1. Хүн төрөлхтөн Сатанаар хэт гүнзгий ялзруулагдсаны улмаас Бурхан байдгийг мэддэггүй ба Бурханыг шүтэхээ больсон. Анх Адам Ева бүтээгдэх үед Еховагийн алдар, Еховагийн гэрчлэл үргэлжид байсан. Гэхдээ ялзруулагдсаныхаа дараа бүгд Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэн бишрэхээ бүрмөсөн больсон учраас алдар болоод гэрчлэлийг хүн алдсан юм. Өнөөгийн эрхшээх ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авчирч, бүх хүмүүсээр Бурханыг шүтүүлэх бөгөөд ингэснээр бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэл бий болох билээ. Ажлын энэхүү үе шатанд хийгдэх хэрэгтэй зүйл нь энэ юм. Хүн төрөлхтөнийг яг хэрхэн эрхшээх вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн эрхшээлдээ оруулахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтөний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг эрхшээж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгсийн хэрэглээ байх болно. Үг нь хүн төрөлхтнийг эрхшээх арга хэрэгсэл бөгөөд эрхшээх ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс үгний цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь эрхшээх үйл явц юм. Хүмүүс яг хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгсийг үр ашигтайгаар идэж, ууснаар мөн тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс өөрсдөө эрхшээгдэж чадахгүй. Эдгээр үгсийг идэж ууснаар тэд өөрсдийн ялзрал, бохирдол, тэрслүү байдал болон зөв бус байдлыг мэдэж авч Бурханы өмнө сөхрөн унах ёстой. Хэрвээ та Бурханы хүслийг ойлгож, үүнийг хэрэгжүүлж, цаашлаад үзэгдэлтэй байж, мөн хэрвээ та эдгээр үгсэд бүрэн дуулгавартай хандаж, өөрийнхөөрөө ямар ч сонголт хийхгүй бол та эрхшээгдсэн байх болно. Таныг эрхшээсэн зүйл чинь эдгээр үг байх юм. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Учир нь хүн Бурханд итгэх итгэлгүй эсвэл Бурханыг зүрх сэтгэлдээ огтхон ч агуулдаггүй. Хүн төрөлхтөнийг эрхшээх нь энэхүү итгэлийг хүмүүст сэргээнэ гэсэн үг юм. Хүмүүс үргэлж дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулж, хэтэрхий их итгэл найдвар тавьж, ирээдүйнхээ төлөө хэтэрхий ихийг хүсч, хэтэрхий хэмжээ хязгааргүй шаардлага тавьдаг. Тэд үргэлж өөрсдийнхөө махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд хэзээ ч Бурханд итгэх замыг эрж хайхыг сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэл Сатанд олзлогдож тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба өөрсдийн зүрх сэтгэлээ Сатанд зориулж байгаа. Гэхдээ хүн Бурханаар бүтээгдсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь тэр Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг эрхшээхийн зорилго нь хүний Бурханыг хүндлэх хүндлэлийн алдрыг эргүүлэн авах явдал юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (1)”-ээс
2. Өнөөгийн эрхшээх ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил тод болгохоор зорьсон ажил юм. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь сүүлчийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Та үүнийг харахгүй байна уу? Яагаад эрхшээх ажил нь сүүлчийн үе шат вэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг нарийвчлан харуулахын төлөө биш гэж үү? Энэ нь гэсгээлт, шүүлтийн эрхшээх ажлын явцад хүн бүхэнд, өөрсдийн жинхэнэ төрхөө харуулж, тэгээд дараа нь төрөл төрлөөрөө ангилагдах боломжийг олгохын тулд биш гэж үү? Энэ нь хүн төрөлхтөнийг эрхшээж байна гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөлийг харуулж байна гэж хэлэх нь илүү дээр байж магад. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдний нүглийг шүүж, дараа нь эл төрлийн хүнийг харуулж, тэгснээр тэд муу юу эсвэл зөв шударга уу гэдгийг шийдэх явдал юм. Эрхшээх ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн эрхшээгдсэн хүмүүс нь бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; эрхшээгдээгүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй ба сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугатаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг эрхшээх ажлын явцад (өнөөгийн ажлаас эхэлсэн бүх эрхшээх ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтөний төгсгөлийг илчлэх энэхүү илчлэлт нь гэсгээлтийн явцад мөн сүүлчийн өдрүүдийн эрхшээх ажлын явцад шүүлтийн ширээний өмнө хийгддэг.
Үг нь Махбодгоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (1)”-ээс
3. Хүний төгсгөл нь дэлхий бүтээгдсэнээс хойш урьдчилан тогтоогдсон зүйл биш юм. Яагаад гэвэл эхэндээ хүн зөвхөн нэг л төрөл байсан ба үүнийг нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг байсан бөгөөд хүн анх Сатанаар ялзруулагдаагүй байсан учраас тэдэнд ямар ч түнэр харанхуй тохиолдолгүйгээр тэд бүгд Бурханы гэрэлд амьдарч байсан. Гэхдээ хүн Сатанаар ялзруулагдсаны дараа бүх төрөл зүйлийн хүмүүс буюу нийтээрээ “хүн төрөлхтөн” гэж нэрлэгддэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн гэр бүлээс гарсан бүхий л төрөл зүйлийн хүмүүс газар дэлхий даяар тархсан. Тэд бүгдээрээ өөрсдийн хамгийн дээд өвөг дээдэс буюу эрэгтэй, эмэгтэй хүнээс бүрдсэн хүн төрөлхтнөөс (өөрөөр хэлбэл, тэдний хамгийн эхний өвөг дээдэс болох анхдагч Адам, Ева хоёроос) холдон явахад өвөг дээдсээрээ удирдуулсан. Тэр үед газар дээр амьдрахдаа Еховагаар удирдуулж байсан цорын ганц хүмүүс нь израильчууд байсан билээ. Бүхий л Израилиас (анхдагч гэр бүлийн овгоос гэсэн үг) янз бүрийн төрлийн хүмүүс үүсч, дараа нь Еховагийн удирдлагыг алдсан. Эдгээр эртний хүмүүс хүний ертөнцийн асуудлуудыг огт мэдэхгүй ба өнөөдрийг хүртэл өөрсдийн эзэмшсэн газар нутагтаа амьдрахаар өвөг дээдсээ даган явсан. Тиймээс тэд хэрхэн Еховагаас хөндийрсөн ба өнөөдрийг хүртэл бүх төрлийн бузар чөтгөр болон муу сүнсээр хэрхэн ялзруулагдсан тухайгаа одоо ч мэддэггүй. Өнөөг хүртэл хамгийн гүн гүнзгий ялзруулагдаж, хордуулагдсан хүмүүст, тухайлбал эцэстээ аврагдаж чадахгүй хүмүүст өөрсдийн өвөг дээдэс- тэднийг ялзруулсан бохир заваан чөтгөртөй хамт явахаас өөр сонголт байхгүй байх болно. Эцэстээ аврагдаж чадах хүмүүс нь хүн төрөлхтөнд тохирох эцсийн орон буюу аврагдаж, эрхшээгдсэн хүмүүст зориулагдсан төгсгөл рүү явах болно. Аврагдаж чадах бүх хүмүүсийг аврахын төлөө бүх зүйл хийгдэх болно, харин мэдрэмжгүй, засаршгүй хүмүүсийн хувьд тэдний цорын ганц сонголт нь гэсгээлтийн ёроолгүй хар нүх рүү өвөг дээдсээ дагах явдал байх болно. Таны төгсгөл анхнаасаа урьдчилан тогтоогдсон ба одоо л илчлэгдэж байгаа гэж бүү бод. Хэрвээ та тэгж бодож байгаа бол, хүн төрөлхтөнийг анх бүтээх үед Сатаны төрөл тусдаа бүтээгдээгүй гэдгийг та нар мартав уу? Адам, Ева хоёроос бүрдсэн (зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн утгатай) цорын ганц хүн төрөлхтөн бүтээгдсэн гэдгийг та нар мартчихав уу? Хэрвээ та анхнаасаа Сатаны үр удам байсан бол энэ нь Ехова хүнийг бүтээхдээ Сатаны бүлгийг багтаасан гэсэн үг биш гэж үү? Тэр үнэхээр тийм зүйл хийх байсан гэж үү? Тэрээр Өөрийн гэрчлэлийн төлөө хүнийг бүтээсэн; Тэр Өөрийн алдрын төлөө хүнийг бүтээсэн юм. Тэр яагаад санаатайгаар Өөрийг нь эсэргүүцэх Сатаны удмын бүлэг хүмүүсийг зориудаар бүтээх юм бэ? Ехова үүнийг хийсэн байх уу? Хэрвээ тийм бол, хэн Түүнийг зөвт Бурхан гэж хэлж чадах юм бэ? Та нарын зарим нь эцэстээ Сатантай хамт явах болно гэж Би одоо хэлж байгаа нь та нар анхнаасаа Сатантай хамт байсан гэсэн үг биш; харин энэ нь Бурхан та нарыг аврах гэж оролдсон ч та нар тэрхүү авралыг олж авах чадахааргүй болтлоо доройтсон гэсэн үг юм. Та нарыг Сатантай хамт ангилахаас өөр сонголт үгүй юм. Энэ нь та нар аврагдахын аргагүй учраас ийм байгаа бөгөөд Бурхан та нарт зөвт бус хандсаны улмаас биш юм, өөрөөр хэлбэл Бурхан та нарын хувь заяаг санаатайгаар Сатаны биелэл болгон тогтоож, тэгснээр та нарыг Сатантай хамт ангилж зориудаар та нарыг зовоохыг хүссэн учраас биш юм. Энэ нь эрхшээх ажлын дотоод үнэн биш. Хэрвээ та тэгж итгэж байгаа бол, таны ойлголт маш өрөөсгөл байна!
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (1)”-ээс
4. Эрхшээх эцсийн үе шат нь хүмүүсийг аварч, мөн хүмүүсийн төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг илрүүлэх, тэгснээр тэднийг гэмшиж, өндийн босч, амь болоод хүний амийн зөв замыг эрж хайхад хүргэх юм. Энэ нь хөшүүн маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан тэдний дотоод тэрслүү чанарыг харуулах юм. Гэсэн хэдий ч хэрвээ хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрж хайж чадахгүй, эдгээр ялзруулалтыг орхин хаях чадваргүй хэвээр байвал тэд Сатанд залгиулах аврагдашгүй зүйлс болох болно. Хүмүүсийг аварч мөн тэдний төгсгөлийг харуулах нь эрхшээхийн ач холбогдол юм. Сайн, муу төгсгөл нь бүгд эрхшээх ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах эсвэл хараагдах эсэх нь бүгд эрхшээх ажлын явцад илчлэгддэг билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (1)”-ээс
5. Сүүлчийн өдрүүд нь эрхшээх ажлаар дамжуулан бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах үе юм. Эрхшээх нь сүүлчийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл хүн бүхний нүглийг шүүх нь сүүлчийн өдрүүдийн ажил билээ. Хүмүүсийг өөрөөр яаж ангилж болох вэ? Та нарын дунд хийгдэж байгаа төрөл төрлөөр нь ангилах ажил нь бүхий л орчлон ертөнцөд хийгдэх тийм ажлын эхлэл юм. Үүний дараа, хаа сайгүй орших бүх үндэстнүүдийн хүмүүс мөн эрхшээх ажилд захирагдах болно. Энэ нь, бүтээл дэх хүн бүхэн шүүгдэхийн тулд шүүлтийн ширээний өмнө очиж өөрсдийн төрлийн дагуу ангилагдана гэсэн үг юм. Хэн ч, ямар ч зүйл энэхүү гэсгээл шүүлтийн зовлонгоос туулахаас зугатаж чадахгүй ба хэн ч, юу ч өөрийн төрлөөр ангилагдахаас тойрч чадахгүй; бүгд төрөл зүйл болон ялгагдах болно. Яагаад гэвэл бүх зүйлийн төгсгөл ойртож, бүх тэнгэр газар төгсгөлдөө ирсэн. Өөрийн оршин тогтнолын төгсгөлөөс хүн хэрхэн зугатаж чадах билээ?
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (1)”-ээс
6. Яг одоо Би тэдний бүх тэрслүү зан чанарыг илчилж, тэдний бүх муу муухай багийг хуулахын тулд Хятад дахь эдгээр хүмүүс дээрх ажлаа ашиглаж байгаа. Энэ бол Би хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж байгаагийн цаад шалтгаан юм. Дараа нь Би бүх орчлон ертөнцийг эрхшээх ажлын дараагийн алхмыг хийх болно. Би бүхий л орчлон ертөнц дээрх хүн бүхний зөв бусыг шүүхдээ та нарыг шүүсэн Өөрийн шүүлтийг ашиглах болно, учир нь хүмүүс та нар бол хүн төрөлхтөний доторх тэрслүү хүмүүсийн төлөөлөгчид билээ. Урагшилж сайжирч чаддаггүй хүмүүс ердөө л довойлгогч, зүтгэгчид болох ба, харин чаддаг хүмүүс нь ашиглагдах болно. Урагшилж сайжирч чадахгүй хүмүүс нь зөвхөн довойлгогч болно гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Миний өнөөгийн үг ба ажил бүгд та нарын цаад шалтгаанд чиглэдэг ба учир нь та нар бүх хүнд төрөлхтөний доторх тэрслүү хүмүүсийн төлөөлөл, илэрхийлэл юм. Хожим нь Би та нарыг эрхшээсэн эдгээр үгсийг харийн орнуудад аваачиж, тэндхийн хүмүүсийг эрхшээхэд тэдгээрийг ашиглах болно, гэсэн ч та нар тэдгээрийг олж аваагүй байх болно. Тэгэх нь та нарыг довойлгогч болгохгүй гэж үү? Бүх хүн төрөлхтөний ялзарсан зан чанар, хүний тэрслүү үйлдлүүд, хүний муухай дүр төрх, нүүр царай нь бүгд өнөөдөр та нарыг эрхшээхэд ашигласан үгэнд бичигдсэн. Та нар үлгэр дуурайл, өмнөх жишээ учраас бүх үндэстэн, бүх урсгал дахь хүмүүсийг эрхшээхийн тулд Би эдгээр үгсийг ашиглах болно. Гэсэн хэдий ч Би таныг санаатайгаар орхихоор төлөвлөөгүй; хэрвээ та өөрсдийн эрэл хайгуулаа сайн хийж чадаагүй тэгснээр та засаршгүй гэдгээ баталбал та зүгээр л зүтгэгч, довойлгогч болохгүй гэж үү?
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (1)”-ээс
7. Өнөөдөр та нарт эрхшээгдэх боломжийг олгосон зүйл нь итгэл бөгөөд Еховагийн бүх үйл хэрэгт итгэх боломжийг та нарт олгосон зүйл нь эрхшээгдэх явдал юм. Итгэлийн улмаас л та нар ийм гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг. Эдгээр гэсгээлт, шүүлтээр дамжуулан та нар эрхшээгдэж, төгс болдог. Өнөөдөр та нарын хүлээн авч байгаа ийм гэсгээлт, шүүлтгүйгээр та нарын итгэл үр дүнгүй хоосон байх юм. Та нар Бурханыг мэддэггүй учраас Түүнд хичнээн итгэдэг байх нь хамаагүй та нарын итгэл бодит байдлаас хол, хоосон илэрхийлэл төдий үлдэх болно. Та нарыг бүрэн дуулгавартай болгодог тийм эрхшээх ажлыг хүлээж авсны дараа л та нарын итгэл жинхэнэ, бат бөх болж, та нарын зүрх сэтгэл Бурхан руу эргэнэ. “Итгэл” хэмээх энэхүү үгний улмаас та нар ихээхэн шүүгдэж эсвэл хараагдаж байсан ч та нарт жинхэнэ итгэл байх ба та нар хамгийн үнэн, хамгийн бодитой, хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хүлээн авдаг. Яагаад гэвэл зөвхөн шүүлтийн явцад л та нар Бурханы бүтээлийн эцсийн орныг хардаг; энэхүү шүүлтийн үед л та нар Бүтээгчийг хайрлах ёстой гэдгийг ойлгодог; ийм эрхшээх ажлын явцад л та нар Бурханы гарыг хардаг; энэ эрхшээх ажлын явцад та нар хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг; энэ эрхшээх ажлын явцад та нар хүний амьдралын зөв замыг олж авч, “хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг; зөвхөн энэ эрхшээх ажлын үеэр л та нар Төгс Хүчитийн зөвт зан чанар болоод Түүний сүрлэг, алдарт төрх байдлыг хардаг; энэхүү эрхшээх ажлын явцад л та нар хүний гарал үүслийг олж мэдэж, бүх хүн төрөлхтөний "үхэшгүй мөнхийн түүхийг" ойлгодог; энэ эрхшээл ажлын үеэр л та нар хүн төрөлхтөний өвөг дээдэс болоод хүн төрөлхтөний ялзруулалтын уг сурвалжийг танин мэдэж авдаг; энэ эрхшээх ажлаар та нар баяр баясгалан, тав тух, түүнчлэн эцэс төгсгөлгүй залхаан цээрлүүлэлт, сахилга бат болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн зэмлэл буруушаалын үгийг хүлээн авдаг; энэ эрхшээх ажлаар та нар ерөөлийг хүлээн авдаг мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг.... Энэ бүхэн нь өчүүхэн итгэлийнхээ улмаас та нарын хүртэх зүйл биш гэж үү? Эдгээр зүйлсийг олж авсны дараа та нарын итгэл өсөөгүй гэж үү? Та нар асар их хэмжээний зүйлийг олж аваагүй гэж үү?
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (1)”-ээс
8. Хэрвээ та итгэлгүй байсан бол ийм төрлийн гэсгээлт эсвэл ийм төрлийн шүүлтийг амсахгүй байсан гэж та хэлж болох юм. Гэвч итгэлгүйгээр та ийм төрлийн гэсгээлт эсвэл Төгс Хүчитийн ийм төрлийн халамжийг хүлээн авч чадахгүйгээр зогсохгүй мөн Бүтээгчийг харах боломжоо та үүрд алдах болно. Та хүн төрөлхтний гарал үүслийг хэзээ ч мэдэхгүй, хүний амьдралын ач холбогдлыг хэзээ ч ойлгохгүй. Таны бие нас барж сүнс чинь одсон ч гэсэн та Бүтээгчийн бүх үйл хэргийг ойлгож чадахгүй юм. Түүгээр үл барам, Бүтээгч хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дэлхий дээр үнэхээр агуу ажил хийсэн гэдгийг та мэдэхгүй. Түүний бүтээсэн энэхүү хүн төрөлхтөний нэгэн гишүүн болохын хувьд та ийнхүү ойлгож чадалгүйгээр харанхуй руу унаж мөнхийн шийтгэл амсахыг хүсч байна уу? Хэрвээ та өөрийгөө өнөөдрийн гэсгээлт, шүүлтээс салгавал танд юу тулгарах вэ? Та өнөөгийн шүүлтээс салах л юм бол энэхүү хүнд хэцүү амьдралаас зугатаж чадна гэж та бодож байна уу? Хэрэв та "энэ газрыг" орхиж явбал таны тулгарах зүйл чинь зовлонт шаналал эсвэл диаволын учруулсан харгис шарх байх болно гэдэг үнэн биш гэж үү? Танд тэвчихийн аргагүй өдөр, шөнүүд тохиолдох биш үү? Өнөөдрийн энэ шүүлтээс зугатсан учраас та ирээдүйн тарчлалаас үүрд зайлж чадна гэж та бодож байна уу? Таны замд юу тулгарах вэ? Энэ нь үнэхээр таны хүсэж хүлээж байгаа Диваажингийн орон байх уу? Та хийж байгаа зүйлээрээ бодит байдлаас зугатааж байгаа шигээ хожмын мөнхийн гэсгээлтээс бултаж чадна гэж бодож байна уу? Өнөөдрөөс хойш та ийм боломж, ийм ерөөлийг хэзээ нэгэн цагт дахин олж чадах уу? Зовлон гамшиг танд тохиолдох үед та тэдгээрийг олж чадах уу? Бүх хүн төрөлхтөн амар амгаланд орох үед та тэдгээрийг олж чадах уу? Таны өнөөгийн аз жаргалтай амьдрал болон таны эв зохицолтой бяцхан гэр бүл чинь ирээдүйд таны очих мөнхийн эцсийн оронг орлож чадах уу? Хэрвээ танд жинхэнэ итгэл байвал, мөн хэрвээ та итгэлийнхээ улмаас асар ихийг олж авбал тэр бүхэн нь бүтээгдсэн зүйл болох таны олж авах ёстой, танд байх ёстой зүйл юм. Ийм төрлийн эрхшээлт нь таны итгэл болон таны амьд хамгийн их ач тустай юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (1)”-ээс
12. Эрхшээх ажлын улмаас хүрэх үр дүн нь үндсэндээ хүний махан бие эсэргүүцэхээ болих явдал бөгөөд учир нь хүний үзэл санаа Бурханы талаар шинэ ойлголтыг олж авч, түүний зүрх сэтгэл бүхэлдээ Бурханд дуулгавартай хандаж, хүн Бурханы төлөө байхаар шийдэх юм. Хүний зан араншин эсвэл махан биеийн өөрчлөлт нь тэр эрхшээгдсэн эсэхийг тодорхойлдоггүй. Харин үүний оронд таны бодол, таны ухамсар болон таны мэдрэмж өөрчлөгдөх үед өөрөөр хэлбэл таны оюун санааны бүхий л хандлага өөрчлөгдсөн үед л та Бурханаар эрхшээгдсэн байна. Та дуулгавартай байхаар шийдэж, шинээр сэтгэж эхлэх үед, та цаашид өөрийн ямар ч үзхүй, санаа бодлыг Бурханы үг болон ажилтай холихгүй байх үед, таны уураг тархи хэвийн тунгаан бодох үед өөрөөр хэлбэл та бүхий л зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө өөрийгөө зарцуулах үед ийм төрлийн хүн нь бүрэн эрхшээгдсэн хүн байх юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (3)”-аас
