Бурхан хүн төрөлхтөнтэй харилцаж, тэдэнтэй хамт амьдрахын тулд газар дэлхий дээр ирэх үед энэ нь ердөө ганц хоёрхон өдөр болохын төлөө биш байсан. Магадгүй энэ бүх хугацаанд хүмүүс их бага хэмжээгээр Бурханыг мэдэж авсан, магадгүй тэд Бурханд үйлчлэх талаар чухал мэдлэг ухаан олж авсан бөгөөд Бурханд итгэх итгэлдээ тэд тун хашир туршлагатай юм. Ямар ч тохиолдол байлаа гэсэн хүмүүс Бурханы зан чанарыг нэлээд их ойлгодог бөгөөд хүний бүх төрлийн зан чанарын илэрхийлэл нь үнэхээр олон янз байдаг. Миний харж байгаагаар хүмүүсийн янз бүрийн илэрхийлэл нь Бурханы хувьд загвар болгон ашиглахад хангалттай бөгөөд тэдний сэтгэцийн үйл ажиллагаа нь Түүний хувьд лавлагаа болгоход хангалттай юм. Магадгүй энэ нь хүн төрөлхтний Бурхантай хамтран ажиллах нэг тал бөгөөд энэ нь хүн төрөлхтний санаандгүйгээр Бурхантай ажиллах хамтын ажиллагаа болохоор Бурханаар удирдуулсан энэ жүжиг нь өнгөлөг агаад амьд мэт, тун тод томруун. Энэ жүжгийн ерөнхий найруулагч болохын хувьд Би эдгээр зүйлсийг ах эгч нартаа хэлж байна – үүнийг тоглосныхоо дараа бид бүхэн өөрсдийн бодол, мэдрэмжийг ярилцаж, энэ жүжгэн дотроос бид бүхэн өөрсдийн амьдралыг хэрхэн мэдэрсэн талаараа хөөрөлдөж болно. Бид мөн түүнчлэн зүрх сэтгэлээ нээж, өөрсдийн урлагийн тоглолтын талаар ярилцах цоо шинэ төрлийн хурал зөвлөгөөнтэй болж, Бурхан хүн нэг бүрийг хэрхэн залж чиглүүлдгийг харж болох болохоор дараагийн тоглолтон дээр бид өөрсдийн урлагийг илүү өндөр түвшинд илэрхийлж, хүн бүхэн өөрсдийн дүрдээ чадах чинээгээрээ тоглож, Бурханы урмыг хугалахгүй байж чадна. Миний ах эгч нар үүнийг нухацтай авч үзнэ гэж Би найдаж байна – дүрдээ сайн тоглох нь ганц хоёр өдрийн дотор биелүүлж болдог зүйл биш учраас хэн ч үүнийг үл тоомсорлож болохгүй. Бид амьдралд туршлагажиж, удаан хугацааны туршид өөрсдийн бодит амьдралдаа илүү гүн орж, янз бүрийн амьдралын талаар бодитой дадлага туршлагатай байхыг энэ нь биднээс шаарддаг. Зөвхөн тэр үед л бид тайзан дээр гарч чадна. Би ах эгч нарынхаа төлөө итгэл найдвараар дүүрэн байгаа бөгөөд та нар зориг алдарч эсвэл шантрахгүй гэдэгт Би итгэдэг, Бурхан юу ч хийлээ гэсэн та нар бол галтай тогоо шиг байдаг – та нар хэзээ ч бүлээн байдаггүй ба эцсээ хүртэл, Бурханы ажил бүрэн илчлэгдэх хүртэл болон Бурханы давтахыг хүсдэг жүжиг эцсийн үр дүндээ хүрэх хүртэл цөхрөлтгүй байдаг. Та нарт тавих өөр шаардлага Надад байхгүй. Миний итгэж найддаг бүхэн бол та нар үргэлжлүүлэн тэвчиж, үр дүнгийн төлөө сэтгэл түгшихгүй байж, Надтай хамтран ажиллаж, тэгснээр Миний хийх ёстой ажил сайн хийгдэж, хэн ч саад тотгор, үймээн самуун үүсгэхгүй байх явдал юм. Ажлын энэ хэсэг дуусах үед Бурхан та нар бүхнийг илчлэх болно. Миний ажил дууссаны дараа Би Түүнд тайлан тавихын тулд Бурханы өмнө та нарын гавъяаг танилцуулна. Энэ нь илүү дээр биш гэж үү? Бид өөрсдийн хувийн зорилгодоо хүрэхийн тулд бие биендээ тусалж болно. Энэ нь хүн бүхний хувьд төгс шийдэл биш гэж үү? Энэ бол та нараас төлөөс төлөхийг шаарддаг хүнд хэцүү үе юм. Би одоогоор найруулагч учраас та нарын хэн ч уцаарлахгүй гэж Би найдаж байна. Энэ бол Миний хийж байгаа ажил. Магадгүй Би илүү зохимжтой “ажлын алба” руу шилжих өдөр ирэх бөгөөд Би аливаа зүйлийг та нарын хувьд хэцүү болгохоо болино. Би та нарын харахыг хүсэж байгаа юуг ч харуулах бөгөөд Би мөн та нарын сонсохыг хүсэж байгаа юуг ч биелүүлэх болно. Гэхдээ одоо биш – энэ нь өнөөдрийн ажил бөгөөд Би та нарын зан аашийг өөгшүүлж, хүссэн бүхнээ хийхийг та нарт зөвшөөрч чадахгүй. Тийм маягаар Миний ажил хийхэд амархан байхгүй байх болно. Үнэнийг хэлэхэд тэр нь ямар ч үр жимс гаргахгүй бөгөөд энэ нь та нарт ач тустай биш байх болно. Иймээс одоо та нар “бэрхшээл амсах” хэрэгтэй бөгөөд Миний ажлын энэ үе шат дуусах өдөр ирэхэд Би эрх чөлөөтэй байх болно. Би тийм хүнд ачааг үүрэхгүй ба та нарын Надаас гуйсан юуг ч Би зөвшөөрнө; энэ нь та нарын амьдралд ач тустай тохиолдолд Би та нарын хүсэлтийг биелүүлэх болно. Би одоо хүнд бэрх хариуцлага хүлээсэн. Би Эцэг Бурханы тушаалыг зөрчиж болохгүй бөгөөд Би Өөрийн ажлын төлөвлөгөөг нурааж болохгүй. Би Өөрийн бизнесийн харилцаагаар дамжуулан Өөрийн хувийн харилцааг зохицуулж болохгүй. Миний хийдэг бүхэн Эцэг Бурханы санаа зорилгын дагуу байдаг учраас та нар бүгд Намайг ойлгож, уучилна гэж Би найдаж байна. Тэр юу ч хүссэн бай хамаагүй Түүний Надаар хийлгэсэн юуг ч Би хийдэг бөгөөд Би Түүний уурыг эсвэл Түүний хилэнг өдөөхийг хүсэхгүй байна. Би зөвхөн Өөрийн хийх ёстой зүйлээ л хийдэг. Иймээс Эцэг Бурханы өмнөөс Би та нарт дахиад жаахан тэвчихийг зөвлөдөг. Хэн ч санаа зовох хэрэггүй. Би Өөрийн хийх хэрэгтэй зүйлийг дуусгасны дараа та нар хүссэн бүхнээ хийж, дуртай бүхнээ харж болно, гэхдээ Би Өөрийн хийх хэрэгтэй ажлаа дуусгах ёстой.
Ажлын энэ үе шатанд агуу итгэл болон агуу хайр биднээс шаардагддаг. Бид бага зэргийн хайхрамжгүй байдлаасаа болж бүдэрч магад, учир нь ажлын энэ үе шат нь өмнөх бүх үе шатнаасаа өөр билээ. Бурханы төгс болгож байгаа зүйл бол хүн төрөлхтний итгэл – хүн үүнийг харж эсвэл үүнд хүрч чадахгүй. Бурханы хийдэг зүйл нь үгийг итгэл, хайр болон амь руу хувиргах юм. Хүмүүс зуу зуун цэвэршүүлэлтийг туулж, Иовынхоос илүү агуу итгэлийг эзэмшсэн цэгт хүрэх ёстой. Тэд Бурханаас хэдийд ч холдолгүйгээр итгэмээргүй их зовлон, бүх төрлийн тамлалтыг туулах хэрэгтэй. Тэднийг үхэх хүртлээ дуулгавартай байж, Бурханд итгэх агуу итгэлтэй байх үед Бурханы ажлын энэ үе шат дуусах юм. Энэ бол Миний хүлээн авсан ажил болохоор Миний ах эгч нар Миний хүндрэл бэрхшээлийг ойлгож, өөр зүйл Надаас шаардахгүй гэдэгт Би найдаж байна. Энэ бол Эцэг Бурханы Надад тавьсан шаардлага бөгөөд Би энэхүү бодит байдлаас зугтаж чадахгүй. Би Өөрийн хийх ёстой ажлаа хийх учиртай. Миний найддаг бүхэн бол та нар бодлогогүй бус байж, илүү их мэдлэг ухаан олж авч чадах явдал бөгөөд асуудлуудыг хэтэрхий энгийнээр бүү хар. Та нарын бодол хэтэрхий хүүхдэрхүү, хэтэрхий гэнэн. Бурханы ажил та нарын төсөөлж байгаа шиг энгийн бөгөөд Тэр хийхийг хүссэн бүхнээ хийдэг биш. Хэрвээ тийм байсан бол Түүний төлөвлөгөө сүйрэх байсан. Та нар тэгж хэлэхгүй гэж үү? Би Бурханы ажлыг хийж байгаа. Би хүмүүсийн төлөө зүгээр л нэг хар бор ажил хийж, Өөрийн хиймээр санагдсан зүйлийг хийж, ямар нэг зүйлийг хийх үү эсвэл үгүй юу гэдгээ биечлэн зохицуулж байгаа хэрэг биш. Яг одоо энэ нь тийм энгийн биш юм. Би найруулагч болон ажиллахын тулд Эцгээр илгээгдсэн – Би үүнийг Өөрөө зохицуулж, сонгосон гэж та нар бодож байна уу? Хүмүүсийн сэтгэлгээ Бурханы ажилд үргэлж саад болдог. Иймээс Намайг хэсэг хугацаанд ажилласны дараа хүмүүсээс Миний биелүүлж чадахааргүй олон хүсэлт ирсэн бөгөөд хүмүүс бүгд Миний талаарх бодлоо өөрчилсөн. Та нар өөрсөддөө байгаа санаа бодлыг тодорхой мэдэж байх ёстой – Би тэдгээрийг нэг бүрчлэн заах хэрэггүй. Би Өөрийн хийж байгаа ажлыг тайлбарлахаас өөр юу ч хийж чадахгүй; Миний мэдрэмжүүд үүнээс болж огтхон ч шархлахгүй. Та нар үүнийг ойлгомогцоо үүнийг өөрсдийн хүссэнээрээ харж болно. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, учир нь Бурхан ингэж ажилладаг. Би энэ бүхнийг тайлбарлах албагүй. Би зүгээр л үгний ажлыг гүйцэтгэж, үгний чиглэлд ажиллаж, хэрэгжүүлэхийн тулд ирсэн. Би үлдсэн зүйлийн талаар ихийг хэлэх хэрэггүй бөгөөд Би өөр юу ч хийж чадахгүй. Би Өөрийн хэлэх ёстой бүхнийг тайлбарласан. Та нар энэ талаар юу ч гэж бодсон зүгээр, энэ нь Надад хамаагүй. Гэхдээ Бурханы ажил та нарын төсөөлдөг шиг энгийн биш гэдгийг Би та нарт дахиад сануулмаар байна. Энэ нь хүмүүсийн үзэлтэй хэдийчинээ бага нийцэж байна, ач холбогдол нь төдийчинээ гүн гүнзгий байдаг бөгөөд хүмүүсийн үзэлтэй хэдийчинээ их нийцэж байна, төдийчинээ бага үнэ цэнэтэй, ямар ч бодит ач холбогдолгүй байдаг. Эдгээр үгсийг анхааралтай эргэцүүлэн бод – тэр талаар Би ердөө ганцхан үүнийг л хэлэх бөгөөд та нар өөрсдөө үлдсэнийг нь шинжлэн судалж болно. Би ямар нэгэн тайлбар хийхгүй.
Бурхан аливаа зүйлийг тодорхой арга замаар хийдэг гэж хүмүүс төсөөлдөг боловч сүүлийн нэг жил орчим Бурханы ажлын талаар бидний харж, мэдэрсэн зүйл үнэхээр хүний үзлийн дагуу байсан уу? Дэлхий ертөнц бүтээгдсэн цаг үеэс өнөөдрийг хүртэл ганц ч хүн Бурханы ажлын үе шат эсвэл дүрмийг яг таг мэдэж авч чадаагүй. Хэрвээ чадсан юм бол, Бурхан одоогоор ийм маягаар ажиллаж байгааг тэдгээр шашны удирдагчид яагаад хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Өнөөдрийн бодит байдлыг яагаад тун цөөхөн хүмүүс ойлгодог юм бэ? Үүнээс бид, хэн ч Бурханы ажлыг ойлгож чаддаггүй гэдгийг харж болно – хүмүүс зөвхөн Түүний Сүнсний удирдамжийн дагуу аливааг хийдэг боловч тэд Түүний ажилд дүрэм журмыг тууштай хэрэглэж ердөө чаддаггүй. Хэрвээ чи Есүсийн дүр зураг болон ажлыг аваад үүнийг Бурханы одоогийн ажилтай харьцуулбал энэ нь Иудей хүмүүс Есүсийг Еховагийн тухай үзэл санаатай[a] харьцуулан үзэж байсантай яг адилхан юм. Энэ нь хохирол амсаж байгаа хэрэг биш гэж үү? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил юу болохыг Есүс хүртэл мэдээгүй; Түүний хийж дуусгах хэрэгтэй зүйл бол цовдлогдох ажил юм гэдгийг л Тэр мэдэж байсан, иймээс бусад хүмүүс яаж мэдэх юм бэ? Хожим Бурхан ямар ажил хийх гэж байгааг тэд хэрхэн мэдэж чадах юм бэ? Бурхан Өөрийн төлөвлөгөөг Сатанд эзлэгдсэн хүмүүст хэрхэн задруулж чадах юм бэ? Тэр нь тэнэг хэрэг биш гэж үү? Бурханы, чамд мэдэж, ойлгохыг зөвшөөрсөн зүйл бол Түүний хүсэл юм. Тэр Түүний хожмын ажлын талаар эргэцүүлэн бодохыг чамд зөвшөөрдөггүй. Бидний хийх хэрэгтэй бүхэн бол Бурханд итгэж, Түүний удирдамжийн дагуу аливааг хийж, бодит хүндрэл бэрхшээлийг үр ашигтайгаар зохицуулж, Бурханы хувьд аливааг хэцүү болгож эсвэл Түүнд түвэг учруулахгүй байх явдал юм. Бид өөрсдийн хийх ёстой зүйлээ л хийх учиртай – бид Бурханы өнөөгийн ажил дотор байгаа цагт тэр нь л хангалттай! Энэ бол Миний та нарыг хөтөлж байгаа зам юм. Бид үргэлжлүүлэн урагшлах ёстой бөгөөд Бурхан бидний нэгэнд ч муугаар хандахгүй. Өөрсдийн гайхалтай туршлагын энэ өнгөрсөн жилд та нар олон агуу зүйлсийг олж авсан; та нар үүнээс болж гутрахгүй гэж Би итгэж байна. Би та нарыг хөтөлж байгаа зам бол Миний ажил, Миний хариуцлага бөгөөд энэ нь аль эртнээс Бурханаар урьдчилан тодорхойлогдсон болохоор бид өдий болтол, өнөөдрийг хүртэл ирэхээр урьдаас төлөвлөгдсөн юм – бид үүнийг хийх чадвартай байсан нь бидний агуу ерөөл бөгөөд хэдийгээр энэ нь өөгүй тэгш зам байгаагүй боловч бидний барилдлага бол үүрдийнх, энэ нь эрин үе дамжин өвлөгдөх болно. Тэдгээр нь баяр хөөр, инээд наргиан эсвэл уйтгар гуниг, нулимс байсан ч гэсэн бүгд бидний сайхан дурсамжийг бүрдүүлдэг! Миний ажил тийм ч олон хоног үлдээгүй гэдгийг та нар магадгүй мэдэх ёстой. Надад маш олон ажлын төсөл байгаа бөгөөд Би ихэнхдээ та нарыг даган явж чадахгүй. Та нар Намайг ойлгоно гэж Би найдаж байна – учир нь бидний анхдагч барилдлага хэвээрээ байсаар байгаа. Магадгүй нэг өдөр Би та нарын өмнө дахин нэгэнтээ илрэн харагдах бөгөөд та нар Надад бэрхшээл учруулахгүй гэж Би найдаж байна. Эцсийн эцэст Би та нараас өөр. Би Өөрийнхөө ажлын төлөө хаа сайгүй аялдаг бөгөөд Би зочид буудлуудад зүгээр сууж амьдралаа өнгөрүүлдэггүй. Та нар ямар байхаас үл хамааран Би ердөө Өөрийн хийх ёстойгоо хийдэг. Өнгөрсөнд бидний хуваалцсан зүйлс бидний барилдлагын цэцэг болно гэж Би найдаж байна.
Энэ зам Надаар нээгдсэн бөгөөд энэ нь гашуун эсвэл чихэрлэг байх нь хамаагүй Би хөтөлсөн. Бид өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэх чадвартай байсан нь бүгд Бурханы нигүүлслийн улмаас байсан билээ. Надад талархдаг хүмүүс байж болно, мөн Надад гомддог хүмүүс ч бас байж болно, гэхдээ тэдгээрийн аль нь ч чухал биш. Миний харахыг хүсэж байгаа бүхэн бол энэ бүлэг хүмүүст биелэгдэх ёстой зүйл биелэх явдал юм. Үүнийг тэмдэглэх ёстой. Иймээс Надад гомддог хүмүүсийн эсрэг Би өс хонзон өвөрлөхгүй; Өөрийн ажлыг аль болох хурдан биелүүлэхийг л Би хүсдэг болохоор Бурханы зүрх сэтгэл удалгүй амарч болох юм. Тэр үед Би ямар нэгэн хүнд ачаа үүрэхгүй бөгөөд Бурханы зүрх сэтгэлд ямар ч санаа зовнил байхгүй байх болно. Та нар илүү дээр байдлаар хамтран ажиллахад бэлэн байна уу? Бурханы ажлыг сайн хийх нь бидний тэмцлийн илүү дээр зорилт биш гэж үү? Бид энэ хугацаанд тоо томшгүй олон бэрхшээл туулж, бүх баяр хөөр, уй гашууг мэдэрсэн гэж үнэхээр хэлж болох бөгөөд ерөнхийдөө хүн нэг бүрийн гүйцэтгэл бараг хангалттай байсан. Магадгүй ирээдүйд та нараас илүү таатай ажил шаардагдана, гэхдээ Миний талаарх бодолтойгоо бүү зууралд; зүгээр л өөрийнхөө хийх ёстойг хий. Миний хийх хэрэгтэй зүйл бараг дуусаж байгаа бөгөөд та нар цаг үргэлжид үнэнч байж, Миний ажлын талаар дурсан санагалзахгүй гэж Би найдаж байна. Би ажлын нэг үе шатыг гүйцээхээр л ирсэн бөгөөд мэдээж Бурханы бүх ажлыг хийхээр ирээгүй гэдгийг та нар мэдэх ёстой. Энэ нь та нарын ойлгох хэрэгтэй зүйл юм. Энэ талаар өөр санал бодолтой бүү бай. Бурханы ажил бүрэн гүйцэд болохын тулд илүү их арга замыг шаарддаг; та нар үргэлж Надад найдаж болохгүй. Миний хийж байгаа зүйл бол ажлын ердөө нэг хэсэг гэдгийг та нар магадгүй аль эртнээс харсан байх; энэ нь Ехова эсвэл Есүсийг төлөөлдөггүй. Бурханы ажил олон үе шатанд хуваагддаг болохоор хэтэрхий бүү хөшүүн бай. Намайг ажиллаж байх зуур та нар Намайг сонсох ёстой. Бурханы ажил эрин үе нэг болгонд өөр өөр байсан; энэ нь нэгэн хэвийн байдаггүй бөгөөд энэ нь хуучин дуугаа дуулж байгаа хэрэг биш. Үе шат болгонд тохирсон Түүний ажил байдаг бөгөөд энэ нь эрин үеийн хамтаар өөрчлөгддөг. Иймээс энэ эрин үед төрсөн болохоор чи Бурханы үгийг идэж, ууж Түүний үгийг унших ёстой. Миний ажил өөрчлөгдөх өдөр ирэх бөгөөд та нар өөрсдийн хийх ёстой зүйлийн дагуу үргэлжлүүлэх ёстой. Бурханы ажилд ямар ч алдаа байж болохгүй. Гадаад талын дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх нь хамаагүй, Бурханы буруу байж болохгүй, Түүний ажил буруу байж болохгүй. Зүгээр л заримдаа Бурханы хуучин ажил өнгөрөн одож, Түүний шинэ ажил эхэлдэг; гэсэн хэдий ч шинэ ажил ирсэн учраас хуучин ажил бол буруу гэж хэлж болохгүй. Тэр бол эндүүрэл! Бурханы ажлыг зөв эсвэл буруу гэж хэлж болохгүй, үүнийг зөвхөн эхнийх эсвэл сүүлийнх гэж хэлж л болно. Энэ нь Бурханд итгэх хүмүүсийн итгэлд зориулсан заавар бөгөөд үл тоож огтоос болохгүй.
Тайлбар:
a. Анхдагч эх бичвэрт “тухай үзэл санаатай” гэдгийг орхигдуулсан.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment