Хүмүүс Бурханы хайр татам байдлыг мэдэж авч, энэ эрин үед Бурханыг хайрлах замыг эрж хайж, өнөөдрийн хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа нь—энэ бүхэн нь Бурханы нигүүлсэл бөгөөд түүнээс ч илүүгээр энэ нь Тэр хүн төрөлхтнийг өргөж байгаа явдал юм. Би энэ тухай бодох бүртээ Бурханы хайр татам байдлыг хүчтэйгээр мэдэрдэг. Энэ бол Бурхан биднийг үнэхээр хайрлаж байгаа хэрэг юм. Эс бөгөөс хэн Түүний хайр татам байдлыг мэдэж авч чадах вэ? Зөвхөн үүнээс л Би энэ бүх ажил Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэж, хүмүүс Бурханаар удирдуулж чиглүүлэгдэж байгааг хардаг. Үүний төлөө Би Бурханд талархдаг бөгөөд Бурханыг магтахад ах эгч нар маань Надтай нэгдээсэй гэж Би хүсэж байна: “Бүх алдар суу Таных, өндөр дээд Бурханы Өөрийнх нь байх болтугай! Таны алдар өсөн нэмэгдэж, Танаар сонгогдож, авахуулсан бидэнд илчлэгдэх болтугай.” Би Бурханаас гэгээрэл олж авсан—эрин үеэс өмнө Бурхан аль хэдийн биднийг урьдаас төлөвлөж, эцсийн өдрүүдэд биднийг олж авахыг хүссэн ба тэгснээр биднээр дамжуулан Бурханы алдрыг бүхэлд нь харах боломжийг орчлон ертөнц дээрх бүх зүйлд олгосон. Тиймээс бид бол Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт юм; бид бол бүхий л орчлон ертөнц дэх Бурханы ажлын үлгэр жишээ, загвар. Биднийг гэсэн хайр Бурханд үнэхээр хэр их байгааг болон бидний дотор хийдэг Түүний ажлыг болон Түүний хэлдэг зүйлс бүгд өнгөрсөн эрин үеийнхээс сая дахин илүү байдаг гэдгийг одоо л Би мэдэж авсан. Израильд ч, Петрт ч Бурхан ийм их ажлыг хэзээ ч биечлэн хийгээгүй мөн ийм ихийг яриагүй. Энэ нь, бид буюу энэ бүлэг хүмүүс бол үнэхээр итгэмээргүй их ерөөгдсөн—өнгөрсөн үеийн ариун хүмүүстэй ч харьцуулшгүй ихээр ерөөгдсөн гэдгийг харуулж байна. Ийм учраас Бурхан сүүлчийн эрин үеийн хүмүүс ерөөгдсөн гэж үргэлж хэлдэг. Бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй бид бол Бурханаар хамгийн их ерөөгдсөн хүмүүс гэж Би итгэдэг. Бид Бурханы хайрласан ерөөлийг хүлээн авах ёстой; магадгүй Бурханд гомдоллох зарим хүмүүс байгаа боловч ерөөл бол Бурханаас ирдэг бөгөөд тэр нь бидний хүртэх ёстой зүйл гэж Би итгэж байна. Бусад хүмүүс гомдоллож эсвэл бидэнтэй хамт байгаадаа сэтгэл хангалуун биш байсан ч гэсэн Бурханы бидэнд өгсөн ерөөлийг хэн ч хүлээн авч эсвэл булааж чадахгүй гэж Би итгэдэг. Бурханы ажил бидэн дээр хийгдэж, Тэр бидэнтэй—өөр хүмүүстэй биш, харин бидэнтэй—нүүр тулан ярьж байгаа учраас Бурхан Өөрийн хийхийг хүссэн бүхнээ хийх бөгөөд хэрвээ хүмүүс үнэмшихгүй бол тэр нь зүгээр л гай дуудаж байгаа хэрэг биш гэж үү? Тэр нь өөртөө басамжлал тохуурхал дуудаж байгаа биш гэж үү? Яагаад Би үүнийг хэлж байна вэ? Учир нь Надад үүнтэй холбоотой гүн гүнзгий сэтгэгдэл бий. Бурханы Над дээр хийж байгаа ажлыг зөвхөн Би хүлээн авч чаддагтай адилаар—өөр хэн нэгэн үүнийг хийж чадах уу? Бурхан Надад үүнийг даалгасан болохоор Би бол хувьтай хүн—өөр хэн нэгэн хүн үүнийг эмх замбараагүйгээр хийж чадах уу? Гэхдээ ах эгч нар маань Миний зүрх сэтгэлийг ойлгож чадна гэж Би найдаж байна. Энэ нь, хүмүүст бардамнахын тулд Өөрийн хувийн итгэмжлэх бичгээ үзүүлэх явдал биш, харин энэ нь асуудлыг тайлбарлах явдал юм. Би бүх алдрыг Бурханд өгч, бид бүгдийн зүрх сэтгэлийг Түүнээр ажиглуулахад бэлэн байгаа болохоор бидний зүрх сэтгэл бүгд Бурханы өмнө ариусгагдах юм. Би Өөрийн зүрх сэтгэлийн гүнээс хүслээ шивнэхийг хүсэж байна: Би Бурханаар бүрмөсөн авахуулж, тахилын ширээн дээр золиослогдох ариун онгон охин болж, түүнээс ч илүүгээр хурганы дуулгавартай байдалтай байж, бүх хүн төрөлхтний дунд ариун сүнслэг бие болон гарч ирэхийг Би найдаж байна. Энэ бол Миний амлалт, Бурханы өмнө Миний тавьсан тангараг юм. Би үүнийг биелүүлж, үүгээр дамжуулан Бурханы хайрыг буцаан төлөхөд бэлэн байна. Чи үүнийг хийхэд бэлэн байна уу? Миний амлалт залуухан ах эгч нарын ихэнхийг зоригжуулж илүү олон залуучуудад итгэл найдвар авчирна гэдэгт Би итгэж байна. Бурхан залуу хүмүүст онцгой анхаарал хандуулдаг мэт Надад санагддаг. Магадгүй энэ нь Миний хувийн өрөөсгөл хандлага байж болох боловч залуу хүмүүст өөрсдийн ирээдүйдээ итгэл найдвартай байдаг гэж Надад үргэлж санагддаг; Бурхан залуу хүмүүст нэмэлт ажил хийдэг мэт санагддаг. Хэдийгээр тэдэнд мэдлэг ухаан болон мэргэн ухаан дутмаг, мөн тэд бүгд дөнгөж төрсөн тугал мэт залуугийн аагтай, халуун цус нь буцалсан байдаг боловч залуучууд бүхэлдээ ямар ч хэрэггүй биш гэж Би итгэдэг. Чи тэднээс залуу насны гэнэн занг харж болох бөгөөд тэд шинэ зүйлийг хүлээн авахдаа амархан байдаг. Хэдийгээр залуу хүмүүс биеэ тоосон, догшин ширүүн, түргэн зантай байх хандлагатай байдаг боловч эдгээр зүйлс нь шинэ гэрлийг хүлээн авах тэдний чадварт нөлөөлдөггүй. Учир нь залуу хүмүүс ерөнхийдөө хоцрогдсон зүйлстэй зууралддаггүй. Тийм учраас залуу хүмүүс болон тэдний эрч хүчтэй байдлаас Би хязгааргүй сайхан ирээдүйг хардаг; үүнээс болж тэдний төлөө гэсэн эелдэг зөөлөн мэдрэмж Надад байдаг. Хэдийгээр Би ахмад ах эгч нартаа ямар нэгэн байдлаар дургүйцдэггүй боловч Би мөн тэднийг сонирхдоггүй. Гэхдээ Би ахмад ах эгч нараасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Миний хэлсэн зүйл зохисгүй эсвэл бодлогогүй байж магадгүй, гэхдээ Би хэтэрхий залуу бөгөөд Өөрийн ярианы хэв маягтаа тийм ч их анхаарал тавьдаггүй учраас та бүхэн Миний болчимгүй байдлыг уучилна гэж Би найдаж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд эцсийн эцэст ахмад ах эгч нарт ч тэдний гүйцэтгэх ёстой чиг үүрэг байдаг—тэд огтхон ч хэрэггүй биш. Учир нь тэдэнд ажил хэрэг явуулах туршлага байдаг, тэд аливаа зүйлийг зохицуулахдаа тогтвортой бөгөөд тийм ч их алдаа гаргадаггүй. Энэ нь тэдний хүчтэй тал биш гэж үү? Бүгдээрээ Бурханы өмнө ийнхүү хэлэхийг Би хүсэж байна: “Өө Бурхан минь! Бид өөр өөр байр сууриндаа өөрсдийн чиг үүргээ биелүүлэх болтугай мөн Таны хүслийн төлөө бид бүгд хамгийн сайнаараа хийх болтугай!” Энэ нь Бурханы хүсэл байх учиртай гэж Би итгэж байна!
Би Өөрийнхөө дадлага туршлагаас харахад энэ урсгалыг илтэд эсэргүүцсэн олон хүмүүс өөрөөр хэлбэл, Бурханы Сүнсийг шууд эсэргүүцсэн олон хүмүүс арай хөгшин хүмүүс байсан юм. Эдгээр хүмүүсийн баримталдаг шашны үзэл маш хүчтэй бөгөөд тэд үеэ өнгөрөөсөн зүйлсийг Бурханы үгтэй бүх талаар нь харьцуулдаг. Тэд үргэлж өнгөрсөн үед өөрсдийн хүлээн зөвшөөрсөн зүйлсийг Бурханы үгтэй хавсаргадаг. Тэд утгагүй биш гэж үү? Тийм хүн Бурханы ажлыг хийж чадах уу? Бурхан тийм хүнийг Өөрийн ажилдаа ашиглаж чадах уу? Ариун Сүнсэнд Өөрийн ажлын ямар ч өдөрт зориулсан арга барил байдаг; хэрвээ хүмүүс үеэ өнгөрөөсөн зүйлстэй зууралдвал тэд түүхийн тавцангаас түлхэгдэх өдөр ирэх болно. Өөрийн ажлын үе шат бүрд Бурхан үргэлж шинэ хүмүүсийг ашигладаг. Хэрвээ хүн бусдад хоцрогдсон зүйлсээр лекц унших юм бол энэ нь зүгээр л хүмүүсийг сүйд хийж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь Түүний ажлыг саатуулахгүй гэж үү? Тэгвэл Бурханы ажил хэзээ дуусах юм бэ? Миний дөнгөж сая хэлсэн зүйлийн талаар тодорхой үзэлтэй зарим хүмүүс байж магадгүй. Магадгүй тэднийг итгүүлж чадахгүй. Гэсэн хэдий ч та нар санаа зовоогүй гэж Би найдаж байна; иймэрхүү олон зүйлс ойрын ирээдүйд тохиолдох бөгөөд үүнийг зөвхөн баримтаар дамжуулан тодорхой болгож болно. Бид магадгүй зарим нэг чухал хүмүүс, нэр хүндтэй пасторууд эсвэл Библийн тайлбарлагчид дээр зочлон очиж, энэ урсгалыг тэдэнд номлож бас болох юм. Эхэндээ тэд гарцаагүй ил тод эсэргүүцэхгүй боловч тэд чамтай “өрсөлдөхийн” тулд Библиэ гаргах болно. Тэд чамаар Исаиагийн Ном болон Даниелийн Номыг тоочуулж, чамаар бүр Илчлэлийн Номыг тайлбарлуулах болно. Хэрвээ чи үүнийг ярьж чадахгүй бол тэд чамайг голох бөгөөд хуурамч Христ гэж чамайг нэрлэн, чамайг утгагүй замыг түгээж байна гэх болно. Цагийн дараа тэд чамайг амьсгаа авч чадахааргүй болох хүртэл чиний эсрэг хуурамч ял тулгах болно. Энэ нь илэрхий эсэргүүцэл биш гэж үү? Гэхдээ тэр бол зүгээр л эхлэл. Тэд Бурханы ажлын дараагийн алхамд саад болж чадахгүй бөгөөд тун удалгүй, үүнийг хүлээн зөвшөөрөхөд Ариун Сүнс тэднийг хүчлэх болно. Энэ бол ерөнхий хандлага; энэ нь хүмүүсийн хийж чадахгүй зүйл бөгөөд хүмүсийн бүр төсөөлж ч чадахгүй зүйл юм. Бурханы ажил орчлон ертөнц даяар саадгүй түгэх болно гэдэгт Би итгэж байна. Энэ бол Бурханы хүсэл бөгөөд хэн ч үүнийг зогсоож чадахгүй. Бурхан биднийг гэгээрүүлж, илүү шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч, энэ хэрэг явдал дээр Бурханы удирдлагад саад болохгүй байхад биднийг хүргэх болтугай. Бурхан биднийг өршөөж, ингэснээр бид Түүний алдрын өдөр ирэхийг харж чадах болтугай. Бүхий л орчлон ертөнц даяар Бурханы алдарших өдөр нь мөн Түүнтэй хамт бид алдрыг олж авах цаг байх болно. Тэр нь бас Би Өөртэйгээ хамт алхаж байгаа хүмүүсээс салах өдөр байх юм шиг санагдаж байна. Миний ах эгч нар Надтай хамт өөрсдийн дуу хоолойгоо өргөж Бурханаас ийнхүү гуйна гэж Би найдаж байна: Бурханы агуу ажил удалгүй биелэгдэж, бид Түүүний алдрын өдрийг энэ насандаа харах болтугай. Би амьдрах хугацаандаа Бурханы хүслийг биелүүлэхээр найдаж байна, мөн Бурхан Өөрийн ажлыг бидний дотор үргэжлүүлэн хийж, ямар нэгэн саад бартаа хэзээ ч байхгүй байгаасай гэж Би найдаж байна. Энэ бол Миний мөнхийн хүсэл эрмэлзэл юм. Бурхан үргэлж бидний дунд байх болтугай, Түүний хайр бидний хооронд гүүр барих болохоор бидний дундах нөхөрлөл илүү эрхэм болох болтугай. Хайр бидний хооронд улам илүү ойлголцлыг бий болгож, хайр биднийг илүү ойр болгож, бидний хоорондох зайг арилгаж, бидний хоорондох хайр илүү гүн гүнзгий, өргөн дэлгэр, илүү таатай болж болох юм гэж Би найддаг. Энэ нь Бурханы хүсэл байх учиртай гэж Би итгэдэг бөгөөд Миний ах эгч нар Надтай илүү дотно болж, бид бүгд хамтдаа өнгөрүүлсэн богинохон өдрүүдээ нандигнаж, тэдгээр нь бидний хувьд сайхан дурсамж болж чадна гэж Би найдаж байна.
Хятадын эх газарт Бурханы ажлын илүү олон алхам байсан боловч тэдгээр нь огтхон ч түвэгтэй биш юм. Энэ бүх алхмыг бодоод үзэхэд тэдгээр нь ямар ч учир шалтгаангүй биш—тэд бүгд Бурханаар Өөрөөр нь хийгдсэн бөгөөд бүх хүмүүс Түүний ажил дотор янз бүрийн дүрд тоглодог. Энэ жүжгийн үйл явдал бүр нь хүмүүст инээдтэй бөгөөд гайхалтай нь хүн бүхэнд өөрсдийн гэсэн дүр байдаг. Шалгалт болгонд хүмүүсийн гүйцэтгэл нь үнэн бодит амьдралыг тусгасан байдаг бөгөөд хүн нэг бүр Бурханы үзгээр тун хурц тодоор, нэгд нэггүй зурагдсан байдаг. Өдрийн гэрэлд хүн бүхний илэрхийлдэг зүйл элбэг дэлбэг байдаг. Бурхан Өөрийнхөө ажлаар дамжуулан хүмүүсээр тоглоом тохуу хийж байгаа гэж Би хэлээгүй байна; тэгэх нь ямар ч утгагүй. Бурханы ажил бүхэн зорилготой байдаг; Тэр ямар ч ач холбогдолгүй эсвэл үнэ цэнэгүй зүйл ерөөс хийдэггүй. Түүний хийдэг бүхэн нь хүн төрөлхтнийг төгс болгож, олж авахын төлөө билээ. Зөвхөн үүнээс л Би Бурханы зүрх сэтгэл бүхэлдээ хүний сайн сайхны төлөө байдаг гэдгийг үнэхээр харсан юм. Хэдийгээр үүнийг жүжиг гэж нэрлэж болох боловч энэхүү жүжиг нь бодит амьдралын үлгэр жишээ юм гэж бас хэлж болно, гэхдээ “жүжгийн зохиолын” ерөнхий найруулагч болох Бурханы хувьд энэ ажлыг дуусгахын тулд хүмүүс бүгд Түүнтэй хамтран ажиллах учиртай. Гэхдээ нөгөө талаасаа Бурхан үүгээр дамжуулан хүмүүсийг олж авдаг бөгөөд хүмүүсээр Өөрийгөө илүү их хайрлуулдаг. Энэ нь Түүний хүсэл биш гэж үү? Иймээс хэнд ч ямар нэгэн санаа зовнил байхгүй гэж Би найдаж байна. Чи Бурханы хүслийн тухай ямар нэгэн зүйл мэддэггүй гэж үү? Би маш ихийг хэлсэн—Миний ах эгч нар бүгд үүнийг ойлгож, Миний зүрх сэтгэлийг буруугаар ойлгохгүй гэж Би найдаж байна. Бурхан та нарыг гарцаагүй олж авна гэж Би итгэж байна. Хүн бүхэн өөр өөр замаар алхдаг. Та нарын хөл доорх зам Бурханаар нээгдсэн зам байж, та нар бүгд залбиран: “Өө Бурхан минь! Та намайг авснаар миний сүнс Тан руу эргэн очих болтугай” хэмээн хэлэх болно гэж Би найдаж байна. Чи өөрийн сүнснийхээ гүнээс Бурханы удирдамжийг эрж хайхад бэлэн байна уу?
"Үг
нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment