Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

10/31/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Зам… (8)


       Бурхан хүн төрөлхтөнтэй харилцаж, тэдэнтэй хамт амьдрахын тулд газар дэлхий дээр ирэх үед энэ нь ердөө ганц хоёрхон өдөр болохын төлөө биш байсан. Магадгүй энэ бүх хугацаанд хүмүүс их бага хэмжээгээр Бурханыг мэдэж авсан, магадгүй тэд Бурханд үйлчлэх талаар чухал мэдлэг ухаан олж авсан бөгөөд Бурханд итгэх итгэлдээ тэд тун хашир туршлагатай юм.

10/29/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Зам… (7)


     Бурхан бидэнд зориулсан замыг олон удаа биечлэн нээсэн болохоор бид илүү тогтвортой илүү бодитой замаар алхаж байгаа гэдгийг бид бүгд өөрсдийн бодит туршлагаасаа харж болно. Учир нь энэ зам бол цаг хугацааны эхэнд бидний төлөө Бурханы нээсэн зам бөгөөд энэ нь хэдэн арван мянган жилийн дараа манай үеийнхэнд дамжин ирсэн.

Төгс Хүчит Бурханы Үг|Зам… (6)



    Бурханы ажлын улмаас бид өнөө үед хүрэлцэн ирсэн. Иймээс бид бүгд Бурханы удирдлагын төлөвлөгөөний амьд үлдэгсэд бөгөөд биднийг өнөөг хүртэл авч үлдсэн нь Бурханаас ирж буй агуу өргөлт юм. Бурханы төлөвлөгөөний дагуу агуу улаан луугийн улс орон устгагдах ёстой боловч магадгүй Тэр өөр төлөвлөгөө зохиосон эсвэл Тэр Өөрийн ажлын өөр нэг хэсгийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа гэж Би бодож байна.

10/26/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Зам… (5)


      Хэн ч Ариун Сүнсийг мэддэггүй байсан бөгөөд тэд ялангуяа Ариун Сүнсний зам юу болохыг мэдээгүй. Тийм учраас хүмүүс Бурханы өмнө өөрсдийгөө үргэлж инээдтэй байдалд оруулдаг байлаа. Бурханд итгэдэг бараг бүх хүмүүс Сүнсийг мэддэггүй, харин зүгээр л будилсан маягийн итгэлтэй байдаг гэж хэлж болно.

10/25/2017

Төгс Хүчит Бурханы Үг|Зам… (4)


     Хүмүүс Бурханы хайр татам байдлыг мэдэж авч, энэ эрин үед Бурханыг хайрлах замыг эрж хайж, өнөөдрийн хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа нь—энэ бүхэн нь Бурханы нигүүлсэл бөгөөд түүнээс ч илүүгээр энэ нь Тэр хүн төрөлхтнийг өргөж байгаа явдал юм.