Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/08/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Дөчин нэг дэх айлдвар



    Би нэгэнтээ хүмүүсийн дунд агуу үүрэг хүлээсэн боловч тэд анзаараагүй, иймээс Би үүнийг тэдэнд илчлэхийн тулд Өөрийн үгийг ашиглах хэрэгтэй болсон. Гэсэн ч хүн одоог хүртэл Миний үгийг ойлгоогүй бөгөөд Миний төлөвлөгөөний зорилгыг мэдэхгүй хэвээр үлдсэн юм.

11/05/2017

Төгс Хүчит Бурханы Үг | Гучин долоо дахь айлдвар



     Эрин үеүдийн туршид Миний хийсэн бүх ажил—тэрхүү ажлын үе шат болгон—Миний ажилд тохирох арга барилуудыг агуулсан. Үүний улмаас Миний хайртай хүмүүс улам илүү ариун, Надаар ашиглагдахад улам илүү тохиромжтой болсон юм.

11/03/2017

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Чи мэдэх үү ?Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”


        Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн:“Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхангүйгээр, загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханаар магтагдахгүй эсвэл шинэ эрин үед орохгүй байх байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар хэзээ ч Бурханы жинхэнэ дүр төрхийг харах боломжгүй эсвэл харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилсан ба та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь Бурханы хүмүүсийн дунд аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.” 

11/02/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Нэг дэх айлдварын тайлбар


     Бурханы хэлсний адилаар “Хэн ч Миний үгийн үндсийг ухаарч чадахгүй, мөн тэдгээрийн ар дахь зорилгыг ч ойлгож чадахгүй.” Хэрвээ Бурханы Сүнсний удирдамж байгаагүй бол, хэрвээ Түүний үгийн ирэлт байгаагүй бол бүгд Түүний гэсгээлтийн дор сөнөх болно.

11/01/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Петрийн амьдралын тухайд



     Петр бол Бурханы хүн төрөлтхтөнд танилцуулсан үлгэр дуурайл бөгөөд тэр бол алдартай хүн юм. Яагаад тийм эгэл хүн Бурханаар үлгэр дуурайл болгогдож, хожмын үеийнхнээр магтагдсан бэ? Мэдээж энэ нь Бурханыг гэсэн түүний хайрын илэрхийлэл болон шийдэмгий зантай салшгүй холбоотой гэдгийг дурдахын ч хэрэггүй.