Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/25/2017

Төгс Хүчит Бурханы үг |Цорын ганц Бурхан Өөрөө VII


(I) Бурханы эрх мэдэл, Бурханы зөвт зан чанар, Бурханы ариун байдлын тухай тоймчлон өгүүлэх нь
Та нарыг залбирч дууссаны дараа Бурханы оршихуй дотор зүрх сэтгэл чинь тогтуун тайвныг мэдэрдэг үү? (Мэдэрдэг.) Зүрх нь тогтуун тайван болж чаддаг хүн Бурханы үгийг сонсож, ойлгож чадна. Тийм хүн үнэнийг сонсож, ойлгож чадна. Харин зүрх чинь тогтуун тайван болж чаддаггүй бол, зүрх чинь үргэлж хөвдөг бол, үргэлж өөр юм боддог бол, Бурханы үгийг сонсохоор хамтдаа цуглахад чинь энэ байдал нөлөөлнө. Тэгэхээр бидний одоо ярилцаж байгаа зүйлийн гол цөм нь юу вэ? Гол сэдвээ эргээд жаахан бодъё. Цорын ганц Бурханыг Өөрийг нь мэдэх тухайд, бид нэгд юуг ярилцсан билээ? (Бурханы эрх мэдлийг.) Харин хоёрт нь? (Бурханы зөвт зан чанарыг.) Харин гуравт нь? (Бурханы ариун байдлыг.) Бурханы эрх мэдлийн тухай бид хэр олон ярьсан бэ? Үр нөлөө байсан уу? (Хоёр удаа.) Тэгвэл Бурханы зөвт зан чанарын тухай хэдэн удаа ярьсан бэ? (Нэг удаа.) Бурханы ариун байдлын тухай хэд хэдэн удаа ярьсан маань та нарт ямар нэг сэтгэгдэл үлдээсэн байх. Гэхдээ тэднээс нөлөө үзүүлсэн ямар нэг тодорхой хэсэг байна уу? Эхлээд ярьсан “Бурханы эрх мэдэл” сэдвээс аль нь та нарт хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Аль хэсэг нь та нарт хамгийн их нөлөөлсөн бэ? (“Бурханы үгийн эрх мэдэл ба бүхнийг Захирагч Бурхан” гэдэг хэсэг.) Чухал нь юу байсныг яриач. (Нэгд, Бурхан Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлын тухай ярьсан. Бурхан Өөрөө хэлбэл хийж, хийвэл тэр нь биелэнэ. Энэ бол Бурханы гол мөн чанар.) (Бурханы эрх мэдэл нь Түүний бүтээл болох тэнгэр, газар, тэдний доторх бүх зүйлд бий. Бурханы эрх мэдлийг хэн ч өөрчилж чадахгүй. Бурхан бол бүх зүйлийн Захирагч бөгөөд Тэр бүгдийг удирддаг.) (Бурхан солонгыг ашиглаж, хүнтэй гэрээ байгуулсан.) Энэ бол тодорхой сэдэв. Өөр зүйл байна уу? (Бурхан Сатанд тушааж, Иовыг сориулсан ч амийг нь авахыг зөвшөөрөөгүй. Үүнээс бид Бурханы үгийн эрх мэдлийг харж байна.) Яриаг сонссоны дараа та нар ийм ойлголтыг авсан байна тийм үү? Өөр нэмэх зүйл байна уу? (Бурханы эрх мэдэл нь Бурханы цорын ганц бие хэм, байр суург илэрхийлдэг. Бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл Түүний эрх мэдлийг эзэмшиж чадахгүй. Гол нь бид үүнийг мэдэж авсан.) (Бурхан хүнтэй гэрээ байгуулахын тулд ярьдаг. Бурхан хүнд ерөөл хайрлахын тулд ярьдаг. Эд бол Бурханы үгийн эрх мэдлийн жишээ.) (Тэнгэр, газар, бүх зүйлийн бүтээл дотор бид Бурханы үгээр дамжуулан Бурханы эрх мэдлийг хардаг. Түүний үгэнд бас Бурханы эрх мэдэлтэй байхыг бид бие махбодтой болсон Бурханаас хардаг. Эд хоёулаа Бурханы цорын ганц байдлын бэлэг тэмдэг. Эзэн Есүс, булшнаас гарч ирэхийг Лазарт тушаасан үйл явдлаас бид үүнийг хардаг. Амь ба үхэл Бурханы мэдэлд байдаг бөгөөд Сатан тэднийг хянах хүчгүй. Бурханы ажил махбод, Сүнсний алинд ч хийгдсэн бай, эрх мэдэл нь цорын ганц байдаг.) Өөр нэмэх зүйл байна уу? (Амьдралын зургаан үеийг Бурхан захирдгийг бид ойлгосон.) Маш сайн. Өөр байна уу? (Хүнд хандсан Бурханы ерөөлүүд бас Бурханы эрх мэдлийг илэрхийлдэг.) Бурханы эрх мэдлийн тухай ярьж байхад та нар “эрх мэдэл” гэх үгийг хэрхэн ойлгож байна? Бурханы эрх мэдлийн хүрээнд, Бурханы хийдэг илчилдэг зүйлийн дотор, хүмүүс юуг хардаг вэ? (Бид Бурханы төгс хүч, мэргэн ухааныг хардаг.) (Бурханы эрх мэдэл үргэлж байдаг бөгөөд үнэхээр, үнэхээр оршин байдаг.) (Бурханы эрх мэдлийг том хэмжээнд харвал, Тэр орчлон ертөнцийг захирдаг. Харин жижиг хэмжээнд харвал, Тэр хүний амьдралыг хянадаг. Амьдралын зургаан үеэс бид Бурхан үнэхээр бидний амьдралын бүх талбарыг төлөвлөж, удирддаг гэдгийг ойлгож болно.) (Цааш нь яривал, Бурханы эрх мэдэл нь цорын ганц Бурханыг Өөрийг нь илэрхийлдэг. Бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсээс юу ч энэ эрх мэдлийг эзэмшиж чадахгүй. Бурханы эрх мэдэл нь Бурханы бие хэмийг бэлгэддэг.) “Бурханы бие хэм, Бурханы байр суурийн бэлгэдэл” гэж хэлэхийг бодоход, та нар энэ үгсийн талаар онол сургаалын ойлголттой бололтой. Би түрүүн та нараас ямар асуулт асуусан билээ? Давтаад хэлж чадах уу? (Бурханы хийдэг, илчилдэг зүйлийн дотор, хүмүүс юуг хардаг вэ?) Та нар юу хардаг вэ? Та нар зөвхөн Бурханы эрх мэдлийг хардаг байж болох уу? Та нар зөвхөн Бурханы эрх мэдлийг мэдэрсэн үү? (Бид Бурханы бодитыг, Бурхан үнэн болохыг, Бурхан итгэмжтэйг хардаг.) (Бид Бурханы мэргэн ухааныг хардаг.) Бурхан итгэмжтэйг, Бурхан үнэн болохыг, заримынх нь хэлснээр, Бурханы мэргэн ухааныг хардаг байх нь. Өөр зүйл байна уу? (Бурханы бүхнийг чадагч хүчийг.) (Бурханы зөвт байдал ба сайныг хардаг.) Та нар хараахан голыг нь онож хэлэхгүй байна. Дахиад сайн бод доо! (Бурхан хүн төрөлхтнийг харгалзаж, дагуулж, эзэгнэдэг. Үүнд Бурханы эрх мэдэл, хүч чадал илчлэгдэж, илэрч байдаг. Энэ бол маш бодитой, үнэн зүйл. Тэр үргэлж ажлаа хийж байна. Бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсээс юу ч энэ эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж чадахгүй.) Та нар тэмдэглэж авснаа хараад байна уу? Та нарт Бурханы эрх мэдлийн тухай мэдлэг үнэндээ байгаа гэж үү? Та нарын дотор Түүний эрх мэдлийг сайн ойлгосон хүн байгаа юм уу? (Биднийг жаахан байхаас эхлээд Бурхан биднийг харж хандаж, хамгаалж ирсэн. Үүнээс бид Бурханы эрх мэдлийг хардаг. Өөрсдөдөө тохиолдоод байгаа нөхцөл байдлыг бид ер нь ойлгодоггүй. Гэтэл Бурхан тэр бүхний ард биднийг үргэлж хамгаалж байдаг. Энэ ч бас Бурханы эрх мэдэл.) Маш сайн. Яг зөв!
Бид “Бурханы эрх мэдлийн” тухай ярих үедээ, юунд голчлон анхаарсан билээ? Гол санаа нь юу байлаа? Энэ сэдвийг бид яагаад ярих хэрэгтэй гэж? Нэгд гэвэл, хүмүүс Бурханы эрх мэдлийг ойлгож, харж, мэдрэх чадвартай. Таны хардаг, таны мэдэрдэг зүйлүүд нь Бурханы үйлсүүдээс, Бурханы үгсээс, Бурхан орчлон ертөнцийг удирдаж байгаагаас ирдэг байна. Тэгэхээр, хүмүүс Бурханы эрх мэдлээр дамжуулан харж байгаа бүхэн, Бурханы эрх мэдлээр дамжуулан сурч байгаа бүхэн, Бурханы эрх мэдлээр дамжуулан таньж байгаа зүйл, энэ бүхнээс ямар үнэн ойлголт ирэх вэ? Энэ сэдвийг ярилцаж байгаа зорилго нь нэгдүгээрт, хүмүүст Бурханыг Бүтээгч болохыг ойлгуулж, бүх зүйлд Түүний байр суурийг бататгах. Хоёрдугаарт, Бурхан эрх мэдлээрээ дамжуулан хийсэн, хэлсэн, удирдсан бүхнийг хүмүүс хараад, Бурханы хүч чадал, мэргэн ухааныг ойлгож чаддаг болно. Тэгээд тэд, бүхнийг удирддаг Бурханы агуу хүчийг харж, Бурхан тийн үйлдэхдээ хичнээн мэргэн болохыг ойлгоно. Бид өмнө нь Бурханы цорын ганц эрх мэдлийг ярилцах үед чухалчлан үүнийг анхаарсан биш үү? Гол санаа нь энэ байсан биш үү? Уг нь нэг их хугацаа өнгөрөөгүй байтал, зарим нь үүнийг мартжээ. Тэгэхээр та нар Бурханы эрх мэдлийг бүрэн ухаараагүй л байна гэсэн үг. Та нар Бурханы эрх мэдлийг хараагүй гэж хэлсэн ч болохоор байна. Үүнийг жаахан ч гэсэн ойлгож байна уу? Та Бурханы эрх мэдлийг үйлс дотор харахдаа юуг үнэхээр мэдэрдэг вэ? Бурханы хүчийг та үнэхээр мэдэрч үзсэн үү? (Үзсэн.) Бурхан орчлон ертөнцийг бүтээсэн тухай Бурханы үгийг унших үедээ та Түүний хүч чадлыг мэдэрдэг. Түүний бүхнийг чадагч хүчийг нь мэдэрдэг. Бурхан хүмүүсийн хувь заяаг захирч байдгийг харах үед та юу мэдэрдэг вэ? Түүний хүч чадал, мэргэн ухааныг мэдэрдэг үү? (Мэдэрдэг.) Хэрвээ Бурхан энэ хүчийг эзэмшдэггүйсэн бол, энэ мэргэн ухааныг эзэмшдэггүйсэн бол, бүх орчлон ертөнцийг ноёрхож, хүн төрөлхтний хувь тавиланг захирч чадах байсан гэж үү? (Чадахгүй.) Ажлаа хийх чадваргүй, онцгой чадвар нь байхгүй, зохих ёсны мэдлэг, ур дүйгүй хүн ажилдаа тэнцэх үү? Тийм хүн яасан ч тэнцэхгүй. Агуу зүйл хийх хүнд агуу чадвар байх ёстой. Бурханд тийм хүч чадал, мэргэн ухаан бий. Мөн Түүнд эрх мэдэл нь ч байгаа. Цорын ганц эрх мэдэл. Бурханых шиг хүч чадлыг эзэмшдэг өөр ямар нэгэн бүтээл, хэн нэг хүнийг орчлон ертөнцөд та харж байсан уу? Тэнгэр, газар, бусад бүх зүйлийг бүтээж, тэднийг удирдаж, ноёрхдог хүч чадалтай хэн нэг хүн, ямар нэг зүйл байдаг уу? Бүх хүн төрөлхтнийг захирч, дагуулж чадах, хаа сайгүй оршигч, бүхнийг чадагч хэн нэг хүн, ямар нэг зүйл байгаа юу? (Байхгүй.) Одоо та нар Бурханы цорын ганц эрх мэдлийн дотор багтсан бүхний жинхэнэ утга учрыг ойлгож байна уу? Та нар тодорхой ойлголттой болов уу? (Тийм ээ.) Сая бид Бурханы цорын ганц эрх мэдлийн талаар өмнө үзсэнээ дахин үзлээ.
Бидний ярьсан хоёр дахь сэдэв юу билээ? (Бурханы зөвт зан чанар.) Бид Бурханы зөвт зан чанарын талаар тийм ихийг яриагүй? Яагаад вэ? Нэг шалтгаан бий. Юу гэвэл, энэ шатанд Бурханы ажлын гол нь шүүлт ба гэсгээлт. Бурханы зөвт зан чанар Хаанчлалын Эрин үед маш тодорхой илчлэгдсэн. Маш бодитойгоор. Тэр бүтээлийн эхнээс огт айлдаж байгаагүй үгсийг айлдсан. Тэгээд бүх хүн, Түүний үгийг харсан бүгд, Түүний үгийг таньсан бүгд Түүний үгэнд Түүний зөвт зан чанар илчлэгдсэнийг харсан. Зөв үү? Тэгэхээр Бурханы зөвт зан чанарын тухай бидний ярьсан зүйлийн гол санаа нь юу вэ? Та нар сурсан зүйлээсээ илүү ойлголтоо гүнзгийрүүлсэн үү? Ямар нэг туршлагаасаа ойлголтыг авсан уу? (Содом хотынхон маш их завхарч ялзарсан тул Бурханы уур хилэнг өдөөж, Бурхан уг хотыг шатаасан. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг харж байна.) Эхлээд жаахан лавшруулан харъя. Хэрэв Бурхан Содомыг устгаагүй бол, та Бурханы зөвт зан чанарыг мэдэж чадах байсан уу? Та мэдэж чадах байсан тийм ээ? Үүнийг та Хаанчлалын Эрин Үед илэрхийлэгдсэн Бурханы үгээс харж чадна. Бас хүний эсрэг хандсан Бурхан шүүлт, гэсгээлт, хараалаас харж чадна. Бурхан Ниневег хэлтрүүлсэн явдлаас та нар Бурханы зөвт зан чанарыг хардаг уу? (Хардаг.) Энэ эрин үед бид Бурханы өршөөл, хайр, хүлцлээс харж чаддаг. Хүн гэмшвэл, Бурхан тэдэнд хандах хандлагаа өөрчилдгийг бид хардаг. Бурханы зөвт зан чанарын талаар ярилцахын өмнө энэ хоёрыг жишээ болгон үзэхэд, Бурханы зөвт зан чанар илчлэгдсэн нь тодорхой байна. Гэхдээ, бодит байдалд Бурханы зөвт зан чанар нь Библийн энэ хоёр түүхэнд тэмдэглэснээр хязгаарлагдахгүй. Бурханы үг ба ажлаар дамжуулан та нарын одоо сурч, харж байгаа зүйлээс харахад, бас одоогийн туршлагаас чинь харахад Бурханы зөвт зан чанар гэж юуг хэлэх вэ? Туршлагаасаа яриач. (Хүмүүст Бурханы бүтээж өгсөн орчинд, хүмүүс үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийн дагуу үйлдэж чадвал, тэд Бурханы хайр ба өршөөлийг харна. Бурхан тэднийг замчилж, гэгээрүүлж, дотор нь гэрэл гэгээ мэдрүүлнэ. Хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханд тэрсэлж, Бурханы хүслийн эсрэг явах аваас Бурхан тэднийг хаясан мэт тэдний дотор харанхуй байх болно. Энэ нь бидэнд Бурханы зөвт зан чанарын ариун байдлыг мэдэх туршлага болсон. Бурхан ариун хаанчлалд үзэгддэг бөгөөд бузар газруудад нуугддаг.) (Бидний туршлагаар бол, бид Бурханы зөвт зан чанарыг Ариун Сүнсний ажлаас хардаг. Бид идэвхгүй болох юмуу Бурханыг эсэргүүцэж, Бурханд тэрслэхэд, Ариун Сүнс хэдий байгаа ч нуугдаад, ямар ч юм хийдэггүй. Заримдаа бид залбираад Бурханыг мэдэрдэггүй. Залбирсан ч Бурханд юу хэлэхээ мэдэхгүй үе байдаг. Гэтэл зан хандлагаа өөрчилж, Бурхантай хамтран ажиллах хүсэлтэй болж, өөрсдийн төсөөлөл, уран сэтгэмжээ хойш тавьж, сайжрахыг эрмэлзэх үед Бурханы мишээсэн дүр төрх аажмаар харагдаж эхэлдэг.) Өөр нэмэх зүйл байна уу? (Хүн Бурханаас урваж, Бурханыг үл ойшоох үед Бурхан нуугддаг.) (Бурхан хүмүүст хэрхэн хандаж байгаагаас би Бурханы зөвт зан чанарыг хардаг. Ах эгч дүүсийн маань биеийн хэмжээ, чаддаг мэддэг нь өөр. Тийм ч болохоор Бурхан бидэнд өөр өөр шаардлага тавьдаг. Бид Бурханы гэгээрлийг янз бүрийн түвшинд хүлээн авах чадвартай. Үүгээр бид Бурханы зөвт байдлыг хардаг. Хүн хүндээ ингэж хандаж чаддаггүй. Харин Бурхан л чаддаг.) За тэгэхээр, та нар бүгдээрээ зарим практик мэдлэгийг ярилаа.
Бурханы зөвт зан чанарыг мэдэх тухайд, юу нь гол болохыг та нар ойлгож байна уу? Үүнтэй холбогдуулан туршлагаасаа бид олон юм ярьж чадах боловч, надад танд хэлэх цөөн хэдэн гол зүйлс байна. Бурханы зөвт зан чанарыг ойлгоё гэвэл, Бурхан юу мэдэрдэгийг ойлгох хэрэгтэй: Тэр юуг үзэн ядаж, юуг жигшиж, юуг хайрладагийг ойлгох хэрэгтэй. Тэр хэнийг хүлцдэгийг, хэнд өршөөнгүй байдгийг, ямар хүн тэр өршөөлийг хүртдэгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг мэдэх нь чухал. Мөн, Бурхан хичнээн хайрын Бурхан ч гэлээ, ард түмнээ хичнээн их хайрлаж, өршөөж энэрдэг ч гэлээ, байр суурь, зэрэг зиндаанд нь халдсан зүйлийг, дархан чанарыг нь сэвтээсэн хүнийг хүлцдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан хүмүүсийг хайрладаг нь үнэн боловч, тэднийг эрхлүүлдэггүй. Бурхан ард түмэндээ хайр, өршөөл, хүлцлээ үзүүлдэг ч, тэднийг өөгшүүлдэггүй. Бурханд Өөрийн гэсэн зарчим, хэм хэмжээ бий. Таны дотор хичнээн их хайр мэдрэгдэж, тэр хайр хичнээн гүн байсан ч, хүнтэй харьцах мэт Бурхантай харьцаж болохгүй. Бурхан хүмүүсийг Өөртэйгөө ойр байлгах гэдэг ч, хүн Бурханыг хүнтэй адилтгаж, бусад бүтээлийн хэмжээнд харж, найз шигээ юмуу мөргөлийн зүйл мэтээр хандвал Бурхан түүнээс нүүрээ нууж, түүнийг орхих болно. Энэ бол Түүний зан чанар. Энэ тал дээр, Түүнтэй хайхрамжгүй хандах хүнийг Тэр хүлцэхгүй. Та нар өчнөөн урт зам туулсан байж болно. Та нар олон ажил гүйцэтгэсэн байж болно. Та нар Бурханы төлөө ихийг тэвчсэн байж болно. Харин Бурханы зан чанарыг үл хайхрах мөчөөс Тэр та нарын хийсний дагуу хариу өгөх болно. Ийм явдлыг та нар харж байсан уу? (Тийм ээ, харж байсан) Та нар харж байсан байх нь тийм үү? Тэгэхээр, Бурхан хүмүүсийг Өөртэйгөө ойр гэж харж болно. Харин хүмүүс Түүнтэй найз шигээ, эсвэл хамаатан шигээ харьцаж болохгүй. Бурханыг найзаа гэж бодож болохгүй. Бурханаас хичнээн их хайр хүртсэн ч, Бурхан таныг хичнээн их хүлцдэг байсан ч, Бурханыг зүгээр нэг найзтай адилтгаж болохгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Та нар ойлгож байна уу? (Ойлгож байна.) Энэ тухай Би нэмж ярих хэрэг байна уу? Өмнө нь та нар үүнийг ойлгодог байсан уу? Ер нь, хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа бол энэ. Тэд сургаалыг ойлгодог байсан ч, энэ тухай бодоогүй л бол ийм алдаа гаргадаг. Хүмүүсийн ганц удаагийн буруу, ганц үгнээс болж Бурхан уурлахгүй. Харин тэдний хандлага, нөхцөл байдлаас болж уурлана. Үнэхээр аймар биш гэж үү? Зарим хүн, Бурханы тухай ойлгодог, Бурханыг мэддэг гэж боддог. Бүр Бурханы таалдаг юмсыг хийдэг ч байж мэднэ. Тэгээд тэд өөрсдийгөө Бурхантай ижил юм шиг санаж, Бурхантай найзархаад эхэлдэг. Ийм хандлага бол үнэхээр буруу. Хэрэв та үүнийг сайн ойлгоогүй бол, үүний талаар тодорхой мэдээгүй байвал, Бурханыг амархан уурлуулж, Бурханы зөвт чанарыг сэвтээнэ. Одоо та үүнийг ойлгосон гэж бодож байна. Зөв үү? (Тийм ээ.) Бурханы зөвт зан чанар онцгой биш гэж үү? Хүний зан чанартай адил байж болох уу? Хүний хувийн онцлогуудтай ижил байна гэж үү? Үгүй биз дээ? (Тийм ээ.) Тэгэхээр, Бурхан хүмүүстэй яаж ч харьцсан, хүмүүсийн тухай юу ч бодсон, Бурханы байр суурь, эрх мэдэл, зэрэг зиндаа хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мартаж болохгүй. Хүний хувьд, Бурхан хэзээд бүгдийн Эзэн, Бүтээгч. Та ойлгож байна уу? (Тийм ээ.)
Бурханы ариун байдлын талаар та нар юу сурсан бэ? Сатаны ёрын муу довойлгол болохыг ярихаас гадна, Бурханы ариун байдлын талаар ярилцсан гол сэдэв юу байлаа? Энэ нь Бурханд юу байгаа болон тэр хэн болох биш гэж үү? Бурханд юу байгаа болон Тэр хэн болох нь Бурханы Өөрийн онцгой зүйл биш үү? (Мөн.) Түүний ямар ч бүтээлд ийм юм байхгүй. Тийм болохоор бид Бурханы ариун байдалыг цорын ганц гэж хэлдэг ба та нар энэ тухай сурч болно. Бид гурван уулзалт дээр Бурханы ариун байдлын тухай ярьсан. Та нарын бодлоор Бурханы ариун байдал гэж юу вэ? Та нар өөрсдийнхөө үгээр, өөрсдийнхөө ойлголтоор хэлээч. (Өнгөрсөн удаа Бурхан бидэнтэй ярьсан, бид нэг зүйл хийсэн: Бид Түүний өмнө өвдөг сөгдсөн. Бид Түүний үзэл бодол нь юу болохыг сонсож, шаардлагад нь нийцээгүй болохоо харсан. Аргагүйн эрхэнд Бурханы өмнө өвдөг сөгдсөн маань Түүний хүслийн дагуу байгаагүй бөгөөд үүнээс бид Бурханы ариун байдлыг харсан.) Үнэхээр үнэн. Тийм ээ? Өөр зүйл байна уу? (Хүн төрөлхтөнд хэлсэн Бурханы үгийг харвал Тэр илэрхий тодорхой ярьсан байдаг. Тэр гол санаагаа шууд хэлдэг. Сатан ярихдаа бөөрөнхийлдөг бөгөөд энэ нь худал хуурмагаар дүүрэн байдаг. Бид Бурханы өмнө мэхийсэн өнгөрсөн удаагийн явдлаас Бурханы үгс болоод үйлс үргэлж зарчимтай байдгийг харсан. Бид юу хийх ёстой, юуг баримталж, хэрхэн хэрэгжүүлвэл зохилтойг хэлэхдээ Тэр үргэлж товч бөгөөд тодорхой байдаг. Харин хүмүүс ийм биш. Сатан хүн төрөлхтнийг ялзруулсны дараа, хүмүүс өөрсдийн үйлс ба үгсээр өөрсдийн хувийн зорилго, хүслийг биелүүлэхийг эрмэлздэг болсон. Бурхан хүн төрөлхтнийг асарч, тэднийг хамгаалж халамжилж байгаагаас Бурханы хийдэг бүхэн эерэг сайн зүйлс байдгийг бид хардаг. Энэ маш тодорхой. Ийм замаар бид Бурханы ариун байдлын мөн чанарын илчлэлийг хардаг.) Маш сайн. Өөр нэмж хэлэх хүн байна уу? (Бурхан Сатаны муу муухайг илчилж, түүний үнэн мөнийг харуулах үед, Сатаны хорон мууг бид илүү сайн таньдаг болж, хүн төрөлхтний хамаг зовлонгийн эх үндсийг ойлгох болсон. Энэ үед бид Бурханы ариун байдлыг хардаг. Өмнө нь бол Сатаны эрхшээл дор зовж буйг огт мэддэггүй байж. Алдар нэр, хөрөнгө мөнгө хөөцөлдсөний үр дүнд ирдэг хамаг зовлонг Сатан бий болгодгийг Бурханы ачаар л нэг юм харж чадсан. Энэнээс болоод л Бурханы ариун байдал нь хүн төрөлхтний жинхэнэ аврал гэдгийг мэдэрч байна. Түүнээс гадна, авралыг хүлээн авахуйц нөхцөл байдлыг Бурхан бидэнд бэлдэж өгчээ. Тэр биднийг хөрөнгөтэй айлд төрүүлээгүй ч, тохиромжтой гэр бүлд, тохиромжтой нөхцөлд төрүүлсэн гэдгээ мэдэж байдаг. Бас Тэр биднийг Сатаны хөнөөл, дарлалд зовохыг зөвшөөрөөгүй. Тийм болохоор бид эцсийн өдрүүдэд Бурханы авралыг хүлээн авах нөхцөл байдал, хэвийн үзэл бодол, хэвийн сэтгэхүйтэй байж чадна. Бурхан юмыг нарийн төлөвлөн зохиулдагийг, тэднийгээ хэрхэн хэрэгжүүлдгийг энэ бүхнээс бас харж байна. Биднийг Сатаны нөлөөнөөс аврах Бурханы нарийн ажлыг бид илүү сайн харж, Бурханы ариун байдал, хүн төрөлхтнийг гэсэн хайрыг нь ойлгож байна.) Үүн дээр нэмж ярих хүн байна уу? (Бид Бурханы ариун байдлын мөн чанарыг ойлгодоггүй болохоор мөргөлдөө бид чин сэтгэлгүй, далд санаатай, зориудаар Түүнд өвдөг сөгдөх нь Түүний дургүйг хүргэдэг. Эндээс бас бид Бурханы ариун байдлыг хардаг. Бурхан Сатанаас огт өөр. Сатан өөрийгөө хүмүүсээр хүндлүүлж, өөртөө тал засуулж, мөргүүлж байхыг хүсдэг. Сатанд зарчим гэж байдаггүй.) Маш сайн. Бурханы ариун байдлын тухай ярилцсан зүйлээс та нар Бурханы төгсийг харсан уу? (Харсан.) Өөр юу харсан бэ? Бурхан бүх эерэг зүйлсийн эх сурвалж гэдгийг харсан уу? Бурхан үнэн ба шударга ёсны бодит бие гэдгийг харж чадсан уу? Бурхан хайрын эх сурвалж гэдгийг харж чадсан уу? Бурханы хийсэн бүхэн, илэрхийлсэн болгон, илчилсэн бүгд өө сэвгүй байдгийг харсан уу? (Тийм ээ, харсан.) Энэ хэдэн жишээ бол Бурханы ариун байдлын талаар Миний ярьсан гол санаа бүгдээрээ юм. Энэ үгсийг та нар зүгээр л нэг сургаал гэж бодох байх. Гэхдээ та нэгэн өдөр жинхэнэ Бурханыг Өөрийг нь Өөрийнх нь үгнээс, Өөрийнх нь ажлаас таньж мэдээд гэрчлэх үед, Бурхан бол ариун гэж, Бурхан хүн төрөлхтнөөс өөр гэж, Түүний зүрх ариун гэж, Түүний зан чанар ариун гэж, Түүний мөн чанар ариун гэж чин сэтгэлээсээ хэлэх болно. Энэ ариун байдал Бурханы төгсийг хүнд харуулдаг. Бас Бурханы ариун байдлын мөн чанар нь өө сэвгүй гэдгийг харуулдаг. Түүний ариун байдлын мөн чанар нь Түүнийг цорын ганц Бурхан Өөрөө гэдгийг тодорхойлж Тэр бол цорын ганц Бурхан Өөрөө гэдгийг хүнд харуулж, баталдаг. Гол санаа нь энэ биш гэж үү? (Мөн.)
Өнөөдөр бид нар өмнөх уулзалтууд дээр ярьсан зарим сэдвийг тоймлон өгүүллээ. Бид тойм өгүүлснээ энд хүргэе. Та нар бүгдээрээ бүлэг, сэдэв бүрийн гол санааг ойлгож авна гэж найдаж байна. Эднийг ердөө нэг сургаал гэж бүү бод. Эднийг анхааралтай уншиж, цаг завтай үедээ ойлгох гэж хичээ. Эднийг зүрхэндээ хадаж, амьдралдаа хэрэгжүүл. Тэгвэл Бурханы зан чанарын тухай, Түүнд юу байдаг тухай, Тэр ямар байдаг тухай үнэн илчлэл болох Миний хэлсэн бүхнийг та үнэхээр сурах болно. Гэхдээ та эднийг зүгээр бичиж авчихаад ерөөсөө уншихгүй, ерөөсөө бодохгүй бол хэзээ ч ойлгохгүй. Таныг ойлгоно гэж итгэж байна. Энэ гурван сэдвийг ярьсны дараа Бурханы бие хэм, Бурханы мөн чанар, Бурханы зан чанарыг зарим хүн ерөнхийд нь, зарим хүн нарийвчлан ойлгоно. Гэхдээ тэд бүрэн хэмжээний ойлголттой болох уу? (Үгүй.) Одоо тэгвэл, Бурханы талаарх өөрсдийн ойлголтоо харвал, гүн ойлголт хэрэгтэй гэж санагдаж байгаа өөр талбар та нарт байна уу? Юу гэсэн үг вэ гэхээр, Бурханы эрх мэдэл, Бурханы зөвт зан чанар, Бурханы ариун байдлын тухай ойлголттой болсны дараа, таны оюун бодолд Бурханы цорын ганц бие хэм, байр суурь талаар мэдлэг бий болсон байх. Гэвч илүү гүн ойлголттой болохын өмнө Бурханы үйлсүүд, Бурханы хүч, Бурханы мөн чанарыг туршлагаараа мэдэж ухаарах хэрэгтэй. Одоо та нар энэ яриаг сонссон болохоор итгэлийн тухай энэ сэдвийг зүрхэндээ хадгалж чадахаар боллоо. Бурхан үнэхээр оршин байдаг. Бурхан бүхнийг захирдаг нь бодит үнэн. Түүний зөвт зан чанарыг хэн ч халдаж болохгүй. Түүний ариун байдал нь ямар ч хүн эргэлзэх аргагүй тодорхой зүйл. Эд бол бодит үнэн. Энэ хэлэлцүүлгүүд нь Бурханы байр суурь, бие хэмийг хүмүүсийн зүрх сэтгэлд суурилуулж өгдөг. Энэ суурь тавигдсаны дараа, хүмүүс Бурханыг үнэхээр мэдэхийн тулд илүү ойлголтыг эрэн хайх ёстой.
(II) Бурхан бүх зүйлд амийн эх сурвалж
Өнөөдөр Би та нарт шинэ сэдвээр ярих болно. Ямар сэдэв гэж үү? Сэдвийн нэр нь “Бурхан бүх зүйлд амийн эх сурвалж”. Маш том сэдэв байгаа биз? Энэ сэдвийг бариад авъя гэхээр нэг л тийм амаргүй мэдрэмж төрж байна уу? “Бурхан бүх зүйлд амийн эх сурвалж” хэмээх энэ сэдвээс хүмүүс яагаад ч юм жийрхээд байдаг. Харин Бурханы дагалдагчид үүнийг ойлгох ёстой. Яагаад гэвэл, Бурханыг мэддэг, Бурханыг хангалуун байлгаж чаддаг, Бурханыг хүндэтгэдэг хүн бүрд энэ сэдэв хамаатай. Тэгэхээр энэ сэдвийг хөндөх ёстой байгаа юм. Зарим хүн энэ сэдвийн талаар суурь ойлголттой байдаг, магадгүй жаахан гадарладаг байх: Сэтгэл нь энэ тухай өчүүхэн төдий мэддэг, гүехэн ойлголттой гэсэн үг. Харин зарим хүн энэ тухай сайн мэддэг. Үзсэн харсан туршлагаасаа энэ талын гүнзгий ойлголтыг сэтгэлдээ олсон байдаг. Гэхдээ мэдлэг нь гүн ч бай, гүехэн ч бай, та нарынх зөвхөн нэг талыг барьсан байгаа бөгөөд бүр нарийн мэдлэг биш. Тэгэхээр энэ сэдвийг хөндөх ёстой байгаа юм. Тэгснээр та нар илүү тодорхой нарийн, гүн ойлголтыг авна. Энэ үнэхээр чухал. Энэ сэдвийг ярихдаа Би нэгэн онцгой арга ашиглана. Бидний өмнө хэрэглэж байгаагүй арга. Та нарт жаахан сонин санагдаж магад. Эсвэл жаахан тухгүй байж ч мэднэ. Гэхдээ сонсоныхоо дараа та нар ямар арга байсныг нь мэдэх болно. Та нар түүх сонсох дуртай юу? (Дуртай.) Ямар төрлийн түүх сонсох дуртай вэ? Үлгэр, сургамжит түүх, уран зөгнөл, аль нь вэ? (Сургамжит түүх.) (Бурхан, хүн хоёрын тухай түүх.) Бурхан, хүн хоёрын тухай түүх байна уу? (Байгаа.) Бурхан, хүн хоёрын тухай түүх өдөр бүр та нарын хажууд болж байдаг. Тэднээс Би дурдах хэрэг байна уу? Түүх сонсох дуртай хүн байвал гараа өргөөч. Хэдэн хүн түүх сонсох дуртайг харъя. Тэгэхээр түүх ярих аргыг сонгох нь зөв бололтой. Та нар бүгдээрээ түүх сонсох дуртай юм байна. За тэгэхээр эхэлье. Та нар үүнийг дэвтэртээ бичиж авах шаардлагагүй. Ийш тийш сатааралгүй нам гүм суугаарай гэж та нараас гуйж байна. Хэрэв таныг эргэн тойрныхон чинь сатааруулаад байна гэж санагдвал та нүдээ аньж болно. Би та бүхэнд нэгэн гайхалтай түүх ярьж өгье. Үр, газар, мод, нарны гэрэл, дууч шувуу, хүний тухай түүх. Битгий унтацгаагаарай! Намайг сонсож байна уу? Миний ярих гэж байгаа түүхийн гол дүрүүд юу билээ? (Үр, газар, мод, нарны гэрэл, дууч шувууд, хүн.) Энэ түүхэнд Бурхан байгаа болов уу? (Байхгүй.) Та нар энэ түүхийг сонсож байгаагүй биз дээ? Гэхдээ та нар энэ түүхийг сонсоны дараа тайвширч, уужирна гэдэгт би итгэлтэй байна. За тэгэхээр, чимээгүйхэн сонсоорой.
Түүх 1. Үр, газар, мод, нарны гэрэл дууч шувууд, хүн
Нэгэн жижиг үр газарт унажээ. Ширүүн бороо орсоны дараа өнөөх үр соёолж, үндэс нь аажмаар хөрсийг ухан оржээ. Сар нэг битүүрч, нэг хавиргалж, ширүүн салхи эсгэрч, аадар бороо шаагиж, хоног улирал ээлжилж, цаг хугацаа өнгөрсөөр, өчүүхэн соёо маань ургасаар. Зун болоход газрын ус хишгээ хайрлаж, аагим халууныг давахад нь тусална. Газрын ачаар соёо халууныг эс мэдрэх ба зуны халуунд мэнд үлдэнэ. Өвөл болоход газар түүнийг дулаан энгэртээ тэврэхэд тэд бие биедээ нягт наалдана. Газрын дулаанаар соёо өвлийн хахир хүйтэнд тэсэж үлдээд, жихүүн салхи, хайрах цасыг ажрахгүй давна. Газрын нөмөр нөөлгөөр соёо улам бэхжиж, аз жаргалтай байлаа. Соёо өсөн ургахдаа, өөрийг нь амь хайргүй тэтгэн тэжээх газраар бахархан байлаа. Соёо баяр баясалтайгаар ургаж байлаа. Тэрээр асгарах бороонд дуугаа дуулж, үлээх салхинд найган бүжинэ. Ингэж, соёо ба газар бие биеэсээ хамаарна...
Он жил өнгөрөөд чигчийхэн соёо маань өндөр бүдүүн мод боллоо. Тэрээр олон салаа мөчир, тоймгүй олон навчис ургуулж, газарт бат үндэслэв. Үндэс нь газарт шигдэн шигдсээр, хөрсний гүнд бөх зоогджээ. Нэгэн цагт өчүүхэн байхад нь хамгаалж байсан газар, одоо бахим модонд суурь болжээ.
Нарны гэрлийн цацраг туяа дээр нь тусаж, мод улам өндийлөө. Тэрээр мөчрүүдээ дэлгээд нарны гэрлээс шимэн шингээв. Тэгэхэд доорх газар нь модтой нэгэн хэмнэлээр амьсгалж, яг л шинэ болсон мэт мэдрэмжийг авч байв. Зөөлөн салхи мөчрүүдийг нь илбэн таалахад, мод баяр хөөрөөр умбаж, эрч хүчээр оргилж байлаа. Ингэж, мод ба нар бие биеэсээ хамаарна...
Модны сэрүүн сүүдэрт хүмүүст суудаг болов. Тэд цэвэр агаарын сайханд цэнгэн баясацгаана. Агаар тэдний зүрх, уушгийг цэвэрлэж, цусыг нь цэвэршүүлнэ. Хүмүүс ядрал алжаалыг мэдрэхээ больцгоов. Ингэж, хүн ба мод бие биеэсээ хамаарна...
Удалгүй модны мөчрүүдээр дууч шувууд эргэлдэх боллоо. Зарим нь дайснаасаа зугтаж, зарим нь нялх ангаахайгаа өсгөн бойжуулах гэж, харин зарим нь түрхэн зуур амсхийх гэж. Ингэж, шувуу ба мод бие биеэсээ хамаарна...
Модны үндсүүд мушгирч, зангирч, газарт гүн шигдэв. Модны их бие нь газрын хувьд салхи, борооны нөмөр болов. Мод том мөчрүүдээ дэлгэн газрыг хамгаалж байлаа. Газар нь модны эх учраас мод үүнийг хийж байсан юм. Тэд хамтдаа амьдарч, бие биеэсээ хамаарч байна. Тэд хэзээ ч хагацахгүй...
Ингээд түүх маань өндөрлөлөө. Одоо та нар нүдээ нээж болно. Би дөнгөж сая үр, газар, мод, нарны гэрэл, шувуу, хүний тухай ярьлаа. Энэ түүх хэдхэн хэсэгтэй. Энэ түүх танарт юу бодогдуулав? Ийм маягаар ярьвал та ойлгож байна уу? (Тийм ээ, ойлгож байна.) Та нарт юу бодогдсоноо хуваалцаач. Энэ түүхийг сонссоны дараа та нарт юу бодогдов? (Бурхан, хүн хоёрын тухай үнэхээр сэтгэл хөдлөм түүх байна. Бурхан хүнийг ингэж л арчилж, хамгаалж, торддог. Тэгээд хүн өсөж өндийгөөд хүчтэй болдог. Хүн эрийн цээнд хүрэхээрээ Бурханы хайрыг ойлгохтойгоо болж, тэр хайраар нь эргүүлээд Бурханд хариу барьдаг. Бурхан яалт ч үгүй хүнтэй ойрхон байдаг юм байна.) Юуны түрүүнд нэг зүйл хэлье. Миний ярьсан зүйлсийг та нар нүдээрээ харж, гараараа барьж болно. Эд бол хийсвэр биш, бодит юмс. Та бүхэн Миний ярьсаныг бодоосой гэж хүсэж байна. Би тийм гүнзгий утгатай юм яриагүй. Саяын түүхийн гол санааг товчхондоо хэлбэл: (Ургамалд ч бай, амьтанд ч бай, шувуунд ч бай, хүнд ч бай, амийнх нь эх сурвалж бол Бурхан мөн.) Энэн дээр өөр юу нэмж болохов? (Саяын түүхэнд гарч байгаа зүйлс бидний хажууд болж байдаг боловч бид ер нь Бурханы зүй тогтлыг хардаггүй. Бурхан маш ойлгомжтой хэлдэг. Эдгээр нь бидний эргэн тойронд илэрхий болж байдаг бөгөөд дотор нь Бурханы зүй тогтол байдаг. Бурхан бүхнийг захирдаг, бас бүх зүйлд амийн эх сурвалж мөн.) (Бурханы ярьсан үгс их энгийн. Биднийг ойлгог гээд, бас Бурханы зүй тогтол бүхнийг эмхэлснийг мэдэг гээд нүдний маань өмнө байж байдаг.) Өөр нэмж хэлэх зүйл байна уу? (Саяын сонссон түүх бидэнд маш гоё зураглал өгч байна: Үр амьдралыг олж, ургах явцдаа хавар, зун, намар, өвөл гээд жилийн дөрвөн улиралыг туулж байна. Харин газар түүнийг хайрлан хамгаалж байгаа нь яг л ээж хүн гэлтэй. Өвөл газар дулаан илчээ хайрласан болохоор соёо хүйтнийг давж гарсан. Дараа нь соёо өсөж томроод мод болоход, нарны цацраг мөчрүүдэд нь хүрч, модыг улам баяр хөөртэй болгосон. Бурханы хамаг бүтээлийн дотор газар амьд бөгөөд модноос хамааралтай гэдгийг бид хардаг. Бас нар нь модонд дулаан илч өгдөгийг хардаг. Шувуу ч гэсэн, байдаг л нэг зүйл. Гэтэл шувуу, мод, хүн бүгд хамтдаа уялдаа холбоотой. Бурханы бүтээлийн бүх зүйл амьд. Энэ түүхийг сонсоод, сэтгэлд буусан бодол гэвэл ийм байна.) Сайхан хэллээ. Өөр нэмж юм хэлэх хүн байна уу? (Үр соёолж, багана мэт өндөр мод болж ургасан энэ түүхээс бид Бурханы бүтээсэн гайхамшигт зүйлсийг харж байна. Бурхан бүхнийг амьтай болгож, бүгдийг бие биеэс нь хамааралтай болгосон. Бүх зүйл бие биетэйгээ холбоотой. Эндээс Бурханы мэргэн ухаан, гайхамшиг харагдаж байна. Бурханы бүтээсэн бүх зүйл нэг нэгэндээ үйлчилдэг. Бурхан бол бүх зүйлд амийн эх сурвалж мөн.)
Миний саяын ярьсан зүйлсийг та нар харж байсан тийм үү? Жишээ нь үр. Та нар үрний тухай мэднэ биз дээ? Үр ургаад мод болдог үйл явцыг та мэдэхгүй байж болно. Гэхдээ үрнээс мод ургадаг гэдгийг бол мэднэ тийм ээ? (Тийм.) Та газрыг, нарны гэрлийг мэднэ биз дээ? Шувууд модон дээгүүр нисэн бууж эргэлдэх нь хүн бүрийн харж байсан зүйл мөн үү? (Мөн.) Хүмүүс модны сүүдэрт сэрүүцэхийг та нар бүгдээрээ харж байсан биз дээ? (Тийм.) Тэгэхээр энэ бүх жишээ нэг зүйлийг харуулаад байна. Тэр юу вэ? (Уялдаа холбоо.) Тэгвэл энэ бүх жишээ Бурханаас ирсэн зүйл мөн үү? (Мөн.) Эд Бурханаас ирсэн юм бол, дэлхий дээр хамтдаа оршин байгаа энэ хэдэн жишээний үнэ цэнэ, ач холбогдлыг Бурхан мэдэж байсан байх нь. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, юм бүрийг төлөвлөгөөтэй бүтээсэн ба Түүний бүтээсэн бүхэн Түүний санаа зорилгыг илэрхийлж, өөрсдөд нь шингэсэн Бурханы амийг харуулж байдаг. Бурхан хүн төрөлхтөнд амьдрах орчинг бүтээж өгсөн. Саяын түүхэнд үүнийг өгүүлсэн. Саяын түүхэнд үр ба газрын харилцан хамаарлыг өгүүлсэн. Газар үрийг тэтгэж, үр газарт холбогдсон. Энэ хоёрын харилцааг Бурхан анхнаас нь урьдчилан тогтоосон. Энэ зөв үү? (Тийм.) Энэ түүхэнд гарч байгаа мод, нарны гэрэл, дууч шувууд, хүн... Эдгээр нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээж өгсөн амьдрах орчны нэг жишээ мөн үү? (Мөн.) Мод газрыг орхиж чадах уу? (Чадахгүй.) Мод нарны гэрэлгүйгээр байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл Бурхан модыг бүтээсэн зорилго нь юу юм бэ? Зөвхөн газрын төлөө модыг бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн шувуудын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Эсвэл зөвхөн хүмүүсийн төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? (Болохгүй.) Тэдний хооронд ямар харилцаа байна? Тэдний хооронд буй харилцаа бол, бие биеэсээ салж болошгүй, харилцан хамаарал. Газар, мод, нарны гэрэл, шувуу, хүн... Тэд оршин байхын тулд бие биеэсээ хамааралтай. Нэг нь нөгөөгөө тэтгэдэг. Мод газрыг хамгаалж, газар модыг тэжээдэг. Нарны гэрэл модонд шим өгөхөд мод нарны гэрлээс цэвэр агаарыг үүсгэдэг, бас нарны хурц халууныг газарт хүргэхгүй сүүдэрлэдэг. Эцэст нь хэнд ашигтай байна? Хүнд ашигтай байгаа биз? (Тийм ээ.) Тэгэхээр Бурхан амьдрах орчныг хүн төрөлхтөнд яагаад бүтээж өгсөн нь цаанаа ийм нэг учиртай бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд зориулсан гол зорилгуудын нэг юм. Хэдий энэ жирийн нэг дүрслэл боловч, бид Бурханы мэргэн ухаан, санаа зорилгыг харж чадаж байна. Хүн төрөлхтөн газаргүйгээр, модгүйгээр, шувуугүйгээр, наргүйгээр амьдарч чадахгүй. Тийм ээ? Энэ нь ердөө л нэг түүх боловч, Бурханы бүтээсэн орчлон ертөнцийн бичил хэсэг, хүнд бэлэглэсэн амьдрах орчин.
Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг хүнд зориулж бүтээсэн. Тэр бас амьдрах орчныг ч бүтээсэн. Миний ярьсан түүхийн гол санаа бол бүх зүйлийн уялдаа холбоо, харилцан хамаарал. Энэ зарчмын дагуу байвал, хүн төрөлхтний амьдрах орчин хамгаалагдаж, цаашид оршин тогтноно. Энэ амьдрах орчин оршин байгаа үед хүн төрөлхтөн цэцэглэн хөгжиж, өсөн үржиж чадна. Саяын түүхэнд мод, газар, нар, шувуу, хүн гарсан. Тэгвэл Бурхан байсан болов уу? Хүмүүс харахгүй байж болох юм. Өнгөн талаас нь харвал, тэнд Бурхан байгаагүй юм шиг харагдана. Гол дүрүүд харилцан уялдах зүй тогтолтой байгааг хүмүүс харах байх. Тэгвэл энэ зүй тогтлуудаас чинь Бурханы оршин буйг, Бурхан бол Тогтнуулагч гэдгийг хүмүүс харж чадна. Тийм байгаа биз? Бурхан эдгээр зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг амьд байлгаж, оршин тогтнуулдаг. Ийм замаар Бурхан бүх зүйлд хангамжаа өгч, хүн төрөлхтнийг тэтгэж байдаг. Энэ түүх өнөөдрийн сэдэвтэй холбоотой байна уу? (Холбоотой байна.) Өнгөн талдаа байхгүй юм шиг харагдана. Гэтэл яг бодит байдал дээр бол, Бүтээгч Бурханы цогцлоосон зүй тогтол, бүхний дээрх Түүний ноёрхол нь, Бурхан бол бүх зүйлд амийн эх сурвалж гэдэг санаатай яв цав холбогдож, ямар ч эргэлзээгүй уялдаж байна. Энэ зөв үү? (Тийм.) Та нар бага ч гэсэн зүйл сурч авсан бололтой.
Бурхан бол орчлон ертөнцийн зүй тогтлын Эзэн нь. Тэрээр бүхнийг оршин байлгагч зүй тогтлуудыг удирддаг. Тэр бас орчлон ертөнцийг жолоодож, хамаг юмсыг хамтад нь амьдруулдаг. Бурханаас болоод тэд мөхдөггүй, алга болдоггүй. Тэгээд хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршсоор байдаг. Хүн Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч байна. Бүх зүйлийг удирддаг энэ зүй тогтлууд Бурханы захиргаанд байдаг. Тиймээс хүн төрөлхтөн тэдгээрт нөлөөлж, тэдгээрийг өөрчилж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө тэр зүй тогтлуудыг мэддэг, бас удирддаг. Модод нахиалах цаг, бороо орох үе, газраас ургамлын хүртэх ус шимийн хэмжээ, навчис унах улирал, модод жимслэх улирал, нарнаас модонд ирэх эрчим хүч, мод нарны гэрлийг аваад ялгаруулах бодис. Энэ бүхнийг Бурхан орчлон ертөнцийг бүтээж байхдаа л аль хэдийнээ тогтоочихсон. Эд бол хүний эвдэж чадахгүй хуулиуд. Амьд ч бай, хүний нүдэнд амьгүй гэж харагддаг ч бай, Бурханы бүтээсэн зүйлс бүгдээрээ Бурханы гарт, Түүний захиргаанд байдаг. Хэн ч энэ хуулийг өөрчилж, эвдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, ямар байхыг нь нэгэнт тогтоочихсон гэсэн үг. Газар байхгүйгээр мод үндэслэж, соёолж, ургаж чадахгүй байсан. Хэрэв мод байгаагүй бол газар ямар байх байсан бэ? Хатах байсан. Тийм биш гэж үү? (Тийм.)Түүнээс гадна, мод бол шувуудын орон гэр. Салхинаас хоргодох нөмөр газар нь. Нарны гэрэл үгүй бол мод сайхан байж чадах уу? (Сайхан байж чадахгүй.) Модонд зөвхөн газар байгаад хангалтгүй. Эд бүгдээрээ хүний төлөө, хүний оршин байхын төлөө байдаг. Хүн модноос цэвэр агаар авч, газар дээр хамгаалуулан амьдарч байна. Хүн наргүйгээр амьдарч чадахгүй. Хүн бусад амьтадгүйгээр амьдарч чадахгүй. Хэдий энэ зүйлсийн хамаарал нарийн төвөгтэй ч гэлээ, Бурхан бүхнийг захирах зарчмуудыг бүтээгээд, тэднийг бие биеэс нь хамааралтай, нэг нэгтэйгээ уялдаа холбоотой болгосон гэдгийг хүмүүс тодорхой ойлгох ёстой. Бурханы бүтээсэн юм бүр үнэ цэнэтэй, ач холбогдолтой. Бурхан ач холбогдолгүй зүйл бүтээсэн бол алга болгох л байсан. Ойлгож байна уу? (Тийм.) Бурхан бүх зүйлийн хэрэгцээг хангахдаа ашигласан нэг арга энэ. “Бурхан хангаж өгсөн” гэвэл, энэ түүхээс юуг хэлж болох вэ? Бурхан өдөр бүр модыг усалж байсан уу? Амьсгалахын тулд модонд Бурханы тусламж хэрэг болсон уу? (Үгүй.) “Бурхан хангаж өгсөн” гэдэг нь Бурхан бүх юмыг бүтээхдээ бий болгосн зүй тогтлыг хэлж байгаа юм. Бүтээгдсэн зүйлс зогсолтгүй ажиллаж байх зарчим. Бурханд энэ л хэрэгтэй байсан. Модыг газарт суулгавал өөрөө л ургадаг. Харин модны ургах нөхцөлийг бүгдийг Бурхан бүтээсэн. Бурхан нарны гэрлийг, усыг, хөрсийг, агаарыг, орчин тойрныг, салхийг, хүйтнийг, цасыг, бороог, дөрвөн улирлыг бүтээсэн. Ургахад нь модонд энэ бүхэн хэрэгтэй. Харин Бурхан эднийг бэлдсэн байна. Тэгэхээр Бурхан энэхүү амьдрах орчны эх сурвалж мөн байх нь уу? (Тийм.) Бурхан өдөр болгон модны навчийг тоолдог гэж үү? Тэгэх хэрэг байхгүй. Тийм ээ? Бурхан модыг амьсгалахад туслах хэрэг ч байхгүй. Бурхан өдөр болгон нарыг сэрээж “Модон дээр тусах цаг чинь боллоо” гэжхэлэх шаардлагагүй. Бурхан ийм зүйл хийх шаардлагагүй. Нар өөрөө л нэгэнт тогтоогдчихсон зүй тогтлыг дагаад гэрлээ тусгадаг. Нар гэрлээ тусгамагц мод туяанаас нь шимдэг. Юмс үзэгдэл ингэж л явдаг. Магад та үүнийг анзаараагүй байх. Гэвч хүн бүр үүнийг хардаг, хүлээн зөвшөөрдөг. Таны хийх ёстой ганц зүйл бол бүхнийг оршин тогтнуулж байгаа зүй тогтол Бурханаас ирсэн бөгөөд тэдний өсөж байгааг, оршин тогтнож байгааг Бурхан захирдаг гэдгийг л ойлгох явдал юм. Бурхан бол бүх зүйлд амийн эх сурвалж гэдэг нь үүгээр батлагдаж байна.
