Христийн сүмийн дуу “Итгэгчид Бурханы мөрийг ойр дагах ёстой”
Хүн Бурханд итгэдэг болохоор
Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой;
тэр “Хургыг хаашаа ч явсан дагах” хэрэгтэй.
Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд
зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм.
Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол
Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ.
Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг,
цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно.
Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн
ганцхан эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас
хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй,
үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно.
Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л
эцсийн ерөөлийг хүртэж чадна.
Эцсийг нь хүртэл дагадаггүй,
Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй,
Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй,
зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс
Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл,
харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба
шинэ эринээр гологдож,
шийтгэгдэх хүмүүс болсон.
Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу?
Хуулийг боол мэт сахидаг хүмүүс
бүгд хуулинд хамгийн үнэнч болохоо харуулдаг ба
тэд хуулинд үнэнч байдлаа харуулах тусмаа
төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог.
Учир нь одоо бол Хуулийн эрин үе биш,
харин Хаанчлалын эрин үе бөгөөд
өнөөдрийн ажлыг өнгөрсөн үеийн ажилтай
жишиж болохгүй,
өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй.
Бурханы ажил өөрчлөгдсөн,
хүний хэрэгжүүлэлт ч бас өөрчлөгдсөн;
энэ нь хуулиас зуурч, загалмай үүрэх явдал биш,
тиймээс хууль болон загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал
Бурханы сайшаалыг хүртэхгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment