Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

11/21/2018

Библийн кино “Өөрчлөлтийн агшин” киноны клип: Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх цорын ганц зам


(Монгол хэлээр)Библийн кино “Өөрчлөлтийн агшин” киноны клип: Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх цорын ганц зам

Бурхан тэнгэр, газар болон бүх зүйлийг ганц үгээр бүтээж, бас ганц л үгээр үхэгсдийг амилуулж чаддаг юм чинь Тэр бидний дүр төрхийг агшин зуур өөрчилж, ариун болгож, эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ биднийг Эзэнтэй уулзуулахаар агаарт өргөнө гэж зарим хүмүүс итгэдэг. Тэнгэрийн хаанчлалд өргөгдөх нь үнэхээр үнэн юм уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы эргэн ирэлтийн ажил бидний төсөөлсөн шиг ийм хялбар юм гэж үү?  Бурхан ингэж хэлдэг, “Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт энгийн болгох ёсгүй. Бурханы ажил бол ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээж байгаа биш, Тэр тэдгээрийг мөн устгаж байгаа ч биш. Үүний оронд, Тэр Өөрийн бүх бүтээлээ өөрчилж, Сатаны бохирдуулсан бүх зүйлийг ариусгаж байгаа юм. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлэх ба энэ нь Бурханы ажлын нийт утга учир юм. Эдгээр үгээс чи Бурханы ажил маш энгийн гэж итгэж байна уу?” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) Бурханы ажил, Бурханы мэргэн ухааныг хэн ч ухан ойлгож чадахгүй. Эцсийн өдрүүдэд итгэгчид чухам яаж өргөгдөх, Бурхан хүмүүсийг цэвэрлэхийн тулд шүүлтийн ажлаа яаж хийхийн нууцыг зөвхөн Бурхан Өөрөө л илчилж чадна. ... Эзэнийг эргэж ирэхэд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх цорын ганц замын талаарх мэдлэгийг энэхүү богино видео та бүхэнд хүргэх болно! 

No comments:

Post a Comment