Энэ түүхэнд хийсвэр зүйрлэл гэж хэлэхээр зүйл байна уу? (Байхгүй.) Эсвэл хүншүүлэл байна уу? (Байхгүй.) Би үнэн юм ярьсан. Амьд бүхэн, оршин байгаа бүгд Бурханы захиргаанд байдаг. Бүх зүйл Бурханаар бүтээгдээд амьтай болсон. Юмс Бурханаас амь аваад Бурханы хууль, зүй тогтлыг дагадаг. Хүн үүнийг өөрчлөх хэрэг байхгүй. Үүнд хүний тусламж хэрэггүй. Бурхан бүхнийг хэрэгцээг ингэж хангадаг. Та нар ойлгосон тийм ээ? Хүмүүс үүнийг мэдэх хэрэгтэй юу? (Хэрэгтэй.) Миний ярьсан түүхэнд биологитой холбоотой юм байна уу? Ямар нэг шинжлэх ухааны салбартай холбоотой юм байна уу? (Байхгүй.) Бид энд биологи яриагүй. Биологийн судалгаа хийгээгүй. Бидний ярьж буй сэдэв юу билээ? (Бурхан бүх зүйлд амийн эх сурвалж.) Бүтээлийн дотроос та нар юу юу хардаг вэ? Та нар мод харж байсан уу? Газар харж байсан уу? (Харж байсан.) Нарны гэрэл харж байсан л биз дээ? Шувууд модон дээр сууж байхыг харж байсан уу? (Харж байсан.) Хүмүүс ийм орчинд амьдрах дуртай юу? (Хүмүүс дуртай.) Бурхан бүх зүйлийг ашигладаг. Тэр бүтээсэн зүйлсээрээ хүн төрөлхтний амьдрах орон гэрийг оршин тогтнуулж, хүн төрөлхтний орон гэрийг хамгаалдаг. Бурхан ингэж хүнд болон бусад бүх зүйлсэд хэрэгцээт зүйлсийг нь хангаж өгдөг ажээ.
Миний ярьж байгаа арга танд ямар санагдаж байна? Үр дүнтэй байж чадаж байна уу? (Чадаж байна. Амьдралд ойрхон юм.) Сайн тал нь юу байна? (Ойлгоход хялбар байна. Бас бодит жишээнүүдтэй.) Юмыг тайлбарлахад их бодитой арга байгаа биз? Бурхан бол бүх зүйлд амийн эх сурвалж гэдгийг хүмүүст ойлгуулахад саяын түүх тус болох уу? (Болно.) Хэрэв тийм бол дахиад нэг түүх ярья. Дараагийн түүхийн агуулга болон гол санаа нь өмнөхөөсөө жаахан өөр. Уг түүхэнд гарах зүйлсийг та бид Бурханы бүтээлээс олж хардаг. Би дахиад түүх ярих аргыг ашиглана. Харин та нар чимээгүй сонсоод, Миний ярьж байгааг тунгаан бодоорой. Ярьж дуусчихаад, та нарын хэр зэрэг ойлгосныг чинь үзэхийн тулд хэдэн асуулт асууна. Энэ түүхийн гол дүрүүд гэвэл их уул, жижиг горхи, хүчит салхи, аварга давалгаа.
Түүх 2. Их уул, жижиг горхи, хүчит салхи, аварга давалгаа
Нэгэн жижиг горхи байжээ. Тэрээр мурилзан мушгирч урссаар эцэст нь их уулын энгэрт ирэв. Уул жижиг горхины замыг хааж байсан учир горхи дорой нарийн хоолойгоор, “Өнгөрч гарахыг маань зөвшөөрөөч. Та миний зам дээр зогсоод, урагшлах замыг минь хаагаад байна” гэсэнд уул хариуд нь, “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэв. Бяцхан горхи, “Би гэрээ хайж байгаа юм аа” гэв. Уул түүнд “Болно оо болно. Дээгүүр минь давж урсаад, урагш яваарай” гэв. Гэвч жижиг горхи дэндүү жаахан, бас залуу учир тэр өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс уулын энгэр хүртэл урсахаас өөр сонголт үлдсэнгүй...
Дараа нь хүчит салхи уулын байгаа газарт элс шороо татуулсаар хуугин ирэв. Салхи уул уруу хүүгэж, “Намайг өнгөрүүл” гэсэнд уул, “Чи хаашаа явж байна вэ?” гэв. Салхи дахин үлээж, “Би уулын нөгөө талд гармаар байна” гэжээ. Уул хариуд нь “Болно оо болно. Намайг дундуур минь хувааж чадвал цааш яваарай” гэв. Хүчит салхи ийшээ ч нэг үлээж, тийшээ ч нэг үлээсэн боловч уулыг дундуур хувааж чадсангүй. Салхи хүчээ бараад намжиж гэнэ. Ингээд уулын нөгөө талд зөөлөн намуун салхи үлээх болжээ. Хүмүүс түүнд дуртай байв. Уул ингэж хүмүүст мэндчилж байлаа...
Далайн эрэгт далайн хаялага хадыг зөөлнөөр илбэн таалдаг байсан ажгуу. Гэтэл нэгэн аварга давалгаа гарч ирээд “Замаас холд” хэмээн уул руу хашхирав. Уул түүнээс “Чи хаашаа явж байгаа юм бэ” гэж асуусанд, их давалгаа зогсолгүй шуугиж, тасралтгүй түрэх зуураа, “Би хил хязгаараа тэлж, мутраа цааш сунгамаар байна” гэж хариулав. Уул хариуд нь, “Болно оо болно. Хэрэв чи оройг минь давж чадвал, чамд би зам тавьж өгнө” гэв. Их давалгаа хойш жаахан ухраад, уул өөд дахин нэг давалгаалав. Хичнээн их хичээсэн ч давалгаа уулын оргилд хүрч чадсангүй. Ингээд ирсэн газартаа буцахаас өөр сонголт үлдсэнгүй...
Хэдэн зууны турш, жижиг горхи уулын бэлээр тойрон урсжээ. Жижиг горхи уулын бий болгож өгсөн замыг даган явсаар гэртээ иржээ. Тэрээр гол мөрөнд нийлж, далайд цутгав. Уул халамжилсан учраас жижиг горхи алга болсонгүй. Ингэж, жижиг горхи ба их уул бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарна...
Хэдэн зууны турш, хүчит салхи уул уруу хүүгэх зуршлаа өөрчилсөнгүй. Хүчит салхи урьдын л адил, уулыг зочлох бүрдээ элс шороо татуулсаар ирнэ. Ирэх тоолондоо уулыг сүрдүүлэвч голоор нь хувааж чадсангүй. Ингэж, хүчит салхи ба их уул бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарна...
Хэдэн зууны турш, аварга давалгаа амарч намжсангүй, татарч зогссонгүй. Давалгаа байсхийгээд л уулын өөдөөс түрхэрч, байн байн шуугих боловч уул нэг сөөм ч хөдөлсөнгүй. Уул далайг харж ажиглан дүнхийсээр. Ийм ч учраас, далайн амьтад үржиж олшрон, өсөн нэмэгдэв. Ингэж, аварга давалгаа ба их уул бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарна...
За ингээд түүх маань дууслаа. Эхлээд, энэ түүхэнд ямар ямар гол дүр байсныг Надад хэлэх хүн байна уу? Эхлээд уул байсан. Тэгээд өөр юу юу байсан бэ? (Жижиг горхи, хүчит салхи, аварга давалгаа.) Жижиг горхи ба их уултай эхний хэсэгт юу болсон бэ? Санаж байна уу? (Жижиг горхи их уулын бэл хүртэл урссан.) Жижиг горхи уулын бэл хүртэл урссан. Энэ нь тэдний хооронд болсон түүх мөн үү? Горхи хаашаа явсан бэ? Яагаад бид их уул ба жижиг горхины талаар ярьж байна вэ? (Уул горхийг хамгаалсан учраас горхи алга болоогүй. Тэд бие биеэ түшсэн.) Уул горхийг хамгаалсан уу, эсвэл горхинд хаалт болсон уу? (Хамгаалсан.) Хаалт саад болсон байж болох уу? Уул ба горхи хамт байсан. Уул горхийг хамгаалсан. Бас замыг нь хааж байсан. Уул горхийг гол мөрөн уруу урсгасан учраас хамгаалж байсан гэж хэлж болно. Бас хаа сайгүй урсахаас сэргийлж, хүмүүст үер усны аюул учруулахгүйн тулд замыг нь хааж байсан гэж хэлж болно. Уг хэсгийн гол санаа энэ мөн үү? (Мөн.) Нэг талд уул горхийг хамгаалж, нөгөө талд хүмүүсийн орон гэрт хөнөөл учруулахгүйн тулд горхинд хаалт болсон. Дараа нь жижиг горхи уулын бэлд гол мөрөнтэй нийлж, эцэст нь далайд цутгасан. Горхи үүнийг л хүссэн биш үү? (Тийм.) Горхи гол мөрөнд нийлж, далайд цутгахдаа юуг түшсэн бэ? Уулыг түшсэн биш гэж үү? Уул нэг талд хамгаалж, нөгөө талд хаалт болж байсныг горхи түшсэн. Энэ гол санаа нь мөн үү? (Мөн.) Энэ жишээн дээрээс усны хувьд уул хэр чухал болохыг та харж байна уу? (Харж байна.) Энэ чухал уу? (Тийм.) Бурхан өндөр, нам уулсыг бүтээсэн нь зорилготой болов уу? (Зорилготой.) Зорилго байгаа тийм ээ? Саяын түүхийн энэ жижиг хэсгээс, жижиг горхи, том уулаас бид Бурханы бүтээсэн энэ хоёр зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг харж чадаж байна. Бурхан энэ хоёр зүйлийг хэрхэн удирдаж байгаагаас Түүний мэргэн ухаан, зорилгыг бас харж чадаж байна. Тийм биш гэж үү?
Хоёр дахь хэсэгт юуны тухай гарсан бэ? (Ширүүн салхи ба их уулын тухай.) Салхи сайхан зүйл мөн үү? (Мөн.) Гэхдээ дандаа биш. Заримдаа салхи хэт ширүүсвэл аюул авчирдаг. Гадаа хүчтэй салхинд зогсвол танд ямар санагдах вэ? Хэр ширүүн гэдгээс хамаарна тийм үү? Намдуухан салхи, багахан зэргийн хүчтэй салхинд хүн тэсээд байж чадна. Гэхдээ нүдээ нээлттэй байлгаж чадахгүй байх. Харин хуй салхи болохуйц хүчтэй салхилвал та тэсэж чадах уу? Чадахгүй. Тэгэхээр салхи сайхан гэж байгаа хүний буруу биш ээ. Муухай гэж байгаа хүний ч буруу биш. Яагаад гэхээр, салхины хүчээс бүх юм шалтгаална. Тэгвэл уул энд ямар үүрэгтэй байсан бэ? Яг л салхины шүүлтүүр гэлтэй байсан тийм үү? (Тийм.) Уул хүчтэй салхины хүчийг намжааж юу болголоо? (Намуун салхи.) Намуун салхи болгосон. Хүмүүс байгаа газартаа намуун салхинд хүрч, түүнийг мэдэрсэн. Тэр нь хүчтэй салхи байсан уу, эсвэл намуун салхи байсан уу? (Намуун салхи байсан) Бурхан уулсыг бүтээсэн нэг шалтгаан энэ биш гэж үү? Энэ нь Бурханы зорилго биш гэж үү? Элс шороо татуулсан хүчтэй салхи дэгдэхэд түүнийг хаах, шүүх зүйл байхгүй бол хүмүүсийн амьдрах орчин ямар болох бол? Хаа сайгүй элч, чулуу үлээгээд хүмүүс амьдрах аргагүй болох биш үү? Зарим хүн хийсэж явсан чулуунд толгойгоо цохиулна. Харин зарим нь нүд уруугаа шороо оруулаад юм харж чадахгүй болно. Хүмүүс агаарт шидэгдэж ч болно. Салхи хэт хүчтэй дэгдвэл, тэд байрандаа зогсож чадахгүй. Барилга байшин нурж, гай гамшиг нүүрлэнэ. Хүчтэй салхинд утга учир байгаа юу? (Байгаа.) Ямар утга учир байгаа гэж? Намайг ширүүн салхийг муулангуут, хүмүүс магад, түүнд ямар ч утга учир байхгүй гэж бодох байх. Гэхдээ тийм гэж үү? Хүчтэй салхийг намуухан салхи болгох нь утга учир биш үү? Чийгтэй, бүгчим үед хүмүүст юу хамгийн хэрэгтэй байдаг вэ? Намуун зөөлөн салхи хэрэгтэй байдаг. Тийм салхи тэднийг илбэхэд бодол нь уужирч, санаа сэтгэл тунгалагжиж, бие тайвширч, бодол санаа сэргэдэг. Жишээ нь, та нар олон хүн шавсан, агаар дутмаг өрөөнд сууж байлаа гэж бодъё. Тэр үед та нарт юу хамгийн их хэрэгтэй вэ? (Зөөлөн салхи.) Агаар нь булингартай, тоосжилттой газарт хүмүүсийн бодож сэтгэх нь удааширч, цусны эргэлт буурч, тархины ажиллагаа мууддаг. Харин агаар эргэлт хөдөлгөөнд орвол цэвэршиж, хүмүүсийн байдал ч дээрддэг. Жижиг горхи, хүчтэй салхи аюул авчирч болох байсан ч уул таглан зогссон учраас тэднийг хүмүүст ашиг тустай болгосон. Тийм байгаа биз?