13. Шашны ертөнцөд, өөрсдийн биеэ захирч, загалмайгаа үүрэн, бүр эцсийн амьсгал хүрлээ зовж тэвчин насан туршдаа багагүй зовдог олон хүмүүс бий! Зарим нь үхлийн ирмэг дээр, сүүлчийн өглөө ч гэсэн мацаг барьдаг. Бүхий л амьдралдаа тэд сайн хоол хүнс, сайхан хувцас хунараас татгалзаж зөвхөн зовлонг онцолдог. Тэд биеэ захирч, махан биеэс татгалзах чадвартай байдаг. Зовлон бэрхшээлийг тэвчих тэдний сүнсийг магтууштай. Гэвч тэдний бодол санаа, тэдний үзхүй, тэдний оюун санааны хандлага болон тэдний хуучин уг чанарын алийг нь ч огт засч залруулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх жинхэнэ ойлголт байдаггүй. Бурханы талаар оюун санаандаа төсөөлсөн дүр төрх нь тодорхойгүй Бурханы уламжлалт ойлголт байдаг. Бурханы төлөө зовж шаналах тэдний шийдвэр нь өөрсдийнх нь хүчин чармайлт, эерэг зан араншнаас үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч тэд Бурханыг ойлгодоггүй, мөн Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, сохроор зовж шаналдаг. Тэд ялгаварлахыг огт анхаардаггүй ба өөрсдийнх нь үйлчлэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлж байгаа талаар тун бага анхаардаг. Тэр ч байтугай тэд Бурханы талаарх ойлголтонд хэрхэн хүрэхээ мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь Өөрийн анхдагч дүр төрхөөрөө байгаа Бурхан биш харин тэдний өөрсдийн зохиосон Бурхан, тэдний сонссон Бурхан эсвэл ном зохиолд байдаг үлгэр домгийн Бурхан байдаг. Дараа нь тэд Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсч байгаа ажлыг Бурханы төлөө хариуцахын тулд өөрсдийн баялаг төсөөлөл болон өөрсдийн үнэн сүсэгт зүрх сэтгэлээ ашигладаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчтой бус, тэгснээр Түүний хүслийг биелүүлж чадах замаар Бурханд үнэхээр үйлчилж байгаа нэг ч хүн чухамдаа байдаггүй. Тэд зовж шаналахад хичнээн бэлэн байх нь хамаагүй үйлчлэлийн талаарх тэдний анхдагч үзэлт болон Бурханы талаарх тэдний оюун санааны төсөөлөл өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг, учир нь тэд Бурханы шүүлт, гэсгээлт болоод Бурханы цэвэршүүлэлт, төгс төгөлдөржилтийг туулаагүй, мөн хэн ч тэднийг үнэнээр хөтлөөгүй байдаг. Хэдий тэд Аврагч Есүст итгэдэг ч тэдний нэг нь ч Аврагчийг харж байгаагүй байдаг. Тэд үлгэр домог болон дам ярианаас л Түүний талаар мэддэг. Тиймээс тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс илүү хэтрэхгүй. Ийм төрлийн үйлчлэлээр дамжуулан эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ? Хэн үүнийг хүлээн зөвшөөрөх юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл хэзээ ч ердөө ч өөрчлөгддөггүй. Тэд зөвхөн бусад хүмүүсийн өгсөн сургаал зааврыг хүлээн авдаг бөгөөд өөртөө таалагдсан арга хэлбэрээр, өөрсдийн төрөлхийн чанарын дагуу үйлчилдэг. Энэ нь ямар шагнал хүртэж чадах вэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийг биелүүлэхэд хэрхэн яаж үйлчлэх талаар мэдээгүй. Эцэстээ бүр хөгширсөн хойноо л тэр ойлгож эхэлсэн. Тиймээс ямар ч хариуцал, засалтыг мэдрээгүй бөгөөд зааж чиглүүлэх хэн ч байхгүй тэдгээр сохор хүмүүсийн тухайд юу хэлэх вэ? Таны өнөөгийн үйлчлэлийн дийлэнх нь эдгээр сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлтийг хүлээн аваагүй, хариуцал засалтыг хүлээн аваагүй бөгөөд өөрчлөгдөөгүй бүх хүмүүс нь огтхон ч эрхшээгдээгүй хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ таны бодол, амьдралын талаарх ойлголт болон Бурханы талаарх ойлголтонд ямар ч шинэ өөрчлөлтийг харуулахгүй, өчүүхэн төдий ч зүйлийг олж аваагүй бол та өөрийн үйлчлэлээрээ хэзээ ч ямар нэгэн гайхалтай үр дүнд хүрэхгүй! Бурханы ажлын талаар ямар ч үзэгдэлгүй, шинэ ойлголтгүй бол та эрхшээгдсэн хүн байж чадахгүй. Бурханы хүслийг дагах таны зам зовон зүдэрч, мацаг барьдаг хүмүүсийнхтэй адилхан байх бөгөөд энэ нь дэмий үнэ цэнэгүй! Тэдний хийсэн зүйлд дэмий гэрчлэлгүй учраас л тэдний үйлчлэл хий дэмий гэж Би хэлдэг! Тэдгээр хүмүүс насан туршдаа зовж, шоронд цагийг өнгөрөөж, бүхий л цаг мөчид тэвчээртэй байж, загалмайгаа үүрэн хайр, энэрлийг онцлон, зовж зүдэрч амьдардаг. Тэд дэлхий ертөнцөөр гүтгэгдэж, гологддог ба бүх зовлон зүдгүүрийг туулдаг. Тэд эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч тэд эрхшээгдээгүй тул эрхшээгдэх тухай ямар ч гэрчлэл хийж чадахгүй. Тэд багагүй зовлон амсдаг ч дотроо тэд Бурханыг огтхон ч мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзхүй, шашны зан үйл, хүний бий болгосон ойлголтууд болон хүний үзэл санааны юу ч өөрчлөгдөж залруулагддаггүй. Тэдэнд ямар ч шинэ ойлголт байдаггүй. Тэдний ойлголтын өчүүхэн төдий нь ч үнэн зөв биш. Тэд Бурханы хүслийг буруу ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж чадах уу? Та урьд нь Бурханыг яаж ойлгодог байсан, өнөөдөр ч гэсэн үүнийгээ хадгалж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх ойлголт чинь өөрийн үзхүй сэтгэхүйдээ суурилдаг байж, Өөрөөр хэлбэл, та Бурханы талаар ямар ч шинэ, үнэн ойлголттой болоогүй ба Бурханы жинхэнэ дүр төрх болон жинхэнэ зан чанарыг мэдэж чадаагүй, Бурханы талаарх таны ойлголт одоо ч бурангуй нийгмийн, мухар сүсгээр удирдуулж хүний төсөөлөл, үзхүйгээс төрөн гарсан байвал та эрхшээгдээгүй байх юм. Энэ бүх үгийг одоо та нарт хэлж байгаа Миний зорилго бол энэхүү мэдлэгийг ойлгож, үнэн зөв, шинэ ойлголт руу таныг хөтлөхөд энэ мэдлэгийг ашиглах боломжийг олгохын тулд юм. Тэдгээр нь танд байгаа хуучин үзхүй, хуучин мэдлэгээс салгахын тулд бөгөөд ингэснээр та шинэ ойлголтыг эзэмшиж чадна. Хэрвээ та Миний үгийг үнэхээр идэж уувал, таны ойлголт мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно. Бурханы үгийг идэж, уухдаа та дуулгавартай зүрх сэтгэлээ хэвээр хадгалсаар байгаа цагт таны үзэлт өөрчлөгдөх болно. Та удаа дараагийн гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай байсаар байгаа цагт таны хуучин сэтгэхүй аажмаар өөрчлөгдөх болно. Таны хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт таны хэрэгжүүлэлт ч бас үүнийг даган өөрчлөгдөх юм. Ийм байдлаар таны үйлчлэл төдий чинээ илүү оновчтой, төдий чинээ илүүгээр Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байх болно. Хэрэв та өөрийн амьдрал, амьдралын талаарх өөрийн ойлголт болон Бурханы талаарх олон үзхүйгээ өөрчилж чадваас таны өөрийн төрөлхийн зүйл аажмаар багасна. Энэ нь Бурхан хүнийг эрхшээсний дараах үр дүн юм; энэ нь хүнд харагдах өөрчлөлт юм. Хэрвээ Бурханд итгэхдээ таны мэддэг бүхэн чинь өөрийн биеэ захирч, зовлонг туулах бөгөөд таны хийж байгаа зүйл зөв, буруу эсэхийг мэдэхгүй, тэр ч бүү хэл энэ нь хэний төлөө вэ гэдгийг мэдэхгүй бол ийм төрлийн хэрэгжүүлэлт нь хэрхэн өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (3)”-аас
14. Миний та нараас шаардаж байгаа зүйл бол таны биеийг боолчлолд байлгаж эсвэл уураг тархийг чинь хянан дураараа бодож сэтгэхээс сэргийлэх явдал биш юм гэдгийг та ойлгох ёстой. Энэ нь ажлын зорилго биш, мөн яг одоо хийх хэрэгтэй ажил ч биш юм... Та Бурханы ажлыг ойлгож, өөрийн уг чанар, өөрийн мөн чанар болоод өөрийн хуучин амьдралаа танин мэдэх хэрэгтэй. Та ялангуяа өнгөрсөн үеийн алдаатай хэрэгжүүлэлт болон зориуд хийсэн үйлдлээ танин мэдэх хэрэгтэй. Өөрчлөгдөхийн тулд та өөрийн үзэл санааг өөрчлөхөөс эхлэх ёстой. Эхлээд хуучин үзэл санаагаа шинээр сольж, шинэ үзэл санаагаараа өөрийн үг, үйлдэл болоод амьдралаа удирдуул. Үүнийг л та бүгдээс хүсч байгаа билээ. Сохроор бүү хэрэгжүүл эсвэл сохроор бүү дага. Та үндэс суурь ба зорилготой байх ёстой. Өөрсдийгөө бүү хуур. Бурханд итгэх таны итгэл яг юуны төлөө болох, үүнээс юуг олж авах ёстой болон та яг одоо юунд дотогшлох ёстой талаар мэдэж байх ёстой. Та энэ бүхнийг мэдэх шаардлагатай.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (3)”-аас
15. Бурханы үйл хэргийн талаарх та нарын ойлголт өөрчлөгдөх үед, та нар Бурханы хэлсэн болгоны үнэний талаарх шинэ ойлголттой болох үед, та нарын дотоод ойлголт өргөгдөх үед та нарын амьдрал илүү сайн тал руугаа эргэх болно. Одоо хүмүүсийн хийж, хэлдэг бүхэн бодтой. Эдгээр нь ёс зүй биш, харин ч хүмүүсийн амьд хэрэгтэй зүйл бөгөөд тэдний эзэмших ёстой зүйл юм. Энэ нь, эрхшээх ажлын үеэр хүмүүст гардаг өөрчлөлт, хүний туулах ёстой өөрчлөлт бөгөөд энэ нь хүн эрхшээгдсэний дараах үр дүн билээ. Та нар бодлоо өөрчилж, оюун ухааны шинэ хандлагыг хүлээн авч, өөрсдийн үзхүй, санаа болоод өнгөрсөн үеийн учир зүйн шалтгаанаа эргүүлж, өөрсдийн дотор гүн шигдсэн тэдгээр зүйлсийг хаяж, Бурханд итгэх итгэлийн талаар шинэ ойлголтыг олж авсан үед та нарын өгөх гэрчлэл чинь өргөгдөж, та нарын бүхий л оршихуй үнэхээр өөрчлөгдөх болно. Энэ бүхэн нь хамгийн бодтой, хамгийн бодит, хамгийн үндсэн зүйлс буюу өнгөрсөн үед хүмүүсийн хувьд хүрэхэд хэцүү байсан зүйлс бөгөөд тэдний харилцаж чаддаггүй байсан зүйлс юм. Тэдгээр нь Сүнсний жинхэнэ ажил билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (3)”-аас
16. Бүх эрхшээх ажлын эцэст, Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан биш харин бүх бүтээлийн Бурхан гэдгийг та бүхэн ойлгох нь маш чухал юм. Тэр зөвхөн Израильчуудыг биш бүх хүн төрөлхтөнийг бүтээсэн. Хэрвээ та нар Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан эсвэл Израйлиас гадна өөр ямар ч үндэстэнд Бурхан бие махбод болох боломжгүй гэж хэлбэл, та нар эрхшээх ажлын үеэр ямар ч ойлголтонд хүрээгүй бөгөөд Бурхан бол та нарын Бурхан гэдгийг та нар огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй байна. Та нарын хүлээн зөвшөөрч байгаа бүхэн чинь, Бурхан Израилиас Хятад руу шилжсэн бөгөөд та нарын Бурхан байхаас аргагүй болсон гэдэг юм. Хэрвээ та нар аливааг ингэж харсаар байгаа бол Миний ажил та нарт ямар ч үр өгөөжгүй байсан ба та нар Миний хэлсэн нэг ч зүйлийг ойлгоогүй байна. Эцэст нь хэрвээ та нар Матай шиг Миний төлөө дахин угийн бичиг бичиж, Надад тохиромжтой “өвөг дээдсийг” олж, Надад зөв уг үндсийг олбол ингэснээр Бурхан хоёр удаа бие махбод болохдоо хоёр угийн бичигтэй байвал энэ нь дэлхий дээрх хамгийн том доог тохуу байхгүй гэж үү? Та нар, Надад угийн бичиг олж өгсөн энэ “сайн санаатай хүн” нь Бурханыг хуваасан хүн болохгүй гэж үү? Та нар энэ нүглийн ачааг үүрч чадах уу? Энэ бүх эрхшээх ажлын дараа хэрвээ та нар одоо ч Бурхан бол бүх бүтээлийн Бурхан гэж итгэхгүй байгаа бол, хэрвээ та нар одоо ч Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан гэж бодсоор байгаа бол та нар Бурханыг илтэд эсэргүүцдэг хүн биш гэж үү? Өнөөдөр та нарыг эрхшээхийн зорилго нь, Бурхан бол та нарын Бурхан, бусдын Бурхан, хамгийн чухал нь Түүнийг хайрладаг бүхний Бурхан, бүх бүтээлийн Бурхан гэдгийг та нараар хүлээн зөвшөөрүүлэх юм. Тэр бол Израильчуудын Бурхан бөгөөд Египетийн ард түмний ч Бурхан юм. Тэр бол Англичуудын Бурхан, Америкчуудын Бурхан билээ. Тэр бол зөвхөн Адам Евагийн Бурхан биш, мөн түүнчлэн Адам Евагийн бүх үр удмын Бурхан. Тэр бол тэнгэр дэх бүх зүйлийн мөн газар дахь бүх зүйлийн Бурхан билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (3)”-аас
17. Израильчуудын гэр бүл болон бүх харь үндэстний гэр бүлүүд ч адилхан Бурханы гарт байдаг. Тэр Израильд хэдэн мянган жил ажиллаж, Иудейд нэгэнтээ төрөөд зогсохгүй өнөөдөр Тэр, агуу улаан луугийн цагариглан хэвтэж байгаа Хятадад бууж ирсэн. Хэрвээ Иудейд төрсөн нь Түүнийг Иудейчүүдийн Хаан болгодог юм бол та бүхний дунд өнөөдөр бууж ирэх нь Түүнийг та нарын Бурхан болгохгүй гэж үү? Тэр Израильчуудыг удирдаж Иудейд төрсөн бөгөөд Тэр мөн Харь үндэстнүүдийн нутагт төрсөн. Түүний бүх ажил нь Өөрийн бүтээсэн бүх хүн төрөлхтөний төлөө биш гэж үү? Тэр Израильчуудыг зуу дахин хайрлаж, Харь үндэстнүүдийг мянга дахин жигшдэг үү? Энэ та нарын үзхүй биш гэж үү? Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс нь та нар; энэ нь Бурхан хэзээ ч та нарын Бурхан байгаагүй учраас биш. Бурханыг голсон хүмүүс нь та нар; Бурхан та нарын Бурхан байхыг хүсээгүй учраас биш. Бүтээгдсэн зүйлийн дотроос хэн Төгс хүчитийн гарт байдаггүй вэ? Та нарыг өнөөдөр эрхшээх үед, Бурхан бол та нарын Бурханаас өөр хэн ч биш гэдгийг та нараар хүлээн зөвшөөрүүлэх нь үүний зорилго биш гэж үү? Хэрвээ та нар, Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан гэсэн хэвээр, мөн Израиль дахь Давидын гэр бол Бурханы төрөлтийн эх үндэс бөгөөд Израилиас өөр ямар ч үндэстэн Бурханыг “бий болгох” эрхгүй, тэр ч бүү хэл ямар ч Харь үндэстний гэр бүл өөрийн биеэр Еховагийн ажлыг хүлээн авч чадахгүй гэж бодсон хэвээр байвал—хэрвээ та нар ингэж бодсоор байвал энэ нь та нарыг зөрүүд эсэргүүцэгч болгохгүй гэж үү? Үргэлж Израиль дээр сэтгэлээ бүү тогтоо. Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа. Түүнчлэн тэнгэр лүү бүү ширтсээр бай. Өөрсдийн тэнгэр дэх Бурханаа санахаа боль! Бурхан та нарын дунд ирсэн, иймээс Тэр хэрхэн тэнгэрт байх юм бэ? Та нар Бурханд тийм ч удаан итгээгүй, гэсэн ч та нар Израильчуудын Бурхан Өөрийн биеэр та нарыг “таалан” соёрхох болно гэдгийг нягтлан бодохгүй байж зүрхлэх хэмжээнд хүртэл, Түүний тухай зөндөө олон үзхүй та нарт байдаг. Тэр ч бүү хэл та нар өөрсдөө тэвчихийн аргагүй бохир мөртлөө Бурхан өөрийн биеэр үзэгдэхийг хэрхэн харах тухайгаа бодож зүрхэлдэггүй. Та нар мөн Бурхан Харь үндэстний нутагт хэрхэн өөрийн биеэр бууж ирэх талаар хэзээ ч бодож байгаагүй. Тэр Синаи Уул эсвэл Чидун Уулан дээр буун ирж Израильчуудад харагдах учиртай. Харь үндэстнүүд (Израилийн гаднах хүмүүс) нь бүгдээрээ Түүний жигшил зэвүүцлийн обьект биш гэж үү? Тэр тэдний дунд хэрхэн өөрийн биеэр ажиллаж чадах юм бэ? Энэ бүхэн нь та нарын олон жилийн туршид хөгжүүлсэн, гүн үндэстэй үзхүйнүүд юм. Та нарыг өнөөдөр эрхшээхийн зорилго нь та нарын эдгээр үзхүйг эвдэх юм. Тиймээс Бурхан Синаи Уулан дээр эсвэл Чидун Уулан дээр биш харин өнгөрсөн үед Өөрийн хэзээ ч удирдаж байгаагүй хүмүүсийн дунд—та нарын дунд өөрийн биеэр илрэхийг та нар харсан.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (3)”-аас
18. Бурхан Өөрийн ажлын хоёр үе шатыг Израильд хийсний дараа Израильчууд болон бүх Харь үндэстнүүд адилхан энэ үзхүйг өвөрлөх болсон: Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь үнэн боловч Тэр Харь үндэстнүүдийн Бурхан биш зөвхөн Израильчуудын Бурхан байхыг хүсч байгаа. Израильчууд дараах зүйлд итгэдэг: Бурхан зөвхөн бидний Бурхан байх болно, харин Харь үндэстнүүд та нарын Бурхан биш, та нар Еховаг хүндэлдэггүй учраас бидний Бурхан—Ехова та нарыг жигшдэг. Цаашлаад тэдгээр Иудейчүүд ингэж итгэдэг: Эзэн Есүс Иудей хүмүүс бидний дүр төрхийг өөртөө авсан бөгөөд энэ нь Иудей хүмүүсийн тэмдгийг өөртөө авсан Бурхан юм. Бидний дунд л Бурхан ажилладаг. Бурханы дүр төрх болон бидний дүр төрх адилхан; бидний дүр төрх Бурханыхтай төстэй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний Хаан; Харь үндэстнүүд нь тийм агуу авралыг хүлээн авах эрхгүй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний төлөөх нүглийн тахил. Зөвхөн ажлын тэр хоёр үе шатны үндсэн дээр л Израильчууд болон Иудей хүмүүс ийм олон үзхүйг бий болгосон. Бурхан бол тэднийх гэж тэд түрэмгийгээр зарласан, Бурхан бол мөн Харь үндэстнүүдийн Бурхан гэдгийг зөвшөөрдөггүй. Ийм байдлаар Харь үндэстнүүдийн зүрх сэтгэлд Бурхан хоосон болсон. Энэ нь, Бурхан Харь үндэстнүүдийн Бурхан болохыг хүсдэггүй, Тэр зөвхөн Израильчуудад буюу Өөрийн сонгосон хүмүүст дуртай ба Тэр ялангуяа Түүнийг дагаж байсан дагалдагчид болох Иудейчүүдэд дуртай гэж хүн бүхэн итгэх болсон учраас юм. Ехова болон Есүсийн хийсэн ажил нь хүн төрөлхтөн оршин тогтнохын төлөө гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Бурхан бол Израилиас гадна төрсөн та бүхний Бурхан юм гэдгийг та нар одоо хүлээн зөвшөөрч байна уу? Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа биш гэж үү? Энэ нь зүүд биш, тийм үү? Та нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй юу? Та нар үүнд итгэх эсвэл үүнийг бодож зүрхэлдэггүй. Та нар үүнийг хэрхэн харахаас үл хамааран, Бурхан яг энд та нарынн дунд байгаа биш гэж үү? Та нар одоо ч энэ үгэнд итгэхээс айж байна уу? Энэ өдрөөс эхлээд бүх эрхшээгдсэн хүмүүс болон Бурханы дагалдагчид болохыг хүсч буй бүхэн нь Бурханы сонгогдсон хүмүүс биш гэж үү? Өнөөдрийн дагалдагчид та бүхэн, Израилийн гаднах сонгогдсон хүмүүс биш гэж үү? Та нарын байр суурь Израильчуудынхтай адилгүй гэж үү? Та нарын танин мэдэх ёстой зүйл чинь энэ бүхэн биш үү? Энэ нь та нарыг эрхшээх ажлын зорилго биш гэж үү? Нэгэнт та нар Бурханыг харж чадах учраас Тэр эхнээсээ аваад ирээдүйд ч үүрд та нарын Бурхан байх болно. Та бүхэн Түүнийг дагаж, Түүний үнэнч дуулгавартай бүтээл байхыг хүссээр байгаа цагт Тэр та нарыг орхихгүй.
Үг нь Махбодтойгоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (3)”-аас
19. Төгс болгуулна гэж юу гэсэн үг вэ? Эрхшээгдэнэ гэж юу гэсэн үг вэ? Эрхшээгдэхийн тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Төгс болгуулахын тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Эрхшээх болон төгс болгох нь хоёулаа хүн дээр ажиллахын зорилго, ингэснээр тэр өөрийн анхдагч байдлаа сэргээж, өөрийн сатаны ялзарсан зан чанараас болон Сатаны нөлөөнөөс салах болно. Энэхүү эрхшээх нь хүн дээр ажиллах үйл явцын түрүүчийн ажил, энэ нь ажлын эхний алхам юм. Төгс болгох нь хоёр дахь алхам буюу төгсгөлийн ажил билээ. Хүн бүр эрхшээгдэхийг дамжих ёстой; тэгэхгүй бол тэр Бурханыг мэдэж чадахгүй ба Бурхан байгаа гэдгийг мэдэхгүй, өөрөөр хэлбэл тэр Бурханыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол түүний хувьд Бурханаар төгс болгуулах нь боломжгүй байх ба учир нь тэр энэхүү төгс болгуулах шаардлагыг хангаж чадахгүй юм. Хэрвээ та нар Бурханыг хүлээн зөвшөөргүй бол Түүнийг хэрхэн мэдэж чадах юм бэ? Тэгвэл та нар Түүнийг хэрхэн эрж хайх юм бэ? Түүнчлэн та нар Түүнийг гэрчилж чадахгүй, тэр ч бүү хэл Түүний сэтгэлд ханамжтай итгэлтэй байж чадахгүй. Иймээс төгс болгуулахыг хүсч буй хэний ч хувьд эхний алхам нь эрхшээх ажлыг дамжих ёстой юм. Энэ бол эхний нөхцөл. Гэвч эрхшээх ч бай эсвэл төгс болгох ч бай, аль аль нь хүн дээр ажиллаж хүнийг өөрчлөх зорилгын төлөө бөгөөд аль аль нь хүнийг эзэгнэх ажлын хэсэг юм. Эдгээр хоёр алхам нь хүнийг төгс хүн болгон өөрчлөхөд хэрэгтэй зүйл; аль ч алхмыг алгасч болохгүй. “Эрхшээгдэх” гэдэг нь тийм ч сайхан сонсогддоггүй нь үнэн боловч үнэндээ хэн нэгнийг эрхшээх үйл явц бол түүнийг өөрчлөх үйл явц юм. Эрхшээгдсэний дараа та нар өөрсдийн ялзарсан зан чанараасаа бүрэн салаагүй байж болох ч та нар үүнийг мэдэх болно. Эрхшээх ажлаар дамжуулан та нар өөрсдийн өчүүхэн хүн чанарыг мэдэж авч, мөн өөрсдийн ихээхэн дуулгаваргүй байдлыг мэдэх болно. Хэдийгээр та нар эрхшээх ажлын богино хугацаанд тэдгээрийг хаяж эсвэл өөрчилж чадахгүй байсан ч, та нар тэдгээрийг мэдэж авах болно. Энэ нь та нарын төгс байдлын суурийг тавьдаг. Иймээс эрхшээх болон төгс болгох нь хоёулаа хүнийг өөрчлөхийн тулд хийгддэг, хоёулаа хүнийг сатаны ялзарсан зан чанараас салгахын тулд хийгддэг, ингэснээр хүн өөрийгөө Бурханд бүрэн дүүрэн өгч чадах юм. Эрхшээгдэнэ гэдэг нь хүний зан чанарыг өөрчлөх эхний алхам бөгөөд мөн хүн Бурханд өөрийгөө бүрэн дүүрэн өгөх эхний алхам буюу төгс болгуулахаас арай доогуур алхам билээ. Эрхшээгдсэн хүний амийн зан чанар нь төгс болсон хүнийхээс хамаагүй бага өөрчлөгддөг. Эрхшээгдэх болон төгс болгуулах нь нэг нэгнээсээ хэллэгийн хувьд өөр, учир нь тэдгээр нь ажлын ялгаатай үе шат бөгөөд учир нь тэдгээр нь хүмүүсийг өөр өөр жишигт байлгадаг, эрхшээх нь тэднийг арай доогуур жишигт байлгадаг байхад төгс болгох нь тэднийг илүү өндөр жишигт байлгадаг. Төгс болсон хүмүүс нь зөвт хүмүүс, ариун болгосон хүмүүс юм; тэдгээр нь хүн төрөлхтөнийг эзэгнэх ажлын талсжуулалт буюу эцсийн бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр тэд гэм зэмгүй хүмүүс биш ч тэд бол утга учиртай амьдралыг эрж хайдаг хүмүүс юм. Гэвч эрхшээгдэхийн тухайд ямар вэ? Тэд Бурхан оршдог гэдгийг зөвхөн үгээрээ хүлээн зөвшөөрдөг; Бурхан Өөрөө бие махбод болсон, Үг нь махан биеэр илэрсэн болон шүүлт, гэсгээлтийн ажлыг хийхийн тулд Бурхан газар дээр ирсэн гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлт, Түүний цохилт болон цэвэршүүлэлт нь бүгд хүнд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд зүгээр л хүний дүртэй болж эхэлж байгаа ба амьдралын талаарх зарим нэг ойлголт тэдэнд байдаг ч тэдгээр нь бүдэг бадаг хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хүн чанарыг л эзэмшиж эхэлж байгаа. Эдгээр нь эрхшээгдэхийн үр дүн юм. Хүмүүс төгс төгөлдрийн замд орох үед тэдний хуучин зан чанар өөрчлөгдөж чадна. Цаашлаад тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар илүү гүнзгий үнэнд дотогшилдог. Тэд ертөнцийг жигшиж, үнэнийг эрж хайдаггүй бүхнийг жигшдэг. Тэд ялангуяа өөрсдийгөө жигшдэг, гэхдээ түүнээс ч илүүгээр тэд өөрсдийгөө тодорхой мэдэж авдаг. Тэд үнэнээр амьдрахад бэлэн байж, үнэнийг эрж хайхыг өөрсдийн зорилгоо болгодог. Тэд өөрсдийн уураг тархины бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй ба тэд хүний өөрийгөө зөвтгөх байдал, их зан болон биеэ тоосон байдлыг дургүйцэн жигшдэг. Тэд хэм хэмжээтэй ярьдаг, аливааг ялган салгаж харьцдаг, мэргэн ухаан эзэмшдэг ба Бурханд үнэнчээр дуулгавартай байдаг. Хэрвээ тэд гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг мэдэрсэн бол тэд идэвхгүй сул дорой болохгүйгээр барахгүй тэд үүнд талархах болно. Тэд Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; үүгээр дамжуулан тэд Түүний хамгаалалтыг хүлээн авдаг. Тэд амар амгалан, баяр баясгалангийн итгэлийг мөн өлсгөлөнгөө дарах талхыг эрж хайхыг зорьдоггүй. Тэд мөн түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас хөөцөлдөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст байдаг зүйл.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (4)”-өөс
20. Та нар, Бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг мөн Үг нь махан биеэр илэрсэнг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг, гэхдээ та нар одоо ч Түүний нүднээс далдуур зарим зүйлийг хийдэг, Түүний та нараас хүсдэг байдлаар та нар үйлддэггүй ба Түүнээс айдаггүй. Энэ нь Бурханыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Түүний хэлснийг та нар хүлээн зөвшөөрдөг, гэхдээ та нар өөрсдийн хийж чадах зүйлсээ ч хэрэгжүүлэхээс татгалздаг ба Түүний замыг дагадаггүй. Энэ нь хүлээн зөвшөөрөлт үү? Та нар Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэвч та нарын цорын ганц боддог зүйл чинь Түүнийг сэрэмжлэх, Түүнийг хэзээ ч хүндлэхгүй байх. Хэрвээ та нар Түүний ажлыг харж, хүлээн зөвшөөрдөг бөгөөд Тэр бол Бурхан гэдгийг мэддэг ч гэсэн та нар хөндий хайнга байж, ерөөсөө өөрчлөгдөхгүй байвал та нар эрхшээгдээгүй хүмүүс хэвээр байх юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (4)”-өөс
21. Эрхшээгдсэн хүн өөрийн хийж чадах бүхнээ хийх ёстой; хэдий тэр хараахан чадахгүй байгаа ч гэсэн илүү дээд үнэнд дотогшилж чадахгүй ч, түүнд хүрэхийг хүсдэг. Түүний хүлээж авах зүйл хязгаарлагдмал байдаг тул түүний хэрэгжүүлэх зүйлс нь бас хэмжээтэй бөгөөд хязгаартай байдаг. Гэхдээ тэр хамгийн багадаа өөрийн чадах бүхнийг хийх ёстой. Хэрвээ та нар эдгээр зүйлсийг хийж чадвал энэ нь эрхшээх ажлын улмаас байх болно. Та нар, “Тэр хүний чадахгүй маш олон үгийг өгсөн гэдгийг харвал хэрвээ Тэр Бурхан биш юм бол өөр хэн байх вэ?” гэж хэллээ гэж бодъё. Ийм төрлийн бодолтой байх нь та нар Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг биш. Хэрвээ та нар Бурханыг хүлээн зөвшөөрвөл үүнийгээ үйлдлээрээ харуулах ёстой. Сүмийг удирдаж байгаа ч зөвт байдлыг хийх чадваргүй байж, мөнгөнд шунаж, сүмийн мөнгийг өөрийн халаасандаа үргэлж нууцаар цутгаж байх нь Бурхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Бурхан бол төгс хүчит бөгөөд аймшигтай. Хэрвээ та нар Бурхан байдаг гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрч байгаа бол айхгүй байж хэрхэн чадах юм бэ? Та нар тийм жигшүүртэй зүйлсийг хэрхэн хийж чадах юм бэ? Үүнийг итгэж байна гэж хэлж болох уу? Та нар үнэхээр Түүнийг хүлээн зөвшөөрдөг үү? Та нарын итгэдэг зүйл чинь Бурхан уу? Та нарын итгэдэг зүйл чинь тодорхойгүй Бурхан; тиймээс та нар айхгүй байгаа юм! Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, мэддэг хүмүүс бүгд Түүнээс айдаг ба Түүнийг эсэргүүцэх эсвэл өөрсдийн дотоод сэтгэлийн эсрэг ямар нэг зүйлийг хийхээс айдаг; тэд ялангуяа, Бурханы хүслийн эсрэг гэж өөрсдийн мэддэг ямар нэг зүйлийг хийхээс айдаг. Зөвхөн энэ нь л Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаад тооцогдоно. Эцэг эх чинь та нарыг Бурханд итгэхийг хорих үед та нар юу хийх ёстой вэ? Таны итгэлгүй нөхөр танд сайн хандвал та Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Ах эгч дүүс чинь та нарыг жигших үед та нар Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Хэрвээ та нар Түүнийг хүлээн зөвшөөрдөг бол, энэ бүх нөхцөл байдалд та нар зүй зохистой үйлдэж, бодитойгоор амьдран гаргах болно. Хэрвээ та нар бодитойгоор үйлдэж чадахгүй, харин зөвхөн Бурханы оршиж байхыг хүлээн зөвшөөрдгөө хэлбэл та нар зүгээр л хоосон яригчид юм! Та нар Түүнд итгэдэг ба Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг. Гэвч ямар байдлаар та нар Түүнийг хүлээн зөвшөөрдөг вэ? Ямар байдлаар та нар Түүнд итгэдэг вэ? Та нар Түүнээс айдаг уу? Та нар Түүнийг хүндэлдэг үү? Та нар сэтгэлийн гүндээ Түүнийг хайрладаг уу? Та нар зовиурлаж, түшиж тулах хэн ч үгүй үедээ Бурхан хайрлалтай гэдгийг мэдэрдэг ч дараа нь та нар үүнийгээ таг мартдаг. Тэр нь Бурханыг хайрлаж байгаа эсвэл Бурханд итгэж байгаа явдал биш! Эцсийн эцэст хүн юунд хүрэхийг Бурхан хүсдэг вэ? Өөрсдийгөө томд бодож, өөрсдийгөө аливааг хурдан ойлгодог гэж мэдэрч, бусдыг хянаж, бусдыг дорд үзэж, харагдах байдлаар нь хүмүүсийг шүүж, шударга хүмүүсийг дээрэлхэж, сүмийн мөнгөнд шунах гэх мэт Миний дурдсан бүх байдлуудаас, тийм сатаны ялзарсан зан чанарын нэг хэсгээс салсан чинь эрхшээгдсэний дараа та нараас харагдах ёстой.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (4)”-өөс
22. Хүмүүс та нар дээр хийгдэж байгаа эрхшээх ажил нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой. Нэг талаар энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох өөрөөр хэлбэл, тэднийг анхны үр жимс буюу төгс болсон эхний бүлэг хүмүүс болох ялагчийн бүлэг болгон төгөлдөржүүлэх юм. Нөгөө талаар, энэ нь бүтээгдсэн зүйлсийг Бурханы хайрыг эдэлж, Бурханы хамгийн агуу авралыг хүлээн авч, Бурханы бүрэн авралыг хүлээн авахад хүргэх мөн хүмүүст зөвхөн өршөөл өгөөмөр сэтгэлийг эдлүүлэхээр зогсохгүй илүү чухал нь гэсгээлт ба шүүлт юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Та нарын үзсэн гэсгээлт, шүүлт ч мөн хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүний амьдралын зөв зам руу хүнийг хөтөлдөг хайр юм. Гуравдагч талаасаа, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийх юм. Дөрөв дэх талаас, энэ нь ирээдүйн сайн мэдээний ажлыг түгээх суурийг тавих юм. Түүний хийсэн бүх ажил нь хүний амьдралын зөв замд хүмүүсийг хөтлөх зорилгын төлөө байсан, ингэснээр тэд хүний энгийн амьдралаар амьдарч чадна, учир нь хүн амьдралаа хэрхэн жолоодохоо мэддэггүй билээ. Тийм жолоодлогогүйгээр та нар зөвхөн дэмий хоосон амьдралаар амьдрах ба үнэ цэнэгүй, утга учиргүй амьдралаар л зөвхөн амьдарч чадах ба хэрхэн энгийн хүн байхыг огтхон ч мэдэж чадахгүй. Энэ нь хүнийг эрхшээхийн хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (4)”-өөс
23. Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг хүлээн авсан буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүн дээр ажиллахын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн боломжтой бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсэхгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр ч илүү дордуулах зүрх сэтгэл Түүнд байхгүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харах сэтгэл, эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагах сэтгэл ч Түүнд байхгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүхэлд нь аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр эрхшээх ажлыг хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм.
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (4)”-өөс
24. Та нарт хийгдэж байгаа бүхэн хайр болоод аврал юм гэдгийг хэрвээ та нар харж чадахгүй бол, хэрвээ та нар энэ нь зүгээр л арга барил, хүнийг тарчлаах зам, итгэхийн аргагүй зүйл гэж бодож байвал, та нар зовлон зүдгүүр, бэрхшээлийг туулахын тулд өөрсдийн ертөнц рүүгээ буцсан нь дээр! Хэрвээ та нар энэ урсгалд байж, энэ шүүлт, энэ энгүй авралыг эдэлж, хүний ертөнцөд өөр хаанаас ч олдохгүй энэ бүх ерөөлийг эдэлж, энэ хайрыг эдлэхийг хүсч байгаа бол эрхшээх ажлыг хүлээн авахын тулд энэ урсгалд дуулгавартайгаар бай, ингэвэл та нар төгс болж чадна. Хэдийгээр одоо та нар шүүлтийн улмаас зарим нэг зовлон шаналал, цэвэршүүлэлтийг туулж байгаа ч гэсэн энэ зовлон шаналал нь үнэ цэнэтэй бөгөөд утга учиртай. Хэдийгээр гэсгээлт болон шүүлт нь хүний хувьд өршөөлгүй илчлэлт, цэвэршүүлэлт боловч энэ нь түүний нүглийг шийтгэж, түүний махан биеийг шийтгэх учиртай, энэ ажлын юу ч түүний махан биеийг яллаж, сөнөөх санаагүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд та нарыг зөв замд хөтлөх зорилгын төлөө юм. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу замд хөтлөөгүй нь ойлгомжтой! Энэ бүхэн нь та нарыг хэвийн хүн чанартайгаар амьдрах боломжтой болгохын төлөө; энэ бүхэн нь та нарын энгийн хүн чанарын хүрч чадах зүйл юм. Ажлын бүх алхам нь та нарын хэрэгцээн дээр үндэслэж, та нарын сул талын дагуу, та нарын бодит биеийн хэмжээний дагуу хийгддэг бөгөөд ямар ч тэвчишгүй ачаа дарамт та нарт өгөгдөхгүй. Хэдий та нар үүнийг одоо тодорхой харж чадахгүй харин Би та нарт хатуу хандаж байгаа мэт та нарт санагдаж байгаа ч гэсэн, Би та нарыг өдөр бүр гэсгээж, шүүж өдөр бүр та нарыг зэмлэн буруушаадгийн шалтгаан нь Би та нарыг үзэн яддаг учраас гэж та нар бодсоор байсан ч гэсэн, хэдийгээр та нарын хүлээн авч буй зүйл чинь гэсгээлт шүүлт байсан ч гэсэн бодит байдалд дээр энэ нь бүгд та нарын төлөөх хайр, мөн та нарын төлөөх агуу хамгаалалт юм. Хэрвээ та нар энэ ажлын илүү гүнзгий утга учрыг ойлгож чадахгүй бол та нарын хувьд дадлага туршлагаа үргэлжлүүлэх ямар ч зам байхгүй. Та нар тийм авралын төлөө тайтгаруулагдах ёстой. Ойлгож ухаарахаас бүү татгалз. Ийм хол ирсэн учраас та нар энэ эрхшээх ажлын ач холбогдлыг тодорхой харах ёстой. Та нар өөрсдийн бодол санаандаа цаашид нааш, цааш эргэлзэн тээнэгэлзэх ёсгүй!
Үг нь Махбодоор Илэрсэн “Эрхшээх Ажлын Дотоод Үнэн (4)”-өөс
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment