Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Аврал ба Бүрэн аврал. Show all posts
Showing posts with label Аврал ба Бүрэн аврал. Show all posts

1/15/2019

Сайн мэдээний кино “Сэхээрэл” киноны клип: Аврагдах гэдэг нь бүрэн авралыг төлөөлдөг үү?


  Аврагдах гэдэг нь бүрэн авралыг төлөөлдөг үү?

  Хүн Эзэн Есүст итгэснээр нүгэл нь цагаатаж, итгэлээрээ зөвт болдог бөгөөд хүн нэгэнт аврагдсан бол үүрд аврагдсан хэмээн шашны пастор, ахлагч нар итгэгчдэдээ үргэлж номлодог. Үүний улмаас олон итгэгч, Эзэнийг ирэхэд бид даруй өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж итгэдэг. Гэвч Эзэн Есүс “Намайг ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно” (Матай 7: 21) гэж хэлсэн байдаг. Итгэгч болгон тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж Эзэн яагаад хэлэв? Аврагдах, бүрэн аврал хоёрын холбоо яг юу вэ?

12/26/2018

“Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ” киноны клип: Аврагдах ба жинхэнэ авралыг хэрхэн ялгах вэ?


  Аврагдах ба жинхэнэ авралыг хэрхэн ялгах вэ? 

  Эзэнд итгэгч бид нүглээ цагаатгуулж, Түүний нигүүлслээр аврагдсан ба загалмайгаа үүрэн, олон сайн ааш авиртай байж даруу байдал, тэвчээрийг хэрэгжүүлдэг гэж итгэдэг хүн шашны ертөнцөд олон байдаг, тэгвэл энэ нь бид өөрчлөгдсөн гэсэн үг биш үү? Хэрэв бид итгэлээ үргэлж энэ маягаар дагавал эцэстээ өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж тэд итгэдэг. Баримтууд үнэхээр ийм байдаг гэж үү? Итгэхдээ сайн ааш авиртай байх нь дангаараа жинхэнэ авралыг төлөөлж чадна гэж үү? Аврагдах болон жинхэнэ авралын хоорондох ялгаа яг юу вэ?

12/11/2018

Аврал хийгээд тэнгэрийн хаанчлалд орох тухай маргаан (Монгол хэлээр)


  “Зүрх шархлуулсан дурсамж” киноны клип: Аврал хийгээд тэнгэрийн хаанчлалд орох тухай маргаан (Монгол хэлээр)

  Яг ямар хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ? Эзэнд итгэсэн цагт бидний нүгэл өршөөгдөж, бид нэг л аврагдсан бол үүрд аврагдах ба ийм хүн өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох боломжтой гэж зарим хүн итгэдэг. Гэтэл нөгөө талд, Эзэнд итгэснээр бидний нүгэл өршөөгддөг хэдий ч бид байнга нүгэл үйлдсээр байх тул ариун байдалд хүрээгүй бөгөөд ариун биш хүмүүс Эзэнийг харж чадахгүй хэмээн Библид хэлсэн учраас ариун байдлыг олж аваагүй бид яахин өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадах билээ? гэх хүмүүс ч бий. Энэ хоёр үзэл бодлын аль нь зөв, аль нь буруу вэ? Тэгвэл ширүүн маргаанд оролцож буй хоёр талын тухай үзнэ үү!

  Санал болгож буй видеонууд: 
  Сайн мэдээний кино “Зүрх шархлуулсан дурсамж” Нэгэн христэд итгэгчийн жинхэнэ мэдрэмжийн илэрхийлэл