Түүхийн маань гурав дахь хэсэгт юуны тухай гарсан бэ? (Их уул ба аварга давалгааны тухай.) Их уул ба аварга давалгаа. Тэгэхээр уул далайн хажууд байсан байх нь. Тэр газарт бид уул, далайн хаялага, том давалгаануудыг харж болох аж. Манай түүхийн уул далайн хувьд юу байсан бэ? (Хамгаалагч, бас хаалт.) Хамгаалагч, бас хаалт. Тийм байгаа биз? Хамгаалсан нь гэвэл, далайн усыг байранд байлгасан. Тэгснээр түүн доторх амьтад үржин олширсон. Хаалт болсон нь гэвэл, далайн ус хальж урсан гамшиг тарьж, хүмүүсийн гэр орныг сүйтгэхээс уул хамгаалсан. Зөв үү? Тэгэхээр уулыг бид хаалт, бас хамгаалагч гэж хэлж болох нь. Энэ түүх бидэнд, уул ба горхины, уул ба ширүүн салхины, уул ба аварга давалгааны хоорондын харилцан хамаарлыг болон тэд бие биеэ хэрхэн хязгаарлаж, бие биеэ хэрхэн түшиж байгааг харууллаа.
Бурханы бүтээсэн энэ бүх зүйлийг оршин тогтнуулдаг зүй тогтол, хууль гэж бий. Энэ түүхэнд болсон үйл явдлаас Бурхан юу хийснийг та нар харж чадаж байна уу? Бурхан орчлон ертөнцийг бүтээснийхээ дараа юу л болбол болог гээд зөнд нь орхисон уу? Бурхан бүх юмсыг зүй тогтолтой болгож, ажиллах бүтцийг нь зохиочихоод зөнд нь хаясан уу? Бурхан ингэж хандсан гэж үү? (Үгүй.) Тэгвэл яасан гэж? (Бурхан хянаж байгаа.) Бурхан одоо ч гэсэн усыг, салхийг, давалгааг хянаж байгаа. Бүтээсэн зүйлс нь эмх замбараагаа алдаж, хүмүүсийн гэр орныг сүйд хийхийг Бурхан зөвшөөрөхгүй. Тийм болохоор л хүмүүс энэ нутагт амьдарсаар, өсөж олширсоор байна. Тэгэхээр Бурхан орчлон ертөнцийг бүтээхдээ л оршин байгч бүхний зүй тогтлыг аль хэдийнээ төлөвлөчихсөн байсан гэсэн үг юм. Бурхан тэднийг бүтээхдээ л хүний ашиг тусыг бодсон бөгөөд хүн төрөлхтөнд бүү гай учруулаг гэсэндээ тэднийг хянаж байдаг. Бурхан удирдаггүйсэн бол ус хаа сайгүй урсах байсан биш үү? Хаа сайгүй шуурга болох байсан биш үү? Бурхан тэднийг удирддаггүй бол тэд эмх замбараагүй болох байсан. Бас ямар ч зүй тогтолгүй байх байсан. Тэгээд газар бүр шуурга салхи хүүгэж, хаа сайгүй үер ус нэрвэх байсан. Хэрэв аварга давалгаа уулын оройгоос өндөр байдаг бол далайн тэр хэсэг яаж орших юм бэ? Уг далай оршиж чадахгүй. Уул нь давалгаанаас өндөр байдаггүйсэн бол далайн тэр хэсэг орших боломжгүй бөгөөд уул ч утга учир, ач холбогдлоо алдана.
Энэ хоёр түүхээс та нар Бурханы мэргэн ухааныг харж байна уу? (Тийм.) Бурхан орчлон ертөнцийг бүтээсэн. Тэр бол орчлон ертөнцийн Эзэн. Тэр орчлон ертөнцийг хариуцдаг бөгөөд бүх үг, үйлсийг харж, бүгдэд хангамжаа өгдөг. Тэр бас хүний амьдралын талбар бүрийг харж ханддаг. Бурхан орчлон ертөнцийг бүтээсэн болохоор юм бүрийн ач холбогдол, утга учир, үүрэг ажиллагаа, мөн чанар, оршин тогтнох зүй тогтлыг гарын арван хуруу шигээ мэднэ. Бурхан орчлон хорвоог бүтээсэн. Ертөнцийг удирдан жолооддог зүй тогтлыг Бурхан судлах хэрэг гардаг болов уу? (Үгүй.) Энэ тухай судалж ойлгохын тулд Бурхан хүний мэдлэг, шинжлэх ухааны номыг унших хэрэг гардаг болов уу? Хүн төрөлхтний дотор Бурханы адил бүхнийг ойлгодог уудам ухаантай, өргөн мэдлэгтэй хүн байгаа юу? Байхгүй тийм биз? Юм бүхэн хэрхэн амьтай болж, өсдгийг бүрэн ойлгодог одон оронч, биологич гэж байгаа юу? (Байхгүй.) Юм бүхний оршин байгаа утга учрыг тэд үнэн зөвөөр ойлгож чадна гэж үү? (Чадахгүй.) Яагаад? Яагаад гэвэл бүх зүйл Бурханаар бүтээгдсэн болохоор хүн хичнээн гүнзгий судаллаа ч, хичнээн удаан эрж хайлаа ч, Бурханы бүх бүтээлийн нууцуудыг хийгээд зорилгыг хэзээ ч ухан ойлгож гүйцэхгүй. Энэ зөв үү? (Тийм.)
Энэ хүртэл бид ихийг ярилаа. Эцэст нь та нар “Бурхан бүх зүйлд амийн эх сурвалж” гэсний утгыг бага ч атугай ойлгож чадав уу? (Чадсан.) Намайг энэ сэдвийг ярихад зарим хүн шууд л, Бурхан бол үнэн, Бурхан үгээрээ бидэнд хангамжаа өгдөг гэж л бодно гэдгийг Би мэднэ. Тэд ердөө энэ түвшинд л бодоод байдаг. Бурхан хүний амьдралын хэрэгцээг буюу өдөр тутмын хоол унд, хэрэглээг хангаж өгөх нь л хүнд өгч буй хангамж гэж боддог хүмүүс ч байгаа. Ингэж боддог хүмүүс байдаг тийм ээ? (Тийм.) Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгаж, ердийн сайхнаар амьдруулахын тулд юм бүхнийг хэрхэн бүтээснээс харахад Бурханы санаа зорилго тодорхой биш байна гэж үү? Бурхан хүмүүсийн амьдардаг хүрээлэн буй орчныг тогтоон барьж, хүн төрөлхтөнд хэрэгтэй бүхнийг ханган өгдөг. Тэгээд Тэр бүх зүйлийг удирдан зохицуулж, бүгдийг эрхшээлдээ байлгадаг. Ийм байдаг учраас л хүн төрөлхтөн хэвийн амьдарч, хэвийн өсөн нэмэгддэг. Ингэж л Бурхан бүгдэд болоод хүн төрөлхтөнд хангамжаа өгдөг. Эднийг хүмүүс мэдэж, ойлгох хэрэгтэй юу? (Хэрэгтэй.) Магад зарим хүн, “Энэ сэдэв жинхэнэ Бурханы Өөрийнх нь тухай мэдлэгээс дэндүү хол юм. Хүн зөвхөн талхаар биш, харин Бурханы үгээр амьдардаг учраас бид үүнийг мэдэхийг хүсэхгүй байна” гэж хэлэх байх. Энэ үг зөв үү? (Үгүй.) Юу нь буруу гэж? Бурханы хэлсэн зүйлсийг л мэдлээ гээд Бурханы талаар бүрэн гүйцэт ойлголттой болж чадах уу? Та нар Бурханы ажил, шүүлт, гэсгээлтийг л зөвхөн хүлээж авбал Бурханы талаар бүрэн гүйцэт ойлголттой болох уу? Бурханы зан чанарын жижигхэн хэсгийг мэддэг, Бурханы эрх мэдлийн багахан хэсгийг мэддэг байх нь дангаараа Бурханы тухай ойлголттой болоход хангалттай гэж үү? (Хангалтгүй.) Яагаад хангалтгүй гэж? (Тэгвэл хэт нэг талыг барьсан болно. Яагаад гэвэл бидний мэдлэг дулимаг байна. Бидний үзэж, харж, мэдэрдэг уул, ус, гол, үр, нарны гэрэл, бороо гээд амьтай, амьгүй зүйлсэд шингэсэн Бурханы ажил бүрээс бид Бурханы талаар бодит ойлголтыг авна. Бидний ойлголт хүүхэд мэт өсөн нэмэгдэх тусам, бид эдгээр зүйлийг харж, бодит гэдгийг нь мэдэрнэ.) Бурханы үйлсүүд орчлон ертөнцийн бүтээлээр эхэлсэн ба өнөөдөр ч үргэлжилж байна. Бурханы үйлсүүдийг хэзээ л бол хэзээ харж болно. Бурхан хэсэг хүмүүсийг сонгож аваад тэр хүмүүсийг аврахаар тэдэн дээр ажиллаж байгаа учраас л Бурхан оршдог гэж итгэдэг бол, бас бусад зүйлсэд Бурхан, Бурханы эрх мэдэл, бие хэм, үйлсүүд байдаггүй гэж итгэдэг бол, Бурханыг үнэхээр таньж мэдсэн гэж хэлж болох уу? Бурханы тухай мэдлэг нэртэй ийм ойлголт нь нэг талыг барьсан бөгөөд Бурханыг хэсэг бүлэг хүмүүсээр хязгаарлан боддог. Үүнд итгэдэг хүмүүс ахархан бодолтой байгаа хэрэг. Бурханы тухай жинхэнэ мэдлэг ийм байх уу? Бурханы талаар ийм мэдлэгтэй хүмүүс, Бурхан бүгдийг бүтээсэн гэдгийг, бас Бурхан тэднийг эрхшээлдээ байлгадаг гэдгийг үгүйсгэж байгаа биш гэж үү? Зарим хүн үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэд дотроо, “Бурхан бүгдийг эрхшээлдээ байлгадагийг би харахгүй байна. Энэ нь надаас хэт хол зүйл бөгөөд би үүнийг ойлгомооргүй байна. Бурхан юу хүссэнээ хийдэг. Надад огт хамаагүй. Би зөвхөн Бурханы удирдлагыг болон Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд анхаарна. Тэгвэл би төгс болгогдож, Бурханаар аврагдана. Би зөвхөн эдэнд л анхаарна. Би өөр зүйл ойлгомооргүй байна, бодмооргүй байна. Бурхан бүхнийг бүтээхдээ ямар зүй тогтол тогтоосон бай, орчлонгийн юмсыг болон хүн төрөлхтөнд хангамжаа өгөхдөө юу ч хийдэг бай, надад огт хамаагүй” гэж боддог. Энэ ямар гээчийн бодол вэ? Тэр чигтээ үл хүндлэл биш гэж үү? Та нарын дотор ийм бодолтой хүн байна уу? Та нар өөрсдөө тийм гэж хэлэхгүй ч, олон хүн ингэж боддогийг би мэднэ. Номд баригдсан ийм төрлийн хүн аливаа юмыг харахдаа сүнслэг бодол гэгч зүйлээ ашигладаг байх. Тэд Бурханыг Библээр хязгаарлахыг хүсдэг. Тэд Бурханы хэлсэн үгсээр, бичигдсэн үгээр Бурханыг хязгаарлахыг хүсдэг. Тэд Бурханы талаар илүү ихийг мэдэхийг хүсдэггүй. Бурхан өөр зүйлсийг хийхэд илүү анхаарал хандуулдаг гэж бодохыг хүсдэггүй. Ийм бодол нь балчир хүүхдийн бодол бөгөөд хоосон сургаал. Ийм үзлийг баримталдаг хүн Бурханыг мэдэж чадах уу? Тэд Бурханыг мэдэх гэж ихэд зүдэрнэ. Өнөөдөр би энэ хоёр түүхийг ярьж, энэ хоёр талыг хэлэлцлээ. Дөнгөж сонсоход энэ түүхүүд гүнзгий утгатай юм шиг, эсвэл жаахан хийсвэр ч юм шиг, эсвэл ойлгоход хэцүү юм шиг санагдаж болох юм. Эсвэл бүр Бурханы үйлсүүдийг болон Бурханыг Өөрийг нь холбоход хэцүү ч юм шиг санагдаж магад. Гэхдээ Бурханыг мэдэхийг эрмэлздэг хүн бүр орчлонгийн бүх юмс, бүх хүн төрөлхтний дотор буй Бурханы үйлс бүрийг, Бурханы хийсэн бүхнийг тодорхой бөгөөд үнэн зөв таньж мэдэх хэрэгтэй. Ийм мэдлэг танд Бурхан үнэхээр оршин байгаа гэсэн бат итгэлийг өгнө. Мөн Бурханы мэргэн ухаан, хүч чадлын талаар, Бурхан бүгдэд хангамжаа хэрхэн өгдөг тухай үнэн зөв мэдлэгийг өгнө. Энэ нь танд Бурханы оршин байгаа нь үнэн зүйл бөгөөд хүний зохиосон үлгэр домог биш гэдгийг ч тодорхой ойлгох боломжийг олгоно. Тэгээд та энэ бүхэн бүдэг бадаг зүйл биш болохыг, онол төдий зүйл биш болохыг харна. Бас, Бурхан гэж ердөө нэг сүнслэг зүйл биш бөгөөд үнэхээр оршин байдгийг ойлгоно. Тэгээд ч болоогүй. Бурхан хорвоогийн бүх зүйлд болон хүн төрөлхтөнд хангамжаа байнга өгч байдгаас нь Бурханыг та мэдэх болно. Тэр үүнийгээ Өөрийнхөөта маар, Өөрийнхөө хэмнэлээр хийдэг. Тэгэхээр, Бурхан бүх зүйлийг бүтээгээд тэдэнд зүйл тогтлыг тушаасан болохоор тэдгээр нь өөр өөрсдийн ажлыг хийж, өөр өөрсдийн хариуцсанаа биелүүлж, өөрсдөдөө ноогдсон үүргийг биелүүлдэг гэж хэлж болохоор байна. Хүн төрөлхтний төлөө юм бүхэн өөрсдийн хийх ёстойгоо хийж байна. Тэд хүмүүсийн амьдардаг хүрээлэн буй орчинд үүргээ гүйцэтгэж байна. Бурхан эднийг ийм болгоогүй бол, хүн төрөлхтний амьдрах орчин ийм байгаагүй бол хүмүүс Бурханд итгэхгүй, Бурханыг дагахгүй. Тэгэх ямар ч боломжгүй. Тэр тухай яриа хүртэл утга учиргүй зүйл болох байсан. Тийм биш гэж үү?
Сүүлийн түүхийг өөр нэг талаас хараад үзье. Их уул ба жижиг горхийг авч үзье. Уул ямар үүрэгтэй байсан бэ? Уулан дээр амьд зүйлс амьдардаг. Тэгэхээр уулын байгаа нь л өөрөө утга учиртай байх нь. Тэгээд ч зогсохгүй, уул нь жижиг горхийг хааж, хүссэн газартаа урсахыг нь зогсоож, хүмүүст хөнөөл учруулахгүй болгосон. Энэ зөв үү? Уул оршин байснаар дээр нь мод, өвс, түмэн зүйлийн ургамал, амьтан өсөж үржих боломжтой болсон. Тэгээд бас жижиг горхины урсгалыг чиглүүлсэн. Уул горхины усыг цуглуулаад, энгэрээ дагуулан урсгаж, гол мөрөнд нийлүүлэн, далайд цутгуулсан. Энд харагдаж байгаа зүй тогтлыг байгаль үүсгэсэн юм биш ээ. Харин Бурхан бүхнийг бүтээхдээ тогтоосон юм. Их уул ба ширүүн салхийг авч үзье. Ууланд ч гэсэн салхи хэрэгтэй. Өөрийнхөө дээр амьдардаг амьд бүхнийг илбэн таалахын тулд ууланд салхи хэрэгтэй. Гэхдээ салхийг хаа хамаагүй шууруулж, хамаг юмыг бусниулахаас сэргийлэхийн тулд уул салхийг хязгаарлаж байсан. Энэ зүй тогтол бол их уулын үүрэг юм. Гэхдээ уулын үүрэг болсон энэ зүй тогтол өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг Бурхан бий болгосон юм. Их уул өөрийн үүрэгтэй байдаг шиг ширүүн салхи ч өөрийн үүрэгтэй. Одоо их уул ба аварга давалгааг авч үзье. Тэнд уул байгаагүй бол ус өөрөө чиглэлээ олоод урсчих байсан уу? (Үгүй.) Ус хамгийг хаман одож гамшиг тарих байсан. Уул нь уул гэдгээрээ өөрийн үнэ цэнэтэй. Далай нь далай гэдгээрээ өөрийн үнэ цэнэтэй. Ингэж л тэд бие биедээ саад болохгүй, зэрэгцэн хэвийн оршиж чадаж байна. Тэгэхдээ бас бие биеэ хязгаарлаж байна. Уул далайг хязгаарласнаар, далай эс үерлэж, хүмүүсийн орон гэр хамгаалагдана. Тэгээд бас далай өөрийн доторх амьтдыг тэжээн тэтгэх боломжтой болно. Газрын энэ хэлбэр өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Бас л Бурханы бүтээл. Эндээс харвал, Бурхан орчлон ертөнцийг бүтээхдээ л, уул хаана байхыг, горхи хаагуур урсахыг, ширүүн салхи хаанаас гарч хаагуур үлээхийг, аварга давалгаа хэр өндөр байхыг урьдаас тогтоожээ. Бурханы санаа зорилго энэ бүхэнд шингэсэн бөгөөд энэ бүгд Түүний үйлс билээ. Тэгэхээр, одоо та нар Бурханы үйлс юм бүхэнд байдгийг харж чадав уу? (Чадлаа.)
Эднийг ярьсан нь ямар зорилготой вэ? Бурханы бүтээсэн орчлон ертөнцийн цаадах зүй тогтлыг хүмүүсээр судлуулах зорилготой гэж үү? Аль эсвэл, хүмүүсийг одон орон юмуу физикт сонирхолтой болгох зорилготой гэж үү? (Үгүй.) Тэгвэл ямар зорилготой гэж? Хүмүүст Бурханы үйлсийг таниулж мэдүүлэх зорилготой. Хүмүүс Бурханы үйлсийг таньж мэдвэл Бурхан бол бүх зүйлд амийн эх сурвалж мөн гэдэг үзэл бодол тэдэнд батаждаг. Хүмүүс Бурханы үйлсийг таньж мэдэхийн хамгийн чухал тал энэ юм. Та Бурханы үйлсийг таньж мэдэж чадвал Бурхан таны зүрхэнд ямархуу чухал байр эзлэх ёстойг ойлгож, Бурхан бол цорын ганц Бурхан Өөрөө бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийн Бүтээгч мөн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр бүх зүйлийн зүй тогтлыг харж, Бурханы үйлсүүдийг мэдэх нь Бурханы талаарх ойлголтод чинь ашиг тустай юу? (Тийм.) Хэр ашиг тустай вэ? Энэ маш чухал асуулт. Нэгт, Бурханы энэ үйлсүүдийг таньж мэдвэл, та одон орон ба газар зүйг сонирхсон хэвээрээ байна гэж үү? Та Бурханыг бүх зүйлийн Бүтээгч гэдэгт эргэлзэж, тээнэгэлзсээр байна гэж үү? Та Бурханыг бүх зүйлийн Бүтээгч мөн эсэхийг судалж, үүнд эргэлзсээр байна гэж үү? Бурхан бол орчлон ертөнцийн Бүтээгч гэдгийг баттай мэдээд, Түүний бүтээлийн цаана байгаа зүй тогтлыг таньж ойлговол, Бурхан орчлон ертөнцөд хангамжаа өгдөг гэдэгт үнэн зүрхнээсээ итгэнэ биз дээ? “Бурхан хангана” гэдэг нь ямар ч утгатай байх уу, эсвэл тодорхой нөхцөл байдалд хэлсэн үг байх уу? Бурхан орчлон ертөнцийг хангадаг гэдэг нь маш өргөн утга агуулга, хэрэглээтэй. Тийм биз? Бурхан зөвхөн хүмүүсийн өдөр тутмын хоол ундыг хангаж өгдөггүй. Бурхан хүн төрөлхтөнд хэрэгтэй бүхнийг нь хангаж өгдөг. Хүмүүсийн хардаг зүйлс болоод харж чадахгүй зүйлс бүгдийг. Бурхан хүн төрөлхтөнд хэрэгтэй амьдрах орчныг тогтоон барьж, удирдан зохицуулж, захирдаг. Хүн төрөлхтөнд ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн байдаг. Хүн оршин байхад ямар уур амьсгал, дулааны хэм хэрэгтэй байна, тэр бүхэн Бурханы хяналтанд байдаг бөгөөд энэ зүйл тогтлын аль нь ч өөрөө бий болдоггүй, санаандгүй үүсдэггүй. Энэ бүгд Бурханы захиргаа ба үйлсүүдийн үр дүн аж. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлд амийн эх сурвалж мөн. Та үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргах аргагүй баттай үнэн мөн.
Библид Бурхан юу хэлсэн, юу хийсэн байна, зөвхөн түүнд л ихэнх хүн итгэдэгийг Би мэднэ. Харин цөөн хэдэн хүнд Бурхан Өөрийн үйлсээ илчилсэн ба тэр хүмүүс Бурханы оршин буйн утга учрыг харж чадсан. Бурхан тэдэнд Өөрийн бие хэмийг ойлгуулж, үнэхээр оршин буйгаа мэдүүлжээ. Гэхдээ Бурхан орчлон ертөнцийг бүтээж, бүх зүйлийг удирдан зохион байгуулж, тэдэнд хангамжаа өгдөг гэх бодит үнэн олон хүмүүст бүрхэг эсвэл тодорхой бус, эргэлзээтэй санагддаг . Ийм үзэл хандлагаас болоод хүмүүс байгаль ертөнцийн хуулийг өөрөө бий болсон гэж үзэхэд хүрдэг. Байгаль ертөнцийн өөрчлөлт, хувирал, үзэгдлүүд, байгалийг захирдаг хуулиудыг өөрөө зөнгөөрөө үүссэн гэж үзэхэд хүрдэг. Тэгэхээр Бурхан бүх зүйлийг хэрхэн бүтээснийг болоод тэдгээрийг хэрхэн захирдгийг хүмүүсийн бодол санаа ухаарахгүй байна гэсэн үг. Бурхан бүх юмсыг хэрхэн удирдан зохион байгуулж, тэдэнд хэрхэн хангамжаа өгдгийг ойлгохгүй байна гэсэн үг юм. Ийм хязгаарлагдмал бодлоос болоод Бурхан бол бүх зүйлийг бүтээсэн, бүгдийн Эзэн, бүгдийн Хангагч гэдэгт хүмүүс итгэдэггүй. Итгэгчид хүртэл Хуулийн Эрин Үе, Нигүүлслийн Эрин Үе, Хаанчлалын Эрин Үеэр хязгаарлан бодоод, Бурханы үйлсүүдийг, Бурхан хүн төрөлхтөнд хангамжаа өгдгийг ямар нэг хэмжээгээр Бурханы сонгосон хүмүүст л хамааруулж ойлгодог. Үүнийг Би харах үнэн дургүй. Энэ байдал маш их зовнил авчирдаг. Яагаад гэхээр хүн төрөлхтөн Бурханы өгсөн бүхнийг хэрэглэж байгаа атлаа Бурханы хийдэг зүйлсийг, өөрсдөд нь өгсөн бүхнийг үгүйсгэж байна. Тэнгэр, газар, бүх юмс өөрийнхөө зүй тогтлоор, өөрийнхөө хуулиар явдаг гэж хүмүүс итгэдэг. Тэднийг хянадаг Захирагч байхгүй гэж хүмүүс итгэдэг. Тэднийг хангадаг, хамгаалдаг Захирагч байхгүй гэж хүмүүс итгэдэг. Та Бурханд итгэдэг ч, энэ бүхнийг Бурханы үйлс гэж итгэдэггүй байж болно. Бурханд итгэдэг бүхэн, Бурханы үгийг хүлээн авдаг бүгд, Бурханыг дагадаг болгон үүнийг л хамгийн их орхигдуулаад байна. Тийм болохоор, Намайг Библитэй холбоогүй юм яриад эхлэнгүүт, сүнслэг гэх үг хэллэгээр ярихгүй байнгуут, зарим хүн гайхаж, залхаж, тавгүйтэж эхэлсэн. Сүнслэг хүмүүсээс болон сүнслэг юмсаас алс хол зүйл ярьж байгаа юм шиг харагдсан. Ийм байсан бол муу шүү! Одон орон, газарзүй, биологийн үг хэллэг ашиглаагүй байсан ч, Бурханы үйлсүүдийг таньж мэдвэл, Бурхан бүхний Эзэн гэдгийг бид ойлгоно. Бурхан бүх зүйлд хангамжаа өгдөг бөгөөд бүх зүйлийн эх сурвалж гэдгийг ойлгоно. Энэ бол маш чухал бөгөөд үүнийг заавал судлах ёстой. Ойлгосон уу? (Ойлгосон.)
Миний ярьсан хоёр түүхийн агуулга этгээд байж болох юм. Эсвэл та нарт өвөрмөц өнгө аястай туссан байх. Гэхдээ Би шулуухан үг хэллэг, энгийн арга ашиглаад илүү гүнзгий зүйлсийг та нарт ойлгуулахыг хүссэн. Энэ л Миний ганц зорилго. Энэ хоёр богино түүхээр дамжуулаад та нар, Бурхан бол бүхний Захирагч мөн гэж хараасай, итгээсэй гэж Би хүссэн юм. Түүхийн хязгаарлагдмал хүрээ дотроос Бурханы хязгааргүй үйлсүүдийг харуулж, таниулахын тулд энэ хоёр түүхийг ярилаа. Харин таны дотор ийм үр дүн гарах эсэх нь таны өөрийн туршлага болоод хичээл зүтгэлээс хамаарна. Та үнэнийг хайж, Бурханыг мэдэхийг эрмэлзвэл, энэ түүхүүд танд мятаршгүй хатуу сануулга болно. Эдгээр нь таны ойлголтыг илүү гүнзгийрүүлж, илүү тунгалагжуулна. Тэгээд та аажмаар Бурханы үйлсүүдэд ойртоно. Бүр зайгүй маш ойр болно. Тэр нь ямар ч алдаа мадаггүй байна. Харин та Бурханыг мэдэх гэж эрмэлзэхгүй бол сонссон хоёр түүх чинь танд зүгээр л түүх болон үлдэх бөгөөд танд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тэгээд та эднийг үнэн л юм хэлж дээ гээд бодоод өнгөрөх байх.
Энэ хоёр түүхээс ойлгосон зүйл байна уу? Ярьж болно. (Бурханы ярьсан энэ хоёр түүхээс, Бурхан бол бүх зүйлийн Захирагч, Бүтээгч, Удирдагч гэдгийг бид үнэхээр мэдэрч чадлаа. Бурханы үйлсүүд, бүхнийг чадагч хүч, мэргэн ухааныг бид харлаа. Түүхээс бид хүн төрөлхтөнд хандсан Бурханы их хайрыг бүр гүн мэдэрлээ. Бурхан бүгдийг хүн төрөлхтний төлөө хийдэг аж.) Тэгэхээр, өмнө бид Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн анхаардаг тухай ярьсан. Энэ хоёр түүх уг сэдэвтэй холбоотой байна уу? Ямар нэг холбоо хамаарал байна уу? (Байна.) Ямар холбоо хамаарал байна? Энэ хоёр түүхээс бид, Бурханы үйлсийг болон Бурхан хүн төрөлхтөнд зориулж юмсыг хэрхэн төлөвлөж, зохион байгуулдгийг харсан, мөн үү? Бурханы хийдэг бүхэн, Бурханы бүх бодлууд хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө байдаг, мөн үү? (Мөн.) Тэгэхээр Бурхан хүн төрөлхтнийг бодож санаж, анхаарч явдаг нь тодорхой биш байна гэж үү? (Тийм.) Хүн төрөлхтөн юу ч хийх шаардлагагүй. Бурхан хүмүүст амьсгалдаг агаарыг нь бэлдсэн. Хүмүүсийн иддэг ногоо, жимс угаасаа л байж байсныг та мэднэ шүү дээ! Умардаас өмнөд, дорноос өрнөд, ертөнцийн хаа ч гэсэн байгалийн баялаг, янз бүрийн тариа будаа, жимс ногоо байдаг. Хүмүүсийг энх тунх амьдраасай гэсэндээ энэ бүгдийг Бурхан бэлдчихсэн байсан. Бурханы бүтээсэн бүхэн сайн сайхан гэдгийг үүгээр баталж чадна. Том хүрээнд яривал, Бурхан бүх юмсыг харилцан холбоотой, харилцан уялдаатай, харилцаа хамааралтай бүтээжээ. Тэр энэ арга зам, эдгээр зүй тогтлыг ашиглаад бүхнийг мэнд байлгаж, оршин тогтнуулдаг. Ингэж хүн төрөлхтөн амар жимэр, энх тунх амьдраад, энэхүү хүрээлэн буй орчинд өнөөг хүртэл нэг үеэс нөгөө үед үржиж олширсоор иржээ. Хүнийг амьдруулахын тулд Бурхан байгаль орчны тэнцвэрийг хадгалдаг. Хэрэв Бурханы хяналт, удирдлага гэж байдаггүйсэн бол хүн хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалж чадахгүй байсан. Бурхан эхлээд бүтээсэн байсан ч, хүнийг эсэн мэнд байлгах орчин хадгалагдахгүй. Тэгэхээр Бурхан бүгдийг төгс зохицуулж байгааг та харж чадна аа! Хүн үр бүтээгээд хөрсөнд таривал тэндээс юм ургах болов уу? Хүн мод бүтээгээд газарт суулгалаа гэхэд хэдэн зуун жил өнгөрсөн ч түүнээс ширхэг навч ч гарахгүй. Хүн амьд үр бүтээж чадахгүй. Хүн Бурханы төлөвлөгөөгөөр л амьдрах ёстой. Зарим газарт агаар байдаггүй. Тиймээс хүн тэнд амьдарч чадахгүй. Бурхан ч таныг тийш явахыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр заасан хил хязгаараас гарах хэрэггүй юм. Энэ нь хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө бөгөөд эд маш нууцлаг зүйлс. Байгаль ертөнцийн өнцөг булан бүрийг, дэлхийн хэмжээсийг, дэлхий дээрх амьтай, амьгүй бүхнийг Бурхан бэлтгэсэн бөгөөд Тэр тэднийг маш нарийн бодсон. Энэ зүйл яагаад хэрэгтэй вэ? Энэ зүйл яагаад хэрэггүй вэ? Энэ зүйл ямар учраас энд байна вэ? Тэр зүйл яагаад тийш явна вэ? Бурхан бүгдийг нарийн бодсон учир хүмүүс тэднийг бодоод байх шаардлагагүй. Бурханы бүтээл бүгд үнэхээр төгс. Зарим нэг ухвар мөчид хүмүүс үргэлж уулыг хөдөлгөх тухай бодож байдаг. Тэгэхийн оронд яагаад тал газар уруу явж болохгүй гэж? Хэрэв та уулсад дургүй бол тал газарт амьдарч болно шүү дээ! Энэ чинь тэнэглэл биш гэж үү? Хэрэв та уулыг хөдөлгөвөл юу болохов? Хуй салхи үлээж, аварга давалгаа хамгийг арчин хаяж, хүмүүсийн орон гэр сүйднэ. Тэгэхээр уулыг хөдөлгөнө гэдэг чинь ухаангүй хэрэг биш үү? Тийм ээ? (Тийм.) Хүмүүс зөвхөн сүйтгэж л чаддаг. Сатан ч үүнийг нь хөхүүлэн дэмждэг. Диавол өөрийгөө өргөмжилж, алдар нэрээ мөнхлөх арга төлөвлөгөөг л байнга бодож явдаг. Диавол амьдрах ёстой газраа сүйтгэчихсэн байж, хамаг юмыг хангаж, удирдахыг хүсдэг. Ямар ухаангүй, мунхаг хэрэг вэ!
Бүх зүйлийг удирдан зохион байгуулж, тэднийг эзэгнэх эрхийг Бурхан хүнд өгсөн. Харин хүн ажлаа сайн хийсэн үү? (Үгүй.) (Хүн ажлаа яаж муу хийсэн бэ?) Хүн төрөлхтөн эвдэж сүйтгэх хандлагатай. Хүн төрөлхтөн Бурханы бүтээсэн юмсыг хадгалж хамгаалж чадахгүйгээс гадна тэр бүхнийг нь устгаж сүйтгэж байна. Хүмүүс уулсыг хад чулуу болгож, далайг шороогоор дүүргэж, талыг хэн ч амьдрах аргагүй цөл болгосон. Тэгээд болоогүй, тэр цөлдөө үйлдвэр барьж, цөмийн баазууд байгуулж, хамаг газарт сүйрэл авчирч байна. Голууд нь гол байхаа больж, далай нь далай биш болж, хог хаягдал, бохироор дүүрсэн. Хүн төрөлхтөн байгалийн тэнцвэрийг алдагдуулж, зүй тогтлыг гажуудуулбал, гамшиг ба мөхлийнх нь өдөр холгүй бөгөөд гарцаагүй зүйл болно. Гамшиг сүйрэл ирэхэд, Бурханы бүтээл ямар үнэ цэнэтэй вэ, хүн төрөлхтөнд хичнээн чухал вэ гэдгийг та мэдэх болно. Хүмүүс үүнийг гадарлаж эхэлж байна. Диваажинд байгаа мэт сайхан уур амьсгалтай орчинд амьдардаг хүнийг бод доо! Хүмүүс энэ ерөөлийг мэддэггүй. Харин түүнийгээ алдвал, ямар ховор нандин зүйл байсныг нь харна. Хүн энэ бүхнийг яаж буцаах юм бэ? Бурхан эднийг дахин бүтээхийг хүсэхгүй болчихвол хүмүүс юу хийж чадах юм бэ? Та нар юу хийж чадах вэ? (Бид юу ч хийж чадахгүй.) Үнэндээ та нарын хийж чадах зүйл байгаа. Энэ нь маш энгийн. Намайг хэлэнгүүт та нар боломжтой болохыг нь шууд ойлгоно. Хүний амьдарч байгаа хүрээлэн буй орчин яагаад ийм их асуудалтай болсон бэ? Хүмүүсийн шунал ба сүйтгэлээс болоогүй гэж үү? Хүн ингэж сүйтгэхээ больчихвол, амьдрах орчин маань аажмаар өөрөө хэвийн болохгүй гэж үү? Бурхан юу ч хийхгүй боллоо гэж бодъё. Бурхан хүн төрөлхтний төлөө юм хийх хүсэлгүй болж, хөндлөнгөөс оролцмооргүй байлаа гэж бодъё. Ийм болбол хүмүүсийн хувьд хамгийн шилдэг арга нь ингэж сүйтгэхээ л больж, юмсыг байранд нь оруулах юм. Энэ бүх сүйтгэлээ эцэслэх гэдэг нь Бурханы бүтээсэн юмсыг үгүйрүүлж, хоосруулахаа болино гэсэн үг. Ингэх аваас хүний амьдарч байгаа хүрээлэн буй орчин аажмаар сайжирна. Ингэхгүй бол, хүрээлэн буй орчин маань улам сүйдэж, асуудал улам ноцтой болно. Миний арга хялбар байгаа биз? (Тийм байна.) Энгийн бөгөөд боломжтой. Үнэхээр энгийн бөгөөд зарим хүнд боломжтой. Гэхдээ дэлхий дээрх ихэнх хүний хувьд боломжтой болов уу? (Үгүй.) Та нар үүнийг ямар ч байсан боломжтой гэж үзэж байна тийм үү? (Тийм.) Тэгвэл, та нар ямар үндэслэлээр “тийм” гэж хэлж байна? Бурханы үйлсийн тухай ойлголтын суурийг тавьснаар гэж хэлж болох уу? Бурханы зүй тогтол, төлөвлөгөөг дагаснаар гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бүхнийг өөрчлөх арга зам байгаа. Гэхдээ өнөөдөр бид энэ сэдвээр яриагүй. Бурхан хүн бүрийн амьдралыг хариуцдаг. Бурхан бүр төгсгөлд юу болохыг хариуцдаг. Та Сатаны сүйтгэсэн хүрээлэн буй орчноос болж өвчилсөн ч, бохирдлоос болж бие муудсан ч, өөр ямар нэг хохирол амссан ч, ер нь юу байсан ч, Бурхан та нарыг хангах болно. Бурхан танд хангамжаа өгч, таныг амьдруулах болно. Үүн дээр танд итгэл байна уу? (Байна.) Бурхан хүний амь эрсдэхийг хөнгөн үздэггүй. Зөв үү?
Бурхан бүх зүйлд амийн эх сурвалж гэдгийг ойлгохын ач холбогдлыг мэдэрсэн үү? Юу мэдэрсэн бэ? Та нар ярьж, Би сонсъё. (Уул, далай, нуурыг өмнө нь бид Бурханы үйлстэй холбон бодож байсангүй. Өнөөдөр харин Бурханы сургаснаар дамжуулан, энэ бүхэн хэзээд Бурханы үйлс байсныг, Бурханы мэргэн ухаанаас гарч ирснийг ойлголоо. Тэгээд, Бурханы бүтээсэн бүх зүйл бүр эхнээсээ л урьдаас тогтоогдсон бөгөөд Бурханы сайн хүслийг агуулж байдгийг харлаа. Бүгд хоорондоо холбоотой. Эцсийн дүнд хүн төрөлхтөнд ашиг тустай байдаг. Өнөөдрийн бидний сонссон зүйл цоо шинэ байлаа. Бид Бурханы үйлс хичнээн бодит болохыг мэдэрлээ. Бодит байдал дээр, өдөр тутмынхаа амьдралд амьд зүйлсэд хүрэхдээ бидний хардаг л зүйлс.) Та үүнийг үнэхээр харжээ, тийм үү? Бурхан хүн төрөлхтөнд хангамжаа өгдөг гэдэг нь бат суурьгүй зүйл биш ээ. Бурхан хэдэн үг хэлээд л болчихсон юм биш. Бурхан маш ихийг хийдэг. Таны харахгүй зүйлийг хүртэл Тэр таны сайн сайхны төлөө хийдэг. Хүн ийм орчинд, Бурханы бүтээсэн ийм ертөнцөд амьдарч байна. Үүний дотор хүн ба бусад зүйлс бие биеэсээ хамааралтай амьдардаг. Тухайлбал, ургамлаас гардаг хий агаарыг цэвэршүүлж, түүгээр амьсгалдаг хүн ашиг тусыг нь хүртдэг. Гэхдээ зарим ургамал хүнд хортой. Гэвч хортой, хоргүй ургамлууд нэг нэгнээ нөхдөггүй гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн нэгэн гайхамшиг мөн. Өнөөдөр бид энэ сэдвээр яриагүй. Харин хүн ба бусад зүйлсийн харилцан хамаарлын тухай, хүн бусад зүйлгүйгээр амьдарч чадахгүй тухай, Бурханы бүтээсэн бусад зүйл хичнээн чухал тухай голлон ярилаа. Хүн бусад зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Жишээ нь, хүн амьдрахын тулд агаар зайлшгүй хэрэгтэй. Хэрэв таныг вакум орчинд тавьбал та нэг их удахгүй үхнэ. Хүнд өөр зүйлс хэрэгтэйг харуулах энгийн л нэг жишээ. Тэгэхээр хүн бусад зүйлд хэрхэн хандах ёстой вэ? (Тэднийг хайрлан хамгаалах ёстой.) Тэднийг хайрлан хамгаалж, үр дүнтэй ашиглах ёстой. Харин устгаж сүйтгэж, үрэн таран хийж, дураараа өөрчилж болохгүй. Учир нь бүх юм Бурханаас байдаг бөгөөд Бурхан тэднийг хүн төрөлхтөнд ханган өгчээ. Хүн төрөлхтөн тэдэнд ухамсартай хандах ёстой. Өнөөдөр Би та нарт хоёр түүх ярьсан. Та нар гэртээ очоод сайтар тунгаан бодно гэж найдаж байна. Дараагийн удаа бид зарим зүйлийг илүү дэлгэрэнгүй ярилцана. Ингээд өнөөдрийн хэлэлцүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Баяртай! (Баяртай!)
2014 оны Нэгдүгээр сарын 18нд

«Үг нь Махбодоор Илэрсэн»-ээс
Холбоотой зөвлөмж

                                                                                         

No comments:

Post a Comment