Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/09/2017

Төгс Хүчит Бурханы үг |“Мянган жилийн Хаанчлал ирсэн нь” тухай товчхон ярья


Мянган жилийн Хаанчлалын үзэгдлийг хэрхэн хардаг вэ? Зарим хүмүүс энэ тухай их боддог бөгөөд Мянган жилийн Хаанчлал дэлхий дээр сүүлийн мянган жилийн турш оршин тогтоно тиймээр хэрэв сүмийн ахмад гишүүд гэрлээгүй бол тэд гэрлэх ёстой юу? гэж хэлсэн.
Манай гэр бүл мөнгөгүй байгаа би мөнгө олж эхлэх хэрэгтэй юу? … Мянган жилийн Хаанчлал гэж юу вэ? Чи мэдэх үү? Хүмүүс нэвт харж чадахгүй маш их цэвэршүүлэгдсэн. Үнэндээ Мянган жилийн Хаанчлал одоохондоо албан ёсоор ирээгүй. Хүмүүсийг төгс болгох үе шатуудын хугацаанд, Мянган жилийн Хаанчлал бол ердөө хумхи ертөнц; Бурхан хэлсэн Мянган жилийн Хаанчлалын ирэх үед хүн төгс болгогдсон байх болно. Хүмүүс ариун нэгэн шиг Синимийн газар бат зогсох талаар урьд нь бид ярьсан. Зөвхөн хүмүүс төгс болсон үед - тэд Эзэний ярьдаг ариун нэгэн болсон үед Мянган жилийн Хаанчлалын ирэх болно. Хэрэв Эзэн хүмүүсийг төгс болгохдоо, Тэр тэднийг ариутгадаг, тэд хэдий чинээ ариун байна тэр чинээгээрээ Эзэнд төгс болгогдоно. Хэрэв чиний бузар, тэрслүү, махан биеийнх юм эсрэгцэл хөөгдөх зайлсан үед, хэрэв чи ариусгагдсан бол чи Эзэнд хайрлагдах болно (өөр үгээр, чи гэгээрэх болно); хэрэв Эзнээр чамайг төгс төгөлдөржүүлэн чи гэгээрвэл, чи мянган жилийн хаанчлалд орших болно. Одоо бол Хаанчлалын Эрин үе. Мянган жилийн Хаанчлалын Эрэн үед хүмүүс Эзэний үгэнд тулгуурлаж амьдрах болно, мөн бүх үндэстэн Эзэний нэр доор ирцгээж, бүгд Эзэний үгсийг уншихаар ирцгээнэ. Тэр үед зарим нь утсаар залгана, зарим нь факсдана … Тэд Эзэний үгсээс хүртэхийн тулд бүхий л арга хэрэглэх болно, мөн чи ч гэсэн Эзэний үг доор ирэх болно. Энэ бүгд бол хүмүүс төгс төгөлдөржсөний дараах болох зүйлс. Өнөөдөр, үгээр хүмүүсийг төгс болж, цэвэршүүлсэн, гэгээрүүлсэн, мөн үгсээр удирдуулсан; энэ бол Хаанчлалын Эрэн үе, энэ бол хүнийг төгс болгох үе шат, мөн энэ мянган жилийн хаанчлалын Эрэн үетэй ямар ч холбоогүй. Мянган жилийн Хаанчлалын Эрэн үед, Хүмүүс аль хэдийн төгс төгөлдөржсөн мөн тэдний доторх ялзармал зан чанар ариусчихсан байх болно. Тэр цаг үед, Эзэний хэлсэн үгс хүмүүст алхам алхмаар замчлах болно, анх үүссэн цагаас өнөөдрийг хүртэл Эзэний ажлын бүх нууцыг тайлах болно. Мөн Түүний үгс хүмүүст Эзэний үйлдлүүдийг үеэс үед, өдөр бүр, Эзэн хүмүүсийг дотроос нь хэрхэн замчилж буйг хэлнэ. Тэр сүнсний ертөнцөд хийдэг ажил, мөн сүнсний ертөнцийн хөдөлгөгч хүчнийг хүнд хэлэх болно. Зөвхөн тэгснээр жинхэнэ Үгний Эрин үед болох болно; одоо бол ердөө л хумхи ертөнц. Хэрэв хүмүүс төгс төгөлдөржөөгүй мөн ариусгагдаагүй бол, тэдэнд дэлхий дээр мянган жил амьдарч чадахгүй, тэдний махан бие зайлшгүй ялзарна; хэрэв хүмүүс дотроосоо ариусгагдаж, тэд махан бие болох Сатаны юмгүй бол дэлхий дээр амьд үлдэх болно. Энэ үед чи одоо хүртэл мухардмал байгаа бөгөөд чиний мэдэрч байгаа зүйл бол нэг өдөр дэлхий дээр амьдарвал Эзэнийг хайрлах болон Түүний гэрчил.
"Мянган жилийн Хаанчлал ирсэн нь" бол зөн билэг, энэ бол эш үзүүлэгчдийн хэлсэнтэй төстэй зүйл, Эзэн ирээдүйд болох зүйлийг зөгнөж хэлсэн. Эзэний ирээдүйд хэлэх үг болон өнөөдөр хэлж байгаа үг адилхан биш: ирээдүйд хэлэх үгс нь эрин зууныг чиглүүлнэ, харин өнөөдөр хэлж байгаа үгс нь хүмүүсийг төгс төгөлдөр болгож цэвэршүүлж, хариуцна. Ирээдүй дэх үгсийн эрин үе нь өнөөдрийн үгсийн эрин үеэс ялгаатай. Өнөөдөр, Эзэний хэлсэн бүх үгс ямар аргаар хэлснээс үл хамааран ерөнхийдөө Эзэний өмнө хүмүүсийг төгс төгөлдөржүүлж тэдэнд байгаа бузар зүйлсийг ариутгана, ариун гэгээн зөв шударга болгоход оршино. Өнөөдрийн хэлсэн үгс болон ирээдүйд хэлэх үгс нь хоёр тусдаа зүйл. Хаанчлалын Эрин үед хэлэгдэх үгс нь хүмүүсийг дадлагажуулж, бүх зүйлс зөв замд оруулах, ариун бус зүйлсийг нь гадагшлуулах зорилготой. Эдгээр нь эрин үеийн турш Эзэний хийдэг зүйлс: Тэр хүн болгонд өөрийн үгсийнхээ суурийг тавьж, өөрийнхөө үгсээ хүн болгоны амь болгож, Тэр өөрийн үгсээ ашиглаж хором тутамд тэднийг гэгээрүүлэн дотогш нь чиглүүлэх, Эзэний хүслийг огоорсон үед Эзэний үгс тэднийг дотроос нь зэмлэж сахилгажуулна. Өнөөдрийн үгс нь хүний амь болж, тэдний хэрэгтэй зүйлсээр шууд хангаж, тэдний дотоодоосоо дутагдаж гачигдаж байгаа бүхнийг Эзэний үгсээр хангаж, Эзэний үгсийг хүлээж авсан бүхэн Түүний үгсийг идэж ундалж гэгээрнэ. Ирээдүйд Эзэний хэлэх үгс нь хорвоо ертөнцийн хүмүүсийг чиглүүлж; өнөөдөр, эдгээр үгс нь зөвхөн Хятадаар хэлэгдэж байгаа бөгөөд тэдгээр нь дэлхий дахинаа хэлэгдсэн үгсийг төлөөлөхгүй. Мянган жилийн Хаанчлал ирэх үед Эзэн зөвхөн бүх дэлхий дахинтай ярилцана. Өнөөдөр Эзэний хэлж байгаа үгс нь хүмүүсийг төгс төгөлдөржүүлэх зорилготой; энэ үе шатанд Эзэний хэлж байгаа үгс нь хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой болохоос Эзэний нууцыг мэдэж тэмдэг гайхамшгийг нь харахыг зөвшөөрөх зорилготой биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Эзэн олон арга хэрэгслээр ярьж байгаа нь хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой. Мянган жилийн Хаанчлалын Эрин үе нь хараахан ирээгүй, Мянган жилийн Хаанчлалын Эрин үе нь Эзэний алдрын өдөр. Есүсийн Иудейд хийсэн ажил дууссаны дараа Эзэн ажил хэргээ Хятадад шилжүүлж өөр төлөвлөгөө зохиосон. Тэр мөн чиний дотор өөрийнхөө ажлын хэсгийг хийж гүйцэтгэсэн, тэр үгсээрээ хүмүүсийг төгс төгөлдөржүүлэх ажлыг хийдэг, үгсээ ашиглаж хүмүүсийн зовлонгийн шалтгааныг бий болгож мөн Эзэний нигүүлслийг хүртэх боломж олгодог. Түүний ажил хэргийн энэ үе шат нь ялагчдийн бүлгийг үүсгэж, ялагчдийн бүлгийг үүсгэсний дараа тэдгээр хүмүүс нь Түүний үйл хэргийг гэрчлэх чадвартай болно. Тэгснээр тэд бодит байдлаар амьдарч Эзэний таалалд нийцэж үхэн үхтлээ Түүнд үнэнч байх чадвартай болж ийм байдлаараа Эзэн алдар олох болно. Эзэн алдаршуулагдаж бүлэг төгс хүмүүсийг бүтээсэн үед Мянган жилийн Хаанчлалын Эрин үе ирэх болно.
Есүс дэлхий дээр 33 жил хагас амьдарсан. Эзэн цовдлох ажлыг хийхээр ирсэн. Энэ үйлээр дамжуулан Эзэн алдаршуулалтынхаа нэг хэсгийг олж авсан. Эзэн махан биеэр ирж эгэл доорд нуугдмал байдалтай байж чадсан ба маш их хэмжээний зовлон шаналлыг тэсвэрлэж чадсан. Хэдийгээр тэр өөрөө Эзэн боловч Тэр бүх гутаан доромжлолыг тэсвэрлэсээр, гэтэлгэлийн ажлыг дуусгахын тулд загалмайд цовдлуулж маш их өвдөлтийг тэсвэрлэсэн. Энэ ажлын үе шат дууссаны дараа хэдийгээр хүмүүс Эзэн их хэмжээний алдаршуулалтыг авсныг харсан ч гэсэн энэ бол Түүний алдаршуулалт бүхэлдээ биш Есүсээс олж авсан Түүний алдаршуулалтын зөвхөн нэг хэсэг юм. Хэдийгээр Есүс нь бүх хэцүү бэрхийг тэсвэрлэж эгэл доорд нуугдмал байж Эзэний төлөө цовдлогдож чадсан ч, Эзэн зөвхөн алдаршуулалтынхаа нэг хэсгийг хүртсэн ба Түүний алдаршуулалт нь Израильд хүртэгдсэн. Эзэн алдаршуулалтынхаа өөр нэгэн хэсэг байгаа: дэлхий дээр ирж бодитоор ажиллаж бүлэг хүмүүсийг төгс болгох. Есүсийн ажлын үе шатын турш Тэр зарим ер бусын зүйлс хийсэн, гэвч Түүний ажлын тэр үе шат нь гайхамшгийг үзүүлэх зорилготой биш байсан. Хамгийн гол нь Есүс Эзэний төлөө зовж шаналж, цовдлогдож чадсан мөн тэр Эзэнд хайртай учраас агуу их өвдөлтийг тэсэж чадсан мөн хэдийгээр Эзэн Түүнийг орхисон ч Есүс амьдарлаа Эзэний тааллаар золиослоход бэлэн байсан гэдгийг үзүүлэх зорилготой байсан. Есүс цовдлогдож, Эзэн Израиль дахь ажлаа дуусгасны дараа алдаршуулагдаж Сатаны өмнө өөрийн гэрчлэлийг гаргасан. Чи Эзэн Хятадад махан биеэр ирснийг мэдээгүй бас хараагүй. Тэгээд чи Эзэн алдаршуулагдаж байгааг яаж харж байгаа юм бэ? Эзэн чиний дотор байгаа их хэмжээний эрхшээх ажлыг хийх үед чи илүү бат зогсож байвал Эзэний хийж байгаа энэ ажил нь амжилттай болох ба энэ нь Эзэний алдаршуулалтын нэг хэсэг юм. Хэрэв чи ингэж харж байгаа бол Эзэн чамайг төгс төгөлдөржүүлээгүй бөгөөд чи өөрийн бүрэн зүрх сэтгэлээ Эзэнд өгөөгүй байна гэсэн үг. Чи энэхүү алдаршуулалтыг бүрнээр нь харж амжаагүй зөвхөн Эзэн чиний зүрх сэтгэлийг аль хэдийн эрхшээсэн чи Түүнийг хэзээ ч орхиж чадахгүй үргэлж дагаж зүрх сэтгэл чинь өөрчлөгдөхгүй гэдгийг л харж байгаа. Тиймээс энэ бол Эзэний алдаршуулалт. Эзэний алдаршуулалтыг хаанаас харах вэ? Хүмүүст илэрч байгаа Түүний ажлын үр нөлөөнөөс харна, Хүмүүс Эзэн бол хайр татам, тэд Эзэнийг зүрх сэтгэлдээ хадгалдаг, Эзэнийг орхих бодолгүй гэж хардаг, энэ бол Эзэний алдаршуулалт. Чуулганууд дэх ахан дүүсийн хүч нэмэгдэж, тэд Эзэнийг зүрх сэтгэлээсээ хайрлаж чадаж Эзэний хийж гүйцэтгэсэн агуу үйлийг харж, Түүний үгсийн харьцуулшгүй сүр хүчийг харж, Эзэний үгс нь эрх мэдэлтэй байж, чөтгөрийн хот болох дундадын эх хуурайд Өөрийн ажлаа өрнүүлж чадна, хүн зүрх сэтгэлээ Эзэний өмнө бөхийж, Эзэний үгсийг хүлээн авч, хэдийгээр тэд сул дорой болон тохирохгүй боловч, Эзэний үгс нь хайр татам, бахдал төрүүлэм үнэ цэнэтэй гэж харж чадаж байвал, энэ нь Эзэний алдаршуулалт юм. Хүмүүс Эзэнээр төгс төгөлдөржүүлэгдэж Түүний өмнө сөхөрч Эзэнд бүрэн захирагдаж ирээдүй хувь тавилангаа Эзэний гарт даатгах өдөр ирэхэд Эзэний алдаршуулалтын хоёр дахь хэсэг бүрэн олгогдоно. Энэ нь Эзэний бодит ажил нь бүрэн дуусаж Түүний Хятад дахь ажил дуусаж өөрөөр хэлбэл Эзэний сонгогдсон хүмүүс төгс төгөлдөржүүлэгдвэл Эзэн алдаршуулагдана. Эзэн хэлэхдээ Түүний алдаршуулалтын хоёр дахь хэсэг нь Зүүнд ирсэн бөгөөд энэ нь энгийн нүдэнд бол үзэгдэхгүй. Эзэн ажлаа Зүүнд авчирсан нь: Тэр аль хэдийнээ Зүүнд ирчихсэн энэ нь Эзэний алдаршуулалт. Өнөөдөр Түүний ажил дуусаж амжаагүй хэдий ч гарцаагүй дуусах болно. Учир нь Эзэн тухайн ажлыг хийхээр шийдсэн. Эзэн энэхүү ажлыг Хятадад дуусгахаар шийдсэн бөгөөд тэр чамайг төгс төгөлдөржүүлэх аргаа олсон. Тиймээс Эзэн чиний зүрх сэтгэлийг аль хэдийн эрхшээсэн. Чамд ямар ч гарц байхгүй. Чи хүссэн ч хүсээгүй ч үргэлжлүүлэх ёстой. Эзэн чамайг олсон бол Эзэн алдаршуулагдана. Өнөөдөр Эзэн хараахан бүрэн алдагшуулагдаагүй байгаа. Учир нь чи төгс төгөлдөржиж амжаагүй байгаа. Хэдийгээр зүрх сэтгэл чинь Эзэн рүү эргэж очсон хэдий ч махан биед чинь олон сул талууд байсаар байгаа бөгөөд чи Эзэний тааллыг биелүүлэх чадваргүй байгаа. Чи Эзэний хүслийг огоорч байгаа мөн бусад олон сөрөг зүйлсийг чи гадагшлуулах ёстой.


                                                                                                                               «Үг нь Махбодоор Илэрсэн»-ээс     
     Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment