Бурханы хэлсний адилаар “Хэн ч Миний үгийн үндсийг ухаарч чадахгүй, мөн тэдгээрийн ар дахь зорилгыг ч ойлгож чадахгүй.” Хэрвээ Бурханы Сүнсний удирдамж байгаагүй бол, хэрвээ Түүний үгийн ирэлт байгаагүй бол бүгд Түүний гэсгээлтийн дор сөнөх болно. Бурхан яагаад хүнийг маш удаан хугацаанд туршсан бэ? Таван сарын хугацаанд уу? Энэ нь бидний нөхөрлөлийн гол цэг, мөн түүнчлэн Бурханы мэргэн ухааны төв цэг юм. Бид ингэж үзэж болно: Энэхүү шалгалт байгаагүй бол, завхарсан хүн төрөлхтөнд хандах Бурханы дайралт, аллага, цавчилтгүйгээр чуулганы байгуулалт хэрвээ өнөөдрийг хүртэл үргэлжилсэн бол тэр нь юуг биелүүлэх байсан бэ? Иймээс Өөрийн үгийн эхний хэсэгт Бурхан гол асуудалдаа шууд орж, энэ саруудын ажлын хүссэн үр нөлөөг тайлбарласан бөгөөд энэ нь хэт үнэн зөв юм! Энэ нь энэ цаг хугацаан дахь Бурханы үйл хэргийн мэргэн ухааныг харуулдаг: шалгалтаар дамжуулан хүлцэнгүй байдал болон чин сэтгэлийн зориулалтыг сурахыг мөн түүнчлэн зүдэргээт цэвэршүүлэлтээр дамжуулан Бурханыг хэрхэн илүү сайн ойлгохыг хүмүүст заах. Хүмүүс хэдийчинээ их цөхрөлийг мэдэрнэ, тэд өөрсдийгөө төдийчинээ их ойлгож чаддаг. Үнэнийг хэлэхэд тэд хэдийчинээ их зүдэргээт цэвэршүүлэлттэй тулгарна, тэд өөрсдийнхөө завхралыг төдийчинээ их ойлгож чаддаг бөгөөд ингэснээрээ тэд Бурханы бүр “үйлчлэл үзүүлэгч” ч байх үнэ цэнэгүй гэдгээ мэдэж авдаг ба ийм үйлчилгээ үзүүлж байгаа нь Түүгээр өргөгдөж байгаа хэрэг юм. Иймээс нэгэнт энэ нь биелчихвэл, нэгэнт хүн өөрийгөө хоосолчихвол Бурхан нууц далд байдлаар биш харин ил тодоор өршөөлийн үгээ айлддаг. Хэдэн сарын дараа, Бурханы ажлын шинэ[a] хандлага өнөөдөр эхэлж байгаа нь тодорхой юм; энэ нь бүх хүмүүсийн хувьд харахад илэрхий юм. Өмнө нь Бурхан “Миний ард гэж нэрлэгдэх эрхийг олж авах нь амархан биш” гэж удаа дараа хэлсэн, иймээс үйлчлэл үзүүлэгчдэд хамаарах хүмүүст Тэр эдгээр үгсийг биелүүлэхэд ямар ч алдаа мадаггүйгээр Бурханд итгэж болно гэдгийг бүгд харах юм. Бурханы хэлсэн бүхэн янз бүрийн түвшинд биелэх ба Түүний үг ядаж жаахан ч гэсэн дэмий хоосон биш.
Бүх хүн түгшиж, шаналсан үед Бурханы эдгээр үгс нь итгэл найдваргүй болсон бүхэнд хүчтэй нөлөө үзүүлж, тэднийг сэргээдэг. Цаашдын эргэлзээг арилгахын тулд Бурхан мөн “хэдий тэд Миний ардад хамаарах боловч тэд Миний ‘хөвгүүдээс’ огтхон ч дор биш” хэмээн нэмж хэлсэн. Эндээс, зөвхөн Бурхан л Өөрийн эрх мэдлийг хамгаалж чадна гэдгийг хүн харж болох ба хүмүүс үүнийг нүдээр харах үедээ энэ нь ажиллах арга зам биш, харин бодит байдал гэдэгт тэд илүү бат итгэдэг. Цаашлаад ингэснээр хүмүүсийн үзэгдэл нь бүрхэг биш, Түүний шинэ хандлагад бүх хүмүүсийн ялгамж чанар нь зөвөөр илэрхийлэгдсэн байна. Үүнээс хүн Бурханы мэргэн ухааныг харж болно. Ийм байдлаар Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг нэвт шувт харж чадна гэдгийг хүмүүс илүү сайн ойлгож чадна; яг хүүхэлдэй шигээр тэдний хийдэг бүхэн, тэдний хэлдэг бүхнийг Бурхан чадварлаг удирдаж байдаг. Энэ бол гарцаагүй.
Эхлэл рүүгээ буцаад очвол Бурханы эхлээд хэлсэн зүйл нь Түүний ажлын эхний алхам байсан ба “чуулганыг ариусгах” нь гүйцэтгэгдсэн. “Нөхцөл байдал урьд нэгэнтээ байсан шигээ биш бөгөөд Миний ажил шинэ эхлэлийн цэгт орсон.” Энэ мэдэгдлээс, Бурханы ажил дахин нэгэнтээ шинэ эхлэлийн цэгт орсон гэдгийг хүн харж чадах бөгөөд Тэр Өөрийн ажлын дараагийн алхмын зураг төслийг бидэнд зааж өгсний дараа—чуулганыг байгуулж дууссаны дараа Хаанчлалын үеийн амьдрал эхлэх болно. “Энэ нь одоо чуулганыг байгуулах эрин байхаа больсон, харин ч энэ нь хаанчлал амжилттай байгуулагдах эрин юм.” Үүн дээр нэмээд, хүмүүсийг газар дэлхий дээр байсаар байгаа цагт тэдний цуглаан чуулган гэж үргэлжлүүлэн нэрлэгдэх бөгөөд ийм байдлаар хүмүүсийн төсөөллийн бодит бус “хаанчлалын” биелэлтээс зайлсхийж болно хэмээн Тэр илэрхийлсэн. Дараа нь Би үзэгдлийн асуудал дээр нөхөрлөл хийх болно.
Одоо бол хаанчлалыг байгуулах эрин бөгөөд чуулганы байгуулалтын төгсгөл юм; гэсэн ч яагаад бүх цуглаануудыг чуулган гэж нэрлэсээр байх юм бэ? Өмнө нь чуулганыг хаанчлалын анхдагч гэж үздэг байсан; чуулгангүйгээр ямар ч хаанчлал байж чадахгүй. Хаанчлалын эрин үе нь Бурхан бие махбодтойгоор Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэснээр эхэлдэг, Хаанчлалын үеийг бие махбодтой болсон Бурхан авчирдаг. Түүний авчирдаг зүйл нь хаанчлалын албан ёсны үүсэл биш харин Хаанчлалын эрин үе юм. Үүнийг төсөөлөхөд хэцүү биш; яригдаж байгаа хүмүүс бол хаанчлал дахь хүмүүс биш харин Хаанчлалын эрин үеийн хүмүүс юм. Тиймээс газар дээрх цуглааныг чуулган хэмээн үзсээр байх нь зөв зүйтэй юм. Өнгөрсөн үед Тэр Өөрийн энгийн хүн чанараар үйлдсэн бөгөөд Бурхан Өөрөө гэж гэрчлэгдээгүй иймээс Хаанчлалын эрин үе хүмүүсийн дунд хараахан эхлээгүй байсан; өөрөөр хэлбэл Миний хэлснээр Миний Сүнс Миний махбод болсон биед хараахан албан ёсоор ажиллаж эхлээгүй байсан. Одоо Бурханыг Өөрийг нь гэрчилсэн, хаанчлал хүмүүсийн дунд биелсэн. Би бурханлаг чанараар дамжуулан ажиллаж эхлэх болно гэдгийг энэ нь илэрхийлдэг бөгөөд иймээс бурханлаг чанар дахь Миний үгийг болон Миний үйл хэргийг үнэлдэг хүмүүс Хаанчлалын эрин үеийн Миний ард хэмээн нэрлэгдэж, ингэж “Миний ард” хэмээх нэр томъёо гарч ирнэ. Энэ үе шатанд Би үндсэндээ Өөрийн бурханлаг чанараар дамжуулан ажиллаж, ярьдаг. Хүн хөндлөнгөөс оролцож чадахгүй мөн Миний төлөвлөгөөг нурааж чадахгүй. Бурханы үг тодорхой цэгт хүрмэгц Түний нэр гэрчлэгдэж, хүн төрөлхтнийг шалгах Түүний шалгалтууд эхэлнэ. Энэ бол Бурханы мэргэн ухааны хамгийн агуу жишээ юм. Энэ нь дараагийн алхмын эхлэл, мөн түүнчлэн сүүлчийн алхмын төгсгөлийн төлөөх бат бэх суурийг тавьж, үндсийг суулгасан. Хүн үүнийг мэдэх ямар ч аргагүй; энэ бол шүүлтийн үеийн эхний болон хоёр дахь хэсгийн уулзах цэг юм. Хэдэн сар хүнийг цэвэршүүлэхгүйгээр Би Өөрийн бурханлаг чанараар ажиллаж чадахгүй. Цэвэршүүлэлтийн энэ сарууд нь Миний ажлын дараагийн алхмын замыг нээнэ. Энэ хэдэн сарын ажлын төгсгөл нь ажлын дараагийн үе шатанд илүү гүн орж буйн тэмдэг билээ. Хэрвээ хүн Бурханы үгийг үнэхээр ойлговол, Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлүүлэхийн тулд Тэр энэ саруудыг ашиглаж байгаа болохоор энэ нь илүү үр өгөөжтэй байж болох юм гэдгийг хүн ухаарах болно. Энгийн хүн чанарын дотор ажиллах[b] хүндрэл бэрхшээл нь Миний ажлын дараагийн алхамд саад болсон, иймээс энэ хэдэн сарын зовлонт цэвэршүүлэлтээр дамжуулан хоёр тал хоёулаа босгон байгуулагдаж, түүнээс үр ашиг хүртэх болно. Зөвхөн одоо л хүн Миний хүнд хандах хэлбэрийг нандигдаж эхэлж байгаа. Иймээс Өөрийн үзгийн эргэлтээр, хүнийг цаашид “үйлчлэл үзүүлэгч” гэж дуудахгүй харин “Миний ард” гэх болно гэж Бурханыг хэлэх үед тэд бүгд баяр хөөрөөр цалгисан. Энэ нь хүний эмзэг газар байсан юм. Бурхан түүнийг нь барьж авсан.
Бүх хүн төрөлхтнийг улам итгүүлж, зарим хүмүүсийн сүсэг бишрэл доторх бохирдлыг зааж үзүүлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний янз бүрийн муухай онцлог чанаруудыг заахаар улам цааш ахисан бөгөөд ийм байдлаар дараахтай адилаар Өөрийн үгсийг биелүүлсэн: “Хичнээн хүн Намайг үнэхээр хайрладаг вэ? Өөрсдийнхөө ирээдүйд анхаарсаныхаа улмаас үйлддэггүй хэн байна вэ? Эдгээр шалгалтын туршид хэн хэзээ ч гомдоллоогүй вэ?” Эдгээр үгсээс хүмүүс өөрсдийн дуулгаваргүй байдлаа, үнэнч бус байдлаа болон ачлал элбэрэл дутмаг байгаагаа харж, тэгснээр замын алхам бүрд Түүнийг эрж хайдаг бүх хүмүүсийг Бурханы өршөөл болон хайр дагаж байгааг харж чадна. Үүнийг эдгээр үгсээс харж болно: “Хүний нэг хэсэг ухарч няцахын ирмэг дээр байхад, Намайг Өөрийн үг хэлэх байдлаа өөрчлөөсэй гэж найддаг бүхэн итгэл найдвараа алдах үед Би авралын үгсийг айлдаж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүсийг Өөрийн хаанчлалд, Өөрийн сэнтийн өмнө буцаан авчирна.” Энд “Намайг үнэхээр хайрладаг хүмүүс” гэсэн хэллэг болоод “Хичнээн хүн Намайг үнэхээр хайрладаг вэ?” хэмээх асуулт нь зөрчилдөхгүй байна. Энэ нь “жинхэнэ” хүмүүст бохирдол байдаг гэдгийг илтгэж байна. Бурхан юу ч мэддэггүй мэт байдаггүй. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн хамгийн гүнийг харж чаддаг учраас “жинхэнэ” хэмээх үг завхарсан хүн төрөлхтөнтэй хамаатайгаар ёжтойгоор хэрэглэгддэг болохоор бүх хүн Бурханд өртэйгээ илүү сайн харж, илүү их буруушаалтыг үүрч түүнчлэн өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх гомдол дургүйцэл бүхэлдээ Сатанаас ирдэг гэсэн баримтыг ойлгож чаддаг. Хүмүүс “зориулалт” хэмээх үгийг харахаараа гайхдаг. Тэд ийнхүү боддог: Би хэчнээн удаа тэнгэр, газрын эсрэг өөлж гоочилсон бэ? Би хэчнээн удаа орхин явахыг хүссэн боловч Бурханы засаг захиргаанаас айсандаа энэ бүхнийг эмхэлж цэгцлэхийг Бурханаас хүлээн зүгээр л нийтийг даган арай ядан явж байсан бэ? Хэрвээ үнэхээр ямар ч итгэл найдвар байхгүй байж таарсан бол би аажмаар ухрах байсан. Одоо Бурхан биднийг Өөрийн үнэнч хүмүүс гэж нэрлэдэг, тэгвэл энэ нь Бурхан үнэхээр хүмүүсийн зүрх сэтгэлийн хамгийн гүнийг харж чаддаг гэсэн үг үү? Ийм төрлийн үл ойлголцлоос зайлсхийхийн тулд Бурхан янз бүрийн хүмүүсийн дотоод байдлыг бүр эцэст нь л зааж үзүүлсэн. Энэ нь, зүрх сэтгэлдээ анх сэжиглэж байсан боловч үгээрээ баяртай байсан хүн төрөлхтнийг, зүрх сэтгэл, үг, нүдээрээ итгэл үнэмшилтэй байх байдалд оруулсан. Ийм байдлаар Бурханы үгний талаарх хүний сэтгэгдэл илүү гүн гүнзгий болсон бөгөөд үүний дагуу хүн илүү их айдастай, илүү хүндлэлтэй болж, Бурханы талаар илүү дээр ойлголт олж авсан юм. Эцэст нь ирээдүйгээс айх хүний айдсыг намдаахын тулд Бурхан: “Гэхдээ өнгөрсөн үе бол өнгөрсөн үе, одоо бол одоо үе болохоор цаашид өнгөрснийг үгүйлж эсвэл ирээдүйн талаар санаа зовох хэрэггүй” хэмээн хэлсэн. Ийм төрлийн шуурхай, эв зохицолтой боловч товч тодорхой ярих байдал нь бүр ч илүү агуу үр нөлөөтэй бөгөөд Түүний үгийг уншдаг бүх хүмүүст, өөрсдийн цөхрөл дундаасаа гэрлийг дахин нэгэнтээ харж, дараа нь Бурханы мэргэн ухаан болон үйл хэргийг харж, “Бурханы ард” хэмээх нэрийг олж авч, үүний дараа өөрсдийн зүрх сэтгэлд байгаа эргэлзээг арилгаж, дараа нь янз бүрийн дотоод байдлаасаа өөрсдийгөө мэдэж сурах боломжийг олгодог. Эдгээр байдал нь эргээд уй гашуу, гаслан зовлон болон аз жаргал, баяр хөөрийн аль алинд харагддаг. Бурхан эдгээр үгсэд хүмүүсийн амьд мэт загварчлалыг барьж авсан. Энэ нь төгс байдалд хүртэл тод томруун бөгөөд хүний биелүүлж чадахгүй зүйл юм. Энэ нь хүний зүрх сэтгэлийн гүн дэх нууцуудыг үнэхээр илчилдэг. Энэ нь хүний хийж чадах зүйл мөн үү?
Бүр илүү чухал нь доорх ишлэл бөгөөд үүгээр Бурхан хүнд Өөрийн засаг захиргааг шууд илчилдэг. Тэгээд хамгийн чухал хэсэг нь бол энэ: “Хүмүүсийн дундаас бодит байдлын эсрэг явж, Миний удирдамжийн дагуу аливааг хийдэггүй хүмүүс сайн төгсгөлд хүрэхгүй бөгөөд зөвхөн өөрсөддөө л түвэг удах болно. Орчлон ертөнц дээр тохиолдож байгаа бүх зүйлээс Би эцсийн шийдвэрийг нь гаргадаггүй юу ч үгүй.” Энэ нь Бурханы засаг захиргаа биш гэж үү? Энэхүү засаг захиргааны эсрэг үйлддэг хүмүүсийн тоо томшгүй олон жишээ байдаг гэдгийг энэ нь харуулдаг. Цаашлаад энэ нь хүмүүсийг өөрсдийн хувь тавилангийн талаар бодохгүй байхыг энэ нь бүгдэд анхааруулдаг. Хэрвээ хүн Бурханы нарийн зохион байгуулалтаас зугтахыг хүсвэл үүний үр дагавар нь төсөөлөхийн аргагүй аймаар байх болно. Тиймээс эдгээр үгсээс гэгээрэл, гэрэлтүүлгийг мэдэрч байгаа бүх хүмүүсийг, Бурханы засаг захиргааг илүү сайн ойлгож чаддаг, түүнчлэн Түүний сүр жавхланг доромжлох ёсгүй гэдгийг ойлгож, тэгснээрээ байгалийн цэцэглэж буй ногоон эрч хүчтэй байдалд үргэлжлүүлэн нэмэрлэж, тэсгим хүйтний аюулыг үл ойшоодог нар салхинд элэгдсэн нарс мод шиг илүү туршлагатай, буурьтай, ногоон болоход хүргэдэг. Энэ мэдэгдэл нь ихэнх хүмүүсийг зарим нэгэн төрлийн ээдрээтэй байдалд тэнүүчилж байгаа мэтээр толгой эргэм будилмаар болгодог; энэ нь Бурханы үгийн агуулга харьцангуй хурдан өөрчлөгддөгөөс болж байгаа бөгөөд иймээс өөрсдийн завхарсан зан чанараа ойлгохоор оролдох үедээ арван хүний ес нь толгой эргүүлсэн байдалд ордог. Илүү түвэггүй ажиллаж, хүний эргэлзээг арилгаж ингэснээр бүх хүн Бурханы найдвартай байдалд цаашид итгэхийн төлөө Тэр тухайн ишлэлийн төгсгөлд: “Намайг хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө буцан ирнэ” гэдгийг цохон тэмдэглэсэн. Тиймээс Түүний хэдэн сарын ажлыг туулсан бүх хүмүүс өөрсдийн уй гашуугаа тэр даруйдаа хөнгөлүүлнэ; агаарт саатчихсан байгаа мэт санагддаг тэдний зүрх сэтгэл нь хатуу газарт унаж буй чулуу шиг төрөлх байрандаа буцан ирнэ; тэд өөрсдийн хувь заяаны тухай санаа зовохоо больж, Бурхан цаашид хий хоосон үг хэлэхгүй гэж итгэнэ. Хүмүүс өөрсдийгөө зөвтгөдөг болохоор тэд Бурханд дээд зэргийн сүсэг бишрэл харуулж байна гэдэгтээ итгэдэггүй нэг ч хүн байдаггүй; ийм учраас Бурхан “үнэнээр” гэдгийг цохон тэмдэглэдэг—энэ нь илүү их үр дүнд хүрэхийн төлөө юм. Энэ нь Өөрийн ажлын дараагийн алхмын замыг засаж, суурийг тавихын төлөө билээ.
Тайлбар:
a. Анхдагч эх бичвэрт “шинэ” гэдгийг орхигдуулсан.
b. Анхдагч эх бичвэрт “дотор ажиллах” гэдгийг орхигдуулсан.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment