боломжуудыг алдсан. Бурханы та нарт зориулж зохицуулсан эдгээр асуудал болон нөхцөл байдлуудыг та нар үргэлж орхигдуулаад байвал, энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь өдөр бүр, мөч бүрд, та нар Бурханаар төгс болгуулахаас мөн Бурханы удирдлагаас татгалзаж байна гэсэн үг юм. Бурхан нөхцөл байдлыг та нарын төлөө зохицуулах болгондоо Тэр нууцаар ажиглаж, та нарын зүрх сэтгэлийг харж, та нарын бодол, эргэцүүллүүдийг харж, хэрхэн бодож байгааг чинь харж, та нарыг хэрхэн үйлдэл хийхийг харж байдаг. Хэрвээ та хайхрамжгүй хүн бол–Бурханы зам, Бурханы үг эсвэл үнэний тухайд хэзээ ч нухацтай байгаагүй хүн бол–та анхааралтай байж чадахгүй, Бурханы гүйцэтгэхийг хүсэж байгаа зүйл болон нөхцөл байдлыг таны төлөө зохицуулсан үедээ Бурханы танаас шаардаж байгаа зүйлд та анхаарал хандуулахгүй. Та мөн өдөр тутмын эдгээр асуудлууд нь үнэн болон Бурханы цаад санаатай хэрхэн холбогдож байгаа тухай мэдэхгүй байх болно. Таныг иймэрхүү давтагдсан нөхцөл байдал болон давтагдсан сорилттой тулгарсны дараа Бурхан таны нэрээр ямар ч амжилт олж харахгүй бол Тэр хэрхэх вэ? Сорилттой дахин дахин тулгарсны дараа та өөрийн зүрх сэтгэлдээ Бурханыг томруулдаггүй ба Бурханы таны төлөө зохицуулсан нөхцөл байдлуудыг байгаагаар нь–Бурханы сорилт эсвэл Бурханы шалгалт хэмээн авч үздэггүй. Үүний оронд та Бурханы танд олгосон боломжуудаас дэс дараалан татгалзаж, тэдгээрийг дахин дахин алддаг. Энэ нь хүний асар их дуулгаваргүй байдал биш гэж үү? (Тиймээ энэ мөн.) Үүнээс болж Бурхан гашуудан шаналах уу? (Тэр тэгэх болно.) Бурхан гашуудан шаналахгүй! Намайг ингэж хэлэхийг сонсох нь та нарыг дахин нэг удаа цочирдуулна. Эцсийн эцэст, Бурхан үргэлж гашуудан шаналдаг гэж өмнө нь хэлээгүй гэж үү? Бурхан гашуудан шаналахгүй юу? Тэгвэл Бурхан хэзээ шаналдаг вэ? Ямартай ч Бурхан энэ нөхцөл байдалд шаналахгүй. Тэгвэл дээр дурдсан зан байдлын талаар Бурханы хандлага ямар байх вэ? Хүмүүс Бурханы илгээсэн сорилт, шалгалтаас татгалзах үед, тэд тэдгээрээс зайлсхийх үед Бурхан эдгээр хүмүүст цорын ганц хандлагаар ханддаг. Энэ хандлага нь юу вэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлийн гүнээс ийм хүмүүсийг цааш түлхдэг. “Цааш түлхэх” гэсэн үгэнд хоёр давхар утга байгаа. Би тэдгээрийг хэрхэн тайлбарлах вэ? Гүн утгаараа энэ үг нь жигшин зэвүүцэх, үзэн ядах утгатай байдаг. Тэгээд хоёр дахь утга нь юу вэ? Тэр нь ямар нэг зүйлийг хаях гэсэн утгыг агуулдаг. “Хаях” гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Товчхондоо цааш түлхэх гэдэг нь ийм байдлаар авирлаж байгаа хүмүүст гаргах Бурханы хандлага, эцсийн хариу үйлдэл гэсэн үг юм. Энэ нь тэдэнд хандах туйлын үзэн ядалт, жигшил зэвүүцэл бөгөөд тиймээс тэдгээрийг орхих шийдвэр юм. Энэ бол Бурханы замаар хэзээ ч алхаагүй, хэзээ ч Бурханаас айж, муугаас зайлаагүй хүнд чиглэсэн Бурханы эцсийн шийдвэр билээ. Миний ярьсан энэ хэллэгийн ач холбогдлыг та нар одоо бүгд ойлгож байна уу?
Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурханы ашигладаг аргуудыг одоо та нар ойлгож байна уу? (Өдөр бүр өөр өөр нөхцөл байдлыг зохицуулах.) “Өөр өөр нөхцөл байдлуудыг зохицуулах”—энэ нь хүмүүсийн мэдэрч хүрч чаддаг зүйл. Тэгвэл Бурханы энэ талаарх учир шалтгаан юу вэ? Учир шалтгаан нь, Бурхан сорилтуудыг хүн нэг бүрд өөр өөр байдлаар, өөр өөр цагт мөн өөр өөр газарт өгөхийг хүсдэг. Сорилтоор хүний ямар талуудыг шалгадаг вэ? Та тулгарч байгаа, сонсож байгаа, харж байгаа болон биечлэн туулсан асуудал бүрдээ Бурханаас айж муугаас зайлдаг хүн мөн үү, үгүй юу гэдгийг шалгадаг. Хүн бүхэн ийм төрлийн сорилттой тулгарах болно, яагаад гэвэл Бурхан бүх хүнд шударга ханддаг. Зарим хүмүүс: “би Бурханд олон жилийн турш итгэсэн; би яагаад сорилттой тулгараагүй юм бол?” гэж хэлдэг. Бурхан танд зориулан нөхцөл байдлыг зохицуулах болгонд та тэдгээрийг нухацтайгаар авч үзээгүй бөгөөд Бурханы замаар алхахыг хүсээгүй учраас сорилт тулгараагүй гэж танд санагддаг. Иймээс танд зүгээр л Бурханы сорилтыг мэдрэх мэдрэмж байгаагүй. Зарим хүмүүс хэлэхдээ: “би цөөн хэдэн сорилттой тулгарч байсан гэхдээ би хэрэгжүүлэх зүй зохистой арга замыг мэдэхгүй. Хэдийгээр би хэрэгжүүлсэн боловч сорилтуудын явцад би бат зогсож чадсан эсэхээ мэдэхгүй байна” гэдэг. Ийм төрлийн нөхцөл байдалтай хүмүүс гарцаагүй цөөнх биш. Тэгвэл Бурхан хүмүүсийг хэмждэг стандарт нь юу вэ? Энэ нь хэдхэн хормын өмнө Миний хэлсэнчлэн: Таны хийж байгаа бүхэн, таны бодож байгаа бүхэн болон таны илэрхийлж байгаа бүхэн–Бурханаас айж, муугаас зайлж байна уу? Энэ нь таныг Бурханаас айж, муугаас зайлдаг хүн мөн үү, үгүй юу гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг юм. Энэ нь энгийн ойлголт гэж үү? Энэ нь хэлэхэд хангалттай амархан боловч хэрэгжүүлэхэд амархан уу? (Энэ тийм ч амархан биш.) Яагаад энэ нь тийм ч амархан биш гэж? (Яагаад гэвэл хүмүүс Бурханыг мэддэггүй, Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэддэггүй ба иймээс асуудалтай тулгарах үедээ тэд өөрсдийнх нь асуудлыг шийдэх үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй; хүмүүс Бурханаас айх бодит байдлыг олж авахаасаа өмнө хүн янз бүрийн сорилт, цэвэршүүлэлт, гэсгээлт, шүүлтийг дамжих ёстой.) Та ингэж хэлдэг гэхдээ та нарын талаар ярих үед Бурханаас айж, муугаас зайлах нь яг одоо амархан хийж болохуйц санагдаж байгаа. Яагаад би үүнийг хэлж байна вэ? Яагаад гэвэл та маш их сургаал номлол сонссон ба багагүй хэмжээний үнэний бодит байдлын усалгааг хүлээн авсан. Энэ нь таныг онол болон үзэл бодлын хувьд хэрхэн Бурханаас айж муугаас зайлах талаар ойлгох боломжийг олгосон. Бурханаас айж, муугаас зайлах таны хэрэгжүүлэлтийн тухайд бол энэ нь бүгд тун тустай байсан бөгөөд тийм зүйл нь амархан биелүүлж болох зүйл гэж танд санагдуулдаг. Тэгвэл бодит байдал дээр хүмүүс яагаад үүнийг хэзээ ч биелүүлж чаддаггүй вэ? Яагаад гэвэл хүний угийн мөн чанар нь Бурханаас айдаггүй бөгөөд мууд дуртай байдаг. Энэ нь жинхэнэ шалтгаан юм.
Бурханаас айхгүй, муугаас зайлахгүй байх нь Бурханыг эсэргүүцэх юм
“Бурханаас айж, муугаас зайлах” гэсэн үг хаанаас үүссэнд анхаарлаа хандуулснаар эхэлцгээе. (Иовын Ном.) Сая та нар Иовын тухай дурдсан болохоор түүний талаар хэлэлцье. Иовын цаг үед Бурхан хүний эрхшээлт болон авралын төлөө ажиллаж байсан уу? Тэр тэгээгүй, тийм биз дээ? Иовын тухайд ярих юм бол, тухайн үед тэр Бурханы талаар хир их мэдлэгтэй байсан бэ? (Тийм ч их мэдлэгтэй биш.) Бурханы талаарх тэр мэдлэгийг, яг одоо та нарт байгаа мэдлэгтэй харьцуулбал ямар байсан бэ? Иовын мэдлэг нь та нарт яг одоо байгаа мэдлэгээс их байсан уу эсвэл бага байсан уу? (Бага.) Энэ бол хариулахад маш хялбар асуулт. Бага! Мэдээжийн хэрэг! Та нар одоо Бурхантай нүүр тулж мөн Бурханы үгтэй нүүр тулан уулзсан. Бурханы талаарх та нарын мэдлэг Иовынхоос хамаагүй илүү. Би яагаад үүнийг сөхөж байна вэ? Яагаад Би ингэж ярьж байна вэ? Би та нарт нэгэн баримтыг тайлбарлахыг хүсэж байна, гэхдээ тэгэхээсээ өмнө Би та нараас нэг асуулт асуумаар байна: Иов Бурханы тухай маш багыг мэддэг байсан, гэсэн ч тэр Бурханаас айж муугаас зайлдаг байсан. Тэгвэл өнөөгийн хүмүүс яагаад ингэж чаддаггүй юм бэ? (Гүн ялзруулагдсан.) “Гүн ялзруулагдсан”–энэ бол асуултын өнгөн тал, гэхдээ Би үүнийг хэзээ ч ингэж хардаггүй. Та нар ихэвчлэн өөрсдийн гол төлөв ярьдаг “Гүн ялзрал”, “Бурханы эсрэг тэрслэх”, “Бурханд үнэнч бус байх”, “дуулгаваргүй байдал”, “үнэнд дургүй байх” гэх мэт ёс зүй, илгээлт бичгүүдийг авч, асуулт бүрийн мөн чанарыг тайлбарлахдаа эдгээр хэлцүүдийг ашигладаг. Энэ бол өө сэвтэй хэрэгжүүлэх арга юм. Өөр өөр шинж чанартай асуултуудыг тайлбарлахдаа нэг хариулт ашиглах нь үнэн болон Бурханыг гутаах өнгө аясыг гарцаагүй төрүүлнэ. Би ийм төрлийн хариулт сонсох дургүй. Энэ тухай бодоод үз! Та нарын хэн нь ч энэ асуудлын тухай бодож байгаагүй байх, гэвч өдөр бүр Би үүнийг хардаг ба өдөр бүр Би үүнийг мэдэрдэг. Тиймээс та нарыг хийж байхад Би ажиглаж байдаг. Үүнийг хийж байх үедээ та нар энэ асуудлын мөн чанарыг мэдэрч чаддаггүй. Гэхдээ Би үүнийг харах үедээ үүний мөн чанарыг харж чаддаг бөгөөд Би үүний мөн чанарыг ч бас мэдэрч чаддаг. Тэгвэл энэ мөн чанар нь юу вэ? Өнөө үед хүмүүс яагаад Бурханаас айж, муугаас зайлж чаддаггүй вэ? Та нарын хариултууд энэ асуултын мөн чанарыг тайлбарлаж чадахаас нилээд хол байгаа бөгөөд тэдгээр нь энэ асуултын мөн чанарыг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл энд та нарын мэддэггүй эх сурвалж байдаг. Ямар эх сурвалж? Та нар энэ талаар сонсмоор байгааг Би мэдэж байна, иймээс Би энэ асуултын эх сурвалжийн тухай та нарт хэлэх болно.
Бурханы ажлын яг эхэнд Тэр хүнийг юу гэж үзсэн бэ? Бурхан хүнийг аварсан; Тэр хүнийг Өөрийн гэр бүлийн гишүүн, Өөрийн ажлын бай, Өөрийн эрхшээж, аврахыг хүссэн зүйл, мөн Өөрийн төгс болгохыг хүссэн зүйл гэж үзсэн. Энэ нь Өөрийн ажлын эхэнд хүнд хандсан Бурханы хандлага байсан. Гэвч тэр үед Бурханд хандах хүний хандлага ямар байсан бэ? Бурхан хүний хувьд үл таних нэгэн байсан ба хүн Бурханыг танихгүй нэгэн шиг үзсэн. Бурханд хандах хүний хандлага буруу байсан бөгөөд хүн Бурханд хэрхэн хандах ёстой талаар тодорхой ойлгоогүй байсан гэж хэлж болно. Иймээс тэр Түүнтэй хүссэнээрээ харьцсан ба дуртай бүхнээ хийсэн. Бурханы талаарх үзэл бодол хүнд байсан уу? Эхэндээ хүнд Бурханы талаарх ямар ч ойлголт байгаагүй. Хүний үзэл бодол хэмээгдэх зүйл нь Бурхантай хамаатай зүгээр л зарим нэг үзхүй болон төсөөлөл байсан. Хүмүүсийн үзхүйд нийцсэн зүйлс нь хүлээн зөвшөөрөгдсөн; нийцээгүй зүйлсийг өнгөн тал дээрээ дуулгавартай дагасан боловч зүрх сэтгэлдээ хүмүүс үүнтэй хүчтэйгээр тэмцэлдэж, үүнийг эсэргүүцсэн. Энэ бол хүн ба Бурханы хооронд анх байсан харилцаа юм: Бурхан хүнийг гэр бүлийн гишүүн шигээ үзсэн, гэсэн ч хүн Бурханд танихгүй нэгэн шиг хандсан. Гэвч Бурханы ажлын хэсэг хугацааны дараа Бурхан юунд хүрэхээр хичээж байгааг хүн ойлгосон. Бурхан бол жинхэнэ Бурхан юм гэдгийг хүмүүс мэдэж эхэлсэн бөгөөд хүн Бурханаас юуг олж авч болохыг мэдэж эхэлсэн. Тэр үед хүн Бурханыг юу гэж үзсэн бэ? Хүн Бурханыг амийг тэтгэгч гэж үзсэн ба нигүүлсэл хүртэж, ерөөл хүртэж, амлалт хүртэхээр эрмэлзсэн. Энэ явцад Бурхан хүнийг юу гэж үзсэн бэ? Бурхан хүнийг Өөрийн эрхшээлтийн бай гэж үзсэн. Бурхан хүнийг шүүж, хүнийг шалгаж, хүнд сорилт өгөхийн тулд үгийг ашиглахыг хүссэн. Гэвч тэр үеийн хүн төрөлхтний хувьд авч үзэх юм бол, Бурхан нь тэдний өөрсдийн хувийн зорилгоо биелүүлэх бодис байсан. Бурханы гаргасан үнэн нь тэднийг эрхшээж аварч чадах бөгөөд Бурханаас өөрсдийн хүссэн зүйлээ авах мөн өөрсдийн хүссэн эцсийн орондоо хүрэх боломж тэдэнд байна гэдгийг хүмүүс ойлгосон. Үүний улмаас тэдний зүрх сэтгэлд өчүүхэн төдий чин сэтгэл бүрэлдсэн ба тэд Бурханыг дагахад бэлэн байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хүмүүс Бурханы талаар өнгөцхөн хоосон онолын мэдлэгтэй болсон. Тэд Бурхантай илүү ихээр “танил” болж байсан гэж хэлж болно. Бурханы хэлсэн үгс, Бурханы сургаал номлол, Түүний гаргасан үнэн болон Түүний ажлын хамтаар–хүмүүс илүү ихээр “танил” болсон. Иймээс хүмүүс Бурхан бол цаашид танихгүй нэгэн биш бөгөөд тэд Бурхантай зохицолтой байх замаар аль хэдийн алхаж байгаа гэж андууран бодсон юм. Одоог хүртэл хүмүүс үнэний талаар маш их номлолыг сонссон ба Бурханы ихээхэн ажлыг туулсан. Гэсэн ч олон өөр хүчин зүйлс болон нөхцөл байдлын хөндлөнгийн оролцоо, саад бартаан дор ихэнх хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадаагүй мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадаагүй. Хүмүүс улам их идэвхгүй болж, өөртөө итгэх итгэл нь улам ихээр дутмаг болсон. Тэдэнд улам бүр өөрсдийнх нь үр дүн ч мэдэгдэхгүй мэт санагдах болсон. Тэд ямар нэгэн туйлширсан санаатай байж зүрхлээгүй ба ямар нэг ахиц дэвшил хийхийг эрж хайгаагүй; тэд зүгээр л дуртай дургүй дагаж, алхам алхмаар урагшилсан. Хүний одоогийн байдлыг авч үзвэл хүнд хандах Бурханы хандлага ямар вэ? Бурханы цорын ганц хүсэл бол эдгээр үнэнийг хүнд өгөх, Өөрийн замыг хүнд шингээх, тэгээд хүнийг өөр өөр аргуудаар шалгахын тулд янз бүрийн нөхцөл байдлыг зохицуулах юм. Түүний зорилго нь эдгээр үгсийг, эдгээр үнэнийг болон Өөрийн ажлыг аваад хүн Бурханаас айж, муугаас зайлж чадах үр дүнг авчрах билээ. Миний харсан ихэнх хүмүүс зүгээр л Бурханы үгийг аваад, үүнийг ёс зүй гэж үздэг, үүнийг илгээлт бичиг гэж үздэг ба үүнийг сахин мөрдөх журам дүрэм гэж үздэг.Тэд аливааг хийхдээ, хэлэхдээ эсвэл сорилттой тулгарахдаа Бурханы замыг өөрсдийн мөрдөх ёстой зам гэж үздэггүй. Хүмүүс томоохон сорилтуудтай тулгарах үед энэ нь ялангуяа тийм байдаг; Бурханаас айж, муугаас зайлах чиглэлд хэрэгжүүлж байгаа хэнийг ч Би хараагүй. Үүний улмаас, хүнд хандах Бурханы хандлага нь туйлын их жигшил, зэвүүцлээр дүүрэн байдаг. Бурхан хүмүүст удаа дараа, бүр зуун удаа сорилт өгсний дараа ч тэдэнд Бурханаас айж, муугаас зайлахыг хүсэж байна гэсэн өөрсдийн шийдвэрийг харуулах ямар нэгэн тодорхой хандлага байхгүй хэвээр байдаг! Хүмүүст ийм шийдвэр байхгүй ба тэд ийм төрлийн зүйлийг харуулдаггүйгээс хойш тэдэнд хандах Бурханы одоогийн хандлага нь, өршөөлөө сунгаж, хүлээцтэй байдал гаргаж, тэвчээр тэсвэр гаргаж байсан өнгөрсөн үеийнхтэй адил байхаа больсон. Үүний оронд Тэр хүмүүст маш ихээр урам хугарсан. Хэн энэ таагүй байдлыг учруулсан бэ? Хүнд хандах Бурханы ийм хандлага нь хэнээс хамаарч байдаг вэ? Энэ нь Бурханыг дагадаг хүн бүрээс хамаардаг. Өөрийн олон жилийн ажлын замналын явцад Бурхан хүнд олон шаардлага тавьсан бөгөөд хүний төлөө олон нөхцөл байдлыг зохицуулсан. Гэхдээ хүн хэрхэн гүйцэтгэсэн нь хамаагүй, Бурханд хандах хүний хандлага ямар байх нь хамаагүй, хүн Бурханаас айж муугаас зайлах зорилгын дагуу тодорхой хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс Би үүнийг нэг хэллэгээр дүгнэн хэлж, хүмүүс яагаад Бурханы замаар алхаж–Бурханаас айж муугаас зайлж чаддаггүй талаар бидний дөнгөж сая ярилцсан бүхнийг тайлбарлахад энэ хэллэгийг ашиглах болно. Энэ хэллэг нь юу вэ? Энэ хэллэг бол: Бурхан хүнийг Өөрийн авралын объект, Өөрийн ажлын объект гэж үздэг; хүн Бурханыг өөрийн дайсан гэж, өөрийн эсрэг зүйл гэж үздэг. Одоо та нарт энэ асуудал ойлгомжтой байна уу? Хүний хандлага юу болох; Бурханы хандлага юу болох; хүн болон Бурханы хоорондын харилцаа ямар болох—эдгээр нь бүгд маш тодорхой байна. Та хичнээн их номлол сонссоноос үл хамааран таны өөртөө нэгтгэн дүгнэсэн тэдгээр зүйлс буюу–Бурханд итгэлтэй байх, Бурханд дуулгавартай байх, Бурхантай зохицолтой байх замыг эрж хайх, бүх амьдралаа Бурхантай хамт өнгөрүүлэхийг хүсэх, Бурханы төлөө амьдрах зэрэг–тэдгээр зүйлс нь Миний хувьд Бурханы замаар ухамсартайгаар явж байгаа буюу Бурханаас айж муугаас зайлж байгаа хэрэг биш. Үүний оронд тэдгээр нь, тодорхой зорилгод хүрэхийн тулд та нарын дамжих суваг юм. Эдгээр зорилгод хүрэхийн тулд та нар дуртай дургүй зарим дүрэм журмыг мөрддөг. Хүмүүсийг Бурханаас айж, муугаас зайлах замаас бүр илүү холдуулж, Бурханыг дахин нэг удаа хүний эсрэг тавьдаг зүйл нь яг эдгээр дүрэм журмууд юм.
Өнөөдөр бидний хэлэлцэж байгаа асуулт нь бага зэрэг хүнд боловч ямар ч байсан та нар ирэх дадлага туршлагын явцдаа, ирэх цаг мөчид Миний дөнгөж сая та нарт хэлсэн зүйлийг хийж чадна гэж Би найдсаар л байна. Танд Тэр хэрэг болсон үед л Түүний оршдогийг мэдэрч, харин Тэр хэрэггүй болсон үед Түүнийг оршдоггүй мэт мэдэрч, Бурханыг бүү үл ойшоо мөн Түүнийг хоосон агаар мэт бүү үз. Та өөрийн мэдэлгүйгээр ийм ойлголтыг агуулж байх үедээ та Бурханыг аль хэдийн хилэгнүүлсэн. Магадгүй зарим хүмүүс ингэж хэлэх байх: “би Бурханыг хий хоосон агаар гэж үздэггүй, би үргэлж Бурханд залбирч, би үргэлж Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг бөгөөд миний хийдэг бүхэн Бурханы шаардсан цар хүрээ, стандарт, зарчмын дотор байдаг. Би гарцаагүй өөрийн бодол санааны дагуу хийгээгүй.” Тиймээ, аливаа зүйлсийн талаар таны баримталж байгаа байдал зөв. Гэхдээ та асуудалтай нүүр тулах үедээ юу гэж боддог вэ? Танд асуудал тулгарах үед та хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Зарим хүмүүс Бурханд залбирах үедээ, Түүнээс гуйх үедээ л Бурхан оршдог гэж мэдэрдэг. Гэвч асуудалтай тулгарах үедээ тэд өөрсдийн үзэл санааг гарган ирж, тэдгээрийг дагахыг хүсдэг. Энэ нь Бурханыг хоосон агаар гэж үзэж байна. Ийм төрлийн нөхцөл байдал нь Бурханыг оршин байхгүй гэж үзүүлдэг. Хүмүүс, тэдэнд Тэр хэрэгтэй үед Бурхан орших ёстой бөгөөд тэдэнд Бурхан хэрэггүй үед Тэр орших ёсгүй гэж боддог. Хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн бодол санааг дагах нь хангалттай гэж хүмүүс боддог. Тэд аливаа зүйлсийг хүссэнээрээ хийж болно гэж тэд итгэдэг. Тэдэнд Бурханы замыг эрж хайх хэрэг байхгүй гэж л тэд боддог. Одоо ийм нөхцөлд байгаа, ийм байдалд байгаа хүмүүс нь—аюулын ирмэг дээр байгаа биш гэж үү? Зарим хүмүүс: “Би аюулын ирмэг дээр байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран би маш олон жилийн туршид итгэсэн, бас Тэр намайг орхиж тэвчихгүй учраас Бурхан намайг орхихгүй гэж би итгэдэг” гэж хэлдэг. Бусад хүмүүс хэлэхдээ: “Би эхийнхээ хэвлийд байхаасаа эхлээд одоог хүртэл нийтдээ дөч тавин жил би Бурханд итгэсэн. Цаг хугацааны тухайд бол би Бурханаар аврагдахад хамгийн их тохирно; би амь үлдэхэд хамгийн их тохирно. Энэхүү дөрөв, таван арван жилийн хугацаанд би өөрийн гэр бүл, ажил төрлөө орхисон. Мөнгө, байр суурь, зугаа цэнгэл, гэр бүлдээ зориулах цаг гэх мэт өөртөө байгаа бүхнийг би хаясан; би олон амттай хоол идээгүй; би олон хөгжилтэй зүйлийг эдлээгүй; би олон сонирхолтой газруудаар яваагүй; би бүр энгийн хүний тэвчиж давж чадахааргүй зовлон зүдгүүрийг туулсан. Хэрвээ Бурхан энэ бүхний улмаас намайг аврахгүй юм бол би хэлмэгдэх ба би ийм Бурханд итгэж чадахгүй” гэдэг. Ийм бодолтой хүмүүс олон байдаг уу? (Олон тийм хүмүүс байдаг.) Тэгвэл Би өнөөдөр та нарт бодит байдлыг ойлгоход туслах болно: Ийм төрлийн бодол агуулсан хүн нэг бүр өөрсдөдөө гай авчирч байна. Энэ нь, тэд өөрсдийн нүдээ халхлахын тулд өөрсдийн хувийн төсөөллийг ашиглаж байгаа учраас юм. Тэдний төсөөлөл, тэдний өөрсдийн дүгнэлт нь Бурханы хүнээс шаардаж буй зүйлийн стандартыг орлож, Бурханы жинхэнэ цаад санааг хүлээн зөвшөөрөхөөс тэднийг хойш татдаг ба ингэснээр тэднийг Бурханы жинхэнэ оршин тогтнолыг мэдэрч чадахгүй болгож, Бурханаар төгс болгуулах боломжоо алдахад хүргэж, Бурханы амлалтыг хуваалцаж, үүний нэг хэсэг нь болж чадахгүй байхад хүргэдэг.
Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдог болон хүний үр дүнг тодорхойлдог Түүний стандартууд
Та нар өөрсдийн хувийн үзэл бодол эсвэл дүгнэлттэй байхаасаа өмнө эхлээд та нарт хандах Бурханы хандлагыг, Бурхан юу гэж бодож байгааг ойлгож, дараа нь таны өөрийн бодол зөв эсэхийг шийдэх ёстой. Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурхан хэзээ ч цаг хугацааны нэгжийг ашиглаагүй ба тэдний үр дүнг тодорхойлохын тулд Тэр хэзээ ч хэн нэгний амссан зовлон зүдгүүрийн хэмжээг ашиглаагүй. Тэгвэл хүний үр дүнг тодорхойлох стандарт болгож Бурхан юуг ашигладаг вэ? Хүний үр дүнг тодорхойлохын тулд цаг хугацааны нэгжийг ашиглах нь–энэ нь хүмүүсийн үзхүйтэй хамгийн их нийцдэг зүйл юм. Мөн түүнчлэн та нарын үргэлж хардаг хүмүүс байдаг, тодорхой хугацаанд ихийг зориулсан, ихийг зарцуулсан, ихийг төлсөн, их зовсон хүмүүс бас байдаг. Та нарын бодлоор, тэд бол Бурханаар аврагдаж чадах хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн харуулдаг бүхэн, тэдний амьдран гаргадаг бүхэн нь хүний үр дүнг тодорхойлдог Бурханы стандартын талаарх хүн төрөлхтний үзхүй юм. Таны юунд итгэдгээс үл хамааран Би эдгээр жишээнүүдийг нэг нэгээр нь жагсаахгүй. Ерөнхийд нь хэлбэл, энэ нь Бурханы өөрийн бодлын стандарт л биш бол энэ нь хүний төсөөллөөс гарах бөгөөд энэ нь бүхэлдээ хүний үзхүй юм. Өөрийн хувийн үзхүй болон төсөөллөө сохроор хүчлэхийн үр дагавар юу вэ? Мэдээж үр дагавар нь зөвхөн Бурхан таныг цааш түлхэх явдал байна. Яагаад гэвэл та өөрийн чадваруудыг Бурханы өмнө үргэлж гайхуулж, Бурхантай тэмцэлдэж, Бурхантай маргалдаж байдаг ба та Бурханы бодлыг үнэхээр ойлгохоор хичээдэггүй мөн та Бурханы цаад санаа болон хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагыг ухамсарлахаар хичээдэггүй. Ингэж авирлах нь та өөрийгөө бүхнээс дээгүүр өргөмжилж, Бурханыг өргөмжлөхгүй байгаа юм. Та өөртөө итгэдэг; та Бурханд итгэдэггүй. Бурхан ийм хүнийг хүсдэггүй ба Бурхан ийм төрлийн хүнийг аврахгүй. Хэрвээ та нар ийм үзэл бодлоо хаяж чадвал өнгөрсөн үеийн эдгээр буруу үзэл бодлуудаа залруул; хэрэв та Бурханы шаардлагын дагуу байж чадвал; энэ мөчөөс эхлээд Бурханаас айж, муугаас зайлах замыг хэрэгжүүлж эхэл; бүх зүйл дээр Бурханыг агуу гэж хүндэтгэж сур; өөрсдийн хувийн хоосон төсөөлөл, үзэл бодол, итгэлээ өөрийгөө тодорхойлоход бүү ашигла, Бурханыг тодорхойл. Үүний оронд та бүх талаараа Бурханы цаад санааг эрж хай, хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагын талаарх ухаарал, ойлголтонд хүр, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы стандартыг ашигла–тэр нь гайхалтай байх болно! Энэ нь та Бурханаас айж, муугаас зайлах замд орох гэж байна гэсэн үг юм.
Бурхан, хүмүүсийн хэрхэн ингэж, тэгж бодож байгааг, тэдний санаа, үзэл бодлыг хүний үр дүнг тодорхойлох стандарт болгон ашигладаггүй, тэгвэл Тэр ямар төрлийн стандарт ашигладаг вэ? Бурхан хүний үр дүнг тодорхойлохдоо сорилтуудыг ашигладаг. Хүний үр дүнг тодорхойлохдоо сорилтуудыг ашиглах хоёр стандарт байдаг: Эхнийх нь хүмүүсийн туулдаг сорилтын тоо, хоёр дахь нь эдгээр сорилтууд дахь хүмүүсийн үр дүн. Энэ хоёр үзүүлэлт нь хүний үр дүнг тодорхойлдог. Одоо бид энэ хоёр стандартыг нарийн авч үзэх болно.
Юун түрүүнд, таныг Бурханаас өгсөн сорилттой тулгарах үед (жич: Таны нүдээр энэ сорилт нь жаахан зүйл, дурдахын ч хэрэггүй мэт байж болно), таны дээр Бурханы гар байгаа бөгөөд Бурхан энэ нөхцөл байдлыг таны төлөө зохицуулсан гэдгийг Бурхан танд тов тодорхой мэдэгдэх болно. Таны биеийн хэмжээ боловсорч гүйцээгүй байх үед Бурхан таныг шалгахын тулд сорилтыг зохион байгуулах болно. Эдгээр сорилтууд нь таны биеийн хэмжээтэй, таны ойлгож чадах зүйлтэй, таны тэсвэрлэж чадах зүйлтэй холбоотой байх болно. Таны аль хэсгийг шалгах вэ? Бурханд хандах таны хандлагыг шалгана. Энэ хандлага маш чухал уу? Мэдээж энэ нь чухал! Цаашлаад энэ нь нэн чухал! Учир нь хүний энэ хандлага нь Бурханы хүсэж байгаа үр дүн, энэ нь Бурханы тухайд ярих юм бол хамгийн чухал зүйл юм. Өөрөөр бол Бурхан ийм төрлийн ажил хийснээр Өөрийн хичээл чармайлтыг хүмүүст зориулахгүй. Эдгээр сорилтуудын аргаар Бурхан Түүнд хандах таны хандлагыг харахыг хүсдэг; та зөв зам дээр байна уу, үгүй юу гэдгийг харахыг Тэр хүсдэг; мөн та Бурханаас айж, муугаас зайлж байгаа эсэхийг харахыг Тэр хүсдэг. Тиймээс тодорхой хугацаанд та үнэнийг ихээр эсвэл багаар ойлгосон эсэхээс үл хамааран та мөн л Бурханы сорилттой нүүр тулах бөгөөд таны ойлгосон үнэний хэмжээ ихсэхийг дагаад Бурхан танд таарах сорилтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулсаар байх болно. Та сорилттой дахин нэг удаа тулгарах үед, таны үзэл бодол, таны бодол санаа, мөн Бурханд хандах таны хандлага энэ хугацаанд өссөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Зарим хүмүүс: “Яагаад Бурхан дандаа хүмүүсийн хандлагыг харахыг хүсдэг юм бэ? Тэд үнэнийг хэрхэн хэрэгжүүлж байгааг Бурхан хараагүй гэж үү? Яагаад Тэр одоо ч гэсэн хүмүүсийн хандлагыг харахыг хүсэж байна вэ?” гэж хэлдэг. Энэ бол учир утгагүй яриа! Бурхан ингэж хийдгээс хойш Бурханы цаад санаа тэнд байх л ёстой. Бурхан хүмүүсийг үргэлж хажуугаас нь ажиглаж, тэдний үг үйл хэрэг бүрийг, тэдний үйлдэл хөдөлгөөн бүрийг, тэр ч бүү хэл тэдний бодол, санаа бүрийг харж байдаг. Хүмүүст тохиолддог бүхнийг: тэдний сайн үйлс, тэдний алдаа, тэдний гэм буруу, бүр тэдний урвалт болон эсэргүүцлийг бүгдийг нь, тэдний үр дүнг тодорхойлох нотолгоо болгохын тулд Бурхан тэмдэглэх болно. Бурханы ажил алхам алхмаар бүрдэхийн хирээр та илүү их үнэнийг сонсоно, та илүү их эерэг зүйлсийг, эерэг мэдээллийг болон үнэний бодит байдлыг хүлээн авна. Энэ үйл явцад танд тавих Бурханы шаардлага ч мөн ихсэх болно. Үүний зэрэгцээ, Бурхан танд илүү хүнд сорилтыг зохион байгуулах болно. Түүний зорилго нь, энэ хугацаанд Бурханд хандах таны хандлага боловсорч гүйцсэн эсэхийг шалгах юм. Мэдээж энэ хугацаанд Бурханы танаас шаарддаг үзэл бодол нь үнэний бодит байдлын талаарх таны ойлголттой тохирно.
Таны биеийн хэмжээ аажмаар өсөхөд танаас шаардах Бурханы стандарт мөн аажмаар өснө. Таныг нас бие гүйцээгүй байхад Бурхан танд маш бага стандартыг өгөх болно; таны биеийн хэмжээ арай том байх үед Бурхан танд арай илүү өндөр стандарт өгөх болно. Гэхдээ таныг бүх үнэнийг ойлгосны дараа Бурхан яах вэ? Бурхан танд илүү том сорилтуудыг учруулна. Эдгээр сорилтуудын дундаас Бурханы олж авахыг хүссэн зүйл, Бурханы харахыг хүссэн зүйл нь таны Бурханы талаарх гүнзгий мэдлэг бөгөөд таны жинхэнэ айдас юм. Энэ удаа танд тавих Бурханы шаардлага нь, таны биеийн хэмжээ арай боловсорч гүйцээгүй байсан үеийг бодвол илүү өндөр, “илүү хатуу ширүүн” байх болно (жич: Хүмүүс үүнийг хатуу ширүүн гэж хардаг боловч Бурхан үнэндээ үүнийг боломжийн гэж хардаг). Бурхан хүмүүст сорилт өгөх үедээ, ямар төрлийн бодит байдлыг Бурхан бүтээхийг хүсдэг вэ? Түүнд өөрсдийн зүрх сэтгэлээ өгөхийг Бурхан үргэлж хүмүүсээс гуйдаг. Зарим хүмүүс: “Хүн яаж түүнийгээ өгөх юм бэ? Би өөрийн үүргээ биелүүлдэг, би амь зуулга болон өөрийн гэрээ орхисон, би Бурханы төлөө зарцуулсан. Эдгээр нь бүгд өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгсний жишээ биш гэж үү? Би өөрөөр яаж зүрх сэтгэлээ Бурханд өгөх юм бэ? Эдгээр нь би Бурханд зүрх сэтгэлээ өгсний жишээ болж чадахгүй гэж үү? Эзний онцгой шаардлага нь юу юм бэ?” гэж хэлэх болно. Энэ шаардлага нь маш энгийн. Үнэндээ өөрсдийн сорилтуудын янз бүрийн үе шатанд янз бүрийн түвшинд өөрсдийн зүрх сэтгэлээ аль хэдийн Бурханд өгсөн зарим хүмүүс байдаг. Гэхдээ хүмүүсийн дийлэнх олонх нь хэзээ ч өөрсдийн зүрх сэтгэлээ Бурханд өгдөггүй. Бурхан танд сорилт өгөх үедээ, таны зүрх сэтгэл Бурхантай хамт, бие махбодтой хамт эсвэл Сатантай хамт байгаа эсэхийг Бурхан хардаг. Бурхан танд сорилт өгөхдөө, та Бурханыг эсэргүүцсэн зогсож байна уу гэдгийг эсвэл та Түүнтэй зохицолтой байх байр сууринд зогсож байна уу гэдгийг Бурхан хардаг бөгөөд таны зүрх сэтгэл Түүнтэй нэг талд байгаа эсэхийг Тэр хардаг. Та боловсорч гүйцээгүй байхдаа сорилттой тулгарвал таны өөртөө итгэх итгэл маш сул байдаг бөгөөд Бурханы цаад санааг ханамжуулахын тулд яг юу хийх хэрэгтэйгээ та мэддэггүй, учир нь та үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг. Энэ бүхнийг үл харгалзан та үнэхээр, чин сэтгэлээсээ Бурханд залбирч чадах ба өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурханыг өөрийн захирагч болгож, хамгийн эрхэм дээд гэж итгэдэг зүйлсээ Бурханд өргөл болгоход бэлэн байж чадна. Энэ нь зүрх сэтгэлээ Бурханд аль хэдийн өгчихсөнтэй адилхан. Та илүү олон сургаал номлол сонсож, үнэнийг илүү их ойлгох тусам таны биеийн хэмжээ аажмаар боловсорч гүйцэх болно. Энэ үед Бурханы танаас шаардаж байгаа стандарт нь таныг боловсорч гүйцээгүй байх үеийнхтэй адилгүй; Тэр түүнээс илүү өндөр стандартыг шаарддаг. Хүн зүрх сэтгэлээ аажмаар Бурханд өгөх үед энэ нь Бурхантай илүү ойр болсоор байдаг; хүн Бурханд жинхэнээсээ ойр болох үед Түүнээс айх зүрх сэтгэл нь улам ихээр нэмэгддэг. Бурхан ийм зүрх сэтгэлийг хүсдэг.
Бурхан хэн нэгний зүрх сэтгэлийг олж авахыг хүсэх үедээ Тэр тэдэнд тоо томшгүй олон сорилтуудыг өгдөг. Эдгээр сорилтуудын явцад хэрвээ Бурхан энэ хүний зүрх сэтгэлийг олж авч чадахгүй бол эсвэл энэ хүнд ямар нэг хандлага байгааг Тэр харж чадахгүй бол–энэ хүн Бурханаас айсан байдлаар аливааг хийж эсвэл авирлаж байна гэж Тэр хараагүй мөн мууг зайлуулах хандлага болон шийдвэрийг энэ хүнээс Тэр хараагүй гэсэн үг юм. Хэрвээ ийм байдаг юм бол, тоо томшгүй олон сорилтын дараа энэ хүнд гаргасан Бурханы тэвчээр хумигдаж, Тэр энэ хүнийг цаашид тэвчихгүй. Тэр цаашид тэдэнд сорилт өгөхгүй бөгөөд Тэр тэдэн дээр цаашид дахин ажиллахгүй. Тэгвэл энэ хүний үр дүн ямар байна гэсэн үг вэ? Энэ нь тэдгээр хүмүүс үр дүнгүй байх болно гэсэн үг юм. Энэ хүн ямар ч муу зүйл хийгээгүй байж болно. Мөн тэд сүйтгэн нурах эсвэл саад болох юу ч хийгээгүй байж болно. Түүнчлэн тэд Бурханыг илт эсэргүүцээгүй байж болох юм. Гэсэн хэдий ч энэ хүний зүрх сэтгэл нь Бурханаас нуугдсан. Тэдэнд хэзээ ч Бурханд хандах тодорхой хандлага болон үзэл бодол байгаагүй бөгөөд тэдний зүрх сэтгэл Түүнд өгөгдсөн гэдгийг Бурхан тодорхой харж чадахгүй, мөн энэ хүн Бурханаас айж, муугаас зайлахыг эрж хайж байгаа гэдгийг Бурхан тодорхой харж чаддаггүй. Бурхан эдгээр хүмүүст цаашид тэвчээртэй хандахгүй, Тэр цаашид ямар нэг төлөөс төлөхгүй, Тэр цаашид өршөөлөө хүртээхгүй бөгөөд Тэр цаашид тэдэн дээр ажиллахгүй. Энэ хүний Бурханд итгэх итгэлийн амьдрал аль хэдийн дууссан. Яагаад гэвэл Бурханаас энэ хүнд өгсөн олон сорилтуудаас Бурхан Өөрийн хүссэн үр дүнг олж аваагүй. Тиймээс Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийг өөрсдөөс нь олж хараагүй олон хүмүүс байдаг. Үүнийг харах нь хир боломжтой вэ? Ийм хүн Бурханд олон жил итгэж, гадна талдаа тэд маш идэвхтэй байсан байж болно. Тэд олон ном уншиж, олон ажил төрлийг зохицуулж, олон тэмдэглэл хөтөлж, олон сургаал номлолыг эзэмшсэн. Гэсэн хэдий ч, хэзээ ч ямар нэгэн харагдахуйц өсөлт байгаагүй, энэ хүнээс Бурханд хандах ямар нэг харагдахуйц үзэл бодол байгаагүй ба ямар нэгэн тодорхой хандлага ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, та энэ хүний зүрх сэтгэлийг харж чадахгүй. Тэдний зүрх сэтгэл нь үргэлж далд, тэдний зүрх сэтгэл үргэлж нууцлагдмал байдаг–энэ нь Бурханд нууцлагдмал байдаг, иймээс Бурхан энэ хүний үнэн зүрх сэтгэлийг хараагүй, Бурхан энэ хүний Бурханаас айх жинхэнэ айдсыг хараагүй, үүнээс илүүтэйгээр Тэр энэ хүнийг Бурханы замаар хэрхэн алхаж байгааг хараагүй. Хэрвээ одоог хүртэл Бурхан ийм хүнийг олж аваагүй бол ирээдүйд Тэр тэднийг олж авч чадах уу? Тэр чадахгүй! Бурхан олж авч чадахгүй зүйлээ авахаар зүтгэсээр байх уу? Тэр тэгэхгүй! Тэгвэл эдгээр хүмүүст хандах Бурханы одоогийн хандлага юу вэ? (Тэр тэднийг цааш түлхдэг, Тэр тэдэнд анхаарал хандуулдаггүй.) Тэр тэдэнд анхаарал хандуулдаггүй! Бурхан ийм хүнд анхаарал хандуулдаггүй; Тэр тэднийг цааш түлхдэг. Та эдгээр үгсийг маш хурднаар, маш нарийн цээжилсэн. Та сонссон зүйлээ ойлгосон юм шиг санагдаж байна!
Бурханыг дагаж эхлэхдээ боловсорч гүйцээгүй, мэдлэггүй байсан хүмүүс байдаг; тэд Бурханы цаад санааг ойлгодоггүй; тэд мөн Бурханд итгэх нь юу болохыг ойлгодоггүй ба Бурханд итгэж, Бурханыг дагах хүний-зохиосон итгэлийн замыг сонгодог. Ийм хүн сорилттой тулгарах үедээ тэд үүнийг мэддэггүй бөгөөд Бурханы удирдамж, гэгээрлийг мэдэрдэггүй. Тэд Бурханд өөрсдийн зүрх сэтгэлээ өгнө гэж юу болохыг мөн сорилтонд бат зогсох гэдэг нь юу болохыг мэдэхгүй. Бурхан энэ хүнд хязгаарлагдмал цаг хугацаа өгөөд, энэ хугацаанд Тэр тэдэнд, Бурханы сорилт юу болох, Бурханы цаад санаа юу болохыг ойлгуулдаг. Үүний дараа, энэ хүн өөрсдийн үзэл бодлыг харуулах хэрэгтэй. Энэ үе шатанд байгаа хүмүүсийг Бурхан хүлээсээр л байдаг. Бурханд зүрх сэтгэлээ өгөхийг хүссэн ч тэгж хийж тэвчихгүй байгаа, хэдийгээр зарим үндсэн үнэнийг хэрэгжүүлдэг ч томоохон сорилт тулгарах үед үүнээс зайлсхийж, бууж өгөхийг хүсдэг, үзэл бодол нь одоог хүртэл нааш цааш эргэлзэн тээнэгэлзэж байгаа хүмүүсийн тухайд–эдгээр хүмүүст хандах Бурханы хандлага юу вэ? Бурхан эдгээр хүмүүст өчүүхэн төдий ч хүлээлт тавьсаар л байдаг. Үр дүн нь тэдний хандлага болон гүйцэтгэлээс хамаарна. Хэрвээ хүмүүс ахиц дэвшилтийг гаргахдаа тийм ч идэвхтэй биш бол Бурхан ямар хариу үзүүлэх вэ? Тэр зөнд нь хаядаг. Яагаад гэвэл Бурхан таныг зөнд нь хаяхаас өмнө та аль хэдийн өөрийгөө зөнд нь хаячихсан. Тиймээс та ингэж хандсанд нь Бурханыг буруутгаж болохгүй, тийм биз дээ? Энэ нь шударга уу? (Энэ бол шударга.)
Бодтой асуулт нь хүмүүст бүх төрлийн эвгүйрэлийг авчирдаг
Бүх хүмүүсээс хамгийн эмгэнэлт үр дүнтэй өөр төрлийн хүн байдаг. Эдгээр нь Миний хамгийн бага дурддаг хүмүүс юм. Энэ хүн Бурханы шийтгэлийг хүлээн авч байгаа учраас эсвэл тэднээс шаардах Бурханы шаардлага хатуу чанд бөгөөд тэд эмгэнэлт үр дүнтэй учраас энэ нь эмгэнэлтэй биш юм. Үүний оронд, тэд үүнийг өөрсдөдөө хийдэг учраас энэ нь эмгэнэлтэй бөгөөд энэ нь: “Тэд өөрсдийнхөө ухсан нүхэнд уналаа” гэж хэлдэгтэй адилхан. Энэ нь ямар төрлийн хүн бэ? Энэ хүн зөв замаар алхдаггүй ба тэдний үр дүн урьдчилан илчлэгддэг. Бурхан ийм хүнийг Өөрийн жигшил зэвүүцлийн хамгийн том бай гэж үздэг. Хүмүүсийн хэлдгээр эдгээр нь бүх хүнээс хамгийн эмгэнэлтэй нь юм. Ийм хүн Бурханыг дагаж эхлэхдээ маш урам зоригтой байдаг; тэд олон төлөөс төлдөг; Бурханы ажлын төлөв байдлын талаар тэд сайн санал бодолтой байдаг; тэд өөрсдийн ирээдүйн тухайд мөрөөдлөөр дүүрэн байдаг; тэд ялангуяа Бурханд итгэдтэй байж, Бурхан хүнийг төгс болгож, хүнд алдар суутай эцсийн оронг авчирч чадна гэж итгэдэг. Гэсэн ч ямар нэг шалтгаанаар энэ хүн дараа нь Бурханы ажлын замналаас зугтдаг. Энэ хүн зугтдаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд баяртай гэж хэлэлгүйгээр, дуу чимээгүй алга болдог гэсэн үг юм. Тэд үг дуугүй явдаг. Хэдийгээр ийм хүн Бурханд итгэдэг гэж хэлдэг ч, үнэндээ тэд хэзээ ч Бурханд итгэх замд үндсээ суулгаагүй байдаг. Тиймээс тэд хичнээн удаан итгэсэн нь хамаагүй, тэд Бурханаас Тэд хэдий удаан хугацаанд итгэсээр ирсэн ч гэсэн Бурханаас татгалзаж чаддаг. Зарим хүмүүс бизнес эрхлэхээр явдаг, зарим хүмүүс өөрийнхөөрөө амьдрахаар явдаг, зарим хүмүүс баяжихаар явдаг, зарим хүмүүс гэрлэж, хүүхэдтэй болохоор явдаг... Явсан хүмүүсийн дунд, дотоод сэтгэлийнхээ дайралтанд өртөн буцаж ирэхийг хүсдэг хүмүүс байдаг ба бусад нь арай ядан амиа зогоож жилээс жилд энэ дэлхийн урсгалыг даган амьдардаг. Эдгээр зорилгогүй амьдрагчид нь маш их зовлон амсдаг ба энэ дэлхийд амьдрах нь хэтэрхий зовлонтой бөгөөд тэд Бурханаас салж болохгүй гэж итгэдэг. Тэд тав тух, амар амгалан, баяр хөөрийг хүртэхийн тулд Бурханы гэрт буцаж очихыг хүсдэг ба гай гамшгаас зугатаж эсвэл аврагдаж, сайхан эцсийн орныг олж авахын тулд үргэлжлүүлэн Бурханд итгэдэг. Учир нь эдгээр хүмүүс Бурханы хайр бол эцэс төгсгөлгүй бөгөөд Бурханы нигүүлсэл нь дундаршгүй, дуусашгүй гэж итгэдэг. Хүн юу хийсэн байх нь хамаагүй Бурхан тэднийг уучилж, тэдний өнгөрснийг тэвчих ёстой гэж тэд итгэдэг. Эдгээр хүмүүс буцаж ирээд өөрсдийн үүргээ биелүүлэхийг хүсэж байгаагаа хэлдэг. Энэ нь Бурханы гэрт буцан очих тэдний зам юм гэж найдан өөрсдийн зарим эд зүйлсийг сүмд хандивладаг хүмүүс хүртэл байдаг. Ийм хүнд хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Бурхан тэдний үр дүнг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Чөлөөтэй ярьцгаа. (Бурхан ийм төрлийн хүнийг хүлээн зөвшөөрч болох юм гэж бодож байсан, гэхдээ яг одоо үүнийг сонссоны дараа, магадгүй тэднийг дахин хүлээн зөвшөөрөхгүй байх.) Таны тайлбар юу вэ? (Өөрсдийнхөө үр дүнг үхлийнх байхгүйн тулд ийм хүн Бурханы өмнө ирдэг. Тэд чин сэтгэлийн угаас ирээгүй. Харин, Бурханы ажил удахгүй дуусах болно гэсэн мэдлэгийнхээ улмаас тэд ерөөл хүртэх гэсэн төөрөгдлийн дор ирдэг.) Таны хэлж байгаагаар энэ хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй, иймээс Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхгүй юу? Тийм үү? (Тийм.) ( Миний ойлгож байгаагаар ийм төрлийн хүн нь хувийн эрх ашиг хөөгчид бөгөөд тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй.) Тэд Бурханд итгэх гэж ирээгүй; тэд бол эрх ашиг хөөгчид. Сайхан хэллээ! Эдгээр эрх ашиг хөөгчид бол хүн болгоны үзэн яддаг төрлийн хүн юм. Тэд зүгээр л урсгалаар явдаг ба өөрт нь л хэрэггүй бол юунд ч оролцдоггүй. Мэдээж тэд бол жигшмээр! Өөр ах эгч нарт ямар нэг санал бодол байна уу? (Бурхан тэднийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Бурханы ажил дуусах гэж байгаа бөгөөд одоо үе бол хүмүүсийн үр дүнгүүд тодорхойлогдож байгаа үе юм. Энэ үед л эдгээр хүмүүс эргэн ирэхийг хүсдэг. Энэ нь тэд үнэнийг үнэхээр эрж хайхын тулд биш байдаг; гай гамшиг ирж буйг мэдсэн учраас эсвэл гадны хүчин зүйлс нөлөөлсний улмаас тэд буцаж ирэхийг хүсдэг. Хэрвээ тэдэнд үнэнийг эрж хайсан зүрх сэтгэл үнэхээр байсан бол тэд хэзээ ч замын голоос зугатахгүй байх байсан.) Өөр санал байна уу? (Тэд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Бурхан тэдэнд боломжуудыг үнэхээр өгсөн боловч Бурханд хандах тэдний хандлага нь Түүнд хэзээд ямар ч анхаарал тавихгүй явдал байсан. Энэ хүний цаад санаа ямар байх нь хамаагүй хэдий тэд үнэхээр гэмшиж байсан ч гэсэн Бурхан мөн л тэднийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь, Бурхан тэдэнд аль хэдийн маш олон боломжуудыг өгсөн боловч тэд аль хэдийн өөрсдийн хандлагаа харуулсан учраас юм: Тэд Бурханыг орхихыг хүссэн. Тиймээс, тэд одоо буцаж ирвэл, Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхгүй.) (Бурхан ийм төрлийн хүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгтэй би ч бас санал нэг байна, учир нь хэрвээ энэ хүн жинхэнэ замыг харж, Бурханы ажлыг тийм удаан хугацаанд мэдэрсэн байж дэлхий рүү буцан очиж, Сатаны тэврэлтэнд буцаж очсон бол энэ нь Бурханаас урвах маш том урвалт юм. Бурханы мөн чанар нь өршөөл энэрэл, хайр гэсэн бодит байдлыг үл харгалзан энэ нь ямар төрлийн хүн рүү чиглэж байгаагаас хамаарна. Хэрвээ энэ хүн тав тух хайж, найдвараа тавьж болох ямар нэгэн зүйлийг хайж Бурханы өмнө ирвэл энэ хүн нь Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг төрлийн хүн биш бөгөөд тэдэнд үзүүлэх Бурханы өршөөл нь зөвхөн энд хүрнэ.) Бурханы мөн чанар нь өршөөл, тэгвэл Тэр яагаад ийм хүнд арай илүү өршөөл үзүүлдэггүй юм бэ? Бага зэргийн өршөөл хүртвэл тэдэнд боломж олж авахгүй гэж үү? Өмнө нь ихэвчлэн ингэж хэлдэг байсан: Бурхан бүх хүнийг аврагдахыг хүсдэг бөгөөд хэнийг ч сүйрэн мөхөхийг хүсдэггүй. Хэрвээ зуун хониноос нэг нь алга болбол, Бурхан ерөн есийг орхиод, алга болсон нэг хонио хайх болно. Одоо үед, энэ төрлийн хүний тухайд, хэрвээ энэ нь тэдний Бурханд итгэх жинхэнэ итгэлийн төлөө юм бол Бурхан тэднийг хүлээж аваад, тэдэнд хоёр дахь боломжийг олгох ёстой юу? Энэ үнэндээ хэцүү асуулт биш; энэ нь маш энгийн! Хэрвээ та Бурханыг үнэхээр танин мэдэж, Бурханы талаар бодит ойлголттой бол олон тайлбар хэрэггүй; олон таамаг ч мөн адил хэрэггүй, тийм үү? Таны хариулт зөв чигт байгаа боловч тэдний болон Бурханы хандлагын хооронд зарим нэг зай байсаар байгаа.
Яг одоо та нарын зарим нь, Бурхан энэ төрлийн хүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэлтэй байсан. Бусад нь тийм ч тодорхой байгаагүй ба Бурхан тэднийг хүлээн авч магадгүй, хүлээн зөвшөөрөхгүй ч байж магадгүй гэж итгэж байсан–энэ хандлага бол илүү дундыг баримталсан хандлага; мөн тэгээд Бурхан ийм төрлийн хүнийг хүлээн зөвшөөрөх байх гэж найдсан үзэл бодолтой хүмүүс байсан–энэ бол тодорхойгүй хандлага юм. Хандлага нь тодорхой хүмүүс, Бурхан одоог хүртэл ажилласан ба Түүний ажил нь дууссан иймээс Бурхан эдгээр хүмүүст хүлээцтэй хандах хэрэггүй бөгөөд Тэр тэдгээрийг дахин хүлээн зөвшөөрөхгүй гэж итгэдэг. Дундыг баримталсан хүмүүс, эдгээр асуудлууд тэдний нөхцөл байдлын дагуу шийдэгдэх ёстой гэж итгэдэг: Хэрвээ энэ хүний зүрх сэтгэл Бурханаас салшгүй бол, тэд одоо ч Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурхан тэдний өмнөх алдаа, дутагдлуудыг санах ёсгүй; Тэр тэднийг өршөөж, дахин нэг боломж олгон, тэднийг Бурханы гэрт буцаан ирүүлж, Бурханы авралыг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Гэхдээ, хэрвээ энэ хүн дахин нэг удаа зугтвал, тэр үед Бурхан энэ хүнийг цаашид хүсэхгүй бөгөөд энэ нь тэдэнд шударга бусаар хандаж байна гэж тооцогдохгүй. Бурхан энэ хүнийг хүлээн авна гэж найддаг өөр бүлэг хүмүүс байдаг. Энэ бүлэг нь Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдгээ тодорхой мэддэггүй. Хэрвээ тэд Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж итгэж байсан ч Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхгүй бол, тэд Бурханы үзэл бодолтой бага зэрэг нийцэлгүй байгаа мэт санагддаг. Хэрвээ тэд Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөх ёсгүй гэж итгээд, харин Бурхан хүнийг гэсэн Түүний хайр хязгааргүй бөгөөд Тэр энэ хүнд дахин нэг боломж олгоход бэлэн байна гэж хэлэх юм бол энэ нь хүний мэддэггүй байдал илчлэгдэж байгаагийн жишээ биш гэж үү? Ямар ч тохиолдолд, та нар бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байдаг. Эдгээр үзэл бодлууд нь та нарын өөрсдийн бодол дахь мэдлэг юм; тэдгээр нь мөн үнэний талаарх таны ойлголтын, Бурханы цаад санааны талаарх таны ойлголтын гүний тусгал юм. Сайхан хэллээ, үгүй гэж үү? Энэ асуудал дээр та нарт санал бодол байгаа нь гайхалтай! Гэхдээ та нарын санал бодол зөв үү эсвэл үгүй юу гэдгийн тухайд одоо ч асуултын тэмдэг байгаа. Та нар бүгдээрээ бага ч гэсэн санаа зовохгүй байна уу? “Тэгвэл юу зөв юм бэ? Бурхан яг юу гэж бодож байгааг би сайн харахгүй байна бас мэдэхгүй байна. Бурхан надад юу ч хэлээгүй. Бурхан юу бодож байгааг би яаж мэдэх юм бэ? Бурханы хүнд хандах хандлага нь хайр. Өнгөрсөн үеийн Бурханы хандлагын дагуу бол Тэр энэ хүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ би Бурханы одоогийн хандлагын талаар тийм ч сайн мэдэхгүй байна–би Тэр энэ хүнийг хүлээн зөвшөөрч магадгүй мөн Тэр хүлээн зөвшөөргүй байж магадгүй гэж хэлж л чадна.” Энэ инээдтэй хэрэг биш гэж үү? Энэ таныг үнэхээр мухардалд оруулсан. Хэрвээ та нарт энэ асуудлын талаар зүй зохистой үзэл бодол байхгүй бол танай сүмд ийм төрлийн хүнтэй үнэхээр тулгарвал та нар юу хийх вэ? Хэрвээ та нар үүнтэй зүй зохистой харьцахгүй бол, та магадгүй Бурханыг гомдоох болно. Энэ нь аюултай асуудал биш гэж үү?
Өөрийн дөнгөж сая хэлэлцсэн зүйлийн талаар Би яагаад та нарын үзэл бодлыг асуухыг хүсэж байна вэ? Би та нарын үзэл бодлыг шалгаж, Бурханы талаар та нар хир их мэдлэгтэйг шалгаж, Бурханы цаад санаа болон Бурханы хандлагын талаар та нар хир их ойлголттойг шалгахыг хүссэн юм. Хариулт нь юу вэ? Хариулт нь та нарын үзэл бодол дотор оршиж байгаа. Та нарын зарим нь маш хуучинсаг үзэлтэй бөгөөд та нарын зарим нь хариултыг таахын тулд өөрсдийн төсөөллөө ашиглаж байна. “Таах” гэж юу вэ? Энэ нь та Бурхан хэрхэн бодож байгаа талаар юу ч мэдэхгүй үед тохиолдох ба иймээс та Бурхан ийм эсвэл тийм байдлаар хэрхэн бодох ёстой тухай ор үндэсгүй санаануудыг бодож олдог. Таны таамаг зөв үү эсвэл буруу юу гэдгээ та үнэндээ мэдэхгүй, иймээс та тодорхойгүй үзэл бодлыг илэрхийлдэг. Ийм байдалтай тулгараад та юу ойлгож байна вэ? Бурханыг дагах үедээ хүмүүс, Бурханы цаад санаанд хааяа анхаарал хандуулдаг ба Бурханы үзэл бодол болон хүнд хандах Бурханы хандлагыг хааяа анхаарч үздэг. Та Бурханы бодлыг ойлгодоггүй, иймээс Бурханы цаад санаатай холбоотой, Бурханы зан чанартай холбоотой асуулт асуухад та төөрөгдөлд ордог; та гүнээ эргэлзээтэй байдаг бөгөөд та нэг бол тааж эсвэл аз туршдаг. Энэ хандлага юу вэ? Энэ нь энэ баримтыг баталдаг: Бурханд итгэдэг ихэнх хүмүүс Түүнийг хоосон агаар шиг, бүдэг бадаг мэт гэж үздэг. Яагаад Би үүнийг ингэж хэлж байна вэ? Учир нь, асуудалтай тулгарах бүртээ та Бурханы цаад санааг мэддэггүй. Та яагаад мэддэггүй вэ? Та үүнийг яг одоо л мэдэхгүй байгаа биш. Харин, эхнээсээ эцсээ хүртэл та энэ асуудлын талаарх Бурханы хандлага юу болохыг ойлгодоггүй. Бурханы хандлагыг харж чадахгүй ба мэдэхгүй тэр үедээ та энэ талаар эргэцүүлж үзэж байсан уу? Та үүнийг эрж хайсан уу? Та үүнийг харилцан ярилцсан уу? Үгүй! Энэ нь бодит байдлыг баталж байна: Таны итгэдэг Бурхан болон жинхэнэ Бурхан нь холбоогүй. Бурханд итгэдэг та зөвхөн өөрийнхөө хүслийг л эргэцүүлдэг, зөвхөн удирдагчдынхаа л хүслийг эргэцүүлдэг, Бурханы үгийн өнгөц, онолын утгыг л зөвхөн эргэцүүлдэг боловч Бурханы хүслийг үнэхээр мэдэж, эрж хайхаар огтхон ч оролддоггүй. Ийм байдаг биш гэж үү? Энэ асуудлын мөн чанар нь аймаар! Олон жилийн турш, Би Бурханд итгэдэг олон хүмүүсийг харсан. Энэ итгэл нь ямар хэлбэртэй байдаг вэ? Зарим хүмүүс Бурханыг хоосон агаар мэтээр Түүнд итгэдэг. Эдгээр хүмүүст Бурханы оршин тогтнолын талаарх асуултанд өгөх хариулт байдаггүй учир нь тэд Бурханы байгааг эсвэл байхгүйг мэдэрч, мэдэж чаддаггүй, тэр ч бүү хэл тодорхой харж эсвэл үүнийг ойлгож чаддаггүй. Дотоод ухамсартаа эдгээр хүмүүс Бурханыг оршдоггүй гэж боддог. Зарим хүмүүс Бурханыг эрэгтэй хүн байгаа мэтээр Түүнд итгэдэг. Эдгээр хүмүүс, тэдний хийж чаддаггүй бүх зүйлсийг Бурхан хийж чадахгүй бөгөөд тэдний бодож байгааг Бурхан бодох ёстой гэж итгэдэг. Бурханы талаарх энэ хүний тодорхойлолт нь “үл үзэгдэх бөгөөд хүрэхийн аргагүй хүн” юм. Бурханыг хүүхэлдэй байгаа мэтээр Түүнд итгэдэг бүлэг хүмүүс бас байдаг. Эдгээр хүмүүс, Бурханд ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, Бурхан бол хөшөө гэж итгэдэг. Асуудалтай тулгарах үедээ Бурханд ямар ч хандлага, ямар ч үзэл бодол, ямар ч санаа байдаггүй; Тэр хүний зохицуулга дор байдаг. Хүмүүс өөрсдийн итгэхийг хүссэн зүйлдээ итгэдэг. Хэрвээ тэд Түүнийг агуу болговол, Тэр агуу; хэрвээ тэд Түүнийг жижиг болговол Тэр жижиг. Хүмүүс нүгэл үйлдээд, тэдэнд Бурханы өршөөл хэрэгтэй, Бурханы тэвчээр хэрэгтэй, Бурханы хайр хэрэгтэй болсон үед Бурхан өршөөлөө үзүүлэх ёстой. Эдгээр хүмүүс Бурханыг өөрсдийн оюун санаанаасаа зохиож, энэ Бурханаар өөрсдийн хэрэгцээг гүйцэлдүүлж, өөрсдийн бүх хүслээ хангуулдаг. Хаана, хэзээ гэдэг нь хамаагүй, мөн энэ хүн юу хийдэг нь хамаагүй тэд Бурханд хандахдаа болон Бурханд итгэх итгэлдээ хий мөрөөдлөө хэрэглэдэг. Бурханы зан чанарыг хүндрүүлснийхээ дараа ч гэсэн Бурхан тэднийг аврах болно гэж итгэдэг хүмүүс ч мөн байдаг. Энэ нь, Бурханы хайр бол хязгааргүй, Бурханы зан чанар нь зөвт бөгөөд хүмүүс Бурханыг хичнээн гомдоосон нь хамаагүй Бурхан үүний юуг ч санахгүй гэж тэд итгэдэг учраас юм. Хүний алдаа, хүний гэм нүгэл болон хүний дуулгаваргүй байдал нь тэр хүний зан чанарын түр зуурын илэрхийлэл учраас Бурхан хүмүүс боломж олгох ба тэдэнд тэвчээртэй, хүлээцтэй ханддаг. Бурхан тэднийг өмнөх шигээ хайрласаар байх болно. Иймээс тэдний аврагдах найдвар их хэвээр байдаг. Үнэндээ, хэн нэгэн хүн Бурхан хичнээн итгэдэг нь хамаагүй, тэд үнэнийг эрж хайхгүй байсаар байгаа цагт тэдэнд хандах Бурханы хандлага сөрөг байна. Яагаад гэвэл та Бурханд итгэх зуураа магадгүй та Бурханы үгийн номыг дээдэлж, та үүнийг өдөр бүр судалж, та үүнийг өдөр бүр уншдаг боловч та жинхэнэ Бурханыг үл тоомсорлон, Түүнийг хоосон агаар мэт үзэж, Түүнийг хүн шиг үздэг ба та нарын зарим нь Түүнийг зүгээр л хүүхэлдэй мэт үздэг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Учир нь Миний харж байгаагаар, танд асуудал тулгарсан эсвэл нөхцөл байдал тохиолдсон эсэхээс үл хамааран таны дотоод ухамсарт оршиж байгаа тэдгээр зүйл, таны дотор хөгжсөн тэдгээр зүйлс нь–тэдгээрийн аль нь ч Бурханы үгтэй эсвэл үнэнийг эрж хайхтай ямар ч холбоогүй. Та зөвхөн өөрийн юу бодож байгааг, таны үзэл бодол юу болохыг л мэдэх бөгөөд өөрийн санаа бодол, өөрийн үзэл бодлыг Бурханд хүчээр тулгадаг. Тэдгээр нь Бурханы үзэл бодол болдог ба тэдгээр нь хатуу чанд баримтлах учиртай стандарт адил ашиглагддаг. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр, ийм байдлаар хийх нь таныг Бурханаас улам бүр холдуулдаг.
Бурханы хандлагыг ойлгох болон Бурханы талаарх бүх буруу төсөөллийг орхих
Та нарын одоо итгэж байгаа энэ Бурхан нь ямар төрлийн Бурхан болохыг та нар хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү? Муу хүн муу зүйл хийж буйг хараад Тэр дургүйцэх үү? (Тэр дургүйцнэ.) Тэр мэдлэггүй хүмүүсийн алдааг харах үедээ Түүний хандлага ямар байдаг вэ? (Гунигтай) Түүний тахилыг хүмүүс хулгайлж байхыг Тэр харах үедээ Түүний хандлага ямар байдаг вэ? (Тэр тэдэнд дургүйцнэ.) Энэ нь бүгд маш ойлгомжтой, тийм үү? Хэн нэгэн хүн Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй байж, үнэний хойноос огт эрж хайхгүй байхыг харах үедээ Бурханы хандлага ямар байдаг вэ? Энэ талаар та бүрэн итгэлтэй биш байна, тийм үү? Хайхрамжгүй байдал бол нүгэл биш хандлага бөгөөд энэ нь Бурханыг гомдоохгүй. Үүнийг алдаа эндэл гэж тооцох ёсгүй гэж хүмүүс итгэдэг. Тэгвэл та Бурханы хандлагыг юу гэж бодож байна вэ? (Тэр үүнд хариу үзүүлэх хүсэлгүй байна.) Хариу үзүүлэх хүсэлгүй байх–энэ ямар хандлага вэ? Энэ нь Бурхан эдгээр хүмүүсийг дорд үзэж, эдгээр хүмүүсийг үл тоомсорлоно! Тэдэнд хүйтэн хөндий хандсанаар Бурхан эдгээр хүмүүстэй харьцана. Түүний арга зам нь, гэгээрэл, гэрэлтүүлэг, цээрлүүлэлт эсвэл сахилга бат зэрэг ямар ч ажлыг тэдэн дээр хийлгүйгээр тэднийг үл ойшоох юм. Ийм төрлийн хүн ердөө Бурханы ажлын тооцоонд ордоггүй. Түүний зан чанарыг хилэгнүүлж, Түүний засаг захиргааг доромжилдог хүмүүст хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Туйлын их жигшил зэвүүцэл! Түүний зан чанарыг хилэгнүүлсэндээ гэмшдэггүй хүмүүст Бурхан туйлын их хилэгнэдэг. “Хилэгнэсэн” гэдэг нь зөвхөн мэдрэмж; сэтгэлийн байдал; энэ нь тодорхой хандлагыг төлөөлж чадахгүй. Гэхдээ энэ мэдрэмж, энэ сэтгэлийн байдал нь энэ хүний үр дүнг тодорхойлно: Энэ нь Бурханыг туйлын их жигшил зэвүүцлээр дүүргэх болно! Энэ их жигшил зэвүүцлийн үр дагавар юу вэ? Энэ нь, Бурхан энэ хүнийг үл тоомсорлон, тухайн нөхцөлд тэдэнд хариу үзүүлэхгүй байх юм. Тэр тэднийг залхаан цээрлүүлэлтийн явцад ангилагдахыг нь хүлээх болно. Энэ нь ямар утгатай вэ? Энэ хүнд үр дүн байсаар байх уу? Бурхан энэ төрлийн хүнд хэзээ ч үр дүн өгөхийг зорьдоггүй! Иймээс Бурхан энэ төрлийн хүнд одоогоор хариу үзүүлэхгүй байгаа нь хэвийн хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ төрлийн хүн одоо хэрхэн бэлтгэх ёстой вэ? Тэд өөрсдийн зан байдал болон өөрсдийн үйлдсэн муу үйлдлийнхээ сөрөг үр дагаврыг үүрэхдээ бэлтгэх ёстой. Энэ нь, энэ төрлийн хүмүүст барьж буй Бурханы хариу юм. Иймээс Би одоо энэ төрлийн хүнд: Төөрөгдөлтэйгээ цаашид битгий зууралд мөн хоосон мөрөөдөлд цаашид бүү авт хэмээн тодорхой хэлж байна. Бурхан хүмүүст үргэлжид хүлээцтэй хандахгүй; Тэр тэдний гэм буруу, дуулгаваргүй байдлыг үргэлжид тэсвэрлэхгүй. Зарим хүмүүс хэлэхдээ: “Би иймэрхүү цөөн хэдэн хүмүүсийг харсан. Залбирах үедээ тэд ялангуяа Бурханы улмаас сэтгэл нь хөдөлж, гашуунаар уйлдаг. Мөн тэд ихэвлэн маш аз жаргалтай байдаг; тэдэнд Бурхан хамт байх, Бурханы удирдамж байгаа мэт харагддаг” гэдэг. Тийм утгагүй зүйл бүү ярь! Гашуунаар уйлж байгаа гэдэг нь заавал Бурханы улмаас сэтгэл нь хөдөлсөн эсвэл Бурханы удирдамжтай байх нь байтугай Бурхан түүнтэй хамт байгаа гэсэн үг биш. Хэрвээ хүмүүс Бурханыг уурлуулбал Бурхан тэднийг удирдан чиглүүлсээр байх уу? Ерөнхийдөө, Бурхан хэн нэгнийг таягдаж, тэднийг орхихоор шийдсэн бол тэр хүнд аль хэдийн үр дүн байхгүй болдог. Залбирах үедээ тэд өөртөө хичнээн сэтгэл хангалуун байх нь, өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханд хичнээн их итгэдэг байх нь хамаагүй; энэ нь нэгэнт чухал биш болсон байдаг. Чухал зүйл бол, Бурханд ийм итгэл хэрэггүй бөгөөд Бурхан энэ хүнийг аль хэдийн цааш түлхсэн байдаг. Дараа нь тэдэнтэй хэрхэн харьцах вэ гэдэг нь ч мөн чухал биш. Юу чухал вэ гэвэл, энэ хүн Бурханыг уурлуулах мөчид, тэр хүний үр дүн хэдийнээ тодорхойлогддог. Хэрэв Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй гэж шийдсэн бол тэд шийтгэгдэхээр үлддэг. Энэ бол Бурханы хандлага юм.
Хэдийгээр Бурханы мөн чанарын нэг хэсэг нь хайр бөгөөд Тэр хүн бүхэнд өршөөл үзүүлдэг боловч Түүний мөн чанар нь мөн тархан чанар гэдгийг хүмүүс орхигдуулж, мартдаг. Түүнд хайр байгаа гэдэг нь хүмүүс Түүнийг дураараа гомдоож болдог, Түүнд ямар ч мэдрэмж эсвэл ямар нэг хариу үйлдэл байхгүй гэсэн үг биш юм. Түүнд өршөөл бий гэдэг нь Түүний хувьд хүмүүст хэрхэн хандах талаар ямар ч зарчим байхгүй гэсэн үг биш билээ. Бурхан бол амьд; Тэр үнэхээр оршдог. Тэр бол төсөөллийн хүүхэлдэй эсвэл өөр ямар нэг зүйл биш. Тэр оршдог болохоор, бид үргэлж Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний хандлагад анхаарал хандуулж, Түүний мэдрэмжийг ойлгох ёстой. Бурханыг тодорхойлохын тулд бид хүмүүсийн төсөөллийг ашиглах ёсгүй бөгөөд бид хүмүүсийн бодол, хүслийг Бурханд тулгаж, хүн төрөлхтөнд хандахдаа хүний хэв маяг, үзэл бодлыг ашиглахад Түүнийг хүргэх ёсгүй. Хэрвээ та тэгвэл, та Бурханыг уурлуулж, Бурханы хилэнг хөдөлгөж, Бурханы тархан чанарыг сорьж байна! Тиймээс, энэ асуудал хир хүнд болохыг ойлгосныхоо дараа энд байгаа хүн нэг бүр өөрсдийн үйлдэлдээ анхаарал болгоомжтой байхыг Би шаардаж байна. Хэлж ярьж байгаадаа ч мөн анхаарал болгоомжтой бай. Бурханд хэрхэн хандаж байгаагийн чинь тухайд бол, та хэдийчинээ анхаарал болгоомжтой байна, төдийчинээ сайн! Бурханы хандлага юу болохыг та ойлгохгүй байх үедээ, хайхрамжгүй бүү ярь, хайхрамжгүй бүү үйлд мөн хайхрамжгүйгээр бүү муу нэр өг. Үүнээс илүүгээр, дур зоргоороо бүү дүгнэлтэнд хүр. Үүний оронд та хүлээж, эрж хайх ёстой; энэ нь мөн Бурханаас айж, муугаас зайлахын илрэл юм. Хэрвээ та юун түрүүнд энэ зүйлийг биелүүлж, юун түрүүнд энэ хандлагыг эзэмшиж чадвал Бурхан таны тэнэглэлийн төлөө, таны мэдлэггүй байдлын төлөө болон таны бодлогогүй байдлын чинь төлөө таныг буруушаахгүй. Үүний оронд, Бурханыг гомдоохоос айх айдас, Бурханы цаад санааг хүндлэх таны хүндлэл, Түүнд дуулгавартай байхад бэлэн таны хандлагын улмаас Бурхан таныг санаж, удирдан чиглүүлж, гэгээрүүлж эсвэл таны боловсроогүй байдал болон мэдлэггүй байдлыг тэвчих болно. Эсрэгээрээ, Түүнд хандах таны хандлага хүндлэлгүй байж–дур зоргоороо Бурханыг шүүж, дур зоргоороо Бурханы санаа бодлыг таамаглаж, тодорхойлж байвал–Бурхан танд ял шийтгэл, сахилга бат бүр гэсгээлт ч оногдуулах болно; эсвэл Тэр танд тушаал өгөх болно. Магадгүй энэ тушаалд таны үр дүн багтаж ч байж болно. Тиймээс Би үүнийг дахин нэг удаа цохон тэмдэглэж, Бурханаас ирж байгаа бүх зүйлд анхаарал, болгоомжтой байхыг энд байгаа бүх хүнд мэдэгдэхийг хүсэж байна. Хайхрамжгүй бүү ярь мөн өөрсдийн үйлдэлдээ бүү хайхрамжгүй бай. Ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө та бодох ёстой: Үүнийг хийх нь Бурханыг уурлуулах уу? Ингэж хийх нь Бурханаас айж байгаа хэрэг үү? Энгийн асуудлуудын хувьд ч, та эдгээр асуултуудыг үнэхээр ойлгохоор оролдож, тэдгээрийг үнэхээр бодож үзэх ёстой. Хэрвээ та хаа явсан газраа, бүх зүйл дээр, цаг ямагт, ялангуяа өөрийнхөө ойлгодоггүй асуудлуудын хувьд эдгээр зарчмуудын дагуу үнэхээр хэрэгжүүлбэл, Бурхан таныг үргэлж удирдан чиглүүлэх бөгөөд танд дагах замыг чинь үргэлж өгөх болно. Хүмүүс юу харуулж байх нь хамаагүй, Бурхан энэ бүгдийг тодорхой, ив ил хардаг бөгөөд Тэр эдгээр үзүүлж буй байдлын талаарх нарийн зөв, тохиромжтой үнэлгээгээр таныг хангах болно. Та сүүлийн сорилтыг туулсны дараа, Бурхан таны үр дүнг тодорхойлохын тулд таны бүх зан байдлыг бүрэн нэгтгэж дүгнэдэг. Энэ үр дүн нь бүх хүнийг ямар ч эргэлзээгүйгээр итгүүлдэг. Би та нарт юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл, таны үйл хэрэг болгон, таны үйлдэл болгон, таны бодол болгон таны хувь заяаг шийддэг.
Хэн хүний үр дүнг тодорхойлдог вэ
Хамгийн чухал бас нэг зүйл байдаг бөгөөд тэр нь Бурханд хандах таны хандлага юм. Энэ хандлага бол маш чухал! Энэ нь, таныг эцсийн эцэст сүйрэл рүү явах уу эсвэл Бурханы танд зориулж бэлтгэсэн сайхан эцсийн орон руу явах уу гэдгийг тодорхойлдог. Хаанчлалын Эрин Үед Бурхан хэдийнээ 20 гаруй жил ажилласан бөгөөд энэ 20 жилийн хугацаанд таны зүрх сэтгэл өөрийнхөө гүйцэтгэлийн талаар тийм ч итгэлтэй бус байсан байх. Гэсэн хэдий ч Бурхан зүрх сэтгэлдээ хүн нэг бүрийн талаар бодит, үнэн бүртгэл хийсэн. Хүн бүхэн Түүнийг дагаж, Түүний номлолыг сонсож, илүү их үнэнийг ойлгож эхэлсэн үеэс эхлээд өөрсдийн үүргээ биелүүлэх хүртэл–энэ бүх илэрхийлэл болгоны бүртгэл Бурханд бий. Хэн нэгэн үүргээ гүйцэтгэж байхдаа, тэд бүх төрлийн нөхцөл байдлууд, бүх төрлийн сорилтуудтай тулгарч байх үедээ тэр хүний хандлага ямар байдаг вэ? Тэд хэрхэн гүйцэтгэдэг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хэрхэн мэдэрдэг вэ?... Бурханд энэ бүгдийн мэдээлэл, энэ бүхний бүртгэл бүгд бий. Магадгүй таны бодлоор эдгээр асуудлууд ярвигтай байж болно. Гэсэн ч, Бурханыхаар бол тэдгээр нь бүгд тов тодорхой бөгөөд хайнга байдлын өчүүхэн төдий ч ул мөр байдаггүй. Энэ бол хүн нэг бүрийн үр дүн, тэдний хувь заяа, болон ирээдүйн төлвийг ч мөн хамарсан асуудал юм. Үүнээс ч илүүгээр, энд Бурхан уйгагүй хичээл зүтгэлээ зориулдаг. Иймд, Бурхан үүнийг өчүүхэн төдий ч үл ойшоож зүрхлэхгүй бөгөөд ямар нэгэн хайнга байдлыг тэвчихгүй. Бурхан хүн төрөлхтний энэ дансыг бүртгэж, Бурханыг дагасан хүний замналыг эхнээс нь төгсгөл хүртэл бүгдийг нь бүртгэдэг. Энэ үед Бурханд хандах таны хандлага хувь заяаг чинь тодорхойлно. Энэ худлаа гэж үү? Одоог хүртэл, Бурхан бол зөвт гэж та итгэдэг үү? Бурханы үйлдлүүд зүй зохистой юу? Та нарын толгойд Бурханы талаарх ямар нэгэн өөр зураглал байна уу? (Үгүй.) Тэгвэл хүний үр дүнг Бурхан тогтоодог уу эсвэл хүн өөрөө тогтоодог гэж та хэлэх үү? (Үүнийг Бурхан тогтооно.) Хэн үүнийг тогтоодог вэ? (Бурхан.) Та тийм ч итгэлтэй бус байна, тийм үү? Хонг Конгийн сүмийн ах эгч нар аа хэлээч–хэн үүнийг тогтоодог вэ? (Хүн өөрөө үүнийг тогтоодог.) Хүн өөрөө тогтоодог оо? Тэгвэл энэ нь Бурхан үүнд огт хамаагүй гэсэн үг үү? Солонгосын сүмээс хэн үгээ хэлмээр байна? (Тэдний бүх үйлдэл, үйл хэрэг дээр үндэслэж мөн тэдний явсан зам дээр үндэслэж Бурхан хүний үр дүнг тодорхойлдог.) Энэ бол маш бодитой хариулт. Та бүхэнд мэдэгдэх ёстой нэг баримт байна: Бурханы авралын ажлын явцад, Тэр хүнд зориулж стандарт тогтоосон. Энэ стандарт нь, хүн Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурханы замаар алхах явдал билээ. Энэ нь, хүний үр дүнг цэгнэхэд ашиглагддаг стандарт юм. Хэрвээ та Бурханы энэ стандартын дагуу хэрэгжүүлбэл, та сайн үр дүнд хүрч чадна; хэрвээ үгүй бол та сайн үр дүнд хүрч чадахгүй. Тэгвэл энэ үр дүнг хэн тогтоодог гэж та нар хэлэх вэ? Үүнийг Бурхан ганцаараа тогтоодог биш харин Бурхан, хүн хоёр хамтдаа тогтоодог. Энэ зөв үү? (Тийм.) Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурхан хүн төрөлхтний авралын ажилдаа идэвхтэйгээр оролцохыг мөн хүнд зориулж үзэсгэлэнт эцсийн орныг бүтээхийг хүсдэг; хүн бол Бурханы ажлын бай бөгөөд энэ үр дүн, энэ эцсийн орон нь Бурхан хүнд бэлдэж өгдөг зүйл юм. Хэрвээ Түүний ажилд ямар ч бай байхгүй байсан бол, Бурхан энэ ажлыг хийх хэрэггүй байх байсан; хэрвээ Бурхан энэ ажлыг хийгээгүй бол хүнд аврагдах боломжгүй байх байсан. Хүн бол авралын бай бөгөөд хэдийгээр хүн энэ үйл явцын идэвхгүй тал боловч, түүний энэ талын хандлага нь, хүн төрөлхтөнийг аврах ажилдаа Бурхан амжилттай байх уу үгүй юу гэдгийг тодорхойлдог. Хэрвээ Бурханы танд өгдөг удирдамж байхгүй байсан бол та Түүний стандартыг мэдэхгүй байх байсан ба танд ямар ч зорилго байхгүй байх байсан. Хэрвээ танд энэ стандарт, энэ зорилго байсан ч, та хамтран ажиллахгүй, үүнийг хэрэгжүүлэхгүй, төлөөс төлөхгүй бол та мөн л энэ үр дүнд хүрч чадахгүй. Ийм учраас энэ үр дүнг Бурханаас салгаж болохгүй ба үүнийг хүнээс салгаж болохгүй гэж бид хэлдэг. Одоо та нар хүний үр дүнг хэн тогтоодгийг мэдэж авлаа.
Хүмүүс туршлага дээрээ тулгуурлан Бурханыг тодорхойлох хандлагатай байдаг
Бурханыг мэдэх гэсэн сэдвийг ярилцаж байх үед та ямар нэг зүйлийг анзаарсан уу? Бурханы одоогийн хандлагад өөрчлөлт орсныг та анзаарсан уу? Хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага хувиршгүй юу? Бурхан үргэлж ингэж тэвчиж, Өөрийн бүх хайр өршөөлийг хүнд хязгааргүйгээр хүртээх үү? Энэ асуудал нь мөн Бурханы мөн чанарыг хамардаг. Өмнөх үрэлгэн хүү гэж нэрлэгддэг асуулт руугаа буцаж очицгооё. Энэ асуултыг асуусны дараа, та нарын хариултууд тийм ч тодорхой байгаагүй. Өөрөөр хэлбэл, та нар Бурханы цаад санааг тийм ч сайн ойлгоогүй байна. Бурхан хүн төрөлхтнийг хайрладгийг мэдмэгцээ тэд Бурханыг хайрын бэлгэ тэмдэг гэж тодорхойлдог: Хүмүүс юу хийх нь хамаагүй, тэд хэрхэн авирлах нь хамаагүй, тэд Бурханд хэрхэн хандах нь хамаагүй, тэд хичнээн дуулгаваргүй нь хамаагүй, Бурханд хайр байдаг учраас мөн Бурханы хайр хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй учраас эдгээрийн аль нь ч хамаагүй. Бурханд хайр бий, иймээс Тэр хүмүүст хүлээцтэй хандаж чаддаг; Бурханд хайр бий, иймээс Тэр хүмүүст өршөөлтэй хандаж, тэдний боловсорч гүйцээгүй байдалд өршөөлтэй хандаж, тэдний мэдлэггүй байдалд өршөөлтэй хандаж, тэдний дуулгаваргүй байдалд өршөөлтэй хандаж чаддаг. Энэ нь үнэхээр ийм байдаг уу? Зарим хүмүүсийн хувьд, тэд Бурханы тэвчээрийг нэг удаа эсвэл хэдэн удаа мэдэрснийхээ дараа өөрсдийн Бурханы талаарх ойлголт дахь хөрөнгө мэт үүнд ханддаг бөгөөд Бурханы нэг удаа мөн үүрд тэдэнд хүлээцтэй хандаж, тэдэнд өршөөлтэй хандах болно гэж итгэдэг ба амьдралынхаа явцад тэд Бурханы тэвчээрийг хүлээн авч үүнийг Бурхан хэрхэн тэдэнд ханддагийн стандарт гэж үзэх болно. Бурханы тэвчээрийг нэгэнтээ мэдэрснийхээ дараа Бурханыг үүрд тэвчээр хэмээн тодорхойлж, энэ тэвчээр нь хязгааргүй, нөхцөлгүй бөгөөд үндсэндээ зарчимгүй гэж тодорхойлдог. Эдгээр итгэл нь зөв үү? Бурханы мөн чанар эсвэл Бурханы зан чанарын тухай асуудлыг хэлэлцэх бүрд та цөхөрсөн мэт харагддаг. Та нарын ийм байгааг харах нь Намайг бага зэрэг ууртай болгодог. Та нар Бурханы мөн чанартай холбоотой олон үнэнийг сонссон; та нар мөн Бурханы зан чанартай холбоотой олон сэдвийг сонссон. Гэсэн хэдий ч, та нарын сэтгэлд эдгээр асуудал болон эдгээр талуудын үнэн нь зүгээр л онол болон бичигдсэн үгс дээр үндэслэсэн дурсамжууд юм. Та нарын хэн нь ч, Бурханы зан чанар яг юу болохыг өөрсдийн амьдралдаа хэзээ ч мэдэрч чадахгүй мөн Бурханы зан чанар яг юу болохыг та нар харж чадахгүй. Тиймээс, та нар өөрсдийн итгэл үнэмшилдээ мунгинаж, Бурханд хандах хүндэтгэлгүй хандлагатай болж, Түүнийг үл тоох хүртлээ та нар бүгд сохроор итгэдэг. Та нар Бурханд хандах ийм хандлагатай байх нь юунд хүргэх вэ? Энэ нь та нарыг үргэлж Бурханы талаар дүгнэлт гаргахад хүргэдэг. Та нар өчүүхэн төдий мэдлэг олж авангуутаа маш их сэтгэл хангалуун болж, Бурханыг бүхэлд нь олж авсан мэт та нарт санагддаг. Дараа нь та нар Бурхан ийм л байдаг гэж дүгнэх бөгөөд Түүнийг чөлөөтэй хөдөлгөдөггүй. Тэгээд Бурхан ямар нэг шинэ зүйлийг хийх болгонд та нар Тэр бол Бурхан гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Нэг л өдөр, Бурхан: “Би хүнийг дахиж хайрлахгүй; Би цаашид хүнд өршөөл үзүүлэхгүй; Надад цаашид хүнийг гэх ямар ч тэсвэр, тэвчээр байхгүй; Би хүний эсрэг туйлын жигшил зэвүүцэл, дургүйцлээр дүүрэн байна” гэж хэлэх үед хүмүүс ийм төрлийн мэдэгдэлтэй зүрх сэтгэлийнхээ гүнээс зөрөлдөх болно. Тэдний зарим нь бүр: “Та миний Бурхан байхаа больсон; Та миний дагахыг хүссэн Бурхан байхаа хэдийнээ больсон. Хэрвээ та ингэж хэлж байгаа бол, Та цаашид миний Бурхан байх эрхгүй бөгөөд би Таныг цаашид дагах хэрэггүй. Хэрвээ Та надад өршөөл үзүүлэхгүй, намайг хайрлахгүй, надад хүлээцтэй хандахгүй бол би Таныг цаашид дагахгүй. Хэрвээ Та намайг хязгааргүйгээр тэвчиж, надад үргэлж хүлээцтэй хандаж, та бол хайр, Та бол тэвчээр, Та бол тэсвэр гэдгээ надад харуулах юм бол би Таныг дагаж чадна, зөвхөн тэр үед л би эцсээ хүртэл дагах итгэлтэй болох болно. Нэгэнт би Таны тэвчээр болон өршөөлийг хүртсэнээс хойш, миний дуулгаваргүй байдал болон гэм нүглийг үүрд өршөөгдөж, үүрд уучлагдаж байх ба би хэзээ ч, хаана ч нүгэл үйлдэж, хэзээ ч, хаана ч улайж өршөөгдөж мөн Таныг хэзээ ч хаана ч уурлуулж болно. Танд минй талаар өөрийн гэсэн санаа бодол эсвэл дүгнэлт байх ёсгүй” гэж хэлэх нь ч бий. Хэдийгээр та нар ийм асуултын талаар тийм субьектив болон ухамсарт байдлаар бодохгүй ч гэсэн, Бурханыг та өөрийн гэм нүглийг уучлуулах хэрэгсэл, сайхан эцсийн орныг олж авахад ашиглагдах обьект мэтээр үзэх тоолондоо та нар амьд өөрийн мэдэлгүйгээр Бурханыг аль хэдийн өөрсдийн эсрэг, өөрсдийн дайсан болгон тавьсан байдаг. Энэ бол Миний хардаг зүйл. Та магадгүй, “би Бурханд итгэдэг”; “би үнэнийг эрж хайдаг”; “би өөрийн зан чанараа өөрчлөхийг хүсдэг”; “би харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхийг хүсдэг”; “би Бурханыг ханамжуулахыг хүсдэг”; “би Бурханд дуулгавартай байхыг хүсдэг”; “би Бурханд үнэнч байж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг” гэх мэт зүйлсийг хэлсээр байна байх. Гэвч, таны хэлж буй зүйлс хэдий сайхан сонсогдовч, та хэдий их онол мэддэг ч, тэр онол хэдий сүржин, хэдий эрхэм дээд байсан ч, бодит байдал дээр та нарын ихэнх нь одоо журам дүрэм, сургаал номлол болоод Бурханы талаар дүгнэлт хийхийн тулд өөрсдийн эзэмшсэн онолыг хэрхэн ашиглахаа аль хэдийн сурсан бөгөөд Түүнийг хар аяндаа л өөрсдийн эсрэг тавьдаг. Хэдий та бичиг үсэг, онолыг эзэмшсэн ч, үнэний бодтойд хэзээ ч үнэхээр дотогшлоогүй, иймээс таны хувьд Бурхантай ойр болох, Бурханыг мэдэх, Бурханыг ойлгох нь маш хэцүү байдаг. Энэ бол өрөвдөлтэй!
Би энэ үзэгдлийг бичлэг дээрээс үзсэн: Хэдэн эгч нар Үг нь Махбодоор Илэрсэн номыг барьж байсан ба тэд үүнийг маш өндөрт өргөн барьж байсан. Тэд энэ номыг өөрсдийнхөө дунд, өөрсдийн толгойноосоо ч өндөрт барьж байсан. Хэдийгээр энэ нь зүгээр дүрс боловч Миний дотор төрүүлсэн зүйл нь дүрс биш байсан юм. Харин, хүн бүрийн зүрх сэтгэлдээ өндөрт тээдэг зүйл нь Бурханы үг биш, харин Бурханы үгийн ном юм гэж Намайг бодоход энэ нь хүргэсэн. Энэ бол маш их дарамттай асуудал юм. Ийм байдлаар хэрэгжүүлэх нь гагцхүү Бурханыг өндөрт өргөж байгаа хэрэг биш юм. Үүний учир нь та нар Бурханыг ойлгодоггүй, тэгснээр ойлгомжтой асуулт, өчүүхэн жижиг асуулт ч та нарыг өөрийн үзхүйг бий болгоход хүргэдэг. Би та нараас юм асуухад, Би та нартай ноцтой байх үед та нар өөрсдийн таамаг төсөөллөөрөө хариулдаг; та нарын зарим нь бүр эргэлзээтэй өнгөөр эргүүлэн асуулт асуудаг. Энэ нь та нарын итгэдэг Бурхан чинь жинхэнэ Бурхан биш гэдгийг Надад улам тодорхой баталж өгдөг. Бурханы үгийг маш олон жилийн турш уншсаныхаа дараа, дахин нэг удаа Бурханы талаарх дүгнэлт гаргахын тулд та Бурханы үгийг ашиглаж, Бурханы ажил болон илүү их сургаал номлолыг ашигладаг. Цаашлаад та нар хэзээ ч Бурханыг ойлгохоор оролддоггүй; Бурханы цаад санааг олж мэдэхээр та нар хэзээ ч оролддоггүй; хүнд хандах Бурханы хандлага юу болохыг ойлгохоор та нар оролддоггүй; эсвэл Бурхан хэрхэн боддогийг, Тэр яагаад уйтгарладагийг, Тэр яагаад уурладгийг, Тэр яагаад хүмүүсийг цааш түлхдэгийг болон бусад тиймэрхүү асуултуудыг ойлгохоор оролддоггүй. Үүнээс ч илүүтэйгээр, Бурхан зүгээр л хүн төрөлхтний үйлдлийг харж байдаг учраас, тэдэнд хандах ямар ч хандлага Түүнд байхгүй мөн Түүнд Өөрийн гэсэн санаа бодол байхгүй учраас л Бурхан үргэлж дуугүй байсаар байгаа гэж бүр ч олон хүмүүс итгэдэг. Өөр бүлэг хүмүүс үүнийг бүр илүү цаашлуулдаг. Эдгээр хүмүүс, Бурхан үг дуугүй хүлээн зөвшөөрдөг учраас Тэр дуугардаггүй, Тэр хүлээж байгаа учраас Бурхан дуугардаггүй, Түүнд ямар ч хандлага байхгүй учраас, мөн Бурханы хандлага номнуудад аль хэдийн бүрэн боловсруулагдаж, бүхэлдээ хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн бөгөөд хүмүүст дахин дахин давтан хэлэх хэрэггүй учраас Бурхан дуугардаггүй гэж итгэдэг. Бурхан хэдийгээр дуугүй байгаа боловч, Түүнд одоо ч гэсэн хандлага байдаг, үзэл бодол байдаг бөгөөд Түүнд хүмүүсээс шаарддаг стандарт байдаг. Хэдий хүмүүс Түүнийг ойлгохоор оролддоггүй ч, мөн Түүнийг эрж хайхаар оролддоггүй ч, Түүний хандлага нь маш тодорхой юм. Бурханыг нэгэнтээ хүсэл тэмүүлэлтэйгээр дагаж байсан боловч тодорхой мөчид Түүнийг орхиод явсан хүнийг бодоод үз. Энэ хүн одоо буцаж ирэхийг хүсвэл, гайхалтай нь та нар Бурханы үзэл бодол ямар байхыг мөн Бурханы хандлага ямар байхыг мэдэхгүй. Энэ нь өрөвдөлтэй биш гэж үү? Үнэндээ энэ нь харьцангуй өнгөцхөн асуудал юм. Хэрвээ та нар Бурханы зүрх сэтгэлийг үнэхээр ойлгож байгаа бол, ийм төрлийн хүнд хандах Түүний хандлагыг та нар мэдэх бөгөөд та нар хоёрдмол утгатай хариулт өгөхгүй байх байсан. Нэгэнт та мэдэхгүйгээс хойш Намайг та нарт хэлж өгөхийг зөвшөөрнө үү.
Түүний ажлын явцад зугтсан хүмүүст хандах Бурханы хандлага
Та энэ төрлийн хүмүүсийг хаа сайгүй олох болно: Тэд Бурханы замын талаар лавтай мэддэг болсныхоо дараа, өөрсдийн хүссэн бүхнээ хийхийн тулд янз бүрийн шалтгаанаар, салах ёсгүйгээр чимээгүйхэн явдаг. Тэр үед, яагаад энэ хүн явсныг бид мэдэж чадахгүй. Эхлээд бид энэ хүнд хандах Бурханы хандлага ямар байхыг харцгаая. Энэ нь маш тодорхой! Бурханы нүдээр бол, энэ хүн явсан тэр мөчөөс тэдний итгэлийн үргэлжлэх хугацаа дууссан. Үүнийг тэр хүн биш харин Бурхан дуусгаж байгаа. Энэ хүн Бурханыг орхисон гэдэг нь тэд Бурханыг хэдийнээ голсон, тэд Бурханыг аль хэдийн хүсэхээ больсон гэсэн үг юм. Энэ нь тэд Бурханы авралыг аль хэдийн хүлээн аваагүй гэсэн үг юм. Энэ хүн Бурханыг хүсэхгүй байгаагаас хойш Бурхан ч гэсэн тэднийг хүснэ гэж үү? Цаашлаад, энэ хүн ийм хандлагатай, ийм үзэл бодолтой байж, Бурханыг орхиж явахаар шийдсэн үедээ тэд аль хэдийн Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн байдаг. Хэдийгээр тэд уурсаж, Бурханыг хараагаагүй ч, хэдийгээр тэд ямар нэг өөдгүй эсвэл даварсан зан байдал гаргаагүй ч, мөн хэдийгээр энэ хүн ингэж бодож байсан ч: Хэрвээ гадна талдаа л зугаатай байгаа мэт өдөр надад ирэх юм бол эсвэл надад Бурханаас ямар нэг зүйл хэрэгтэй болох үед би эргэж ирэх болно. Эсвэл хэрвээ Бурхан намайг дуудах юм бол би эргэж ирнэ. Эсвэл тэд: Би гадаад ертөнцөд шархлах үедээ, гадаад ертөнц хэтэрхий харанхуй, бас хэтэрхий хорон муу гэдгийг хараад цаашид урсгал даган явахыг хүсэхээ больсон үедээ би Бурханд эргэж очих болно гэж хэлдэг. Хэдийгээр энэ хүн ямар үед буцаж очихоо өөрийн оюун ухаанд тооцолсон ч, хэдийгээр тэд өөрсдийн буцаж ирэх хаалгыг онгорхой орхисон ч, тэд юу гэж бодож, хэрхэн төлөвлөж байх нь хамаагүй энэ нь зүгээр л тэдний хий хоосон мөрөөдөл гэдгийг тэд ухаардаггүй. Тэдний хамгийн том алдаа нь тэднийг явахыг хүсэх үед Бурханд ямар байхыг мэдэхгүй байх явдал юм. Энэ хүн Бурханыг орхихоор шийдсэн тэр мөчөөс эхлээд, Бурхан тэднийг бүрмөсөн орхидог; Өөрийн зүрх сэтгэлдээ Бурхан тэдний үр дүнг аль хэдийн тодорхойлдог. Тэр нь ямар үр дүн юм бэ? Тэр нь, энэ хүн бол бозлогуудын нэг бөгөөд тэдэнтэй хамт мөхөх болно. Тиймээс, хүмүүс ихэвчлэн иймэрхүү нөхцөл байдлыг хардаг: Хэн нэгэн Бурханыг орхидог, гэхдээ тэд шийтгэл хүлээж авдаггүй. Бурхан Өөрийн зарчмын дагуу ажилладаг. Хүмүүс зарим зүйлийг л харж чаддаг ба зарим зүйлс зөвхөн Бурханы зүрх сэтгэлд шийдвэрлэгддэг, иймээс хүмүүс үр дүнг харж чадахгүй. Хүмүүсийн харж байгаа зүйл нь аливаа юмны жинхэнэ тал байх албагүй; харин нөгөө тал нь, таны хардаггүй тал нь–энэ нь Бурханы зүрх сэтгэлийн жинхэнэ бодол, дүгнэлт юм.
Бурханы ажлын үеэр зугтсан хүмүүс нь жинхэнэ замыг орхисон хүмүүс юм
Бурхан яагаад энэ төрлийн хүнд тийм хүнд шийтгэл өгч чаддаг вэ? Яагаад Бурхан тэдэнд маш их хилэгнэдэг вэ? Юуны өмнө, Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн гэдгийг бид мэднэ. Тэр бол хэн нэгнээр нядлуулах хонь биш юм; үүнээс илүүтэйгээр, Тэр бол хэн хүний хүссэнээр удирдуулдаг хүүхэлдэй биш. Тэрээр мөн хүмүүсээр захирагддаг хоосон агаар ч биш юм. Хэрвээ та Бурхан оршдог гэдэгт үнэхээр итгэдэг бол, танд Бурханаас айдаг зүрх сэтгэл байх ёстой бөгөөд Бурханы мөн чанарыг уурлуулах учиргүй гэдгийг та мэдэх ёстой. Энэ уур хилэн нь үгнээс, магадгүй бодлоос; магадгүй зарим нэг төрлийн өөдгүй зан байдлаас; магадгүй дөлгөөн зан төлвөөс, хүний ёс зүй болон нүдээр гайгүй гэж харагддаг зан байдлаас үүдэлтэй байж болно; эсвэл магадгүй энэ нь сургаал номлол, онолоос үүдэлтэй байж болно. Хэдий тийм боловч, нэгэнт та Бурханыг уурлуулах юм бол, таны боломж үгүй болж, таны төгсгөлийн өдрүүд ирдэг. Энэ бол аймшигтай зүйл юм! Хэрвээ та Бурханыг гомдоож болохгүй гэдгийг ойлгохгүй бол, магадгүй та Бурханаас айхгүй бөгөөд та Түүнийг байнга гомдоодог байж болох юм. Хэрвээ та Бурханаас хэрхэн айхыг мэддэггүй бол, та Бурханаас айж чадахгүй бөгөөд Бурханы замаар алхах буюу–Бурханаас айж, муугаас зайлах зам дээр хэрхэн өөрийгөө тавихаа мэдэхгүй. Та үүний талаар мэддэг болчихвол Бурханыг гомдоож болохгүй гэдгийг та ухаарч, тэгснээр Бурханаас айж, муугаас зайлах нь юу болохыг та мэдэх болно.
Бурханаас айж, муугаас зайлах замаар алхах нь та хир их үнэнийг мэддэг, та хир их сорилтыг туулсан эсвэл та хир их сахилга баттай болсон тухай биш юм. Үүний оронд, Бурханы тухайд таны зүрх сэтгэлийн мөн чанар ямар болох мөн Бурханд хандах таны хандлага ямар болохоос энэ нь хамаардаг. Хүмүүсийн мөн чанар ба тэдний субъектив хандлага–эдгээр нь маш чухал, маш гол зүйл юм. Бурханаас татгалзаж, орхиж явсан хүмүүсийн тухайд, Бурханд хандах жигшмээр хандлага болон үнэнийг үл тоосон тэдний зүрх сэтгэл нь Бурханы зан чанарыг уурлуулсан, тиймээс Бурханы үзэж байгаагаар тэд хэзээ ч уучлагдахгүй. Тэд Бурханы оршин тогтнолын тухай мэддэг, Бурхан аль хэдийн ирсэн гэсэн мэдээлэл тэдэнд байсан, тэд бүр Бурханы шинэ ажлыг мэдэрсэн. Тэдний явсан нь төөрөгдөлд орсон тохиолдол биш мөн энэ талаар тэд бүрхэг байсан учраас биш юм. Энэ нь тэднийг албадсан тохиолдол бүр ч биш. Харин ч тэд ухамсартайгаар, тодорхой бодолтойгоор Бурханыг орхиж явахаар сонгосон. Тэдний явсан нь замаа алдсан явдал биш; энэ нь тэд хөөгдсөн хэрэг биш. Тиймээс Бурханы нүдээр тэд бол замаа алдсан үрэлгэн хүү байх нь байтугай, сүргээсээ төөрсөн хурга ч биш юм. Тэд цээрлэл амсалгүйгээр явсан бөгөөд ийм нөхцөл, ийм байдал нь Бурханы зан чанарыг уурлуулдаг ба энэ уур уцаарын улмаас Тэр тэдэнд найдваргүй үр дүнг өгдөг. Ийм төрлийн үр дүн аймшигтай биш гэж үү? Иймээс хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, тэд Бурханыг гомдоож чадна. Энэ бол жижиг асуудал биш! Хэрвээ хэн нэгэн Бурханы хандлагыг ноцтой авч үзэхгүй бол мөн тэд бол Бурханы алга болсон хургануудын нэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд өөрчлөлт гарахыг Бурхан хүлээсээр байгаа учраас Бурхан тэдний буцаж ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэж одоо ч итгэж байгаа бол энэ хүн шийтгэгдэх өдрөөсөө тийм ч холгүй байна. Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхөөс зүгээр ч нэг татгалзахгүй. Энэ нь тэд хоёр дахь удаагаа Түүний зан чанарыг уурлуулж байгаа хэрэг; энэ нь бүр ч илүү аймшигтай явдал юм! Энэ хүний тоомжиргүй хандлага нь Бурханы засаг захиргааг аль эрт зөрчсөн байдаг. Бурхан тэднийг хүлээн зөвшөөрсөн хэвээр л байх уу? Энэ асуудлын талаарх Бурханы зарчмууд нь: Хэрвээ хэн нэгэн хүн жинхэнэ замын тухай тодорхой мэдэж байсан ч санаатайгаар, эрүүл саруул сэтгэлээр Бурханыг голж, өөрсдийгөө Бурханаас холдуулбал, Бурхан авралд хүрэх тэдний замыг хааж, тэгснээр хаанчлалд орох хаалга тэдний хувьд хаагдах болно. Энэ хүн дахиад нэг удаа ирээд хаалга тогших үед, Бурхан тэдэнд хаалгаа дахин нээж өгөхгүй. Энэ хүн үүрд хаалганы цаана үлдэх болно. Магадгүй та нарын зарим нь Библийн Мосегийн түүхийг уншсан байх. Moсе Бурханаар тослуулсны дараа, түүний үйлдэл болон бусад янз бүрийн шалтгааны улмаас 250 удирдагчид Мосед сэтгэл дундуур байсан. Тэд хэнийг дагахаас татгалзсан бэ? Энэ нь Мосе байгаагүй. Тэд Бурханы зохицуулгыг дуулгавартай дагахаас татгалзсан; тэд энэ явдал дээр Бурханы ажлыг дуулгавартай дагахаас татгалзсан. Тэд дараах зүйлийг хэлсэн: “Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна...” Таны нүдэнд, эдгээр үгс нь маш чухал уу? Тэдгээр нь чухал биш! Ядаж л тухайн үгний үгчилсэн утга нь чухал биш. Хуулийн хувьд, тэд ямар ч хуулийг зөрчөөгүй, учир нь, гадна өнгөндөө тэдгээр нь ямар нэгэн доромжилсон утгатай байх нь бүү хэл энэ нь дайсагнасан хэл, эсвэл үгсийн сан биш. Энгийн өгүүлбэр л энд байна, өөр юу ч биш. Гэхдээ яагаад эдгээр үгс Бурханы уур хилэнг тэгж өдөөнө вэ? Яагаад гэвэл тэдгээрийг хүмүүст биш харин Бурханд хэлсэн юм. Тэдгээрийн илэрхийлсэн хандлага болон зан чанар нь, Бурханы зан чанарыг, ялангуяа гомдоож болохгүй Бурханы тэр зан чанарыг уурлуулсан зүйл нь юм. Тэдний төгсгөл эцэстээ ямар байсныг бид бүгд мэднэ. Бурханыг орхисон тэдгээр хүмүүсийн тухайд, тэдний үзэл бодол ямар байсан бэ? Тэдний хандлага юу вэ? Мөн яагаад тэдний үзэл бодол ба хандлага нь, Бурханыг тэдэнтэй тийм байдлаар харьцахад хүргэсэн бэ? Үүний шалтгаан нь, тэд Түүнийг Бурхан гэдгийг сайн мэдэж байсан ч гэсэн Түүнээс урвахыг сонгосон. Тийм учраас тэд аврагдах боломжоо бүхэлд нь алдсан. Библи дээр: “Бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл хийсэн бол, нүглийн төлөөс болох ямар ч золиослол үлдэхгүй.” гэж хэлсэнтэй яг адилхан. Та нар одоо энэ асуудлын талаар тодорхой ойлгосон уу?
Хүний хувь заяа нь түүний Бурханд хандах хандлагаар шийдэгддэг
Бурхан бол амьд Бурхан бөгөөд хүмүүс өөр өөр нөхцөл байдалд өөр өөрөөр гүйцэтгэдэгтэй адилаар эдгээр гүйцэтгэлд хандах Бурханы хандлага нь өөр өөр байдаг, учир нь Тэр хүүхэлдэй биш, бас Тэр хоосон агаар ч биш. Бурханы хандлагыг мэдэж авахыг хүн төрөлхтөн эрж хайх нь зохистой. Бурханы хандлагыг мэдсэнээр хүмүүс хэрхэн Бурханы зан чанарыг мэдэж, Түүний зүрх сэтгэлийг бага багаар ойлгох талаар суралцах ёстой. Та нар Бурханы зүрх сэтгэлийг бага, багаар ойлгоод ирэхийн цагт, Бурханаас айх болон муугаас зайлах нь биелүүлэх нь хэцүү зүйл гэж та нарт санагдахгүй. Үүнээс илүүгээр, та нар Бурханыг ойлгох үед, Түүний талаар дүгнэлт хийх нь та нарын хувьд илүү хэцүү байдаг. Та нар Бурханы талаар дүгнэлт хийхээ зогсоох үед Бурханыг бараг гомдоохгүй бөгөөд Бурхан та нарыг Өөрийнхөө талаарх мэдлэг рүү өөрийн эрхгүй хөтлөх ба тэгснээр та өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханаас айх болно. Та өөрсдийн эзэмшсэн сургаал номлол, бичиг үсэг, онолыг ашиглан Бурханыг тодорхойлохоо болих болно. Харин, бүх зүйлээс үргэлж Бурханы цаад санааг эрж хайснаар, та өөрийн мэдэлгүй Бурханы зүрх сэтгэлийн араас явдаг хүн болох болно.
Бурханы ажил нь хүн төрөлхтөнд харагдашгүй ба хүршгүй, гэхдээ Бурханы тухайд гэвэл хүн нэг бүрийн үйлдэл, Түүнд хандах тэдний хандлагын хамтаар–эдгээр нь Бурханд зөвхөн мэдэгдэхүйц биш, харин үзэгдэхүйц байх болно. Энэ бол хүн бүрийн таньж мэдэж, тодорхой байх ёстой зүйл юм. Та магадгүй үргэлж өөрөөсөө ингэж асууж байгаа байх: “Намайг энд юу хийж байгааг Бурхан мэддэг болов уу? Яг одоо миний юу бодож байгааг Бурхан мэддэг болов уу? Магадгүй Тэр мэднэ, магадгүй Тэр мэдэхгүй.” Хэрвээ та ийм төрлийн үзэл бодлыг хэрэглэж, Бурханыг дагаж, Түүнд итгэж байсан ч Түүний ажил болоод Түүний оршин тогтнолд эргэлзэж байвал эрт орой хэзээ нэгэн цагт та Түүнийг уурлуулах үе ирэх болно, учир нь та аль хэдийн аюулт ангалын ирмэг дээр дүүжигнэж байна. Бурханд олон жил итгэсэн боловч үнэний бодит байдлыг одоог хүртэл олж аваагүй, бүр Бурханы хүслийг ч ойлгодоггүй хүмүүсийг Би харсан. Тэдний амийн хэмжээ ямар ч ахиц гаргадаггүй, зөвхөн хамгийн өнгөц сургаал номлолыг баримталж байдаг. Яагаад гэвэл эдгээр хүмүүс Бурханы үгийг хэзээ ч өөрсдийн амь шиг авч үзээгүй бөгөөд тэд хэзээ ч Түүний оршин тогтнолтой нүүр тулж, хүлээн зөвшөөрч байгаагүй. Бурхан тийм хүмүүсийг хараад таашаалаар дүүрэн байдаг гэж та бодож байна уу? Тэд Түүнийг тайтгаруулдаг уу? Тэр тохиолдолд, хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн арга барил нь тэдний хувь заяаг шийддэг. Бурханыг хэрхэн эрж хайх тухай эсвэл та Бурханд хэрхэн ханддаг тухай асуултын аль нь ч байсан таны өөрийн хандлага бол хамгийн чухал зүйл юм. Сэтгэлийнхээ гүнд Тэр бол хоосон агаар мэтээр Бурханыг бүү үл тоомсорло. Өөрийнхөө итгэдэг Бурханыг үргэлж амьд Бурхан, бодит Бурхан гэж бод. Тэр ямар ч хамаагүй гурав дахь тэнгэрт байдаггүй. Үүний оронд Тэр байнга хүн бүрийн зүрх сэтгэл рүү харж, та юу хийх гэж байгааг, жижиг сажиг үг бүрийг, жижиг үйл хэрэг бүрийг харж, та хэрхэн авирлаж байгааг болон Бурханд хандах таны хандлага юу болохыг харж байдаг. Та өөрийгөө Бурханд зориулах хүсэлтэй байгаа юу эсвэл үгүй юу гэдэг болон таны бүхий л зан байдал, таны дотоод бодол, санаа нь Бурханы өмнө ил байж, Түүнд харагдаж байдаг. Таны зан байдлын дагуу, таны үйл хэргийн дагуу, таны Бурханд хандах хандлагын дагуу таны талаарх Түүний санал бодол, танд хандах Түүний хандлага байнга өөрчлөгдөж байдаг юм. Бурханы гар дээрх нялх хүүхэд шиг өөрсдийгөө үздэг, Тэр таныг ухаангүй хайрлах ёстой юм шиг, Тэр хэзээ ч таныг орхин явж чадахгүй юм шиг, танд хандах Түүний хандлага хувиршгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг үздэг хүмүүст Би зөвлөгөө өгөхийг хүсэж байна: Мөрөөдөхөө боль! Бурхан хүн нэг бүрт хандах Өөрийн хандлагадаа зөвт шударга байдаг. Тэр хүн төрөлхтнийг эрхшээх ажил болон авралд чин сэтгэлээсээ ханддаг. Тэр бол Түүний эзэгнэлт. Тэр хүн нэг бүрд ноцтойгоор ханддаг ба хамт тоглох гэрийн тэжээвэр амьтан шиг үздэггүй. Хүнийг хайрлах Бурханы хайр нь бөөцийлөх эсвэл эрхлүүлэх төрлийнх биш; хүн төрөлхтөнд хандах Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь өөгшүүлсэн эсвэл хайнга биш. Эсрэгээрээ, хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр нь энхрийлэн хайрлах, өрөвдөх, мөн амьдралыг хүндэтгэх юм; Түүний өршөөл ба хүлээцтэй байдал нь хүнээс хүлээх Түүний хүлээлтийг илэрхийлдэг; Түүний өршөөл ба хүлээцтэй байдал нь хүн төрөлхтөн амьд үлдэхэд хэрэгтэй зүйл билээ. Бурхан бол амьд бөгөөд Бурхан үнэхээр оршин тогтнодог; хүн төрөлхтнийг гэх Түүний хандлага нь ягшмал дүрэм огтхон ч биш харин зарчимч бөгөөд энэ нь өөрчлөгдөж болдог. Хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл, цаг хугацаатай хамт, нөхцөл байдалтай хамт, мөн хүн нэг бүрийн хандлагатай хамт аажмаар өөрчлөгдөж, хувирч байдаг. Иймээс та энэ талаар тов тодорхой ойлгож, Бурханы мөн чанар хувиршгүй бөгөөд Түүний зан чанар нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр байдалтайгаар гарч ирэх болно гэдгийг ойлгох ёстой. Та үүнийг тийм ноцтой асуудал гэж бодохгүй байж магадгүй бөгөөд Бурхан аливаа зүйлсийг хэрхэн хийх ёстой талаар төсөөлөхдөө та өөрийн хувийн үзхүйг ашигладаг. Гэхдээ таны үзэл бодлын бүрэн эсрэг зүйл үнэн байх үе байдаг ба Бурханыг туршиж, хэмжихэд өөрийн хувийн үзхүйг ашигласнаар та Түүнийг аль хэдийн уурлуулсан. Яагаад гэвэл, Бурхан Түүний талаар таны бодож байгаа шиг ажилладаггүй бөгөөд Бурхан, Тэр тэгэх болно гэж таны хэлдэг шигээр энэ асуудалд ханддаггүй. Иймээс өөрийн эргэн тойронд байгаа бүх зүйлд хандахдаа болгоомжтой, хянамгай байж, бүх зүйл дээр Бурханы замаар алхах–Бурханаас айж, муугаас зайлах зарчмыг хэрхэн дагахыг суралцахыг Би та нарт сануулж байна. Та Бурханы хүсэл болоод Бурханы хандлагын асуудал дээр бат бэх ойлголтыг бий болгох ёстой; энэ талаар та нартай харилцах гэгээрсэн хүмүүсийг олж, чин сэтгэлээсээ эрж хай. Өөрийн итгэдэг Бурханыг хүүхэлдэй шиг бүү үз–бүү дур зоргоороо шүү, дурын дүгнэлтэнд хүр, Түүний хүртэх ёстой хүндлэлтэйгээр Бурханд бүү хандахгүй бай. Бурханы авралын явцад, Тэр та нарын үр дүнг тогтоох үедээ, та нарт өршөөл эсвэл хүлээцтэй байдал эсвэл шүүлт гэсгээлт хүртээх нь хамаагүй та нарт хандах Түүний хандлага өөрчлөгдөшгүй биш. Энэ нь Бурханд хандах та нарын хандлага болоод Бурханы талаарх та нарын ойлголтоос хамаарна. Бурханы талаарх та нарын мэдлэг эсвэл ойлголтын нэг түр зуурын тал нь Түүнийг үүрд мөнх тодорхойлоход бүү хүргэ. Үхмэл Бурханд бүү итгэ; амьд Бурханд итгэ. Үүнийг сана! Хэдий Би энд зарим нэг үнэнийг, та нарын сонсох хэрэгтэй үнэнийг хэлэлцсэн ч гэсэн, та нарын одоогийн байдал болон одоогийн биеийн хэмжээнээс шалтгаалан Би та нарын урам зоригийг шавхах илүү их шаардлага тавихгүй. Ингэж хийх нь та нарын зүрх сэтгэлийг хэтэрхий их хүйтэн байдлаар дүүргэж, Бурханд маш их урам хугарахад та нарыг хүргэх болно. Үүний оронд та нар өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы хайрыг ашиглан, урдаа байгаа замаар алхахдаа Бурханыг хүндэлсэн хандлагыг ашиглаж чадна гэж Би найдаж байна. Бурханд итгэх итгэлийг хэрхэн авч үзэх тухай асуудалд бүү будил. Үүнийг хамгийн том асуултуудын нэг гэж үз. Үүнийг зүрх сэтгэлдээ оруулж, хэрэгжүүлж, бодит амьдралтай үүнийг холбо–дүр бүү үзүүл. Учир нь, энэ бол үхэл амьдралын асуудал бөгөөд энэ нь таны хувь тавиланг тодорхойлох асуудал билээ. Үүнд тоглоом наргиа шиг, хүүхдийн тоглоом шиг бүү ханд! Өнөөдөр та нартай эдгээр үгсийг хуваалцсаны дараа, та нарын сэтгэл дэх ойлголтуудын ургац юу байх бол гэдгийг Би гайхаж байна. Өнөөдөр энд Миний хэлсэн зүйлээс асуухыг хүссэн асуулт та нарт байна уу?
Хэдийгээр эдгээр сэдвүүд нь бага зэрэг шинэ мөн та нарын үзэл бодол болон та нарын ихэвчлэн эрж хайж, анхаарал тавьдаг зүйлсээс бага зэрэг холдсон байж болох ч, тэдгээрийг хэсэг хугацаанд харилцан ярилцсаны дараа, Миний энд хэлсэн бүхний талаар нийтлэг ойлголтыг бий болгох болно. Эдгээр нь шинэ сэдвүүд, та нарын хэзээ ч эргэцүүлж үзэж байгаагүй сэдвүүд болохоор, тэдгээр нь та нарын ачааг нэмэхгүй байх гэж Би найдаж байна. Би өнөөдөр та нарыг айлгахын тулд хэлээгүй мөн Би та нартай харьцахаар оролдоогүй; харин Миний зорилго бол бодит үнэнийг ойлгоход та нарт туслах явдал юм. Эцсийн эцэст хүн төрөлхтөн болон Бурханы хооронд зай байдаг: Хэдийгээр хүн Бурханд итгэдэг ч, тэр хэзээ ч Бурханыг ойлгоогүй; тэр хэзээ ч Бурханы хандлагыг мэдээгүй. Түүнчлэн хүн Бурханы хандлагад санаа тавихдаа хэзээ ч урам зоригтой байгаагүй. Үүний оронд тэр сохроор итгэсэн, тэр сохроор үргэлжлүүлсэн бөгөөд тэр Бурханы талаарх өөрийн мэдлэг болон ойлголтондоо хайхрамжгүй байсаар ирсэн. Иймээс Би эдгээр асуудлуудыг та нарын хувьд ойлгомжтой болгож, та нарын итгэдэг Бурхан яг ямар төрлийн Бурхан болохыг; Тэр юу бодож байгааг; янз бүрийн хүмүүст хандахдаа Түүний хандлага ямар байдгийг; та нарын үйлдэл болон Түүний шаарддаг стандартын хоорондын ялгааг ойлгоход та нарт туслахаар хичээж байна. Та нар үүнийг мэдэхийн зорилго бол та нарын явж байгаа зам ямар төрлийн ургац руу хөтөлж байгааг, энэ зам дээр таны олж аваагүй байгаа зүйлийг, та ямар хэсгүүдэд зүгээр л оролцож чадаагүй байгааг хэмжиж, мэдэх шугамыг та нарын зүрх сэтгэлд өгөх юм. Та нар өөр хоорондоо харилцах үедээ ихэвчлэн цөөн хэдэн түгээмэл-хэлэлцдэг сэдвүүдийг ярьдаг; хамрах хүрээ багатай, мөн агуулга нь маш өнгөц байдаг. Та нарын хэлэлцдэг зүйл болон Бурханы цаад санааны хооронд, та нарын хэлэлцүүлэг, хамрах хүрээ болон Бурханы шаарддаг стандартын хооронд зай, ялгаа байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр ингэж үргэлжлүүлэх нь та нарыг Бурханы замаас улам илүү хол хазайхад хүргэх болно. Та нар ердөө л, оршин байгаа үгийг Бурханаас авч, тэдгээрийг шүтэн мөргөх объект, зан үйл болон дүрэм журам болгон өөрчилдөг. Тэгээд л тэр! Үнэндээ, та нарын зүрх сэтгэлд Бурханы орон зай байхгүй бөгөөд Бурхан хэзээ ч та нарын зүрх сэтгэлийг олж аваагүй. Бурханыг мэдэх нь маш хэцүү гэж зарим хүмүүс боддог–энэ бол үнэн. Энэ нь хэцүү. Хэрвээ хүмүүсээс үүргээ биелүүлж, гадна талдаа аливаа зүйлсийг хийж дуусгахыг гуйвал, хэрвээ тэднээс шаргуу ажиллахыг гуйвал, Бурханд итгэх нь маш амархан гэж хүмүүс бодох бөгөөд учир нь энэ бүхэн хүний чадварын цар хүрээнд багтдаг. Гэхдээ цаг мөч, сэдэв нь Бурханы цаад санаа болон хүнд хандах Бурханы хандлагын хэсэг рүү шилжвэл, аливаа зүйлс бүх хүний тухайд хамаагүй илүү хэцүү болно. Яагаад гэвэл энэ нь үнэний тухай хүмүүсийн ойлголт болон тэдний дотогшлолтыг хамардаг; мэдээж хүнд хэцүүгийн түвшин байдаг! Гэхдээ та нар эхний хаалгаар нэвтэрсний дараа, үүн рүү орж эхэлсний дараа, энэ нь аажмаар улам илүү хялбар болдог.
Бурханаас айх эхлэлийн цэг нь Түүнд Бурхан шиг хандах юм
Хэн нэгэн нэг асуулт дэвшүүлжээ: Бид Бурханыг Иовоос илүү мэддэг мөртлөө яаж одоо ч Бурханаас айхгүй байж чадаж байна вэ? Бид энэ асуудлыг өмнө нь бага зэрэг хөндсөн, тийм үү? Үнэндээ, энэ асуултын мөн чанарыг ч бас өмнө нь хэлэлцсэн, хэдий Иов Бурханыг тэр үед мэддэггүй байсан ч тэр Түүнд Бурхан шиг хандсан бөгөөд Түүнийг тэнгэр газар дахь бүх зүйлсийн Эзэн гэж үзсэн. Иов Бурханыг дайснаа гэж тооцоогүй. Харин, тэр Түүнийг бүх зүйлийн Бүтээгч хэмээн шүтэн мөргөдөг байсан. Өнөө үед хүмүүс яагаад Бурханыг маш их эсэргүүцдэг вэ? Тэд яагаад Бурханаас айдаггүй вэ? Нэг шалтгаан нь бол тэд Сатанаар гүн ялзруулагдсан. Сатаны уг чанар тэдэнд гүн шингэснээр, хүмүүс Бурханы дайсан болсон юм. Тиймээс хэдий тэд Бурханд итгэж, Бурханыг хүлээн зөвшөөрдөг ч тэд одоо ч гэсэн Бурханыг эсэргүүцэж, өөрсдийгөө Түүний эсрэг байранд тавьдаг. Энэ нь хүний уг чанараар тодорхойлогддог. Өөр нэг шалтгаан нь хэдийгээр хүмүүс Бурханд итгэдэг ч, тэд Түүнд Бурхан шиг ханддаггүй. Үүний оронд тэд Бурханыг хүний эсрэг тавьж, Түүнийг хүний дайсан гэж үздэг бөгөөд тэд Бурхантай эвлэршгүй дайсан юм. Энэ нь ийм энгийн. Энэ асуудал өмнөх хэсэгт хөндөгдөөгүй гэж үү? Энэ талаар бодоод үз: Энэ нь шалтгаан уу? Хэдий та нарт Бурханы тухай бага зэрэг мэдлэг байдаг ч, энэ мэдлэг нь яг юу вэ? Энэ нь хүн бүрийн яриад байгаа зүйл биш гэж үү? Энэ нь Бурханы та нарт хэлсэн зүйл биш гэж үү? Та нар зөвхөн онолын болон сургаалын талыг л мэддэг; та нар Бурханы жинхэнэ талыг мэдэрч байсан уу? Та нарт субъектив мэдлэг бий юу? Та нарт бодитой мэдлэг болон дадлага туршлага байгаа юу? Хэрвээ Бурхан та нарт хэлээгүй бол та нар үүнийг мэдэх байсан уу? Та нарын онолын мэдлэг нь бодит мэдлэгийг төлөөлж чадахгүй. Товчхондоо та нар хир их мэддэг болон хэрхэн үүнийг мэдэх болсон нь хамаагүй, Бурханы талаар бодит ойлголт олж авахаас чинь өмнө Бурхан та нарын дайсан бөгөөд та нар Бурханд үнэхээр тийм байгаагаар нь хандахаас өмнө Тэр та нарын эсрэг тавигддаг, учир нь та нар бол Сатаны биелэл билээ.
Та нар Христтэй хамт байх үед, магадгүй та нар Түүнд өдөрт гурван хоолоор үйлчилж, магадгүй Түүнд цайгаар үйлчилж, Түүний амьдралын хэрэгцээнд санаа тавьж, харваас Христэд Бурхан шиг ханддаг. Ямар нэг зүйл тохиолдох болгонд хүмүүсийн үзэл бодол нь үргэлж Бурханы үзлийн эсрэг байдаг. Тэд үргэлж Бурханы үзэл бодлыг ойлгож чаддаггүй, үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хэдий хүмүүс гадна талдаа Бурхантай сайн харьцаатай байдаг ч, энэ нь тэд Түүнтэй зохицолтой байдаг гэсэн үг биш. Ямар нэгэн зүйл тохиолдонгуут хүний дуулгаваргүй байдлын үнэн гарч ирэн, хүн болон Бурханы хооронд оршдог дайсагналыг баталдаг. Энэ дайсагнал нь Бурхан хүнийг эсэргүүцэж байгаа явдал биш; энэ нь Бурхан хүнд дайсагнахыг хүссэндээ биш бөгөөд Бурхан хүнийг эсрэг талд тавьж, хүнд ингэж хандаж байгаа биш юм. Харин ч, энэ бол Бурханд хандах энэхүү эсрэг талын мөн чанар нь хүний субъектив хүсэлд, хүний дотоод сэтгэлд нууцаар байдаг тохиолдол юм. Хүн Бурханаас ирсэн бүхнийг өөрийн судалгааны объект болгодог болохоор Бурханаас ирсэн зүйлд болон Бурхантай хамаатай зүйлд хандах түүний хариу үйлдэл нь юун түрүүнд таамаглах, эргэлзэх бөгөөд дараа нь Бурхантай зөрчилддөг хандлагыг сонгож, Бурханыг эсэргүүцэх явдал байдаг. Үүний дараагаар, хүн эдгээр идэвхгүй ааш занг эзэмшиж, ийм төрлийн Бурханыг дагах нь түүнд хэрэгтэй эсэх талаар эргэлзэх түвшинд хүртэл Бурхантай маргалдаж эсвэл Бурхантай тэмцэлддэг. Хүний ухаалаг байдал нь ингэж үргэлжлүүлж болохгүй гэдгийг хүнд хэлдгийг үл харгалзан тэр өөрийгөө үл хайхран ингэж хийхээр сонгох ба эцсээ хүртэл ямар ч эргэлзээгүйгээр үргэлжлүүлэх болно. Жишээлбэл, Бурханы талаарх цуурхал эсвэл гүтгэлгийг сонсох үедээ зарим хүмүүсийн эхний хариу үйлдэл ямар байдаг вэ? Тэдний эхний хариу үйлдэл бол: энэ цуурхал үнэн эсвэл худал эсэхийг, энэ нь байдаг үгүйг би мэдэхгүй, иймээс би харзнах болно. Тэгээд тэд бодолхийлж эхэлдэг: Үүнийг батлах ямар ч арга зам байхгүй; энэ нь байдаг гэж үү? Энэ цуурхал үнэн үү эсвэл худал уу? Хэдий энэ хүн үүнийг гадна талдаа харуулахгүй байгаа ч, тэдний зүрх сэтгэл аль хэдийн эргэлзэж эхэлсэн байдаг ба Бурханыг аль хэдийн үгүйсгээд эхэлсэн байдаг. Энэ төрлийн хандлага, энэ төрлийн үзэл бодлын мөн чанар юу вэ? Энэ нь урвалт биш гэж үү? Тэдэнд асуудал тулгарахаас өмнө, та нар энэ хүний үзэл бодол юу болохыг харж чадахгүй–тэд Бурхантай зөрчилддөггүй мэт, тэд Бурханыг дайсан гэж үздэггүй мэт харагддаг. Гэсэн хэдий ч тэд үүнтэй тулгарангуутаа Сатантай хамт зогсож, Бурханыг эсэргүүцдэг. Энэ нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүн ба Бурхан хоёр бол эсрэг тэсрэг гэдгийг хэлж байна. Бурхан хүнийг дайснаа гэж үздэг биш, харин хүний өөрийн мөн чанар нь Бурханд дайсагнасан байдаг. Хүн Бурханыг хир удаан дагаснаас, хир их төлөөс төлснөөс үл хамааран; хүн Бурханыг хэрхэн магтахаас, Бурханыг эсэргүүцэхээс биеэ хэрхэн барьснаас, бүр Бурханыг хайрлахад өөрсдийгөө шахахаас үл хамааран тэд хэзээ ч Бурханд Бурхан шиг хандаж чадахгүй. Энэ нь хүний мөн чанараар тодорхойлогддоггүй гэж үү? Хэрвээ та нар Түүнд Бурхан шиг ханддаг бол, Тэр бол Бурхан гэж та нар үнэхээр итгэдэг бол Түүнд эргэлзэж чадна гэж үү? Та нарын зүрх сэтгэлд Түүний холбоотой ямар нэгэн асуултын тэмдэг байна гэж үү? Байхгүй. Энэ дэлхийн чиг хандлага маш хорон муу, энэ хүн төрөлхтөн маш хорон муу–яагаад та нарт тэдний талаарх ямар ч үзхүй байхгүй байна вэ? Та нар өөрсдөө маш хорон хэрцгий–яагаад та нарт тэр тухай ямар ч үзхүйгүй байна вэ? Гэсэн ч цөөн хэдэн цуу яриа, зарим нэг хов жив нь Бурханы тухай тийм том үзхүйг бий болгож, маш олон санааг бий болгодог нь та нарын биеийн хэмжээ хичнээн боловсорч гүйцээгүй болохыг харуулж байна! Зүгээр л хэдхэн шумуулын “дүнгэнээн”, цөөн хэдэн зэвүүн ялаа нь та нарыг хуурахад хангалттай гэж үү? Энэ нь ямар төрлийн хүн бэ? Бурхан энэ төрлийн хүний талаар юу боддогийг та нар мэдэх үү? Эдгээр хүмүүст Тэр хэрхэн ханддаг талаар Бурханы хандлага үнэндээ маш тодорхой. Эдгээр хүмүүст хандах Бурханы хандлага нь тэдэнд хүйтэн хөндий хандах–Түүний хандлага нь тэдэнд ямар ч анхаарал тавихгүй байх ба эдгээр мэдлэггүй хүмүүстэй ноцтой харьцахгүй байх юм. Яагаад тэр вэ? Учир нь Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр, эцсээ хүртэл Түүнд дайсагнахаар шийдсэн болон Түүнтэй зохицолтой байх замыг эрж хайхаар хэзээ ч төлөвлөөгүй тэдгээр хүмүүсийг авахаар хэзээ ч төлөвлөөгүй байдаг. Магадгүй Миний хэлсэн эдгээр үгс зарим хүмүүсийг шархлуулж болох юм. Тэгвэл та нар Намайг үргэлж өөрсдийг чинь ингэж шархлуулахыг хүсэж байна уу? Та нарын хүсч байгаа үгүйгээс үл хамааран, Миний хэлж байгаа бүхэн үнэн! Хэрвээ Би та нарыг үргэлж ингэж шархлуулж, үргэлж сорвийг чинь ярвал та нарын зүрх сэтгэл дэх эрхэм дээд Бурханы дүрд энэ нөлөөлөх болов уу? (Тэгэхгүй.) Тэгэхгүй гэдэгтэй санал нийлж байна. Учир нь та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй. Та нарын зүрх сэтгэлд оршдог, та нарын хүчтэйгээр өмгөөлж, хамгаалдаг эрхэм дээд Бурхан бол зүгээр л Бурхан биш. Харин энэ нь хүний төсөөллөөс гарсан зүйл; энэ нь зүгээр л оршдоггүй. Иймээс энэ оньсогын хариуг Би илчилсэн нь хамаагүй илүү дээр юм. Энэ нь бүх үнэн биш гэж үү? Жинхэнэ Бурхан бол хүний төсөөлөл биш. Та нар бүгд энэ бодит байдалтай нүүр тулж, энэ нь Бурханы талаарх таны мэдлэгт тус болох болно гэж Би найдаж байна.
Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй тэдгээр хүмүүс
Итгэл нь Бурханы зүрх сэтгэлд хүлээн зөвшөөрөгдөөгүй зарим хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр хүмүүсийг Өөрийн дагалдагчид гэж зөвшөөрдөггүй, учир нь Бурхан тэдний итгэлийг магтдаггүй. Эдгээр хүмүүсийн хувьд, тэд Бурханыг хэдэн жил дагаснаас үл хамааран, тэдний бодол санаа ба үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэд үл итгэгчид шиг, үл итгэгчдийн зарчим, аливааг хийх арга замыг баримталж, тэдний амьд үлдэх хууль болон итгэлийг баримталдаг. Тэд Бурханы үгийг хэзээ ч өөрсдийн амьдралаа гэж хүлээн аваагүй, Бурханы үг бол үнэн гэж хэзээ ч итгээгүй, хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахаар зориогүй, Бурханыг хэзээ ч өөрсдийн Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Бурханд итгэхийг тодорхой төрлийн сонирхогчдын хоббитой адил үзэж, Бурханд ердөө л оршин тогтнох сүнслэг арга хэрэгсэл мэт ханддаг, иймээс тэд Бурханы зан чанарыг эсвэл Бурханы мөн чанарыг ойлгохоор оролдох нь үнэ цэнэтэй гэж боддоггүй. Жинхэнэ Бурхантай холбоотой бүхэн нь эдгээр хүмүүстэй ямар ч хамаагүй гэж та нар хэлж болно. Тэд сонирхдоггүй бөгөөд хариу үзүүлж төвддөггүй. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэлийн гүнд үргэлж тэдэнд ингэж хэлж байдаг хүчтэй дуу хоолой байдаг: Бурхан бол харагдахгүй бас хүршгүй бөгөөд Бурхан оршдоггүй. Ийм Бурханыг ойлгохоор оролдоход хүчин чармайлт гаргууштай биш гэж тэд итгэдэг; энэ нь өөрсдийгөө хуурч байгаа юм. Тэд зүгээр үгээрээ л Бурханыг зөвшөөрдөг ба ямар нэг бодит гэрчлэл хийдэггүй. Тэд мөн бодит байдал юу ч хийдэггүй, өөрсдийгөө нилээд ухаалаг гэж бодож байдаг. Бурхан эдгээр хүмүүсийг хэрхэн хардаг вэ? Тэр тэднийг үл итгэгчид гэж хардаг. Зарим хүмүүс: “Үл итгэгчид Бурханы үгийг уншиж чадах уу? Тэд өөрсдийн үүргээ биелүүлж чадах уу? Тэд ‘Би Бурханы төлөө амьдрах болно’ гэсэн үгийг хэлж чадах уу?” гэж асуудаг. Ихэвчлэн хүний хардаг зүйл бол хүмүүсийн мөн чанар биш харин гадаад байдал юм. Гэсэн ч Бурхан эдгээр гадаад байдлыг хардаггүй; Тэр зөвхөн тэдний дотоод мөн чанарыг хардаг. Тиймээс, Бурханд эдгээр хүмүүст хандах ийм төрлийн хандлага, ийм төрлийн тодорхойлолт байдаг. Эдгээр хүмүүсийн юу хэлдэг тухайд бол: “Яагаад Бурхан үүнийг хийдэг вэ? Яагаад Бурхан түүнийг хийдэг вэ? Би энийг ойлгохгүй байна; би тэрийг ойлгохгүй байна; энэ нь хүний үзхүйтэй нийцэхгүй байна; Та надад үүнийг тайлбарлах ёстой;...” Миний хариулт бол: Энэ асуудлыг Би заавал та нарт тайлбарлах шаардлагатай юу? Энэ асуудал та нартай хамаатай юу? Та нар өөрсдийгөө хэн гэж бодож байгаа юм бэ? Та нар хаанаас ирсэн юм бэ? Та нар Бурханд заагч өгөх шаардлага хангасан юм уу? Та нар Түүнд итгэдэг үү? Тэр та нарын итгэлийг хүлээн зөвшөөрдөг үү? Нэгэнт та нарын итгэл Бурхантай ямар ч хамаагүйгээс хойш, Тэр та нарт юу хийх юм бэ? Та Бурханы зүрх сэтгэлд хаана зогсож байгаагаа мэдэхгүй, гэсэн ч та нар Бурхантай харилцан ярилцах шаардлага хангасан гэж үү?
Сэрэмжлүүлэг үгс
Эдгээр сануулгыг сонссоны дараа та нарт таагүй байгаа биш гэж үү? Хэдий та нар эдгээр үгсийг сонсох хүсэлгүй эсвэл тэдгээрийг хүлээн авах хүсэлгүй байж болох ч, тэдгээр нь бүгд бодит баримт юм. Ажлын энэ үе шатыг Бурхан гүйцэтгэх учраас хэрвээ та Бурханы цаад санааны талаар анхаараагүй, Бурханы хандлагын талаар анхаараагүй, Бурханы мөн чанар болон зан чанарыг ойлгоогүй бол эцэст нь алдагдал хүлээх хүн бол та юм. Миний үгийг сонсоход хатуу гэж бүү буруутга, мөн таны урам зоригийг хугалсанд тэдгээрийг бүү буруутга. Би үнэнийг ярьдаг; Би та нарын урмыг хугалах гээгүй юм шүү. Би та нараас юу асуух нь хамаагүй, үүнийг хэрхэн хийхийг та нараас шаардсан нь хамаагүй, та нар зөв замаар алхана гэж Би найдаж байгаа ба та нар Бурханы замыг дагаж, энэ замаас хазайхгүй гэж найдаж байна. Хэрвээ та нар Бурханы үгийн дагуу үргэлжлүүлэхгүй бол, Түүний замыг дагахгүй бол, та нар Бурханыг эсэргүүцэж байгаа ба зөв замаас хадуурсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Тиймээс та нарын хувьд тодорхой болгож өгөх ёстой зарим асуудлууд байгааг Би мэдэрдэг бөгөөд ойлгомжтойгоор, тодорхойгоор, өчүүхэн төдий ч тодорхой бус байдалгүйгээр та нарыг итгүүлж, Бурханы хандлага, Бурханы цаад санаа, Бурхан хүнийг хэрхэн төгс болгодог, ямар замаар Тэр хүний үр дүнг тогтоодгийг мэдэхэд та нарт тусламаар санагддаг. Хэрвээ та нар энэ замыг эхлүүлж чадахгүй байх өдөр ирэх юм бол Би ямар ч хариуцлага үүрэхгүй, учир нь эдгээр үгсийг та нарт аль хэдийн маш тодорхой хэлчихсэн. Өөрийнхөө үр дүнд та нар хэрхэн хандах нь–энэ асуудал нь бүхэлдээ та нараас хамаарна. Өөр өөр төрлийн хүмүүсийн үр дүнгийн тухайд Бурханд өөр өөр хандлага байдаг. Түүнд хүнийг хэмжих Өөрийн гэсэн арга зам болоод Түүний өөрийн шаардлагын стандарт байдаг. Хүмүүсийг хэмжих Түүний стандарт нь бүх хүнд ялгаагүй ижилхэн байдаг–үүнд эргэлзэх хэрэггүй! Иймээс зарим хүмүүсийн айдас нь шаардлагагүй юм. Одоо та нарын сэтгэл амарч байна уу? Өнөөдрийн хувьд ингээд дууслаа. Баяртай!
2014 оны Дөрөвдүгээр сарын 29
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment